Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 158/2022/0004/З |
Дугаар | 221/МА2023/0593 |
Огноо | 2023-09-13 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2023/0593
2023 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2023/0593 | Улаанбаатар хот |
Ц.Б-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Нэхэмжлэгч: Ц.Б
Хариуцагч: Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд: С.Д
Нэхэмжлэлийн шаардлага: “2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн Y-04130004**, Ү-0413000442 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль болохыг тогтоож хүчингүй болгох, С.Д-ын өмчлөх эрхийн 000715537, 000715538 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 158/ШШ2023/0014 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н,
Гуравдагч этгээд С.Д,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 158/2022/0004/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б-аас Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ”Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн Y-04130004** Ү-04130004** дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль болохыг тогтоож, хүчингүй болгох, С.Д-ын өмчлөх эрхийн 0007155**, 0007155** дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.14 заасныг удирдлага болгон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 10.6-д заасныг тус тус баримтлан Ц.Б-аас Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ”2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн Y-04130004**, Ү-0413000443 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлүүдийг хууль болохыг тогтоож, хүчингүй болгох, С.Дын өмчлөх эрхийн 000715537, 000715538 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шүүх “...05 тоот байрыг нэхэмжлэгчид худалдсан гэх иргэн Г.Пунцаг нь өмч хувьчлалын дуудлага худалдаанд орсон, амьдарч байсан байраа ягаан тасалбараар худалдаж авсан талаар “Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол”, Хялганат хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товчоо болон “Хялганат хорооноос дуудлага худалдаанд орсон байруудын судалгаа” зэрэг баримтын алинд ч тэмдэглэгдээгүй байх тул маргаан бүхий 05 тоот байр /Г.Пунцагийн дуудлага худалдаагаар авсан/ өмчлөлийн байр байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. ...Нэхэмжлэгчийн “Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 105 дугаар байрны 05 болон 06 дугаартай орон сууцуудыг өмчлөх эрх зөрчигдөж байна” гэх нахэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдсонгүй. 1991 онд болсон өмч хувьчлалыг зохион байгуулсан захиргаа буюу эрх бүхий албан тушаалтнуудаас эрхийн гэрчилгээ олгосон эсэх талаар тодорхой баримт үлдээгээгүй нь гуравдагч этгээд болон хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.
3.2. Шүүхийн дээрх дүгнэлтүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасан хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэсэн шаардлагад нийцээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ. ҮНДЭСЛЭЛ нь: 1. “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч”..... Тухайн өмч хувьчлал явагдахдаа ... заавал төрийн оролцоо байх ёстой... гэтэл огт оролцоогүй...” гэж мэтгэлцэж байна. БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Улсын үйлдвэрийн газрын захиргаа нь зохих шатны өмч хувьчлалын комиссын шийдвэрийн дагуу үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах ажлыг гүйцэтгэнэ...” гэж заасны дагуу “Эрдэнэт хотын АДХГЗахиргааны дэргэдэх өмч хувьчлалын комисс” оролцох байсан.
“Эрдэнэт хотын болон хялганат хорооны өмч хувьчлалын комиссын дарга Д.Сүхбаатар, үйлдвэрийн өмч хувьчлалын комиссын дарга С.Доржпалам “Хялганат хорооны 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол”-д... төрийн захиргааны хянагчаар С.Доржпалам... нарийн бичгийн дарга Д.Сүхбаатар...” гэж хэсгүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.” гэсэнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.
3.3. Тодруулбал, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаанд төрийн Захиргааны хянагчаар Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн боловсон хүчин, тус үйлдвэрийн өмч хувьчлалын комиссын дарга оролцож байгаа нь төрийн оролцоо байхгүй, зөвхөн байгууллагын хувьчлал болжээ гэж үздэг. Энэ байдалд шүүх дэндүү хийсвэр дүгнэлт хийлээ. Хувьчлалтай холбоотой, цөөн хэдэн байрууд өнөөдрийг хүртэл маргаантай бөгөөд 1991 оны дуудлага худалдааны протоколыг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлсэн гуравдагч этгээд С.Д нь дуудлага худалдаагаар авсан гэх орон сууцанд 1991 оноос өмнө, хойно, одоо энэ байранд огт амьдраагүй. Энэ талаар шүүх огт дүгнэлт хийгээгүй 1991 оны дуудлага худалдаа болохоос өмнө маргаан бүхий 5, 6 тоот байруудад Ц.Батсайхан, Г.Пунцагийн гэр бүл амьдарч байсан. Энэ талаар баримтууд хэрэгт бий. Эдгээр баримтуудад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй юм.
3.4. “...2000 онд хүн ам, орон сууцны тооллогын улсын бүртгэлд бүртгүүлсэн дугаараас зөрүүтэй байгаа, дуудлага худалдаатай холбогдох баримтуудад Ц.Батсайхан, Г.Пунцаг нар нь маргаан бүхий бүртгэл дэх хоёр орон сууцыг худалдаж авсан болохыг нотлох баримт байхгүй байгаа зэргээр түүний “Булган аймгийн Хангал сумын хялганат тосгоны 105 дугаар байрны 05 болон 06 дугаартай орон сууцуудыг өмчлөх эрх зөрчигдөж байна” гэж шаардлагын үндэслэл нотлогдсонгүй ...” гэсэн шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй байна
3.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0056 дугаартай магадлалын Хянавал хэсгийн 3.1-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна...” гэж дүгнэлт хийсэн байгааг анхан шатны шүүх огт ажиллагаа хийгээгүй нь дээд шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн алдаа гэж үздэг. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, 0014 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-ны хууль ёсны эрх ашиг, өмчлөх эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн зарчим,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/ 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.”, мөн зүйлийн 5.2-д “Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, мөн зүйлийн 5.3-д “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж тус тус заасантай нийцсэн, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсныг хууль бус бүртгэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал,
2.1. Өмч хувьчлах тухай хууль /1991 оны/-ийн 3 дугаар зүйлийн 1-д “Хувьчлалд улсын үйлдвэрийн газар, байгууллагын эд хөрөнгө хамаарна,”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Улсын үйлдвэрийн газрын захиргаа нь зохих шатны өмч хувьчлалын комиссын шийдвэрийн дагуу үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ,”, мөн хуулийн 13 дугаар зүйлд “Бага хувьчлалд ...жижиг үйлдвэрийн газар, түүнчлэн томоохон үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн бие даасан салбар нэгжийн эд хөрөнгө хамаарна”, 14 дүгээр зүйлд “Бага хувьчлалд хамаарах эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах замаар хувьчилна..., “ гэж зааснаар улсын үйлдвэр болох Эрдэнэт хотын Хялганат тосгонд байршилтай Ой модны үйлдвэр нь үйлдвэрийн ажилчдын оршин сууж байсан орон сууцуудыг дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэж, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж явуулсан дуудлага худалдаанд тус үйлдвэрийн авто баазад механик ажилтай Ц.Б /нэхэмжлэгч/, эдийн засагч С.Д /гуравдагч этгээд/ нар оролцсон байна.
2.2. Өмч хувьчлалын тухай хууль /1991 оны /-ийн 2 дугаар зүйл “Өмч хувьчлахдаа ил тод, төр, олон нийтийн хяналттай байх, хувьчлагдаж байгаа үйлдвэрийн газар, байгууллагын ажилтан үйлдвэрийн газар, байгууллагынхаа хувьцаа, эд хөрөнгийг шилжүүлэн авах талаар давуу эрх эдлэх зарчмыг удирдлага болгоно” гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлд “Хувьчлах эд хөрөнгийг тухайн үйлдвэрийн газрын ажилтан дуудлагын худалдаагаар худалдан авбал түүнд худалдан авсан үнийн 10 хувиар хөнгөлөлт үзүүлнэ” .гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б нь Хялганат хорооны 5 дугаар байрны 2 дугаар орцонд байрлалтай “Д.Г, Л, С, Г” гэсэн 4 айлын орон сууцны тоо 6, нийт 34 ширхэг ягаан тасалбараар үнэлэгдсэнийг 10 хувийн хөнгөлөлттэй үнэ болох 31 ширхэг ягаан тасалбараар, гуравдагч этгээд С.Д нь 35 дугаар байрны 2 дугаар орцонд байрлалтай “Г.П, Б, Н, Ц.Г” гэсэн 4 айлын, орон сууцны тоо 4, нийт 25 ширхэг ягаан тасалбараар үнэлэгдсэнийг 10 хувийн хөнгөлөлттэй үнэ болох 22 ширхэг ягаан тасалбараар тус тус үйлдвэрийн мэдлийн орон сууцыг давуу эрхээр худалдаж авсан болох нь “Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол” болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
3. Гуравдагч этгээд С.Д-ын ягаан тасалбараар худалдан авсан орон сууцад нэхэмжлэгч Ц.Б-аас маргаж буй өөрийнхөн оршин сууж байсан 35 дугаар байрны 2 дугаар орцны 6 тоот 3 өрөө байр, түүний Г.П-аас худалдаж авсан гэх 35 дугаар байрны 2 дугаар орцны 5 тоот 2 өрөө орон сууц аль аль нь багтсан байх бөгөөд энэ талаар тухайн үед нэхэмжлэгч Ц.Б маргаж байгаагүй байна.
4. Гуравдагч этгээдийн хувьчилж авсан байрны хаягжилт нь Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор Найрамдал 1 дүгээр гудамж 105 байр гэж өөрчлөгдсөн байна.
5. Нэхэмжлэгч Ц.Б нь хөнгөлөлтэй нөхцөлөөр хувьчлан авсан орон сууцаа улсын бүртгэлийн гэрчилгээ авч баталгаажуулахаар /1-р хх-107-111, 232-242 дахь тал/ 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргасан байх бөгөөд түүний эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Орхон аймгийн архивын тасгаас хуулбарлан хүргүүлсэн Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол, байрны схем зураг, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг Найрамдал 1 гудамж 101 дугаар байр 7,8,9,10,11,12 тоот 248.5 м.кв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ц.Б-ыг эрхийн улсын бүртгэлийн Y-0413000** дугаарт бүртгэж, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
6. Тодруулбал, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хэн аль нь хувьчилж авсан үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэл бүртгүүлэхдээ өгсөн гол нотлох баримт болох “Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол”-ыг өмчлөх эрх олгосон шийдвэр гэж үзэн улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
7. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Ц.Б-аас “Хялганат хороонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол”-ыг үндэслэн өмчлөх эрхээ бүртгүүлж баталгаажуулсан атлаа гуравдагч этгээд С.Д-ын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхээ бүртгүүлэхээр бүрдүүлж өгсөн дээрх протоколыг өмчлөх эрх олгосон шийдвэр биш хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
8. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 158/ШШ2023/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА