Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2023/0373/З |
Дугаар | 221/МА2023/0549 |
Огноо | 2023-08-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2023/0549
О.О*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06*******ны өдрийн 505 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2023/0373/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.О*******ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “...2023 оны 03 дугаар сарын 03*******ны өдрийн “О.О*******ийг ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/220 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах”*******аар маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06*******ны өдрийн 505 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О*******ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...2023 оны 03 дугаар сарын 03*******ны өдрийн “О.О*******ийг ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/220 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүх хуулийг буруу тайлбарласан тухайд:
3.1.1. Маргаан бүхий захиргааны акт болох Б/220 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгчийг Хан*******Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, төрийн үйлчилгээний Мишээл нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр томилсон байдаг.
3.1.2. Шүүх “... улсын бүртгэгчийг тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэхдээ нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, түүний саналыг авахгүйгээр өөрт нь мэдэгдэх үүргийг хэрэгжүүл, эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс зэрэг дэвийг бууруулахгүй тушаалд томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй, нэхэмжлэгчийг тухайн хэлтсийн тасаг хооронд шилжүүлэн томилсон нь хуульд нийцсэн” гэж дүгнэсэн.
3.1.3. Гэтэл маргаан бүхий акт гаргах болсон үндэслэлээ хариуцагч тайлбарлахдаа “О.О*******ийг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж, алдаа дутагдал гаргасантай холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулж, мөн түүнтэй нь холбогдуулан сэлгэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулах асуудлыг хөндсөн” гэж хариу тайлбар гаргасны хамт 2023 оны 02 дугаар сарын 14*******ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлийг нотлох баримтаар шүүхэд өгсөн.
3.1.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэхдээ гаргасан алдаа дутагдалд нь холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга 2023 оны Б/188 дугаар тушаалаар “... цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан атлаа мөн түүний байрыг шилжүүлсэн болох нь нотлогддог.
3.1.5. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд өөрчлөлт оруулахдаа тодорхой зорилгын хүрээнд Төрийн жинхэн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зохицуулалтыг 44 дүгээр зүйлд, аливаа зөрчил дутагдал гаргасан тохиолдолд оногдуулах хариуцлагын арга хэмжээг 45, 46, 47, 48 дугаар заалтаар зохицуулсан байдаг.
3.1.6. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл нь төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах, сэлгэн ажиллуулах зохицуулалтыг тусгахдаа 44.1 дэх заалт шилжүүлэн ажиллуулахдаа ямар урдач нөхцөлийг хангахыг нарийвчлэн зохицуулсан байх бөгөөд байгууллага хооронд шилжүүлэхдээ тухайн байгууллагын удирдлагууд хоорондоо зөвшилцөх зохицуулалтыг нэмж оруулсан байдаг. Харин хуулийн 44.5 дахь заалт нь тухайн байгууллагын нэгж хоорондоо албан хаагчид мэдэгдэн шилжүүлж ажиллуулж болохыг зохицуултыг тусгайлан зохицуулсан.
3.1.7. Ингэхдээ хууль тогтоогчийн зүгээс тухайн томилох эрх бүхий этгээд шууд субьектив байдлаар шийдэх биш албан ажлын зайлшгүй шаардлага тодорхой зорилготойгоор шилжүүлэн ажиллуулна шүү гэдгийг 44.1, 44.2, 44.5 дахь заалтуудын үзэл баримтлал, хэм хэмжээний зохицуулалтын эрэмбээс харагдаж байна.
3.1.8. Төрийн албаны тухай хуулийн 44.5 дахь заалтыг 2022 оны 07 дугаар сарын 05*******ны өдрийн хуулиар шинээр нэмж оруулсан байх бөгөөд тус хуулийн төслийн Үзэл баримтлалд байгууллага дотроо шилжин ажиллуулж болох зохицуулалтын зорилгыг хууль тогтоогчийн зүгээс дараах байдлаар оруулсан байдаг. Үүнд:
*******Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтын тухайн албан тушаалын сул орон гарах бүрт авдаг, байгууллага дотроо төрийн албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болох зохицуулалтгүй, сул орон тоо гарсан тохиолдолд нөхөх журам хийдэлтэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх
*******Үүний тулд төрийн албаны тусгай шалгалтыг зөвхөн төрийн албан тушаалын ангилал хооронд шилжихэд авдаг болох, байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болох, төрийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх журамд өөрчлөлт оруулах зорилгоор нэмэлт өөрчлөлтийг оруулсан байдаг.
3.1.9. Төрийн албаны тухай хуулийн 44.5 дахь заалт нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлага ногдуулах зорилгоор биш тодорхой сул орон тоог нөхөх, заавал төрийн албаны тусгай шалгалт өгөхгүйгээр байгууллагын нэгж хооронд орон тоог шилжүүлэх боломжийг олгосон зохицуулалт юм.
3.1.10. Дээрхээс үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргасан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1*******т “хуульд үндэслэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг зөрчсөн явдал юм. Шүүх энэ үйл баримтад огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснээс үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.
3.2. Нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:
3.2.1. Хариуцагч талаас гаргаж өгсөн 2023 оны 02 дугаар сарын 14*******ний өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл”*******ийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Гэтэл тус сонсох ажиллагааны тэмдэглэлд “...О.О*******д сахилгын шийтгэл ногдуулах захиргааны шийдвэрийн талаар сонсох ажиллагаа хийсэн тухай”, “шилжүүлэн ажиллуулахтай холбоотой Хан*******Уул дүүргийн 15*******р хорооны улсын бүртгэгчээр ажиллуулахаар О.О******* танилцуулсан тухай” саналууд тусгагдсан байдаг.
3.2.2. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ажлын байр өөр өөр байгааг шүүх анзаарч үзээгүйгээс алдаатай дүгнэлт хийсэн. Мөн ажлын байрны тодорхойлолт, хариуцагчаас ирүүлсэн тодорхойлолтыг харьцуулан судлахад “Албан тушаалын зорилго хэсэгт “... иргэний бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах”, “... эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах” гэсэн ялгамжтай зохицуулалтаас шалтгаалж ажлын чиг үүрэг өөрчлөгдөж байгаа гэж үзэх үндэслэлтэй юм.
3.2.3. Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл болон Иргэний улсын бүртгэл хоёр тус тусдаа бие даасан хууль эрх зүйн орчинтой, түүний хэрэгжилтийг хангуулах тусгайлсан мэдээллийн технологийн систем, программууд өөр бөгөөд түүнд ажиллахад тусгайлан бэлтгэгдэх шаардлагатай байдаг. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Энэ нь хариуцагчийн гаргасан маргаан бүхий актаас шалтгаалж Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байх зарчим алдагдах нөхцөл юм.
3.2.4. Улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1*******д заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэгч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр эрх зүйн мэргэжилтэй, иргэний улсын бүртгэгчээр дээд боловсролтой иргэнийг ажиллуулахаар шаардлага тавигдсан нь эдгээр албан тушаалууд чиг үүргийн зэрэгцээ мэргэжлийн хувьд ялгамжтай болохыг тодорхой харуулж байгаа юм. Тусгай мэргэжлийн шаардлага тавигддаг улсын бүртгэгчийн албан тушаалаас нийтлэг боловсролын шаардлага тавигддаг албан тушаал руу шилжүүлж байгаа нь нотлох баримтын хүрээнд харагдаж байхад шүүхээс түүнд тодорхой үнэлэлт өгөөгүй шийдвэр гаргасан.
3.3. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06*******ны өдрийн 128/ШШ2023/0505 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2. Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03*******ны өдрийн “О*******ийг ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/220 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.5 дахь заалтыг үндэслэн Хан*******Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч О.О*******ийг 2023 оны 03 дугаар сарын 03*******ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс тус хэлтсийн төрийн үйлчилгээний Мишээл нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасгийн иргэний улсын бүртгэгчээр томилж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
3. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах, албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх, халах зэрэг харилцааг Төрийн албаны тухай хуулийн 44, 45, 46, 47 дугаар зүйлүүдэд зохицуулсан.
4. Анхан шатны шүүх “... хуулийн зохицуулалтаар хариуцагч нь улсын бүртгэгчийг тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэхдээ нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, түүний саналыг авалгүйгээр өөрт нь мэдэгдэх үүргийг хэрэгжүүлж, эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр тушаал гарган томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй ... энэ нь хуульд нийцнэ” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
5. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2*******т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно ...” гэж, 44.7*******д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр тушаалаар хамтран баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 3.6*******д “Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 44.2*******т заасны дагуу өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэнэ. Төрийн жинхэнэ албан хаагчтай сэлгэн ажиллуулах талаар зөвшөөрсөн баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэж тус тус заасан.
6. Үүнээс үзвэл, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага, эсхүл тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр хугацаатай сэлгэн ажиллуулж болох бөгөөд ингэхдээ сэлгэн ажиллахыг төрийн жинхэнэ албан хаагч зөвшөөрсөн талаарх баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байхыг шаардсан байна.
7. Гэтэл нэхэмжлэгч О.О*******ээс сэлгэн ажиллуулахыг зөвшөөрсөн баримт хэрэгт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс холбогдох баримтуудыг цуглуулсан боловч нэхэмжлэгч сэлгэн ажиллуулах талаар хүсэлт гаргаж байсан нь тогтоогдоогүй байна.
8. Нөгөө талаар, Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1*******д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1*******д төрийн жинхэнэ албан хаагч “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” баталгаагаар хангагдана гэж тус тус заажээ.
9. Өөрөөр хэлбэл, Мишээл нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасагт “... шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах” зэрэг нөхцөл байдал бий болоогүй байхад Хан*******Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч О.О*******ийг 2023 оны 03 дугаар сарын 03*******ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, шилжүүлж ажиллуулсан нь хууль бус байна.
10. Түүнчлэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн хариу тайлбарт “О.О*******ийг ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж, алдаа дутагдал гаргасантай холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулж, мөн түүнтэй нь холбогдуулан сэлгэн ажиллуулах, шилжүүлэн ажиллуулах асуудлыг хөндсөн” гэж маргасан нь үндэслэлгүй.
11. Учир нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн” О.О*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/188 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан болох нь улсын байцаагчийн дүгнэлт, өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон гэж албан тушаалын цалингийн хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 15*******ны өдрөөс 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байхад энэ үндэслэлээр хариу маргасныг хүлээн авах үндэслэлгүй, энэ нь “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэсэн ерөнхий зарчимтай зөрчилдөж байхаас гадна, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр тушаалаар хамтран баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 3.6*******д заасан урьдач нөхцөлийг тодорхойлохгүй юм.
12. Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч”, тус хэлтсийн төрийн үйлчилгээний Мишээл нэгдсэн төвийн улсын бүртгэлийн тасгийн “Иргэний улсын бүртгэгч”*******ийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэгч “дүүргийн хэмжээнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг” хүлээдэг бол Иргэний улсын бүртгэгч “... иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг” тус тус хүлээсэн байхад хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа хуульд заасан “төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байх зарчим”*******ыг анхаараагүй нь буруу, нэхэмжлэгчээс зөвшөөрөл авахгүйгээр албан ажлыг шилжүүлсэн нь хуульд нийцээгүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл болон иргэний улсын бүртгэл тус тусдаа бие даасан хууль эрх зүйн орчинтой, түүний хэрэгжилтийг хангуулах тусгайлсан мэдээллийн технологийн систем, программууд өөр бөгөөд түүнд ажиллахад тусгайлан бэлтгэгдэх шаардлагатай байдаг, ... үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг” гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
13. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06*******ны өдрийн 505 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3, 44.5, 44.7*******д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.О*******ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03*******ны өдрийн “О*******ийг ажлаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/220 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.О*******ийг Хан*******Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ы