Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2023/0563

 

221/МА2023/0563

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК*******ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Буяндаваа

Нэхэмжлэгч “Э” ХХК

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Н.Д

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06*******ны өдрийн 496 дугаар шийдвэр.

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/1032/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК*******иас Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албан тус тус холбогдуулан  “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22*******ны өдрийн А/309 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган А тоот хаягт байрлах 639 м.кв газрын кадастрын зургийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас авсан хашааны хэмжээгээр болгон өөрчлүүлэхийг даалгах”*******аар маргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06*******ны өдрийн 496 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 32 дугаар зүйлийн 32.3.2, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1*******д заасныг тус тус баримтлан “Э” ХХК*******иас Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22*******ны өдрийн А/309 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган А тоот хаягт байрлах 639 м.кв газрын кадастрын зургийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас авсан хашааны хэмжээгээр болгон өөрчлүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Э” ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 27*******ны өдрийн А/330 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасган А тоот хаягт эрхийн улсын бүртгэлийн Э*******2202001549 дугаартай, нэгж талбарын 1500710863 дугаартай 639 /0.06/ м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг билээ.

3.2. Тус газар, газар дээрх орших хашаа болон барилгыг нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 07 дугаар сарын 28*******ны өдрийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг хувьчлах тухай тогтоолын дагуу дуудлага худалдаа зохион байгуулагдсаны дагуу нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 06 дугаар тогтоолоор Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг хашаалсан байдлаар нь газрын хамт дуудлага худалдаагаар худалдан авч №02/2017 тоот дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.

3.3. Манай компани тус хашааг өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар зөөж өөрчлөөгүй, хөдөлгөөгүй нь нийслэлийн Өмчийн харилцааны газраас анх хүлээлцэж байх үеийн зургуудаар нотлогдож байхад нэхэмжлэгчийг дуудлага худалдаагаар худалдан авсан барилгыг дагаж эзэмшүүлсэн газрын газрыг хэмжээнээс нь хэтрүүлэн хашаа барьсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна.

3.4. Гэтэл шүүх тус маргааныг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 27.4, 32.3.2, 56.5, 57.3, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1*******д заасныг баримтлан “Э” ХХК*******г маргаан бүхий газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээгүй эзэмшсэн, гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдалтай нийцээгүй байна.

3.5. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8*******т заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлахаар заасныг харгалзан үзээгүй байна.

3.6. Маргаан бүхий газрыг анх эзэмшүүлсэн А/330 дугаар захирамжид газрын хэмжээг 639 м.кв байхаар олгосон тул “Э” ХХК нь өөрсдийн газрын хэмжээг 639 м.кв гэж итгэн хуульд заасан зориулалтын дагуу газраа эзэмшиж ирсэн.

3.7. Гэтэл шүүхэд бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь тогтоогоогүй, нотлох баримтыг хангалттай үнэлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг хэрхэн зөрчигдөж буйг харгалзан үзээгүй, мөн хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрхэн үнэлж , дүгнэсэн, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгсөн тайлбар, шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн болох нь тодорхойгүй байна.

3.8. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Хэргийн үйл баримтаас үзвэл, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 23*******ны өдрийн 24/05 дугаар, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2015 оны 07 дугаар сарын 28*******ны өдрийн 15 дугаар тогтоолуудаар нийслэлийн өмчөөс Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороонд байрлах Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар тогтоосны дагуу “Э” ХХК нь дуудлага худалдаагаар худалдан авч, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2017 оны 02 дугаар сарын 21*******ний өдрийн 06 дугаар тогтоолоор өмчлөгчийн эрх олгосныг үндэслэн 02/2017 дугаар гэрчилгээг олгож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 27*******ны өдрийн А/330 дугаар захирамжаар тус дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган А хаягт байрлах, нэгж талбарын 18641312296286 дугаартай 639 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар “Э” ХХК*******д эзэмшүүлж, эзэмших эрхийн 000305563 дугаар гэрчилгээг олгож, улмаар 2021 оны 03 дугаар сарын 03*******ны өдрийн 97/2021 дүгээр албан бичгээр гэрчилгээг шинэчлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн газар эзэмших эрхийн 000023746 дугаар гэрчилгээг олгосон байна.

 

2.1. Мөн “Э” ХХК*******иас Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 06*******ны өдрийн 286/2022 дугаар албан бичгээр Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг гаднах хашаалсан газрын хамт худалдан авсан тул газрын кадастрын зургийг баталгаажуулахаар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн мөн өдрийн 285/2022 дугаар албан бичгээр уг газрын кадастрын зураг зөрчилтэй байсан тул дахин хэмжүүлэн хүргүүлж байгаа тул баталгаажуулахаар тус тус хүсэлт гаргаж, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 22*******ны өдрийн 18/682 дугаар албан бичгээр Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1*******д заасныг зөрчсөн тул эзэмшиж буй газрын кадастрын зургийн дагуу хашаагаа барих талаар, 18/683 дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3*******д заасныг зөрчсөн байх тул зөрчлөө арилгах талаар тус тус мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

3. Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22*******ны өдрийн А/309 дүгээр захирамжаар “Э” ХХК нь өөрийн эзэмшиж буй 639 м.кв газрыг зохих ямар нэгэн зөвшөөрөлгүй дур мэдэн талбайн хэмжээ нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн талбайг зохих зөвшөөрөлгүй хашаалсан гэх үндэслэлээр хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгосон нь үндэслэлтэй.

 

3.1. Учир нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох бөгөөд нэхэмжлэгч нь Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг гаднах хашаалсан газрын хамт худалдан авсан, тус газрын кадастрын зургийг баталгаажуулахаар, Газар зохион байгуулалтын албанд хүсэлтэд хариуцагчаас зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэх үүргийн хүрээнд хариу татгалзал өгсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

3.2. Тодруулбал, барилга хүлээлгэж өгсөн актад өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгад хамааралтай газар эзэмших эрхийн талаар заагаагүй, 639 м.кв газар эзэмших хүсэлт гаргахдаа Газрын тухай хуульд заасан урьдчилсан нөхцөл шаардлагыг буюу “тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг” зэргийг тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр үйлдүүлж гаргаж өгөөгүй тул тухайн үеийн мэдээллийн санд үндэслэн газрын хэмжээ, байршлын дагуу эзэмшүүлсэн гэж үзнэ.

 

4. Түүнчлэн нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан барилгыг дагаж эзэмшүүлсэн газрын мэдээллийн сан дахь нэгж талбар бүхий газрын хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан нь зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн газар эзэмшсэн гэж үзэх бөгөөд хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны А/309 дугаар захирамжаар “Э” ХХК*******ийг өөрийн эзэмшиж буй 639 м.кв газрыг зохих ямар нэгэн зөвшөөрөлгүй дур мэдэн талбайн хэмжээ нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн талбайг зохих зөвшөөрөлгүй хашаалсан гэж үзэн хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгосон нь газрыг зохистой ашиглах, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа байна.

 

4.1. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 14*******ний өдрийн А/381 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 639 м.кв газрыг эзэмшүүлсэн талаар дурдсан боловч тус захирамж гарахаас өмнө маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны А/309 дугаар захирамж хуульд нийцсэн эсэх нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасган А тоот хаягт байрлах 639 м.кв газрын кадастрын зургийг нийслэлийн Өмчийн харилцааны газраас авсан хашааны хэмжээгээр өөрчлөхийг даалгах нь шаардлагыг хангах үндэслэл болохооргүй. Энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоосон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.

 

5. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06*******ны өдрийн 496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Буяндаваагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

           

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН