Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 102/2016/00208/И |
Дугаар | 00544 |
Огноо | 2017-03-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 00544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 47 дугаар байрны 1204 тоотод оршин суух, Боржигон овогт Гөлгөөгийн Наранцэцэг /РД:ХИ59051404/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, 1 дүгээр байрны 8 тоотод оршин суух, Бодонгууд овогт Туулбаатарын Энхтуул /РД:ХК73020706/-д холбогдох,
зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.000.000 төгрөг гаргуулах, түрээсийн төлбөрт 22.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван, хариуцагч Т.Энхтуул, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нямдалай, гэрч н.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Наранцэцэг 2016.12.05-ны өдрийн нэхэмжлэлдээ: “...зээлийн гэрээний төлбөрт 13 080 000 төгрөг, түрээсийн төлбөрт 15 160 000 төгрөг бүгд 28 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, зарим шаардлагаасаа татгалзсан байгаа, Өнөөдрийн хурлаар 2016.12.05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно. Т.Энхтуул нь 2015.06.22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 8 000 000 төгрөг, гэрээний 2.2-т зааснаар 3 хувийн хүү 3 сарын 720 000 төгрөг, 2015.09.22-ноос алданги тооцож, нийт гүйцэтгээгүй үнийн дүн 8 720 000 төгрөгийг 50 хувиар тооцвол 4 360 000 төгрөг болох бөгөөд зээлийн гэрээний дагуу төлөх мөнгөн дүн 13 080 000 төгрөг болсон. Иймд зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах шаардлагаа 1 080 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Түрээсийн гэрээний тухайд Хишиг төвийн байранд худалдааны олон жижиг лангуу эзэмшигчдээс түрээсийн төлбөрийг хураан цуглуулж, тус компанийн менежертэй тооцоо хийдэг байсан байна. Энхтуул нь ажлын байр түрээслэн олон жил ажилласан болохоор итгээд бусад түрээслэгчдээс тооцоог авхуулдаг байсан, гэтэл хариуцагч нь давхар түрээслээд өөртөө ашиг олдог байсан гэдэг. Түрээсийн төлбөрт 15 160 000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байгаа, Хишигдэлгэрэх ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч нь Наранцэцэг тул заавал компанийн зүгээс нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж бодож байна гэв.
Хариуцагч Т.Энхтуул шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2015.06.22-ны өдрийн зээлийн гэрээгээр 8 сая төгрөг зээлж аваагүй, энэ зээлийн гэрээг байгуулж мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурах болсон шалтгаан нь Г.Наранцэцэгтэй ярилцаад ББСБайгууллагаас нь мөнгө зээлэх зорилгоор дээрх гэрээнд гарын үсэг зурсан юм. Би тухайн үедээ гэрээ болон баримтад гарын үсэг зурсны дараа мөнгөө тоолж өгдөг зарчмаар л өгөх юм байх гэж бодсон боловч миний гар дээр нэг ч төгрөг хүлээлгэж өгөөгүй. Гэрээг нотариатаар батлах үед би нотариачаас гэрээний талаар асуухад ББСБайгууллагын өмнөөс хувь хүн гэрээ байгуулж болохгүй гэдгийг хэлж байсан. Надад мөнгө хүлээлгэж өгөөгүй учир би энэ тапаар Г.Наранцэцэгтэй дахин яриагүй өнгөрсөн. Г.Наранцэцэг нь өөрийн хүүтэйгээ хамтран ББСБайгууллага ажиллуулдаг болно. Нэхэмжпэгч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын баруун талын “Хишиг төв”-д худалдаа үйлчилгээний талбай түрээслүүлдэг бөгөөд би түүнд 2007 оноос хойш талбай түрээслэн ажиллаж хүмүүсийг ажлын байраар хангаж ирсэн. Гэтэл мөнгө өгөлгүй зээлийн гэрээ байгуулсанаас хойш удалгүй миний явуулдаг худалдаа наймааны үйл ажиллагааг зогсоож намайг болон маш олон түрээслэгч нарыг тус төвөөс хөөж гаргасан. Иймд Г.Наранцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нямдалай сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2015.06.22-ны өдрийн зээлийн гэрээ болон мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зурахдаа түүний мэдэлд хүүгийнх нь эрхлэн явуулдаг ББСБайгууллагаас зээл авахаар Г.Наранцэцэгтэй ярилцаад гэрээ байгуулж гарын үсэг зурсан байдаг. Гэвч 8 000 000 төгрөг өгөөгүй, нотариатаар гэрээ батлуулах үед ББСБайгууллагын өмнөөс хувь хүн зээлийн гэрээ байгуулж болохгүй гэхэд Г.Наранцэцэг нь үүнийг огт тоогоогүй гарсан байна. Тухайн үед Энхтуулд мөнгө хүлээлгэж өгөөгүй тул ББСБайгууллагын нэрээр дахиж гэрээ байгуулах юм байна гэж бодоод байрны гэрчилгээ, үнэлгээ хийлгэсэн баримт, нөхрөөсөө авсан итгэмжпэл зэргийг Г.Наранцэцэгт үлдээсэн байдаг. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар 2015.06.22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Харин Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны 8 тоот 3 өрөө байрны үл хөдпөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг /эх хувиар / холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Зээлийн гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу 8 000 000 төгрөгийг хүлээн авсан баримтыг үйлдсэн, талууд гарын үсэг зурсан байгаа. Зээлийн гэрээ байгуулсан өдөр Наранцэцэг нь Хас банкны Түшиг салбараас 8 000 000 төгрөгийг аваад хариуцагчид бэлнээр өгсөн байдаг. Энхтуул зээл авахаар хөөцөлдөөд олдохгүй байсан, өөрийнх нь байрыг хотоос хол /шувуун фабрикт байдаг/ болохоор зээл өгөхгүй байна гээд Наранцэцэгээс зээл өгөхийг гуйсан байдаг. Харин барьцааны гэрээ хийх гэсэн чинь нөхөр нь хөдөө ажлаар явчихсан, хүүхдүүд лагер дээр байгаа гэх мэтээр арга саам хийсээр барьцааны гэрээ хийгээгүй гэдэг. Холбогдох бичиг баримт гээд байгаа бүх зүйлүүдээ өөрсдөө буцаагаад авчихсан байгаа. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Наранцэцэг нь хариуцагч Т.Энхтуулаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.000.000 төгрөг, түрээсийн төлбөрт 22.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийг, харин хариуцагч талаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргаж байжээ.
Хяналтын шатны шүүхийн 2016.10.04-ний өдрийн тогтоолоор хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байх бөгөөд нэхэмжлэгч Г.Наранцэцэг 2016.12.05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж, талуудын хооронд байгуулсан 2015.06.22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 8 000 000 төгрөг, зээлийн хүү 720 000 төгрөг, алданги 4 360 000 төгрөг нийтдээ 13 080 000 төгрөгийг, түрээсийн төлбөрт 15 160 000 төгрөг нийтдээ 28 240 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн “үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулах”-ыг хүссэн шаардлагаас татгалзаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд сарын 3% хүүтэй, 3 сарын хугацаатай, 8 000 000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлийн хүүг сар бүрийн 22-ны дотор төлж, үндсэн зээлийг хугацааны эцэст төлөхөөр, зээл эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцохоор тохирч 2015 оны 6 сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд талууд гарын үсэг зуржээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Г.Наранцэцэг нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн эсэх талаар эргэлзээтэй байна.
Дээрх зээлийн гэрээг үйлдсэн тухайд талууд маргадаггүй боловч уг зээлийн гэрээний дагуу 8 000 000 төгрөгийг хариуцагч Т.Энхтуул хүлээн аваагүй гэж тайлбарладаг бөгөөд бэлнээр мөнгө хүлээлгэн өгсөн эсэх талаар маргажээ.
Хэрэгт 2015.06.22-ны өдрийн 3 зээлийн гэрээ /хх-н 3,33,75/ авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч талаас ирүүлсэн зээлийн гэрээний ар талд “2015.6.22-нд 8.000.000 /8 найман сая/ төгрөг бэлэн хүлээн авлаа. Т.Энхтуул, 20.000х400ш=8.000.000” гэсэн тэмдэглэл хийгдсэн байх ба мөнгөний дэвсгэрт тодорхойлсон бичвэрийг нэхэмжлэгч Г.Наранцэцэг, харин үлдэх хэсгийг хариуцагч Т.Энхтуул бичсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.
Г.Наранцэцэгийн 2015.12.16-ны өдрийн нэхэмжлэлд дурдсан зээлийн тооцоо, 2016.01.22-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байрны түрээсийн төлбөрийн тооцоо, сөрөг нэхэмжлэлд өгсөн 2016.01.22-ны өдрийн хариу тайлбар зэргээс үзэхэд зээлийн болон түрээсийн төлбөрийн тооцоолол адилхан байх бөгөөд нэхэмжлэгч 8 000 000 төгрөгийг хаанаас авч, хэзээ, хаана хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар зөрүүтэй тайлбаруудыг өгсөн байна.
Зээлийн гэрээг гэрчилсэн нотариатч Д.Дашцэдэнгийн “...мөнгө өгч авсан эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг, нотариатын бүртгэлийн дэвтэрт 2015.06.22-ны өдөр гэрчилсэн 995 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ, гэрээний бүртгэлийн хуулбараас харахад дээрх мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл үйлдэгдээгүй байдал, “...түрээсийн төлбөрийн маргаантай холбоотой, түүнээс зээл аваагүй, барьцааны гэрээ байгуулах гэтэл итгэмжлэл болоогүй учраас байгуулаагүй, мөнгө өгөөгүй” гэх хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г.Наранцэцэг зээлдэгчийн өмчлөлд 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдохгүй байна.
Иймд талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдоогүй тул Т.Энхтуулаас зээлийн гэрээний үүрэгт 13.080.000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Наранцэцэгийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Т.Энхтуулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулах”-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсан байх тул хариуцагчийн татгалзалыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Түрээсийн төлбөр гаргуулахыг хүссэн шаардлагын хувьд “Хишигдэлгэрэх” ХХК болон Т.Энхтуул нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд түрээсийн төлбөрийг иргэн Г.Наранцэцэг шаардах эрхгүй гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Т.Энхтуулаас түрээсийн төлбөрт 15 160 000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Наранцэцэгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
“Г.Наранцэцэг нь “Хишигдэлгэрэх” ХХК-ийн үүсгэн байгуулагч тул түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй” гэж түүний өмгөөлөгч тайлбарладаг боловч иргэд хоорондын түрээсийн гэрээ байгуулагдаагүй, Т.Энхтуул нь түрээсийн төлбөрийн төлөлтийн талаар “Хишигдэлгэрэх” ХХК-ийн менежертэй харьцдаг байсан байна.
Г.Наранцэцэгийн түрээсийн төлбөр шаардсан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар 2016.01.26-нд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 270 450 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэсээс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Т.Энхтуулаас зээлийн гэрээний үүрэгт 13.080.000
төгрөг гаргуулахыг хүссэн Г.Наранцэцэгийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Т.Энхтуулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Наранцэцэгээс “үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг холбогдох бусад бичиг баримтын хамт гаргуулах”-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсан хариуцагч Т.Энхтуулын татгалзалыг баталж, холбогдох хэргийг хэргсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Т.Энхтуулаас түрээсийн төлбөрт 15 160 000 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Наранцэцэгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2015.12.18-нд төлсөн 207 000 төгрөг, 2016.12.06-нд төлсөн 30 470 төгрөг нийт 237 470 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016.01.26-нд төлсөн 270 450 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэсээс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ