Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2017/00662

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2017/00134/И

Дархан-Уул аймаг дахь С Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д.Оюундарь , тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Энхжин инвест ХХК /Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Манхан толгой, Мөнгөн хөөс авто угаалгын газарт байрлах, утас:8604 6006, 9464 6006 /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 49 дүгээр байр, 207 тоотод оршин суух, Боржтгон овгийн Лхамжавын Энхбаатар /РД:ХЕ79022473, утас:8811 4089/-т холбогдох

 

70,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

38,347,950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичиг А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Дархан-Уул аймгийн Энхжин инвест ХХК-ийн салбарын захирлаар ажиллаж байсан Л.Энхбаатар нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр машин барьцаалж 45,000,000 төгрөгний зээлийг Дуламсүрэнд олгосон. Уг зээлээс 15,000,000 төгрөг нь Дуламсүрэнгийн данс руу, үлдэгдэл мөнгөнөөс Л.Энхбаатарын данс руу 20,000,000 төгрөг, 9,980,000 төгрөгөөр тус тус орсон байдаг. Ингээд энэ зээл төлөгдөхгүй явсаар барьцаанд тавьсан 46-58 ДАХ улсын дугаартай автомашиныг хүү, алдангид нь тооцоод нийт 7,000,000 төгрөгөөр бодож Улаанбаатар хотын толгой компани болох Энхжин инвест ХХК нь машиныг хурааж авсан. Үлдэгдэл мөнгөн дээр 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Энхжин инвест ХХК-ийн Дархан салбарын захирал Л.Энхбаатар үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж 42,000,000 төгрөний зээлийн гэрээ байгуулсан. Ингээд Дуламсүрэнгээс зээлээ төлөхийг Энхжин инвест ХХК нь удаа дараа шаардахад би энэ зээлийг төлөхгүй. Энэ зээлийг Л.Энхбаатар авсан. Би 7,000,000 төгрөгөөр машинаа хураалгасан учир надад төлөх ямар үндэслэл байхгүй гэж хэлсэн. Тухайн үед толгой компанийн байгуулсан байгууллагын дотоод дүрэм, журмаар Энхжин инвест ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь 20,000,000 төгрөгнөөс дээш зээлийг олгох ёсгүй, хоёрдугаарт хэрвээ зээл олговол дандаа машин барьцаалж байхаар журам дээрээ тусгасан. Гэтэл тухайн үед захирлаар ажиллаж байсан Л.Энхбаатар байгууллагын дүрэм, журмыг зөрчиж эрх мэдлээ урвуулан ашиглаж Дуламсүрэнд урьд авсан 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 45,000,000 төгрөгний зээл төлөгдөөгүй учраас дахин гэрээ байгуулсан. Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Энжин инвест ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргаж Л.Энхбаатараас хүү 7,561,000 төгрөг, алданги 21,000,000 төгрөг, нийт 70,560,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Энхжин инвест ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 70,560,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 70,560,000 төгрөг нь 42,000,000 төгрөгний үндсэн зээл, 21,000,000 төгрөгний алданги, 7,560,000 төгрөгний хүү зэрэг 3 тусдаа үнийн дүнг нэгтгээд 70,560,000 төгрөг болсон байдаг. Иргэн Дуламсүрэн гэгчтэй 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ хийсэн. Дуламсүрэн нь удаа дараа Энхжин инвест ХХК-ийн төв салбараас зээл авч байсан найдвартай зээлдэгч юм. Л.Энхбаатарыг ажиллаж байхад Энхжин инвест ХХК-нд зээлийн дүрэм, журам гэж огт байгаагүй. 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр авсан зээлээ 2016 оны 02 дугаар сар хүртэл төлөгдөж байсан. Гэтэл 2016 оны 01 сард нь захирал Гэрэлт-Од Л.Энхбаатарт хэлэхдээ бүх зээлээ нэгтгээд гэрээ хийчих гэж хэлсэн. Тухайн үед зээл яаж гардаг байсан бэ? гэхээр захирлын хувийн данснаас Дархан салбарын захиралтай ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр хувийн данснаас хувийн данс руу ордог. Гэтэл Улаанбаатар хотын толгой компаниас Дархан салбарын данс руу мөнгө орж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Л.Энхбаатар нь Дуламсүрэн гэдэг хүний зээл ганцхан машинаар хангахгүй байна. Иймд Дуламсүрэнгийн эзэмшлийн 3 өрөө байрыг нь барьцаанд авах талаар захиралтайгаа ярилцаж зөвшилцөөд захирлаас нь бүх захиран зарцуулах, ашиг эрхийг нь өөр дээрээ шилжүүлж авахаар хийгээрээ гэж хэлсэн. Л.Энхбаатар хэлснийхэн дагуу үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Дараа нь захирал нь Л.Энхбаатарт хэлэхдээ чи Дуламсүрэн гэгчтэй нийлээд байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Энэ үйлдлийг чинь шалгуулна гээд 2016 оны 02 дугаар сард үүрэгт ажлыг нь хийлгэхгүй, булааж авсан. Ингээд үнэн учрыг нь олохоор Энхжин инвест төв компаниас хуулийн зөвлөх Гантөмөр, өр барагдуулагч Гантулга бид нарын бүрэлдэхүүнтэй цагдаагийн газарт гомдлоо гаргаж, шалгагдаж эхэлсэн. Тэгээд цагдаагийн газраас Л.Энхбаатар, Дуламсүрэн гэх хоёр хүн залилан мэхэлсэн үйлдэл байхгүй. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр явагдаж байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж уг хэргийг хаасан. Энхжин инвест ХХК нь Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Уг нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй. Яагаад үндэслэлгүй вэ гэхээр 42,000,000 төгрөгний зээл нь 45,000,000 төгрөгний зээлийн гэрээнд дээр үндэслэж хийгдсэн гэрээ юм. Уг зээлийн гэрээний төлөлтийг цагдаагийн байгууллагад хандах хүртэл буюу 2016 оны 02 дугаар сар хүртэл төлсөн. Мөн Тоёото Камри загварын 85-88 ДАР улсын дугаартай машиныг 15,000,000 төгрөгөөр тооцож уг зээлэндээ суутгаж авдаг. Дээрээс нь Л.Энхбаатарын нэр дээр шилжиж очсон байсан миний 21,000,000 төгрөгний үнэтэй 30-99 УНН улсын дугаартай Toyota Camry маркийн машины гэрчилгээг шилжүүлж аваад захиран зарцуулсан. Дээрх хоёр машин Энхжин инвест ХХК-ийн нэр дээр шилжсэн болох нь Автотээврийн үндэсний төвөөс авсан лавлагаагаар тогтоогдож байгаа. Мөн Л.Энхбаатар нэхэмжлэлийн шаардлага болох 70,560,000 төгрөгийг ямар үндэслэлээр төлөх ёстой болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласангүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлттэй байна. Энэ хэрэгт холбогдуулж цагдаагийн газраар шалгуулж, тус цагдаагийн газар нь Л.Энхбаатарыг гэм буруугүй гэх эцсийн шийдвэр гарахаас өмнө түүний машиныг Энхжин инвест ХХК нь хашаандаа оруулаад хөдөлгөөнгүй эндээ байж байг, асуудлаа шийдсэний дараа машиныг чинь буцаагаад өгнө гэж хэлээд гэрчилгээг нь шилжүүлж авсан байдаг. Ингээд Цагдаагийн газраас албан тоот бичээд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар руу шилжүүлсэн. Цагдаагийн газраас 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр албан ёсны шийдвэр гараад Л.Энхбаатар машинаа авъя гэхэд өө тийм зүйл байхгүй. Бид нар шүүхэд хандаж гэж байгаа гэж хэлсэн. Миний зүгээс цагдаагийн газраар шалгагдаад Л.Энхбаатарыг гэм буруугүй гэж байхад чи хүний эд хөрөнгийг хуурч мэхлэх замаар нэр дээрээ шилжүүлчихсэн чинь буруу байна гэж хэлээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар хандсан. Гэтэл харъялалын дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар руу шилжсэн байна тус газарт шалгуул гэж хэлсэн. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт Гэрэлт-Од, Энхбаатар мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл энэ энэ асуудлаа маргаан үүсээд явж байхад Энхжин инвест ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр авто машиныг бусдад зарж, гэрчилгээг нь шилжүүлсэн болох нь авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтаар нотлогдож байна. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзсан тогтоолдхудалдах, худалдан авах гэрээ болон зээлийн гэрээг үндэслээд Л.Энхбаатарыг залилан мэхлээгүй байна гэж үзсэн. Миний зүгээс худалдах, худалдан авах гэрээ болон 15,000,000 төгрөгний хуулийн зээлийн гэрээ байна уу? гэдгийг шалгаад үзэхэд уг гэрээ байгаагүй. Гэтэл Энхжин инвест ХХК нь маргааны үнэнийг олтол хашаандаа байлгана гэж хэлчихээд асуудал шийдвэрлэгдээгүй байхад машиныг бусдад зарж захиран зарцуулах эрхийг нь шилжүүлж байгаа үйлдлээс хохирсон. Нэхэмжлэлийн шаардлага болох 70,560,000 төгрөгийг төлөх үүргийг Л.Энхбаатар хүлээж ёсгүй. Яагаад гэвэл автомашин нь эзэнтэй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж, зээлээ төлөөд явж байхад зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө нь өөрийнх мөн байхад хүний автомашиныг хуурч аваад захиран зарцуулчихаад байгаа үйлдэлд нь автомашинаар хохирч байна. 30-99 УНН улсын дугаар бүхий Toyota Camry маркийн машин нь Л.Энхбаатарын нэр дээр байгаа боловч миний өмч байсан. Гэрээний үүрэг хүлээх ёсгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгжо өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлд дурдагдснаар худалдах, худалдан авах эрх зүйн баримт бичиггүйгээр тухайн авто машиныг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлээс болж Toyota Camry маркийн 21,000,000 төгрөгний үнэ бүхий машины мөнгө гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарсан. Энхжин инвест ХХК нь Л.Энхбаатараас маргааны үнэн учрыг олтол хашаан дотроо машин байлгана гэж хэлж машины гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авсан. Уг маргаан цагдаагийн газраар шалгагдаж байхад буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бусдад зарж захиран зарцуулах эрхийг нь шилжүүлсэн байдаг. Энэ хууль бус үйлдлээс болж автомашинаараа хохирч байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох Toyota Camry маркийн 21,000,000 төгрөгний үнэ бүхий машиныг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Тухайн үед Л.Энхбаатар нь Энхжин инвест ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын захирал нь байсан. Хоёрдугаарт: 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулахдаа зөвхөн машин барьцаалж зээл олгосон. Гэтэл энэ зээл нь төлөгдөхгүй явсаар байгаад барьцаанд тавьсан машинаар зээлийн тодорхой үнийн дүнд бодож 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дахин зээл гаргуулсан. Тэгэхдээ Энхжин инвест ХХК-ийн үйл ажиллагааны дотоод журмыг зөрчиж зээл олгосон. Энэ зээл одоо болтол төлөгдөөгүй. Нотлох баримтын үндэслэж 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан 45,000,000 төгрөгний зээлээс 15,000,000 төгрөг Дуламсүрэнгийн дансанд орсон. 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 16 цаг 30 минутад 20,000,000 төгрөг, 9,880,000 төгрөг тус тус Л.Энхбаатарын дансанд орсон. Энэ мөнгө яагаад тухайн үед салбарын захирал байсан Л.Энхбаатарын дансанд орсон. Мөн барьцааны зүйл зөвхөн автомашин байхад үл хөдлөх эд хөрөнгө, газрыг барьцаалж Дуламсүрэнгийн мөнгийг өөрийн данс руу хйиж авсан юм бэ? энэ үйлдлээс харахад Л.Энхбаатар өөрт оногдсон албаны эрх мэдлээ хэтрүүлэн олгох ёсгүй зээлийг олгож, барьцаанд авах ёсгүй эд хөрөнгийг барьцаанд авсан үйлдлээс нь болж 70,560,000 төгрөгийг гаргуулахаарнэхэмжилж байна. Мөн 45,000,000 төгрөгний зээл олгоход нь шимтгэлд 20,000 төгрөг нь суутгагдсан байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд 6 хувийн хүүтэй, гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувиар алданги тооцно гэж бичигдсэн учраас үүний дагуу хүү алданги, тооцсон. Энэ гэрээгээр автомашин барьцаалах ёстой байхад үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгууллагын дотоод дүрэм журмыг зөрчсөн байгаа. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээл болох 42,000,000 төгрөг Дуламсүрэнд олгогдоогүй. Энэ гэрээ нь сүүлд нөхөж хийсэн гэрээ. 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 45,000,000 төгрөгний зээл олгож, зээлийн гэрээ байгуулсан. Уг зээл төлөгдөхгүй байхаар нь барьцаанд байсан автомашиныг нь хурааж хүү, алданги нь тооцож суутгаад үлдэгдэл 42,000,000 төгрөг дээр тухайн үед байсан захирал Л.Энхбаатар 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нөхөж гэрээ байгуулсан. Ингээд нийт 2 удаа гэрээ байгуулсан. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр шаардаж байна. 6 сарын хугацаатай байгуулсан. Энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй учир Дуламсүрэнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр нь автомашиныг нь 7,000,000 төгрөгөөр тооцож авсан юм. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан нэмэлт нэхэмжлэлийн тайлбартаа:

...2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 42,000,000 төгрөгний зээлийн гэрээг Дуламсүрэнтэй Энхжин инвест ХХК нь байгуулж зээл олгосны үндсэн дээр хохирол учирсан гэж хэллээ. Энэ нь ямар ч үндэслэлгүй. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрө байгуулсан гэрээгээр Л.Энхбаатар болон Дуламсүрэнгийн дансанд огт ороогүй үйлдэл нь гэрээ хүчин төгөлдөр бус болж байна.Мөн 42,000,000 төгрөг компани данснаас гараагүй болох нь нотлох баримтаар нотлогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энхжин инвест ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбараас Toyota Camry маркийн 85-88 улсын дугаартай машиныг шилжүүлж авсан. Энэ нь толгой компани буюу Улаанбаатар хотод яригдах ёстой асуудал гэж байгаа боловч Дархан салбар руу шилжээд очихсон. Машин мөн энд хадгалагдаж байсан. Тэгэхээр Энхжин инвест ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар хариуцах ёстой. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байхад яагаад Энхжин инвест ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь бусдад шилжүүлсэн юм бэ? худалдах худалдан авах гэрээ болон өгсөн авсан үйл баримт байхгүй байна. Гэхдээ танайх захиран зарцуулаад явж байсан учраас нэхэмжлэх бүрэн үндэстэй байна. гэжээ

 

ؿ ,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК-ийн Ялалт авто ломбард Дархан салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Энхбаатарт холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн гэрээгээр зээл 42 000 000 төгрөг, хүү 7 560 000 төгрөг, алданги 21 000 000 төгрөг нийт 70 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэжмлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн зээлийн гэрээ, мөн Л.Энхбаатар нь салбарын захиралын албан тушаалд ажиллаж байснаа ашиглан, автомашин барьцаалах эрхтэй байхад барьцаалах ёсгүй үл хөдлөх хөрөнгө барьцаалж, мөн салбар дээд тал нь 20 000 000 төгрөгнөөс дээш зээл гаргахгүй гэсэн дотоод журмаа зөрчсөн ... гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... тухайн гэрээгээр 42 000 000 төгрөг олгогдоогүй, Д.Дуламсүрэнд өгсөн зээлийн зарим хэсэг төлөгдөж, барьцаа хөрөнгийг, мөн миний эзэмшлийн автомашиныг авсан атлаа ямар үндэслэлээр 70 560 000 төгрөг шаардаж байгааг ойлгохгүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Хариуцагч Л.Энхбаатар нь Энжин Инвест ХХК-ийн Ерөнхий захиралын 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/088 тоот тушаалаар 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Дархан салбарын захиралаар /тушаалд дурдсанаар/ хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтан бөгөөд мөн захиралын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/20 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

Хариуцагч Л.Энхбаатар нь Энжин Инвест ХХК-ийн Дархан салбарын захиралын хувьд Энхжин Инвест ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Зээл олгох үйл ажиллагааны журам-ын 5.5.3-д зааснаар 10 000 000 хүртэлх хэмжээний зээл олголтын шийдвэр гаргах, мөн компанийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/89 тоот Автомашин барьцаалсан зээл олгоход мөрдөгдөх дотоод журам-ын 5.5-д зааснаар салбарын захирал 20 000 000-с дээш дүнтэй зээлийн хүсэлт авсан бол тухайн зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг төв салбарт илгээж зээлийн хуралд оролцуулан зээл олголтын шийдвэрийг гаргуулах эрхтэй байсан байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлдэгч Д.Дуламсүрэнд зээл олгохдоо өөрийн эрх хэмжээнээс илүү зээл олгосон, мөн барьцаалах ёсгүй хөрөнгө барьцаалсан гэж байгаа бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нэг талаас Энхжин Инвест ХХК-ийн Ялалт авто ломбард, Д.Дуламсүрэн нарын хооронд 45 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай олгох зээлийн гэрээ, мөн энэхүү зээлийн гэрээний Үүргийн гүйцэтглэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулсан бөгөөд дээрх гэрээний үүрэг зөрчигдсөн эсэх, энэ гэрээгээр зээлдэгч Д.Дуламсүрэн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж байгаа бол зээлдүүлэгч талд ямар хохирол, алдагдал учирсан нь тодорхойлоогүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ зээлийн зарим төлөлт хийгдсэн, барьцааны зүйл болох 45-68 дугаартай ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авсан гэж гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдаж байна.

Нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК-ийн Ялалт авто ломбард Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний талууд Л.Энхбаатар, Д.Дуламсүрэн нар бөгөөд энэ гэрээнд Энхжин Инвест ХХК-ийн Дархан салбар ямар хамааралтай нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар маргааны зүйл болж байгаа 42 000 000 төгрөгийг Ханджавын Гэрэлт-Одын ХААН банкны данснаас 15 000 000 төгрөгийг Д.Дуламсүрэнгийн дансанд, 22 000 000 төгрөг, 7 980 000 төгрөг нийт 29 980 000 төгрөг Л.Энхбаатарын шилжсэн гэж байгаа бөгөөд энэ нь депозит дансны дэлэгэрнгүй хуулга /иргэн / -аар тогтоогдож байгаа бөгөөд Х.Гэрэлт-Одын хувийн данснаас шилжсэн мөнгө нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК-д хамааралтай эсэх ньмөн тогтоогдохгүй байна.

Хариуцагч Л.Энхбаатар нь Энжин Инвест ХХК-ийн Дархан салбарын захиралаар / тушаалд дурдсанаар / хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үедээ албан тушаалаа хэтрүүлэн бусдад зээл олгон, хохирол учруулсан гэж байгаа бол Энхжин Инвест ХХК-ийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Зээл олгох үйл ажиллагааны журам-ын 4.2-т заасан зээлийн эдийн засагч нь зээлдэгчийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй зээлийн гэрээ байгуулж гүйцэтгэх захиралаар батлуулна, салбарын захирал 10 000 000 хүртлэх хэмжээний зээл олголтын шийдвэр гаргах ба дээш зээл олгох тохиолдолд энэ тухай ерөнхий захиралд мэдэгдэнэ, мөн компанийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01/89 тоот Автомашин барьцаалсан зээл олгоход мөрдөгдөх дотоод журам-ын Барьцаалан зээлдүүлэх газрын өмчлөлд барьцааны хөрөнгө болох автомашиныг үнэлэх, шилжүүлэх, зээл олгох үүсэх асуудлыг зохицуулах, зээлийг зээл хүсэгчид бэлнээр олгох, касс зээлийн мөнгийг зээлдэгчид өөрт нь олгох, салбарын захирал 20 000 000 дээш дүнтэй зээлийн хүсэлт авсан бол тухайн зээлийн мэдээллийг төв салбарт илгээж зээлийн хуралд оролцуулан зээл олголтын шийдвэр гаргуулна. ...гэснийг зөрчсөн тохиолдолд мөн журамын 5.5-д зааснаар салбарын захирал 20 000 000 төгрөгөөс дээш дүнтэй зээлийг Төв рүү мэдээлэлгүй өөрөө дур мэдэн гаргасан тохиолдолд Компанийн дотоод журмын 10.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх ба түүнээс үүдэлтэй аливаа бүх хохиролыг бүрэн хариуцан барагдуулна. ...гэж заасан байна.

Иймд нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан ... 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр зээл 42 000 000 төгрөг, хүү 7 560 000 төгрөг, алданги 21 000 000 төгрөг нийт 70 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, энэ гэрээгээр шаардах эрх үүсэхгүй мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбар нотлогдохгүй байна.

Хариуцагч Л.Энхбаатар нь Энхжин Инвест ХХК-ийн Дархан салбарын захиралаар / тушаалд дурдсанаар / хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үедээ дотоод журамд зааснаар албан тушаалаа хэтрүүлэн бусдад зээл олгосон гэж байгаа би түүний энэ үйлдлийн улмаас компанид ямар хохирол учирсан, түүнтэй байгуулсан / тушаалд дурдсанаар / хөдөлмөрийн гэрээнд болон журамд зааснаар Компанийн дотоод журамд эд хөрөнгийн хариуцлагыг хэрхэн тооцох талаар тусгасан нь тогтоогдохгүй энэ талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлйин 135.1.2, 135.1.3-т зааснаар Л.Энхбаатар нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад ямар хохирол учруулсан нь болон дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг хүлээлгэн өгөөгүй эсэх нь мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан байсан бол ямар тохиолдолд хариуцлага хүлээх нь тогтоогдохгүй байна.

Дотоод журам болон тушаалд зааснаар хариуцагч Л.Энхбаатар салбарын захиралын хувьд хөрөнгө мөнгө итгэмжлэн хариуцаж байгаа бол ажил олгогч нь хуульд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын ,эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагын тухай гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл,тайлбарыг ... салбарын захиралын хувьд албан тушаалаа хэтрүүлснээс учирсан хохиролыг арилгуулна ... гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК-ийн Ялалт авто ломбард Дархан салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Энхбаатарт холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр зээл 42 000 000 төгрөг, хүү 7 560 000 төгрөг, алданги 21 000 000 төгрөг нийт 70 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэжмлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК-ийн Ялалт авто ломбард Дархан салбарын нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд гаргасан бөгөөд Энхжин Инвест ХХК-ий гүйцэтгэх захирал М.Мөнхцэцэгээс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр олгосон 16/770 тоот итгэмжлэлд Энхжин Инвест ХХК-ий нэхэмжлэлтэй хариуцагч Л.Энхбаатарт холбогдох иргэний хэрэгт тус байгууллагыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг И.Энхболдод олгосон бөгөөд салбарын нэрийн өмнөөс нэхэмжэл гаргах эрхийг олгоогүй байгааг дурдаж байна.

Хариуцагч Л.Энхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК-ы Ялалт авто ломбард Дархан салбараас машины үнэ 21 000 000 төгрөг, ажилласан хугацааны урамшуулал 17 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 347 950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараах байдлаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Маргааны зүйл болж байгаа 30 -99 УНН улсын дугаар бүхий Toyota Camry маркийн автомашиныг Л.Энхбаатар нь А.Баясахжаргалаас 21 000 000 төгрөгөөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр авсан бөгөөд энэ гэрээний үнээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж байгаа болно.

30 -99 УНН улсын дугаар бүхий Toyota Camry маркийн автомашиныг Энхжин Инвест ХХК-ийн Дархан салбарын захирал Л.Энхбаатар гэсэн гарын үсэг бүхий 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16/617 тоотоор 9011212101 улсын бүртгэлийн дугаартай 2619431 регистрын дугаартай Энхжин Инвест ХХК-ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэснээр АТҮТ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь тээврийн хэрэгслийн эзэмшигчийн шилжүүлэн бүртгэж, уг тээврийн хэрэгсэл одоо бусдын эзэмшилд байгаа нь АТҮТ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаарх лавлагаагаар тогтоогдож байна.

Тоотод дурдагдсан 9011212101 улсын бүртгэлийн дугаартай 2619431 регистрын дугаар нь Энхжин Инвест ХХК-ийг болох нь 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох ажилласан хугацааны урамшуулал 17 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан хугацаандаа хүүгийн орлого 272 091 113 төгрөг оруулж компаниа ашигтай ажиллуулж байсан, тус компанийн захирал Х.Гэрэлт-Одтой компанид оруулж буй ашгийн 10 хувиар урамшуулал олгоно гэсэн аман хэлцэлтэй байсан, урамшуулалд 10 000 000 төгрөг авсан, 17 000 000 төгрөг гаргуулна ...гэж тодорхойлж байгаа болно.

Шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнэ 21 000 000 төгрөг, урамшуулал 17 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, тээврийн хэрэгсэл Энхжин Инвест ХХК-ийн эзэмшилд шилжин бусдад шилжсэн, урамшуулалын зардлыг мөн тохирсон бол Энхжин Инвест ХХК-ийн Ялалт авто ломбард Дархан салбараас шаардах эрхгүй энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Толгой компанид хамааралтай асуудал, салбар хариуцахгүй ... гэсэн татгалзал үндэслэлтэй бөгөөд энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болно.

Хариуцагч Л.Энхбаатар нь Энхжин Инвест ХХК-ийн захиралын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/20 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн атлаа маргааны зүйл болж байгаа 30-99 УНН улсын дугаар бүхий Toyota Camry маркийн автомашиныг Энхжин Инвест ХХК-ийн Дархан салбарын захирал Л.Энхбаатар гэсэн гарын үсэг бүхий 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16/617 тоотод 9011212101 улсын бүртгэлийн дугаартай 2619431 регистрын дугаартай Энхжин Инвест ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэж АТҮТ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт хүргүүлсэн байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 877 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолын олсон нь хэсэгт ...Энхжин Инвест ХХК-ийн захирал Х.Гэрэлт-Од нь Л.Энхбаатарыг ажиллаж байх хугацаандаа Д.Дуламсүрэн гэгч хүнд барьцаат зээлийг зохих журмаар олголгүй, байгууллагад хохирол учруулсан байгууллагаас зээлсэн 15 000 000 төгрөг төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр түүний зөвшөөрснөөр Тоеото Камри загварын 85-88 ДАР улсын дугаартай машиныг худалдах, худалдан авах гэрээ хийж байгууллагынхаа нэр дээр шилжүүлж авсан байна. ...гэж дүгнэсэн бөгөөд шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлахад хэргийн материалд дүгнэлтэд дурдагдсан гэрээ байхгүй байсан болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдагдсанаар Л.Энхбаатарт 15 000 000 төрөг шилжүүлсэн, энэ нь шаардаж буй 42 000 000 төгрөгийн зээл, хүү, алдангид тооцогдож байгаа бол Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай хэргийн материалд байгаа баримтаар буюу дээрх тогтоолд байгууллагаас зээлсэн 15 000 000 төгрөг төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр түүний зөвшөөрснөөр Тоеото Камри загварын 85-88 ДАР улсын дугаартай машиныг худалдах, худалдан авах гэрээ хийж байгууллагынхаа нэр дээр шилжүүлж авсан бол түүний байгууллагад учруулсан хохиролын зарим хэсэг төлөгдсөн байхаар байна.

Иймд дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар Энхжин Инвест ХХК-ийн Ялалт авто ломбард Дархан салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Энхбаатарт холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр зээл 42 000 000 төгрөг, хүү 7 560 000 төгрөг, алданги 21 000 000 төгрөг нийт 70 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэжмлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Л.Энхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч Энхжин Инвест ХХК-ийн Ялалт авто ломбард Дархан салбараас машины үнэ 21 000 000 төгрөг, ажилласан хугацааны урамшуулал 17 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 347 950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. 57 57.1, 7 7.1.1-д тус тус ч Энхжин Инвест ХХК 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банк төрийн сан 100190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 510 750 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалаас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 347 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ