Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 04

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн этгээдийн нэр “О” ХХК болж өөрчлөгдсөн/

Хариуцагч: Ө а ЗДТГ д

Гуравдагч этгээд: “Х” ХХК

 “Ө а ЗДТГ д-н2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-2665 дугаар тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоох, гэрээ байгуулахыг даалгах, дахин тендер шалгаруулалт явуулж “Х” ХХК-ыг шалгаруулж, гэрээ байгуулсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

О” ХХК /шинэ нэрээр/ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиалагч Ө а ЗДТГ д-ндаргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2/1937 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан үндэслэлээр манай тендерээс татгалзсан байсан.

Сангийн яаманд 2019 оны 08 дугаар сарын 01 -ний өдрийн 19/98 тоот албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай гомдлоо нотлох баримтын хамт хүргүүлсэн.

Сангийн яам  гомдлыг хянан үзээд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус компанийн гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэн, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 6-1/5608 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Гэтэл Ө а ЗДТГ дас тендерийн материалд дахин үнэлгээ хийж, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2/2105 тоот албан бичгээр тус компанид мөн л “Хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгараагүй” тухай мэдэгдэл ирүүлсэн.

Захиалагч тус компанийн тендерээс хуулийн үндэслэлгүйгээр татгалзаад байсан учир бид шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 19/112 тоот албан бичгээр захиалагчид, мөн өдөр 19/113 тоот албан бичгээр Сангийн яаманд дахин нэгэн зэрэг гомдол гаргасан.

Тус гомдлын хариуд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2/2189 тоот албан бичгээр гомдлыг захиалагч хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн. Харин Сангийн яам тус компанийн гомдол үндэслэлтэй тул дахин үнэлгээ хийх, мөн тендерийн хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгах зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 6-1/6051 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас дахин үнэлгээ хийж, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2/2426 тоот албан бичгээр тус компанид “Гэрээ байгуулах тухай” мэдэгдэл ирүүлсэн.

Өмнөговь аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.С бидэнд “гэрээгээ бэлдээд хэлье” гэсэн боловч 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ажлын цаг дуусах хүртэл хүлээлгээд хариу өгөөгүй учир Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Н-тай 18.00 цагт холбогдоход “Тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул танай компанитай гэрээ байгуулах боломжгүй” тухай мэдэгдсэн.

Иймд тус компани 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 09.00 цагт Ө а ЗДТГ дд “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр, Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх/ Даланзадгад орон сууцны барилга барих ӨМАӨНӨГ/201905143/01/01 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер”-т шалгарсан тул гэрээ байгуулж өгөхийг хүссэн албан хүсэлтээ хүргүүлсэн болно.

Тус хүсэлтийн хариуд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 10 дугаарын сарын 03-ны өдрийн 2-2539 тоот албан бичгээр тендерийн шалгаруулалтад оролцсон “Х” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн болохыг мэдэгдсэн.

Дараа нь Ө а ЗДТГ д-ндаргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2-2665 тоот албан бичгээр тус компанид Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6783 тоот албан бичгийн дагуу Өмнөговь аймгийн “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны барилга барих ажил”-ын тус тендерийн үнэлгээний хороо хуралдаж тус тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон тухай мэдэгдэл ирүүлсэн.

Мөн тус компаниас Сангийн яаманд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №19/161 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг хуулийн дагуу 15 хоног сунгасан эсэх талаарх хүсэлт гаргасан билээ. Уг хүсэлтийн хариуд Сангийн яамнаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/6970 тоот албан бичгээр “Захиалагч тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан тухай тендерт оролцогч нарт мэдэгдээгүй нь Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын 5.4-т заасныг зөрчсөн, тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дуусаж байх тул дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах” тухай мэдэгдсэн ба бид уг мэдэгдлийг шуудангаас 2019 оны 10 дугаар 21-ний өдөр хүлээн авсан.

Ө а ЗДТГ д, эрх бүхий албан тушаалтнууд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа “эс үйлдэхүй” нь тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэж байгаа бөгөөд хохиролтой нөхцөл байдал үүсгэж байна.

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 19/199 тоот албан бичгээр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр, Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх Даланзадгад орон сууцны барилга барих ӨМАОНӨГ/201905143/01/01 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер”-ийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс эгүүлэн татуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх”, хэргийг эцэслэн шийдвэрлэтэл тухайн тендертэй холбогдох ажиллагаа хийхгүй байхыг эрх бүхий албан тушаалтанд “даалгах”-аар хүсэлт гаргасан.

Тус шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хуралдсан бөгөөд 120/Ш32019/172 дугаар захирамж гаргасан.

Уг захирамжид: “...тухайн үндэслэлээ баримтаар болон шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт оролцож нотлоогүй, өөрөөр хэлбэл, хариуцагчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан үндэслэл байгаа талаарх тайлбар үгүйсгэгдэхгүй байна.

Иймд “Б” ХХК-ийн гаргасан Өмнөговь аймгийн “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр, Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх Даланзадгад орон сууцны барилга барих ӨМАОНӨГ/201905143/01/01 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер”-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэсэн. 

Гэтэл хариуцагч нь энэхүү завшааныг ашиглаж, өмнө зарласан тендер нь шүүхэд маргаантай байгааг мэдсээр байж, тендер дахин зарлан, ялагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцогч болох “Х” ХХК-ийг дахин шалгаруулж байгаа нь илт санаатай, хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Иймээс захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэтэл “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр, Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх Даланзадгад орон сууцны барилга барих ӨМАОНӨГ/201905143/01/01 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер”-ийн ялагчаар шалгаруулсан “Х” ХХК-тай холбогдох гэрээг байгуулахгүй байхыг хариуцагчид даалгах, дахин тендер зарласантай холбогдох баримтуудыг хариуцагч талаас гаргуулахаар тус тус шийдвэрлэж өгнө үү. Энэхүү хүсэлтээ нэмэгдүүлсэн шаардлага болгон гаргаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө а ЗДТГ д-ндаргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/166 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны барилга барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан.

Үнэлгээний хороо тендерт оролцогчоос ирүүлсэн тендерийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үнэлж, шаардлага хангасан “Х” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг ирүүлснээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2-1936 дугаар албан бичгээр “Х” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг, 2-1937 дугаар албан бичгээр “Б” ХХК-д “Гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдэл”-ийг тус тус хүргүүлсэн.

Тендерт оролцогч “Б” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан тул Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6-1/5308 дугаар албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлж, 2019 оны 08 дугаар сарын 14- ний өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/5608 дугаар албан бичгээр “тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ийг даалгасан тул Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул дахин тендер зарлах зөвлөмж”-ийг захиалагчид ирүүлсэн.

Үнэлгээний хорооны уг зөвлөмжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2-2104, 2-2105 дугаар албан бичгээр оролцогч компанид гэрээ байгуулах боломжгүй болсныг тус тус мэдэгсэнийг “Б” ХХК мөн эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яамны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/5878 дугаар албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/6051 албан бичгээр “тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ийг даалгасны дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шаардлага хангасан “Б” ХХК-тай гэрээ “байгуулах зөвлөмжийг ирүүлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2-2426 дугаар албан бичгээр “Б” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай”, 2-2427 дугаар албан бичгээр “Х”  ХХК-д “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” мэдэгдлийг хүргүүлсэн юм.

Захиалагчийн энэхүү шийдвэрийг “Х” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яам гомдлыг хянаж 2019 оны 10 дугаар сарын  өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/6783 дугаар албан бичгээр “Тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах”-ыг захиалагчид мэдэгдсэн тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-2664, 2- 2665 дугаар албан бичгээр оролцогч нарт гэрээ байгуулах боломжгүйг мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна”, 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно” гэснийг үндэслэн тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан ч захиалагчаас үл хамаарах шалтгаанаар буюу оролцогч нар удаа дараа гомдол гаргаснаар тус тендерийн хүчинтэй байх эцсийн хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор хуулийн 29.2-т заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсэн шаардлагыг хангаж “Бандиа” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй нөхцөл үүссэн юм.

Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.”

“Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 6-1/6783 дугаар албан бичгээр “Тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах”-ыг захиалагчид мэдэгдсэний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулж, тендерт оролцогчийн материалд үнэлгээ хийж, ялагчтай гэрээ байгуулах мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн.

Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх болон ялагч болсон оролцогчтой гэрээ байгуулахгүй байх талаар эрх бүхий байгууллагаас шийдвэрлээгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэсний дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдах болно” гэжээ.

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.М шүүхэд гаргасан тайлбартаа: “...Манай компани уг тендер шалгаруулах ажилд оролцож шалгаран 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг захиалагчаас ирүүлсэн.

Улмаар тендерт оролцсон “Б” ХХК-ийн зүгээс үнэлгээний хорооны шийдвэрт гомдол гарган үнэлгээг хүчингүй болгон дахин үнэлгээ хийгдэж, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2-2427 дугаар албан бичгээр уг тендерт манай компанийг шалгараагүй болохыг мэдэгдсэн.

Үнэлгээний хорооны энэхүү үнэлгээнд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас гомдлыг хянан “...тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах...” гэсэн хариу өгсөн болно.

Дахин тендер шалгаруулалт явуулах болсон тухай мэдэгдлийг захиалагчаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай компанид ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зохицуулснаас үзвэл тусгайлан ажлын 6-аас доошгүй хоногийн хугацаа нь тендерийн бусад оролцогчдоос “гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд гомдол гаргах тэгш эрхийн” талаарх зохицуулалт юм.

Дээрх хуульд заасан зохицуулалтын дагуу манай компани эрхийн хүрээнд гомдол гаргасан хугацаанд тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан нь захиалагчаас шалтгаалсан үйлдэл биш бөгөөд хянах эрх бүхий байгууллагаас тендерийг хүчингүй болгосон байхад хууль бусаар нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулах эрх зүйн боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК нь /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хуулийн этгээдийн нэр “О” ХХК               /цаашид  “О” ХХК гэх/ гэж өөрчлөгдсөн/ Ө а ЗДТГ дд холбогдуулан Ө а ЗДТГ д-н2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-2665 дугаар тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоох, гэрээ байгуулахыг даалгах, дахин тендер шалгаруулалт явуулж “Х” ХХК-ыг шалгаруулж, гэрээ байгуулсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах  шаардлага /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилсөн/ гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “тендер хүчинтэй байх хугацаа дууссан гэж манай компанитай үндэслэлгүйгээр гэрээ байгуулахаас татгалзсан” гэж тодорхойлжээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны барилга барих” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлан, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нээж[1], нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан байна[2].

Үүнийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлоор Сангийн яам тендерийг хянан үзэж, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 6-15608 дугаар албан албан бичгээр[3] “нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс үндэслэлгүй татгалзсан болохыг тогтоож, хууль журмын дагуу үнэлгээг дахин хийх”-ийг захиалагчид даалгажээ.

Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг хянаж, дахин нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан[4] байна. Нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гарган хянуулж,  Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 6-1/6051 дугаар албан бичгээр тендерийн үнэлгээг дахин хийхийг захиалагчид даалган, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д зааснаар тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгасан байна.[5]

Улмаар аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2-2426 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Б” ХХК-тай /хуучин нэрээр/ гэрээ байгуулахаар мэдэгдэл хүргүүлж, мөн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-2665 дугаар албан бичгээр “...Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6783 дугаар албан бичгийн дагуу...тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дууссан тул дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах болсон тул өмнө шалгаруулсан тендер хүчингүй болсон...” гэх агуулга бүхий мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх ба Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6763 дугаар уг албан бичигт “...тендер шалгаруулалтад оролцсон “Х” ХХК-ийн гомдлыг хянахад... тус тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер зохион байгуулахыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад заасныг үндэслэн мэдэгдье...” гэжээ.

Дээр дурдсан үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, уг үйл баримтуудтай болон тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан хэргийн оролцогчид маргаагүй, “ гэрээ байгуулах байгуулах эрх олгосон мэдэгдлийг өгснөөс хойш 6 хоногийн дотор гэрээ байгуулаагүй  нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн” гэж маргаж байна.

Тендерт оролцсон “Х” ХХК нь дахин үнэлгээ хийж, “Б” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх ба[6], Сангийн яамнаас уг гомдлыг хянахдаа  тус тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байх тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер зохион байгуулахыг захиалагчид даалган шийдвэрлэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь хэсэгт зааснаар Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тендерт оролцогчийн гомдлыг авч хэлэлцээд захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчээс Сангийн яамны тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин нээлттэй тендер зохион байгуулахыг захиалагчид даалгасан шийдвэртэй огт маргаагүй болохыг дурдав.

Нэхэмжлэгч “О” ХХК-иас аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-2665 дугаар тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоох  тухай шаардлага гаргасан ба энэ мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэнд хамаарахгүй, захиргааны акт биш юм.

Учир нь хариуцагчаас /захиалагч/-аас хүргүүлсэн  2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-2665 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/6783 дугаар “...тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон...”  шийдвэрийг дамжуулан мэдэгдсэнээс бус тендерийг хүчингүй болгосон зохицуулалт агуулаагүй, эрх зүйн үр дагаваргүй, мэдээллийн шинжтэй баримт тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн  54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь даалгах нэхэмжлэлийн шаардлагаа манай компанитай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах гэж тодорхойлсон бөгөөд “манай компанитай гэрээ байгуулахыг даалгаснаар өөрийн зөрчигдсөн эрх сэргээгдэнэ” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй тул уг шаардлагын хүрээнд шүүх нэхэмжлэлийг хангах боломжгүй.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зохицуулснаас үзвэл ажлын 6-гаас доошгүй хоногийн хугацаа нь тендерийн бусад оролцогчдоос тендер шалгаруулалттай холбоотой гомдол гаргах эсэх боломжит хугацааг зааж агуулгатай.

Энэ хугацаанд захиалагчийн тендерээс татгалзсан шийдвэрт гаргасан “Х” ХХК-ийн /гуравдагч этгээд/ гомдлыг Сангийн яам хянан үзээд тендер хүчинтэй байх хугацаа дууссан үндэслэлээр тендерийг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул захиалагчийн хувьд төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх эрхгүй юм.

Хариуцагчаас /захиалагч/-аас хүргүүлсэн  2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-2665 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг хууль бус болох нь нэхэмжлэгч компанитай “гэрээ байгуулах” үр дагаварт хүргэхгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт  заасан тендер хүчинтэй байх хугацаа дууссан үндэслэлээр мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яамны шийдвэрээр тендер нэгэнт хүчингүй болсон байтал нэхэмжлэгчээс гэрээ байгуулах ёстой гэж маргаж буй нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “Захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэтэл “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр, түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх Даланзадгад орон сууцны барилга барих ӨМАОНӨГ/201905143/01/01 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгох” тендерийн ялагчаар шалгаруулсан “Х” ХХК-тай холбогдох гэрээг байгуулахгүй байхыг даалгах нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.

Энэ шаардлагаа “тендерийн ялагчаар “Х” ХХК-ийг шалгаруулсан холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн.

Сангийн яамны “...дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулахыг...мэдэгдье...” гэсэн шийдвэрийн дагуу захиалагч аймгийн Засаг даргын Тамгын газраас тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд дахин зарлан,  “Х” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулсан байна.[7]

Хуульд заасан тендер хүчинтэй байх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдсон байх тул тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг хуулийн дагуу дахин зохион байгуулахыг Сангийн яамнаас мэдэгдсэний дагуух захиалагчийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул энэ талаар нэхэмжлэгчийн маргаж буй нь үндэслэлгүй.

Нэгэнт Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/6783 дугаар албан бичгээр  тендерийг хүчингүй болгосон, уг хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэртэй тухайн тендерт шалгарсан нэхэмжлэгч “Б” ХХК /хуучин нэрээр/ маргаагүй байгаа тохиолдолд дахин зарласан тендерт оролцож шалгарсан “Х” ХХК-д холбогдох шийдвэрүүдийг шүүхээс хүчингүй болгох хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн  Ө а ЗДТГ дд холбогдуулан гаргасан “Ө а ЗДТГ д-н2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2-2665 дугаар тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны барилга барих ажил”-ын гэрээ байгуулахыг даалгах”, “Дахин тендер шалгаруулалт явуулж “Х” ХХК-ыг шалгаруулж, гэрээ байгуулсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах“ шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.БАЯРМАА

 


[1] Хэргийн 67 дугаар хуудас

[2] Хэргийн 7 дугаар хуудас

[3] Хэргийн 21 дүгээр хуудас

[4] Захиалагчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэл, 22 дахь тал

[5] Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 6-1/6051 дугаар албан бичиг, 28 дахь тал

[6] Хэргийн 94-95 дахь тал

[7] Хэргийн 150-158 дахь тал