Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0495

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ш” ХК*******ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э

Нэхэмжлэгч “Ш” ХК

Хариуцагч Дархан*******Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан*******Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09*******ний өдрийн 11 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эн, хариуцагч Г.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 114/2023/0006/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ш” ХК*******иас Дархан*******Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Дархан*******Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн “Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн заагийг тогтоох тухай” 31 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”*******аар маргажээ.

2. Дархан*******Уул аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09*******ний өдрийн 11 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8, 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 64 дүгээр зүйлийн 64.6, 65 дугаар зүйлийн 65.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш” ХК*******иас Дархан*******Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “Дархан*******Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн “Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн заагийг тогтоох тухай” 31 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... маргаан бүхий тогтоолыг эрх хэмжээний хүрээнд гаргасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, түгээмэл тархацтай ашигт матлмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй, цуцлах эрх нь хариуцагчид хуулиар олгогдоогүй, харин уг бүстэй давхцалтай байгаа хэсгийн талбайг тусгай зөвшөөрлөөс хасуулах ажлыг холбогдох байгууллагад мэдэгдэж шийдвэрлэхийг Засаг даргад үүрэг болгосон нь зохион байгуулалтын шинжтэй байна” гэж тодорхойлсон.

3.2. Дээрх үндэслэл, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий талбайн тодорхой хэсэг нь ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болж, тухайн давхцаж буй талбайдаа хайгуул, судалгааны үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

3.3. Тухайбал, тэрхүү давхцалтай хэсэгт үйл ажиллагаа явуулах юм бол эрүүл ахуйн бүсийн дэглэм зөрчсөн гэж үйл ажиллагааг зогсоох, Зөрчлийн тухай болон бусад хуульд заасан шийтгэл оногдуулах, тусгай зөвшөөрөл цуцлах, төрийн эрх бүхий байгууллага мэдээ тайлан баталгаажуулахаас татгалзах зэрэг маш олон сөрөг үр дагавар үүсч, “Ш” ХК*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөж байгаа билээ.

3.4. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлд хайгуулын тайлбайн хилийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах субьектив эрхүүд хууль бус тогтоолын улмаас шууд зөрчигдөж, манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, хайгуулын үйл ажиллагаа зогсоход хүрнэ.

3.5. Гэтэл шүүх тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байгаа тул эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн.

3.6. Түүнчлэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрүүл ахуйн бүс тогтоох шийдвэр гаргах байдлаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулийн дагуу эзэмшиж буй талбайг бүрэн, эсхүл хэсэгчлэн буцаан авах, талбайг багасган хасуулах, хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжгүй болгох эрх олгосон, эсхүл тийм хууль зүйн үр дагавар үүсгэх хуулийн зохицуулалт байхгүй тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох, дуусгавар болгох бүрэн эрх бүхий захиргааны байгууллагын бүрэн эрхэд халдсан үйлдэл юм.

3.7. Шүүх хуулиар тодорхой зохицуулсан шүүх хуралдааны дэгийг ноцтой зөрчсөн. Тодруулбал, иргэдийн төлөөлөгчөөр оролцсон С.М гэж хүний дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоогүй бөгөөд шүүх хуралдаан завсарлаж, шийдвэрээ танилцуулсны дараа даргалагч шүүгч “... манай шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар бичиж чадахгүй шалтгаанаар бичүүлсэн байна” гэж хэлсэн.

3.7.1. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийг зөрчиж, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг сонсоогүй, мөртлөө, шүүх хуралдааныг завсарлаж шийдвэрээ танилцуулсны дараа шүүх хуралдаан дээр огт болоогүй үйл баримтыг зохион хэлж, дараа нь шүүхээс бичгээр гаргасан шийдвэртээ дурдсан.

3.7.2. Шийдвэрийн 10 дахь нүүрэнд “...Уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаал хиймэл нуур үүссэнээс болж малчин бидний мал унаж бэртэх, үхэх эрсдэл үүсдэг. Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг зөв гэж дэмжиж байна” гэх дүгнэлт гаргасан ба шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон болно. Иргэдийн төлөөлөгч С.М нь уншиж чадах боловч бичиж чадахгүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар өөрийнх нь хэлсэн дүгнэлтийг бичүүлж гарын үсгээ зурсан” гэжээ.

3.7.3. Шүүх хуралдаан дээр иргэдийн төлөөлөгч гэж хүн огт юм хэлээгүй, бөгөөд огт юм хэлээгүй хүнийг хэлсэн мэтээр зохион, бүр шийдвэрээ гаргасны дараа шүүх хуралдааны оролцогчдод хэлсэн нь хуулиар зохицуулсан шүүх хуралдааны дэг журмыг ноцтой зөрчсөнийг харуулна.

3.8. Шүүх хуралдааны дүрс бичлэгээр баталгаажуулсан тул шүүх хуралдааны дүрс бичлэг болон тэмдэглэлээр иргэдийн төлөөлөгч дүгнэлтийг сонсоогүй, огт үг хэлүүлээгүй шийдвэрээ гаргасныг бүрэн нотолно.

3.9. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч “Ш” ХК*******иас Дархан*******Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Дархан*******Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн “Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн заагийг тогтоох тухай” 31 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”*******аар маргасан.

3. Маргаан бүхий “Дархан*******Уул аймгийн Шарын гол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 05*******ны өдрийн “Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн заагийг тогтоох тухай” 31 дүгээр тогтоол”*******оор Шарын гол сумын хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалтын худгуудын эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн нийт 422.6 га талбайн хэмжээ, хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг нэгдүгээр хавсралтаар, кадастрын зургийг хоёрдугаар хавсралтаар баталж, Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эргэн тойронд эрүүл ахуйн хязгаарлалтын бүс тогтоосонтой холбогдуулан бүсийн дэглэмийг мөрдөж ажиллахыг “Д” ТӨХК*******д даалгаж, Ундны усны эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй давхцалтай хэсгийн талбайг тусгай зөвшөөрлөөс хасуулах ажлыг холбогдох байгууллагад мэдэгдэж шийдвэлүүлэхийг Засаг даргад үүрэг болгосон шийдвэрийг гаргажээ.

3.1. Дээрх шийдвэрийн улмаас “... Шарын гол сумын хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалтын худгуудын эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн нийт 622.6 га талбайн хэмжээнд нэхэмжлэгч “Ш” ХК*******ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Буянтын хөндий дэх талбайгаас 155,038 га га, Ямаат нэртэй талбайгаас 49.603 га газар нь тус тус эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд багтсанаар” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... талбайн тодорхой хэсэг нь ус хангамжийн эс үүсвэрийн эрүүл ахуйн бүс болж, тухайн давхцаж буй талбайдаа хайгуул, судалгааны үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн, ... тэрхүү давхцалтай хэсэгт үйл ажиллагаа явуулах юм бол эрүүл ахуйн бүсийн дэглэм зөрчсөн гэж үйл ажиллагааг зогсоох, холбогдох хуульд заасан шийтгэл авах, тусгай зөвшөөрөл цуцлах, зэрэг сөрөг үр дагавар үүсч байгаа тул эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа” гэх гомдлыг хангах боломжгүй.

3.2. Учир нь маргаан бүхий актаар эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн заагийг тогтоосон, нэхэмжлэгчид олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байна.

3.3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн заагийг тогтоох эрх хэмжээтэй, уг тогтоолоор шийдвэрлэсэн асуудал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, түүний түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар цуцлаагүй байхад тухайн давхцаж буй талбайдаа хайгуул, судалгааны үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй.

3.4. Усны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1*******д “Энэ хуулийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2.1*******д “Усны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1*******д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” 3 дугаар зүйлийн 3.1*******д “Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж тус тус зааснаас үзэхэд усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулах ерөнхий зохицуулалттай хууль Усны тухай хууль, харин түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд холбогдох харилцааг тусгайлан зохицуулсан нарийвчилсан зохицуулалттай хууль нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль байна.

3.5. Дээрхээс үзвэл, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3*******д “...усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах”, 11.1.4*******д “... усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж зааснаар гаргасан маргаан бүхий тогтоол нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх, түүнтэй холбоотой харилцааг шууд цуцлах агуулга бүхий шийдвэр биш байна.

3.6. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тогтоолоор “Ундны усны эх үүсвэрийн хязгаарлалтын бүстэй давхцалтай хэсгийн талбайг тусгай зөвшөөрлөөс хасуулах ажлыг холбогдох байгууллагад мэдэгдэж шийдвэрлүүлэхийг Засаг даргад үүрэг болгосон” нь хуульд зааснаар буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2*******д заасан үндэслэл байгаа тохиолдолд мэдэгдэж, шийдвэрлэхийг үүрэг болгосон гэж ойлгохоор, нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шууд хүчингүй болго гэсэн агуулгаар гараагүй тул анхан шатны шүүхийн “... тусгай зөвшөөрлөөс хасуулах ажлыг холбогдох байгууллагад мэдэгдэж шийдвэрлэхийг Засаг даргад үүрэг болгосон нь зохион байгуулалтын шинжтэй байна” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

3.7. Тодруулбал, аж ахуйн нэгжид төрөөс хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон нь газар, түүний хэвлийгээс ашигт малтмал хайх эрхийг буюу уг газрыг энэ зорилгоор ашиглах эрхийг шууд олгож байгаа гэж үзнэ, энэ маргааны тохиолдолд, ашигт малтмал хайх эрх нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй салшгүй холбоотой тул хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай үйл ажиллагаа явуулахын тулд Усны тухай хуульд заасан үндэслэл журмаар хайгуулын шийдвэр гаргуулахыг шаардахгүй, эрх бүхий этгээдээс нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг үндэслэн ашиглалтын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд “тухайн давхцаж буй талбайдаа хайгуул, судалгааны үйл ажиллагаа явуулж чадахгүй нөхцөл байдал” үүссэн гэж үзэхгүй юм.

4. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1*******д “Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримтын талаар дүгнэлтээ бичгээр гаргана. Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргаж болно” гэж заажээ.

4.1. Гэтэл анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Мурат нь бичгийн чадваргүй улмаас шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар бичүүлэн дүгнэлтээ гаргаж, хэрэгт хавсаргасан, үүнийгээ шүүх хуралдаанд амаар мэдүүлээгүй нь журмын зөрчил боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл биш болно.

5. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан*******Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09*******ний өдрийн 11 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

           

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН