Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/984

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Т.Серикжан,

хохирогч Ж.Ч-, Н.С-,  

иргэний нэхэмжлэгч Ч.Ц-,

гэрч Э.Э-, Х.Г-, Н.Б-,

шинжээч Э.Алтанболд,

шүүгдэгч И.Б-, түүний өмгөөлөгч __, ___, ___,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч ___, ____ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “____” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Э-ыг, 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч И.Б-ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __________ дугаартай 10 хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____төрсөн, _____ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, _____ овогт ______ (РД:____________),

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________ төрсөн, ____________ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, _____ овогт _______ (РД:________).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн даваа уруудах замд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 20 минутын орчимд жолооч Б.Э- нь ____________ийн эзэмшлийн “Hyundai aero town” маркийн, ______ улсын дугаартай, 37 зорчигчтой автобусыг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч С.У-, Б.Т-, Ц.Г-, С.З-, Г.А-, Б.Б-, Д.Ц- нарын 7 хүн нас барж, Ц.З-, Ж.Ч- нарын 2 хүний эрүүл мэндэд хүнд, Б.М-, М.Ө-, Н.Г-, О.Г-, Л.С-, Д.У-, П.М-, С.О-, Н.С- нарын 9 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, Т.М-, Х.А-, Ч.Ц-, П.С-, Ц.Б-, О.Т-, Б.О-, Ж.Г-, Б.Х-, Б.У-, Т.С-, У.Л-, С.Ц-, Ж.Л-, Ш.О-, А.Я-, И.Ж-, М.Н-, Г.Д- нарын 19 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан,

____________ийн Авто тээврийн албаны дарга И.Б- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, _______- их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дугаартай тушаалаар батлагдсан “Автомашин ашиглалтын журам”, мөн ____________ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Албан тушаалын тодорхойлолт”-оор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тус сургуулийн эзэмшлийн бүрэн бус “Hyundai aero town” маркийн, ______ улсын дугаартай, 37 зорчигчтой автобусыг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зам хөдөлгөөнд оролцуулж, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б.Э-аар жолоодуулж, улмаар уг автобус онхолдож С.У-, Б.Т-, Ц.Г-, С.З-, Г.А-, Б.Б-, Д.Ц- нарын 7 хүн нас барж, Ц.З-, Ж.Ч- нарын 2 хүний эрүүл мэндэд хүнд, Б.М-, М.Ө-, Н.Г-, О.Г-, Л.С-, Д.У-, П.М-, С.О-, Н.С- нарын 9 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, Т.М-, Х.А-, Ч.Ц-, П.С-, Ц.Б-, О.Т-, Б.О-, Ж.Г-, Б.Х-, Б.У-, Т.С-, У.Л-, С.Ц-, Ж.Л-, Ш.О-, А.Я-, И.Ж-, М.Н-, Г.Д- нарын 19 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би тээврийн хэрэгслийг барих ёсгүй байсан. Манай албаны дарга дэд хурандаа Б- намайг “уг тээврийн хэрэгслийг бариад яв” гэж хэлсэн. Би зугаалганд явахгүй гэж хэлсэн. “Би чиний өмнөөс 30.000 төгрөгийг чинь төлсөн байгаа. Одоо хамт олондоо нэг үйлчлээд өгчих” гэж хэлсний улмаас би тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Гүнтийн даваан дээр 1 дүгээр араагаар гарч ирээд, араа мултарсан, энэ талаараа тухайн автобусанд явж байсан 2 жолооч болон одоо хохирогчоор оролцож байгаа Ч- нарт хэлж, зөвлөлдөж зогсоох боломжит бүх арга хэмжээнүүдийг авсан. Баруун гар тал руу дарах гэхээр зэрэгцээ машин яваад байсан болохоор чадаагүй. Тэгээд овоолсон шороо мөргөсөн. Даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу автобусыг жолоодсон. Бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бага ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч И.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед сургуулийн захирал Л-, хурандаа Б- нарын өгсөн үүргийн дагуу зугаалгын арга хэмжээг зохион байгуулсан. Тухайн өдөр Э-аар автобусыг жолоодуулж явсан. Гэхдээ Э-ыг тээврийн хэрэгслийн ангилалгүй гэдгийг мэдээгүй, энэ талаар надад танилцуулаагүй. Би тухайн ажлыг аваад удаагүй байсан. Надад үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг Захиргаа, удирдлагын газраас танилцуулаагүй. Би ажил авснаас хойш авто зогсоолоосоо авхуулаад үйл ажиллагаа хийгээд эхэлж байсан. Гэтэл ийм харамсалтай үйл явдал болсон. Би үнэхээр гэмшиж байгаа. Нас барсан, гэмтсэн хүмүүс, тэдний ар гэрээс уучлалт гуйж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэв.

Хохирогч Ж.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 10 дугаар сарын 19-ний өдөр ээлжийн амралттай байсан. Бүх албаны дарга нар тухайн үйл ажиллагаанд хамрагдана гээд дуудагдаад ирсэн байсан. Автобусны урд эгнээнд хаалганы хажууд сууж явсан. Даваа уруудаад гэнэт тоормосгүй болчихлоо гээд педалаа дэвсээд эхэлсэн. Би хүнд зэргийн гэмтэл авсан. Ослын дараа Э- анхны тусламж үзүүлж, асууж явсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч нарын хэн, хэнд нь гомдоод байх зүйлгүй. Шүүгдэгч нарын нөхцөл байдлыг харгалзан хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед гэнэтийн үйл явдал болоод өнгөрсөн. Миний хүзүү, сээр хугарч хүндэвтэр гэмтэл учирсан. Сургууль эмчлүүлж өгсөн. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оноох боломж байна уу” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ч.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр миний толгойн хуйх задарсан, гэмтлийн зэрэг нь хөнгөн гарсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Н.С-тэй адил саналтай байна” гэв.

Гэрч Х.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Автобусанд техникийн эвдрэл гэмтэл байгаагүй. Жолооч нарын талаар даргад мэдээлэл өгөөгүй. Намайг 2018 онд ирэхэд л энэ автобус ослын бүсгүй байсан. Тоормосыг шалгах талбай байгаагүй. Би удирдлагуудад ярьж байсан, тухайн байгаа орчиндоо тааруулаад тоормосыг шалгадаг. Ахмадын хороо тойрон аялал хийхэд наклад болон бусад явах эд ангийг сольж, янзалсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг би өгч 7, 7 хоногоор гарын үсэг зуруулдаг. Автобусыг 2019.02.01-ний өдөр үзлэгт оруулсан. Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг жолооч нар өөрсдөө хийдэг. Би тухайн өдөр Б.Э-ыг автобус жолоодож байгааг мэдээгүй” гэв.

Гэрч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Автобусны тоормосны гэмтэл засагдаагүй байсан. Наклад солих шаардлагатай гэдгийг дарга мэдэж байсан. Удаан хугацаагаар гишгэх, уруу газар явахад тоормосны хий алддаг байсан. Хий алддаг гэдгийг Э- мэдэж байсан. Дарга нар яаралтай засварт оруулж өгнө, болохгүй бол 3 дугаар баазаас механикч авч ирнэ гэж ярьж байсан” гэв.

Гэрч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би автобусыг 2013-2018 онд жолоодож байсан. 2018 онд автобусыг Б-д хүлээлгэж өгөхөд автобусанд тоормосны эвдрэл гэмтэл байсан. Хойд дугуйн тоормосны нэг нь барьдаггүй байсан, Э-ыг жолоодох үед гэмтэл нь байсан эсэхийг мэдэхгүй байна” гэв.

Шинжээч Э.Алтанболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасан байдаг. Тэгэхээр тухайн жолооч тээврийн хурдыг заавал дээд хэмжээнд нь хүргэхгүйгээр тухайн ачаа, замын нөхцөлдөө тохируулж явах ёстой. Тухайн жолооч тээврийн хэрэгслийг зогсоох хэмжээний чадамжтай байх ёстой. Тэр тохиолдолд энэ хүн хурдаа тохируулж сонгож явах ёстой. Тухайн хүн тээврийн хэрэгслийг зогсоож чадаагүй учраас хурдыг тохируулж яваагүй гэж үзсэн. Олон зорчигч суулгасан нь ослын шалтгаан болохгүй ч осол гарах үед хохирлын хэмжээг нэмэгдүүлнэ. Энэ осол гарах болсон үндсэн шалтгаан нь тухайн тээврийн хэрэгслийн тоормосны системийн битүүмж алдагдсанаас үүссэн байх магадлалтай, гэхдээ тухайн осол болохоос өмнө үүссэн үү, дараа үүссэн үү гэдгийг тодорхойлох боломжгүй. Нэг тэнхлэгт өөр өөр хэмжээтэй дугуй тавьсан байсан. Гэвч энэ гэмтэл нь ослын шалтгаан болоогүй” гэв.

Эрүүгийн ______ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын: “...Хэрэг болохын урд өдөр нөхөр Г.А- сантехникийн жижүүрээр 24 цаг үүрэг гүйцэтгэж хоносон. Манай хангамж, үйлчилгээний хэлтэс 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө сургууль дээр цуглар гэсэн. Явах хүмүүс хоёр автобусанд суугаад хөдөлсөн. Би “Асиа” маркийн автобусанд, манай нөхөр том “Аеро” маркийн автобусанд суусан. Тэгээд 7 буудлын эцэс орчим “Аеро” маркийн автомашиныг нэг буудал орчим газрын урд явж байгааг харсан. Тэгээд явж байгаад нэг тойргоор эргэх үед автобусны цонхоор онхолдож унасан байсан машиныг хамгийн эхэнд хараад би хүүе манай автобустай ижил автобус байна гэж хэлээд сайн анхаараад харсан манай автобус байсан. Хүмүүс нь хөдлөөд байсан. Автобусны дарагдсан хэсгийн цонхоор манай нөхрийн хөл нь гарсан, хувцас нь цухуйсан ямар ч хөдөлгөөн байхгүй хажууд нь бас нэг хүний толгой дарагдаад хуйх нь язарчи_______ан байхаар нь найдваргүй юм байна гэж бодож, орилоод очих гэхэд манай хүмүүс намайг бүр ойртуулахгүй байсан. Оршуулгын зардлыг сургуулиас бүрэн гаргасан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-112-113, 8 дугаар хавтас, хх-4, 5),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн ____ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаач Г.А-ийн цогцост суурь ясны бяцарсан хугарал, тархины ховдолд цус харвалт, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доор цус харвалт, бага тархины няцралт, аалзан хальсан доорх цус харвалт, цээжний хөндийд цус хуралдалт, хоёр талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хоёрлосон хугарал, сээрний 12, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн салсан хугарал, нугас тасрал, зүрхний баруун тосгуур, ховдол, гол судасны урагдал, үнхэлцэг хальсны урагдал, уушиг, голтын зөөлөн эдэд цус хуралт, элэгний VII, VIII сегментэд цус хуралт, няцрал, баруун бөөр, дэлүүнд няцрал, зүүн атгаал ясны далд хугарал, эрүү ясны хугарал, хамар ясанд хугарал, баруун хацар яс, гайморын хөндийн хануудын бяцарсан хугарал, дух, баруун чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, дух, зүүн нүдний гадна талд, зүүн чихний урд, баруун доод зовхи, эрүү, хэвлий, зүүн сарвуу, зүүн шилбэ, нуруунд зулгаралт, оочны доор болон хоёр гуянд цус хуралт, зулгаралт, баруун хацар, шанаа, цээж, баруун мөр, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд авто ослын үед үүссэн байх боломжтой. 3. Талийгаач дээрх амьдрах боломжгүй гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас шууд нас баржээ...” гэжээ (5 дугаар хавтас, хх-114-119),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _______: “2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Б.Т-ий ажлын газрынхан амралтад явна гэж байсан. Тухайн өдрийн 14 цаг 20 минутын орчимд Н.Э- гэдэг жолооч залгаад манай сургуулийн автобус осолд орсон. Б.Т- Гэмтлийн эмнэлэг дээр байгаа гэж байна, тийшээ очоорой гэхээр нь би эмнэлэг дээр очсон. ___ гэдэг хурандаа мөн залгаад Б.Т- осолд ороод гэмтлийн эмнэлэг дээр очсон байна гэж хэлсэн. ...ямар асуудал болсон юм бэ гэхэд автобус осолдсон гэсэн. Харин манай нөхрийг нас барсан, гэмтсэн эсэх талаар ямар нэгэн юм хэлээгүй. Нэг өрөөнд цагдаагийн 3-4 ажилтан сууж байгаад надаас мэдээлэл аваад танай нөхөр нас барсан гэдгийг тэд нар хэлсэн. ...Оршуулгын зардлыг сургуулиас бүрэн гаргасан. Талийгаачийн нэр дээр байгаа цалингийн зээлийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-117-118),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн ____ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Т-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ямар ч байрлалд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Талийгаач Б.Т- дээрх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокт орж нас баржээ...” гэжээ (5 дугаар хавтас, хх-158-164),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _____:Талийгаач Д.Ц- нь миний төрсөн эцэг Д.Бын төрсөн дүү юм. Эхнэр, хүүхэд байгаагүй. Манай нэг үеэл дүү ____________ийн автобус онхолдсон талаар мэдээлэл аваад талийгаач руу залгахад утсаа ерөөсөө авахгүй байсан гэсэн. Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирсэн хүмүүсийн дунд манай ах байхгүй байсан. Гэмтлийн эмнэлэг дээр талийгаачийн төрсөн дүү _____________ нар очоод “энэ хүмүүс дотор ах байхгүй байна, бид нарыг шүүх эмнэлэг яв гэсэн гэж над руу ярьсан. Тэд нар шүүх эмнэлэг рүү явсан байсан. Би 15 цагийн үед утсаа үзээд тэд нар луу залгахад ______ нар шүүх эмнэлэг дээр байсан. Намайг очиход Цэрэнбилэг ах талийгаачийн цогцсыг танихаар морг руу орсон байсан. Гэм хорын хохирлыг ____________иар арилгуулах хүсэлтэй байна. Талийгаачийнхаа авч байсан цалинг 65 нас хүртэл нь бодуулаад гарсан дүнг нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-123-124),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн ______ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Ц-ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ямар ч байрлалд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12, 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Талийгаач Д.Ц- нь дээрх амь насыг аврах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэжээ (5 дугаар хавтас, хх-72-74),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ____________:Манай нөхөр Ц.Г- 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг өнгөрч байхад ажлын газрын хүмүүстэйгээ амралтад явна гээд гэрээсээ гарсан. 15 цагийн орчимд хадам ээж ___________ залгаад “__________ осолд орсон байна. Г-тэй яриад сураглаач гэсэн. Талийгаачийн мессенжерт Г- маань өнгөрчихлөө гэсэн зурвас ирсэн байсан. Тэгээд би ганц мэддэг тогоочийнх нь утас руу залгахад тэр хүний хүүхэд нь байна гээд утас авсан. Тухайн үед би 2 хүүхэдтэйгээ хамт байсан бөгөөд тэр залуутай утсаар ярьж байхад ажлын газрынхан нь хүмүүс мэдэж байсан юм байна лээ. Намайг 2 хүүхэдтэйгээ хамт байгаа болохоор сэтгэл санаа нь үймэрнэ гээд надад хэлээгүй байсан юм байна лээ. Тэгээд шүүх эмнэлгээс манай том ах руу цогцос таниулах хэрэгтэй байна гэсэн байсан. Тэгээд нас барсан гэдгийг нь баттай мэдсэн. ...Нэхэмжлэх зүйлийн талаар би ар гэрийнхэнтэй ярьж байгаад шийдье. ____________иас ажил явдлын зардлыг гаргасан байгаа...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-128-129),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн _____ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаач Ц.Г-ийн цогцост дух яс, суурь ясны хугарал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн дух зулайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чамархайд цус хуралт, зулгаралт, зүүн чихний ар, зүүн чихний дэлбээнд зулгаралт, баруун сарвуунд шарх, хоёр мөрөнд цус хуралт, баруун шуу, зүүн өвдөг, хоёр шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед үүссэн байх боломжтой байна. 3. Талийгаач дээрх амьдрах боломжгүй дух яс, суурь ясны хугарал, их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ...” гэжээ (5 дугаар хавтас, хх-50-53),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ________:Манай нөхөр Б.Б- ...9 цаг 50 минутын орчимд залгахад амралтад явах гэж байна гэж байсан. 17 цагийн орчимд Дотоод хэргийн сургуулиас ярьж байна, Шүүх эмнэлэг дээр ир гэсэн. Би хүү, охин, түүний нөхөр Алтангэрэл, манай нөхрийн дүү Цэндсүрэн нарыг дагуулаад очсон. Манай нөхрийг осолд ороод нас барсан байна гэсэн. ...Ингээд нөхрийгөө осолд орж нас барсан гэдгийг мэдсэн. ____________иас бид нарт их тус болсон. Талийгаачийн ажил явдалд шаардлагатай бүх зүйлүүдийг гаргасан. Тэд нарын хувьд бид нарт чин сэтгэлээсээ хандаж, сайн ажилласан. Ямар хэрэгтэй зүйл байна, тэр бүхнийг авч өгч байсан, гачигдах дутагдах зүйл байгаагүй. Миний хувьд энэ хэргийн улмаас нэхэмжлэх зүйл байхгүй. Жолооч нь уучлалт гуйгаад явсан. Ямар нэгэн гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-133-134),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн ____________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаачид цээжний битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, уушгины авчилт, элэгний баруун дэлбэнгийн язралт, дух, зулайн хуйхны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн дарах, шахах, доргих үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, уушгины авчилт нь амь насанд аюултай гэмтэл болно. 5. Талийгаач цээж дарагдсанаас амьсгалын дутагдлаас нас баржээ...” гэжээ (5 дугаар хавтас, хх-28-30),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _________:Манай нөхөр С.У- ...11 цаг 20 минутын орчим утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Гэтэл “Гэмтлийн эмнэлэг рүү очоорой, танай нөхрийн сууж явсан автобус нь осолд орсон байна гэсэн. Тэнд байсан эмэгтэй цагдаагаас манай нөхөр ирэхгүй байна, алга байна гэхэд би асуугаад өгье гэсэн. Тэгээд танай нөхрийн нэр нас барсан хүмүүсийн нэрс дунд байна гэж хэлсэн. Манай нөхөр өөрөө бичиг баримттайгаа явж байсан юм. Шинжилгээний хүрээлэн дээр ирээдөөрөө орж хармаар байна, хэрэв энд байхгүй бол би эргээд Гэмтлийн эмнэлэг явмаар байна гэж гуйсан. Шүүх эмнэлгийн морг руу орж харахад манай нөхөр нас барсан байсан. ...____________иас талийгаачийн оршуулгын зардлыг нь гаргасан. Бид нараас ойр зуурын зардал гарсан бөгөөд учиргүй их зардал мөнгө гарсан зүйл байхгүй. Ойролцоогоор 2 сая төгрөг гарсан. Миний хувьд оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-138-139),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн __________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаач С.У-ын цогцост хийсэн шинжилгээгээр гавлын орой суурь ясны хугарал, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун чамархайн булчинд цус хуралт, хамар ясны хугарал, өвчүү эгэмний холбоосны салсан хугарал, уушгины няцрал, цээжний хөндий дэх цусан хураа 400мл, элэгний баруун дэлбэнгийн язарсан шарх, зүүн атгаал ясны далд хугарал, зүүн нүдний зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зүүн гарын эрхий хурууны ил хугарал, шарх, долоовор хурууны 2-р шивнүүр ясны далд хугарал, сарвуунд шарх, өгзөг, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ямар ч байрлалд үүсэх боломжтой бөгөөд тухайн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах бөгөөд дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэжээ (5 дугаар хавтас, хх-94-95),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Б-ын:...Осол болсны маргааш ____________ эгч яриад осол болоод аав нь нас барчихлаа гэж хэлсэн. Би тухайн үед өөрөө ирж чадаагүй бөгөөд манай дүү нар ирж аав Зоригоогийн ажил явдалд оролцсон. ...Оршуулгын зардлыг ажиллаж байсан байгууллага болох ____________иас бүрэн гаргасан. Тийм болохоор оршуулгын зардлын хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Би гэр бүл, дүү нартайгаа зөвлөлдөж байгаад энэ талаар саналаа гаргах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-143-144),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн ____________дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаач С.З-гийн цогцост хйисэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хоёр талын олон хавирганы хугарал, сээрний 6, 10-р нугалмын их биеийн хугарал, уушгины шарх, хоёр талын уушгины няцрал, гол судасны өгсөн хэсгийн задрал, үнхэлцэг, цээжний хөндий дэх цусан хураа, элэг, дэлүү, бөөрний задрал, давсагны ханын урагдал, аарцаг ясны хугарал, баруун гарын шуу, хоёр хөлийн шилбэний ясны далд хугарал, толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү ясны хугарал, зүүн хацар, шанаанд хууларсан шарх, зүүн чихний ард шарх, хоёр нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны далд хугарал, баруун хацар, шанаанд зулгаралт, эрүү, баруун эгэм, зүүн тохой, баруун шилбэ, шагай, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ямар ч байрлалд үүсэх боломжтой бөгөөд тухайн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах бөгөөд дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэжээ (5 дугаар хавтас, хх-137-140),

Хохирогч Ц.З-ын: “2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө _______- их сургуулийн Санхүү хангамж үйлчилгээний газрын хамт олон амралтад явахаар өглөө 10 цагт сургууль дээр цугларсан. Бид нар хоёр автобусанд хуваагдаж суугаад явсан. Манай автобус Ар гүнтийн даваагаар даваад уруудаж явсан. Жолооч гэнэт тоормосгүй болчихлоо, сайн бариарай гээд бид нарт хэлсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд автобус онхолдчи_______он би гадаа хэвтэж байсан. Эмчилгээний зардлыг сургуулиас гаргаж байгаа байх, миний хувьд хурдан эдгэрч, тэнхэрч хэвийн байдалдаа ормоор байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-162-163),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн _____________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.З-ын биед хүзүүний 4-р нугалам, хүзүүний 7-р нугалмын 2 талын хөндлөн сэртэн хөндлөн нүх дайрсан хугарал, зүүн талын 1-р хавирганы хугарал, дух, зулай, хамрын нуруу, уруул, хэлэнд зүсэгдсэн шарх, нүүр, баруун мөр, зүүн эгэмд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ (1 дүгээр хавтас, хх-164-165),

Хохирогч Ж.Ч-ийн: “2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 10 цагт сургууль дээрээс хөдөлсөн. Гүнт давах гээд шороон замаар явж байгаад доошоо уруудтал жолооч Э- гэнэт тоормос байхгүй болчихлоо гээд тоормосоо гишгээд эхэлсэн. Тэгээд жолооч араагаа хүндрүүлэх болон тоормосоо гишгэх арга хэмжээ авсан боловч болохгүй байсан. Хурд и_______эж байгаа нь мэдэгдээд бид нарт юмнаас сайн бариарай гэж байснаа санаж байна. Нэг сэртэл автобусны урд газар хэвтэж байсан. ...Миний хүзүү хугарсан, толгой гурван хэсэгт язарсан хагарсан. ...Би жолоочид тайван бай сандарч болохгүй шүү гэж хэлсэн. Жолооч араандаа хийгээд бүх л арга хэмжээг авч байсан. Урд хоёр суудлын жижиг машин явж байсан. Тэр хоёрын хажуугаар хурдтай гараад цааш замаасаа гараад унасан. ...Эмчилгээний бүх зардлыг сургууль гаргасан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-191-192, 193-194),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___________ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Ж.Ч-ийн биед баруун талын дагзны сэртэнгээс хүзүүний 2-р нугаламын их бие, хүзүүний 3-р нугалам, хүзүүний 6-р нугаламын хугарал, зулайд няцарсан шарх, дух, хамарт зулгаралт, чихэнд няцарсан шарх, бугалга сарвуу, шуунд цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ (1 дүгээр хавтас, хх-196),

Хохирогч О.Г-гийн: “...Ар гүнт рүү өгсөөд уруудахдаа онхолдсон. Нэг мэдэхэд түс тас хийгээд ухаан алдчи_______ан байсан. Би жолоочийн ард дунд хэсэгт сууж явсан. Зүүн талын чих сэтэрсэн, баруун гар тохой хэсгээрээ гэмтсэн. Одоо би хөдөлж чадахгүй нуруу өвдөөд байна. ...Одоо юундаа гомдох вэ дээ, хэлэх юм алга. Байгууллагаас бүх эмчилгээний мөнгийг гаргасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас 219-222),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. О.Г-гийн биед сээрний 11-р нугалам, бүсэлхийн 1-р нугаламын шахагдсан хугарал, чих, тохойд няцарсан шарх, өвдөг, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (1 дүгээр хавтас, хх-224),

Хохирогч С.О-ийн: “...Би автобусны зүүн талын эгнээний хойноосоо, урт сандлаас урагшаа 2 дахь эгнээний цонхон талд сууж явсан. Миний хажууд талийгаач Ц сууж явсан. Даваа уруудаад явж байсан. Тэгсэн гэнэт цонхоор шороо ороод байсан. Юу болов гэтэл жолооч манайхаан тоормос сонин болчихлоо шүү, сайн бариарай гээд орилоод байсан. Нэг мэдсэн автобус онхолдсон, би автобус дотор байж байсан. Босох гэсэн чадахгүй, толгой дээр нэг юм дарсан байсан. Жолооч намайг хараад манай хэд намайг автобуснаас гаргаж байсан. Миний баруун талын хоёр хавирга хугарсан, хүзүүний нэг сэртэн яс хугарсан, баруун хацар шанаа хавдартай, цус хуралттай, тархи доргисон байсан. Одоо биеийн байдал гайгүй сайн байгаа. Одоо хэндээ ч гомдох билээ. Өөрсдөө амрах гэж яваад ийм зүйл боллоо. Миний эмчилгээг сургуулийн хамт олон зохион байгуулж байгаа. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас, хх-239-240),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн __________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. С.О-ийн биед хүзүүний 6-р нугаламын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, гулсалт, баруун талд 7, 8-р хавирганы хугарал, тархи доргилт, зовхи, хацар, шанаа, эрүү, дал, тохой, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ (1 дүгээр хавтас, хх-242),

Хохирогч Б.М-ын: “...Ар гүнтийн даваагаар даваад уруудаж байснаа санаж байгаа. Нэг мэдсэн би юманд дарагдсан байсан. Автобус онхолдсоныг мэдээд намайг гаргаач ээ гэж зөндөө орилсон. Ойролцоогоор бараг нэг цаг орчмын дараа онцгой байдлын алба хаагч нар ирж намайг гаргасан. Манайхан намайг гаргах гээд дийлэхгүй байсан. Би автобусны баруун талын эгнээний хамгийн хойд талын эгнээний урд суудал дээр сууж явсан. Би хойно сууж явсан болохоор юу болсныг мэдээгүй. Миний зүүн талын 4, 6-12 хавирга, баруун талын 11-12 дугаар хавирга хугарсан. Сүүжний дэлбээ яс бяцарсан хугаралттай байна. Толгой нүүр хэсгээр няцарсан шархтай, одоо хэвтрийн байдалтай байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардлыг сургуулиас гаргаж байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-16-20),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн _____________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.М-ын биед цээжний зүүн талын 4,6,10,11, 12-р хавирга, баруун талын 11,12-р хавирганы хугарал, зүүн талын 7,8,9-р хавирганы хоёрлосон хугарал, сүүжний дэлбээ ясны бяцарсан хугарал, толгой, нүүрээр няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ (2 дугаар хавтас, хх-47),

Хохирогч П.М-гийн: “...Манай автобус Ар гүнтийн даваа уруудаж явахад жолооч “тоормос ажиллахгүй болчихлоо, тайван байцгаагаарай” гэж хэлсэн. Би автобусны баруун талын урдаас 2 дахь суудал дээр сууж явсан. Тэгээд болсон ослын талаар мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь газар хэвтэж байсан. Манай явсан автобусны хойноос явсан жижиг автобус ирээд, арай хөнгөн гэмтсэн хүмүүсийг суулгаад гэмтэл рүү явсан. Зүүн дал хугарсан, толгойн хойд хэсэг хавдсан байсан. ...Сургуулиас эмчилгээний зардлыг гаргасан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-49-53),

Эмнэлгийн бичиг баримтаар гаргасан шүүх эмнэлгийн 2019.10.25-ны өдрийн 12711 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. П.М-гийн биед зүүн дал ясны далд хугарал, тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (2 дугаар хавтас, хх-55),

Хохирогч Н.Г-гийн: “...11 цагийн үед автобус Ар гүнтийн даваа уруудаж байтал гэнэт осол болсон. Нэг мэдэхэд түргэний машин дотор явж байсан. Яагаад, юунаас болоод автобус онхолдсон болохыг санахгүй байна. Би автобусны хойноосоо 2 дахь эгнээний зүүн талын цонхон талд сууж явсан. Миний баруун өвдөг зөөлөн эдийн гэмтэлтэй, баруун шилбэний эрээн булчин гэмтэлтэй, нурууны гэмтэлтэй байна гэсэн. Жолооч юу ярьж байгааг сонсоогүй. Сургууль эмчилгээний бүх зардлыг төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-106-108),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Н.Г-гийн биед зүүн дунд чөмөгний дотор булуу сэлтэрсэн хугарал, тархи доргилт, зүүн өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шилбэнд зулгаралттай, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (2 дугаар хавтас, хх-110),

Хохирогч Д.У-ын: “...Би автобусны баруун талын хойноосоо 2 эсхүл 3 дахь эгнээний аль нэг суудалд суугаад сургуулийн хашаанаас гарч байснаа санаж байна. Түүнээс хойш юу ч санахгүй байна. Ослын талаар мэдэхгүй байна. ...Баруун эгэм, баруун 4 хавирга, зүүн талын 2 хавирга хугарсан, нуруунд хугаралтай гээд хагалгаа хийлгэж хадуулсан, баруун хөлийн тахилзуур яс хугарсан. ...Сургууль эмчилгээний зардлыг гаргасан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-70-73),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ____________ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.У-ын биед баруун эгэм ясны далд хугарал, цээжний зүүн талд 1,2,3,4-р хавирга, баруун талд 2,5,6,10,11-р хавирганы хугарал, бүсэлхийн 1-р нугаламын хугарал, баруун хөлийн тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (4 дүгээр хавтас, хх-75),

Хохирогч М.Ө-ийн: “...Тэгээд нэг даваа даваад уруудах үед автобус хурдлаад явсан тэгээд онхолдсон. Нэг мэдсэн чинь автобусны дугуй дээшээ харчи_______ан, намайг автобуснаас хүмүүс гаргасан. Миний 7 хавирга хугарсан, хүзүү, нуруундаа бэртэлтэй байна гэсэн. ...Сургууль бүх эмчилгээний зардлыг гаргаж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-92-95),

Шүүх эмнэлгийн материалаар гаргасан _____________ дугаар шинжилгээний дүгнэлтэлд: “1. М.Ө-ийн биед цээжний зүүн 2,9-р хавирга суганы арын шугамаар, баруун 2,3,4-р хавирга далны шугамаар, 5,6-р хавирга далны шугам, суганы дунд шугамаар тус тус хоёрлосон зөрүүтэй хугарлууд, зүүн хацар шанаанд зулгаралт, зүүн гуяны гадна дунд хэсэгт болон 2 хөлийн өвдөгт олон тооны цус хуралт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ (4 дүгээр хавтас, хх-108-111),

Хохирогч Х.Сийн: “...Жолооч “тоормос барихаа болилоо” гэж хэлсэн. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна. ...Миний 2 хавирга хугарсан, толгой доргилттой гэсэн. Эмчилгээний зардлыг сургуулиас тухай бүрд нь гаргаж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-125-128),

Шүүх эмнэлгийн материалаар гаргасан ____________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Л.С-ийн биед цээжний баруун талын 10,11-р хавирганы хугарал, тархи доргилт, 2 талын дал, баруун ташаа, зүүн өвдөгт цус хуралт, баруун хацарт цус хуралт, баруун гарын бугуйн үеэр зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ (4 дүгээр хавтас, хх-140-142),

Хохирогч Н.С-ийн: “...Бид нар юм яриад явж байсан чинь автобус гэнэт 2 удаа ойгоод унасан. Тухайн үед автобуснаас яаж гарснаа санахгүй байна. Би автобусны жолоочийн хойд талын 3 дахь сандал дээр сууж явсан. Ослын улмаас толгой их хавантай, зүүн нүдний хөмсөгт оёдол тавиулсан. Нуруу хөдөлж болохгүй байгаа. Э- автобусыг жолоодож явсан. Сургууль миний эмчилгээний бүх зардлыг төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-157-159),

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн __________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Шинжээч эмч Б.Ганзоригийн 2019.10.23-ны өдөр гаргасан ____________дугаар дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. 2. Н.С-ийн биед сээрний 7-10-р нугалмуудын их биеийн дээд хэсгүүдэд шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн дээд зовхинд шарх, зүүн зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зүүн өгзөг, зүүн сарвуу дунд хуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн осол болох үед үүсгэгдсэн байх боломжтой” гэжээ (8 дугаар хавтас, хх-161),

Хохирогч Т.М-ийн: “...Шороон замаар явж байтал автобус гэнэт хурдан явсан. Бүх хүмүүс урагшаа ханарсан. Би хойд талын баруун хойноосоо 2 дахь суудалд сууж явсан. Нэг мэдэхэд намайг автобусны арын цонхоор татаж гаргасан. Бүх хүмүүс талаар нэг тарчи_______ан харагдаж байсан. Цас бударч байсан, зам нь тэгш машин унасан газар нь уруу байсан. Ослын улмаас тархи доргилт, хамрын ясны хугарал, хамарт няцарсан шарх, дух, хоёр нүдний дээд, доод зовхи хоёр талын хацар шанаагаар зөөлөн эдийн няцрал баруун тохой, баруун шилбэ өвдөг хэсэгт зүүн өвдөгт цус хуралттай байсан. Би хамартаа хагалгаа хийлгэсэн. Одоо биеийн байдал хэвийн болсон. Би бүрэн бүтэн автобусаар явж байна гэж бодож явсан, гэтэл ийм осол боллоо. Техникийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийж баймаар байна. Ослын хувьд гомдол санал байхгүй. Сургуулиас эмчилгээний зардлыг тухай бүр нь төлж байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-77-80),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ____________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Т.М-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт няцарсан шарх, дух, 2 нүдний дээд доод зовхи, 2 талын хацар шанаагаар зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун шилбэ, өвдөг хэсэгт зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (2 дугаар хавтас, хх-82),    

Хохирогч Х.А-ийн: “...Би автобусны жолоочийн яг ар талын суудал дээр цонхон талд сууж явсан. Зогсолтгүй явсаар Ар гүнтийн даваа өгсөөд гарч ирэхэд жолооч Б.Э- гэнэт “тоормосгүй болчихлоо” гээд Т-, Ч- хоёр жолоочид “тайван, тайван гэж хэлсэн. Ард хүмүүс орилолдоод эхлэхээр нь би эргэж хараад чимээгүй байцгааж бай гэсэн. Автобус хурдалж эхэлсэн. Нэг мэдэхэд гадаа газарт сэрсэн. Миний биеийн байдал гайгүй дажгүй байна. Эмчилгээнд гаргасан бүх зардлыг ____________иас гаргаж байгаа. Өөрийн зүгээс ямар нэгэн мөнгө төгрөг гаргаагүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-127-132),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн _____ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Х.А-ийн биед тархи доргилт, эрүү, уруул, дагз, уруулд урагдсан шарх, нүүр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ (2 дугаар хавтас, хх-134),

Хохирогч Ч.Ц-гийн: ...Би автобусны жолооч талын арын суудлын 3 дахь эгнээний цонхон талд сууж явсан. 11 цаг өнгөрч байхад автобус маань гэнэт дэржигнүүртэй юмаар нэлээн хурдтай явж байгаад агаар дээр буюу газраас хөндийрч ирээд л юу болсон талаар мэдэхгүй байна. Миний биеийн байдал гайгүй байна. Эмчилгээний бүх зардлыг ____________иас гаргаж байгаа. Өөрийн зүгээс ямар нэгэн мөнгө төгрөг гаргаагүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-158-163),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн _________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ч.Ц-гийн биед тархи доргилт, зулайд урагдсан шарх, зүүн дал, ар нуруу, бугалга, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ (2 дугаар хавтас, хх-165),  

Хохирогч П.С*-ийн: “...Би том автобусны жолооч талын эгнээний 2 дахь суудлын баруун талд сууж явсан. Жолоочийн хажууд Лхагвадорж зогсоогоороо явж байсан. Автобусыг Э- жолоодон явсан. Ар гүнтийн даваа уруудаж явахад эрэгтэй хүн тоормос барихгүй байна, юмнаас бариарай гэж байсан. Хэн хэлснийг мэдэхгүй байна, эрэгтэй хүн юм мөргөж л зогсохгүй бол гэж ярьж байсан, удаагүй онхолдсон. Нэг мэдсэн жалганы хажууд хэвтэж байсан. Миний зүүн хацрын ясны хугарал сайн эдгээгүй байгаа. Эмчилгээнд гаргасан бүх зардлыг ____________иас гаргаж байгаа. Өөрийн зүгээс ямар нэгэн мөнгө төгрөг гаргаагүй. Санал гомдлын талаар хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-191-195),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн __________ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. П.С*-ийн биед зүүн 3-р хавирганы хугарал, хамар ясны хугарал, гуянд цус хуралт, шагайн үенд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ (2 дугаар хавтас, хх-197),

Хохирогч Ц.Б-гийн: “...Гүнтийн даваа даваад уруудаж байхад автобусны тоормос ажиллахгүй боллоо гээд байсан. Жолооч тоормос ажиллахгүй, араа салгагдахгүй байна гээд байсан. Би жолоочийн эсрэг талын урдаас 3 дахь эгнээнд суугаад явж байсан. Баруун талын мөр хугарсан, биеийн байдал гайгүй байна. Эмчилгээнд гаргасан бүх зардлыг ____________иас гаргаж байгаа. Өөрийн зүгээс ямар нэгэн мөнгө төгрөг гаргаагүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-217-221),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн _____дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.Б-гийн биед тархи доргилт, дух өгзөгт зулгаралт, 2 хөлийн шилбэнд цус хуралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ (2 дугаар хавтас, хх-223),

Насанд хүрээгүй хохирогч О.Т-гийн хууль ёсны төлөөлөгч _________: ...Би өөрийн 5 настай хүү Т-г авч явсан. Автобусны баруун талын нэгдүгээр эгнээний сандал дээр суулгасан. Гүнтийн давааны цаад тал руу уруудаад замын хажуу тал руу орчи_______он, хүүгийн маань толгой хагарч бага хэмжээний цус гарч байсан. Хүүгийн биеийн байдал хэвийн байгаа. Хүүхдийн эмчилгээний зардлыг сургууль гаргасан. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтас, хх-245-247),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___________ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. О.Т-гийн биед тархи доргилт, зулайд олон тооны няцарсан шарх, зулгаралт, дух, хамар, хацар, шанаанд олон тооны зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ (3 дугаар хавтас, хх-2),

Хохирогч Б.О-ын: “...Миний сууж явсан автобус нэг даваа даваад, уруудах үедээ хурдалж яваад онхолдсон. Хүмүүс орилолдоод автобус бүүр эргээд дугуй нь дээшээ харсан. Би мөлхөөд автобусны хагарсан цонхоор гараад цүнхээ дэрлээд газарт хэвтсэн. Толгой, хүзүүнд гэмтэл авсан байна гэж хэлсэн. Миний биеийн байдал гайгүй байна, жаахан удаан суухаар хүзүү хөшөөд байгаа. Эмчилгээнд гаргасан бүх зардлыг ____________иас гаргаж байгаа. Өөрийн зүгээс ямар нэгэн мөнгө төгрөг гаргаагүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-12-16),

Эмнэлгийн бичиг баримтаар гаргасан шүүх эмнэлгийн ___________дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.О-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (3 дугаар хавтас, хх-18),

Насанд хүрээгүй хохирогч Ж.Г-ын хууль ёсны төлөөлөгч М.Цгийн: “...Хадам ээж манай охиныг аваад хөдөө явахаар болсон. Тэгээд 12 цаг өнгөрч байхад нөхөр над руу залгаад осол гарсан талаар хэлсэн. Гэмтэл дээр ирэхэд манай хүүхэд түргэнээр ирсэн. Ирэхдээ бүх хувцас нь цус болчи_______он, нүүр нь шороо болчи_______он, шалбарсан байсан. ...Хүүхдийн байдал одоохондоо хэвийн байна. ...Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-42-43),

Эмнэлгийн бичиг баримтаар гаргасан шүүх эмнэлгийн ____________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ж.Г-ын биед тархи доргилт, дух, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (3 дугаар хавтас, хх-44),

Насанд хүрээгүй хохирогч Б.Х-ийн хууль ёсны төлөөлөгч _____________: “...аав ________ ээж ________ дүү ___________нар аав, ээжийн ажлын газрын хүмүүстэй хамт амралтад явна гээд өглөө 08 цаг 30 минутын орчим гараад явсан. 14 цаг 38 минутын үед ээжийн дүү залгаад ээжийн чинь сууж явсан машин онхолдсон байна, ээж чинь гэмтлийн эмнэлэг дээр ухаангүй байна, хурдан яваад оч гэж хэлсэн. Очиход манай дүү Х- Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байсан. ...Одоо дүү Б.Х-ийн биеийн байдал хэвийн байгаа. Нэхэмжлэх эмчилгээний зардал баримт байхгүй. Одоо дүүгийнхээ толгойг дахин үзүүлсэн дээр байх гэж бодож байна, өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-53-56),

Эмнэлгийн бичиг баримтаар гаргасан шүүх эмнэлгийн ________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Х-ийн биед тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (3 дугаар хавтас, хх-60),

Хохирогч Б.У-ийн: “...Ар гүнт даваад уруудаж байхад автобус маш хурдтай явсан. Тэгээд дээшээ хоёр удаа ойгоод онхолдсон. Автобус дээшээ хараад онхолдсон байсан. Би хагархай цонхоор гадагшаа гарсан. Би жолоочийн талын 2 дахь эгнээнд сууж явсан. Уруул язарч 7 оёдол тавиулсан. Зүүн гар мэдээ алдалттай. Хүзүү толгой, зүүн талын чих өвдөөд байна. Одоо биеийн байдал гайгүй байна. Ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-69-72),

Өвчний түүхээр гаргасан шүүх эмнэлгийн ________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.У-ийн биед тархи доргилт, уруулд няцарсан шарх, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (3 дугаар хавтас, хх-74),

Хохирогч Т.С-ын: “...Би осолд орсон автобусны дунд хавиар сууж явсан. Ар гүнтийн даваагаар даваад уруудаж байтал автобусны араас гэнэт бөөн шороо орж ирсэн. Тэгсэн урдаас нэг нь бөөнөөрөө босоод, зогсоорой гэж орилсон. Би босоод зогссон. Тэгээд л аймаар чимээ гарсан цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн автобус онхолдсон байсан. Миний толгой бас өвдөж байна. Сургууль эмчилгээний бүх зардлыг төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-97-99),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн __________ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Т.С-ын биед тархи доргилт, хэвлий, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (3 дугаар хавтас, хх-101),

Хохирогч С.Ц-ийн: “...Ар гүнтийн даваа уруудаж явах үед гэнэт тоос шороо босон зорчигч нар хурдаа хасаач гэж хашхиралдаад автобус доош уруудаж унасан. Би маш их шоконд орсон. Автобусны цонхоор би өөрөө гарсан. Би жолоочийн ар талын 4 дэх сандал дээр цонхон талдаа сууж явсан. Цээж маш их хөндүүр, хэвлий хөндүүр, хоёр далны голоор сээр яс хөндүүр, зүүн нүд хөхөрсөн. Толгойн хажуу талд хавдартай. Эмчилгээний зардалд би 50,000 төгрөг гаргасан. Сургууль эмчилгээний зардлыг төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-136-138),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.10.23-ны өдрийн 12754 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. С.Ц-ийн биед тархи доргилт, дагзны хуйх, зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өгзөг, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (3 дугаар хавтас, хх-141),

Хохирогч Ш.О-ы: “...Ар гүнтийн даваа уруудаж байтал гэнэт автобус хурдлаад давхиад явсан. Юу болов гэтэл жолооч автобус тоормосгүй болчихлоо гэсэн. Хүмүүс орилолдоод автобус түс тас гээд ам руу шороо ороод нэг мэдсэн автобус онхолдсон байсан. Намайг хүмүүс автобуснаас татаж гаргаж байсан. Нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан. Би автобусны баруун талын буюу хаалга талын урдаасаа 4 дэх суудалд сууж явсан. Миний биед толгой доргилттой, нуруу өвдөж байгаа. Сургууль миний эмчилгээний бүх зардлыг төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-200-202),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн _______ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ш.О-ы биед тархи доргилт, зүүн мөр, баруун дал, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (3 дугаар хавтас, хх-120),

Хохирогч А.Я-гийн: “...Хойшоо явж байгаад нэг уул руу өгсөж, уруудах үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна нэг мэдсэн чинь автобус онхолдсон байсан. Тухайн үед шоконд ороод бие өвдөж байсан учир одоо сайн юм санахгүй байна. ...Хамраас цус гарсан, цээж рүү хатгаад байсан. ...Би жолоочийн эсрэг талд Цэцэгдэлгэртэй хамт сууж явсан. Сургууль миний эмчилгээний бүх зардлыг төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-221-223),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн _________ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. А.Я-гийн биед тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, дух, баруун зулай, чамархай, баруун зовхи, хацар, шанаа зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, зүүн өвдөг, баруун гуянд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (3 дугаар хавтас, хх-225),

Хохирогч И.Ж-ын: “...Ар гүнтийн даваа даваад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиг явахад гэнэт шороо босоод автобус дотор харанхуйлаад явсан. Тэгээд шидэгдэх шиг болсон. Нэг мэдсэн сандлын хажууд хавчуулагдсан байсан. Хүмүүс орилоод хашхираад байгаа харагдсан. Би машины урд цонхоор гараад хажуу талд байсан Сайнзаяаг гаргаад гадаа сууж байхад, автобус дотор байсан нэг хүүхэд гүйж явахад нь аваад байж байгаад, хойд талд цуг явсан автобус дотор сууж гэмтлийн эмнэлэг дээр очсон. Би жолооч талд хойд талаас 3 дахь эгнээнд сууж байсан. Толгой хавантай, мөр хөл хэсгээр хөх эрээн болсон. ...Эмчилгээний зардлыг сургууль төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-10-12),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн __________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. И.Ж-ын биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун тохой, шуу, ууц, зүүн гуя, өвдөг, шилбэ, баруун гуя, өвдөг, шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (4 дүгээр хавтас, хх-14),

Хохирогч Г.Д-ын:...Ар гүнтийн даваа уруудаад явж байхад гэнэт автобус онхолдсон. Нэг мэдсэн би автобуснаас гараад сууж байсан. Хүмүүс орилоод байхаар нь би хүмүүсээ бүртгэсэн. Т- амьсгалтай гадаа хэвтэж байсан. Хошууч Г-ийг харахад унтаж байгаа юм шиг хурхираад байсан. Дараа нь Ариунзул дээр очиход толгой нь хагарсан хүүхдээ хайгаад орилоод байсан. Б.Э- гэмтсэн хүмүүсийг зөөгөөд оруулж байсан. ...Толгой өвдөж байна, хөлийн гуяны хэсэг, зүүн хөл бас өвдөж байна. Ар нуруу хөхөрсөн, зүүн дагз бадайрч, баруун хөлийн гуяны хэсэг зулгарсан. ...Сургууль миний эмчилгээний бүх зардлыг төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-49-52),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн _________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.Д-ын биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (4 дүгээр хавтас, хх-54),

 

Иргэний нэхэмжлэгч У.Л-гийн: “...Би жолоочийн эсрэг талын урдаасаа 4 дэх суудалд сууж явсан. Жолооч тоормосгүй болчихлоо, сайн бариарай гэдгийг сонссон. Нэг хартал би автобусны дотор хэвтэж байсан. Цонхоор өөрөө гарсан. Миний биед хөнгөн гэмтэл учирсан, сургууль миний эмчилгээний бүх зардлыг даасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-118-119),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. У.Л-гийн биед тархи доргилт, дагзны хуйханд шарх, баруун мөр, тохой, зүүн өгзөг, ууцны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал, зүүн бугалга, тохой, шуу, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн хацар, шагайд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (3 дугаар хавтас, хх-120),

Иргэний нэхэмжлэгч Ж.Л-ийн: “...Би жолоочийн хажуу талд босоогоороо явж байсан. Жолооч тоормосгүй болчихлоо гээд тоормосоо дэвсээд байсан. Жолооч замын зүүн талд байсан овгор шороог мөргөж зогсоно, өөр арга байхгүй гэсэн. ...Гэнэт Э- араа мултарчихлаа гээд араандаа хийх гээд болохгүй байсан. Тоормосоо дарсан боловч ажиллахгүй байсан. Жолоочийн кабин байхгүй болохоор Б.Э-ын хийж байгаа үйлдэл ил харагдаж байсан. Автобусны ар хэсэг рүү харахад шороо бужигнасан байдалтай болсон байсан. Ингээд өөдөөс ирж байсан 2-3 машиныг өнгөрөөгөөд автобусаа тэгшлээд өөдөөс овоолсон шороо байсныг мөргөж зогсоох гэсэн боловч автобус дээгүүр нь харайгаад гарчи_______ан. Уг нь их л өндөр шороо харагдсан боловч автобус дээгүүр нь гарчи_______ан юм. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. ...Сургуулиас эмчилгээний зардлыг бүгдийг гаргасан учраас миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтас, хх-178-182),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ___________ дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ж.Л-ийн биед тархи доргилт, дух, баруун хацар, хүзүү, эрүү, зүүн дал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (3 дугаар хавтас, хх-184),

Иргэний нэхэмжлэгч М.Н-гийн: “...Тэгээд Ар гүнтийн даваа уруудаж байтал гэнэт шороо босоод л юу болов гэх хооронд түс тас гээд юу болсон эсэхийг мэдэхгүй байна. Нэг хэсэг ухаан балартаад сэргээд хартал автобусны цонх хагарсан осол гарсан байсан. Би цонхоор мөлхөөд гарч ирсэн. ...Миний хамар, толгойд зөөлөн эдийн гэмтэл учирч хавдаж, хагарсан. Биед их зовиуртай байгаа. ...Эмчилгээний зардлыг сургууль төлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-31, 32, 34),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ____________дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. М.Н-гийн биед тархи доргилт, 2 нүдний зовхи, хамар, баруун гуя, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт шарх, баруун хөхлөг, чихний дэлбэн, цээж, бүсэлхийд хуралт, зүүн хацар, бүсэлхийд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (4 дүгээр хавтас, хх-36),

Иргэний хариуцагч ____________ийн төлөөлөгч ___________: “...Манай сургуулийн зүгээс нас барсан 7 албан хаагчийн оршуулгын зардалд 81,234,200 төгрөг, гэмтэж бэртсэн алба хаагчдын эмчилгээний зардалд 18,978,097 төгрөг гаргаж, эмнэлгийн хэрэгслээр хангасан. Энэ хоёр тооны задаргааг хүснэгтээр гаргасныг мэдүүлэгт хавсаргах саналтай байна. Талийгаач нарын ар гэрт эхний удаад 2,681,100 төгрөгийн тусламж үзүүлсэн. Одоогийн байдлаар 108,262,097 төгрөгийг сургуулийн хамт олны хандиваас зарцуулаад байна...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-177-178),

Иргэний нэхэмжлэгч ____________ийн төлөөлөгч _____________:...Сургуулийн нэр дээр бүртгэлтэй “Hyundai aero town” маркийн ______ улсын дугаартай автобус нь 2001 онд үйлдвэрлэгдэж, 2012 онд орж ирсэн. Манай төгсөгчдөөс бэлэглэж байсан. Тэр үед баланст тусгагдсан үнэ нь 13,457,114 төгрөг байсан. Ашиглалтын явцад элэгдэл хорогдол тооцож одоо баланст 300 гаруй мянган төгрөгийн үнэтэй тусгагдсан байгаа. Энэ онд актлах гэж байсан. Уг автобусыг үнэлгээгээр 11,175,000 төгрөгөөр үнэлсэн байх тул уг хохирлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-182, 183),

Гэрч Н.Б-ийн:...Ар гүнт давж уруудаж эхний эргэлтийг эргэхэд урд явсан манай автобус дугуй нь дээш харчи_______ан, хүмүүс бараг бүгд гарчи_______ан байсан. Жолооч Э-аас “Яасан, юу болчи_______он юм бэ” гэхэд “даваа уруудангуут тоормосгүй болоод араандаа орохоо болихоор нь зүүн гар талд байсан даланг мөргөж зогсооё гэж бодож байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна” гэж хэлж байсан. Шалгах механик, албаны дарга хоёрын аль нэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж үзээд аюулгүй ажиллагааны зааварчилгаанд гарын үсэг зуруулаад гаргадаг. Тэр үед шалгалгүйгээр ажилд гаргасан. ...Автобусны тоормос байнга гишгээд байвал хий алддаг байсан. Гэхдээ тоормос хэвийн ажиллаж байсан. Яг 100 хувь гэж үзэх юм бол түүндээ арай хүрэхгүй бага зэрэг алдаад байдаг байсан. Зогсолт хийхэд ямар нэгэн саад бэрхшээл байгаагүй, тоормосны механизм зогсолт хийхэд хангалттай боломжтой байсан. Автобусны урд хаалгыг байнга нээгээд, хаагаад байхаар хий алдаад байдаг байсан. Түүнээс явж байхад хий алдах тохиолдол байдаггүй. ...Намайг энэ автобусыг барих үед тоормосгүй болох тохиолдол гарч байгаагүй. Гар тоормосны хувьд муу ажиллаж байсан. Манай баазад албан ёсны засварчин байдаггүй, жолооч нар өөрсдөө машинуудаа янзалдаг...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-222-229, 8 дугаар хавтас, хх-24),

Гэрч Х.Г-ийн: “...Манай албаны жолооч Б.Э- барьж явсан. ...Би жолоочид хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зааварчилгаа өгсөн. ...Дарга И.Б- бид хоёр техникийн албаны автомашин болон жолооч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах үүрэгтэй. ...Авто тээврийн албаны даргын хувьд албаны машинуудын техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой, миний хувьд буюу шалгах механикын хувьд ажилд гарч байгаа тээврийн хэрэгслийн ажилд бэлэн эсэхийг шалгана, жолоочийн хувьд автомашины бүрэн бүтэн байдал, зорчигч, ачаа тээврийн аюулгүй ажиллагааг хангах ёстой гэж сургуулийн дотоод журамд заасан байгаа. Энэ автобусны тухайд анх ирэхдээ л хамгаалах бүснүүд ажилладаггүй байсан талаар яригдаж байсан. Б.Э-ын хувьд автобус жолоодох ангилалгүй байсан. Би жолооч нарынхаа жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал хийлгэх гээд үнэмлэхүүдийг хурааж аваад хуулбарлаад буцаан өгч байсан” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас 208-213, 5 дугаар хавтас 7),

Гэрч Н.Б-гийн: “...____________ийн 85 жилийн ой болж байгаатай холбогдуулан амралтад явах бэлтгэл ажлыг зохион байгуулж, хангах талаар И.Б-д үүрэг, чиглэл өгсөн. ...Тэгээд би И.Б-д та хүмүүсээ хариуцаад яваарай, би эхнэрээ хадмындаа хүргэж өгчхөөд яваад очно гэж хэлсэн. ...Сургуулийн автобус осолдсон байна гэхээр нь очиход гэмтсэн зарим алба хаагч нарыг суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү явуулж байсан. ...Надад дэд хурандаа И.Б- танилцуулахдаа “Баянчандманы чиглэлд байдаг гэж хэлж, маршрутаа бичиж батлуулсан. И.Б- хөдлөхөөс өмнө надад “Төв замаар явахаар хугацаа алдах юм байна. Явсаар байгаад өдрийн тал болох юм байна. Гүнтээр давбал яасан юм гэхээр нь би чи өөрөө техникийн албаны дарга байж хаагуур явах талаараа өөрөө шийд...” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (5 дугаар хавтас, хх-9-14, 8 дугаар хавтас, хх-15-16),

Гэрч Ч.Агийн: “...Бид нар Гүнтийн даваа өгсөөд мурийж байхад давааны дээрээс маш хурдтай автобус орж ирээд замын урд талын жалгыг дайрч гарч ирээд зогсоол руу ороод ирмэг дээр аймаар шороо босгоод шууд бүтэн даваад унасан. Автобусны дугуйнууд дээшээ харчи_______ан, гадна талд нь 2, 3 хүн шидэгдээд уначи_______ан байсан. Автобуснаас гаргах боломжтой хүмүүсийг гаргасан. Автобусны ар хэсэгт сандал зэрэгт дарагдчи_______ан хүмүүсийг гаргаж байхад бид 3 дээр нэлээн олон хүн ирсэн байсан. Хойд талын суудал дээр сууж явсан болов уу гэмээр 2 хүн дарагдаад нас барсан харагдсан. Бид 3 гаргах боломжгүй байсан. Хоромхон зуурын хугацаанд болоод өнгөрсөн...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-187),

Гэрч _____: “...Би машинаа бариад Ар Гүнтийн даваа өгсөөд мурийж байхад давааны дээрээс автобус ирээд урд талын засчи_______ан шороон зогсоолын ирмэгээс шороо босгож цацаад шууд урд хэсгээрээ газар тулаад бүтэн даваад уначи_______ан. Автобусны дугуйнууд дээшээ харчи_______ан, автобусны хойд мотор хэсгээрээ кузов нь дарагдаад, цонхнууд хагарчи_______ан, гадна талд толгой, тархи нь хагарсан, нүүр ам нь шороо болчи_______он газар шидэгдээд уначи_______ан байсан. Зоригт өөрийн утаснаас дуудлага өгсөн. Автобусны ар тал мотор хэсгээрээ кузовтойгоо дарагдаад орох боломжгүй байсан. Зоригт автобусны жолооч нь тоормосгүй болчихлоо гээд толгойгоо бариад газар суугаад байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-190-191),

Гэрч _____: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 цаг 23 минутад ДХ--н гадна талын зогсоолоос “Hyundai Aero Town” маркын том оврын автобусыг цагдаагийн ахлах ахлагч, жолооч, жолоодлогын багш Б.Э- жолоодон “Наранбулаг” амралт орохоор ажилчин, алба хаагчдыг суулган хөдөлсөн. Уг автобус нь 33 хүний суудалтай. Ажилд гарах зөвшөөрлийг үндэслэж гаргасан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-220),

Гэрч Э.Э-гийн: “...би энэ машиныг хариуцаж байгаад удирдлагын шийдвэрээр жолооч Б-д хариуцуулан өгсөн. Шилжүүлэх үед гар тоормос байхгүй, миллийн гол ажиллахгүй байсан. ...Уруу газар явж байхдаа машин хурдаа авсан ба араа салгасан тохиолдолд өөдөөс түлхээд хүнд араа руу орохгүй тохиолдол гардаг. Автобусны тухайд араа мултрах тохиолдол байхгүй. Тоормосгүй болсон гэх үндэслэлгүй гэж бодож байна. Тухайн тохиолдолд араа хүнд рүүгээ орохгүй өөдөөс түлхээд байдаг. Харин хөнгөн араа руугаа ордог. Эргэлт нь хурдсахаар хүнд араа руугаа орохгүй, хөнгөн араа руу орно. Тийм зүйл болсон байх гэж бодож байна. Автобусыг давааны уруу 2 дугаар араагаар буусан гэж байгаа нь хурдан байна. Яг номоороо бол даваа уруудахдаа 1 дүгээр араагаар уруудах ёстой. Хурдтай бууснаас болоод араа солих хооронд автобусны хурд нэмэгдэж түүнээс болж хөнгөн араанд орсноор зогсоох боломжийг багасгаж байна гэсэн үг. Автобус нь жижиг оврын тэрэг шиг тоормос гишгээд шууд зогсоно гэж байхгүй, инерцээрээ түрэгдээд байдаг. Гол нь уруу газарт хүнд араагаар явж байна гэдэг нь мотороор удаашруулж явах ёстой байсан. Эргэлт нь удаан болчихоор гулсахгүй, хурдлахгүй явна гэсэн ойлголт. Моторын тоормос гэдэг нь автобус, том оврын тээврийн хэрэгсэлд байдаг зүйл. Түүнийг ашиглаагүй байна гэсэн үг. Уруу газар 1 дүгээр араанд хийгээд моторын тоормос татчихаад явахад тоормос гишгэх шаардлага ч байхгүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтас, хх-241-242),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Автотехникийн лабораторийн шинжээчийн ____________ дүгээр дүгнэлтэд: “1. “Hyundai area Town маркийн автобус эвдрэл гэмтэлтэй болсон байх тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй болсон байна. Автобусанд гарсан эвдрэл гэмтэл нь ослын үед хэв гажилт шахалтын нөлөөгөөр үүссэн байх боломжтой. 2. Автобусны эвдрэл гэмтлийг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. 3. Дээрх эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул ослын үед үүссэн гэмтлүүд осол хэрэг гарахад нөлөөлөхгүй. 4.Нөлөөлөхгүй. 5.Хурдны хайрцагны араа салган залгах хөшүүрэг бөмбөлгөн холбоос хэсгээрээ хугарч салсан, араа шилжүүлэх хөшүүргийн гэр хагарч салсан тул ажиллагааг шалгах боломжгүй байна. 6. 6,18 дугаар асуултуудад хариулахад автобусанд үүссэн эвдрэл гэмтлээс хурдны хайрцагны ажиллагааг шалгах боломжгүй. 7. “Hyundai area Town’’ маркийн ______ улсын дугаартай автобус арааны хөшүүргийн байрлал ухрах арааны байрлалд урд салон руу шахагдсан байдалтай. Хурдны хайрцагийн удирдлагын механизмын сэрээний шилбэ ухрах араанд залгагдсан байдалтай байна. 8. ...автобусны жолооны механизм ажиллагаатай эд анги бүрэн холбоос хэвийн, жолооны механизм залагдаж ажиллаж байна. 9. ...автобусны зүүн ухд талын дугуйн дотуур хаймар, баруун хойд талын хаймар дугуйн ирмэг гэмтэлтэй байна. Бусад дугуйнууд гэмтэлгүй байна. 10. ...автобусны дугуйнууд хагарч буудаагүй байна. 11. 11,12 дугаар асуултуудад хариулахад ...Автобусны хойд тэнхлэгт харилцан өөр хээтэй дугуй тавьсан нь зам дугуйн барьцалт харилцан адилгүй болгож тээврийн хэрэгслийг замын нөхцөл байдлаас хамаарч зогсоох арга хэмжээ авах үед тоормосны замыг уртасгах зам тээврийн осол хэрэг гарах үед нөлөө үзүүлэх боломжтой. 12. Жолоочийн суудал хамгаалах бүстэй, бусад зорчигчийн суудлын хамгаалах бүсийг тасалсан бүрэн бус байна. 13. ...автобус нь хий шингэн хосолсон тоормосны системтэй байна. 14. ...автобусны ажлын тоормос ажиллаж байна. 15. Зогсоолын тоормосны механизм ажиллагаатай байна. Зогсоолын тоормосны үрэлтийн ялтас, барбаны дотор хэсэг тос мэт зүйлээр бохирлогдсон тул тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авахад нөлөөлөхгүй. 16. Хурдны хайрцагны ажиллагааг шалгах боломжгүй, хурдны хайрцагт механик гэмтэл байхгүй байна” гэжээ (5 дугаар хавтас, хх-180-183),

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн ______ дүгээр дүгнэлтэд: “1. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн үндэслэл тогтоогдохгүй байна. 2. ШШҮХ-ийн автотехникийн лабораторийн шинжээчийн _________ дугаартай дүгнэлтийн үзлэгийн тэмдэглэлд тоормосны системийн хийн дамжуулга труп /гуурс/ шланк гэмтсэн. 6 мм битүүмж алдагдсан, язарсан талаар тэмдэглэсэн байна. Уг гэмтэл нь хуучин ямар нэг гадны үйлчлэл үрэлт цохилтоос үүссэн эсвэл шинээр хэв гажилтын өөрчлөлт цохилтоос үүссэн эсэх, мөн уг гуурс зориулалтын тоормосны системийн хийн дамжуулгынх мөн эсэхийг дахин тогтоох. Уг гэмтэл нь зам тээврийн ослоос өмнө үүссэн бол зам тээврийн осол гарахад нөлөөлнө. Тус тээврийн хэрэгслийн үйлдвэрээс тавьсан зориулалтын, зорчигчдын суудлын хамгаалалтын бүс байхгүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй ч зорчигчид хамгаалах бүсийг хэрэглэсэн тохиолдолд ослын үед зорчигчдын эрүүл мэнд, амь нас, үүссэн хохирлыг бууруулах боломжтой. 3. ДХ--н Хангалт үйлчилгээний газрын авто баазын шалгах механик Х.Г- МУ-н ЗХД-н ямар нэг заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. 4. “Hyundai area Town маркийн ______  улсын дугаартай автобусны жолооч Б.Э- нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, 3.7-д жолооч дараах зүйлийг хориглоно а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1-т Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 23.9 Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. а/ Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт: Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон машин механизмыг ашиглахыг хориглоно. 3.6. Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан. 6.9. Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс суудлын дэр байхгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэх заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 5. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна. D-Жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан авто машин гэж заасан. Hyundai area Town маркийн ______  улсын дугаартай автобусыг D ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй жолооч жолоодно. Цагдаагийн байгууллагын жолоочийн мэдээллийн сангаас Б.Э-ыг нэр, регистрын дугаараар шалгахад A, B, C ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох 419039 дугаарын эрхийн үнэмлэхтэй байх тул Б.Э- нь “Hyundai area Town маркийн ______  улсын дугаартай автобусыг жолоодох эрхгүй. 6. “Hyundai area Town маркийн ______ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, хариуцагч байгууллага нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эврэл, гэмтэл техникийн зөрчлийн жагсаалт. Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон машин механизмыг ашиглахыг хориглоно. 3.6. Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан. 6.9. Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс суудлын дэр байхгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэх заалт. г/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ (5 дугаар хавтас, хх-231-233),

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн _______ (нэмэлт) дүгээр дүгнэлтэд: “1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн автотехникийн шинжээч нарын 4107 дугаарын шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн материалтай танилцлаа. Миний ___________ дугаартай гаргасан дүгнэлтэд оруулах өөрчлөлт байхгүй болно” гэжээ (10 дугаар хавтас, хх-7-8),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Автотехникийн лабораторийн шинжээч нарын _________ дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн “Hyundai Aero Town” маркийн K________ тоот арлын дугаартай автобус эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 2. ...автобусны бүхээг, заал, суудал, явах анги, хөдөлгүүр, хурдны хайрцагт гарсан эвдрэл гэмтлүүд ослын үед онхолдоход үүссэн байна. Учирсан эвдрэл гэмтлүүд шинжээчийн 5084 тоот дүгнэлттэй тохирч байна. 3. Дээрх эвдрэл гэмтлүүд ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. 4. Хурдны хайрцгийг хөдөлгүүрээс салгасан, гадна талд эвдрэл гэмтэлтэй, удирдлагын залгуур эд анги дутуу, тоос шороо мэт зүйлээр бүхэлдээ бохирлогдсон. Араа сэлгэх сэрээ, шилбэ зэрэг эд ангиуд бүрэн, ил харагдах гэмтэлгүй, 1,2-р дамжуулгын арааны синхронизаторын шүд элэгдсэн байна. 5. ...автобусны жолооны механизмын эд анги бүрэн, урд 2 дугуй залагдана. Хөдөлгүүр асахгүй тул шингэн хүчлүүрийн ажиллагааг шалгах боломжгүй. 6. ...автобусны дугуйнуудын газарт тулах хэсгийн хээний гүн 5-12мм хэмжээтэй байх тул _______ стандартын 5.14.3-д заасан шаардлага хангаж байна. Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуйтай байхыг стандартаар заагаагүй. Баруун хойд талын давхар дугуйнууд болон зааланд байсан дугуй ослын үед үүссэн гэмтэлтэй байна. 7. ...автобусны жолоочийн суудал суудлын даруулга бүстэй, зорчигч нарын хамгаалах даруулга бүсийг тайрсан байна. Уг бүс нь хөдөлгөөний идэвхгүй аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хэрэгсэл тул зам тээврийн осолд нөлөөлөхгүй, зам тээврийн ослоос учирч болох эрсдлийг бууруулах үүрэгтэй. 8. Тоормосны эд анги бүрэн, шалгахад ажиллаж байна. 9. Тоормосны ажиллагааг шалгах зорилгоор хийн баллон дээрх тоормосны гуурстай штуцерээр холбож, 7,0 кРа даралтат хий өгөхөд 5,0 кГс/см2 даралт зааж ажиллаж байна. 10. Зогсоолын тоормосны эд анги хурдны хайрцагтай хамт салсан тул ажиллагааг шалгах боломжгүй. 11. Баруун урд барбаны дотор хана улайж, накладны ором мөр гарсан, зүүн урд барбаны хана улайж өнгө өөрчлөгдсөн. Зүүн урд доод талын накладны үзүүр хэсэг 2*12см хэмжээтэй элэгдсэн мөр үүссэн зэрэг шинж тэмдэг нь тоормослох явцад наклад барбантай идэвхитэй үрэлтийн явцад буюу удаан, хүчтэй үйлчлэлийн дүнд халж барбан улайсаж, наклад халалтаас үүдэлтэй наалдаж, элэгдэж үүссэн байх үндэслэлтэй. Энэ шинж тэмдэгээс үндэслэн ослын үед жолооч зогсох арга хэмжээ авч байсан байна...” гэжээ (9 дүгээр хавтас, хх-186-195),

Шинжээч Э.Алтанболдын:...Хэрэв дээрх гэмтэл шинэ гэж үзсэн тохиолдолд зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй, харин тоормосны системийн хийн дамжуулгын шланк нь зориулалтын тоормосны системийнх мөн эсэхийг тодруулах шаардлагатай. Тээврийн хэрэгслийн техникийн шаардлага, Монгол Улсын стандартад тээврийн хэрэгслийн тоормосны системийн эд ангийг орлуулах, зориулалтын бус зүйл, эд зүйл тавихыг хориглосон талаар заалт байдаг. Миний танилцсан хүрээнд тухайн автобусны хурдыг тогтоох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтас, хх-241-243),

Шинжээч С.Мөнхдалайн:...дээрх гэмтэл нь гадны хүчин зүйлийн үйлчлэлээр шахалтын нөлөөгөөр үүссэн байсан. шинэ гэмтэл байх боломжтой. Яагаад шинэ гэмтэл гэвэл тоормосны хий дамжуулах гуурс битүүмж алдагдсан тохиолдолд тээврийн хэрэгсэл хийгээ бүрэн хураахгүй. Гэмтлүүдийнх нь шинж тэмдэг шинэ байсан. Дээрх битүүмж алдагдсан гэмтэл нь шахалтын нөлөөгөөр үүссэн тул ослын үед үүссэн байх боломжтой. Суудлын, зорчигчийн хамгаалалтын бүсний сунаж, агшдаг хэсгийг тасалсан байсан. Автобус осолд орох үед ухрах араанд залгагдсан байсан гэсэн үг. Харин жолооч залгасан уу, ослын улмаас цохигдсоны, дарагдсаны улмаас ухрах араанд залгагдсаныг тогтоох боломжгүй. Энэ автобусны тухайд араанууд элэгдсэн зүйл байхгүй байсан учраас араа өөрөө гадны хүчин зүйлийн нөлөөгүйгээр мултрахгүй...” гэх мэдүүлэг (5 дугаар хавтас, хх-244-249),

Тээврийн хэрэгсэлд хийсэн шинжээчийн __________ дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн ____ улсын дугаартай автобусны тоормосны хий дамжуулах гуурс шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн автобусны тоормосны гуурстай ижил байгаа нь дээрх хий дамжуулах гуурс зориулалтын гуурс байх боломжтой. 2. Дээрх автобусны гуурсыг орлуулан өөр төрлийн тормосны хий дамжуулах гуурс тавиагүй байна” гэжээ (8 дугаар хавтас, хх-60-61),

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын ____ дүгээр “...Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага “MNS5012:2011” стандартын 7.4 дэх “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” шаардлагыг хангуулан ажилладаг болно” гэх албан бичиг (8 дугаар хавтас, хх-118),  

Стандарт, хэмжил зүйн газрын 2020.03.03-ны өдрийн 11/189 дүгээр “MNS5012:2011 стандартын 7.4 дэх заалт нь хувийн хэвшил болон төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн хэрэгцээнд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд өмчийн хэлбэр харгалзахгүй нэгэн адил хамаарна” гэх албан бичиг (8 дугаар хавтас, хх-123),

____________ийн 2020.03.12-ны өдрийн 05/356 дугаар “...Тээврийн хэрэгслийн эвдрэлийг засварлах зардлыг их сургууль бүрэн хариуцах тул Хангалт үйлчилгээний албаны жолооч, ахлагч Б.Э-аас нэхэмжлэх хохирол, гомдол саналгүй болно” гэх албан бичиг (8 дугаар хавтас, хх-109),

Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас, хх-34-54), зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтас, хх-55-59, 92-93), ______ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтас, хх-73-74, 75-77), мөрдөгчийн “хохирогчоор тогтоох тухай” тогтоол (1 дүгээр хавтас, хх-161, 190), мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол (3 дугаар хавтас, хх-17), шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (3 дугаар хавтас, хх-19), насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар (3 дугаар хавтас, хх-57), прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол (6 дугаар хавтас, хх-23), хохирогч нарт сургуулиас зарцуулсан зардлын тооцоо (8 дугаар хавтас, хх-226-234), прокурорын “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоол (9 дүгээр хавтас, хх-174), өмгөөлөгчөөс шинжээчид тавьсан асуулт (9 дүгээр хавтас, хх-178),       

_______-ын их сургуулийн захирлын 2017.06.30-ны өдрийн А/139 дүгээр тушаал (7 дугаар хавтас, хх-31), автомашин ашилалтын журам (7 дугаар хавтас, хх-32-33), хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам (7 дугаар хавтас, хх-34-42), Авто тээврийн үндэсний төвийн “...Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага “MNS5012:2011” стандартын 7.4 дэх “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно...” гэх албан бичгийн хариу (8 дугаар хавтас 118),

Шүүгдэгч Б.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (6 дугаар хавтас, хх-52), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтас, хх-63), бакалаврын дипломын хуулбар (6 дугаар хавтас, хх-59), ____________ийн тодорхойлолт (6 дугаар хавтас, хх-64), хувийн байдалтай холбоотой бусад баримтууд (6 дугаар хавтас, хх-69-106), жолоочийн лавлагаа, мэдээлэл (7 дугаар хавтас, хх-50),

Шүүгдэгч И.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (6 дугаар хавтас, хх-123), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (6 дугаар хавтас, хх-128), хувийн байдалтай холбоотой бусад баримтууд (6 дугаар хавтас, хх-129-175), Авто техникийн албаны даргын албан тушаалын тодорхойлолт (6 дугаар хавтас, хх-141-142), Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/126 дугаар “____________ийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” тушаал (6 дугаар хавтас, хх-245-248) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн даваа уруудах замд 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 20 минутын орчимд жолооч Б.Э- нь ____________ийн эзэмшлийн “Hyundai aero town” маркийн, ______ улсын дугаартай автобусыг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 дүгээр зүйлийн а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл” гэж, 3.7 дугаар зүйлийн а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 12.1 дүгээр зүйлд “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 23.9 дүгээр зүйлийн а-д “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” гэж, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтад “тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандарт шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй автомашин .... болон машин механизм ашиглахыг хориглоно” гэж, 3.6 дугаар зүйлд “нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан” гэж, 6.9 дүгээр зүйлд “үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зорчигч 7 хүн нас барж, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 9 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 19 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн,

____________ийн Авто тээврийн албаны дарга И.Б- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, _______- их сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дугаартай тушаалаар батлагдсан “Автомашин ашиглалтын журам”, мөн ____________ийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Албан тушаалын тодорхойлолт”-оор хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тус сургуулийн эзэмшлийн бүрэн бус “Hyundai aero town” маркийн, ______ улсын дугаартай, 37 зорчигчтой автобусыг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зам хөдөлгөөнд оролцуулж, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б.Э-аар жолоодуулж, улмаар уг автобус онхолдож 7 хүн нас барж, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 9 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 19 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус болгоомжгүйгээр учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай анийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын зүгээс ямар нэгэн гомдол санал, хүсэлт тавьж байгаагүй. Тийм учраас шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй.

Өмгөөлөгч нар яллах дүгнэлтэд дурдсан үндэслэлийг тодорхой няцааж чадахгүй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд иргэн, хуулийн этгээдийн үүргийг хуульчилсан. Хуулийн этгээд замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй. Үүний дагуу албаны дарга Б- нь замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасныг хангаагүй. Энэ нь шинжээч Алтанболдын 2 удаагийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл ижил хээтэй дугуйтай гаргаагүй, суудлын бүстэй гаргаагүй, мөн тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнээр жолоодуулж гаргасан нь энэ хүний буруу байна гэж үзэж байна. Ажил байдлын тодорхойлолт дээр шүүгдэгч Б- гарын үсэг зурахгүй. Үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ гэж байхгүй, өөр албан тушаал дээр байж магадгүй. Журмын 501-д Авто баазын дарга гэж, 506-д жолооч гэж байгаа тул хамааралгүй зүйл яриад байна. Хэрэв тухайн өдөр Б-, тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй Э-ад үүрэг өгөөгүй байсан бол, энэ хүн гэртээ амраад, энэ осол гарах байсан уу, гарахгүй байсан уу гэдэг асуудал яригдах байх. Энэ хүн хийх, хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна...” гэж,

шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Н.Золжаргал: Шүүгдэгч Б.Э-ын хувьд гэм буруугийн асуудал дээр маргаагүй, тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангилалгүй барьснаар тухайн осол гарах шалтгаан болсон. Тийм учраас гэм буруу дээр маргах зүйл байхгүй” гэж,

шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Б.Даваажав: “Шүүгдэгч Б.Э- тухайн үйл явдлаас учирсан хор уршгийг ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ ганц зүйлийг дурдаж хэлэхэд өнөөдөр Э- гэдэг хүн жолооны хүрдний ард сууж байсан гэдгээр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч, энэ нь өөр албан тушаалтан буруутай ч юм шиг харагдаж байгаа. Гэхдээ шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх учраас, үүнийг харгалзан үзэх байх...” гэж,

шүүгдэгч И.Б-ын өмгөөлөгч Б.Дима: “Шүүгдэгч И.Б-ыг прокуророос замын хөдөлгөөний дүрмийн 5 заалт, ____________ийн дотоод дүрэм журмын 5 заалт, албан тушаалтанд заасан 2 заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Шинжээч Мөнхдалайн 2019 оны 5084 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтад дээрх гэмтлүүд нь осол гарах үед үүссэн байх боломжтой, ослын үед гарсан гэмтлүүд нь осол гарахад нөлөөлөхгүй, автобусны ажлын тоормос ажиллаж байсан гэдэг дүгнэлтийг гаргасан. Үүнээс харахад бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл байсан мэт харагдаж байна. 2019 оны 4007 дугаар дүгнэлтэд суудлын бүс нь зам тээврийн осол болоход шалтгаан нөхцөл нь болохгүй, зам гадаргуу нь халтиргаатай байсан, осол болоход нөлөөлөх үндэслэлтэй гэсэн. Б-ыг бүрэн бус тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцуулсан, тухай тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнээр автомашин жолоодуулсан гэж буруутгах болоод байна. Б- нь ____________ьд юу хийдэг хүн бэ гээд үзэхээр, үр дүнгийн гэрээгээр ажилладаг гэдэг боловч үр дүнгийн гэрээ хавтаст хэрэгт байхгүй. Ажлын байрны тодорхойлолт нь нэг гарын үсэг байхгүй, гэрээ байхгүй. Б-ыг 3 зүйл ангиар, харин осол хийсэн Э-ыг 1 зүйл ангиар буруутгадаг. Тэгэхээр гэрээгээр ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй хүн байгууллагыг төлөөлж энд эрүүгийн хариуцлага хүлээхээр сууж байгаа нь боломжгүй. Байгууллагын эрх үүргийг хүлээгээгүй байж хариуцлага хүлээх үндэслэлгүй болж байна. Тушаалаар явдаг, энэ хүн түүнийхээ учир холбогдлыг ойлгоогүй, дарга нар нь ч танилцуулаагүй. Байгууллагын замбараагүй байдлын хор уршгаар Б- хохирч байна. Миний хувьд техникийн бүрэн бүтэн байдлын талаар яриагүй. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Бидний хувьд энэ хүн үр дүнгийн гэрээ байгуулаагүй учраас эрх, үүргийг нь хэлэх боломжгүй, хохирлыг яллах дүгнэлтийн хүрээнд ярих ёстой. Тийм учраас хохирлын асуудал байхгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүйлчилж байгаа 3 гэмт хэргийн субъект нь Б- биш гэж үзэж байна” гэж,

шүүгдэгч И.Б-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ: Шүүгдэгчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж байна. Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэдгийг энэ хүн мэдэж байсан уу гэвэл эргэлзээтэй, Б- мэдээгүй байдаг. Б-ыг бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан гэж байгаа ч суудлын бүс, дугуйны асуудал байдаг. Энэ нь ослын шалтгаан болохгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ Б-ыг буруутгаад байгаа заалтууд нь үнэхээр гэрээ хэлцэлд хүлээсэн үүргээ биелүүлсэн үү гэдэг асуудал яригдана. Ажлын байрны тодорхойлолт, гэрээ хэлцлийг хийсэн үү, танилцуулсан уу гэдгийг харгалзан шүүх шийдвэрээ гаргах байх. Миний зүгээс Б-ыг гэм буруугүй гэж үзэж байгаа учраас цагаатгаж өгнө үү. ...Техникийн бүрэн бүтэн байдал, тогтоосон тооноос олон хүн тээвэрлэсэн нь ослын шалтгаан болоогүй...” гэж,

шүүгдэгч И.Б-ын өмгөөлөгч Ц.Түвшинжаргал: Миний хувьд хуульд нийцсэн акт, журмын тухай ярина. _______- их сургуулийн 2017 оны А/130 дугаартай журмын дагуу 5 үндэслэлээр буруутгаж байгаа. Яллах дүгнэлтийн үндэслэл нь журмын 501 дүгээр зүйлээр буруутгаж байна. Тухайн журмын зорилгыг анхаарах учиртай. Уг заалт нь тээврийн хэрэгслийг, 506 дугаар зүйлд ашиглалтыг заасан. Б- тухайн жолоочийн “D” ангилалтай эсэхийг шалгах эрх, үүрэг байгаагүй. Ажил олгогч, машины өмчлөгч нь Б- биш. Гэхдээ энэ хүнд үүрэг өгсөн гэрээ байхгүй. Тэгэхээр Б- Э-ыг “D” ангилалтай байсан гэдгийг шалгах, мэдэх үүрэг байхгүй. Ажлын байрны тодорхойлолтод энэ ажлыг Б- хийнэ гэж зааж өгсөн зүйл байхгүй байгаа. Б-ын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан тээврийн хэрэгслийн ангилалд хяналт тавих эрх байхгүй байсан. Шүүгдэгч Б-ын хувьд хэргийн нөхцөл байдал хор уршиг учрахыг урьдчилан мэдэх боломжтой үүрэг хүлээсэн этгээд биш гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үндэслэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актууд хэрхэн, яаж зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байна...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн даваа уруудах замд шүүгдэгч Б.Э- нь ____________ийн эзэмшлийн “Hyundai aero town” маркийн ______ улсын дугаартай автобусыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”, 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 23.9.Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. а/  “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтад “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандарт шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй автомашин ...болон машин механизмыг ашиглахыг хориглоно”, 3.6.“Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан”, 6.9.“Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон” гэж заасныг тус тус зөрчин жолоодож явахдаа онхолдож, 7 хүн нас барж, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 9 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 19 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан,

____________ийн Авто тээврийн албаны дарга И.Б- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг. в/ тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, ...тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх”, 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтад “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандарт шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй автомашин ...болон машин механизмыг ашиглахыг хориглоно”, 3.6.“Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан”, 6.9.“Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй болсон” гэж заасныг тус тус зөрчин,

мөн _______- их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дугаар тушаалаар батлагдсан “Автомашин ашиглалтын журам”-ын 501.2.3. “Баазын дарга бөгөөд ашиглалт хариуцсан ерөнхий инженер нь тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, удирдлагаар хангаж ажиллана”, 501.2.9. “Тээврийн хэрэгслийг ажилд гаргахын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж ...хангасан байна”, 501.4.1. “Авто баазын дарга бөгөөд ашиглалт хариуцсан ерөнхий инженер нь Их сургуулийн тээврийн хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах ...ажлыг хариуцна”, 501.4.2. “Тээврийн хэрэгсэл, техникийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавина”, 501.4.3. “...жолооч нарын сахилга, хариуцлага, үйлчилгээний чанарт өдөр тутам хяналт тавьж, үр дүнг тооцно”,

мөн ____________ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр баталсан Авто техникийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилт “Автомашины ашиглалт, эзэмшилтэд хяналт тавьж ажиллах”, 4 дүгээр зорилт “Автомашины техникийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг хангаж, автомашины эвдрэл гэмтэлд засвар үйлчилгээ, ашиглалтад хяналт тавих” гэсэн үүргээ биелүүлэлгүй тус сургуулийн эзэмшлийн бүрэн бус “Hyundai aero town” маркийн ______ улсын дугаартай, 37 зорчигчтой автобусыг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцуулахдаа тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б.Э-аар жолоодуулж, улмаар уг автобус онхолдож 7 хүний амь нас хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 9 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 19 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь эрүүгийн хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Э-ын “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа ____________ийн эзэмшлийн автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт (3.1.а, 3.7.а, 12.1, 23.9.а, 4 дүгээр хавсралт, хавсралтын 3.6, 6.9 дүгээр зүйл)-уудыг тус тус зөрчсөний улмаас автобус онхолдож, зорчигч С.У-, Б.Т-, Ц.Г-, С.З-, Г.А-, Б.Б-, Д.Ц- нарын 7 хүний амь нас хохирч, хохирогч Ц.З-, Ж.Ч- нарын эрүүл мэндэд хүнд, хохирогч Б.М-, М.Ө-, Н.Г-, О.Г-, Л.С-, Д.У-, П.М-, С.О-, Н.С- нарын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Т.М-, Х.А-, Ч.Ц-, П.С-, Ц.Б-, О.Т-, Б.О-, Ж.Г-, Б.Х-, Б.У-, Т.С-, У.Л-, С.Ц-, Ж.Л-, Ш.О-, А.Я-, И.Ж-, М.Н-, Г.Д- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.2-т заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Б.Э-ыг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

____________ийн Автотээврийн албаны дарга шүүгдэгч И.Б-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн (27.2.в, 3.7.а, 4 дүгээр хавсралт, хавсралтын 3.6, 6.9), _______-ын их сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/139 дугаар тушаалаар батлагдсан “Автомашин ашиглалтын журам”-ын 501.2.3, 501.2.9, 501.4.1, 501.4.2, 501.4.3, ____________ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Албан тушаалын тодорхойлолт”-ын 1, 4 дүгээр зорилтын холбогдох хэсгүүдэд заасан үүргээ биелүүлээгүй буюу тус сургуулийн эзэмшлийн бүрэн бус “Hyundai aero town” маркийн ______ улсын дугаартай, 37 зорчигчтой автобусыг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б.Э-аар жолоодуулан замын хөдөлгөөнд оролцуулж, улмаар уг автобус онхолдож, С.У-, Б.Т-, Ц.Г-, С.З-, Г.А-, Б.Б-, Д.Ц- нарын 7 хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон гэмт хэргийн, хохирогч Ц.З-, Ж.Ч- нарын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн, хохирогч Б.М-, М.Ө-, Н.Г-, О.Г-, Л.С-, Д.У-, П.М-, С.О-, Н.С- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд болггомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч И.Б-ыг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн асуудлаар маргаагүй болохыг тэмдэглэж байна.

Шүүгдэгч И.Б-, түүний өмгөөлөгч нарын “Шүүгдэгч И.Б- нь холбогдсон тухайн гэмт хэргүүдийн субъект биш. Түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй. Жолооч Б.Э-ыг автобус жолоодох эрхгүй гэдгийг шалгах эрх, үүрэг хүлээгээгүй төдийгүй эрхтэй эсэхийг мэдээгүй, мэдсэн гэдэг нь эргэлзээтэй. Яллах дүгнэлтийн үндэслэл болсон Сургуулийн захирлын тушаалаар батлагдсан журмын зохих заалтууд нь шүүгдэгчид хамааралгүй тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. Тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл, 11.3 дугаар зүйл, 11.5 дугаар зүйлд заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас...” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүн нь аюулыг урьдчилан сануулсан, болгоомжлуулсан, урьдчилан сэргийлсэн ямар нэгэн дүрэм, журмыг зөрчсөн, түүнчлэн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд дагаж мөрдвөл зохих дүрэм горимуудыг зөрчсөн, эсхүл сахиагүй, эсхүл хуулийн этгээд, аж ахуйн нэгжийн авулгүй ажиллагааг хангах талаар гаргасан хууль, тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна. Эдгээр зүйл нь алгасуулан иш татсан диспозицтой бөгөөд аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн аюулгүй ажиллагааг хангах талаар гаргасан эрх хэм хэмжээ нь Эрүүгийн хуулиас тусдаа тухайн хуулийн этгээдийн аюулгүй ажиллах дүрмийг зөрчсөн үйлдэл, эсхүл уг дүрмийн заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй, дүрэм, журам, хэм хэмжээ, стандартыг бүрэн буюу хэсэгчлэн сахин биелүүлээгүйн улмаас хохирогчийг алах, хүнд, хүндэвтэр хохирол учруулсан байдаг.       

Шүүгдэгч И.Б- нь ____________ийн Авто техникийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд _______-ын их сургуулийн захирлын 2017 оны А/139 дугаар тушаалаар батлагдсан “Автомашин ашиглалтын журам”-ын 501.2.3, 501.2.9, 501.4.1, 501.4.2, 501.4.3 дэх заалт, ____________ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Авто техникийн албан даргын албан тушаалын тодорхойлолт”-ын 1, 4 дүгээр зорилтын холбогдох хэсгүүдэд заасан “Их сургуулийн тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, удирдлагаар хангах, ажилд гаргахын өмнө техникийн бүрэн байдлыг шалгаж, шатах тослох материал, сэлбэг хэрэгслээр хангасан байх, тээврийн хэрэгсэл, техникийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, жолооч нарын сахилга, хариуцлага, үйлчилгээний чанарт өдөр тутам хяналт тавьж, үр дүнг тооцох” зэрэг,  түүнчлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.в, 3.7.а, 4 дүгээр хавсралт, хавсралтын 3.6, 6.9 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, түүнчлэн улсын яллагчийн яллах дүгнэлтийн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үгүйсгэсэн, няцаасан, мөн шүүгдэгчийг цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.  

Түүнчлэн Автотехникийн албаны даргын ажил үүргийн хувьд албан тушаалын тодорхойлолтод дурдсанаар Их сургуулийн тээврийн хэрэгслүүдийн ашиглалт, эзэмшилт, автотехник, инженер техникийн бодлого, автомашины ашиглалтад өдөр тутам хяналт тавьж, албан хаагчдын техникийн мэдлэг, боловсролын төвшин нэмэгдүүлэн ажиллах албан тушаалын зорилгын хүрээнд албан хаагчдын өдөд тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах зорилттой нийцүүлэн хариуцсан нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийг дүгнэж, шаардлага тавьж чаддаг байх, албан хаагчдын ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдах, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, зохих заавар чиглэл өгөх төдийгүй албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээллийг цуглуулж, дүгнэх, албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх ур чадвар бүхий албан тушаалтан болох нь тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч И.Б-ыг жолооч Б.Э-ыг автобус жолоодох “D” ангиллын үнэмлэхтэйг мэдэх боломж байгаагүй, мөн тийм ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгах эрх, үүрэг олгогдоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.   

Дээрх гэмт хэргүүдийн улмаас 7 хүний амь нас хохирсон, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 9 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 19 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, ____________ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд 11,175,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд хохиролд нийт 508,860,763 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч ____________ь төлж барагдуулсан байна. Иргэний нэхэмжлэгч ____________ийн зүгээс тээврийн хэрэгсэлд учирсан 11,175,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг буруутай жолоочоос нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаар албан бичиг (8 дугаар хавтас, хх-109) ирүүлснийг тус тус үндэслэн шүүгдэгч И.Б-, Б.Э- нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн хэргийн зарим хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар “Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргаж өгнө үү, банкны зээлийг төлүүлж өгнө үү” гэх байдлаар мэдүүлэг өгсөн, хэргийн материалтай танилцаад хүсэлтээ илэрхийлсэн байгааг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэж байна.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял оногдуулах, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 12.5 дугаар зүйлд заасныг үндэслэн 4 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоох, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч И.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 зааснаар 3 жилийн хорих ял, 11.3 дугаар зүйлийн 2 зааснаар 2 жилийн хорих ял, 11.5 дугаар зүйлийн 2 зааснаар 4,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг хорих ялд шилжүүлж 10 сарын хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жил 10 сараар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч И.Б-д оногдуулсан 5 жил 10 сарын хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12.5 дугаар зүйлд зааснаар өршөөлд хамруулах саналтай байна...” гэж,

шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Н.Золжаргал Шүүгдэгч Б.Э-ын хувьд

хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг харахад гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллах ёстой байсан эрх бүхий этгээд нь хариуцаж ажиллаагүй. Тухайн тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас тухайн осол гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг, өнөөдрийн байдлаар ковид-19 өвчнөөр гэр бүлээрээ өвчилсөн, хүүхдүүд гэрийн дэглэмд байгааг харгалзан Б.Э-ад 2 жилийн хорих ял оногдуулж, өршөөлд хамруулж өгнө үү. Олон хүний амь нас хохирсон энэ хэрэгт миний үйлчлүүлэгч Б.Э- гэм буруугийн байдлаа бүрэн дүүрэн ойлгож байгаа...” гэж,

шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Б.Даваажав “Б.Э- нь өнөөдрийн  шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлж, мөн хохирогч, бусад оролцогч нараас уучлалт гуйсан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Мөн холбогдох албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болж олон хүний амь нас, эрүүл мэнд хохирсон харамсалтай зүйл болсонд туйлын их харамсаж байгаа. 2 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэж,

шүүгдэгч И.Б-ын өмгөөлөгч Б.Дима Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 зааснаар хохирол бүрэн төлөгдсөн байгааг харгалзан үзэж И.Б-ыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөлд хамруулж өгнө үү” гэж,

хохирогч Ж.Ч-, Н.С- нар Шүүгдэгч нарын нөхцөл байдлыг харгалзан үзэж хамгийн бага ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч Б.Э-ын хувьд удирдах албан тушаалтан болох И.Б-ын буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гарсан, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, шүүгдэгч И.Б-ын хувьд тухайн тээврийн хэрэгслийг жолоодох ангиллын үнэмлэхгүй доод тушаалын хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулан замын хөдөлгөөнд оролцуулсан, улмаар Их сургуулийн эзэмшлийн автобусны техникийн бэлэн байдлыг хангах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, хууль, тогтоомж, дүрэм, журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /7 хүний амь нас хохирсон, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 9 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 19 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, ____________ьд 11,175,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 508,860,763 төгрөгийн хохирол төлөгдсөн, гэм хор бүрэн арилаагүй, шүүх хуралдаанд оролцсон хохирогч нар “Хөнгөн ял өгнө үү” гэх/, шүүгдэгч нары хувийн байдал /шүүгдэгч Б.Э- гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн байдал/-ыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ жилийн хорих ялын хоёрны нэг болох 3 /гурав/ жилийн хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч И.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ял, 11.3 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ял, 11.5 дугаар зүйлийн 2-т зааснаар 4,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.4-т заасныг тус тус журамлан шүүгдэгч И.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял, 11.3 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, 11.5 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 4,500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар дээр дурдсанаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Э-ын хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын “Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын талаарх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий 4 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Э-ын жолоочийн 419039 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, “Huyndai aero town маркийн ______ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ___дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч ____________ьд буцаан олгох нь зүйтэй.

Хэрэгт прокурорын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор шүүгдэгч И.Б-ын эзэмшлийн Ү-2204103938, Ү-2204098154, Ү-2204076885 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, (13312) _____ дугаартай авто зогсоол болон тус байрны 31 дугаартай агуулах, _____ тоот үл хөдлөх эд хөрөнгийг, прокурорын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор шүүгдэгч Б.Э-ын эзэмшлийн ____ дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ___ тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн байх тул уг тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.    

Шүүгдэгч Б.Э-ад хорих ял оногдуулсан тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн _____ дугаар захирамжаар түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж байна.

Шүүгдэгч Б.Э-, И.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ________ овогтой ...Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ..... овогт ______Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хорих ялын хоёрны нэг болох 3 (гурав) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч И.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 (гурав) жилийн хорих ял, 11.3 дугаар зүйлийн 2-т зааснаар 1(нэг) жилийн хорих ял, 11.5 дугаар зүйлийн 2-т зааснаар 4,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.  

4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар тогтоосугай.

5. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.4-т заасныг тус тус журамлан шүүгдэгч И.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял, 11.3 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, 11.5 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 4,500,000  (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 4 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, “Huyndai aero town” маркийн ______ улсын дугаартай тээврийн хэрэгслийн _______ дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч ____________ьд буцаан олгож, шүүгдэгч Б.Э-ын жолоочийн 419039 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Хэрэгт “Шүүгдэгч И.Б-ын эзэмшлийн ____ дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, ___байр___ зогсоол болон тус байрны ____ агуулах, ____ дугаар байрны ___ тоот үл хөдлөх эд хөрөнгө”-ийг битүүмжилсэн прокурорын ____, “Шүүгдэгч Б.Э-ын эзэмшлийн Ү-2204094311 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, ____  Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, _____ тоот үл хөдлөх эд хөрөнгө”-ийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

10. Шүүгдэгч Б.Э-, И.Б- нар цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг бөгөөд шүүгдэгч Б.Э-ад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 47 дугаар захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус мэдэгдсүгэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б-, Б.Э- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР