Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
Хэргийн индекс | 186/2016/0017/э |
Дугаар | 72 |
Огноо | 2016-07-29 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Нямсүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Оргилсүрэн, шүүгдэгч Н.Сансарбаатар, түүний өмгөөлөгч Ш.Дуламжав нарыг оролцуулан тус шүүхийн “Е“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Норьпилийн Сансарбаатарт холбогдох эрүүгийн 201625030109 дугаартай, 186/2016/0017/э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Зуун мод хот, Баянхошуу 3 дугаар багийн 11-4 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, Боржигон овогт Норьпилийн Сансарбаатар /РД:ЗЛ88101512/,
Холбогдсон хэргийн талаар:
Н.Сансарбаатар нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих шөнө согтуугаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-19б тоотод оршин суух С.Ариунболдыг үл ялих зүйлээр шалтаглан, зүүн дал орчим нь 3 удаа хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Н.Сансарбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би нэг удаа хатгасан. Тэгээд хохирогч бид хоёр ноцолдсон учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Ариунболдын:..2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цагийн орчим Сансарбаатар надруу залгаж найз нь хотод ирчихсэн байна, хотод таних хүн байхгүй, газар сайн мэдэхгүй танай гэрт хэдэн найз нартайгаа очиж тоглож сууж байгаад хонож болох уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Тэгээд 21 цагийн үед Сансарбаатар ирэхдээ цэнхэр өнгийн суудлын машинтай 2 эрэгтэй, 5 эмэгтэй найзуудын хамт ирсэн. Тэгээд би түүний найзуудтай танилцаж хөзөр тоглонгоо 0.75 литрийн хэмжээтэй Улаанбаатар архинаас 2 шилийг хувааж уугаад бүгд унтахаар хэвтсэн. Тэгтэл Сансарбаатарын найз Эрдэнэбаяр хөнжил дотор бөөлжих шиг болсон бөгөөд би хажууд нь сууж байсан Золжаргалд наад залуудаа хувин авч ирж өгөөд бөөлжүүл л дээ, аль эсвэл гарч бөөлжүүл гэхэд Золжаргал чи юун сүртэй юм бэ чи ганцаараа орон гэртэй нь юм уу гээд уурлаад байсан. Тэгтэл хажууд нь хэвтэж байсан Сансарбаатар босч ирээд чи юундаа сүрчигнээд байгаа хачин пизда вэ гэхээр нь би чи намайг пиздаагаар дууддаг хэн бэ гэхэд Сансарбаатар чи үхлээ ш дээ пизда минь гээд намайг түлхэхээр нь би зөрүүлээд түлхсэн. Тэгээд Сансарбаатар бид хоёрыг гэрийн зүүн баганын хажууд маргалдаад зогсож байхад гэрийн гэрэл унтарсан бөгөөд гэрэл унтрахад Сансарбаатар намайг түлхэхэд нь би газар унасан, намайг босоход Сансарбаатар дахин түлхэж дээрээс дарж газар унахдаа миний зүүн далны хэсэгт үзүүртэй зүйлээр хатгах шиг болсон бөгөөд өндийгөөд босох гэтэл дахин хатгах шиг болсон. Тэгэхээр би Сансарбаатарыг тохойгоороо нэг удаа цохьсон ба харанхуй байсан болохоор хаана нь цохисноо сайн мэдэхгүй байна. Тэгээд байж бай гэрлээ асаая гээд бид 2 зууралдаж босоод гэрлээ асаахад миний цамцны энгэр хэсэг цус болсныг найзууд нь хараад манай гэрээс бүгд зугатаагаад гарсан. Тэгээд би Сансарбаатарт хандаж чи намайг яагаад хутгалж байгаа юм бэ гэхэд Сансарбаатар ямар нэг зүйл хэлэлгүй гараад явахаар нь би араас нь гараад машинаас курткээ авч өмсөөд гэрлүүгээ орсон. Тэгтэл Сансарбаатар найзуудын хамт хувцаснуудаа авах гэж гэрт орж ирсэн ба найзууд нь хувцсаа аваад гарсны дараа Сансарбаатараас түргэн тусламж дуудаад өгөөч гэхэд ямар нэг зүйл дугарахгүй болохоор нь би халааснаасаа гар утсаа гаргаж ирэхэд Сансарбаатар миний гар утсыг булааж авчихаад өгөхгүй байсан. Тэгээд Сансарбаатар бид хоёр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Зурагтад байдаг таньдаг эгч Оюунаагийн гэрт очихоор гарсан бөгөөд бид 2 алхаад автобусны буудлын орчим очиход замын эсрэг талд Сансарбаатарын найзууд машинтайгаа зогсч байсан. Тэдний найзууд болох Нансалмаа, Дэлгэрмаа хоёр зам хөндлөн гарч ирээд Сансарбаатарт хандан наад залуугаа хая, явъя гэхэд Сансарбаатар 2 найзын хамт зам хөндлөн гарч найз нартайгаа машиндаа суугаад явсан. Тэгээд би ганцаараа зам дагуу алхаж байгаад дотор муухайраад толгой өвдөөд байхаар нь үл таних ахад хэлж цагдаатай холбогдсон. Тэгээд түргэн тусламж ирсэн бөгөөд түүнээс хойш би ухаан алдсан болохоор зарим зүйлийг санахгүй байна нэг мэдэхэд эмнэлэгт очсон байсан. Сансарбаатар нь миний цээжрүү 3 удаа түлхээд нүүрэн тус газарт цохьсон, мөн намайг газарт унаад босоход миний зүүн далны хэсэгт 3 удаа хутгалсан. Би эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулаад авчихвал гомдолгүй, миний хувьд эмчилгээний зардалд нийт 1 сая орчим төгрөг зарцуулсан гэхдээ баримтгүй. Дээрх мөнгийг хүмүүсээс зээлж авсан юмаа гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас-27/,
2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Батхүүгийн:....2016 оны 01 дүгээр сарын 14-ний өглөөний 05 цагийн орчим би ганцаараа гэрээсээ гараад Телевиз рүү чиглээд алхаж байтал зам дээр ямар маркийн автомашин байсныг харж чадаагүй, ямар ч байсан суудлын жижиг тэрэг зогсоод тэр машинаас 4 хүүхэн, 2 залуу бууж ирээд зам дээр нэг залууг хаячихаад машиндаа суугаад эх нялхас талруу эргээд явчихсан. Тэгэхээр нь би энэ яаж байгаа юм болдоо гээд явж байтал нөгөө хаягдсан залуу урдаас гүйж ирээд намайг түшээд ахаа намайг манай эгчийн гэрт хүргээд өгөөч би сая хүнд хутгалуулчихлаа гээд энгэрээ сөхтөл тэр залуугийн цээж хэсэг тэр чигтээ цус болчихсон куртик нь цусаар нэвтэрчихсэн байсан. Тэгээд замаар алхсаар яваад 7 дугаар хорооны цагдаагийн байранд очсон чинь үүдэнд нь 1 цагдаа байхаар нь энэ залууг аваарай, бие нь маш муу байна шүү гэж хэлээд хүлээлгэж өгөөд явсан. Тэр залуугийн зүүн гар хөтөлж чадахгүй бас бие нь нэлэнхүйдээ цус болсон яг хаанаа хутгалагдсаныг мэдээгүй, нүүр ам болон ил харагдах гэмтэл харагдаагүй. Архи уучихсан боловч биеэ хянах чадвартай байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 34/,
2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нансалмаагийн:....Би Тухайн өдөр найз залуу Н.Сансарбаатарын найз болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 9-Б тоотод оршин суудаг С.Ариунболдын гэрт 22 цагийн орчимд Сансарбаатар, Болортунгалаг, Алтан-Од, Дэлгэрмаа, Золжаргал, Отгоо, Эрдэнэбаяр нарын хамт очсон. Тэднийд очиход С.Ариунболд гэртэй ганцаараа бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, халсан байдалтай байсан. Тэгээд бид нар гэрт ороод ус, ундаа, талх, хиам зэрэг зүйлс идэж байсан юм. Тэгтэл нэг нь архи, ундаа гаргаж ирцгээгээд ууж эхэлсэн бөгөөд Ариунболд архийг аягалж байсан. Тухайн архинаас нь би огт уугаагүй бөгөөд надаас бусад нь архинаас уусан юм. Тухайн архинаас хамгийн их уугаад согтоод тасраад уначихсан нь Эрдэнэбаяр, Золжаргал 2 байсан. Эрдэнэбаяр, Золжаргал 2 тасраад унчихаар нь орлуу оруулж унтуулаад бид нар унтацгаахаар болоод орондоо ороод хэвтэж байтал Эрдэнэбаяр бөөлжлөө гээд босох хоорондоо хэвтэж байсан хөнжил дээрээ бөөлжсөн юм. Тэгэхээр нь Дэлгэрмаа бид 2 өрөөний гэрлийг асаагаад Эрдэнэбаярыг хараад сууж байхад Ариунболд бид нарт хандаж айлд ирчихээд гэрэл асаагаад соёлгүй юм вэ гэсэн утгатай зүйл хэлээд уурлаад байхаар нь Дэлгэрмаа бид 2 гэрлийг унтраагаад Эрдэнэбаярыг Дэлгэрмаа бид хоёр С.Ариунболдын дэргэд хэвтүүлсэн юм. Дэлгэрмаа бид хоёр гар утсаа оролдоод сууж байхад Эрдэнэбаяр орон дээрээс уначихсан юм. Тэгээд унасан газар нь эвийг нь олоод хэвтүүлээд байж байхад Эрдэнэбаяр дахиад хэвтэж байсан хөнжил дээрээ бөөлжчихсөн юм. Тэгтэл Ариунболд босч ирээд уурлаад айлд ирчихээд намайг элэг бариад байгаа юм уу гээд Эрдэнэбаярыг цохиод өшиглөөд байхаар нь Дэлгэрмаа бид хоёр очиж хамгаалахад Ариунболд Дэлгэрмаа бид хоёрыг хэл амаар доромжилж байснаа Сансарбаатарыг бос гэж өшиглөөд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Сансарбаатарын гарнаас татаад босгосон бөгөөд Ариунболд Сансарбаатарыг хэл амаар доромжлоод дайрч байснаа тэр хавьд хэвтэж байсан хүмүүс рүү дайрч давшилж эхэлсэн. Отгонбаатар Ариунболдтой хэрэлдээд зодолдох гээд байхаар нь Дэлгэрмаа Отгонбаатарыг гэрээс аваад гарсан бөгөөд Ариунболд гэрээсээ гараад Отгонбаатартай маргалдаж барьцалдахаар нь би гараад тэр хоёрыг салгахад Ариунболд гэрт орсон юм, гадаа Отгонбаатар Дэлгэрмаа бид гурав зогсож байхад Дэлгэрмаа буцаж гэрт орсон бөгөөд гэрт Ариунболд, Сансарбаатар, Болортунгалаг нар байсан юм. Харин Эрдэнэбаяр, Золжаргал, Алтан-Од нар унтаж байсан юм. Тэгтэл гэнэт Болортунгалаг гэрээс хутгалчихлаа гэж хэлээд гараад ирсэн бөгөөд юу болсон талаар асуухад Болортунгалаг шоконд орсон байдалтай дуугарахгүй байхаар нь гэрт ортол Ариунболдын өмссөн байсан хувцасны урд хэсэгт цус болсон, хутгалуулсан байдалтай гартаа заазуур барьсан байсан бөгөөд бид нарлуу дайраад байхаар нь бид нар айгаад гарах гэтэл Ариунболд буцаад ороод ир гэсэн. Тэр үед Сансарбаатар гэрт шоконд орсон байдалтай юм дуугарахгүй асуусан асуултанд хариулж чадахгүй байсан. Тэгээд Ариунболд бид нарыг зайлцгаа гэхээр нь бид нар хувцасаа аваад гарах гэж байтал С.Ариунболд нь нэг утасны дугаарлуу залгаадхая гээд утас авах үед Сансарбаатар байж бай гээд утсыг нь булааж аваад тэр хоёр хоорондоо ярилцаж байхад нь бид нар гэрт байсан. Тэр хоёр тайвшираад ярилцаад байсан бөгөөд тухайн үед юу гэж ярилцаж байсан талаар мэдэхгүй байна. С.Ариунболд нь бид нарыг зайл гээд хөөхөөр нь гэрээс гараад машиндаа суугаад явцгаасан гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас, хуудас 36-38/,
2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эрдэнэбаярын:.. Би Төв аймгаас 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод найз Отгонбаяр, Сансарбаатар нарын хамт ирээд Отгонбаярын гэрт нь хонсон юм. Маргааш нь буюу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр найз Сансарбаатар манай найз Ариунболд надруу залгаж байна. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ хүрээд ир гээд байна гурвуулаа хамт Ариунболдын гэрт нь очоод ирье гэхээр нь за тэгье гэж хэлээд Саппоро дээрээс манай найз охин болох Золжаргал болон түүний найз охидууд болох Алтан-Од, Дэлгэрмаа, Нансалмаа, Болортунгалаг нарыг аваад оройн 20-22 цагийн хооронд Ариунболд гэдэг эрэгтэйгийн гэрт нь очтол Ариунболд гэртээ ганцаараа байсан юм. Тэгээд бөөнөөрөө Ариунболдын гэрт нь 0.75 граммын Улаанбаатар архи хувааж ууцгаасан. Би тухайн архийг хувааж уугаад тасраад унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь яармагт өөрийн эзэмшлийн хонда пит маркийн 83-80 ТӨВ улсын дугаартай машин дотроо Отгонбаяр Сансарбаатар, Золжаргал, Дэлгэрмаа, Нансалмаа, Болортунгалаг нарын хамт байсан. Тэгээд бүгдээрээ салцгаагаад Отгонбаатар, Сансарбаатар хоёртой хамт Дэлгэрмаагийн гэрт нь би өмдөө угаах гээд байж байтал цагдаагаас дуудсан юм...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас-39/
2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дэлгэрмаагийн:.. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай найз Алтан-Од надруу залгаад Золоо, Нансаа, Сансараа, Оогий, Боогий, Эрка нар уулзчихсан байна хүрээд ир гээд дуудахаар нь Саппоро дээр 20 цагийн орчимд уулзацгаасан. Тэгээд бид нар Сансарбаатарын найз Ариунболдын гэрт нь очиж тоглож хонохоор болсон тухай хэлсэн. Тэгээд бид нар Зурагтын орчимд “Анар” нэртэй дэлгүүрийн орчимд Ариунболд тосож аваад Ариунболдын гэрт очсон. Тэгээд тэдний гэрт 0.75 граммын 3 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд 03 цагийн орчимд унтацгаасан. Тэгээд Эрдэнэбаяр бөөлжөөд байхаар нь би бөөлжсийг нь цэвэрлээд байж байтал Ариунболд уурлаад та нар манай гэрт арай давруу байгаад байгаа бишүү чи эд нарыг манайд бөөлжүүлэн гэж авчраагүй биздээ гэхэд Сансарбаатар үгүй найз нь чамайг хүндлээд ирсэн гэж хэлтэл Аруинболд уурлаад Отгонбаярыг өшиглөөд дараа нь Сансарбаатарын хөлрүү өшиглөсөн. Тэгээд Сансарбаатар босч ирээд муудалцаад барьцалдаад авсан. Ариунболд уурлаад та нар зайлцгаа гэж хэлэхээр унтаж байсан найзуудаа бөөнөөрөө гарах гээд би түрүүлж гараад машины түлхүүр хайж байтал Боогий гараад иртэл гэрэл унтарчихсан. Тэгээд яасан гээд асуутал Сансарбаатар Ариунболдыг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нарыг гэрт ороход Ариунболдын зүүн хавирга орчимд цус гарчихсан гэрт шалан дээр хэсэг цус болчихсон байсан.Тэгээд Сансарбаатар Ариунболд хоёр гэрээс гарахаар нь бид нар машинд суугаад гараад явахад Сансарбаатар, Ариунболд нар хашаанд үлдсэн. Тэгээд бид нар Эрдэнэбаярын автомашинтай төв замруу орох гэж байхад Алтан-Одын гар утас байхгүй байсан болохоор Анар нэртэй хүнсний дэлгүүр дээр зогсоод Нансалмаа, Алтан-Од хоёр Ариунболдын гэрлүү гар утсаа хайхаар явах үед Нансалмаагийн өмдний арын халаасанд Алтан-Одын гар утас байна гэсэн бөгөөд бид нар явах гэж байхад Сансарбаатар ирсэн бөгөөд Сансарбаатараас Ариунболд яасан юм бэ, зүгээр үү гэж асуухад Ариунболдын бие нь гайгүй ээ эгчийнхээ гэрт очиж боолгохоор явлаа гэсэн. Тэгээд бид нар Сансарбаатарыг аваад яармаг руу Отгонбаярын ахынхан гэрлүү нь явсан бөгөөд яармагт очоод гудамжинд машиндаа унтацгаасан. Би өглөө 07 цаг болж байхад ганцаараа сургуульруугаа явсан. Би хичээлээ тарчихаад 12 цагийн орчимд дотуур байрнаасаа боорцог авчирч өгөөд буцаж Сансарбаатар, Отгонбаяр, Эрдэнэбаяр нартай манай дотуур байрны гадна ирээд Эрдэнэбаярын өмдийг, Сансарбаатарын цамцыг гэртээ оруулаад угаасан. Сансарбаатарын цамцны энгэр орчимд болон ханцуй орчимд хэсэг хэсэг газар цус болчихсон байсан, Эрдэнэбаярын өмд ямар нэг цус болоогүй бөөлжис болсон байсан. Тэгээд тэд нар сургууль дотор сууж байхад нь цагдаа нар ирээд аваад явсан. / 1 дүгээр хавтас, хуудас 40-42/
2.6. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Алтан-Одын:.. Манай найзууд болох Сансарбаатар, Оогий, Эрдэнэбаяр, Золжаргал, Болортунгалаг, Нансалмаа нар 2016 оны 01 дүгээр сарын 12-ны орой уулзацгаасан хамт Яармагт Оогийн гэрт хоноод маргааш өглөө нь салцгаасан. Орой 16 цагийн орчимд Саппоро дээр уулзахаар болоод тэгээд орой уулзацгаатал Сансарбаатар манай найзын гэрт нь очъё гэж уриалсаны дагуу Зурагтын эцэс өнгөрөөд Ариунболд хэмээх залуу зам дээрээс тосож аваад гэрт нь ирсэн. Тэгээд бид нар нийлээд 0.75 граммын 3 шил архи хувааж ууцгаасан шөнө 02 цагийн орчим унтацгаасан. Намайг сэрэхэд Ариунболдын гэдэс цус болчихсон нэлээн ууртай байсан. Тэгээд гэр дотор Сансараа, Ариунболд хоёр байсан гэрт өөр ямар нэг хүмүүс байсныг сайн санахгүй байна. Тэгээд бид нар гараад машиндаа суугаад явцгаасан. Би тухайн үедээ юунаас болоод юу болоод байгааг сайн ойлгоогүй, яармагт машин дотор хонож байхдаа юунаас болоод юу болчихвоо гэхэд Нансалмаа, Дээгий хоёр унтаагүй байж байтал Эрка бөөлжөөд тэгээд Ариунболд Эркаруу дайрахаар тэр хоёр болиулсан гэсэн тэгтэл Оогийг очиж өшиглөөд Нансаа, Дээгий хоёрыг унтаж чадахгүй бол зайл гэж хэлэхээр нь явах гээд бусдыгаа сэрээтэл зарим нь түрүүлж гараад байж байсан чинь Боогий Ариунболд хутга авчихлаа гээд гараад ирсэн тэгсэн Сансараас юу болсон талаар асуухад мэдэхгүй ямар ч байсан хутгалчихсан хаана нь хутгалсанаа санахгүй байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 45/,
2.7. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Цэцэгмаагийн:....Норьпилын Сансарбаатар нь миний төрсөн хүү байгаа юм. Сансарбаатар нь 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайхан овоо суманд миний 4 дэх хүү болон мэндэлсэн. Бага насандаа Сайхан овоо сумын цэцэрлэгээр хүмүүжиж, 1996 онд Төв аймгийн Сэргэлэн сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байсан. Сансарбаатар ямар нэгэн эзэмшсэн мэргэжил байхгүй бөгөөд хувиараа барилгын ажил хийдэг. Сансарбаатар 2012 оноос Энхчимэг гэдэг хүнтэй хамтран амьдарч 2013 онд охинтой болсон бөгөөд одоо охин 3 настай. Сансарбаатар найз нөхөдтэйгээ нийлэхээр согтууруулах ундаа хэрэглэдэг юм шиг байна. Харин миний хажууд согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй. Урьд нь ял шийтгэлгүй, дөлгөөн тайван зантай олон түмэнтэй их нийтэч, найзууд олонтой, хүнд тусархуу гэр бүлийн хүмүүжил сайтай хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 46-47/,
2.8. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Отгонбаярын:.... С.Ариунболд манай ажилд 2015 оны 8 дугаар сард манай ажилд орсон бөгөөд ажилд орсноос хойш таньж мэддэг болсон. Ариунболд манайд ачигчийн ажил хийдэг юм. Ариунболд өдрийн 25000 төгрөгөөр цалинждаг бөгөөд үүн дээр мөн хоолны 5000 төгрөг нэмэгддэг. Ариунболд нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүнд хутгалуулчихлаа цэргийн төв эмнэлэгт хэвтэж байна гэж хэлээд чөлөө авсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлээд 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл ажлаа хийж чадаагүй юм. Ариунболд нь дээрх хугацаанд ажилласан бол нийт 960.000 төгрөгний цалин хөлс авах байсан. Ариунболд нь 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна надаас эмнэлгийн төлбөр болон эмчилгээ хийлгэх гэсэн юм гэж хэлээд 650.000 төгрөгийн цалингаа урьдчилж авсан гэх мэдүүлэг.../1 дүгээр хавтас, хуудас 48-49/,
2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 835 тоот актын:
1. С.Ариунболдын гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь АВ /IY/ бүлгийн харьяаллтай хүний цус байна. Лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа О.Болдбаатар гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас- 64/,
2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1036 тоот актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ийн гэх цаасан дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр АВ /IY/ бүлгийн харьяалалтай байна. Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас- 75/,
2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1035 тоот актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн С.Ариунболдын гэх шингэн цус нь АВО системээр АВ / IY /бүлгийн харъяалалтай байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн 17 см урттай бариулгүй ажлын хэсэг дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр АВ/ IY / бүлгийн харъяалалтай байна. Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас- 83/,
2.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1035 тоот актын:
1. Сансарбаатарын биед хамрын ясны хугарал, баруун гарын алганд шарх гэмтэл учирчээ.
3.9. Дээрх хамар ясны далд хугарал гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, баруун гарын алганд үүссэн шарх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэхэд боломжтой.
4. Дээрх хамрын ясны хугарал, баруун гарын алганд шарх гэмтлүүд ойролцоогоор нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх ба тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийг чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас- 87/
2.17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1558 тоот актын:
1. Ариунболдын биед зүүн даланд шарх, зүүн мөрөнд шарх гэмтэл учирчээ.
2.3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхүй. шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас, хуудас-91/
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс хх 87 хх 64 хх 11, шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс хх 34-35, хх 147-151, хх 153-155, хх 156-159, хх 161-163, хх 165, хх 167-168, хх 107, Хавтаст хэргээс 3-4, хх 87, хх 13, хх 161, хх 107, 153 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Н.Сансарбаатарыг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 14-нд шилжих шөнө согтуугаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-19б тоотод оршин суух С.Ариунболдыг гэрт нь үл ялих зүйлээр шалтаглан, зүүн дал орчим нь 3 удаа хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээний явцад нотлогдож тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Сансарбаатар нь С.Ариунболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн дал орчим нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл тогтоогдож байгаа боловч тэд ямар нэг шалтгаангүйгээр уг үйлдлийг хийсэн нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
- Хохирогч С.Ариунболд.... би түүний найзуудтай танилцаж хөзөр тоглонгоо 0.75 литрийн хэмжээтэй Улаанбаатар архинаас 2 шилийг хувааж уугаад бүгд унтахаар хэвтсэн. Тэгтэл Сансарбаатарын найз Эрдэнэбаяр хөнжил дотор бөөлжих шиг болсон бөгөөд би хажууд нь сууж байсан Золжаргалд наад залуудаа хувин авч ирж өгөөд бөөлжүүл л дээ, аль эсвэл гарч бөөлжүүл гэхэд Золжаргал чи юун сүртэй юм бэ чи ганцаараа орон гэртэй нь юм уу гээд уурлаад байсан. Тэгтэл хажууд нь хэвтэж байсан Сансарбаатар босч ирээд чи юундаа сүрчигнээд байгаа хачин пизда вэ гэхээр нь би чи намайг пиздаагаар дууддаг хэн бэ гэхэд Сансарбаатар чи үхлээ ш дээ пизда минь гээд намайг түлхэхээр нь би зөрүүлээд түлхсэн. Тэгээд Сансарбаатар бид хоёрыг гэрийн зүүн баганын хажууд маргалдаад зогсож байхад гэрийн гэрэл унтарсан бөгөөд гэрэл унтрахад Сансарбаатар намайг түлхэхэд нь би газар унасан, намайг босоход Сансарбаатар дахин түлхэж дээрээс дарж газар унахдаа миний зүүн далны хэсэгт үзүүртэй зүйлээр хатгах шиг болсон...гэх мэдүүлэг
- гэрч Б.Нансалмаагийн... Эрдэнэбаяр, Золжаргал 2 тасраад унчихаар нь орлуу оруулж унтуулаад бид нар унтацгаахаар болоод орондоо ороод хэвтэж байтал Эрдэнэбаяр бөөлжлөө гээд босох хоорондоо хэвтэж байсан хөнжил дээрээ бөөлжсөн юм. Тэгэхээр нь Дэлгэрмаа бид 2 өрөөний гэрлийг асаагаад Эрдэнэбаярыг хараад сууж байхад Ариунболд бид нарт хандаж айлд ирчихээд гэрэл асаагаад соёлгүй юм вэ гэсэн утгатай зүйл хэлээд уурлаад байхаар нь Дэлгэрмаа бид 2 гэрлийг унтраагаад Эрдэнэбаярыг Дэлгэрмаа бид хоёр С.Ариунболдын дэргэд хэвтүүлсэн юм. Дэлгэрмаа бид хоёр гар утсаа оролдоод сууж байхад Эрдэнэбаяр орон дээрээс уначихсан юм. Тэгээд унасан газар нь эвийг нь олоод хэвтүүлээд байж байхад Эрдэнэбаяр дахиад хэвтэж байсан хөнжил дээрээ бөөлжчихсөн юм. Тэгтэл Ариунболд босч ирээд уурлаад айлд ирчихээд намайг элэг бариад байгаа юм уу гээд Эрдэнэбаярыг цохиод өшиглөөд байхаар нь Дэлгэрмаа бид хоёр очиж хамгаалахад Ариунболд Дэлгэрмаа бид хоёрыг хэл амаар доромжилж байснаа Сансарбаатарыг бос гэж өшиглөөд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Сансарбаатарын гарнаас татаад босгосон бөгөөд Ариунболд Сансарбаатарыг хэл амаар доромжлоод дайрч байснаа тэр хавьд хэвтэж байсан хүмүүс рүү дайрч давшилж эхэлсэн. Отгонбаатар Ариунболдтой хэрэлдээд зодолдох гээд байхаар нь Дэлгэрмаа Отгонбаатарыг гэрээс аваад гарсан бөгөөд Ариунболд гэрээсээ гараад Отгонбаатартай маргалдаж барьцалдахаар нь би гараад тэр хоёрыг салгахад Ариунболд гэрт орсон юм...гэх мэдүүлэг
- гэрч Д.Дэлгэрмаагийн... Зурагтын орчимд “Анар” нэртэй дэлгүүрийн орчимд Ариунболд тосож аваад Ариунболдын гэрт очсон. Тэгээд тэдний гэрт 0.75 граммын 3 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд 03 цагийн орчимд унтацгаасан. Тэгээд Эрдэнэбаяр бөөлжөөд байхаар нь би бөөлжсийг нь цэвэрлээд байж байтал Ариунболд уурлаад та нар манай гэрт арай давруу байгаад байгаа бишүү чи эд нарыг манайд бөөлжүүлэн гэж авчраагүй биздээ гэхэд Сансарбаатар үгүй найз нь чамайг хүндлээд ирсэн гэж хэлтэл Аруинболд уурлаад Отгонбаярыг өшиглөөд дараа нь Сансарбаатарын хөлрүү өшиглөсөн. Тэгээд Сансарбаатар босч ирээд муудалцаад барьцалдаад авсан. Ариунболд уурлаад та нар зайлцгаа гэж хэлэхээр унтаж байсан найзуудаа бөөнөөрөө гарах гээд би түрүүлж гараад машины түлхүүр хайж байтал Боогий гараад иртэл гэрэл унтарчихсан. Тэгээд яасан гээд асуутал Сансарбаатар Ариунболдыг хутгалчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг
- гэрч А.Алтан-Одын......тэгээд бид нар нийлээд 0.75 граммын 3 шил архи хувааж ууцгаасан шөнө 02 цагийн орчим унтацгаасан. Намайг сэрэхэд Ариунболдын гэдэс цус болчихсон нэлээн ууртай байсан. Тэгээд гэр дотор Сансараа, Ариунболд хоёр байсан гэрт өөр ямар нэг хүмүүс байсныг сайн санахгүй байна. Тэгээд бид нар гараад машиндаа суугаад явцгаасан. Би тухайн үедээ юунаас болоод юу болоод байгааг сайн ойлгоогүй, яармагт машин дотор хонож байхдаа юунаас болоод юу болчихвоо гэхэд Нансалмаа, Дээгий хоёр унтаагүй байж байтал Эрка бөөлжөөд тэгээд Ариунболд Эркаруу дайрахаар тэр хоёр болиулсан гэсэн тэгтэл Оогийг очиж өшиглөөд Нансаа, Дээгий хоёрыг унтаж чадахгүй бол зайл гэж хэлэхээр нь явах гээд бусдыгаа сэрээтэл зарим нь түрүүлж гараад байж байсан чинь Боогий Ариунболд хутга авчихлаа гээд гараад ирсэн тэгсэн Сансараас юу болсон талаар асуухад мэдэхгүй ямар ч байсан хутгалчихсан хаана нь хутгалсанаа санахгүй байна... гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч нь ямар санаа зорилго, сэдэлттэйгээр хохирогчтой маргалдаж түүнийг хутгалгалж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогч С.Ариунболдын буруутай үйлдлээс болж энэ гэмт хэрэг гарчээ.
Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаар тогтоолд “...тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Сансарбаатарын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэгтгэн дүгнэвэл: Н.Сансарбаатар нь хохирогч С.Ариунболдтой хувийн таарамжгүй харьцааны үндсэн дээр маргалдан согтуугаар хохирогч С.Ариунболдыг зүүн дал орчим нь 3 удаа хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэргийн шинжгүй, харин мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Н.Сансарбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв .
Шүүгдэгч Н.Саранбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2. дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар”-ын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч С.Ариунболд хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогчийг шүүх хуралдаанд удаа дараа дуудсан боловч ирэхгүй, оршин суух хаягтай байхгүй байх тул хохирогчоос нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэг битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэр бүхий эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Н.Сансарбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заансаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Норьпилын Сансарбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сансарбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Сансарбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Хохирогч С.Ариунболдын нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, бор ханцуйтай шар их биетэй куртик 1 ширхэг, саарал аралтай бор тэлээ 1 ширхэг, цэнхэр жинсэн өмд 1 ширхэг, шоон дүрсүүдтэй бор шаргал өмд 1 ширхэг, цэнхэр бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар хөх дотоож 1 ширхэг, хагас түрүүтэй гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Н.Сансарбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Сансарбаатарт урьд нь авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Сансарбаатарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧ Н.БАЯРМАА