Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 621

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: ТУБ

Нэхэмжлэлийн шаардлага: “...ТУБын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 211800206 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болг*******ах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.О, хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч татварын ахлах улсын байцаагч Ц.Э, улсын байцаагч Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролц*******ав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ТУБ “Э” ХХК-ийн 2008-2012 оны үйл ажиллагаанд нийт 2,071,514,391.61 (Хоёр тэрбум далан нэгэн сая таван зуун арван дөрвөн мянга гурван зуун ерэн нэгэн төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийн нөхөн татварыг ногд*******ж 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №211800206 дугаар татварын улсын байцаагчийн актыг х*******ь бус захиргааны акт болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болг*******ахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Анх Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Н.Т*******, Р.Д******* нар нэхэмжлэгчийн 2008 оноос 2012 оны үйл ажиллагаанд хамаарах татварын хяналт шалгалтыг 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр №2******* дугаартай Татварын Улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Татварын дүгнэлтээр нэхэмжлэгчийг татварын х*******ь тогтоомжийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр шийдвэрлэсэн байсан.

2. Нэхэмжлэгч нь үйл ажиллагаанд нь аливаа эрүүгийн шинжтэй үйлдэл байхгүй, Татварын дүгнэлт нь х*******ийн үндэслэлгүй, илэрхий алдаатай байсан тул Татварын дүгнэлтийг эс зөвшөөрч, х*******ь бус захиргааны акт хэмээн үзэж Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан.

3. Нэхэмжлэгч нь Татварын дүгнэлтэд холбогдох гомдолдоо үйл ажиллагааныхаа талаар, тухайн татварын хяналт шалгалт нь бүрэн зөв хийгдээгүй талаар тайлбар болон Татварын дүгнэлтэд дурдагдсан зөрчил тус бүрээр эс зөвшөөрсөн үндэслэл тайлбараа дэлгэрэнгүй гаргасан боловч Татварын маргаан таслах зөвлөл нь Татварын дүгнэлтэд холбогдох гомдлыг шийдвэрлэх боломжгүй, хянан үзэхгүй хэмээн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №174 албан тоот албан бичиг (Буцаасан тухай мэдэгдэл гэх)-ээр нэхэмжлэгчид буцаасан.

4. Нэхэмжлэгч нь Татварын дүгнэлтэнд гаргасан гомдлыг хянан хэлэлцэхээс татгалзаж, буцаасан Татварын маргаан таслах зөвлөлийн эс үйлдэхүй нь х*******ь бус хэмээн үзэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №187 тоот тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э” ХХК-ийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь х*******ь бус болохыг тогтоож,  гомдлыг х*******ийн дагуу шийдвэрлэн захиргааны акт гаргахыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн.

5. Мөн энэ хугацаанд Татварын дүгнэлтийн дагуу үүсгэсэн №2014250004869 дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн хяналтын прокуророос нэхэмжлэгч нь татвараас зайлсхийсэн нь тогтоогдоогүй гэж үзэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №2771 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд сүүлд Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор эрүүгийн хэргийг хянаж үзэн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №157 дугаар тогтоолоор хаасан.

6. Татварын маргаан таслал зөвлөл нь нэхэмжлэгчийн Татварын дүгнэлтэд холбогдох гомдлыг шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг огт биелүүлээгүй. Гэвч хариуцагчид нь нэхэмжлэгчийн 6-10 жилийн өмнөх татвар төлөлтийн байдалд дахин татварын хэсэгчилсэн хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ хэмээн Татварын актаар нэхэмжлэгч нь 2008-2012 оны хооронд нийт 8,626,480,773.18 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлыг хасч тооцсон зөрчил илэрлээ хэмээн 2,071,514,391.18 төгрөгийн нөхөн татвар, 621,454,317.48 төгрөгийн торг*******ь, 414,302,878.32 төгрөгийн алданги, нийт 3,107,271,587.41 төгрөгийн төлбөр оногд*******ж, Анхны ардчилсан сонг*******ь болж байнгын ажиллагаатай парламент байг*******агдсаны 25 жилийн ойг тохиолд*******ан өршөөл үзүүлэх тухай х*******ийн дагуу торг*******ь, алдангийн төлбөрийг чөлөөлснөөр нийт 2,071,514,391.61 төгрөгийн нөхөн татварыг х*******ь бусаар ногд*******сан байна.

7. Хариуцагчид нь татварын хэсэгчилсэн хяналт шалгалтаа Улсын төсвийн орлого хяналтын газрын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Татварын дүгнэлт, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Нийслэлийн прокурорын газрын 157 дугаар тогтоол болон холбогдох бусад албан бичгийг үндэслэн хийж гүйцэтгэсэн хэмээн Татварын актдаа дурдсан байна.

8. Нэхэмжлэгч нь Татварын актыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч Татварын маргаан таслах зөвлөлд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гомдлоо гаргасан. Татварын актад холбогдох гомдлыг Татварын маргаан таслах зөвлөл нь 2019 ны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд 14 дүгаар тогтоолоор Татварын актыг хэвээр баталсан ба нэхэмжлэгч Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан болно.

Нэхэмжлэгч нь Татварын актыг дараахь үндэслэлээр х*******ь бус захиргааны акт гэж үзэж байна:

1. Хариуцагчид нь Татварын актыг гаргахдаа Татварын ерөнхий х*******ьд заасан журмыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй. Тухайлбал хариуцагчид нь Татварын ерөнхий х*******ийн 32 дугаар зүйлд заасан мэдээ баримт цугл*******ах, татварын хяналт шалгалт хийхэд баримтлах журмыг зөрчсөн бөгөөд нэгэнт хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтийг дангаар нь үндэслэн Татварын актыг гаргасан байна. Ийнхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтийн дүнг нэг ч төгрөгийн зөрүүгүйгээр ашиглан Татварын актыг гаргасан нь татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ бусдын нөлөөнд үл автах, гагцхүү х*******ь эрх зүйн актыг удирдлага болгон ажиллах зарчмыг зөрчсөн бөгөөд хариуцагчид татварын бие даасан хяналт шалгалт хийгээгүй байна.

2. Хариуцагчид нь захиргааны байг*******лагаас захиргааны акт гаргах, иргэн, х*******ийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохиц*******алтыг бүрдүүлсэн Захиргааны ерөнхий х*******ьд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг бүхэлд нь зөрчсөн. Өөрөөр хэлбэл Татварын актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цугл*******ах, оролцогчийг сонсох зэрэг ажиллагааг х*******ьд заасан журмын дагуу огт яв*******аагүй. Нэхэмжлэгчийн эрх, х*******ь ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа тухайн этгээдэд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн байна.

3. Татварын ерөнхий х*******ьд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хариуцагчид нь Татварын актыг гаргасан. Хариуцагчид нь нэхэмжлэгчийн 6-10 жилийн өмнөх үйл ажиллагаанд татвар нөхөн ногд*******сан нь Татварын ерөнхий х*******ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт татвар нөхөн ногд*******ах, алданги, торг*******ь ногд*******ах хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар заасан заалтыг ноцтой зөрчсөн. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах х*******ь зүйн үндэслэл үгүйсгэгдэх тул Захиргааны ерөнхий х*******ийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр Татварын актыг илт х*******ь бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм.

4. Хариуцагчид нь ямар нэгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа яв*******аагүй боловч Татварын актыг гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо Зөрчлийн тухай х*******ийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх заалт “Хэрэв хүн, х*******ийн этгээдийн х*******ь бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ х*******ийн дагуу шийтгэл оногд*******ах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно” гэсэн заалтыг үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл хариуцагчид огт зөрчлийн хэрэг нээгээгүй, үйл ажиллагаанд нь прокурор хяналт тавиагүй, шийтгэлийн хуудсаар шийтгэл оногд*******аагүй бөгөөд зөвхөн нөхөн татвар ногд*******сан боловч хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо хамааралгүй, өөр х*******ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

5. Хариуцагчид хэдийгээр Зөрчлийн тухай х*******ийг хөөн хэлэлцэх хугацаагаа сунгах үндэслэл болгон дурдсан боловч мөн х*******ийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...х*******ийн этгээдийн эрх зүйн байдлыг дорд*******сан х*******ийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалт болон 2015 оныг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай х*******ийн 5 дугаар зүйлд заасан захиргааны хариуцлагад татах 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг огт харгалзаж үзээгүй байна.

Нэхэмжлэлд дурдагдсан үндэслэлийг харгалзан үзэж, ТУБын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Татварын улсын байцаагчийн №211800206 дугаар актыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагч ТУБ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Э*******, татварын улсын байцаагч Б******* бид 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 211800206 дугаар татварын улсын байцаагчийн актаар “Э” ХХК-ийн  8,626,480,773.18 төгрөгийн зөрчилд 2,071,514,391.61 төгрөгийн төлбөр ногд*******сан.

“Э” ХХК-ийн 2008 оноос 2012 оны албан татварын ногд*******алт төлөлтийн байдалд Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч  Н.Т*******,  Р.Д******* нар хяналт шалгалт хийж 8,535,288,969,901.70 төгрөгийн зөрчилд, эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Татварын улсын байцаагчийн 2******* дүгээр дүгнэлт гаргасан байсан. Уг дүгнэлтийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2771 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Прокурорын тогтоол гарсан ба тус тогтоолыг зөвшөөрөхгүй гэж Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газраас 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин шалг*******ах талаар гомдол гаргасан. Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг х*******ь, хяналтын байг*******лага шалгаад 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэнд “...зөрчлийг шинжилгээгээр хянахад татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлаар тооцох зөрчил 8,626,480,773.18 төгрөг болж байна.

Мөн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хаах тухай” 157 дугаар Прокурорын тогтоол гарсан. Уг тогтоолд “Дээрх баримтуудаас дүгнэж үзэхэд “Э” ХХК нь 2008 оноос 2012 онуудад 8,626,480,773.18 төгрөгийн татвар ногдох орлогоос татвар төлөөгүй, 2008 оноос 2010 онуудад 567,372,011.22 төгрөгийн татвар ногдох орлогоос 56,737,201.13 төгрөгийн, 2011 оноос 2012 онд 8,059,108,761.96 төгрөгийн орлогоос Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай х*******ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “...3,0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж төлөх” гэж заасан хувь хэмжээгээр тооцоход 2,014,777,190.49 төгрөгийн, нийт 2,071,514,391.61 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн” гэсэн байсан. 

Иймд “Э”  ХХК-ийн 8,626,480,773.18 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлыг хасч тооцсон зөрчилд нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай х*******ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногд*******ах орлогыг тодорхойлно:...”, мөн х*******ийн 15 дугаар зүйлийн 15.1.2 “Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Монгол Улсын татварын ерөнхий х*******ийн 33 дугаар зүйлийн 33.2.2 болон 34 дүгээр зүйл, мөн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ х*******ийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байг*******лага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн х*******иар өөрчлөлт ор*******санаар 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ х*******ийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байг*******лага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай х*******ьд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.”, Монгол улсын Зөрчлийн тухай х*******ийн 1.4 дүгээр зүйлийн 3.4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 9 дэх заалт “Хэрэв хүн, х*******ийн этгээдийн х*******ь бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ х*******ийн дагуу шийтгэл оногд*******ах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно.” гэж заасныг үндэслэн татварын улсын байцаагчийн актаар “Э” ХХК-ийн 8,626,480,773.18 төгрөгийн зөрчилд 2,071,514,391.61 төгрөгийн төлбөр ногд*******сан.

Бид татварын хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий х*******ийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх заалтанд заасан зарчмын дагуу татварын улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн бусдын нөлөөнд үл автан гагцхүү х*******ь, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирлага болгон ажилласан болно” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, х*******ьд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодр*******ах шаардлагатай гэж үзэж, захиргааны байг*******лагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Татварын хяналт шалгалт хийх 21180700301 дугаар удирдамжийн дагуу ТУБнар нь “Э” ХХК-ийн 2008-2012 оны албан татварын ногд*******алт, төлөлтийн байдалд хэсэгчлэн хяналт шалгалт яв*******ж,  татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11 өдрийн 211800206 дугаар актаар  Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай х*******ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногд*******ах орлогыг тодорхойлно:...”, мөн х*******ийн 15 дугаар зүйлийн 15.1.2 “Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;” гэж заасныг зөрчсөн гэж үзэн Монгол Улсын татварын ерөнхий х*******ийн 33 дугаар зүйлийн 33.2.2 болон 34 дүгээр зүйл, мөн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ х*******ийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байг*******лага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн х*******иар өөрчлөлт ор*******санаар 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ х*******ийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байг*******лага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай х*******ьд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.”, Монгол улсын Зөрчлийн тухай х*******ийн 1.4 дүгээр зүйлийн 3.4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 9 дэх заалт “Хэрэв хүн, х*******ийн этгээдийн х*******ь бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ х*******ийн дагуу шийтгэл оногд*******ах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно” гэж заасныг үндэслэн 8,626,480,773.18 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлыг хасч тооцсон зөрчилд ногд*******сан 621.454.317.48 төгрөгийн торг*******ь, 414.302.878.32 төгрөгийн алданги, нийт 1.035.757.195.80 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж, 2.071.514.391.61 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчээс дээрх маргаан бүхий актыг эс зөвшөөрч “...хариуцагч татварын акт гаргахдаа Татварын ерөнхий х*******ьд заасан журмыг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй, Захиргааны ерөнхий х*******ьд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь зөрчсөн, Татварын ерөнхий х*******ьд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад татварын акт гаргасан, зөрчлийн хэрэг нээгээгүй, үйл ажиллагаанд прокурор хянат тавиагүй, хариуцагч ямар нэгэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа яв*******аагүй” гэж тайлбарлан маргаж байх бөгөөд хариуцагч нараас “...“Э”  ХХК-ийн 8,626,480,773.18 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдахгүй зардлыг хасч тооцсон, дүгнэлтийг эрх бүхий байг*******лага, албан тушаалтан хүчингүй болгосон нь Зөрчлийн тухай х*******ьд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.”, Монгол улсын Зөрчлийн тухай х*******ийн 1.4 дүгээр зүйлийн 3.4 дэх заалт, 1.5 дугаар зүйлийн 9 дэх заалт “Хэрэв хүн, х*******ийн этгээдийн х*******ь бус үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй ба энэ х*******ийн дагуу шийтгэл оногд*******ах үндэслэлтэй бол хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно” гэж заасныг үндэслэн татварын улсын байцаагчийн актаар “Э” ХХК-ийн 8,626,480,773.18 төгрөгийн зөрчилд 2,071,514,391.61 төгрөгийн төлбөр ногд*******сан” гэж тайлбарлан мэтгэлцэж байна. 

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2018 оны 211800206 дугаар актыг нэхэмжлэгч “Э” ХХК-аас эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хандсан байх бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч  Н.Т*******,  Р.Д******* нар нь Татварын ерөнхий газрын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/06 дугаар албан бичгийн дагуу х*******ь хяналтын байг*******лагын шийдвэрийн дагуу “Э” ХХК-ийн 2008-2012 оны албан татварын ногд*******алт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 8,535,288,969,901.70 төгрөгийн зөрчилд, эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Татварын улсын байцаагчийн 2******* дүгээр дүгнэлт гаргасан байсан. 

Уг дүгнэлтийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын  2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2771 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2014 оны 2******* дүгээр дүгнэлт нь үндэслэлтэй зөв дүгнэлт мөн эсэхийг тогтоосон эрх бүхий байг*******лагын дүгнэлт тогтоол гаргаагүй, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг үндэслэлгүйгээр буцаасан талаарх гомдлыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дгаар сарын 20-ны өдрийн 145 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 226 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын Захиргааны хэргийн шатны шүүх хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 187 дугаар тогтоолоор татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь х*******ь бус болохыг тогтоож, гомдлыг х*******ийн дагуу шийдвэрлэж, захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь гомдлыг хэлэлцэж эцсийн шийдвэр гаргаагүй, дүгнэлт хянах шатанд байгаа гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч нар нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Э” ХХК-д холбогдох эрүүгийн 2014250004869 эрүүгийн хэргийн санхүүгийн баримтанд шинжилгээ хийж, шинжилгээгээр баримтаар нотлогдоогүй 16.457.770.618.77 төгрөгийн зардлыг татвар ногд*******ах орлогоос хасч тооцсон, 2012 онд шууд бус орлогоос Хүн амын орлогын албан татварыг суутган тооцоогүй 492.538.984.58 төгрөг бүгд 16.950.309.603.35 төгрөгийн зөрчлөөс 3.036.531.39.54 төгрөгийн татвар төлөхөөр байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Мөн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэсэн байх бөгөөд дүгнэлтээр 2.071.514.391.61 төгрөгийн татвар төлөхөөр байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. 

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 04-ний  өдрийн 157 дугаар тогтоолоор “Э” ХХК нь 2008-2012 онуудад 8.626.480.773.18 төгрөгийн татварт ногдох орлогоос татвар төлөөгүй, 2008-2010 онуудад 567.372.011.22 төгрөгийн татвар ногдох орлогоос 56.737.201.13 төгрөгийн, 2011-2012 онд 8.059.108.761.96 төгрөгийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай х*******ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “...3,0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж төлөх” гэж заасан хувь хэмжээгээр тооцоход 2.014.777.190.49 төгрөгийн нийт 2.071.514.391.61 төгрөгийн татвар төлөхөөс зайлхийсэн. Шинэчлэн батлагдсан 2015 оны Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2014250004869 дугаартай эрүүгийн  хэргийг хаасан байна.  

Дээрх баримтуудаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч “Э” ХХК нь 2008-2012 онуудад зөрчил гаргасан нь болох нь эрх бүхий байг*******лагуудын шийдвэрээр тогтоогдож байх бөгөөд Татварын улсын байцаагч нь Монгол Улсын татварын ерөнхий х*******ийн 35 дугаар зүйлийн 35.3-д “...Энэ х*******ийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байг*******лага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай х*******ьд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу Зөрчлийн тухай х*******ьд заасны дагуу хариуцлага тооцохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай х*******ийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “... “Зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, х*******ийн этгээдийг тогтоох, шийтгэл оногд*******ах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны яв*******ах энэ х*******ьд заасан ажиллагааг ойлгоно”, гэж заасны дагуу ажиллагааг хийгээгүй, энэ х*******ийн 1.9 дүгээр зүйлд заасан зөрчлийн хэрэг нээхгүй байх тохиолдол илрээгүй байхад зөрчлийн хэргийг нээлгүйгээр акт тавьсан, мөн х*******ийн 3.1 дүгээр зүйлд заасны дагуу холбогдогчийн эрхийг эдлүүлэлгүйгээр акт тавьсан байна. 

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “...шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодр*******ах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодр*******ах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байг*******лагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасны дагуу ТУБын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 211800206 дугаар актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Татварын ерөнхий х*******ийн 35 дугаар зүйлийн 35.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай х*******ийн 1.4 дүгээр зүйлийн 1.2, 1.9 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан баримтлан ТУБын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 211800206 дугаар актыг хариуцагч ТУБаас хэргийн нөхцөл байдлыг дахин тодр*******сны дараа дахин шинэ акт гаргах хүртэл буюу 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр х*******ийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаа тоологдохыг мэдэгдсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон ТУБаас шинэ акт гаргаагүй тохиолдолд ТУБын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 211800206 дугаар актыг хүчингүй болгохыг дурдсугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гарг*******ан нэхэмжлэгч нарт олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                       Ц.ОДМАА