Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/888

 

 

 

 

 

 

  2021           8              26                                           2021/ШЦТ/888

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Х.Анхцэцэг (томилолтоор),

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н.............л, түүний өмгөөлөгч Д.Ганчимэг (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0043),  

шүүгдэгч Ц.Б.................г, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0331), өмгөөлөгч К.Бауиржан   (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0070) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүхийн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Бөрд овогт Ц..............тын Б.................гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1808 0000 01369 дугаартай 3 хавтаст хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бөрд овогт Ц..............тын Б.................г, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1986 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эмэгтэй, 33 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Ансанши” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ......................... бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.Б.................г нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Баянголын .................... довжоон дээрээс иргэн И.О.................р, Л.Б..............л нарыг түлхэх үйлдэл хийж, иргэн И.О.................рыг унагаан амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Ц.Б.................г мэдүүлэхдээ: “...Надад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Би насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, ар гэрээ тэжээн, тэтгэж амьдардаг. Энэ хэрэг шийдэгдэхгүй удааширч байгаа тул хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч Өршөөл үзүүлэх хуульд хамрагдах хүсэлттэй байна...” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н.............л мэдүүлэхдээ “...Миний хувьд гомдолтой байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд хэн нь гэмт хэрэг үйлдсэн бэ гэдгийг би ойлгохгүй байна. Над руу энэ хугацаанд утсаар залгаж яриагүй, надтай уулзаагүй. Б.................г өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж бодож, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бодож байна. Би анх нэхэмжилсэн мөнгө дээрээ нэмж ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй. Миний сэтгэлийн харуусал барагдахгүй. Шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөсэй гэж 3 жил явж байна. Би анх 6.000.000 төгрөг нэхэмжилсэн. Одоо 2.159.350 төгрөг нэхэмжилж байна. 3 жилийн хугацаанд надтай огт уулзаагүй. Б.................гийг би гэмт хэрэг үйлдээгүй гэж ойлгоход хүрч байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н.............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр орой ...21 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хүнгүй байсан. Тэгэхээр нь гэртээ галаа түлчхээд гараад Нарангийн голын эцэс дээр очиход хүмүүс орилоод байх шиг байсан тэгээд очоод хартал манай нөхөр И.О.................р бид нарын ярьж заншсанаар “Э....................р”-ын дэлгүүрийн үүдэнд ...дээшээ харсан орилоод хэвтэж байсан. Хажууд нь нэг залуу зогсож байсан. Тэр зогсож байсан залуу нь “чамайг ална” аа гээд занаад байсан. Тэгээд би айж сандраад өөрийн гар утсан дээрээ зургийг авсан. ...Тэгээд манай нөхөр өөрөө газраас босоод ирсэн. ...Манай нөхөр газраас босож ирэхэд ...нэг чихнээс нь цус гарсан байсан ба би тэгэхээр нь өөрийнхөө гар утсаар цагдаа дуудсан. Тэр зодсон гэх залуу нь ...нэг шил 0.75 граммын “Хараа” архи ...дэлгүүрээс аваад гараад ирсэн. ...Тэгээд манай гэр лүү би, нөхөр И.О.................р, ах Г....................р, нөгөө зодсон гэх залуу эхнэрийнхээ хамт бид явсан. ...Манайд очоод тэр залуугийн авсан архийг нь задлаад ах Г....................р, тэр залуу, манай нөхөр И.О.................р 3 хувааж уусан. ...Тэр залуу ...архиа дуусгалгүй гараад явсан. ...Үлдсэн архиа Г....................р ах, И.О.................р хоёр уугаад ах Г....................р мөн гэр лүүгээ явсан. ...өглөө 07 цагийн үед босоход И.О.................р гэртээ байхгүй гадаа хашаанд хэвтэж байсан. ...Тэгээд би 103  дуудаад ...103 ирээд авч яваад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд очоод нас барсан... Талийгаач тэр орой бие өвдлөө гэж юм хэлээгүй харин баруун чихнээс нь шингэн цус л гоожоод байсан мөн миний авсан гар утсан дээрх зургаас харахад талийгаачийн баруун чихний дотор талаас шингэн цус гараад байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 63-64),

- 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Оршуулгын зардлаас 1.200.000 төгрөг төлсөн. Намайг очсоноос хойш цохиогүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 24-25),

- 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг очих үед манай нөхөр газар хэвтэж байсан. Б..............л дээрээс нь хараад зогсчихсон шөвгийг алнаа гээд орилж байсан. Намайг харж байхад толгой хэсэг рүү нь хүчтэй цохиж өшиглөж дэвссэн үйлдэл гаргаагүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 52),

-“...Би тэрийг нь харсан, баруун талын чихний сүвнээс нь цус урсаад л гараад байхаар нь чи наад цус нөжөө арчаач, дандаа л архи ууж хүнтэй маргалдаж зодуулж байхын жоохон бухимдсан. Тэр үед Б..............л маш ширүүн арслан барс шиг л шөвгийг алнаа гээд орилоод байсан. ...би дэлгүүрийн үүдэнд унаж босох үд нь бол байгаагүй, сүүлд нь тэр дэлгүүрийн хаалганы зүүн талын цонхны доор манай хүн хэвтчихсэн, Б..............л хажууд нь зогсож байсан. Ингээд талийгаач өөрөө босож  ирэхэд талийгаач их пааниганд орсон байдалтай зогсож байсан бөгөөд тэр үед чихнээс нь гойжоод л байсан. Сүүлд манай гэрт очих үед манайд юу ч болоогүй, Б..............л эхнэртэйгээ гараад явсан, талийгаач надад ямар  нэгэн зүйл хэлээгүй тэгээд л унтаад өгсөн...би оршуулгын зардал болон өмгөөлөгчийн хөлс гэж нийтдээ 6.200.000 төгрөг нэхэмжилсэн. Үүн дээр Б.................г 2.400.000 төгрөг, Б..............л 1.200.000 төгрөг нийт 3.600.000 төгрөг авсан байгаа. Одоо бол 2.600.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 17-18),

2. Гэрч Д.О...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр залуу сөхрөөд суусан үед цаана нь шөвөг Отгоо гэх залуу ирээд тэр залууд “Чиний нуруу өвддөг гэж юу байдгийн. Би халхын шоронд 13 жил болсон” гээд байсан. Тэгтэл нөгөө сөхрөөд суусан байсан залуу “чиний шорон орон чинь яадгийн” гэсэн. ...Тэгснээ босоод ир пизда минь гээд тэр залууг бостол шөвөг Отгоо цохиж авах гээд зууралдаад авсан. Тэгэнгүүт манай худалдагч Б.................г, Нарангарав нар түлхээд гаргасан. ...Тэр хоёр гадаа гараад ...намайг цонхоор харахад зодолдож цохиогүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 85-86),

3. Ц.Б.................гийн мөрдөн шалгах ажиллагаанд:

Гэрчээр өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр... “NG” март дэлгүүрт ажиллаж байхад Отгоо гэх ...залуу манай дэлгүүрт орж ирээд үл таних эрэгтэй хүнтэй маргалдаад хоорондоо заамдалцаж авсан ба би тэр хоёр эрэгтэй хүнийг гадагш гаргасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 67-69),

- “...тэгээд удаагүй тэр залуу шөвөг Отгоотой барьцалдаад авахаар нь манайх дандаа шилэн хаалгатай учир хаалга хагалчих байх гээд би тэр хоёрыг хаалгаар түлхэж гадагш гаргасан. Гаргаснаас хойш тэр хоёр үүдэнд давхарлаад унасан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 70-71),

- “...тэр хоёрыг дэлгүүрээс гаргасан гаргахдаа тухайн үед манай дэлгүүрт худалдагч хийж байсан Нарангарав хамт гаргалцсан. Гэхдээ Нарангарав тэр хоёрыг түлхэж гаргаагүй надад туслаад үүдний амбаар луу гаргасан. Би харин тэр хоёрыг араас нь түрж дэлгүүрээс гаргасан. Түүнээс санаатай унагаасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 57),

Яллагдагчаар өгсөн: Би дээрх хоёр залууг тухайн үед дэлгүүрт худалдагч хийж байсан Нарангаравын хамт дэлгүүр дотроос тэр хоёр залуугийн хувцаснаас нь татаж гаргасан. Нарангарав үүдний өрөөнд оруулаад үлдсэн би цааш нь уг хоёр залууг үүдний шилэн хаалгаар түрж гаргасан... Тэр хоёр залуу хоорондоо барьцалдаад талийгаач нь арагшаа харсан байдалтай гарсан болохоор хөл нь халтирч өөрсдийн жингээрээ газар унаж гэмтсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 72-74), 

4. Гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гадаа гарч харах үед И.О.................р доор нь орсон, нөгөө үл таних эрэгтэй хүн газар унагасан байдалтай дээрээс нь гараараа цохиж байсан. Үүнээс гадна И.О.................рыг үл таних эрэгтэй хүн газар унагаад гэдсэнд нь буюу хэвлий хэсэгт нь өшиглөж байхаар нь би үл таних эрэгтэйг араас нь татаж салгасан... Тухайн үл таних эрэгтэй И.О.................рыг гараараа нүүрэн тус газар нь нэлээн хэд цохисон ба яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй. Унасан байх үед нь хэвлий тус газарт нь өшиглөсөн... ” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 72-74),

5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 61 дүгээр гудамжны 71 тоотод байх “NG” март гэсэн бичиглэлтэй... 2 давхар үйлчилгээний төвийн үүдний гадна хэсэг байх бөгөөд тухайн үйлчилгээний төвийн хаалга ертөнцийн зүгээр баруун зүгт харсан байв. ...амь хохирогчийн унасан гэх газрыг шинжээч 3 гэсэн дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан... Хэрэг учрал болсон гэх газрын гадаргуу нь саарал өнгийн цементэн гадаргуутай байв. “NG” март гэсэн бичиглэлтэй худалдааны төвийн 2 давхрын хэсэгт үүд рүүгээ чиглэсэн 3 ширхэг хяналтын камертай байв. ... “NG” март гэсэн бичиглэлтэй худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг ...хуулбарлан авч хэргийг газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан болно...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 06-10),

6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “... “ИG” март хүнсний дэлгүүрийн гадаа үүдэн хэсэгт ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрлалтай шилэн хаалга байх ба уг хаалганы үүдэнд 23см өндөртэй плитан довжоо байв. Фото зураг 3, 4 харуулав. Яллагдагч Л.Б..............лийн хэлснээр уг шилэн хаалганаас гараад уг довжоон дээр амь хохирогчийн хамт газарт унасан гэж заав. Уг унасан гэх газар нь бетон цутгамал газар байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 229-230),

7. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

- came2_2018-11-09__22-02-00_22-05 гэсэн нэрээр хадгалагдсан бичлэг нь дэлгүүрийн үүдний өрөөнөөс ...дэлгүүр лүү орох бор өнгийн шилэн хаалга руу чиглэсэн байрлалтай, шилэн хаалганы цаад хэсэгт дэлгүүр доторх байдал харагдаж байв. Камерын бичлэгийн цагаар 22:02:32 минутад дэлгүүрийн гадна хаалгаар ...цагаан саарал өнгийн ...малгайтай, ногоон хүрэн өнгийн өвлийн куртиктэй, хар бараан өнгийн өмдтэй ...эрэгтэй хүн орж ирж дэлгүүрийн шилэн хаалгаар орлоо. .../дээрх орсон хүн нь амь хохирогч И.О.................р/

Камерын бичлэгийн цагаар 22:02:47 минутад дэлгүүрийн гадна хаалгаар ...цагаан өнгийн саравчтай малгайтай, шаргал өнгийн богино үстэй куртиктэй, бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн ...оров. ...Л.Б..............л ...шилэн хаалганы цаана харагдах ...хөлдөөгчийн зүүн хэсэг буюу шилэн хаалган талын хэсэгт 22:03:36 секундэд доошоо ...сөхөрч сууж хэсэг байх үед 22:04:17 секундэд И.О.................р цаанаас ирж Л.Б..............л рүү ойртон ирэхэд Л.Б..............л дээшээ 22:04:24 секундэд босож тэр хоёр хоорондоо ярилцаж байгаа бололтой харагдах ба 22:04:31 секундэд И.О.................р Л.Б..............лийн нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиход зөрүүлэн Л.Б..............л баруун гараараа И.О.................рын толгой дээгүүр цохиж хоорондоо барилцаж хувцаснаас зууралдах үед дэлгүүрийн худалдагч бололтой цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй ирж тэр хоёрыг дэлгүүрийн бор өнгийн шилэн хаалгаар гаргах үйлдэл хийв.

- came15_2018-11-09__22-02-00_22-05-59 гэсэн нэрээр хадгалагдсан бичлэг нь дэлгүүр дотроос...дэлгүүр лүү орох бор өнгийн шилэн хаалга руу чиглэсэн байрлалтай харагдаж байв. ...22:02:38 секундэд ...И.О.................р дэлгүүрийн шилэн хаалгаар орж ирэв. ...22:02:57 секундэд ...Л.Б..............л орж ирэв. ...Л.Б..............л 22:03:34 секундэд хөлдөөгчийг зүүн гараараа түшиж доош тонгойв. ...22:03:48 секундэд уг газартаа доошоо сөгдөж суув. 22:04:13 секундэд амь хохирогч И.О.................р Л.Б..............лийн ард ирж зогсоход тэрээр 22:04:25 секундэд босож ирээд И.О.................рын өөдөөс харж зогсов. 22:04:31 секундэд И.О.................р Л.Б..............лийн нүүрэн тус газарт баруун гараараа цохив. Энэ үед архи пивоны лангууны худалдагч цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй И.О.................р Л.Б..............л нарыг дэлгүүрийн хаалгаар гаргахаар зууралдах үед өндөг жижиглэнгийн лангууны худалдагч эмэгтэй ирж И.О.................р Л.Б..............л нарын араас түлхэж дэлгүүр дотроос гаргав.

  - came2_2018-11-09__22-02-00_22-05 гэсэн нэрээр хадгалагдсан...дэлгүүрийн үүдний өрөөнөөс ...дэлгүүр лүү орох бор өнгийн шилэн хаалга руу чиглэсэн байрлалтай камерын бичлэгийн 22:04:36 секундэд бор өнгийн шилэн хаалгыг цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй түлхэн онгойлгож Л.Б..............лийн баруун талын хувцасны захаас зулгаан татахад И.О.................р Л.Б..............л нарын араас цэнхэр хормогчтой саарал өнгийн цамцтай эмэгтэй түлхэж дэлгүүрийн үүдний хэсэгт 22:04:41 секундэд гарч ирэв. 22:04:42 секундэд И.О.................р Л.Б..............л нар зууралдсан байдалтай, цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй Л.Б..............лийн хувцасны захаас зулгаасан байдалтайгаар ухарч гарч ирээд 22:04:42 секундэд цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй Л.Б..............лийн араар тойрч дэлгүүрийн орох талд гарсны дараа тэрээр цэнхэр хормогчтой саарал өнгийн цамцтай эмэгтэйн хамт түлхэх бөгөөд цэнхэр хормогчтой саарал өнгийн цамцтай эмэгтэй 22:04:44 секундэд түлхэх үйлдлээ зогсооход цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй 22:04:45-46 секундэд И.О.................р, Л.Б..............л хоёрыг дэлгүүрийн хаалгаар түлхэж байгаа нь бичигдсэн байна.

- came12_2018-11-09__22-04-00_22-10-59 гэсэн нэрээр хадгалагдсан ...дэлгүүрийн зүүн урд зүгийн 2 давхраас дэлгүүрийн гадна талын үүд хэсэг рүү чиглэсэн байрлалтай камерын бичлэгийн 22:04:45 секундэд дэлгүүрийн гадна талын хаалгаар И.О.................р, Л.Б..............л нар зууралдсан байдалтай гарч ирэх бөгөөд 22:04:46-47 секундэд Л.Б..............лийн араас хар цамцтай хүн түлхэв. 22:04:47 секундэд газарт И.О.................р доор нь дээр нь Л.Б..............л унаж байгаа нь бичигдсэн байна. Газар унаснаас хойш И.О.................р ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийхгүй байх бөгөөд 22:05:17 секундэд хөдөлгөөн хийж тэрээр Л.Б..............лээс зууралдсан байдалтай босож ирэв. ...22:06:30 секундэд Л.Б..............л баруун гараараа хий цохих үйлдэл хийв. Үүний дараа тэрээр 22:06:31 секундэд баруун хөлийн өвдгөөр И.О.................рын эрүү хэсэгт цохив...”

- came4_2018-11-09__22-09-27_22-12-40 гэсэн нэрээр хадгалагдсан бичлэг нь гудамжнаас дэлгүүрийн зүүн урд хэсэг рүү чиглэсэн байрлалтай, камерын бичлэгийн 22:09:27 секундэд Л.Б..............л И.О.................р нар нь маргалдсан байдалтай харагдах бөгөөд 22:09:32 секундэд И.О.................р нь баруун гараараа чихээ ухаад 22:09:34 секундэд гараа харж, 22:09:36 секундэд дахин ухаад мөн 22:09:39 секундэд гараа хараад хоорондоо маргалдаад 22:10:16-10:29 секундийн хооронд Л.Б..............л нь И.О.................рын хувцаснаас зууралдсан байдалтай харагдаж байгаад камераас гарав. ...22:10:46 секундэд хоорондоо зууралдсан байдалтай камерт орж ирээд Л.Б..............л нь И.О.................рын хэвлий хэсэгт 22:11:00 секундэд өшиглөх үйлдэл хийснээр хоорондоо салав. Үүнээс хойш тэрээр хоорондоо маргалдсаар байх бөгөөд 22:11:25 секундэд Л.Б..............л нь И.О.................рын баруун мөрнөөс нь барьж аван татахад И.О.................р нь 22:11:27 секундэд машин луу нуруу хэсгээрээ нурж унаснаа 22:11:31 секундэд босож ирэн дахин маргалдав...” гэх баримт, СD бичлэг (1 хавтаст хэргийн 20-29),

8. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “...169 см урттай...эрэгтэй хүний цогцос байна. ...баруун чихнээс цусархаг шингэн гарч хатсан...эрүү оочид 6х3см хөх ягаан өнгийн цус хуралттай...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 11-13),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2509 дугаартай дүгнэлт

“...Цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт: ...Оочийн доод хэсэгт 4х3см хөх ягаан цус хуралттай. ...Дотор эрхтнүүдийн шинжилгээ: Толгойн хуйхны дотор гадаргуун баруун зулай хэсэгт 7х5см хүрэн улаан цус хуралттай, баруун чамархайн булчинд цус хуралттай. ...тархины хатуу хальс бүтэн, чинэрэлттэй, хатуу хальсны дээр баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсэгт 10.5х10х2.5см хар хүрэн биежсэн, гялгар хатуу хальстай наалдаагүй цусан хураатай. ...зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгээр 6х5см талбайд голомтлог аалзан хальсан доор цус харвалттай, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнг зүсэхэд хөр өнгийн цэгчилсэн няцралуудтай, баруун чамархайн ясны дунд доод хэсгээр ар хэсэг рүү үргэлжилсэн 4.5см урт хөндлөн хугаралтай, хугарал орчмын эдэд цус хуралттай...ДҮГНЭЛТ

1.Талийгаач И.О.................рын биед баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, оочид цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтлүүд нь...хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. 5. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

6. Дээрх гавал тархины гэмтэл баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

7. Дээрх гавал тархины битүү гэмтэлтэй хүн тодорхой хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой...

9. Дээрх гавал тархины гэмтэл баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь үхэлд хүргэжээ...

11. 12. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийг үзүүлэлт (1 хавтаст хэргийн 99-104),

 

10. Шинээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүн ...духны дэлбэнгийн гэмтэл, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтлийн үед ...удаан хугацаанд хөдөлгөөн хийх боломжтой байдаг. Гэхдээ тухайн хүний нас, хүйс, архаг хууч өвчин зэргээс шалтгаалж хөдөлгөөн хийх хугацаа янз бүр байж болно. Тархины гэмтэл буюу цусан хураа гэмтэл нь саруул үе гэж байдаг. Энэ нь судас хагараад хагарсан судаснаас цус бага багаар алдаж тархийг дарах хүртэл ухамсарт хөдөлгөөн хийх боломжтой байдаг. ...Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь том талбайг хамарсан хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний гараар цохиход үүсэх боломж бага харин унах болон өшиглөхөд үүсэх боломж илүүтэй. ...Ер нь гавал тархины битүү гэмтлийн үед чихний сувгаас цус гардаг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 95-96),

- “...камерын бичлэгээс үзэхэд тухайн тохиолдолд дээрх гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжгүй. Харин хөлөөр толгой хэсэг рүү хүчтэй өшиглөх, дэвсэх, хатуу гадаргуутай биет зүйл дээр хүчтэй унах үед дээрх гэмтэл үүсэх боломжтой. ...Нүүрэн хэсэг рүү өвдөглөхөд шугаман хугарал гэмтэл нь үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 53-54),

- “...Хатуу мохоо зүйл гэдэг нь ир үзүүртэй зүйл, галт зэвсгээс бусад зүйлийг ойлгоно. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Бичлэгээс харахад хаалганаас түлхээд гадаа унаж байх үед дээрх гэмтэл нь үүсэх боломжтой. Оочид цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Дээрх гавал тархины гэмтлийг аваад 12 цагийн турш амьд явах боломжтой...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 55-56),   

 

11. Хэргийн материалаар хийсэн нэмэлт шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 989 дугаартай дүгнэлт

1. Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн  гаргасан 2018.11.30-ны өдрийн 2509 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаач И.О.................рын биед баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, ооч, зүүн ташаа, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, өвдөг зүүн ташаа, 2 өвдөг, шилбэнд зулгаралт, баруун чихний омогт язарсан шарх гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, өшиглөгдөх, унах үед үүсгэгдэх боломжтой.

4. Хохирогчийн биед учирсан баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.12, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ооч, зүүн ташаа, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, өвдөг, зүүн ташаа, 2 өвдөг, шилбэнд зулгаралт, баруун чихний омогний язарсан шарх гэмтэл нь гэмтлийг зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Хохирогч нь дээрх гавал тархины битүү гэмтлийг авсны дараа цусан хураа тархины эдийг дарах хүртэл хугацаанд  идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийж болно. тухайлбал өвдөлт өгөх, хэсэг хугацаанд ухаан алдах, булчин сулрах, атгасан зуурсан эд зүйлээс тавихгүй байх гэм мэт.

6. Хохирогч нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

7. Дээрх гэмтлүүдийн үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

8. Хохирогчийн биед учирсан ооч, зүүн ташаа, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, өвдөг, зүүн ташаа, 2 өвдөг, шилбэнд зулгаралт, баруун чихний омогний язарсан шарх  гэмтлүүд нь хүний гараар буюу цохилт өшиглөлтөөс үүсэх боломжтой, үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь унах үед үүсэх боломжтой байна. Толгой хэсэгт хүч үйлчилсэн үед үйлчилсэн зүйлийн гадаргуугаас хамаарч хуйханд гэмтэл үүсч болно, үүсэхгүй ч  байж болно.

9. Талийгаач И.О.................рын биед учирсан баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт нь гэмтлүүд биеийн баруун хажуу хэсгээр унах үед толгойн баруун хэсэгт хүч үйлчилснээс үүсэх боломжтой.

10. Талийгаач И.О.................рын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад баруун чихний омогт үүссэн язарсан шархнаас цус гарсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломжтой ба гэмтэл авсан тухайн цаг хугацаанд шууд цус гарах боломжтой...” гэх дүгнэлт (3-р хавтаст хэргийн 45-52),

 

12. Хэргийн материалаар хийсэн нэмэлт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 310 дугаартай дүгнэлт

1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2509 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.3. Талийгаач И.О.................рын цогцост баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, оочинд цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтлүүд учирчээ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл тархины баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.

4.5.6.7. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №989 тоот дүгнэлтэд тусгагдсан “баруун чихний омогний язарсан шарх” гэмтэл гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Ирүүлсэн хэргийн материал, цогцосны гадна үзлэгийн тэмдэглэл, цогцост хийсэн шинжилгээ, хэргийн газрын фото зураг, задлан шинжилгээний фото зургуудаас харахад талийгаачийн цогцост “баруун чихний омогний язарсан шарх” гэмтэл учраагүй байх ба гавал тархины битүү гэмтэл баруун чамархай ясны хугарлын улмаас баруун чихний сувгаас цус гарч орчныг бохирдуулж хатсан байна. Тархины гэмтлийг авсан цагаас эхлэн чихний сувгаас цус гарч эхэлнэ...” гэх дүгнэлт (3-р хавтаст хэргийн 120-129),

 

13. Шинжээч эмч Г.Э....................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амь хохирогчийн биед учирсан гавал тархины гэмтэл нь толгойн баруун тал хэсэгт тодорхой хэмжээний хүч үйлчилсний улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтлийг авсны дараагаар тэр даруйд цус чихний сувгаар гарах боломжтой. Хэр хэмжээтэй гарах боломжтойг нарийвчлан тогтоох боломжгүй...чих буюу чамархайн яс хугарлын үед чихний сувгаас цус гардаг, гэмтлийн үед цус гарахыг хэдэн минут, секунд гэсэн тодорхойлох боломжгүй...Амь хохирогчийг унагаад босгох үед дотор чихний хөндий цусаар дүүрч гадагшлах хүртэл чихний сувгаас цус гадагшлахгүй байх боломжтой. Үүнийг яг хэд гэж хугацаа тогтоох боломжгүй...Тархины гэмтлийг авсан дараагаар тархинд үүссэн цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдаж эхлэх хүртэл хугацаанд үйлдэх хөдөлгөөн хийх боломжтой...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 133-134),

 

11. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах прокурорын зөвшөөрөл (1 хавтаст хэргийн 19), эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 16), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд, гэрэл зургийн үзүүлэлт буюу зураг №6 (1 хавтаст хэргийн 35),

- Хохирогч Л.Н.............лийн амьжиргааны түвшин 409.679 босго шугамаас доогуур гэх баримт (3-р хавтаст хэргийн 75), Хохирол, хор уршгийн 4.476.890 төгрөгийн баримт (1 хавтаст хэргийн 52-57), Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол (2 хавтаст хэргийн 93-95),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (2 хавтаст хэргийн 59,  60), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 61), “Ансанши” ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 78-79), Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 80), хувийн байдлын талаарх баримт (2 хавтаст хэргийн 81-83), хохирол төлсөн баримт (2 хавтаст хэргийн 128) зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс шүүгдэгч Ц.Б.................гт холбогдох хэргийг хянан хэлэлцүүлээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг оролцогч нар дүгнээд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагч: Шүүгдэгч Ц.Б.................гийг бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэл болох 2.159.350 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах дүгнэлтийг,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ганчимэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хохирлын дүн таарч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөлөгчийн хөлс орсон байдаг. Үүн дээр үндэслэж өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгөөс гадна 659.350 төгрөгийн баримт нь шинэ баримт биш. Нэгэнт оршуулгын үйл ажиллагаанд зориулж авч хэрэглэж, зарцуулсан зардал. Тухайн үед гарын үсэг, тамга тэмдэггүй байсан учраас нөхөн зуруулсан гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ: Шүүгдэгч Ц.Б.................г улсын яллагчийн асуултад хариулж байгаагаас үзэхэд өөрийнх нь түлхсэн үйлдлээс болж амь хохирогч нас барсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгчийн хувьд шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хохирлын тал дээр хууль ёсны байх гэдэг үүднээс хэлэхэд хохирогч талаас 328.500, 240.000, 91.500 төгрөгийн баримтыг залруулга маягаар авч ирж өгч байна. Энэ бол санхүүгийн баримт. Тухайн үед гарсан зардлын баримтыг залруулж авч ирсэн байна. Санхүүгийн баримтыг дахин үйлдэхгүй, харин засвар оруулдаг. Мөн өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах саналыг дэмжихгүй байна. Өмгөөллийн хөлс нь тухайн хүн өөрөө, өөрийн хүсэл сонирхлын үүднээс зарцуулж байгаа мөнгө. Хохирол, хор уршиг бол өөрийн хүсэл зоригоос шалтгаалахгүй. Тиймээс өмгөөллийн хөлсийг гаргуулах боломжгүй байна. Өнөөдрийн гарган өгсөн баримтуудаас 659.350 төгрөгийн баримт нь 2018 оны 11 дүгээр сарын огноотой. Хэрэгт 11 дүгээр сарын он сартай хохирлын баримтууд байгаа. Тиймээс алийг нь нотлох баримтаар үнэлэх асуудал гарч байна. 2.487.000 төгрөгийг Б.................г, 1.200.000 төгрөг Б..............л төлсөн. Тиймээс хохирлын хэмжээн дээр үлдсэн хохирлыг хэн төлөх нь эргэлзээтэй байна. Иймээс шүүгдэгч Ц.Б.................гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан: Хэрвээ хохирогч тал төлбөрийн чадваргүй, амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой бол төрөөс үнэ төлбөргүй өмгөөлөгч томилуулах боломжтой байсан. Тиймээс өмгөөлөгчийн хөлс гаргуулах нь хуульд нийцэхгүй. Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугийн тал дээр хэлэх зүйл байхгүй  гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 61 дүгээр гудамжны 77 тоотод хашаанд үйл ажиллагаа явуулдаг “Ансанши” ХХК-н “NG” март худалдааны төвд, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 22:02:32 минутад амь хохирогч И.О.................р орж үйлчлүүлж байхад 22:02:47 минутад мөн гэрч Л.Б..............л нь тухайн дэлгүүр орж үйлчлүүлж байжээ. Улмаар тухайн дэлгүүрээр Л.Б..............лийг үйлчлүүлж байхад И.О.................р нь “Чиний нуруу өвддөг гэж юу байдгийн. Би халхын шоронд 13 жил болсон” гэж хэл амаар өдөн зохисгүй үйлдэл гаргахад Л.Б..............л нь мөн зохисгүй үг хэллэг хэрэглэн “чиний шорон орон чинь яадгийн ...пизда минь” гэснээр маргаан эхэлжээ. Ийнхүү маргалдаж байх үед буюу 22:04:31 секундэд И.О.................р Л.Б..............лийн нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиход зөрүүлэн Л.Б..............л баруун гараараа И.О.................рын толгой дээгүүр цохиж хоорондоо барилцаж дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан шүүгдэгч Ц.Б.................г нь дэлгүүрийн эхний хаалгаар Нарангаравын хамт тэднийг гаргасан байна. Тэгээд 22:04:42 секундэд Ц.Б.................г нь Л.Б..............лийн араар тойрч дэлгүүр лүү орох талд гарсны дараа тэрээр 22:04:45-46 секундэд И.О.................р, Л.Б..............л хоёрыг дэлгүүрийн хоёрдох хаалгаар гаргахдаа түлхсэний улмаас И.О.................р нь дагзаараа цементэн гадаргуутай газар унаж, баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл учирсны улмаас амь хохирсон болох нь

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо 61 дүгээр гудамжны 71 тоотод байх “NG” март гэсэн бичиглэлтэй... 2 давхар үйлчилгээний төвийн үүдний гадна хэсэг байх бөгөөд тухайн үйлчилгээний төвийн хаалга ертөнцийн зүгээр баруун зүгт харсан байв. ...Хэрэг учрал болсон гэх газрын гадаргуу нь саарал өнгийн цементэн гадаргуутай байв... “NG” март гэсэн бичиглэлтэй худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг ...хуулбарлан авч хэргийг газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан болно...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 06-10),

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “... “ИG” март хүнсний дэлгүүрийн гадаа үүдэн хэсэгт ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрлалтай шилэн хаалга байх ба уг хаалганы үүдэнд 23см өндөртэй плитан довжоо байв. Фото зураг 3, 4 харуулав....” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 229-230),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

came2_2018-11-09__22-02-00_22-05 гэсэн нэрээр хадгалагдсан бичлэг нь дэлгүүрийн үүдний өрөөнөөс ...дэлгүүр лүү орох бор өнгийн шилэн хаалга руу чиглэсэн байрлалтай, шилэн хаалганы цаад хэсэгт дэлгүүр доторх байдал харагдаж байв. Камерын бичлэгийн цагаар... 22:04:31 секундэд И.О.................р Л.Б..............лийн нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиход зөрүүлэн Л.Б..............л баруун гараараа И.О.................рын толгой дээгүүр цохиж хоорондоо барилцаж хувцаснаас зууралдах үед дэлгүүрийн худалдагч бололтой цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй ирж тэр хоёрыг дэлгүүрийн бор өнгийн шилэн хаалгаар гаргах үйлдэл хийв.

came15_2018-11-09__22-02-00_22-05-59 гэсэн нэрээр хадгалагдсан бичлэг нь дэлгүүр дотроос...дэлгүүр лүү орох бор өнгийн шилэн хаалга руу чиглэсэн байрлалтай харагдаж байв. ...22:04:31 секундэд И.О.................р Л.Б..............лийн нүүрэн тус газарт баруун гараараа цохив. Энэ үед архи пивоны лангууны худалдагч цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй И.О.................р Л.Б..............л нарыг дэлгүүрийн хаалгаар гаргахаар зууралдах үед өндөг жижиглэнгийн лангууны худалдагч эмэгтэй ирж И.О.................р Л.Б..............л нарын араас түлхэж дэлгүүр дотроос гаргав.

came2_2018-11-09__22-02-00_22-05 гэсэн нэрээр хадгалагдсан...дэлгүүрийн үүдний өрөөнөөс ...дэлгүүр лүү орох бор өнгийн шилэн хаалга руу чиглэсэн байрлалтай камерын бичлэгийн 22:04:36 секундэд бор өнгийн шилэн хаалгыг цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй түлхэн онгойлгож Л.Б..............лийн баруун талын хувцасны захаас зулгаан татахад И.О.................р Л.Б..............л нарын араас цэнхэр хормогчтой саарал өнгийн цамцтай эмэгтэй түлхэж дэлгүүрийн үүдний хэсэгт 22:04:41 секундэд гарч ирэв. 22:04:42 секундэд И.О.................р Л.Б..............л нар зууралдсан байдалтай, цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй Л.Б..............лийн хувцасны захаас зулгаасан байдалтайгаар ухарч гарч ирээд 22:04:42 секундэд цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй Л.Б..............лийн араар тойрч дэлгүүрийн орох талд гарсны дараа тэрээр цэнхэр хормогчтой саарал өнгийн цамцтай эмэгтэйн хамт түлхэх бөгөөд цэнхэр хормогчтой саарал өнгийн цамцтай эмэгтэй 22:04:44 секундэд түлхэх үйлдлээ зогсооход цэнхэр хормогчтой, хар цамцтай, харааны нүдний шилтэй эмэгтэй 22:04:45-46 секундэд И.О.................р, Л.Б..............л хоёрыг дэлгүүрийн хаалгаар түлхэж байгаа нь бичигдсэн байна.

- came12_2018-11-09__22-04-00_22-10-59 гэсэн нэрээр хадгалагдсан ...дэлгүүрийн зүүн урд зүгийн 2 давхраас дэлгүүрийн гадна талын үүд хэсэг рүү чиглэсэн байрлалтай камерын бичлэгийн 22:04:45 секундэд дэлгүүрийн гадна талын хаалгаар И.О.................р, Л.Б..............л нар зууралдсан байдалтай гарч ирэх бөгөөд 22:04:46-47 секундэд Л.Б..............лийн араас хар цамцтай хүн түлхэв. 22:04:47 секундэд газарт И.О.................р доор нь дээр нь Л.Б..............л унаж байгаа нь бичигдсэн байна. Газар унаснаас хойш И.О.................р ямар нэг үйлдэл хөдөлгөөн хийхгүй байх бөгөөд 22:05:17 секундэд хөдөлгөөн хийж тэрээр Л.Б..............лээс зууралдсан байдалтай босож ирэв...” гэх баримт, СD бичлэг (1 хавтаст хэргийн 20-29),

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд “...169 см урттай...эрэгтэй хүний цогцос байна. ...баруун чихнээс цусархаг шингэн гарч хатсан...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 11-13),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2509 дугаартай дүгнэлт: “...1. Талийгаач И.О.................рын биед баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, оочид цус хуралт, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...9. Дээрх гавал тархины гэмтэл баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь үхэлд хүргэжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийг үзүүлэлт (1 хавтаст хэргийн 99-104),

- Шинээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь том талбайг хамарсан хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүний гараар цохиход үүсэх боломж бага харин унах болон өшиглөхөд үүсэх боломж илүүтэй. ...Ер нь гавал тархины битүү гэмтлийн үед чихний сувгаас цус гардаг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 95-96),

- Хэргийн материалаар хийсэн нэмэлт шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 989 дугаартай дүгнэлт: “...1. Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн  гаргасан 2018.11.30-ны өдрийн 2509 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. ...9. Талийгаач И.О.................рын биед учирсан баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт нь гэмтлүүд биеийн баруун хажуу хэсгээр унах үед толгойн баруун хэсэгт хүч үйлчилснээс үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (3-р хавтаст хэргийн 45-52),

- Хэргийн материалаар хийсэн нэмэлт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 310 дугаартай дүгнэлт: “...1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2509 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ...4.5.6.7. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №989 тоот дүгнэлтэд тусгагдсан “баруун чихний омогний язарсан шарх” гэмтэл гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Ирүүлсэн хэргийн материал, цогцосны гадна үзлэгийн тэмдэглэл, цогцост хийсэн шинжилгээ, хэргийн газрын фото зураг, задлан шинжилгээний фото зургуудаас харахад талийгаачийн цогцост “баруун чихний омогний язарсан шарх” гэмтэл учраагүй байх ба гавал тархины битүү гэмтэл баруун чамархай ясны хугарлын улмаас баруун чихний сувгаас цус гарч орчныг бохирдуулж хатсан байна. Тархины гэмтлийг авсан цагаас эхлэн чихний сувгаас цус гарч эхэлнэ...” гэх дүгнэлт (3-р хавтаст хэргийн 120-129),

- Шинжээч эмч Г.Э....................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амь хохирогчийн биед учирсан гавал тархины гэмтэл нь толгойн баруун тал хэсэгт тодорхой хэмжээний хүч үйлчилсний улмаас үүсэх боломжтой. Дээрх гэмтлийг авсны дараагаар тэр даруйд цус чихний сувгаар гарах боломжтой. Хэр хэмжээтэй гарах боломжтойг нарийвчлан тогтоох боломжгүй...чих буюу чамархайн яс хугарлын үед чихний сувгаас цус гардаг, гэмтлийн үед цус гарахыг хэдэн минут, секунд гэсэн тодорхойлох боломжгүй...Амь хохирогчийг унагаад босгох үед дотор чихний хөндий цусаар дүүрч гадагшлах хүртэл чихний сувгаас цус гадагшлахгүй байх боломжтой. Үүнийг яг хэд гэж хугацаа тогтоох боломжгүй...Тархины гэмтлийг авсан дараагаар тархинд үүссэн цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдаж эхлэх хүртэл хугацаанд үйлдэх хөдөлгөөн хийх боломжтой...” гэх мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 133-134) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Б.................г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан ...мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэсэн үйлдлийг гаргасан болох нь гэрч болон камерын бичлэгээр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч И.О.................р гэрч Л.Б..............л нарын үйлдлээс шүүгдэгч нь хэдийгээр өөрийн эд зүйлээ хамгаалан тэднийг түлхэн гаргаж байгаа боловч тухайн үйлдлийн улмаас хүний амь нас хохирно гэдгийг мэдэлгүй үйлджээ.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б.................гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс амь хохирогчийг оршуулах болон буяны зан үйлд 4.296.890 төгрөг, өмгөөллийн үйлчилгээ авсны зардалд 1.500.000 төгрөг буюу нийт 5.796.890 төгрөг нэхэмжилсэн байна.

Хэрэгт авагдсан оршуулах болон буяны зан үйл, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг нягталж үзвэл 1 хавтаст хэргийн 54 дэх талд авагдсан 240.000 төгрөг болон 91.000 төгрөгийн баримтуудыг давхардуулан шинээр гаргаж өгсөн, 1 хавтаст хэргийн 57 дахь талд авагдсан нийт 508.350 мянга төгрөгийн баримт шинээр гаргаж өгөхдөө 328.250 төгрөгөөр тооцож өгсөн байна.

Тодруулбал шүүх өмнө нь гаргаж өгсөн нийт 240.000, 91.000, 508.350 төгрөгийн баримтыг байгууллагын нэр байхгүй, хүлээлгэн өгсөн эд хариуцагчийн гарын үсэггүй байх тул нотлох баримтаар тооцоогүй байхад дахин тухайн баримтуудад байгууллагын нэр, эд хариуцагчийн гар үсгийг зуруулж нийт 659.350 төгрөгийг нэхэмжилснийг нотлох баримтаар тооцох боломжгүй. Өөрөөр хэлбэл 659.350 төгрөгийн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй, тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдсан гэх этгээдүүд нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр оролцоогүй, нөгөөтээгүүр хэрхэн яаж тухайн баримтад байгууллагын нэр, худалдагчийн гарын үсэг зуруулсан нь тодорхойгүй, тухайн баримтад зурагдсан гарын үсгийг үнэн зөв гэж шүүх тогтоох боломжгүй байх тул тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн өмгөөлөгчид төлсөн 1.500.000 төгрөг (3 хавтаст хэргийн ....)-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжилснийг мөн хэлэлцэхгүй орхив. Тодруулбал тэрээр өмгөөлөгчтэйгөө хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэрэг учрал болсон 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж (1 хавтаст хэргийн 132), өмгөөлөгчид 2019 оны 9 дүгээр сарын 5, 25-ний өдрүүдэд тус бүр 500.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. Мөн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар амьжиргааны түвшний босго шугамаас доогуурт багтсан (3 хавтаст хэргийн 75) гэж тодорхойлжээ.  

Өөрөөр хэлбэл дээрх нотлох баримтуудаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй.

Нөгөө талаар Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дахь хэсгийн 2.6.6-д “...төлбөрийн чадваргүй...хохирогч...-ийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” зардлыг тооцно гэж заасан байна. Гэтэл хэрэгт авагдсан 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар амьжиргааны түвшний босго шугамаас доогуурт багтсан тодорхойлолтоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд амьжиргааны түвшний босго шугамаас доогуур байсан эсэхийг тодорхойлоогүй, нөгөөтэйгүүр амьжиргааны түвшний босго шугамаас доогуурт багтдаг гэх ойлголт нь Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолд заасан “...төлбөрийн чадваргүй...” гэх ойлголтод хамаарах эсэх нь эргэлзээ бүхий байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 659.350 төгрөг болон 1.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлийн үлдэх 3.637.540 төгрөгөөс тус хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан гэрч Л.Б..............л нь 1.200.000 төгрөг, шүүгдэгч Ц.Б.................г нь 2.437.180 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Харин тус хэрэгт шалгагдаж байсан гэрч Л.Б..............л нь өөрт хохирол учирсан гэж үзвэл өөрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б.................гээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас Ц.Б.................гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хуульд заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх дүгнэлтийг

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ганчимэг: Гэм буруугийн дүгнэлтээ дэмжиж байгаа учир улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцэхгүй гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Ц.Б.................гийн хувьд шүүхээс тогтоосон төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “өмгөөлөгчид төлөх зардал” гэж заасан өгсөн. Өмгөөлөгчийн хөлс, өмгөөлөгчид талах зардал гэдэг 2 өөр ойлголт гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б.................г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.................гийг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзэв.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль баталж тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2-т “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Ц.Б.................гийг шүүхээс гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хуульд хамаарагдахын сацуу, тэрээр хуульд заасан шаардлагыг хангаж бусдад баримтаар төлөх хохиролгүй байх тул түүнийг эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээв.

Эрүүгийн 1808000001369 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөрд овогт Ц..............тын Б.................гийг бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Б.................гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.................гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ