Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 299

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.*******, хариуцагч, Ю.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* *******-ны нэхэмжлэлтэй Ю.*******т холбогдох 3,990,940 төгрөг гаргуулах тухай, Ю.*******ын сөрөг нэхэмжлэлтэй ******* *******-д холбогдох 4,334,843 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* *******-ны төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ******* ******* *******-ийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан борлуулах гэрээг тус компанитай байгуулан 2015.04.30-ны өдрөөс эхлэн гэрээнд заасан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. ******* ******* *******-ийн Баруун бүс хариуцсан менежер З.******* нь 2015.08.01-ний өдөр борлуулагчаар Ю.*******ыг ажилд аваад ... энэ хүн танайхтай хамтран ажиллана гэж хэлээд түүнийг ямар үүрэгтэйгээр ажиллахыг тайлбарлаад явсан. Ийнхүү Ю.******* манай агуулахын нярваас бусад бараа бүтээгдэхүүн /******* архи, пиво, ус/-ийг зарлагын баримтаар хүлээн авч аймгийн төвийн дэлгүүрүүд болон хөдөө орон нутгаар явж худалдан борлуулдаг байсан. Ийнхүү худалдан борлуулахдаа ******* ******* *******-ны автомашин болон жолоочтой хамт явж борлуулалт хийх буюу барааг зээлээр тараадаг байсан. Ю.******* 6 сар борлуулалт хийхдээ 48,788,980 төгрөгний борлуулалт хийсэн бөгөөд өмнөх худалдааны төлөөлөгч *******ийн бусдын гар дээр байсан өр болох 3,591,750 төгрөгний өрийг падаанаар нь хүлээн авсан. Үүнээс 12,251,000 төгрөгний барааг зээлээр буюу бусдын гарт өгч 30,456,000 төгрөгийг ******* ******* *******-ийн дансанд шилжүүлэн шатахуун болон бусад зардлыг хасаад үлдэгдэл 3,990,940 төгрөгийг дутагдуулж, хувьдаа ашигласан бөгөөд уг мөнгийг одоо болтол манайд төлөөгүй байна.

Иймд Ю.Чулуунбаатрын манай компаний бараа бүтээгдэхүүнээс зарлагын баримтаар хүлээн авч дутагдуулсан 3,990,940 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ю.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015.07.31-ний өдөр ******* ******* *******-ийн гэрээт борлуулагчаар гэрээт болох ******* *******-д ажилд орсон. Би ажилд ороод 2 сар болоод цалин олдохгүй байхаар нь ажлаас гарах хүсэлтээ М.*******, ******* нарт хэлсэн боловч ажлаас чөлөөлж өгөөгүй. Иймд би нэхэмжилж байгаа 3,990,940 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн би энэ мөнгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй, 450,000 төгрөгийг би өр авлага цуглуулж байхдаа зарцуулсан. Би ямар ч цалингүй ажилласан учраас гомдолтой байна гэжээ.

Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Ю.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2015.07.31-ний өдрөөс архины төлөөлөгчөөр сарын 400,000 төгрөг, урамшуулал 150,000 төгрөг, борлуулалтын төлөвлөгөө биелүүлсэн тохиолдолд 2 хувь авахаар харилцан тохиролцож ажиллаж байсан. 2015 оны 9 сараас хойш архины борлуулалт хийдэг машины жолооч Төрөө нь ажиллахгүй, алдаг оног ажилдаа ирж байснаас борлуулалт муудсан, мөн 2015 оны 10 сард жолооч нь машинаа устай хонуулснаас машин эвдэрч борлуулалт улам багассан. Би ажилд орсноос хойш эхний 8 сард ажлын хөлсний урьдчилгаа 200,000 төгрөг авсан бөгөөд өөр ажлын хөлс авалгүй бүтэн 7 сар 20 хоногийн буюу 2018.08.15-ны өдрөөс хойш 2016.04.05-ны өдөр хүртэлх цалингаа аваагүй. Үндсэн цалин 400,000 төгрөг бөгөөд нэг өдрийн дундаж цалин 18,604 төгрөг болж байна. Бүтэн 7 сар 20 хоног ажилласан буюу 7 сарын 400,000х7=2,800,000 төгрөг, 20 хоногийн 18,604х20=372,093 төгрөг, нийт 3,172,093 төгрөгний цалин болж байна. Мөн төвийн дэлгүүрүүд болон манай дэлгүүр нь амралтын бүтэн сайн өдөр амарч бусад бүх өдөрт ажилладаг байсан. Амралтын өдөр ажиллуулвал үндсэн цалинг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох ёстой бөгөөд намайг 2016 оын 01 сарын 25-н хүртэл амралтын хагас сайн өдөр бүр ажиллуулж байсан. Амралтын хагас сайн өдрөө 2015 оны 07-р сарын 31-нээс борлуулалт хийхээ больсон өдөр буюу 2016 оны 01-р сарын 25-н хүртэл тоолоход нийт 25 өдөр байна. Уг 25 хоногийн цалин нь 465,100 төгрөг, үүн дээр хуулиар олгогдох ёстой 1.5 дахин нэмэгдүүлснээр тооцоход 27,906 төгрөг болж байна. Үүнийг 25 өдрөөр тооцвол 697,650 төгрөг болж байгаа бөгөөд нийт 1,162,750 төгрөг болж байна. Иймд үндсэн болон амралтын өдөр ажилласан цалин болох 4,334,843 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэгчийн хариуцагч ******* *******-ийн төлөөлөгч М.******* сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг *******лэлгүй гэж үзэж байна. Учир нь: манай компани нь ******* үндсэн *******-ийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан борлуулах гэрээг тус компанитай байгуулан 2015.04.30-ны өдрөөс гэрээнд заасан үйл ажиллагааг эхлүүлсэн. Тус компанийн баруун бүс хариуцсан менежер З.******* нь 2015.08.01-ний өдөр Завхан аймагт өөрийн биеэр ирж Аймгийн Air-1 телевизээр ажлын зар явуулж, зарын дагуу ирсэн хүмүүстэй өөрөө биечлэн уулзаж байгаад борлуулагчаар Ю.*******ыг ажилд авсан. Ю.******* болон манай компанийн хооронд ямар нэгэн хөлсөөр ажиллах болон бусад төрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Харин Ю.******* манай компанийн хооронд хөдөлмөрийн харилцааны талаар ямар ч хэлцэл хийгдээгүй бөгөөд зөвхөн Ю.******* нь манай агуулах дахь бараанаас тоолж бараа хүлээн авч байснаас үүдэн бидний дунд тооцооны асуудал үүсээд байгаа юм. ******* ******* *******-иас зарласан ажлын зарын дагуу Ю.*******ыг ажилд авсан тул түүнийг ******* ******* *******-ны ажилтан гэж үзэх *******лэлтэй юм.

Иймд дээрх *******лэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэгчийн хариуцагч ******* *******-ийн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* 2015 оны 04 сарын 29-нд ******* Үндэс *******-ний гэрээт борлуулагчаар ажиллаж эхэлсэн. 2015 оны 07 сарын 29-нд ******* Үндэс *******-ний ******* Завхан аймагт ирээд 07 сарын 01-нд *******ыг дагуулан над дээр ирээд нэг диплом үзүүлээд энэ *******ын диплом юм. Энэ хүн манай компаний худалдааны төлөөлөгч шүү гэж хэлсэн. Тэгээд *******ыг ажиллаж байх хугацаанд манай дэлгүүрийн борлуулалт маш муу байсан. Би энэ талаар *******д хэлж үзсэн. 2016 оны 01 сарын 25-нд ******* ирээд тооцоогоо бодсон. Тэгэхэд ******* өөрөө тооцоогоо бодож *******д өгсөн. Тэр тооцоогоор ******* ямар ч өргүй гэсэн байсан. *******оос авсан 35910000 төгрөгөө нэмээгүй байсан учраас энэ мөнгийг нэмээд бидний дунд 2978000 төгрөгийн тооцоо үүссэн. Тэгээд 04 сарын 11-нд компаний баруун бүс хариуцсан 6 төлөөлөгч ирсэн. Тэгэхэд 12251000 төгрөгийг манай компаний данс руу яаж хийсэн байна гэж бодож үзээд 6840000 төгрөгийг манай компани хариуцахаар болж, ******* 3990940 төгрөгийн дутагдал гаргасан тооцоо гарсан. Тиймээс *******аас падаанаар өгсөн архины мөнгийг нэхэмжилж байгаа юм.

Ю.*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд Ю.*******ын цалинг ******* Үндэс компани хариуцана. ******* ******* барааг зарж борлуулах ёстой байсан ажлаа хийж чадаагүй учраас Арванай ******* ******* цалин өгөөгүй. ******* надтай ярихдаа *******т огт цалин өгөхгүй байж болохгүй байх гээд *******т 200000 төгрөг өгөөрэй гээд манай компаний данс руу 200000 төгрөг шилжүүлсэн байсныг би бэлнээр авч *******т өгсөн. 3 сард ******* ажил хийгээгүй Ургамалын алтан дээр байсан гэдгийг гэрчүүд нотолно шүү дээ гэв.

Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Ю.******* хүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Энэ надад холбогдолтой гэж үзээд байгаа 3,990,940 төгрөгийн өөрийг ******* эгч янз бүрээр бодож гаргаж ирээд байсан. Түүнээс бол надад ямар нэгэн өр авлага байхгүй. Би нэг тооцоон баримт дээр ямар учиртай гарын үсэг зурсан юм бэ? гэхээр ******* Үндэс *******, ******* *******-ний хоорондын тооцоо юм байна гэж ойлгож гарын үсэг зурсан юм. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыгхүлээн зөвшөөрөхгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би 2015.07.31-ний өдрөөс архины гэрээт ******* *******-ны худалдагчаар ажилд орсон. Иймд 7 сар 20 хоног ажилласны цалин хөлс, нэмэгдлээ аваагүй байгаа учраас миний цалин 4,334,843 төгрөг болсон. Иймд цалин 4,334,843 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч, сөрөг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яг ямар нэр төрлийн архи хэдэн ширхэг дутагдсан гэдэг зүйл огт байхгүй. ******* гэдэг хүн хэдэн төгрөгийн архийг *******т хүлээлгэж өгсөн бэ гэдэг нь тодорхойгүй. Энэ хүлээлгэж өгсөн талаар 1 ширхэг баримт, падаан байхгүй. Тооцоо нийлсэн актууд нь хоорондоо зөрүүтэй байгаа. 2016 оны 02 сарын 01-нд тооцоо нийлсэн баримтууд байгаа. Тэр баримтууд дээр үнийн дүн нь зөрүүтэй зүйл байгаа гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* нь Ю.*******т холбогдуулан 2015 оны 08-р сарын 01-нээс 2016 оны 01-р сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд ******* ******* *******-ний барааг худалдан борлуулахдаа 3,990,640 төгрөг дутагдуулсныг Ю.*******аас гаргуулах, Ю.******* нь ******* *******-д холбогдуулж 2015 оны 07-р сарын 31-нээс 2016 оны 01-р сарын 25-ны өдөр хүртэл ******* *******-д ажиллаж байх хугацаандаа цалин, урамшуулал авч байгаагүй гэж үзэж үндсэн болон амралтын өдөр ажилласан хугацааны цалин 4,334,843 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг *******лэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

******* ******* нь ******* ******* *******-тай Гэрээт борлуулагчаар хамтран ажиллах, бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан борлуулах гэрээ-г 2015 оны 04-р сарын 30-ны өдөр байгуулжээ.

Уг гэрээний дагуу ******* ******* нь ******* ******* *******-ний бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан борлуулах гэрээт борлуулагчаар ажиллах явцдаа Ю.*******аар ******* ******* *******-ний бараа бүтээгдэхүүнийг аймаг, хөдөө орон нутгийн дэлгүүрүүдэд худалдан борлуулалт хийлгэсэн нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

Харин гэрээт борлуулагч ******* ******* нь Ю.*******аар ******* ******* *******-ний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах явцад 3,990,940 төгрөгийн барааг Ю.*******ыг дутагдуулсан гэж барааны үнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлохын тулд Завхан аймгийн худалдааны төлөөлөгч *******ын зардлын тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн тооцооны жагсаалт, харилцагчдаас авах авлагын талаарх баримт, зарлагын баримтууд, тооцооны үлдэгдлийн баталгаа, Ю.*******ын ажилласан хугацааны тайлан мэдээ өгөлтийн тухай, гэрээтээс авч зарсан барааны нийт тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч өөрийн татгалзлаа нотлохын тулд Хаан банкны орлого зарлагын мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтууд, М.*******гийн бичиж өгсөн тооцооны дэвтэр гэх цэнхэр хавтастай дэвтэр зэрэг бичиг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгчээ.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх баримтуудаар анх Ю.*******т хэдэн төрөгийн барааг /төрөл, тоо, ширхэг, үнээр нь ангилж/ хүлээлгэж өгсөн эсэх, хүлээлгэж өгсөн бараанаас худалдсан барааны тоо, ширхэг, үнэ, Ю.******* нь худалдан борлуулагчаар ажилласан хугацаанд Дарив-Эрэднэ *******-д орлогыг бэлэн мөнгөөр хүлээлгэж өгсөн тооцоо, анх хүлээлгэж өгсөн бараан дээр хичнээн нэр төрлийн ямар хэмжээний барааг хэзээ нэмж хүлээлгэж өгсөн эсэх, Ю.*******ыг худалдан борлуулагчаар ажиллах хугацаанд тооллого хийж байсан эсэх, Ю.******* нь бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж ажлаас чөлөөлөгдөхдөө барааг хүлээлцсэн эсэх, эд хөрөнгийн алдагдал хүлээсэн барааны тоо, төрөл, үнэ зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий үйл баримтууд тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй, нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагч Ю.*******т ямар бараа бүтээгэдхүүнийг ямар падаанаар хүлээн авсан болон хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй байх тул Ю.*******ыг нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн барааг дутаасан гэх *******лэл тогтоогдохгүй байх тул Ю.*******аас дутагдуулсан барааны үнэ 3,990,940 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох *******лэлтэй байна.

Хариуцагч, сөрөг нэхэмжлэгч Ю.******* нь 2015 оны 07-р сарын 31-ний өдрөөс 2016 оны 01-р сарын 25-ны өдөр ажилласан хугацааны үндсэн цалин, урамшуулалын 4,334,843 төгрөгийг ******* *******-с гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ******* ******* нь ******* ******* ******* хариуцах ёстой гэж маргасан байна.

Ю.******* нь 2015 оны 08-р сарын 31-нээс 2016 оны 01-р сарын 25-н хүртэлх хугацаанд ******* ******* *******-ний гэрээт борлуулагч ******* *******-д ******* бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж ажиллаж байсан нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зөрүүгүй байгаа хэдий ч Ю.******* хичнээн төгрөгийн цалин, хөлс, урамшуулал авдаг байсан талаараа нотлох баримтаар нотолж чадахгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Тухайлбал Ю.******* үндсэн цалин 400,000 төгрөг бөгөөд, ...амралтын өдөр ажиллуулвал үндсэн цалинг 1.5 дахин нэмэгдүүлэнэ, ...намайг 2016 оын 01 сарын 25-н хүртэл амралтын хагас сайн өдөр бүр ажиллуулж байсан. Амралтын хагас сайн өдрөө 2015 оны 07-р сарын 31-нээс борлуулалт хийхээ больсон өдөр буюу 2016 оны 01-р сарын 25-н хүртэл тоолоход нийт 25 өдөр байна. Уг 25 хоногийн цалин нь 465,100 төгрөг, үүн дээр хуулиар олгогдох ёстой 1.5 дахин нэмэгдүүлснээр тооцоход 27,906 төгрөг болж байна. Үүнийг 25 өдрөөр тооцвол 697,650 төгрөг болж байгаа бөгөөд нийт 1,162,750 төгрөг болж байна. Иймд үндсэн болон амралтын өдөр ажилласан цалин болох 4,334,843 төгрөгийг нэхэмжилж 4,334,843 төгрөгийн цалин авч байсан... гэх бичиг баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй байх тул Ю.*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* *******-ний төлөөлөгч М.******* нь ******* *******-ний гүйцэтгэх захирлаар ажилладаг болох нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэлээр нотлогдож байх тул тэрээр ******* *******-г төлөөлөх бүрэн эрхтэй байна гэж үзлээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулиын 415 дугаар зүйлийн 415.1 дэх хэсэгт зааснаар ******* *******-ийн нэхэмжлэлтэй Ю.*******т холбогдох 3,990,940 /гурван сая есөн зуун ерин мянга есөн зуун дөч/ төгрөг гаргуулах тухай, Ю.*******ын сөрөг нэхэмжлэлтэй ******* *******-д холбогдох 4,334,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* *******-тйн нэхэмжлэл гаргахдаа урьдчилж төлсөн тэмдэгтийн хураамж 78805 төгрөг, Ю.*******ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилж төлсөн тэмдэгтийн хураамж 84467 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Ирэгэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ