Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 67

 

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан Гөрөөс овогт Дисдаабазарын Буяннэмэхэд холбогдох 201526022112 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Буяннэмэхийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Д.Буяннэмэх нь энэ хэрэгт 27 /хорин долоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2 дах хэсэгт  зааснаар энэ хэргийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхисугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2 дах хэсэгт зааснаар Д.Буяннэмэхэд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Буяннэмэхийн 3798 УНТулсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт  эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн улбар шар өнгийн хуванцар иштэй хутгыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хоёр ширхэг компакт дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Буяннэмэхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ