Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1053

 

                                                                               

 

 

 

 

 

 2019          11           21                                    2019/

2021         10          28                                      2021/ШЦТ/1053

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС УЛСЫН НЭРИЙН Ө

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

          Улсын яллагч Э.Бадрал /томилолтоор/,

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат /ҮД:0204/,  

          Шүүгдэгч Б.Г, Б.С, тэдний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ /ҮД:0642/, Ж.Уранчимэг /ҮД:1898/,

          Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Ганболд /ҮД:2352/, Ц.Дэлгэрням /ҮД:0317/, Т.Золбаяр /ҮД:2340/, Н.Жамъяндорж /ҮД:1284/,

          Шүүгдэгч Х.Солонго, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг /ҮД:2156/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Д.Аийг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Сыг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Гантулгыг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Гыг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Солонгыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1902 00423 0188 дугаартай, 9 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, Шар хадны 3 дугаар гудамжны 57 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

          Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 сарын 01-ний өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан,

          Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан гэх, Б овогт Дийн А /РД:УК92081503/,

          2. Монгол Улсын иргэн. Улаанбаатар хотод 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Гашуун сухайт” боомтод хоолны газар ажиллулдаг гэх, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 4 дүгээр байрны С блокын 80 тоот оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Бямбын С /РД:УТ88052565/,

          3. Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь суманд 1987 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, “Баян-Овоо транс” ХХК-д уурхайн жолочч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, X апартмент хотхоны С-80 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

          Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 04 сарын 15-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хугацаагаар сарын хорих ял тус тус шийтгэгдэж, 2016 оны 04 сарын 05-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, Боржигон овогт Бадамцэцэгийн Г /РД:УС87031211/,

          4. Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 1985 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 3 дүү, охины хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр гудамжны 61 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

          Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3/47 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

          Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3/17 дугаартай таслан шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 173/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

          Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, Б овогт Батгэрэлийн Г /РД:МК85032811/,

          5. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бэрх суманд 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Мандал бэл” жолооны курсэд дромын багш ажилтай, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 11 дүгээр гудамжны 255 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-уул дүүргийн 2 дугаар хороо, 89а байрны 92 тоотод оршин суух, ам бүл 7, 2 дүү, бэр, түүний 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Хурцбилэгийн Солонго /РД:СФ88021202/,

          Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

1. Д.А нь Ж.Ганбаатартай бүлэглэн таксины жолооч Б.Нямбаярыг хөлслөн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газарт хууль бусаар нэвтрэн орж, иргэн Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын цүнхтэй эд зүйлийг хулгайлан авч 995.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Б.Г, Б.С нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар саын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних, гадаад улсын иргэнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд хийсэн, нийт 4 уут буюу 0.69 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг 2.500 юаниар худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан хориглосон барааг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн Б.С, Б.Г нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Мөн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г, Х.Солонго нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

Мөн 80-15 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.1023 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2. Б.С нь Б.Г, Д.А нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар саын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних, гадаад улсын иргэнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд хийсэн, нийт 4 уут буюу 0.69 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг 2.500 юаниар худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан хориглосон барааг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн Д.А, Б.Г нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Мөн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г, Х.Солонго нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

Мөн 80-15 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.1023 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

3. Б.Г нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилж Б.С, Д.А нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних гадаад улсын иргэнээс 2.500 юанаар худалдан авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 4 уут /жин тодорхойгүй/ “Мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис буюу хориглосон барааг илгээмжийн үйлчилгээ ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн Д.А, Б.С нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Мөн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г, Х.Солонго нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

Мөн 80-15 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"”ийн 2 дугаар жагсаалтанд багтсан 0.1023 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн,

4. Б.Г нь Х.Солонготой бүлэглэн Б.Г, Д.А, Б.С нараас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд савласан, нийт 4 уут буюу 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн 2019 оны 06 дугаар сарын 16-ны карго илгээмжийн үйлчилгээ ашиглан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Мөс” гэх нэршилтэй 10.2 грамм жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Мөс” гэх нэршилтэй 10.2 грамм жинтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

          5. Х.Солонго нь Б.Гтай бүлэглэн Б.Г, Д.А, Б.С нараас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд савласан, нийт 4 уут буюу 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд худалдэалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Аийн өгсөн: “... Би Бээжин хотоос карго ашиглаж илгээмж явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зарсан гэх зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Зарсан талаар нотлох баримт байхгүй. Гадаад улсын иргэнээс авсан гэж худал мэдүүлэг өгсөн. Энэ талаараа дахин мэдүүлэг өгөх үедээ үнэнээр нь ярьсан. Анх мэдүүлэг өгөх үедээ худлаа ярьсан.  Зарсан гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сын өгсөн: “... Анх мэдүүлэг өгөх үедээ айж сандраад худал мэдүүлэг өгсөн. Гадаад хүнээс аваагүй Монгол хүнээс авсан. Карго илгээмж ашиглаж явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Зарж борлуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гантулгын өгсөн: “... Би хоёр зүйл ангийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хоёрыг Бээжин хотод байхад нь холбоотой байсан хэдий ч мөс гэх зүйлийн талаар нэг ч зүйл яриагүй. Наашаа оруул, битгий оруул гэх зэргээр хэлсэн зүйл байхгүй. Ирсэн хойно нь мэдсэн. Ийм зүйл байна гэхээр нь яаж байгаа юм бэ гэж хэлээд өнгөрч байсан. Зохион байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хилээр гараагүй. Зарж борлуулаагүй учраас зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүүхдээ хараад гэртээ байж байсан. Анх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхөд мөрдөгч хамааралгүй гээд намайг цагаатгаад, хэрэгсэхгүй болгож байсан. Тэгээд ажлаа хийгээд явж байхад Бүжинлхам прокурор дуудсан. Ямар учраас дуудаж байгаа юм бэ гэхэд чамтай юм ярихгүй, гээд яллах дүгнэлт шууд гардуулсан. Би өөр зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гы өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Солонгын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Хэргийн газарт 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн: “... Өрөөний үүдний хэсэгт тольтой гутлын тавиур байрлуулсан, тавиурын дээд тавиур дээр амыг нь тайрсан тарианы шил /дотор нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай/, хуулсан гол хэсгийг нь скочоор ороосон 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, тамхины хайрцагны гадна өнгөгүй гялгар уутанд хийсэн, дотор нь 2 ширхэг гялгар уутанд хийсэн цайвар цагаан өнгийн мөс мэт зүйл хийсэн байсныг цахилгаан жин дээр №1 гэж дугаарлан жинлэхэд 0.17 грамм болж байв. 2 дахь уутыг №2 гэж дугаарлан жинлэхэд 0.27 грамм болж байв, уг эд зүйлийн хамт дөрвөлжин хэлбэртэй 4х3 см хэмжээтэй гялгар уутанд хийсэн цагаан өнгийн мөс мэт зүйл байсныг №3 гэж дугаарлан жинлэхэд 0.18 грамм болж байв, мөн 2х4 хэмжээтэй дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутыг №4 гэж дугаарлан жинлэхэд 0.05 грамм болж байсныг хураан авлаа. Дээрх эд зүйлийг 204 тоот өрөөнд байрлаж байсан Б.Г нь баривчлагдах үедээ гартаа барьсан байдалтай байсныг устаж гэмтэхээс сэргийлж дээрхи тавиур дээр барьсан байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.5-11/,

          Д.Аптангэрэлийн жолоодож явсан 80-15 УНА улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед тусад нь үзлэг хийхээр тогтож хураан авсан: “Цайвар өнгийн металл оосортой, хар хүрэн өнгийн, эрээн оруулгатай, эмэгтэй жижиг цүнхнээс тунгалаг өнгийн гялгар уутанд савласан, цайвар өнгийн, талстлаг нунтаг зүйл байсныг албаны баталгаат жин дээр жинлэхэд 0.10 грамм болж байв... Цэнхэр өнгийн жин түүний бүрдэл хэсэгт үзлэгийг үргэлжлүүлэхэд жингийн суурь хэсэгт доод талд нь байрлах тулгуур хэсэгт гадны нөлөөтэй тулгуур орсон байсан ба Д.А нь энэ хэсэгт БНХАУ-аас худалдан авсан мөс гэх бодисыг хийж карго ашиглан хил нэвтрүүлсэн гэж тайлбарласан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.17-19/,

          Д.Аийн Е1791498 дугаартай гадаад паспорт, Б.Сын Е0801666 дугаартай гадаад паспортуудад үзлэг хийсэн: “... дээрх 2 гадаад паспортад 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-н Замын-Үүд боомтоор гарч 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-н Замын-Үүд боомтоор хилээр орсон талаарх бүртгэл бүхий штамб дарагдсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.20-22/,

Д.Аийн биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан: “... Тестээр MET, AMP төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /хх.1.23-24/,

Х.Солонгын биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан: “... Тестээр MET, AMP, ТНС төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /хх.1.27-28/,

Б.Сын биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан: “... Тестээр MET, AMP төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /хх1.32-33/,

          Б.Гы биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан: “... Тестээр MET, AMP төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.37-44/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.51-53/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.1.54/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5785 дугаартай: “... Х.Солонго, Б.С, Д.А нарын шээсний дээж тус бүрээс Метафетамин илэрсэн...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.88-90/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5780 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн №1, №2, №3, №4 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил мэт зүйлээс Метафетамин илэрсэн, Метафетамин нь /НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.92-95/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5782 дугаартай: “... Б.Г, Б.Г нарын шээсний дээж тус бүрээс Метафетамин илэрсэн, Г.Баярцэнгэлийн шээсний дээжнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.97-98/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5781 дугаартай шинжээчийн: “... шинжилгээнд ирүүлсэн 0.1023 грамм гялгар ууттай мөс мэт зүйлээс Метафетамин илэрсэн, UA3545514 серийн дугаартай МУ-ын 50-тын дэвсгэртээс ямар нэгэн бодисын үлдэгдэлгүй тул шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх.1.101-102/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 551 дугаартай: “... Д.А нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.1.108-110/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 536 дугаартай: “... Б.С нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.1.112-113/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 515 дугаартай: “... Б.Г нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.1.115-116/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 518 дугаартай: “... Х.Солонго нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.2.104-105/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Нямсүрэнгийн өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид байх “Хаадын тамга” амралтын газарт очицгоосон. Тэгээд ангийнхнаараа нийт 6 байшин авч, манай ангийн эмэгтэй Д.Энхтуяа бид хоёр нэг байшинд орцгоосон. Тэгээд бид нар амралтын газар дээрээ хүлээн авалтандаа 21 цагт ороод уг амралтын газрын гэр зааланд нь байж байгаад өөрсдийн амралтын байшинд очтол гарахдаа хаагаад гарсан вакум цонх нь нээгдчихсэн, миний болон Энхтуяагийн цүнхтэй эд зүйлс алдагдсан байсан... Цүнхэнд байсан цэвэр мөнгөн сүлжмэл Монгол гар хийцийн бүс, харааны нүдний шил зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.2.151/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхтуяагийн өсгөн: “... 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед амралтын байшингийнхаа хаалгыг түгжээд арын 8 дугаарын байшинд орж найрлаж байгаад 05 цагт гарч ирээд өөрсдийн байшиндаа орж ирээд би цүнхээ үзтэл миний цүнх алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.2.143/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Ганбаатарын сэжигтнээр өгсөн: “... Хаадын тамга гэх амралтын газар Гэрэлээ бид хоёр машинаас буугаад амралтын байшин руу ороод цонхыг нь хараад явж байтал нэг байшингийн цонх онгорхой байхаар нь цонхон дээр очоод намайг Гэрэлээ араас түшээд цонхон дээр байсан усан цэнхэр өнгийн цүнхийг аваад дотогшоо ороод орон дээр байсан бараан өнгийн цүнх авсан. Хулгайлж авсан хоёр цүнхээ үзсэн чинь дотор нь мөнгөн бүс, Эс-2 гар утас зэрэг байсныг аваад үлдсэнийг нь цонхоор шидсэн...” гэх мэдүүлэг /хх.2.172/,

          Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.133-134/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Аийн яллагдагчаар өгсөн: “... Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би 2016 оны 08 дугаар сард бусдын эд эд хөрөнгийг хулгайлж Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа хохирогч Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо бусдад төлөх төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /хх.2.250/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Аийн яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр найз Сын хамтаар БНХАУ-аас оюутан сурагчдын төгсөлтийн баяр болж байгаатай холбогдуулан хувцас хунар авчирч зарах санаатайгаар Замын-Үүд боомтоор хил гарсан... 2018 оны 05 дугаар сарын 20-ны орой Бээжингийн Баарны гудамж гэх нэртэй газарт Сын хамтаар очиж бааранд орсон. Бааранд ороод текэн дээр хоёулаа суугаад коктейл худалдан авч уусан. Ингээд сууж байхад нэг хар арьстай залуу бид хоёр дээр ирээд “айс авах уу, надад байгаа шүү, турдаг гоё болдог шүү” гэсэн утгатай зүйлийг англиар хэлсэн. Тэр нөхрийг явсны дараа бид хоёр тэр баарнаас гараад хоорондоо “Айс”-ны талаар ярилцсан. Айсыг нь авч үзэх үү? хэрэглэж үзэх үү? гэх зэргээр ярилцсан. Баарны гадна өөрсөддөө байгаа мөнгөө нийлүүлээд тоолж үзэхэд 3.000 юань болж байсан. Надад 1.100-1.200 юань. Сд үлдэгдэл нь байсан. Ингээд наашаа ирэх зардал, идэж уух юмны мөнгө төгрөг гээд 1.000 юань авч үлдээд, 2.000 юанийг нь бид хоёртой бааранд таарсан, дагаж яваад байсан хар арьст залууд өгсөн, 5-10 минутын дараа буцаж ирээд 4 ширхэг боосон ууттай гэж хэлж болохоор зүйлийг өгсөн. Тэр нөхөр тэгээд яваад өгсөн. Дараа нь бид хоёр сууж байсан баар луугаа буцан орж 1 цаг орчим сууж байгаад буудал руугаа явсан. Буудалдаа очоод нэг ууттайг нь задалж үзээд баарны гудамжнаас худалдаж авсан шилэн бортгондоо хийж байгаад галаар шатаагаад гарсан утааг нь амаараа сорж хоёулаа хэрэглэсэн. Нэг уутыг бүгдийг нь хэрэглэж дуусгасан. 2018 оны 05 дугаар 21-ний өглөө буудал дотроо байдаг Автобусны үйлчилгээн дээр очиж 17:40 цагийн автобусанд цагаа бичүүлээд буудалдаа явах цагаа хүлээсэн, тэр өдөр гадуур гараагүй, үлдэгдэл 3 ууттай зүйлийнхээ дахиад нэг ууттайг нь сорсон. 2 уут үлдсэн ба тэрийг нь Монгол руу явуулах гэж байсан ачаандаа хийгээд буудал дотор байдаг Улаанбаатар хот руу ачаа зөөдөг илгээмжинд хийгээд явуулсан. Каргоны хүн бид хоёрт “ачаа чинь 2 хоногийн дараа Улаанбаатарт очно, бичиж үлдээсэн гар утасны дугаар луу чинь залгана” гэсэн. Ингээд бид хоёр 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17:40 цагийн Эрээний чиглэлийн автобусанд суугаад Эрээнд үүрээр 07 цагийн үед ирсэн. Тэр өдөр 15 цаг өнгөрч байхад УАЗ-469 суугаад Монголын хилээр 16 цаг өнгөрч байхад нэвтэрсэн... 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр С миний утас руу залгаад “Карго ирсэн байна, очоод авчихаач” гэсэн... Тэр үед Г хорооллын эцэс, Говь сауны ард “Але Хаус” зочид буудалд Г байгаа юм байна, тийшээ очъё гээд хамт явцгаасан. Буудлын гадаа очоод Г, Гыг дуудан гаргаж ирсэн ба “А ирсэн Карго руу явах гэж байна, чи хамт явчихаад ирэх үү?” гэж Гд хэлээд бид хоёр хамтдаа карго явахаар болж бусад нь буудалд үлдээд бид хоёр машинаар Нарантуул захын урд байдаг контенерээс ачаагаа авсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.162-166, 2.236-240/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гы яллагдагчаар өгсөн: “... Би “Мөс” илэрсэн гэж байгаа “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд байсан нь үнэн. Гэхдээ тэр “Мөс” гэдэг бодисыг хадгалаагүй. Болсон хэргийн талаар ярихад 204 тоот өрөөнд Солонгын хамт хоол идээд сууж байхад 19-20 цагийн хооронд өрөөний хаалга нүдсэн, энэ үед нь би баруун гартаа тарианы усны шил, хуйлсан 100 төгрөгийг бариад хаалга нээсэн. Гэрэлээ зогсчихсон түүний ард цагдаа нар байсан ба “доошоо хэвтээд, хэвтээд” гэж хэлээд орж ирсэн, хэвтэхдээ би гарт байсан тарианы усны шилээ гараасаа алдаж унагаасан, тэр үед “гарт чинь юу байгаа юм” гэсэн, би ч “миний гарт хуйлсан мөнгө байгаа” гэж хэлээд хэвтэж байсан. Ингээд орж ирсэн цагдаа нар орны хажуу талын түмбүүшкэн дээр байсан ууттай “Мөс”-ийг үүдний гутлын тавиур дээр тавиад түүний хажуу талд нь миний гарт байсан мөнгөн дэвсгэрт, хагарсан тарианы усны шилийг аваад зургийг нь авсан. Ийм л зүйл болсон, би тэр “Мөс” гэдэг зүйлийг худалдаж авсан, хадгалсан үйлдэл огт хийгээгүй... Цагдаа нар орж ирэх үед 204 тоот өрөөнд Солонго бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Зочид буудлын 204 тоот өрөөнд үзлэгээр илэрсэн “Мөс” гэх бодис нь манай өрөөгөөр ороод гарсан А, С, Г нарын “Мөс” юм. Учир нь Сын нөхөр Г нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Солонго бид хоёрыг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд байхад 14 цагийн үед ганцаараа ирээд “урдаас /БНХАУ/ манай эхнэр, А хоёр юм/мөс/-аа каргогоор явуулаад миний утсыг бичсэн гэнэ, над руу залгах байх” гэж хэлээд гарч явсан. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Г, А, С нарыг дагуулсаар дахин манай өрөөнд орж ирсэн. “Карго очиж авчихаад ирье” гээд намайг дагуулаад гарсан. Гараад А надад хандан “таньтай ярих юм байна” гээд “би хүнд 2 сая төгрөгний өртэй юм аа, урдаас ирсэн “Мөс”-ийг зарж борлуулаад өгөөч ээ” гэсэн, би тэр үед “ах нь тийм юм зарж борлуулдаг хүн биш, угаасаа ч чадахгүй, тиймэрхүү юмнаас хол явдаг” гэдгийг хэлсэн. Тэгсэн “тэгвэл хоёулаа хамт Нарантуулын тэнд байх Карго ороод ирье” гэж дагуулаад явсан, бусад нь манай буудлын өрөө лүү ороод хүлээсэн. Нарантуул захын баруун урд талын гэрэл дохиогоор зүүн эргэж машинаа зогсоогоод “намайг байж байгаарай” гэж хэлж машиндаа үлдээгээд, өөрөө “карго орж ачаагаа авчихаад ирье” гээд бууж явсан. 10 минут хэр л болсон байх, буцаад хайрцагтай шиг санаж байна нэг юм барьж ирсэн. Тэндээсээ шууд буудал руугаа явсан. А машин барьж явсан. Буудлын гадна очоод би түрүүлж орсон, араас А машинаа зогсоолд тавьчихаад орж ирнэ гээд үлдсэн. Би өрөөндөө дөнгөж орон суугаад байж байтал А араас бортгон шанага, ууттай “Мөс” эд нараа барьж ирсэн. Өрөөнд би, Солонго, Г, С, хүүхэд нь болох бага насны хүүхэд Баярцэнгэл бид хэд байсан. Орж ирээд шууд “Мөс”-өө хэрэглэх гэхээр нь би тэд нарт хандан “хүүхдийн хажууд бүгдээрээ больцгоо, явцгаа” гэж хэлсэн. Тэр үед Г Баярцэнгэлд хандан “ахын дүү, дүүгээ аваад гарч бай” гэж хэлсэн Баярцэнгэл хүүхдийг аваад гарсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.176-179, 4.223-228/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Солонгын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн үөд найз залуу Гы хамт “Але Хаус” зочид буудалд мөс хэрэглэсэн юм. Тийм учир миний шээснээс дээрх бодис илэрсэн байх гэж бодож байна. Бид хоёрын хэрэглэсэн мөсийг Гэрлээ гэх хүүхэн буудалд авчирч өгсөн юм. Гэрлээ гэх хүүхэн хэлэхдээ 800.000 /найман зуун мянга/ төгрөгний үнэтэй 1 грамм мөс шүү гэж хэлсэн. Тэр Гэрлээ гэх хүүхэн ганцаараа яваагүй. Өнөөдөр хамт баригдсан байгаа нялх хүүхэдтэй махлаг хүүхэнтэй хамт явж байсан. Тэгэхдээ яг мөсийг гардаж өгсөн хүн бол том биетэй Гэрлээ гэх хүүхэн. Тэр хүүхэн гартаа барьчихсан байж байгаад л Гэрэлчуулуунд өгсөн. Манай найз залууд Гэрлээ хэлэхдээ “дараа мөнгийг нь өгнө” гэж байсан. Тэр 2 хүүхэн 1 грамм мөс өгчихөөд гараад явсан ба бид 2 хэрэглэсэн юм... Г бид 2 мөс хэрэглэхдээ дээрх тарианы шил, хуйлсан 100-тын дэвсгэртийг ашигласан юм. Тарианы шил угаасаа надад явж байсан юм. Өрөөнөөс хурааж авсан мөс бид хоёрын хэрэглээд үлдсэн мөс байгаа юм. 1 грамм худалдаж авсан 800.000 мянган төгрөгийг бид 2 мөнгө олонгуут өгнө гэж ярьсан. Хэрэглээд үлдсэн мөс бид хоёрынх гэж бодож байна...” гэх мэдүүлгүүд /хх.1.143,183-183/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гантулгын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Цагийг нь санахгүй байна. тэр үед А Сын утас луу залгаад “хаана байна, яваад очъё” гэсэн. Бид гурав байгаа газраа хэлж уулзалдахаар болоод Гурван билэгийн гадна хүлээж байхад А, Баярцэнгэл хоёр приус-20 машинтай ирсэн. Уулзалдсаны дараагаар Г дээр очьё гээд “Але хаус” буудалд хамтдаа очсон. Буудлын гадна очоод А бид хоёр хамтдаа дотогшоо орсон, бусад нь гадаа үлдсэн. Буудалд Гы өрөөнд ороход Г, найз бүсгүй Солонгын хамт хэвтэж байсан. Би өрөөнд ороод “00” орчихоод гарч ирэхэд А, Г хоёр хамтдаа гадагшаа гаръя гээд гурвуулаа буудлаас гарч машин дээр ирсэн. Г бид нарт хандан “Гэрэлээ /А/ хоёулаа хамтдаа явчихаад ирье, та нар өрөөнд ороод байж бай” гээд тэр хоёр машинтай яваад бид нар буудлынх нь өрөөнд орсон. Тэр хоёр яваад нэг цаг орчим болоод ирсэн. Буцаж ирээд Гэрэлээ өмднийхөө халааснаас “Мөс” гаргаж ирсэн, энэ үед нь би “Баярцэнгэлээ миний дүү Бүтэмж /Гантулгын хүү/-ийг авч гараад машиндаа сууж бай” гэж хэлсэн чинь Баярцэнгэл за гээд Бүтэмжийг авч найз бүсгүй Гэрлээгээ хамт гаръя гээд авч гарсан. Тэр гурвыг гарсны дараа буудалд Г, Солонгоо, С бид дөрөв үлдсэн. Гэрэлээ гаргаж ирсэн “Мөс”-өөсөө тарианы усны шилэнд хийгээд, шилэн дороос нь асаагуураар шатаагаад гарсан утааг нь соруул болгосон мөнгөн дэвсгэртээр ам руугаа 2 удаа сорсон, дараа нь Солонгоо, би, С гэсэн дарааллаар 2, 2 удаа сорсон. Ингээд би Гд хандан “за за, явлаа явлаа” гээд эхнэр Сыгаа авч гарсан. Буудалд Солонго, Г хоёр үлдсэн. Буудлаас гараад Баярцэнгэлийн унаж явсан машинд суугаад офицеруудын ордны тэнд байх гэр лүүгээ хүргүүлэх замдаа цайз зах, оросын оршуулгын тэр хавьд цагдаа нарт баригдсан. Урьд нэг удаа Хятадад харж байсан болохоороо мэдсэн. Тэгээд энийгээ хэрэглэх гэж байна, нялх хүүхэд утаа үнэрлээд ч дэмий байх, дээрээс нь Баярцэнгэлийг ийм зүйлийг мэдэхгүй гэдгийг нь мэдэж байсан учраас дүүгээ аваад гар гэж хэлсэн. Би эхнэрийгээ авч гараад явах санаатай байсан боловч шууд “Мөс” барьчихсан байхыг нь харчихаад гарч явахаар бас янз бүрийн бодол Гд төрүүлчих бий гэж болгоомжлоод үлдсэн. Би эхнэрийгээ карго, илгээмж ачуулсныг мэдээгүй, буудалд ороод л А карго илгээмж Хятадаас ачуулсан юм байна гэж мэдсэн. Бээжингээс карго ачуулсан гэж сүүлд л мэдсэн. Уг нь тэр ачуулсан гээд байгаа карго дотор нь манай эхнэр Сын нэг ч эд зүйл байхгүй юм билээ. Ачаан дотроос “Мөс-өө хийсэн гээд байгаа электрон жинг Гэрэлээ өөрөө худалдаж авсан, Гэрэлээгийн жин юм байна лээ. БНХАУ-руу тодорхой ач холбогдол бүхий зорилгогүй, аялаад юм үзчихээд ирье гээд л явсан. 200-300 мянган төгрөгтэй л явсан, Хятадын юань болголгүй, бэлэн Монгол төгрөгөөр нь авч явсан. Солонгос улсад ажиллаж амьдардаг, миний төрсөн дүү Гантуяа ээжид гайгүй утас авч өгөөрэй гээд Сд 2500 юань явуулсан гэж сонссон, тэр хоёр л хоорондоо харьцаж байгаад авалцаж өгсөн юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх.1.65-68, 4.86-87/,

          Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх.4.95/,

          2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаартай “Хойшлуулшгүй
тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай”
прокурорын тогтоол /хх.4.104-105/,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “... уг тээврийн хэрэгслийн хойд суудал дээр байсан бор өнгийн цаасан хайрцгийг ... нээж үзэхэд хар өнгөтэй цүхний дотор талын оёдолыг задалж үзэхэд зиплок түгжээтэй гялгар ууттай, цагаан өнгийн талстлаг нунтаг зүйл гарч ирснийг Трипарс нэртэй шалгах төхөөрөмжөөр шалгаж үзэхэд “метамфетамин” агууламжтай мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис илэрсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх.4.106-109/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3736 дугаартай шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлээс Метафетамин илэрсэн /methamphamine/ илэрч байна Метафетамин /methamphamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.192-193/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Бямбасүрэн/43-89 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч/-ийн өгсөн: “... 15 цагийн үед байсан байх 3, 4 дүгээр хорооллын Модны 2-ын хороолол руу өгсдөг зам дээр явж байтал 2 залуу гар өргөсөн. Тэгээд зогстол “Сансар явъя” гэсэн, тэгээд явж байгаад 100 айлын орчимд явж байтал өндөр шар үстэй / Г/ гар утас нь дуугараад “Чулуун овооны 22 дугаар бааз руу” гэж ярьсан. Тэгээд надаас “22 дугаар авто бааз гэж хаана билээ” гэхээр “Чулуун овооны замын хойно байдаг” гэтэл “тийм шүү дээ, шууд явъя” гэсэн, тэгээд замдаа Сансарын Шунхлай колонкын харалдаа намхан залуу нь буусан. Шар үстэй өндөр залуу бид хоёр Чулуун овооны 22 дугаар бааз орсон, тэнд очоод үүдний манаачтай нь уулзаад “мөн үү” гэж асуугаад дотогш орсон. Тэнд том тэрэгнүүд ачаа буулгаж байсан. Би машиндаа үлдээд шар үстэй залуу буун ачаа буулгаж байгаа хүмүүс рүү очсон. Тэгээд би маневр хийгээд эргэж байтал 5-10 минутын дараа нөгөө шар үстэй залуу нэг цаасан хайрцагтай зүйл бариад “зөндөө хайлгууллаа” гээд орж ирсэн. Тэгээд арын суудал дээр аваад суутал цагдаа нар зам хааж зогсоод тэр залууг баривчилсан...” гэх мэдүүлэг /хх.4.150-151/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болорбаатарын өгсөн: “... Би “Алтан дэлгэр мөрөн” ХХК-д 2014 оноос хойш каргоны ачаа түгээгчээр ажиллаж байгаа. Компаний захирал Батнайрамдал гэх хүн маань 2019 оны 2 дугаар сард авто осолд орж нас барсан юм. Тэрнээс хойш төрсөн дүү нь болох Цэдэвсүрэн гэх хүн хариуцан ажиллуулж байгаа. Манай компанид зөвхөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хот хоорондын ачаа тээврийг зөөдөг үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааг явуулаад олон жил болж байгаа. БНХАУ-ын Эрээн хотоос ачаа цуглуулж хилийн боомтоор гаргаж ирсэн ачааг Улаанбаатар хот руу тээвэрлэдэг юм. Эрээн хотоос ачаа цуглуулж хилийн боомтоор гаргах үйл ажиллагаа явуулдаг олон хүн байдаг юм. Тэдгээр хүмүүс нь Эрээнээс ачааг ачиж хилийн боомтоор гаргаж ирээд манай компаниар дамжуулж Улаанбаатар хот руу хүргэдэг юм. 2019 оны 06-р сарын 16-ны өдөр Бууз гэж дууддаг Баянмөнх /91048686/ гэх хүн БНХАУ-ын Эрээн хотоос 3 хүний ачааг авч хилийн боомтоор гаргаж Замын-Үүд сум дахь манай компанид уг ачааг өгсөн байна. Тэр ачааг нь манай компани 2019 оны 06-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод авчирч ачааг хүлээн авах хүний 88179779 дугаар утас руу манай ажилтан Батболд 89353464 дугаарын утаснаасаа холбогдож “ирж ачаагаа ав” гэж мэдэгдсэн. Манай компанид тогтсон бүртгэлийн дэвтэр гэж байхгүй. Мөн зүгээр хүснэгтэд хүний нэрээр биш утасны дугаараар тэмдэглэж ачааг бүртгэдэг юм. 88179779 дугаартай ачаа нь хүснэгтэд уг утасны дугаараар болон бор хайрцаг гэж бүртгэгдсэн байсан. Өөр ямар нэгэн хүний нэрээр бүртгэгдээгүй байсан. Дотор нь юу байгаа болохыг мэдэхгүй. Манай компани ачааны дотор нь юу байгаа болохыг задалж үзэх эрх байхгүй. Уг 88179779 дугаартай ачааг туранхай биетэй, үсээ шараар будсан, залуухан эрэгтэй ирээд авсан. Тэр үсээ шараар будуулсан эрэгтэй ирээд “89353464 дугаараас залгасан, 88179779 дугаартай ачааг авья” гэж хэлж ирсэн. Тэгээд хэлснээр нь 88179779 дугаараар бүртгүүлсэн бор өнгийн хайрцагтай ачааг гаргаж өгөхөд тэр эрэгтэй аваад ирсэн машиндаа суусан. Тэгсэн тэр машин нь каргоны хашаанаас гарах үед цагдаа нар тэр машиныг зогсоогоод тэр залууг авч явсан. Тэр ачааг авсан хүний сууж явсан машины жолооч нь “би зүгээр таксины жолоо шүү дээ” гэж хэлж байхыг сонссон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Уг эрэгтэйгийн авч явсан ачаа нь 2016 оны 06-р сарын 16-ны өдөр Бууз буюу Баянмөнх гэх хүний манайд ачуулсан 3 ачааны нэг нь байсан. Баянмөнх буюу Бууз гэх хүн нь сүүлийн 2-3 жил манай байгууллагаар дамжуулж ачаа ачуулж байгаа. Баянмөнх нь өөрөө Эрээн, Замын-Үүд хооронд хувийн машинаар хүн болон ачаа тээвэрлэдэг юм. Эрээн хотоос авсан ачаагаа манай компаниар дамжуулж Улаанбаатар хотруу тээвэрлэдэг юм. Өмнө нь Баянмөнхийн өгч байсан ачаанаас ямар нэгэн зөрчил гарч байгаагүй. Мөн энэ удаагийн ачаа нь юу байсан болохыг бид нар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.4.153/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батболдын өгсөн: “... Би “Алтан дэлгэр мөрөн” ХХК-д 2015 оноос хойш ажиллаж байгаа. Анх ачаа буулгагч хийдэг байж байгаад 2018 оноос хойш ачаа түгээгчээр ажиллаж байгаа. 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед Дорноговь аймгийн Замын үүд сумаас каргоны ачаа ирсэн. Би ирсэн ачаануудыг авах ёстой бүх хүн рүү нь өөрийн 89353464 дугаараас холбогдож сэлсэн. Ирсэн ачаануудыг авах ёстой хүний утасны дугаараар нь бүртгэсэн байдаг юм. Тухайн үед өдөр 16 цагийн үед 88179779 дугаараас залгаад “ирчихсэн байна, ачаа хаана задалж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр каргогаар ирсэн ачааг задалж байгаа газрыг зааж өгөхөд удалгүй үсээ шараар будуулсан залуухан эрэгтэй ирсэн. Тэр залуу “ачаагаа явья” гэж хэлсэн. Би тэр залуугаас “ямар дугаартай ачаа вэ” гэж асуухад “89353464 дугаараас залгасан, 88179779 дугаартай ачааг авья” гэж хэлсэн. Тэгээд би иашинаас 88179779 дугаар дээр бүртгэлтэй, бор өнгөтэй цаасан хайрцаг байсныг авч гэр залууд өгсөн. Тэгээд би бусад ачаагаа буулгах гээд цаашаа явсан. Тэгсэн удалгүй хүмүүс орилолдож байгаа чимээ гарахаар нь харсан чинь нөгөө 88179779 дугаартай ачааг авсан залууг цагдаа нар бариад авч явж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Манай байгууллагын каргогаар 88179779 дугаартай ачааг явуулсан нь Бууз гэж дууддаг залуу Замын Үүдээс явуулсан. Буузын утасны дугаар 91048686. Бууз гэх залуу БНХАУ-ийн Эрээн хотоос Замын Үүд хооронд хүн болон ачаа зөөдөг юм. Эрээнээс авсан ачаагаа хилээр гарж ирээд манай байгууллагын каргогаар дамжуулж Улаанбаатар хотруу хүргүүлдэг юм. Бууз гэх хүн өмнө нь олон удаа манай байгууллагаар дамжуулж ачаа хүргүүлж байсан. Тухай бүрт нь ямар нэгэн зөрчил гарч сайгаагүй. Харин тэр 88179779 дугаартай ачаа авсан залуу өмнө нь манай байгууллагаас ямар нэгэн ачаа авч байсан талаар мэдэхгүй байна. 88179779 дутаартай ачааг авсан залууг өмнө нь харж байгаагүй. Тэр залуу надаас ирж ачаагаа асуусан. Ачаагаа асуухдаа “89353464 дутаараас залгасан, 88179779 дугаартай ачааг авья” гэж хэлсэн. Би тэр залуугийн хэлснээр 88179779 дугаартай ачааг нь авч өгсөн. Тэр ачаан дээр нь Гомбо гэсэн нэр байсан эсэхийг анзаарч хараагүй. Харин ачааны дээд талд нь 88179779 утасны дугаар, бас өөр хятад утсаны дугаар бичигдсэн байсан. Тэр ачааг нь хэн гэдэг, ямар хүн явуулсан талаар мэдэхгүй. Тэр ачаа дотор нь юу байсан болохыг мэдэхгүй байна. Бид нарт хүний ачааг задалж үзэх эрх байхгүй...” гэх мэдүүлэг /хх.4.156/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Өлзийбаярын өгсөн: “... Би тухайн өдөр гадаа үүрэг гүйцэтгэж байсан болохоор ямар ч албаны багаж хэрэгсэл байхгүй угаасаа гадаа багаж хэрэглэдэггүй харин дотор талд рентген аппарат байгаа жижиг металл багаж хэрэглэдэг гадаа шалгалт хийхэд эчаа тээшээ хайрцаг савыг булангаас нь задлах юм уу аль боломжит хэлбэрээр шалгалт хийдэг. Манай рентген аппарат хүчин чадал муу бараг мэдэгдэхгүй. Шалгах боломж бараг байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг шалгахдаа 3-4 төрлийн бараа байсан ихэнх нь цэцэг байсан...” гэх мэдүүлэг /хх.4.174-176/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баянмөнхийн өгсөн: “... Тухайн үед би 2019 оны 06 дугаар сарын 16 нд өдрийн нэг цаг болж байсан хоёр хилийн дунд байрлах олон улсын чөлөөт бүсийн худалдааны төв рүү орж ачаа ачих зорилгоор явсан тэгээд 16 цаг болж байхад Эрээн талаас миний ачих ачаа орж ирээд 9 хайрцаг сарнай цэцэг шуудайд хийсэн байсан, тэгээд 4 хайрцаг аяга дээр нь бас нэг жижиг дээрээ 88179779 гэсэн монгол дугаартай мөн хятад 13264512200 дугаартай бас бүдэг балаар бичсэн “Гомбо” гэсэн хаягтай цаасан хайрцагтай, нийт 14 хайрцаг ачаа ачаад чөлөөт бүсээс гарсан, тэгээд Монголын -аальд ачсан барааныхаа татварыг төлөөд Замын-Үүд суманд байрлах ачаа тээшийг “карго”-д ачаагаа ачуулаад явуулсан, тэгсэн чинь маргааш өглөө нь Улаанбаатар хотоос каргоны жолооч над руу залгаад “чиний ачуулсан ачаа чинь хориотой зүйл байсан байна, сая цагдаа нар ирээд ачааны эзэн болон нөгөө хайрцагтай зүйлийг чинь аваад явчихлаа” гэхээр нь би тоглоод байна гэж бодсон, тэгээд итгэхгүй Замын-Үүд сумын ачаа ачуулдаг карго руу утсаар асуутал тийм зүйл болсон байсан. Тэгээд анх ачаа ачуулсан Эрээний хятад руу залгаж “чиний ачуулсан бараан дотроос хар тамхи гарсан байна, чи одоо надад юу ачуулсан юм бэ” гэж асуутал “наад ачаанд чинь маапаантай юм байхгүй” гэж хариулсан, “чи наад 13264512200 дугаар луу залга” гэж над руу хэлсэн, тэгээд би энэ хятад дугаар луу залгаад асуусан чинь Бээжинд байдаг өвөр монгол хүн утсаа аваад “чи надад ямар ачаа ачуулсан юм бэ” гэж асуусан чинь “наад ачааг чинь надад монгол охин өгсөн, одоо би харвал танина” гэж надад хэлсэн, ийм л зүйл болсон... Би энэ хайрцагтай ачааг Эрээн хотоос ачаад Замын-Үүд сумын ачаа тээшийг каргод энэ утсаар нь ачуулсан, ямар хүн тосож авах ямар хүн ачуулсан талаар сайн мэдэхгүй байна, яагаад гэвэл ачаа ачуулахад ачааны эзэн биш дандаа хятад хүмүүс, нэг бол өвөр Монгол хүмүүс ачуулдаг болохоор ачааны эздийг бид мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.4.179-180/,

Б.Гы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.134-137/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.4.138/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай: “Эрүүгийн 1902004230188 дугаартай хэрэгт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Гы авч явсан бор өнгийн хайрцагт үзлэг хийх явцад хураан авсан №1 гэж хаягласан “Мөс” гэх нэршилтэй 10.2 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис”,

Мөрдөн байцаах албаны төв байрны гадна зогсоолын хяналтын камерын бичлэг, Гы утсанд үзлэг хийх явцад бэхжүүлж авсан бичлэг, 43-89 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад бэхжүүлж авсан бичлэг, Гы биед үзлэг хийх явцад бэхжүүлж авсан бичлэг, Гы биеэс биологийн дээж авах явцад бэхжүүлж авсан бичлэг зэргийг хуулбарлан “1902004230188, Б.Г” гэж хаягласан диск,

Гаас хураан авсан 88179779 дугаартай сим карттай хар өнгийн Нокио маркийн товчлууртай гар утас, 80112594 дугарын сим карттай, J&A /Золоо/-той Wechat-aap харилцсан Sаmsung маркийн, мэдрэгчтэй гар утас,

Дээрээ 88179779 гэсэн бичглэлтэй, бор өнгийн цаасан хайрцаг, хайрцаг дотор байсан хар өнгийн үүргэвч болон эмэгтэй хүний хуучин хувцаснууд зэргийг эд мөрийн баримтаар тооцсон” гэх тогтоол /хх.4.140-141/,

Дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4.144-149/,

          Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл /хх.4.154-155/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2-5а/6540 тоот албан бичиг /хх.2.70-72/,

Мөрдөн шалгах нууц ажиллагааны Ц-132 дугаартай магадлагаа, CD 1 ширхэг,

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.1.2/,

          Нэгжлэг, үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /хх.1.12-16,20,45,72-74, 4.113-114/,

Эд зүйл хүлээлгэсэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх.1.26, 2.140/,

Мөрдөн шалгах нууц ажиллагаанд Б.Сын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх.1.55-58,170-172/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.59-62,69-84,195,216-226, 2.5-9,77, 4.24-28,157,164,230-234, шинээр гаргасан 7 хуудас/,

Монгол улсын хилээр гарсан, орсон тухай лавлагаа /хх.2.71-72/,

Шинжээчийн дүгнэлт /хх.4.196/,

Прокурорын яллах дүгнэлт /хх.5.91-107/ зэрэг болно.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1. Д.А нь Ж.Ганбаатартай бүлэглэж таксины жолооч Б.Нямбаярыг хөлслөн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын тамга” амралтын газарт хууль бусаар нэвтрэн орж Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын цүнхтэй эд зүйлийг хулгайлан 995.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Нямсүрэнгийн өгсөн: “... өөрсдийн амралтын байшинд очтол гарахдаа хаагаад гарсан вакум цонх нь нээгдчихсэн, миний болон Энхтуяагийн цүнхтэй эд зүйлс алдагдсан байсан... Цүнхэнд байсан цэвэр мөнгөн сүлжмэл Монгол гар хийцийн бүс, харааны нүдний шил зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.2.151/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхтуяагийн өсгөн: “... 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед амралтын байшингийнхаа хаалгыг түгжээд арын 8 дугаарын байшинд орж найрлаж байгаад 05 цагт гарч ирээд өөрсдийн байшиндаа орж ирээд би цүнхээ үзтэл миний цүнх алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх2.143/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Ганбаатарын сэжигтнээр өгсөн: “... Хаадын тамга гэх амралтын газар Гэрэлээ бид хоёр машинаас буугаад амралтын байшин руу ороод цонхыг нь хараад явж байтал нэг байшингийн цонх онгорхой байхаар нь цонхон дээр очоод намайг Гэрэлээ араас түшээд цонхон дээр байсан усан цэнхэр өнгийн цүнхийг аваад дотогшоо ороод орон дээр байсан бараан өнгийн цүнх авсан. Хулгайлж авсан хоёр цүнхээ үзсэн чинь дотор нь мөнгөн бүс, Эс-2 гар утас зэрэг байсныг аваад үлдсэнийг нь цонхоор шидсэн...” гэх мэдүүлэг /хх.2.172/,

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.133-134/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Аийн яллагдагчаар өгсөн: “... Би 2016 оны 08 дугаар сард бусдын эд хөрөнгийг хулгайлж Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа хохирогч Ж.Нямсүрэн, Д.Энхтуяа нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.2.250/,

2. Д.А нь Б.Г, Б.С нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар саын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних, гадаад улсын иргэнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд хийсэн, нийт 4 уут буюу 0.69 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг 2.500 юаниар худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан хориглосон барааг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн Б.С, Б.Г нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Мөн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г, Х.Солонго нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

Мөн 80-15 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.1023 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Б.С нь Б.Г, Д.А нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар саын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних, гадаад улсын иргэнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд хийсэн, нийт 4 уут буюу 0.69 грамм “Мөс” гэх гудамжны нэршилтэй бодисыг 2.500 юаниар худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан хориглосон барааг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн Д.А, Б.Г нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд баҮтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Мөн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г, Х.Солонго нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

Мөн 80-15 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.1023 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Б.Г нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилж Б.С, Д.А нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилж үгсэн тохиролцож бүлэглэн, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних гадаад улсын иргэнээс 2.500 юанаар худалдан авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 4 уут /жин тодорхойгүй/ “Мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис буюу хориглосон барааг илгээмжийн үйлчилгээ ашиглан 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн Д.А, Б.С нартай бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Мөн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд Б.Г, Х.Солонго нарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

Мөн 80-15 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"”ийн 2 дугаар жагсаалтанд багтсан 0.1023 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн,

Б.Г нь Х.Солонготой бүлэглэн Б.Г, Д.А, Б.С нараас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд савласан, нийт 4 уут буюу 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн 2019 оны 06 дугаар сарын 16-ны карго илгээмжийн үйлчилгээ ашиглан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Мөс” гэх нэршилтэй 10.2 грамм жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Мөс” гэх нэршилтэй 10.2 грамм жинтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

          Х.Солонго нь Б.Гтай бүлэглэж Б.Г, Д.А, Б.С нараас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд савласан, нийт 4 уут буюу 0.6821 грамм “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд худалдэалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          Хэргийн газарт 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн: “... Өрөөний үүдний хэсэгт тольтой гутлын тавиур байрлуулсан, тавиурын дээд тавиур дээр амыг нь тайрсан тарианы шил /дотор нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай/, хуулсан гол хэсгийг нь скочоор ороосон 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, тамхины хайрцагны гадна өнгөгүй гялгар уутанд хийсэн, дотор нь 2 ширхэг гялгар уутанд хийсэн цайвар цагаан өнгийн мөс мэт зүйл хийсэн байсныг цахилгаан жин дээр №1 гэж дугаарлан жинлэхэд 0.17 грамм болж байв. 2 дахь уутыг №2 гэж дугаарлан жинлэхэд 0.27 грамм болж байв, уг эд зүйлийн хамт дөрвөлжин хэлбэртэй 4х3 см хэмжээтэй гялгар уутанд хийсэн цагаан өнгийн мөс мэт зүйл байсныг №3 гэж дугаарлан жинлэхэд 0.18 грамм болж байв, мөн 2х4 хэмжээтэй дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутыг №4 гэж дугаарлан жинлэхэд 0.05 грамм болж байсныг хураан авлаа. Дээрх эд зүйлийг 204 тоот өрөөнд байрлаж байсан Б.Г нь баривчлагдах үедээ гартаа барьсан байдалтай байсныг устаж гэмтэхээс сэргийлж дээрхи тавиур дээр барьсан байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.5-11/,

          Д.Аптангэрэлийн жолоодож явсан 80-15 УНА улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед тусад нь үзлэг хийхээр тогтож хураан авсан: “Цайвар өнгийн металл оосортой, хар хүрэн өнгийн, эрээн оруулгатай, эмэгтэй жижиг цүнхнээс тунгалаг өнгийн гялгар уутанд савласан, цайвар өнгийн, талстлаг нунтаг зүйл байсныг албаны баталгаат жин дээр жинлэхэд 0.10 грамм болж байв... Цэнхэр өнгийн жин түүний бүрдэл хэсэгт үзлэгийг үргэлжлүүлэхэд жингийн суурь хэсэгт доод талд нь байрлах тулгуур хэсэгт гадны нөлөөтэй тулгуур орсон байсан ба Д.А нь энэ хэсэгт БНХАУ-аас худалдан авсан мөс гэх бодисыг хийж карго ашиглан хил нэвтрүүлсэн гэж тайлбарласан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.17-19/,

          Д.Аийн Е1791498 дугаартай гадаад паспорт, Б.Сын Е0801666 дугаартай гадаад паспортуудад үзлэг хийсэн: “... дээрх 2 гадаад паспортад 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр БНХАУ-ын Замын-Үүд боомтоор гарч 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Замын-Үүд боомтоор хилээр орсон талаарх бүртгэл бүхий штамб дарагдсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.20-22/,

Д.Аийн биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан: “... Тестээр MET, AMP төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /хх.1.23-24/,

Х.Солонгын биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан: “... Тестээр MET, AMP, ТНС төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /хх.1.27-28/,

Б.Сын биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан: “... Тестээр MET, AMP төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл /хх1.32-33/,

          Б.Гы биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан: “... Тестээр MET, AMP төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.37-44/,

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.51-53/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх.1.54/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5785 дугаартай: “... Х.Солонго, Б.С, Д.А нарын шээсний дээж тус бүрээс Метафетамин илэрсэн...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.88-90/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5780 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн №1, №2, №3, №4 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил мэт зүйлээс Метафетамин илэрсэн, Метафетамин нь /НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.92-95/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5782 дугаартай: “... Б.Г, Б.Г нарын шээсний дээж тус бүрээс Метафетамин илэрсэн, Г.Баярцэнгэлийн шээсний дээжнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.97-98/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5781 дугаартай шинжээчийн: “... шинжилгээнд ирүүлсэн 0.1023 грамм гялгар ууттай мөс мэт зүйлээс Метафетамин илэрсэн, UA3545514 серийн дугаартай МУ-ын 50-тын дэвсгэртээс ямар нэгэн бодисын үлдэгдэлгүй тул шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх.1.101-102/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 551 дугаартай: “... Д.А нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.1.108-110/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 536 дугаартай: “... Б.С нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.1.112-113/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 515 дугаартай: “... Б.Г нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.1.115-116/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 518 дугаартай: “... Х.Солонго нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх.2.104-105/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Аийн яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын 20-ны орой Бээжингийн Баарны гудамж гэх нэртэй газарт Сын хамтаар очиж бааранд орсон. Бааранд ороод текэн дээр хоёулаа суугаад коктейл худалдан авч уусан. Ингээд сууж байхад нэг хар арьстай залуу бид хоёр дээр ирээд “айс авах уу, надад байгаа шүү, турдаг гоё болдог шүү” гэсэн утгатай зүйлийг англиар хэлсэн. Тэр нөхрийг явсны дараа бид хоёр тэр баарнаас гараад хоорондоо “Айс”-ны талаар ярилцсан. Айсыг нь авч үзэх үү? хэрэглэж үзэх үү гэх зэргээр ярилцсан. Баарны гадна өөрсөддөө байгаа мөнгөө нийлүүлээд тоолж үзэхэд 3.000 юань болж байсан. Надад 1.100-1.200 юань. Сд үлдэгдэл нь байсан. Ингээд наашаа ирэх зардал, идэж уух юмны мөнгө төгрөг гээд 1.000 юань авч үлдээд, 2.000 юанийг нь бид хоёртой бааранд таарсан, дагаж яваад байсан хар арьст залууд өгсөн, 5-10 минутын дараа буцаж ирээд 4 ширхэг боосон ууттай гэж хэлж болохоор зүйлийг өгсөн. Тэр нөхөр тэгээд яваад өгсөн. Дараа нь бид хоёр сууж байсан баар луугаа буцан орж 1 цаг орчим сууж байгаад буудал руугаа явсан. Буудалдаа очоод нэг ууттайг нь задалж үзээд баарны гудамжнаас худалдаж авсан шилэн бортгондоо хийж байгаад галаар шатаагаад гарсан утааг нь амаараа сорж хоёулаа хэрэглэсэн. Нэг уутыг бүгдийг нь хэрэглэж дуусгасан. 2018 оны 05 дугаар 21-ний өглөө буудал дотроо байдаг Автобусны үйлчилгээн дээр очиж 17:40 цагийн автобусанд цагаа бичүүлээд буудалдаа явах цагаа хүлээсэн, тэр өдөр гадуур гараагүй, үлдэгдэл 3 ууттай зүйлийнхээ дахиад нэг ууттайг нь сорсон. 2 уут үлдсэн ба тэрийг нь Монгол руу явуулах гэж байсан ачаандаа хийгээд буудал дотор байдаг Улаанбаатар хот руу ачаа зөөдөг илгээмжинд хийгээд явуулсан. Каргоны хүн бид хоёрт “ачаа чинь 2 хоногийн дараа Улаанбаатарт очно, бичиж үлдээсэн гар утасны дугаар луу чинь залгана” гэсэн. Ингээд бид хоёр 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17:40 цагийн Эрээний чиглэлийн автобусанд суугаад Эрээнд үүрээр 07 цагийн үед ирсэн. Тэр өдөр 15 цаг өнгөрч байхад УАЗ-469 суугаад Монголын хилээр 16 цаг өнгөрч байхад нэвтэрсэн... 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр С миний утас руу залгаад “Карго ирсэн байна, очоод авчихаач” гэсэн... Тэр үед Г хорооллын эцэс, Говь сауны ард “Але Хаус” зочид буудалд Г байгаа юм байна, тийшээ очъё гээд хамт явцгаасан. Буудлын гадаа очоод Г, Гыг дуудан гаргаж ирсэн ба “А ирсэн Карго руу явах гэж байна, чи хамт явчихаад ирэх үү?” гэж Гд хэлээд бид хоёр хамтдаа карго явахаар болж бусад нь буудалд үлдээд бид хоёр машинаар Нарантуул захын урд байдаг контейнерээс ачаагаа авсан...” гэх мэдүүлэг /хх.1.162-166/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гы яллагдагчаар өгсөн: “... Зочид буудлын 204 тоот өрөөнд үзлэгээр илэрсэн “Мөс” гэх бодис нь манай өрөөгөөр ороод гарсан А, С, Г нарын “Мөс” юм. Учир нь Сын нөхөр Г нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Солонго бид хоёрыг “Але Хаус” зочид буудлын 204 тоот өрөөнд байхад 14 цагийн үед ганцаараа ирээд “урдаас /БНХАУ/ манай эхнэр, А хоёр юм/мөс/-аа каргогоор явуулаад миний утсыг бичсэн гэнэ, над руу залгах байх” гэж хэлээд гарч явсан. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Г, А, С нарыг дагуулсаар дахин манай өрөөнд орж ирсэн. “Карго очиж авчихаад ирье” гээд намайг дагуулаад гарсан. Гараад А надад хандан “таньтай ярих юм байна” гээд “би хүнд 2 сая төгрөгний өртэй юм аа, урдаас ирсэн “Мөс”-ийг зарж борлуулаад өгөөч ээ” гэсэн, би тэр үед “ах нь тийм юм зарж борлуулдаг хүн биш, угаасаа ч чадахгүй, тиймэрхүү юмнаас хол явдаг” гэдгийг хэлсэн. Тэгсэн “тэгвэл хоёулаа хамт Нарантуулын тэнд байх Карго ороод ирье” гэж дагуулаад явсан, бусад нь манай буудлын өрөө лүү ороод хүлээсэн. Нарантуул захын баруун урд талын гэрэл дохиогоор зүүн эргэж машинаа зогсоогоод “намайг байж байгаарай” гэж хэлж машиндаа үлдээгээд, өөрөө “карго орж ачаагаа авчихаад ирье” гээд бууж явсан. 10 минут хэр л болсон байх, буцаад хайрцагтай шиг санаж байна нэг юм барьж ирсэн. Тэндээсээ шууд буудал руугаа явсан. А машин барьж явсан. Буудлын гадна очоод би түрүүлж орсон, араас А машинаа зогсоолд тавьчихаад орж ирнэ гээд үлдсэн. Би өрөөндөө дөнгөж орон суугаад байж байтал А араас бортгон шанага, ууттай “Мөс” эд нараа барьж ирсэн. Өрөөнд би, Солонго, Г, С, хүүхэд нь болох бага насны хүүхэд Баярцэнгэл бид хэд байсан. Орж ирээд шууд “Мөс”-өө хэрэглэх гэхээр нь би тэд нарт хандан “хүүхдийн хажууд бүгдээрээ больцгоо, явцгаа” гэж хэлсэн. Тэр үед Г Баярцэнгэлд хандан “ахын дүү, дүүгээ аваад гарч бай” гэж хэлсэн Баярцэнгэл хүүхдийг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.176-179/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Солонгын сэжигтнээр өгсөн: “... Би 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн үөд найз залуу Гы хамт “Але Хаус” зочид буудалд мөс хэрэглэсэн юм. Тийм учир миний шээснээс дээрх бодис илэрсэн байх гэж бодож байна. Бид хоёрын хэрэглэсэн мөсийг Гэрлээ гэх хүүхэн буудалд авчирч өгсөн юм. Гэрлээ гэх хүүхэн хэлэхдээ 800.000 /найман зуун мянга/ төгрөгний үнэтэй 1 грамм мөс шүү гэж хэлсэн. Тэр Гэрлээ гэх хүүхэн ганцаараа яваагүй. Өнөөдөр хамт баригдсан байгаа нялх хүүхэдтэй махлаг хүүхэнтэй хамт явж байсан. Тэгэхдээ яг мөсийг гардаж өгсөн хүн бол том биетэй Гэрлээ гэх хүүхэн. Тэр хүүхэн гартаа барьчихсан байж байгаад л Гэрэлчуулуунд өгсөн. Манай найз залууд Гэрлээ хэлэхдээ “дараа мөнгийг нь өгнө” гэж байсан. Тэр 2 хүүхэн 1 грамм мөс өгчихөөд гараад явсан ба бид 2 хэрэглэсэн юм... Г бид 2 мөс хэрэглэхдээ дээрх тарианы шил, хуйлсан 100-тын дэвсгэртийг ашигласан юм. Тарианы шил угаасаа надад явж байсан юм. Өрөөнөөс хурааж авсан мөс бид хоёрын хэрэглээд үлдсэн мөс байгаа юм. 1 грамм худалдаж авсан 800.000 мянган төгрөгийг бид 2 мөнгө олонгуут өгнө гэж ярьсан. Хэрэглээд үлдсэн мөс бид хоёрынх гэж бодож байна...” гэх мэдүүлгүүд /хх.1.143/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гантулгын яллагдагчаар өгсөн: “... Г бид нарт хандан “Гэрэлээ /А/ хоёулаа хамтдаа явчихаад ирье, та нар өрөөнд ороод байж бай” гээд тэр хоёр машинтай яваад бид нар буудлынх нь өрөөнд орсон. Тэр хоёр яваад нэг цаг орчим болоод ирсэн. Буцаж ирээд Гэрэлээ өмднийхөө халааснаас “Мөс” гаргаж ирсэн, энэ үед нь би “Баярцэнгэлээ миний дүү Бүтэмж /Гантулгын хүү/-ийг авч гараад машиндаа сууж бай” гэж хэлсэн чинь Баярцэнгэл за гээд Бүтэмжийг авч найз бүсгүй Гэрлээгээ хамт гаръя гээд авч гарсан. Тэр гурвыг гарсны дараа буудалд Г, Солонгоо, С бид дөрөв үлдсэн. Гэрэлээ гаргаж ирсэн “Мөс”-өөсөө тарианы усны шилэнд хийгээд, шилэн дороос нь асаагуураар шатаагаад гарсан утааг нь соруул болгосон мөнгөн дэвсгэртээр ам руугаа 2 удаа сорсон, дараа нь Солонгоо, би, С гэсэн дарааллаар 2, 2 удаа сорсон...” гэх мэдүүлэг /хх.4.86-87/,

          2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаартай “Хойшлуулшгүй
тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай”
прокурорын тогтоол /хх.4.104-105/,

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “... уг тээврийн хэрэгслийн хойд суудал дээр байсан бор өнгийн цаасан хайрцгийг ... нээж үзэхэд хар өнгөтэй цүхний дотор талын оёдолыг задалж үзэхэд зиплок түгжээтэй гялгар ууттай, цагаан өнгийн талстлаг нунтаг зүйл гарч ирснийг Трипарс нэртэй шалгах төхөөрөмжөөр шалгаж үзэхэд “метамфетамин” агууламжтай мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис илэрсэн болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх.4.106-109/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3736 дугаартай шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлээс Метафетамин илэрсэн /methamphamine/ илэрч байна Метафетамин /methamphamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.192-193/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Бямбасүрэн/43-89 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч/-ийн өгсөн: “... Шар үстэй өндөр залуу бид хоёр Чулуун овооны 22 дугаар бааз орсон, тэнд очоод үүдний манаачтай нь уулзаад “мөн үү” гэж асуугаад дотогш орсон. Тэнд том тэрэгнүүд ачаа буулгаж байсан. Би машиндаа үлдээд шар үстэй залуу буун ачаа буулгаж байгаа хүмүүс рүү очсон. Тэгээд би маневр хийгээд эргэж байтал 5-10 минутын дараа нөгөө шар үстэй залуу нэг цаасан хайрцагтай зүйл бариад “зөндөө хайлгууллаа” гээд орж ирсэн. Тэгээд арын суудал дээр аваад суутал цагдаа нар зам хааж зогсоод тэр залууг баривчилсан...” гэх мэдүүлэг /хх.4.150-151/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болорбаатарын өгсөн: “... Уг 88179779 дугаартай ачааг туранхай биетэй, үсээ шараар будсан, залуухан эрэгтэй ирээд авсан. Тэр үсээ шараар будуулсан эрэгтэй ирээд “89353464 дугаараас залгасан, 88179779 дугаартай ачааг авья” гэж хэлж ирсэн. Тэгээд хэлснээр нь 88179779 дугаараар бүртгүүлсэн, бор өнгийн, хайрцагтай ачааг гаргаж өгөхөд тэр эрэгтэй аваад ирсэн машиндаа суусан. Тэгсэн тэр машин нь каргоны хашаанаас гарах үед цагдаа нар тэр машиныг зогсоогоод тэр залууг авч явсан...” гэх мэдүүлэг /хх.4.153/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Батболдын өгсөн: “... Тухайн үед өдөр 16 цагийн үед 88179779 дугаараас залгаад “ирчихсэн байна, ачаа хаана задалж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр каргогаар ирсэн ачааг задалж байгаа газрыг зааж өгөхөд удалгүй үсээ шараар будуулсан залуухан эрэгтэй ирсэн. Тэр залуу “ачаагаа явья” гэж хэлсэн. Би тэр залуугаас “ямар дугаартай ачаа вэ” гэж асуухад “89353464 дугаараас залгасан, 88179779 дугаартай ачааг авья” гэж хэлсэн. Тэгээд би иашинаас 88179779 дугаар дээр бүртгэлтэй, бор өнгөтэй цаасан хайрцаг байсныг авч гэр залууд өгсөн... Ачаагаа асуухдаа “89353464 дутаараас залгасан, 88179779 дугаартай ачааг авья” гэж хэлсэн. Би тэр залуугийн хэлснээр 88179779 дугаартай ачааг нь авч өгсөн. Тэр ачаан дээр нь Гомбо гэсэн нэр байсан эсэхийг анзаарч хараагүй. Харин ачааны дээд талд нь 88179779 утасны дугаар, бас өөр хятад утсаны дугаар бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.4.156/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баянмөнхийн өгсөн: “... бас нэг жижиг дээрээ 88179779 гэсэн монгол дугаартай мөн хятад 13264512200 дугаартай бас бүдэг балаар бичсэн “Гомбо” гэсэн хаягтай цаасан хайрцагтай, нийт 14 хайрцаг ачаа ачаад чөлөөт бүсээс гарсан, тэгээд Монголын гаальд ачсан барааныхаа татварыг төлөөд Замын-Үүд суманд байрлах ачаа тээшийг “карго”-д ачаагаа ачуулаад явуулсан, тэгсэн чинь маргааш өглөө нь Улаанбаатар хотоос каргоны жолооч над руу залгаад “чиний ачуулсан ачаа чинь хориотой зүйл байсан байна, сая цагдаа нар ирээд ачааны эзэн болон нөгөө хайрцагтай зүйлийг чинь аваад явчихлаа” гэхээр нь би тоглоод байна гэж бодсон, тэгээд итгэхгүй Замын-Үүд сумын ачаа ачуулдаг карго руу утсаар асуутал тийм зүйл болсон байсан. Тэгээд анх ачаа ачуулсан Эрээний хятад руу залгаж “чиний ачуулсан бараан дотроос хар тамхи гарсан байна, чи одоо надад юу ачуулсан юм бэ” гэж асуутал “наад ачаанд чинь маапаантай юм байхгүй” гэж хариулсан, “чи наад 13264512200 дугаар луу залга” гэж над руу хэлсэн, тэгээд би энэ хятад дугаар луу залгаад асуусан чинь Бээжинд байдаг өвөр монгол хүн утсаа аваад “чи надад ямар ачаа ачуулсан юм бэ” гэж асуусан чинь “наад ачааг чинь надад монгол охин өгсөн, одоо би харвал танина” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.4.179-180/,

Б.Гы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.134-137/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.4.138/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай: “Эрүүгийн 1902004230188 дугаартай хэрэгт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Гы авч явсан бор өнгийн хайрцагт үзлэг хийх явцад хураан авсан №1 гэж хаягласан “Мөс” гэх нэршилтэй 10.2 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис”,

Мөрдөн байцаах албаны төв байрны гадна зогсоолын хяналтын камерын бичлэг, Гы утсанд үзлэг хийх явцад бэхжүүлж авсан бичлэг, 43-89 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад бэхжүүлж авсан бичлэг, Гы биед үзлэг хийх явцад бэхжүүлж авсан бичлэг, Гы биеэс биологийн дээж авах явцад бэхжүүлж авсан бичлэг зэргийг хуулбарлан “1902004230188, Б.Г” гэж хаягласан диск,

Гаас хураан авсан 88179779 дугаартай сим карттай хар өнгийн Нокио маркийн товчлууртай гар утас, 80112594 дугарын сим карттай, J&A /Золоо/-той Wechat-aap харилцсан Sаmsung маркийн, мэдрэгчтэй гар утас,

Дээрээ 88179779 гэсэн бичглэлтэй, бор өнгийн цаасан хайрцаг, хайрцаг дотор байсан хар өнгийн үүргэвч болон эмэгтэй хүний хуучин хувцаснууд зэргийг эд мөрийн баримтаар тооцсон” гэх тогтоол /хх.4.140-141/,

Дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4.144-149/,

          Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл /хх.4.154-155/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2-5а/6540 тоот албан бичиг /хх.2.70-72/,

Мөрдөн шалгах нууц ажиллагааны Ц-132 дугаартай магадлагаа, CD 1 ширхэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 “Д.А, Б.Г, Б.С нар нь бүлэглэж 2018 оны 05 дугаар саын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод үл таних, гадаад улсын иргэнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, өнгөгүй, гялгар уутанд хийсэн, нийт 4 уут буюу 0.69 грамм “Мөс” гэх гудамжны нэршилтэй бодисыг 2.500 юаниар худалдан авч, илгээмжийн үйлчилгээ ашиглан хориглосон барааг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

          Мөн Д.А, Б.Г, Б.С нар нь бүлэглэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэх үйлдэлд Б.Г зохион байгуулагчаар хамтран оролцоогүй, харин Б.Г захиалагчаар хамтран оролцсон гэж Д.А, Б.С нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсээр байх боловч энэ талаарх үйл баримт мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдоогүй учир хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэсэн байх тул мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт хэргийг буцаах тухай шүүгдэгч Д.А, Б.Г, Б.С, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хангах боломжгүй юм.

          Б.Гантулгын гэмт хэрэг хийгээгүй гэх агуулгатай мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар няцаагдан үгүйсгэгдэнэ.

          Д.А, Б.С нар мөсийг бусдад худалдаагүй учир холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөхийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар хүсэж байх боловч тухайн шүүгдэгч нар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд Х.Солонгын өгсөн мэдүүлэг болон хэргийн нөхцөл байдлын талаарх бусад холбогдох нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

          Д.А, Б.С, Б.Г, Б.Г, Х.Солонго нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Д.Аийг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Сыг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Гантулгыг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Гыг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Солонгыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед даган мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.

Д.Аийн бусадтай бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь илт хүндэрсэн байх тул уг гэмт хэргийн хувьд тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй юм.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжээс “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг” гэсэн шинжийг хасаж, “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.

Эрүүгийн хуульд оруулсан дээрх нэмэлт өөрчлөлтөөс харахад хууль тогтоогч “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг” улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжээс хасаагүй, харин тухайн үйлдэлд 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар эрүүгийн хариуцлагыг чангаруулсан байна.

Д.А, Б.С, Б.Г, Б.Г нарын хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бий болоогүй учир тухайн шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнчлэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх талаар тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй болно.

          Х.Солонго нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн дүгнэлтийг түүний өмгөөлөгч гаргасан боловч тухайн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогджээ.

          Иймд Д.Аийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг “бүлэглэж, орон байранд хууль бусаар нэвтэрсэн” хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, “Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн” хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах” гэмт хэргийг “худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан” хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд,

          Б.С, Б.Г нарыг “Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн” хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах” гэмт хэргийг “худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан” хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд,

          Б.Гыг “Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн” хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах” гэмт хэргийг “худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан” хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд,

          Х.Солонгыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

          Д.А, Б.С, Б.Г, Б.Г, Х.Солонго нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

          Д.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор,

          Б.С, Б.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор,

          Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан заасан ялын төрөл, хэмжээний дотор,

          Х.Солонгод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан ялын төрөл, хэмжээний дотор  шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.А, Б.С, Б.Г, Б.Г, Х.Солонго нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

          2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2 дахь заалтад “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй.

          Д.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

          Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

          Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

          Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

          Х.Солонгод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

          Д.А, Б.С, Б.Г, Б.Г нарт оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, Д.А, Б.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Б.Г, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Д.А, Б.С, Б.Г, Б.Г, Х.Солонго нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Д.А, Б.С, Б.Г, Б.Г нарын үйлдсэн гэмт хэргүүдэд оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээ, эсхүл түүнээс доогуур хэмжээний ял тэдэнд шийтгэхийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар хүсэж байх боловч уг гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд дээрх хүсэлтүүдийг хангах боломжгүй гэж дүгнэлээ.

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “... Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж, мөн зүйлийн 12.14.Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж тус тус заажээ.

          Б.Г, Х.Солонго нар нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.

          Мөн Б.Г, Х.Солонго нар урьд нь өршөөлд хамрагдаж байгаагүй, байнга оршин суух газрын хаягтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй учир тэднийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан гэж үзнэ.

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаанд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Солонгод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн солих үндэслэлтэй байна.

          Б.Г, Х.Солонго нар нь дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр орон нутагт зорчих үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, уг ялын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.

          Шүүгдэгч Б.Г, Х.Солонго нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх тус ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, түүнчлэн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулж байна.

          Харин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан  Эдийн засгийн гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан байх тул дээрх гэмт хэргүүдийн хувьд Д.А, Б.С, Б.Г, Б.Г нарыг уг өршөөлийн хуульд хамруулах үндэслэлгүй юм.

          Д.Аийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хорьсон 20 хоног, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 63 хоног, нийт цагдан хорьсон 83 хоног,

          Б.Сыг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хорьсон 14 хоног, Б.Гантулгыг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 63 хоног,

          Б.Гыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоног, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 108 хоног, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хорьсон 21 хоног, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй дахин баривчилсан 2 хоног, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хорьсон 718 хоног, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 63 хоног, нийт цагдан хорьсон 914 хоног,

          Х.Солонгыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоног, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 63 хоног, нийт цагдан хорьсон 65 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож,

          Б.Сд авсан хувийн баталгаа гаргах, зарим хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Х.Солонгод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах, зарим хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсан болно.

          Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн гадаад паспорт 2 ширхэг болон гар утас 2 ширхгийг эзэмшигчид нь тус тус буцаан олгож, хяналтын камерын бичлэг, үзлэг хийх явцад бэхжүүлж авсан бичлэгүүд, хүний биеэс биологийн дээж авах явцад бэхжүүлж авсан бичлэг зэргийг хуулбарласан дискийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан цагдаагийн газарт хадгалж буй мөнгөн дэвсгэртүүдийг Монгол Улсын Банканд, гадаад улсын иргэний үнэмлэхийг тухайн улсын элчин сайдын яаманд, бусад эд зүйлсийг устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлбэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.11, 36.12 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, 12.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Дийн Аийг “Бусдын эд хөрөнгийг бүлэглэж, орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, худалдах” гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

          Шүүгдэгч Б овогт Бямбын Сыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, худалдах” гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

          Шүүгдэгч Боржигон овогт Бадамцэцэгийн Гантулгыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, худалдах” гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

          Шүүгдэгч Б овогт Батгэрэлийн Гыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” “гэмт хэрэг үйлдсэн, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах”, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, худалдах” гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

          Шүүгдэгч Боржигон овогт Хурцбилэгийн Солонгыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Д.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

          Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

          Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

          Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

          Шүүгдэгч Х.Солонгод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Х.Солонгод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Гд 2 жилийн хугацаанд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр гудамжны 61 тоотод оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах, шүүгдэгч Х.Солонгод 1 жилийн хугацаанд Хан-уул дүүргийн 2 дугаар хороо, 89а байрны 92 тоот оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотоос гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах тус тус үүрэг хүлээлгэн, тэдгээрийн зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г, Х.Солонго нарт сануулсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3.3 дахь заалтад тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Б.Гд 2 жилийн хугацаанд,  шүүгдэгч Х.Солонгод 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх  дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Г, Х.Солонго нарт сануулсугай.

          9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан,

          Шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар,

          Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар,

          Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 7 жилийн хугацаагаар,

          Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлсүгэй.

          10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Ад оногдуулсан нийт 5 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Сд оногдуулсан нийт 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Гд оногдуулсан нийт 7 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Гд оногдуулсан нийт 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          11. Шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Х.Солонгод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Аийг цагдан хорьсон 83 хоногийг, шүүгдэгч Б.Сыг цагдан хорьсон 14 хоногийг, шүүгдэгч Б.Гантулгыг цагдан хорьсон 63 хоногийг, шүүгдэгч Б.Гыг цагдан хорьсон 914 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

          13. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Солонгыг 65 хоног цагдан хорьсон, шүүгдэгч Д.А, Б.С, Б.Г, Б.Г, Х.Солонго нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж буй:

          4 ширхэг ууттай цайвар өнгийн эд зүйл /уут нэг бүрийн №1-4 гэж дугаарласан ШШҮХ жин дээр №01-0.1828 гр, №02-0.2744 гр, №03-0.1745 гр, №04-0.0504 гр нийт 0.6821 грамм/, Цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил 1 ширхэг, Д.Аийн цүнхэнд хийсэн үзлэгээр хураан авсан, ууталсан цайвар өнгийн 0.1023 грамм мөс мэт зүйл, суурь хэсэгт задаргаа орсон цэнхэр өнгийн электрон жин,

          Эрүүгийн 1902004230188 дугаартай хэрэгт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Гы авч явсан бор өнгийн хайрцагт үзлэг хийх явцад хураан авсан №1 гэж хаягласан “Мөс” гэх нэршилтэй 10.2 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис,

          Дээрээ 88179779 гэсэн бичглэлтэй, бор өнгийн цаасан хайрцаг, хайрцаг дотор байсан хар өнгийн үүргэвч болон эмэгтэй хүний хуучин хувцаснууд зэрэг эд зүйлсийг устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

          Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний үнэмлэх /БНХАУ-д хулгай хийх үед түрүүвчийн хамт ирсэн гэх/-ийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд,

          AQ1622891, AQ1025701 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, AU3545514 серийн дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг Монгол Улсын Банканд тус тус шилжүүлж,

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Мөрдөн байцаах албаны төв байрны гадна зогсоолын хяналтын камерын бичлэг, Гы утсанд үзлэг хийх явцад бэхжүүлж авсан бичлэг, 43-89 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад бэхжүүлж авсан бичлэг, Гы биед үзлэг хийх явцад бэхжүүлж авсан бичлэг, Гы биеэс биологийн дээж авах явцад бэхжүүлж авсан бичлэг зэргийг хуулбарлан “1902004230188, Б.Г” гэж хаягласан дискийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж,

          Е1791498 дугаартай гадаад паспортыг Д.Ад, Е0801666 дугаартай гадаад паспортыг Б.Сд, 88179779 дугаарын сим карттай хар өнгийн Нокиа маркийн товчлууртай гар утас, 80112594 дугаарын сим карттай, Самсунг маркийн, мэдрэгчтэй гар утсыг Б.Гд тус тус буцаан олгосугай.

          15. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Сын 12 настай хүү С.Төгөлдөр, шүүгдэгч Б.Гантулгын 4 настай хүү Г.Бүтэмж, 1 настай охин Г.Цэлмүүн, шүүгдэгч Б.Гы 8 настай охин Г.Энхжин нарын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг судлан тогтоох, томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг тэдгээрийн оршин суух дүүргийн Засаг даргад тус тус даалгасугай.

          16. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          17. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.А, Б.С, Б.Г, Б.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Х.Солонгод авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР