Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/571

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

Улсын яллагч: Э.Халиун /томилолтоор/,

Шүүгдэгч: Ц.М, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Д.Оросоо,

Шүүгдэгч: М.Г, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

Шүүгдэгч: Ц.Ц, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

Шүүгдэгч: Л.Ө, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Ц, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Ө нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Ц.М /РД:***/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Ц.Ц /РД:***/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, М.Г /РД:***/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Л.Ө /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1. Шүүгдэгч Ц.М нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа бага ангийн багшаар ажиллаж байгаа Ц.Цийн “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудын хүрээнд Ц.Цийг тус сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэж хахууль өгөхийг шаардан, түүнээс 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор биет 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг авсан,

- Мөн тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж буй М.Гын “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудын хүрээнд бага ангийн багш М.Гын ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч  Л.Өоор дамжуулан өгсөн 1.000.000 төгрөгийг авсан,

2. Шүүгдэгч Ц.Ц нь өөртөө “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мгийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийг нь тус сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээр “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэх хууль бус тавьсан шаардлагын дагуу түүнд 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор биет 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг өгсөн,

3. Шүүгдэгч М.Г нь өөртөө “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мгийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч Л.Өтой бүлэглэж буюу түүгээр дамжуулан 1.000.000 төгрөгийг өгсөн,

4. Шүүгдэгч Л.Ө нь тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан М.Гыг өөртөө “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мд Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөг өгөхийг урьдчилан амлаж, уг мөнгийг Ц.Мд дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ: “Би тус сургуульд 3 жил захирлын ажлыг хийсэн. 2017 оны намар 8 дугаар сард Цийг нэг удаа дуудаж уулзсан. Тухайн яриад байгаа 8 дугаар сарын 24-ний өдөр манай сургууль дээр бага ангийн багш нарын сургалт явуулж байсан харин би өөрөө 33-р сургууль дээр удирдах ажилтнуудын сургалттай байсан. Нэг удаа дуудаж уулзах тэр хугацаанд мөнгө авах зүйл болоогүй. Гын тухайд удирдлага арга зүйн зөвлөгөө өгөхөөр Гын хичээлд сууж шаардлага тавьж дарамталдаггүй байсан бөгөөд намайг байнга мөнгө нэхэж дарамталдаг байсан юм шиг гүтгэж байгаа учраас үнэн зөв шийдвэрийг гаргуулмаар байна. Надад мөнгө өгөх гэж оролдсон тэрийг нь буцаагаад өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд материалуудыг нь өгсөн боловч авдаггүй байсан. Мэдүүлэг өгсөн багш нар нь дандаа хүүхдийн эрхийг зөрчсөн асуудлууд гаргаж байсан. Сиди дээрх бичигдсэн бичлэгийн тухайд гэвэл багш нарын зөвлөгөөний хурал байгаагүй. Яамнаас ирсэн асуулгын хүрээнд багш нараас санал авч байсан. Энэ үед Ц тухайн асуудлыг ярьсан байсан, тухайн үед би тайлбар өгсөн. Хэрвээ хурал байсан бол тухайн хурлын тэмдэглэл, шийдвэр байх ёстой байсан. ...Би өдөр тутмын асуудлаа тэмдэглэлдээ бичдэг байсан, мөн шийдэх ёстой асуудал байвал шаардлагатай хүмүүсийг нь хамруулаад протокол хөтлөөд, тэмдэглээд шийдвэрээ гаргадаг байсан. Ийм нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүгдэгч Л.Ө мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй, гэхдээ бүлэглэсэн зүйл байхгүй.” гэв.

1. Шүүгдэгч Ц.М нь үргэлжилсэн үйлдлээр Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа бага ангийн багшаар ажиллаж байсан Ц.Цийн “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудын хүрээнд Ц.Цийг тус сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэж хахууль өгөхийг шаардан, түүнээс 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор биет 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг авсан,

- Мөн тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж буй М.Гын “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудын хүрээнд бага ангийн багш М.Гын ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч  Л.Өоор дамжуулан өгсөн 1.000.000 төгрөгийг авсан,

2. Шүүгдэгч Ц.Ц нь өөртөө “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мгийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийг нь тус сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээр “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэх хууль бус тавьсан шаардлагын дагуу түүнд 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор биет 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг өгсөн,

3. Шүүгдэгч М.Г нь өөртөө “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мгийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч Л.Өтой хамтарч буюу түүгээр дамжуулан 1.000.000 төгрөгийг өгсөн,

4. Шүүгдэгч Л.Ө нь тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байгаа М.Гын өөртөө “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мд Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөгийг захирал Ц.Мд өгсөн үйлдэлд хамтран оролцсон буюу дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болох:

 Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/200 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 6 дугаар хавтас 69 дүгээр хуудас/,

   Шүүгдэгч Ц.Цийн Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 34-35 дугаар хуудас/,

   Гэрч Ц.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ээж Цт 2017 оны 8 дугаар сарын эхээр “Майкл Корсс” брендийн, үзмэн ягаан гэх юм уу чернэлэн ягаан гэх юм уу тиймэрхүү өнгөтэй, Мий дэвсгэртийн хэмжээтэй тодруулж хэлбэл мөнгийг нугалахгүй бүтнээр нь хийчихдэг цахилгаантай түрүүвч явуулсан. ...Ээж надад хэлэхдээ миний явуулсан “Майкл Корсс” брендийн түрүүвчийг сургуулийнхаа захиралд өгчихсөн гэж хэлж байсан. ...Захиралдаа 1.000.000 төгрөг өгсөн, өгөхдөө миний явуулсан түрүүвчинд хийгээд өгсөн талаар ээж надад хэлж байсан.. Би тэр түрүүвчийг Чикаго хотын худалдааны төвөөс 200 ам.доллараар худалдан авч байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 36-37 дугаар хуудас/,

Гэрч С.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М захирлыг энэ сургуулийн захирлаар томилогдож ирснээс хойш 50 гаран багш нар ямар нэгэн шалтгаанаар ажлаасаа халагдсан. Голдуу гэрээний хугацаа дуусгавар болсон гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлдөг. Тэгээд оронд нь ямар ч багшийн мэргэжилгүй хүн ажилд ороод ирчихсэн байх жишээтэй. ...М захирал нь манай сургуульд шинээр багшаар ажилд орсон Ц, Г нарыг ажилд авахдаа хоёулангаас нь 1.000.000, 1.000.000 төгрөг авсан байна лээ, хахууль өгсөн гэх хоёр багш өөрсдөө хэлж байсан. Ц багшийн захирал Мд 1 сая төгрөгийн хахууль өгсөн талаар хурал дээр ярьж байсан бичлэг нь миний утсан дээр хадгалаастай байгаа. Гаас би тухайн үед нь чи өөрөө захирал Мд 1 сая төгрөгийг оруулж өгсөн юм уу гэж асуухад хүнээр дамжуулж өгсөн гэдгээ хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 39 дүгээр хуудас/,

Гэрч З.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай секцийн Ц багш 2017 онд анх манай сургуульд багшаар ажилд орсон. Сүүлд нь Ц багш надад аминчилж хэлэхдээ захирал Мд 1.000.000 төгрөг өгч ажилд орсон талаар хэлж байсан. Мөн багш нарын хурал дээр хүртэл өөрөө тэрийгээ хэлсэн. ...Ц багш надад аминчилж ярихдаа багшид нь хэцүү байна, захирал дарамтлаад байх юм аа, болохгүй бол багш нь шилжихээс гэж хэлэхэд нь та ийм настай хүн байж дахиад л нэг шинэ газар очвол шинэ хамт олонтой танилцах, хамтран ажиллахад хэцүү шүү дээ багшаа, шилжинэ гэж юу байх вэ дээ гэдгийг хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 48-49 дүгээр хуудас/,

Гэрч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сургуулийн бага ангийн багш Ц нь манай сургуульд ажилд орохдоо захирал Мд 1.000.000 төгрөгийн хахууль өгч ажилд орсон талаараа өөрөө ярьсан, хамт олны хурал дээр хэлж байсныг би өөрийн биеэр сонссон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 51 дүгээр хуудас/,

Гэрч С.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М захирал шинээр томилогдож ирснээсээ хойш 20 орчим багшийг шинээр ажилд авсан. Энэ багш нар ямар шалгуураар ажилд орсон нь тодорхой бус байна. ...багш Цийг ажилд авахдаа 1.000.000 төгрөгийн хахууль авсан юм билээ, үүнийг нь Ц багш өөрөө надад хувийн шугамаар ярихдаа болон багш нарын хурал дээр ярьсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 53 дугаар хуудас/,

Гэрч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М захирал анх багш ажилд авахдаа 500.000-1.000.000 төгрөгийн хахууль авсан гэдгийг мөнгө төгрөг өгсөн гэх Ц багш, Г багш нар өөрсдөө багш нарын хурал дээр хэлсэн. Би тэр хоёр хүний хэлсэн ярьсан зүйлийг өөрийн чихээр сонссон учраас хэлж байгаа юм. ...Захирал М нь зан харилцаа, ёс зүйн хувьд удирдах албан тушаалд тэнцэхгүй, мөн Мий асар их сонирхолтой хүн юм уу гэж би хувьдаа дүгнэж байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 59 дүгээр хуудас/,

Гэрч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М захирал Цийн талаар нэг л удаа надтай холбогдож ярьсан, ярихдаа ...таныг ярихаар л би тус болчих санаатай Ц гэдэг хүнийг ажилд авсан. Тэгээд надад нэг чихрийн цуглуулга, нэг хэтэвч гэл үү ямар ч байсан 2 зүйл өгсөн талаар хэлсэн... М хэлэхдээ Ц нь хүн ёсны хувьд баярласан сэтгэлээ илэрхийлээд чихрийн цуглуулга зэргийг өгсөн юм байх гэж бодсон юм. Тэгтэл энэ талаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан байна. Би Цийн өгсөн юмыг танд өгчихье, та ээжид нь дамжуулаад өгчих үү гэж хэлэхээр нь би за ээжтэй нь уулзаадахъя гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш дахин холбогдоогүй. ...Гарын бэлэг өгсөн гэдгийг захирал Мгээс өөрөөс нь сонссон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 65-66 дугаар хуудас/,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 434 дугаартай “...”Michael Kors Bedford” загварын хүрэн улаан өнгөтэй, эмэгтэй түрийвчийг 279.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 7 дугаар хавтас 105-110 дугаар хуудас/,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 488 дугаартай “... ОХУ-д үйлдвэрлэсэн Жако нэртэй чихрийн цуглуулга 10.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 7 дугаар хавтас 208-209 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Намайг ажилд авахын өмнөхөн Ц.М захирал надтай уулзаад за би таныг ямар ч байсан ажилд авахаар боллоо, та надад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би тэрийг нь ойлгохдоо мөнгө төгрөг өгөөрэй гэдэг санаагаа хэлж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ээжтэйгээ ярилцаж байгаад 1.000.000 төгрөг өгье гэдэг шийдвэрт хүрээд Ц.М захиралд би өөрөө өрөөнд нь орж бэлнээр 1.000.000 төгрөгийг өгсөн. Намайг захиралд 1.000.000 төгрөг өгөх үед бид хоёроос өөр хүн байгаагүй. ...Би тухайн үед хүнсний дэлгүүрээс “Жако” нэртэй чихрийн цуглуулгыг авч, түрүүвч, 1.000.000 төгрөгийн хамтаар захирал Ц.Мд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хавтас 123, 195 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би Нийслэлийн 28 дугаар лаборатори сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд анх ажилд орсон. Тэгээд 1 жил ажилласны хавар нь буюу хичээл тарах үед захирал Ц.Мгийн зүгээс намайг бичгийн хэв тааруу, ур чадварын тал дээр дутагдалтай байна гэдэг байдлаар шүүмжилж эхэлсэн учраас 2017-2018 оны хичээлийн жилийн намар ажиллуулахгүй байх талаар яриа хүртэл гарсан. Миний хувьд тэр үед 3 настай жаахан хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эмэгтэй байсан хүний хувьд ажил, орлоготой байх нь хамгийн чухал зүйл байсан болохоор ажилтай үлдэхийн тулд арга буюу сургуулийн номын санч Өод өөрт учраад байгаа асуудлыг хэлсэн. Би Өод хэлэхдээ Ц.М захирал найзыг нь ажлаас чөлөөлөх гээд байх шиг байна. Миний бичгийн хэв тааруу, ур чадварын тал дээр дутагдалтай гээд шүүмжлээд байна, чи найздаа туслаач захиралд намайг ажилтай байлгах тал дээр хэлж өгөөч гээд гуйсан юм. ...2017 оны хичээлийн жил эхлээд 9 сард билүү 10 дугаар сард би өөрөө 1.000.000 төгрөгийг бэлнээр цаасанд боогоод Өтой уулзаад Ц.М захиралд өгүүлэхээр өгсөн. Ө ч миний өгсөн цаасанд боосон мөнгийг аваад захирлын өрөө рүү явчихаад удалгүй 10 орчим минутын дараа захиралд өгчихсөн, одоо гайгүй байхаа гэж хэлсэн. Тэр асуудлаас хойш Ц.М захирлын зүгээс намайг бичгийн чадвар муу, ур чадварын тал дээр дутагдалтай гэж шүүмжлэхээ больсон. ...Тодруулж хэлэхэд дахин миний талаар нэг ч удаа тийм яриаг захирлын зүгээс гаргаагүй болохоор би мөнгийг маань авсан юм байна даа гэж дотроо ойлгосон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хавтас 129 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Өын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Г мөнгө гэдгийг хэлсэн. ...Г танд өгүүлж байна гэж хэлээд өгөхөд захирал юу юм бэ гэж асуухаар нь мөнгө гэдгийг хэлсэн. Тэгэхэд захирал Ц.М авахгүй гэж хэлэхээр нь Г танд өгчихөөрэй гэсэн юм аа гэж хэлээд цаасанд боодолтой Гын өгсөн мөнгийг нь захирлын суудаг ширээнийх нь буланд тавьчихаад гараад явсан. Захирлын өрөөнөөс гараад өөрийнхөө өрөө рүү очиход Г хүлээгээд сууж байсан болохоор захиралд өгчихлөө гэдгийг хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хавтас 223 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд гэрч Х.Г оролцохдоо “...М захирал надад тэгж яриагүй. Би ч өгсөн, авсан талаар мэдэхгүй. М захирал надад юм өгсөн авсан гэж хэлж байгаагүй. Цийн ээж тэгж хэлж байсан. Тухайн үед яагаад тийм мэдүүлэг өгсөн гэдгээ мэдэхгүй байна. Сандраад буруу хэлсэн байж магадгүй” гэж мэдүүлсэн байх боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу гэрч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 7-10 дугаар хуудас/, хаан банк дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 34-35 дугаар хуудас /, гэрч С.Бгийн мэдүүлэг / хэргийн 1 дүгээр хавтас 12 дугаар хуудас /, гэрч Ц.Цны мэдүүлэг / хэргийн 7 дугаар хавтас 100 дугаар хуудас/, гэрч Д.Дгийн мэдүүлэг / хэргийн 1 дүгээр хавтас 24 дүгээр хуудас /, гэрч Г.Тын мэдүүлэг / хэргийн 8 дугаар хавтас 36 дугаар хуудас /, Ерөнхий боловсролын сургуулийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хэргийн 8 дугаар хавтас 70 дугаар хуудас/, гэрч Г.Мийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 19 дүгээр хуудас/, гэрч С.Дгийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 22 дугаар хуудас/, гэрч Б.Мий мэдүүлэг /хэргийн 8 дугаар хавтас 32 дугаар хуудас/, Гэрч Н.Эгийн мэдүүлэг /хэргийн 8 дугаар хавтас 7-8 дугаар хуудас/, гэрч Н.Бын мэдүүлэг /хэргийн 8 дугаар хавтас 42 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 146 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 7 дугаар хавтас 176 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 7 дугаар хавтас 177 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Цийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 145 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 7 дугаар хавтас 138 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн 7 дугаар хавтас 139-152 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 153 дугаар хуудас/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 8 дугаар хавтас 192-201 дүгээр хуудас/, СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 7 дугаар хавтас 189-190 дүгээр хуудас/,

Шүүгдэгч М.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 144 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 7 дугаар хавтас 160 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 7 дугаар хавтас 161 дүгээр хуудас/, бакалаврын дипломын хуулбар /хэргийн 7 дугаар хавтас 162-163 дугаар хуудас/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 8 дугаар хавтас 156-181 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Өын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 7 дугаар хавтас 226 дугаар хавтас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 7 дугаар хавтас 227 хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 7 дугаар хавтас 228 дугаар хавтас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

         Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

1. Шүүгдэгч Ц.М нь үргэлжилсэн үйлдлээр Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа бага ангийн багшаар ажиллаж байсан Ц.Цийн “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудын хүрээнд Ц.Цийг тус сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэж хахууль өгөхийг шаардан, түүнээс 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор биет 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг авсан,

- Мөн тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж буй М.Гын “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудын хүрээнд бага ангийн багш М.Гын ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч  Л.Өоор дамжуулан өгсөн 1.000.000 төгрөгийг авсан болох нь гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/200 дугаартай тушаалын хуулбар, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан үйлдэл байдаг.

Харин хахууль авах гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хахууль өгөгчөөс хахууль өгөхийг шаардсан, эсхүл авснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хахуульд авсан эд зүйл, ажил үйлчилгээний тоо хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

“Хахууль” гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан ойлгоно.

“Албаны чиг үүрэг” гэж хууль тогтоомж, дүрэм, тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ёстой үүргийг ойлгохоор бол албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд гэдэгт хууль тогтоомжоор заасан албан үүргийг зөрчилгүйгээр хэрэгжүүлсэн, эсхүл ирээдүйд зөрчилгүйгээр хэрэгжүүлэх нөхцөлийг ойлгоно.

Нийтийн албан тушаалтан гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “...Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан...” хамаарна гэж заасан ба “Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирал” нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд хамаарч байх тул шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М “...мөнгө аваагүй, мөнгийг буцааж өгсөн, гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлж байх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.М нь шүүгдэгч Ц.Цээс 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг авсан, мөн шүүгдэгч М.Гаас шүүгдэгч Л.Өоор дамжуулж өөрт нь дугтуйтай мөнгө өгсөн болохыг мэдсэн, тухайн цаг хугацаанд авахгүй гэж эсэргүүцсэн боловч Л.Ө болон М.Гд тухайн мөнгийг буцааж өгөх талаар ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, өөрт нь хахууль өгсөн талаар зохих байгууллагад мэдэгдээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

             Хэдийгээр шүүгдэгч Ц.М нь шүүгдэгч Ц.Ц, М.Г нараас хахууль авахаар шууд мөнгө нэхэж шаардаагүй, авлига авахаар өөрөө санаачлаагүй боловч албан үүрэг, албан тушаалын хувьд ажил олгогч буюу сургуулийн захирал нь ажил горилогч болох багш мэргэжилтэй М.Г, Ц.Ц нарыг ажлын байраар хангасны хариуд мөнгө, бусад эд зүйл авч байгаа үйлдэл нь өөрөө хахууль авах гэмт хэрэг мөн юм.

             Хууль зүйн хувьд шүүгдэгч Ц.Мгийн хахууль авсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

   Шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Д.Оросоо, Т.Эрдэнэбат нар “...хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.

Учир нь хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”  тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Тодруулбал, шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарын мэдүүлэг нь бусад гэрч нарын мэдүүлэг болон Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх чадваргүй бөгөөд гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах ... зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод үл нийцнэ.

Тиймээс шүүгдэгч Ц.Мг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

2. Шүүгдэгч Ц.Ц нь өөртөө “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мгийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийг нь тус сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээр “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэх хууль бус тавьсан шаардлагын дагуу түүнд 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор биет 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг өгсөн,

3. Шүүгдэгч М.Г нь өөртөө “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мгийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч Л.Өтой хамтарч буюу түүгээр дамжуулан 1.000.000 төгрөгийг өгсөн,

4. Шүүгдэгч Л.Ө нь тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан М.Гын өөртөө “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мд Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 28 дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөгийг захирал Ц.Мд өгсөн үйлдэлд хамтран оролцсон буюу дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн болох нь гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/200 дугаартай тушаалын хуулбар, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосон үйлдэл байх бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь дээрх үйлдлүүдийн аль нэгийг хийснээр төгсдөг, бодит хохирол үл шаардах хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

“Өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-д заасан тодорхойлолтыг ойлгоно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбар хэсэгт дурдсан “Хясан боогдуулах аргаар үйлдсэн” гэх ойлголт нь эрх бүхий ажилтан өөрийн албан үүрэгт хамаардаг ажил, үйлчилгээг иргэдэд шууд үзүүлэхгүй байх, элдэв шалтгаан зааж цааргалах, хойш тавих, олон дахин явуулж чирэгдүүлэх зэргээр хахууль өгөгчийг шан харамж өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж шан харамж, мөнгө, эд зүйл авсан байхыг ойлгоно.

Харин шүүгдэгч Ц.Мгийн “...дэмжлэг үзүүлээрэй, ...бичгийн хэв тааруу, ур чадварын  хувьд  дутагдалтай ” гэх зэргээр хэлсэн үйлдэл нь хясан боогдуулах буюу хахууль өгөхөөс өөр аргагүй байдалд оруулсан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Өын өмгөөлөгч Н.Энхбаяр “...шүүгдэгч Л.Өын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн.

              Учир нь шүүгдэгч Л.Өын дугтуйтай мөнгийг шүүгдэгч Ц.Мгийн өрөөнд оруулж өгсөн үйлдэл нь гэрч С.Мгийн “...Гаас би тухайн үед нь чи өөрөө захирал Мд 1 сая төгрөгийг оруулж өгсөн юм уу гэж асуухад хүнээр дамжуулж өгсөн гэдгээ хэлж байсан ...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Би Өод хэлэхдээ Ц.М захирал найзыг нь ажлаас чөлөөлөх гээд байх шиг байна. Миний бичгийн хэв тааруу, ур чадварын тал дээр дутагдалтай гээд шүүмжлээд байна, чи найздаа туслаач захиралд намайг ажилтай байлгах тал дээр хэлж өгөөч гээд гуйсан юм. … Цаасанд боосон мөнгийг аваад захирлын өрөө рүү явчихаад удалгүй 10 орчим минутын дараа захиралд өгчихсөн, одоо гайгүй байхаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Л.Өын яллагдагчаар өгсөн “...Г танд өгүүлж байна гэж хэлээд өгөхөд захирал юу юм бэ гэж асуухаар нь мөнгө гэдгийг хэлсэн. Тэгэхэд захирал Ц.М авахгүй гэж хэлэхээр нь Г танд өгчихөөрэй гэсэн юм аа гэж хэлээд цаасанд боодолтой Гын өгсөн мөнгийг захирлын суудаг ширээнийх нь буланд тавьчихаад гараад явсан...” гэх мэдүүлэг зэргээр хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

        Хэдийгээр шүүгдэгч Л.Ө нь шүүгдэгч М.Гыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж тохироогүй боловч тэрээр тухайн цаг хугацаанд шүүгдэгч М.Гыг захирал Ц.Мд дугтуйтай мөнгийг ямар шалтгааны улмаас өгөх гэж байгааг мэдсэн, дугтуйн дотор мөнгө байгааг мэдсээр байж шүүгдэгч Ц.Мгийн өрөөнд дугтуйтай мөнгийг барьж орон “авахгүй гэхэд нь ширээн дээр нь тавьж дамжуулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан нөхцөлийг хангаж байх тул шүүгдэгч Л.Өыг бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдлээр нь түүнийг уг хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн болно.

          Хууль зүйн хувьд шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарын хахууль өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

             Мөн түүнчлэн хахууль өгөх, авах гэмт хэргийн онцлог шинж нь авлига өгөгч, авагч талуудын харилцан хүсэл сонирхлын илэрхийлэл байдаг онцлогтой бөгөөд хахууль өгөх гэмт хэрэг нь өөртөө, бусдад давуу байдал олгох зорилготой байдаг.

Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Шүүгдэгч нарын үйлдсэн “хахууль авах” гэмт хэрэг нь хахууль өгөгчөөс хахууль өгөхийг шаардсан, авснаар, “хахууль өгөх” гэмт хэрэг нь бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосноор тус тус төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хахуульд авсан, хахуульд өгсөн эд зүйл, ажил үйлчилгээний тоо хэмжээ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаатай хасаж, 2 жил хорих ял,

Шүүгдэгч Ц.Цийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаатай хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаатай хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Л.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаатай хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч нар “...Шүүгдэгч Ц.Мгийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. ... Гэр бүлийн хүн нь хэвтэрт байгаа гэр бүлээ авч явж байгаа ганц хүн, боловсролын салбарт 20 жил ажилласан, эдийн засгийн боломж нөхцөлийн хувьд торгох ялыг төлөх бололцоотой гэж үзэж байгаа мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ял оногдуулах шалгуур байж байгаа тэр болзлыг хангаж байгаа тул шүүх торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Цийн өмгөөлөгч “...гэм буруу дээрээ маргаагүй, тухайн зүйл анги дээр хахуул өгсөн хүн сайн дураараа илчлэн ирсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл тухайн зүйл хэсэгт заасан хамгийн бага ял болох нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жил хасаж, 2.700 нэгжээр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгчийн хувьд 2017 оны 9 дүгээр сард авлигал өгсөн гэж өөрийгөө илчилж гэм буруугаа сайн дураараа хүлээсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 3 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнд тооцно гэж заасан. Мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш яллагдагчаар татах хүртэл тооцно” гэж нэмэлт өөрчлөлтөөр оруулсан. Иймд миний үйлчлүүлэгч болоод Ц, Ө нарын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан учраас холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Өын өмгөөлөгч “...Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Ц.М нь үргэлжилсэн үйлдлээр Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сард шүүгдэгч Ц.Цээс, 2017 оны 09 дүгээр сард шүүгдэгч М.Гаас тус тус хахууль авч тус гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна.

Гэмт хэрэг гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох .... эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил  хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох .... эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

“Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг” нь нэгэнт батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болохын өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх үйл ажиллагааг ойлгох бол “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль” гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэл, нөхцөлийг хүндрүүлсэн, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн этгээдийн  эрх зүйн байдлын хувьд сөрөг үр дагавар бий болгож байгаа хэм хэмжээг ойлгоно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ц.Мгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”,  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

  Шүүхээс шүүгдэгч Ц.Мг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрөө анхлан санаачлаагүй, бусдаас хахууль өгөхийг шууд нэхэж шаардаагүй зэрэг хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүнд өвчтэй хэвтэрт байдаг нөхрөө асардаг зэрэг ар гэрийн нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилгын хүрээнд  нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  Шүүгдэгч Ц.Мгийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгах нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Ц.Мгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.289.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулах эд зүйл өгсөн бол ... зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж  заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн “хөөн хэлэлцэх хугацаа”-г тодорхойлон заасан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “... хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж заажээ.

          Хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамтай холбогдуулан Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, тус нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан байх ба шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул /шинэ өөрчлөлтөөр/ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

          Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг илрэл нь хүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх эрх зүйн хэм хэмжээгээр илрэн гарах учиртай.

          Өөрөөр хэлбэл аливаа хууль тогтоомжийг буцаан хэрэглэхдээ тухайн хуулийн үйлчлэлд өртөж буй этгээдийн эрх зүйн байдлыг дордуулбал буцаан хэрэглэхгүй, харин эсрэгээр дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зөвхөн эрүүгийн эрх зүйн төдийгүй иргэн, захиргаа бусад төрлийн маргаанд ч нийтлэг үйлчилдэг эрх зүйн суурь зарчим билээ.

          2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орохоос өмнө хөөн хэлэлцэх хугацааг “...гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж зохицуулсан байх ба 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд нэмэлт өөрчлөлт оруулсан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэхээр байна.   

           Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “...гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасны дагуу 3 жилээр тооцоход 2020 оны 8 дугаар сар, 2020 оны 9 дүгээр сард тус тус дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орохоос өмнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь харилцан зөрчилтэйгөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуультай уялдаагүй байсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, Ц.Ц, М.Г, Л.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Мг үргэлжилсэн үйлдлээр хахууль авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
  •  Шүүгдэгч Ц.Ц, М.Г нарыг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Л.Өыг “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” үндэслэлээр шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг эрх бүхий байгууллагад  даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Мгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.289.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.М, Ц.Ц, М.Г, Л.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, Ц.Ц, М.Г, Л.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.ЗОЛБОО