Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 69

 

   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1.Шүүгдэгч Хорьд овогт Машбатын Үүрцайхыг давтан үйлдлээр,орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

            2.Шүүгдэгч М.Үүрцайхыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  2 жил 5 сарын хорих  ял шийтгэсүгэй.      

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Үүрцайхын цагдан хоригдсон 1 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Үүрцайхад оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            5.Шүүгдэгч М.Үүрцайхын иргэний бичиг баримт хэрэгт хавсаргагдан ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устаж, камерийн бичлэг хуулбарласан СD 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

7.ЭБШ хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Үүрцайхад  урьд авсан батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

           8.ЭБШ хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

           

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН