| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0155/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/219 |
| Огноо | 2021-10-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/219
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Хохирогч Г.*******,
Иргэний нэхэмжлэгч Г.*******, А.*******, Т.,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Намжилмаа,
Иргэний хариуцагч ******* *******,
Шүүгдэгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, Х.Ургаа,
Орчуулагч Г.,
Шүүгдэгч ******* ******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* *******-д холбогдох эрүүгийн 2015002480026 дугаартай, 163/2021/0155/Э индекстэй хэргийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Америкийн Нэгдсэн Улсын иргэн, ******* ******* ******* /РД: ..................... /, 2002 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Канад улсад төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч нарын хамт ............ аймгийн .............. сумын .......... дүгээр багийн .......... дүгээр хороололын ................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* ******* *******-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ******* ******* өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг болсон өдөр “Porter” машинаа жолоодоод хогийн цэг рүү явж байсан. Засмал замаас эргэхээр замаа харахад машин байхгүй байсан. Эргээд дугуй эсрэг талын замын эсрэг талын зураасыг давсан хойно машин гарч ирж мөргөлдсөн. Тэгээд осол болсоны дараа машинаасаа гараад машинд явсан хүмүүст гэмтэл учирсан эсэхийг шалгаад дараа нь “Pruis” машин дээр очоод хүмүүсийг гарахад нь тусалсан. Миний бодлоор “Pruis”-ийг жолоодсон жолооч хурдаа хасаад анхааралтай байсан бол осол гарахгүй байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.******* өгсөн мэдүүлэгтээ: Би Хутаг-Өндөр сумаас Уньт руу “Pruis-20” загварын машинтай явж байсан. “Porter” загварын машин урдаас ирж яваад гэнэт ороод ирсэн. Энэ хүн хараад зогссон бол би зогсоно. Дохио өгөлгүйгээр орж ирсэн болохоор зогсох боломж байгаагүй. Эрүүл мэндийн хувьд толгой өвдөөд ажил хийх боломжгүй болсон. Зүүн хөлийн зөөлөн эд гэмтсэн. Толгой маш их өвддөг болсон. 5-6 сар гэртээ ажилгүй байсан. Миний ард эхнэр, 4 хүүхэд маань байгаа болохоор маш их асуудал байна. Цаашдаа надад эрүүл мэнд хэрэгтэй байна. Толгойгоо болон гар, хөлөө эмчлүүлмээр байна. Сая ирэхээсээ өмнө тархины зураг авахуулахад хавдрын шинж илэрсэн тул 14 хоног эм ууж байгаад үүний дараа нарийн шинжилгээнд орж яахыгаа шийднэ. Би гомдолтой байна, эрүүл мэндээрээ маш их хохироод байна. Үүн дээр арга хэмжээ авахуулмаар байна. Нийт нэхэмжилсэн 18.000.000 төгрөгийн эмчилгээний зардалдаа сая шүүх хурал дээр гаргаж өгсөн нотлох баримтаар нэхэмжилсэн хохирлоо нэмж байгаа. Нийт 19.895.520 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.******* өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед бид нар Хутаг-Өндөр сумын “Намнан” хайрханы өвөрт байж байгаад манай “Porter” загварын машин эвдрээд сэлбэг авахаар *******, *******, нар Эрдэнэт рүү явсан. Эрдэнэт яваад 30 минутын дараа “осол болсон байна хурдан ир” гэхээр нь яваад очиход шүүгдэгч “Porter”-ийн хажууд толгойгоо бариад сууж байсан. *******, нарыг эмнэлэг рүү аваад явчихсан, ******* газар хэвтэж байсан. Эмнэлэг ороход *******, нар шокийн байдалтай, *******ийн хөл, гар хугарсан, толгойдоо оёдол тавиулсан байсан. шокийн байдалтай юу болж байгаагаа мэдэхгүй байсан. ******* дусал хийлгээд анхан шатны тусламж аваад байж байсан. Энэ гурван хүн хөдлөх боломж байхгүй болохоор эндээс машин гаргуулаад Эрдэнэт рүү зөөгөөд галт тэргэнд суулгаад ............... хот руу явуулсан. Хэргийн газар очиход “Porter” машины чиргүүл рүү очоод мөргөсөн байсан. Зүүн гар тийшээгээ жолоогоо дараад мөргөсөн гэсэн. Хэрвээ энэ хүн дараагүй байсан бол машины урд хэсэгтэй мөргөлдөх байсан. Тэгсэн бол эдгээр хүмүүс амьд байх, үгүй нь яригдах байсан. Энэ гурвын араас явах хүн байхгүй тул миний бие энд байсаар байгаад ажилгүй болсон. Ажилгүй болсон хугацаандаа нарийн боовны үйлдвэрт сарын 1200000 төгрөгөөр цалинжиж байсан цалингаа 8 сарын хугацаагаар бодож нэхэмжилсэн. Машин засаж унах боломжгүй болсон. Би машинаа 36.000.000 төгрөгийн үнэтэй “Hоwо” машиныг “Pruis-20” машинаар сольж авсан. “Pruis” машиныг засах боломж байхгүй. Тийм учраас машиныг машинаар төлөөд өг гэж удаа дараа хэлсэн. Бид хэд санхүүгийн хувьд хүнд байсан, 3 хүний эмчилгээнд байдгаа өгсөн. Яллагдагчийн аав болон өмгөөлөгчтэй “эмнэлгээр явмаар байна, яаралтай хагалгаа хийх хэрэгтэй байна” гэж холбоо барьж, ярьж байсан. Аав нь “та нар манай өмгөөлөгчтэй яриад өмгөөлөгч мөнгө өгч болно гэвэл мөнгө гаргана” гэсэн. Өмгөөлөгчтэй нь ярихаар “ зөвшөөрөхгүй байна” гэсэн. Сая машины хохирол гээд дансанд мөнгө хийсэн гэж байна. Гэхдээ би *******ийн хамтран зээлдэгч байсан ба ******* ослын улмаас зээлээ төлж чадаагүй тул Хаан банкны данснаас 5.340.000 төгрөгийг *******ийн дансанд татсан. Маш их гомдолтой байна, 3 хүний амь насыг авч одох үйлдэл хийчихээд гэм буруугаа зөвшөөрөхгүй байна. Нөгөө хүн хурдаа хассан бол ийм зүйл болохгүй байсан гэж байгаад нь гомдолтой байна. Сарын цалин 1.200.000 төгрөгийг 8 сараар бодож, машины үнэ 15.000.000 төгрөг, нийт 24.600.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.******* өгсөн мэдүүлэгтээ: “Намнан” хайрханаас Эрдэнэт рүү явж байхад өөдөс цагаан “Porter” машин ирж байсан. Тэгээд чигээрээ яваад өнгөрөх байх гэтэл дохио өгөлгүйгээр зүүн гар тийшээ гэнэт эргэсэн. Тэгээд бид хэд тухайн “Porter” машины чиргүүл рүү нь мөргөөд манай машин эргээд зогссон. Эмнэлэг ороод тэндээсээ Булганд ирсэн. Миний биеийн байдал гайгүй, тэгээд ч хүүхдүүд маань “Намнан” хайрхан дээр байсан болохоор *******, хоёрыг ............... луу вагоноор явуулаад өөрөө машинаар ............... явсан. Миний 2 хавирга хугарсан байсан, шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэхэд та нар тайлбар тавих шаардлагагүй, хугацаа нь болохоор ирж танилц гэсэн шаардлага тавьсан. *******, нарын тархинд гэмтэл учирсан байсан. Тухайн үедээ “наана, цаана гэж ярилцаад салъя” гэхэд өмгөөлөгч нь “танай жолоочийн 100 хувийн буруу” гэж хэлсэн гэсэн. Би үнэндээ гайхаж байна. Эмчилгээний зардлыг нь өгсөн бол өөр байх байсан. Би одоо бол гомдолтой байна. Тухайн үедээ бол тохирох саналтай байсан. Чигээрээ яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж байж явах ёстой байсан. Би 3 сар ажлаа хийгээгүй, Өмнөговь аймагт нүүрс тээврийн компанитай болохоор өрөө очиж байж л ажлаа явуулдаг учраас ажил нам зогссон. Баримт дээр бүх зүйлийг гаргаж өгсөн. Нэг машин сард 20.000.000 төгрөг, 4 машин 80.000.000 төгрөгийн орлого олдог. Би өөрийн хэрэгцээний 4.000.000 төгрөгөө 3 сараар нэхсэн. Утасны үнэлгээний хувьд миний утас “Samsung А70” байгаа. Би утсаа 7.500.000 төгрөгөөр авч байсан. Утас маань ашиглах боломжгүйгээр эвдэрсэн тул 2.100.000 төгрөгөөр үнэлнэ. Осолд ороход голын хайрцганд байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Т. өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 7 сард осол гардаг өдөр Булганаас Эрдэнэт явсан. Би утсаа оролдоод хойд талын суудал дээр явж байсан. Явж байхад дуу гараад би ухаан алдсан. Ослын улмаас тархины цус хуралт үүссэн. Хотод ирээд нэг удаа зураг авахуулсан. Тэрнээс хойш зураг авахуулаагүй. Байнга өвддөг болсон. Би “Гоёлын хавтан” ХХК-д туслахаар ажиллаж сарын 1.500.000 төгрөгийн цалин авдаг байсан. Эмчилгээний зардал, гар утасны үнэнд 1.247.950 төгрөг, цалинд 12.000.000 төгрөг, нийт 13.247.950 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч ******* ******* өгсөн мэдүүлэгтээ: Ерөнхийдөө хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хүсэмжилсэн мөнгөний хэмжээтэй бол санал нийлэхгүй байна. Учир нь нэхэмжилж байгаа зүйлээ нотлох баримаар нотлохгүй байна. Хоорондоо ярилцаад мэдээлэл солилцож байгаа нь хэцүү санагдаж байна. Миний хувьд болон гэр бүлийн хувьд маш хэцүү хугацаа байлаа. Хүүгээ энэ хугацаанд шаналж байгааг харахад хэцүү байна. Хэрэг хурдан шийдвэрлэгдээсэй гэж бодож байна. Бодит баримтад тулгуурлаж шийдэгдээсэй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар бүгд үнэн мэдүүлэг өгнө гэж гарын үсэг зурж баталгаа гаргачихаад одоо шүүх хуралдаан дээр хэлж байгаа зүйлээ үнэн хэлж байгаа гэдэг нь эргэлзээтэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын байр суурийг илэрхийлж, яллах дүгнэлтэд авагдсан нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч ******* ******* *******-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах засмал зам дээр ............... улсын дугаартай “Hyundai Porter 2” загварын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 15.10 дахь заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд чигээрээ явж байсан ............... улсын дугаартай “Toyota Pruis 20” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Т., А.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* *******-г үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтыг шинжлэн судлаж дүгнэлт гаргах байр суурийг илэрхийлсэн боловч гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн тогтоогдоогүй, мөрдөгч шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол, шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг танилцуулаагүй, тэдний хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж хууль зөрчсөн байгаа тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэргийг прокурорт буцаах саналтай байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, хохирлыг шүүхийн шийдвэрийн хэмжээнд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар үндсэн ял болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх санал, дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн 2015002480026 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Хэргийн үйл баримтын талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Булган-Хөвсгөл аймгийн чиглэлд зорчих асфальтан зам дээр 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ............... улсын дугаартай “Hyundai Porter 2” загварын тээврийн хэрэгсэл ............... улсын дугаартай “Toyota Pruis 20” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар “Toyota Pruis 20” загварын тээврийн хэрэгслийн жолооч Г.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, түүнтэй хамт зорчин явсан А.*******, Т. нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, ............... улсын дугаартай “Hyundai Porter 2” тээврийн хэрэгсэлд 850.000 төгрөгийн, ............... улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэлд 5.340.000 төгрөгийн шууд болон шууд бус хохирол тус тус учирсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газарт үзлэг хийсэн “Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт сумын төвөөс чанга хойд хэсэгт байх Булган-Хөвсгөл аймгийн чиглэлд зорчих асфальтан зам дээр ............... улсын дугаартай “Бонго” маркийн тээврийн хэрэгсэл ............... улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байх ба ...уг замын зорчих хэсгийн ойр орчимд ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, үзэгдэх орчин чөлөөтэй, замын гадаргууд ямар нэгэн тормозны мөр байхгүй байв. “А” цэгийн орчимд уг ослоос үүссэн шарвалтын мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-10-13 тал/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-14 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-15-18 тал/,
Хохирогч Г.*******ийн өгсөн: “Миний бодлоор эсрэг урсгалаас ирж байсан цагаан өнгийн “Porter” маркийн тээврийн хэрэгслийн жолооч намайг харсаар байж зүүн тал руугаа гэнэт дарж эргэх үйлдэл хийсэн. Улмаар би зогсоох арга хэмжээ авсан боловч зогсож амжилгүй тухайн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Цагаан өнгийн “Porter” загварын тээврийн хэрэгсэл зүүн эргэх үйлдлийг буруу гүйцэтгэсэн буюу намайг зөрүүлж өнгөрөөх ёстой байсан. Миний баруун гар талын шууны хойд хэсгээр хугарсан, мөн зүүн хөлний эрхий хуруу хугарсан, зүүн өвдөгөнд зулгаралт шархтай. Би ойролцоогоор 70-80 км цагийн хурдтай явж байсан. Би тооромзоо тултал нь гишгээд жолооны хүрдийг зүүн гар тал руу дарсан. ...Би нийт 18.000.000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь эмчилгээнд 3200000 төгрөг зарцуулсан, мөн эм тарианд 800.000 төгрөг болсон. Би 20 хоног “Буянт ээж” гэх нэртэй хувийн эмнэлэгт хэвтсэн, үлдсэнээр нь эм тариа, үзүүлж харуулах гэх мэтээр зарцуулсан. Харин 14.000.000 төгрөгийг тухайн ослоос болж ажил хийх чадваргүй болсон. Би гарахаас өмнө “Трайнглестар” ХХК-д гэрээт жолоочийн ажил хийдэг бөгөөд сард 1.800.000 төгрөгийн цалинтай байсан” гэх мэдүүлэг /1хх-27-33 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.*******ийн өгсөн: “...Би ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 онд 15.000.000 төгрөгөөр бодож хүнээс авсан. Ослын улмаас миний тээврийн хэрэгсэл эвдэрсэн учраас бүтнээр нь төлүүлж авмаар байна. “...............” ХХК-ийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажлаас чөлөөлөгдсөн учир 8 сараар тооцож нийт 9.600.000 төгрөг, нийт 24.600.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1хх-35, 37 тал/,
Иргэний нэхэмжлэгч А.*******ийн өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 15-16 цагийн орчимд ******* /Ука/, нарын хамтаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын цаад тал Намнан хайрханы ойролцоогоос Эрдэнэт хот руу “Porter” загварын тээврийн хэрэгслийн сэлбэг авахаар ............... улсын дугаартай ногоон саарал өнгийн “приус 20” загварын тээврийн хэрэгсэлтэй гарч яваад Хутаг-Өндөр сумын ойролцоо цагаан өнгийн ............... улсын дугаартай “Бонго” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Тухайн үед би яг приус машины жолоочийн хажуугийн суудалд сууж, ******* жолоо барьж, арын суудалд суугаад явж байсан. Тэгээд Хутаг-Өндөр сумын харалдаа “Сод Монгол” ШТС-ын ойролцоо төв зам дээр чигээрээ явж байтал өөдөөс ирж явсан “Бонго” эсрэг урсгалаас шууд зүүн гар тийшээ сум руу орох гарц дээр шууд урдуур эргээд ороод ирсэн. ...Манай машины урд тал, нөгөө машины жолоочийн эсрэг талд авто машины эсрэг талд машины тэвш хэсгээр мөргөлдсөн байсан ба машины зам дээр ирсэн чиглэл рүүгээ буцаад эргээд 180 градус эргэсэн байсан. Тэр үед миний ухаан балартсан байж байгаад нэг сэрээд харахад бид гурав гурвуулаа машин дотор байсан ба ******* над руу хараад гөлөрсөн байдалтай, түүний толгой хэсгээс маш их хэмжээний цус гарсан, цаад талын хаалгаа налсан байдалтай байсан. ******* болохоор “ахаа авраарай” гэж хэлээд байж байсан. ыг би сайн санахгүй байна, ямар ч байсан нэг сэрээд харахад гайгүй юм шиг харагдсан. ...Осол гаргасан гээд байгаа машинд 3 хүн явж байсан. Тэр 3 хүний жолоо барьж явсан хүн нь Канад улсын иргэн, жолооны үнэмлэх аваагүй, насанд хүрээгүй хүүхэд байна гэж харсан. ...Би эмчилгээний зардалд 1.000.000 орчим төгрөг зарцуулсан. Миний бие Өмнөговь аймагт нүүрс тээвэр явуулдаг ажил эрхэлдэг бөгөөд энэ ослоос болоод 2 сар гаруй хугацаанд миний ажил зогссон. Ажил зогссоноор надад их хэмжээний хохирол учирсан. Би өөрөө 2.000.000 төгрөгийн цалинтай. Эмчилгээний зардлаа нэмж тооцоод 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1хх-40-42 тал/,
Иргэний нэхэмжлэгч Т.ын өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 15-16 цагийн орчимд өөрийн төрлийн хоёр ах болох *******, ******* нарын хамтаар Булган аймгаас Эрдэнэт хот руу “Porter” машины сэлбэг авахаар ............... улсын дугаартай ногоон саарал өнгийн “Приус 20” загварын тээврийн хэрэгсэлтэй гарч яваад Хутаг-Өндөр сумын ойролцоо цагаан өнгийн ............... улсын дугаартай “Porter” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Тухайн үед хоёр ах урд талын суудал дээр суугаад би арын суудал дээр сууж явсан бөгөөд би утсаараа оролдоод явж байсан. Тэгтэл ******* ах “Ука” гээд чанга дуугарахаар нь өндийгөөд хартал урд “Porter” машин манай машинаас 2-3 орчим метрийн зайтай баруун тийшээ дарж байгаа нь харагдсан. Тэрнээс хойш би юм санахгүй байгаа бөгөөд ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд намайг машины гадна талд миний урд талаас 2 талын суганаас чирээд замаас гаргаад хажуугийн шороо хэсэг рүү чирж байсан бөгөөд ах *******ийн хажууд аваачаад тавьсан. Миний хажууд ******* ах дуугарахгүй хэвтэж байсан. Машин руугаа харахад Ука ах жолооны ард аюулгүйн дэр нь задарчихсан маш их хэмжээний цус гарсан байдалтай байсан. ...Тэгээд нэг сэрэхэд намайг Хутаг-Өндөр сумын эмнэлэгт хүргэсэн байсан. Би хэрхэн яаж ирснээ санахгүй байгаа.Тухайн үед миний толгой их өвдөж байсан ба хөл шагай хэсгээрээ хавдаад гишгэх боломжгүй байсан. Ука ах толгойны хэсгээ боосон 1 гараа гипстсэн байдалтай байсан ба нэг талын хөлийн эрхий хуруу нь хугарсан гэж хэлж байсан. ******* ах цээжиндээ боолттой байсан. Миний эмчилгээний зардалд 1.000.000 орчим төгрөг зарцуулсан. Мөн би “ТХL” ХХК-д замын хашлага хийдэг ажил эрхэлдэг байсан ба өдрийн 50.000 төгрөгийн цалинтай байсан. Сардаа 1.200.000 төгрөгийн цалинтай. Энэ зам тээврийн ослоос шалтгаалан тэр ажлаа хийх боломжгүй болсон. Би нийт 13.247.000 төгрөгийг нэхэмжилнэ. ” гэх мэдүүлэг /1хх-44-45, 47 тал/,
Гэрч Э.Энхчимэгийн өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Шунхлай” ШТС-д түгээгчийн ээлжтэй байсан. Тэгтэл үдээс хойш 16 цаг өнгөрч байхад ШТС-ын зүүн талын туслах замын уулзвар дээр авто осол гарсан байсан. Би тэр үед өрөөндөө сууж байсан. Гадаа гэнэт тасхийх чимээ гарсан. Тэгтэл манай эрхлэгч Энхзаяа “юу болоод байна” гэж хэлэхэд нь гарч харсан. Тэгээд эмнэлэг, цагдаа хоёрыг дуудсан...” гэх мэдүүлэг /1хх-60-62 тал/,
Гэрч О.Эрдэнэбатын өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 08-ны орой 17 цаг болох гэж байхад ажлаа тараад Пүүжээ ах, Брэйдон бид гурав “Porter” машинтай хогийн цэг орж хог хаях гээд явж байсан. Машиныг Брэйдон жолоодож явсан. Бид хэд төв зам руу гараад явж байгаад “Шунхлай” колонкийн урд очоод зүүн гар тийшээ туслах зам руу орох гээд эргэтэл нөгөө урсгалаас буюу Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд явж байсан “Приус 20” машин “Porter”-ийн тэвш хэсэг рүү хүчтэй ирж мөргөсөн. Мөргөх үед “Porter” маань бүтэн эргээд зогссон. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна, шоконд орсон. Эмнэлэг дээр орой сэргэж, шокноос гарч хэвийн байдалдаа орсон...” гэх мэдүүлэг /1хх-66-67 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Жерми Брэйдон .............. гэж хаяглан ирүүлсэн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй” гэх дүгнэлт /1хх-85-86 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 16- ны өдрийн 97 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ******* гэж хаяглан ирүүлсэн цусанд спиртийн зүйл илэрсэнгүй” гэх дүгнэлт /1хх-78-79 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8055 дугаартай “Т.ын биед зүүн зулайн оройн хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, эрүү, баруун мөрөнд зулгаралт, баруун шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-89-90 тал/,
2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8056 дугаартай “А.*******ийн биед баруун талд 8, 9 дүгээр хавирганы далд хугарал, цээж, бүсэлхий, зүүн ташаа, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1хх-94-95 тал/,
2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 8054 дугаартай “Г.*******ийн биед баруун шууны богтос ясны ил хугарал, хугарал орчмын шарх, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйх, дух, цээж, доод мөчинд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1хх-110-111 тал/,
Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дугаартай ................ улсын дугаартай “Вонго 3” загварын тээврийн хэрэгслийн жолооч ******* ******* ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 15.10 дахь заалт “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч ******* ******* ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. ............... улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийн жолооч Г.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. Жолооч Г.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох “BCCED” ангилалын 641670 дугаарын үнэмлэх хүчинтэй байна...” гэх дүгнэлт /1хх-122-123/,
“Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн №17605, 17593, 18244 дугаартай авто машин техникийн тайлан, хохирлын үнэлгээ тогтоосон “............... улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 9.000.000 сая төгрөг, эвдрэл гэмтлийн шууд зардал 4.170.000төгрөг, шууд бус зардал 1.170.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.340.000 төгрөг, ............... улсын дугаартай “Hyundai Porter 2” тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 17.000.000 сая төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн шууд зардал 660.000 төгрөг /320.000+340.000/, шууд бус зардал 190.000 төгрөг /150.000+40.000/, үнэлгээгээр тогтоогдсон дүн 850.000 төгрөг” гэх дүгнэлтүүд /1хх-133-140, 149-151 тал/,
“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №2100043 дугаартай “Samsung 6S edge” 2016 загварын гар утасны зах зээлийн үнэ 160.000 төгрөг, “I Phone 6s” загварын гар утасны зах зээлийн үнэ 260.000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-159-164 тал/,
“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №21/387 дугаартай “Samsung W2014 загварын гар утасны зах зээлийн үнэ 338.000 төгрөг” гэх дүгнэлт /2хх-121-128 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ******* ******* *******-ны яллагдагчаар өгсөн: “Яллах дүгнэлттэй холбоотойгоор би дангаараа буруутай гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл эсрэг урсгалаас ирж байсан жолооч хүсвэл зогсох боломжтой байсан. Тухайн үед би “Porter” загварын тээврийн хэрэгслээр хогийн цэг рүү асфальтан замаар явж байсан. Тэгээд зүүн эргэх үед эсрэг урсгалаас машин байгаагүй. Харин зүүн эргэх үйлдэл хийсэн болно. Эсрэг урсгалаас машин хурдтай гарч ирээд миний машиныг мөргөсөн. Улмаар осол болсон” гэх мэдүүлэг /2хх-113 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Намжилмаа гэм буруугийн шүүх хуралдаанд хэрэгт Г.*******ийн биед хүндэвтэр, А.Батсүхийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, иргэний нэхэмжлэгч А.******* нь БНХАУ-аас монгол төгрөгөөр тооцоход 7.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан “Samsung А70” загварын утасны үнэлгээг “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн №21/387 дугаартай дүгнэлтээр “Samsung W2014” загварын гар утасны зах зээлийн үнэлгээгээр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн №17605 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд ............... улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй гэсэн байгаа, мөн дүгнэлт гаргасан шинжээч Д.Отгонцагаан өөрөө ч хэлж байгаа зэргээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн тогтоогдоогүй, мөрдөгч шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол, шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг танилцуулаагүй, тэдний хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг прокурорт буцаах саналтай байна гэжээ.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Г.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр, А.Батсүх, Т. нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учирсан, уг гэмтэл осол болсон тухайн цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой болох нь эргэлзээгүй тогтоогдсон, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн, хүндэвтэр гэмтлийг тогтоох шалгавар шинжид нийцсэн байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ******* ******* *******-ны үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.******* “Samsung А70” загварын утсыг цагдаад гаргаж өгсөн, солигдсон эсэхийг мэдэхгүй гэх боловч хэргийн хоёрдугаар хавтасны 84-87 дугаар талд гар утсанд үзлэг хийж, үзлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримт шинжлэн судлах явцад улсын яллагч “Samsung” гэх бичвэр бүхий нугастай, гадна дэлгэц хагарсан, элэгдэж хуучирсан, хар өнгийн утсыг биет байдлаар судлуулахад иргэний нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн утас мөн эсэх дээр маргаагүй бөгөөд утасны арын тагийг авч “Samsung” гэсэн бичвэр бүхий зайг салгахад утасны их бие дээр хятад үсгээр бичсэн бичвэрт “Samsung А70” бус “SM-W2014” гэх бичвэр байгаа нь уг гар утасны загварын тэмдэглэгээ байх боломжтой, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн гаргасан “Samsung W2014” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ үндэслэлтэй байна.
“Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн авто машин, техникийн үнэлгээний тайланд уг тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаагүй, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үеийн байдлыг “уг машин нь баруун талаараа мөргөлдөж урд буфер урд хоёр их гэрэл урд салоны шил хагарч бутарсан, капот урд хоёр крыло хунирсан, урд буфер хагарсан, кузов ихээр гажиж баруун урд багана нугарч тасарсан, орой үрчийсэн, баруун дунд болон зүүн урд багана хугарсан, баруун хаалга хунирсан, урд эйрбаг задарч салон хагарсан, жагсаалтад байгаа эд ангиуд эвдэрсэн байв. Оношлогооны дүгнэлтээр гэмтэл илэрвэл үнэлгээнд нэмж тусгах боломжтой, сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ, 3-р зэрэглэлийн засварын ажлын дундаж үнийн тарифыг баримтлав” гэсэн байх ба гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах, тодруулах зорилгоор шинжээчээс мэдүүлэг авч болох боловч энэ хэрэгт шинжээч Д.Отгонцагаанаас мэдүүлэг аваагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийг оролцуулах хүсэлтийг хэргийн оролцогчдоос гаргаагүй болно.
Шинжээч нарт дүгнэлт гаргахын өмнө эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргавал хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулан баталгаа гаргуулж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргуулсан дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үнэлсэн ба энэ дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөгч шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 20, 24-ний өдрийн 8055, 8056, 8054 дугаартай, үнэлгээ гаргасан “Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №17605 дугаартай, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №21/387 дугаартай дүгнэлттэй хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг танилцуулсан баримт хэргийн нэгдүгээр хавтасны 88, 92-93, 96, 109, 131-132, 165 дугаар тал, хэргийн хоёрдугаар хавтасны 131 дүгээр талд тус тус авагдсан, уг танилцуулсан баримт дээр дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлтийг гаргаагүй байна.
Мөн түүнчлэн мөрдөгчийн хэргийн материалтай танилцуулсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гарын үсэг бүхий баримт хэргийн хоёрдугаар хавтасны 13-16 талд авагдсан, шүүхээс хэргийг нэмэлт ажиллагаанд буцаасны дараахь ажиллагаатай танилцсан иргэний нэхэмжлэгч А.*******ийн гарын үсэг бүхий “хэргийн материалтай танилцлаа, санал хүсэлт алга” гэх баримт, хохирогч Г.*******, иргэний нэхэмжлэгч Т., Г.******* нарын шүүхийн шатанд танилцах хүсэлт, уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн мөрдөгчийн тогтоол хэргийн хоёрдугаар хавтасны 167-171 дүгээр талд авагджээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосноор хэрэгт нотолбол зохих байдал нотлогдсон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хэрэгт цугларсан нотлох баримт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* ******* ******* нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт “...............” ХХК-ний эзэмшлийн ............... улсын дугаартай “Hyundai Porter 2” загварын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад шулуун замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа ............... улсын дугаартай “Toyota Pruis 20” загварын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас Г.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Т., А.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь нотлогджээ.
Өөрөөр хэлбэл “Hyundai Porter 2” загварын тээврийн хэрэгслийг ******* ******* ******* жолоодож явсан нь хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн өөрийн өгсөн мэдүүлгээр нотлогдсон, замын хөдөлгөөнд оролцож явахдаа жолоочид хориглосон “тухайн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй” үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн мөн дүрмийн 15.10 дахь заалтыг зөрчсөн нь Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр, хохирогч Г.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Т., А.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 20, 24-ний өдрийн 8055, 8056, 8054 дугаартай дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдсон, энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ******* ******* *******-ны үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүгдэгч ******* ******* *******-ны дээрх хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэдэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан” байхыг ойлгоно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* ******* *******-ны хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэмт хэрэгт тооцохоор заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн үр дагавар дээр маргаагүй хэдий ч гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй мөрдөн шалгах ажиллагааны шатанд “би дангаараа буруутай гэж үзэхгүй байна” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “Pruis”-ийг жолоодсон жолооч хурдаа хасаад анхааралтай байсан бол осол гарахгүй байсан” гэх агуулга бүхий мэдүүлэг өгч байгаа нь түүнийг гэм буруугийн талаар маргаж байна гэж үзэх үндэслэл болж байна.
Хэрэгт зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон мөрдөгчийн 03 дугаартай магадлагаа /хх1-113 тал/, шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хх1-117- тал/, Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт /хх1-122-123 тал/ гарсан, дээрх магадлагаа болон дүгнэлтэд “Toyota Pruis 20” загварын тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харин ******* ******* ******* нь “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтыг зөрчиж өөдөөс чигээрээ ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй, “Toyota Pruis 20” загварын тээврийн хэрэгслийн жолоочид тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авах боломжгүй зайд зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн нь осол гарах шалтгаан болсон нь тогтоогдсон байх ба хуульд заасан журмын дагуу тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв, энэ дүгнэлт хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдээгүй байна гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ******* ******* *******-г Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Булган-Хөвсгөл аймгийн чиглэлд зорчих асфальтан зам дээр 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ............... улсын дугаартай “Hyundai Porter 2” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 15.10 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Г.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Т., А.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гурав. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******* ******* *******-ны гэм буруутай үйлдлийн улмаас ............... улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн жолооч Г.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан А.*******, Т. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн Г.*******ийн эзэмшлийн ............... улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэлд 4.170.000 төгрөгийн шууд, 1.170.000 төгрөгийн шууд бус хохирол учирчээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.*******, Т., Г.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөнд хохирол учирсантай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасны дагуу А.*******, Т., Г.******* нарыг иргэний нэхэмжлэгчээр татаж, хохирлоо нэхэмжлэх эрхээр хангасан ажиллагаа /хх1-34-47 тал/, түүнчлэн шүүгдэгч ******* ******* *******-ны жолоодож явсан ............... улсын дугаартай “Hyundai Porter 2” загварын тээврийн хэрэгсэл нь “...............” ХХК-ний эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1хх-198 тал/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /1хх-200 тал/, “...............” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх-22-23 тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож, Монгол улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу уг тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж зааснаар “...............” ХХК-нийг иргэний хариуцагчаар татаж компанийг төлөөлүүлж захирал ******* *******-ныг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ажиллагаа /хх2-24-26 тал/ тус тус хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Монгол улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:
2.1 Хохирогч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан ажилгүй байсан хугацааны цалинд 14.400.000 төгрөг, эмчилгээний болон бусад зардалд 4215740 төгрөг, гар утасны үнэ 350000 төгрөг буюу 18965740 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн тухайд: Хэргийн нэгдүгээр хавтасны 203-214 дүгээр талд авагдсан баримтаас төмөр замаар зорчих тасалбарын үнэ 9300 төгрөгийг /хх-210 тал/, эмчилгээний зардлын /хх-211 тал 9900₮, 4800₮, 10000₮, 6500₮, 23200₮, 7500₮, 1350₮, 17200₮, 13450₮, 13000₮, 3000₮, 3000₮, 6500₮, 3000₮, хх-213 тал 49140₮, 100000₮/ 271540 төгрөгийг, бензин шатахуун болон бусад зардлын / хх-211 тал 20000₮, хх-212 тал 84000₮, 90000₮, хх-214 тал 20200₮, 12000₮, 42200₮, 18800₮, 18800₮, 25000₮, 15000₮, 18800₮, 10000₮, 19000₮, 6000₮, 20000₮, 50000₮, 25000₮, 11280₮, 20000₮, 20000₮, 20000₮, 10000₮, 20000₮, 20000₮/ 616080 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтаар эмчилгээний зардлын /493000₮, 28000₮, 10626₮/ 531626 төгрөгийг, бензин шатахуун болон бусад зардлын /99501₮, 5600₮, 140021₮, 45000₮, 38780₮, 68000₮/ 396902 төгрөгийг, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу “Samsung 6S edge” 2016 загварын гар утасны зах зээлийн үнэ 160.000 төгрөгийг буюу нийт 1985448 төгрөгийг,
2.2 Иргэний нэхэмжлэгч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан 34.527.700 төгрөгийн, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж ажилгүй байсан хугацааны цалинд 12.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 427700 төгрөг, гар утасны үнэ 2100000 төгрөг буюу нийт 14527700 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн тухайд: Хэргийн нэгдүгээр хавтасны 210, 220-222 дугаар талд авагдсан баримтаас хх-210 тал төмөр замаар зорчих тасалбарын үнэ 36300 төгрөгийг, эмчилгээний зардлын /хх-221 тал 120000₮, /хх-222 тал 5900₮, 4500₮, 34850₮/ 165250 төгрөгийг, бензин шатахуун болон бусад зардлын /хх-221 тал 10000₮, хх-222 тал 18800₮, 32000₮, 20000₮, 10000₮,18800₮, 20000₮, 20000₮, 18800₮, 18800₮, 23500₮, 62728₮, 20000₮/ 283428 төгрөгийг, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу “Samsung W2014 загварын гар утасны зах зээлийн үнэ 338000 төгрөгийг буюу нийт 822978 төгрөгийг,
2.3 Иргэний нэхэмжлэгч Т.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан ажилгүй байсан хугацааны цалинд 12.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 997950 төгрөг, гар утасны үнэ 250.000 төгрөг буюу 13.247.950 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн тухайд: Хэргийн нэгдүгээр хавтасны 225-231 дүгээр талд авагдсан баримтаас хх-211 тал төмөр замаар зорчих тасалбарын үнэ 36300 төгрөгийг /хх-230 тал/, эмчилгээний зардлын /хх-229 тал 149100₮, 300₮, 6300₮, 10200₮, хх-231тал 100000₮, 20000₮/ 285900 төгрөгийг, бензин шатахуун болон хоол, бусад зардлын /хх-230 тал 20300₮, 25000₮, 17000₮, хх-219 тал 500₮, хх-229 тал 18800₮, 30000₮, 18800₮, 15000₮, 50000₮, 12500₮, 13200₮, 20000₮, 11000₮, 18800₮, 25000₮, 16920₮, 36000₮, 18800₮, 50100₮, 20000₮, 18800₮/ 456.520 төгрөгийг, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу “I Phone 6s” загварын гар утасны зах зээлийн үнэ 260.000 төгрөгийг буюу нийт 1.038.720 төгрөгийг.
2.4 Иргэний нэхэмжлэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан ажилгүй байсан хугацааны цалинд 9.600.000 төгрөг, тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй тул түүний худалдаж авсан үнэ 15.000.000 төгрөг буюу нийт 24.600.0000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн тухайд: Хэргийн нэгдүгээр хавтасны 216-218 дугаар талд авагдсан баримтад үнэлэлт өгч “Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн авто машин, техникийн үнэлгээний тайлангаар 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2016 онд Монголд орж ирсэн “............... улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 9.000.000 сая төгрөгөөр, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 5.340.000 төгрөгөөр тогтоосон №17605 дугаартай дүгнэлтийг үндэслэж тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 5.340.000 төгрөгийг буюу нийт 9.187.146 төгрөгийг иргэний хариуцагч ******* *******-ноос гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
2.5 Нэхэмжлэх эрхээр нь хангах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хохирогч Г.*******ийн эмчилгээний зардлын баримтыг судалж үзэхэд “Буянт ээж” эмнэлгийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б09 дугаартай “Ганбат овогтой ******* нь “Буянт ээж” эмнэлэгт өдрийн эмчилгээний журмаар дараахь оношоор 20 хоног эмчлүүлсэн нь үнэн болно. DS: Зүрхний ишеми өвчин. Цаашид тархины тодосгогчтой КТГ шинжилгээ, тархины цусан хангамж сайжруулах, гэмтлийн дараахь нөхөн сэргээх эмчилгээний үнэ өртөгийг урьдчилсан байдлаар тооцоо хийж эмчилгээний зардлын нэхэмжлэлийн маягт /3, 4/ хавсаргасан болно” гэх албан бичиг /хх1-209 тал/, огноо тавигдаагүй 900.000 төгрөг, 2.365.000 төгрөгийн нэхэмжлэх баримтууд нь /хх1-207-208 тал/ цаг хугацааны хувьд тухайн хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй, нөгөө талаас хохирогч хэзээ эмчид үзүүлсэн, аль эмнэлгийн эмч үзлэг хийж ямар оношийн үндсэн дээр дурдсан эмчилгээг хийлгэх шаардлагатай гэж үзсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь 3.265.000 төгрөгийн эмчилгээний зардлыг тооцож урьдчилан гаргуулах боломжгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хохирогч Г.******* 14.400.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т. 12.000.000 төгрөгийг, А.******* 12.000.000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж цалингийн тодорхойлолт /хх1-204, 225 тал/, хөдөлмөрийн гэрээ /хх1-205-206, 226-228 тал/ тус тус ирүүлсэн байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарч буй энэ хугацаанд хохирогч Г.*******, иргэний нэхэмжлэгч Т., А.******* нар нь хүндэвтэр, хөнгөн гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан талаарх эмнэлгийн хуудсыг ирүүлээгүй, түүнчлэн цалингийн тодорхойлолтод заасан цалин орлоготой байсан талаарх баримт болох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсхүл цалин олгосон баримт хэрэгт авагдаагүйгээс хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.
2.6 Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Иргэний нэхэмжлэгч А.*******ийн эзэмшлийн гар утсанд учирсан хохирлыг “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №21/387 дугаартай дүгнэлтээр /2хх-121-128 тал/ “Samsung W2014” загварын гар утасны зах зээлийн үнэ 338000 төгрөг” гэж үнэлсэн үнэлгээгээр гаргуулах нь зүйтэй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч уг утсыг БНХАУ-аас монгол төгрөгөөр тооцоход 7500000 төгрөгөөр худалдаж авч байсан “Samsung А70” загварын утас тул 2100000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ гэсэн хэдий ч иргэний нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүргийн дагуу уг гар утсыг худалдаж авсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас утасны үнийн зөрүү болох /2100000₮-338000₮/ 1.762.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Т.ын нэхэмжлэлийн баримтыг судалж үзэхэд хэргийн нэгдүгээр хавтасны 230 дугаар талд авагдсан 2020 оны 9 дүгээр сарын 10, 11-ний өдрийн хоол, хүнсний /15850₮, 23000₮/ зүйлийн НӨТ-ийн баримтаар, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дахь “Баатар ван” зочид буудлын тооцооны /60000₮/ хуудсаар, Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутаг дахь зочид буудлын тооцооны /68000₮/ хуудсаар тус тус нэхэмжилсэн 181.850 төгрөгийн зардал нь тухайн хэрэгт хамааралтай байх хуулийн шаардлага хангаагүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Г.*******ийн хувьд түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд буюу эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар шаардлага гаргаж буй этгээд бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинд Г.******* нь 9.600.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж цалингийн тодорхойлолт /хх1-217 тал/, “Бест Бэйкери” ХХК-ний захирлын “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг /хх1-218 тал/ тус тус ирүүлсэн хэдий ч түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хууль зүйн үндэслэл, гэмт хэргийн шалтгаант холбоо тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин “Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээчийн авто машин, техникийн үнэлгээний тайланд уг тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаагүй, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үеийн байдлыг “уг машин нь баруун талаараа мөргөлдөж урд буфер урд хоёр их гэрэл урд салоны шил хагарч бутарсан, капот урд хоёр крыло хунирсан, урд буфер хагарсан, кузов ихээр гажиж баруун урд багана нугарч тасарсан, орой үрчийсэн, баруун дунд болон зүүн урд багана хугарсан, баруун хаалга хунирсан, урд эйрбаг задарч салон хагарсан, жагсаалтад байгаа эд ангиуд эвдэрсэн байв. Оношлогооны дүгнэлтээр гэмтэл илэрвэл үнэлгээнд нэмж тусгах боломжтой, сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ, 3-р зэрэглэлийн засварын ажлын дундаж үнийн тарифыг баримтлав” гэж тайланд тусгасан /хх1-133 тал/ байдал, мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч уг тээврийн хэрэгсэлд “оношлогоо хийгдээгүй” гэдгийг үгүйсгээгүй зэргээс шүүх дүгнэлт хийж тээврийн хэрэгслийг сэргээн засварлахтай гарсан зардал нь тээврийн хэрэгсэлд учирсан шууд болон шууд бус хохирлын үнэлгээний дүнгээс хэтэрсэн тохиолдолд зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, түүний нэхэмжилсэн тээврийн хэрэгслийн үнэ 15.000.000 төгрөгнөөс хохирлын үнэлгээгээр гаргасан 5340000 төгрөгнөөс үлдсэн хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хууль зүйн туслалцаа авах гэрээний дагуу өмгөөлөгчид хувь тэнцүү хэмжээгээр /700.000₮х4 хүн/ төлсөн 2.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж нотлох баримтыг ирүүлжээ.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлд заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ...” эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон иргэний эрх зүйн харилцаанд орж өмгөөлөгч талаас үйлчлүүлэгч нарт хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч талаас өмгөөлөгчид тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний үүргийн гүйцэтгэлд хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас төлсөн 2.800.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох зайлшгүй гаргах зардалд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд иргэний хариуцагч ******* *******-ноос хохиролд хэргийн хоёрдугаар хавтасны 135 дугаар талд авагдсан хохирогч Г.*******ийн ХААН банкны ........................ тоот дансанд 380000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.ын ХААН банкны ....................... тоот дансанд 308900 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.*******ийн ХААН банкны ..................... тоот дансанд 230000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.*******ийн ХААН банкны .................... тоот дансанд 5340000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар ирүүлсэн тул хохирлын дүнгээс тус тус хасаж, иргэний хариуцагч ******* *******-оос нийт 2.928.246 төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******эд 1.605.448 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч А.*******т 592.978 төгрөгийг, Т.т 729.820 төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Г.*******эд төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.
Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.г 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор /хх2-155 тал/ орчуулагчаар томилон оролцуулсантай холбоотойгоор гарсан зардалд мөрдөн шалгах ажиллагааны шатанд тээврийн зардалд 60.000 төгрөгийг, шүүхийн шатанд хоолны зардалд 48.000 төгрөг, тээврийн зардалд 50.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах зардлуудыг тодорхойлж уг зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж хуульчилжээ.
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан байх энэ журмын 2 дахь хэсгийн 2.3.1-т “байр, хоолны зардлыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан албан томилолтын зардлын хэмжээгээр”, 2.3.2-т “тээврийн зардлыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зорчигч тээвэрлэлтийн жишиг тарифаар”, 2.3.3-т “... урамшууллын зардлыг ...нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж, журмын 3 дахь хэсгийн 3.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнөх шатанд гарсан зардлыг мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд гарсан зардлыг шүүгч тус тус тооцож, тухайн бүр тэмдэглэл үйлдэн баталгаажуулна. ...зардлыг баталгаажуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бичгээр гаргасан нэхэмжлэлийг харгалзаж болно” гэж, 3.2-т “Мөрдөгч, прокурор, шүүгч энэхүү журмын 3.1-т заасан тэмдэглэлийг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг ...тухайн байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, эсхүл дээд шатны даргаар хянуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана” гэж тус тус журамласан байна.
Иймд 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан, 2021 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд үргэлжилсэн шүүх хуралдаанд орчуулагч оролцсонтой холбоотой шүүхийн шатанд гарсан түүний хоол, тээврийн зардал болон урамшууллыг Шүүхийн тамгын газрын санхүүгээс Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын дагуу тооцож, баталгаажуулж ирүүлснээр хоолны зардал 48000 төгрөг, тээврийн зардал 48200 төгрөг, урамшуулал 60000 төгрөг буюу нийт 156200 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж орчуулагч Г.д олгохоор шийдвэрлэв.
Мөрдөгчийн тогтоолоор томилон оролцуулсан хэргийн бусад оролцогч болох орчуулагчийг иргэний нэхэмжлэгчээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан /хх2-88-92/, шүүхийн өмнөх шатанд гарсан орчуулагчийн зардлыг мөрдөгч, прокурор журамд заасны дагуу тэмдэглэл үйлдэж зохих албан тушаалтнаар хянуулан баталгаажуулж баримтыг хэрэгт хавсаргаагүй байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журамд нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Тав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* ******* *******-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч ******* ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* ******* *******-ны хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* ******* ******* нь ам бүл 5, аав, ээж, эгч нарын хамт ................ аймгийн ................ сумын ........ дүгээр багт амьдардаг, аавынхаа эзэмшлийн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэжээлийн ургамал тариалалтын зориулалт бүхий “...................” ХХК-нд туслах ажилтан ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 1хх-195-198, 2хх-20-23 дугаар талд авагдсан Монгол улсад оршин суух үнэмлэх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* ******* *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* ******* *******-ны хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуулын шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь прокурор хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй, хөнгөрүүлэх талын байр суурь илэрхийлсэн хэдий ч шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийг хэрэглэх боломжгүй байна.
Харин шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, шүүхээс ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 6.258.000 төгрөгийг шүүх хуралдааны өмнө төлж, шүүх хуралдаанаар тогтоогдсон 2.928.246 төгрөгийн хохирлын тавин хувийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлж, үлдсэн хувийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны дотор төлөхөө илэрхийлжээ.
Иймд шүүгдэгч ******* ******* *******-д оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* ******* ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын цагдаагийн тасгийн журмын хашаанд буй ............... улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг түүний өмчлөгч, эзэмшигч Ганбатын *******эд, “Samsung 6S edge” 2016 загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигч Ганбатын *******эд, “I Phone 6s” загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигч Төрмөнхийн т, “Samsung W2014” загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигч Алтанхуягийн ******* нарт тус тус буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* ******* *******-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* ******* *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч ******* ******* *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч ******* ******* ******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ******* *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч ******* *******-оос нийт 2.928.246 /хоёр сая есөн хорин найман мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж, 1.605.448 /нэг сая зургаан зуун таван мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг хохирогч ............... хотын ............... дүүргийн .......... дугаар хорооны ............ тоотод оршин суух Ганбатын ******* /РД: *******/-д, 592.978 /таван зуун ерэн хоёр мянга есөн зуун далан найм/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч ............... хотын ............... дүүргийн ......... дугаар хороололын ....... дугаар хорооны ............ тоотод оршин суух Алтанхуягийн ******* /РД: *******/-т, 729.820 /долоон зуун хорин есөн мянга найман зуун хорь/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч ............... хотын ............... дүүргийн .......... дугаар хорооны “...............”-ын .................... тоотод оршин суух Төрмөнхийн /РД: *******/-т тус тус олгож; иргэний нэхэмжлэгч А.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.762.000 /нэг сая долоон зуун жаран хоёр мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.ын нэхэмжлэлийн шаардлагаас 181850 /нэг зуун наян нэгэн мянга найман зуун тавь/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 19.260.000 /арван есөн сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөлийн зардлын 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож; хохирогч Г.*******, иргэний нэхэмжлэгч А.*******, Т. нар нь хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч Г.******* нь тээврийн хэрэгслийг сэргээн засварлахтай гарсан зардал нь тээврийн хэрэгсэлд учирсан шууд болон шууд бус хохирлын үнэлгээний дүнгээс хэтэрсэн тохиолдолд зөрүүг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* ******* *******-оос 156.200 /нэг зуун тавин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж ..................... аймгийн ................ сумын ............. багийн .............. тоотод оршин суух, орчуулагч Г.д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, ..................... улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг түүний өмчлөгч, эзэмшигч Ганбатын *******эд, “Samsung 6S edge” 2016 загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигч Ганбатын *******эд, “I Phone 6s” загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигч Төрмөнхийн т, “Samsung W2014” загварын гар утсыг өмчлөгч, эзэмшигч Алтанхуягийн *******т тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД