Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0475

 

221/МА2023/0475

 

 

 

 

 

 

 

 

 

Ё.Ш*******ийн гомдолтой  

  захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гомдол гаргагч Ё.Ш

Хариуцагч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23*******ны өдрийн 460 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд С.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2022/0581/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Ё.Ш*******ээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “... нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрийн 0034303 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23*******ны өдрийн 460 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Ё.Ш*******ээс гаргасан “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрийн 0034303 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэл хэсэгт “... гомдол гаргагч нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30*******ны өдрийн захирамжаар Ё.Ш*******т Сүхбаатар дүүргийн 10*******р хороо Цагдаагийн гудамж 31/1 хаягт байрлах нэгж талбарын 1461501888 дугаартай 480 м.кв газрыг эзэмших эрхтэй боловч эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбай ашигласан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан ... дүгнэлтээр тогтоогдож байна” гэжээ.

3.1.1. Бодит байдал: Баянзүрх дүүргийн 3*******р хорооны иргэн Ё.Ш миний бие нь Сүхбаатар дүүргийн 10*******р хороо Цагдаагийн гудамж 31, 31, 1 хаягт орших 480 м2 газрыг эзэмшдэг ба уг газарт зочид буудал, үйлчилгээний зориулалттай 2434,5 м2 үл хөдлөх эд хөрөнгийг 2010*******2011 онд барьж, ашиглалтад оруулж, 2011 оны 02 дугаар сарын 21*******ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү*******2203020291 дугаарт бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон юм. Өөрөөр хэлбэл эрх бүхийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам,талбай ашигласан гэх үйлдэл нь миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд уг газарт баригдсан барилгын зураг нь экспертээр батлагдаж, уг зургийн дагуу барьж, түүнийг баталгаажуулж, улсын комисс 2011 оны 02 дугаар сарын 02*******ны өдөр байнгын ашиглалтад хүлээн авсан юм. Үүнээс хойш ямар ч барилга бариагүй, өргөтгөл хийгээгүй, консол нэмээгүй байхад зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэсэн гомдолтой байна.

3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэл хэсэгт “Иймд НМХГ*******ын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Балжинням нь Ё.Ш*******ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1*******р зүйлийн 10.1*******д зааснаар 500.000 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэжээ.

3.2.1. Бодит байдал: Энэ зөрчил гээд байгааг миний бие гаргаагүй бөгөөд уг барилгын зураг экспертээр батлагдсан бөгөөд уг зургийн дагуу баригдсан, улмаар байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд оролцсон НМХГ*******ын БОГХХ*******ийн улсын байцаагч Д.Б тухайн өдрийн хуралдааны протоколд “газрын талаар ямар нэгэн зөрчил алга” гэж дүгнэсэн /хх*******14 тал/ байхад зөрчил гаргасан гэж дүгнээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Зөрчлийн тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01*******ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн, Иргэний хуулийн 75*******р зүйлийн 75.1*******д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэвэр оногдуулж, анхан шатны шүүх хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна.

4. Иймд гомдлыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23*******ны өдрийн 128/ШШ2023/0460 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, НМХГ*******ын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрийн 0034303 дугартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Гомдол гаргагчаас “... нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрийн 00034303 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж,

*******нэхэмжлэгчээс “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбай ашигласан нь миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй, уг газарт баригдсан барилгын зураг нь экспертээр батлагдаж, уг зургийн дагуу барьж, түүнийг баталгаажуулснаар улсын комисс 2011 онд хүлээн авсан, үүнээс хойш ямар ч барилга бариагүй, өргөтгөл хийгээгүй, захиргааны байгууллагаас “газрын талаар ямар нэгэн зөрчил алга” гэж дүгнэсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шийтгэл ногдуулсан” гэж

*******хариуцагчаас “... зөрчлийн талаар хангалттай баримт цугларсан, энэ нь дүгнэлтээр тогтоогдсон” гэж маргасан байна.

 

3. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийн дагуу зөрчлийн талаар шалгалт хийх эрхтэй, иргэн С.Г*******ийн гомдол, хүсэлтийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 01*******ний өдрийн 02*******02/285 дугаар удирдамжаар гомдол гаргагчийн өөрийн эзэмших эрх бүхий газраа эзэмшиж байгаа байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тул “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан гэх үндэслэлээр холбогдох ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна.

 

3.1. Өөрөөр хэлбэл, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсоох тул энэ талаар гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

4. Түүнчлэн гомдол гаргагч 480 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй боловч эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг ашигласан болох нь “О” ХХК*******ийн хэмжилт хийсэн зураг, тус компанийн зөвлөх инженерийн мэдүүлэг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28*******ны өдрийн 2022/67 дугаар дүгнэлтээр тогтоогдсон энэ тохиолдолд гомдол гаргагчийн давж заалдах гомдолд дурдсан “...газарт баригдсан барилгын зураг нь экспертээр батлагдсан, ... уг зургийн дагуу барьж, түүнийг баталгаажуулсан, улсын комисс 2011 онд хүлээн авсан” үндэслэлээр түүний зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

 

4.1. Тодруулбал, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох бөгөөд гомдол гаргагч 480 м.кв талбайтай газрыг эзэмшдэг, гэтэл өөрийн эзэмшиж буй газартаа барилга барихдаа 31 м.кв, 62 м.кв, шат 28 м.кв талбайгаар илүү ашигласан болох нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон, тэрээр илүү ашиглах газартаа холбогдох эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй энэ тохиолдолд хариуцагч улсын байцаагчаас “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсныг буруутгахгүй юм.

 

5. Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчилж, гомдлын шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23*******ны өдрийн 460 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

           

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН