Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 260

 

 

 

 

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол 416 дугаар байрны 72 тоотод оршин суух Бөөчүүд овогт Лханаагийн Нямжанцан /регистрийн дугаар:ФБ64062451/

 

Хариуцагч:  Хэнтий аймаг Хэрлэн сум, Булаг 2-р баг, Нэгдэлчин зочид буудал 307 тоотод оршин суух Боржигон овогт Жигмидийн Энхбилэг /регистрийн дугаар:СФ66120217/

 

191.408.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Нямжанцан,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга, хариуцагч Ж.Энхбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шинжээч Ч.Нямдорж, гэрч И.Наянтай, В.Цогжилт, Г.Тэгшээ, Б.Эрдэнэбулга, орчуулагч Г.Энхболд, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Нямжанцан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Нямжанцан миний бие иргэн Ж.Энхбилэгтэй 50 хувиар эрх, үүрэг хүлээн хамтран үүрэг гүйцэтгэгчээр "Чинхуа-Мак-Нарийн сухайт" ХХК-тай 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр техник хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулан захиалагч талын техник хэрэгслийн ашиглан хөрс тээврийн болон туслан гүйцэтгэгчээр ажил үүрэг гүйцэтгэх болсон. Ажил гүйцэтгэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний 1.1-т тохиролцсоноор 1 рейс хөрс шороо зөөх ажлын өртгийг 1 машинд сард дунджаар 500 рейсээр тооцох, хэрэв 500-с доош рейс явбал 55 юань, 500-700 рейсд 60 юань, 7800-с дээш рейсд 65 юаниар үнэлгээтэйгээр техник хэрэгсэл түрээслэх гэрээнд заасан STEYR маркийн 12 ширхэг автосамосвал, TONLY маркийн 6 ширхэг автосамосвалуудаар гүйцэтгэж байсан. Техник хэрэгсэл түрээслэх гэрээний 1.3-т STEYR маркийн 12 ширхэг автосамосвалыг 2.5 жил, TONLY маркийн 6 ширхэг автосамосвалыг 4.5 жилээр тооцон үнэлж тээврийн ажил үүргээ гүйцэтгэж байгаад уг хугацааны дараа Ж.Энхбилэг бид хоёрын өмчлөлд ирэхээр тохиролцсон. Бид гэрээний үүргээ амжилттай биелүүлж байгаад дурдсан гэрээний нэг тал болох Ж.Энхбилэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Нямжанцан миний бие Ж.Энхбилэгтэй болон "Чинхуа-Мак-Нарийн сухайт" ХХК-ийн зарим нэг удирдлагын зүгээс элдвээр дарамт шахалт үзүүлсний улмаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул 2010 оны 11 дүгээр сарын 01-нд гэрээг цуцлах мэдэгдлийг "Чинхуа-Мак-Нарийн сухайт" ХХК болон Ж.Энхбилэг нарт хүргүүлж, гэрээ албан ёсоор цуцлагдсан. Нэгэнт бид гэрээг цуцалсан тул гэрээнээс гэрээг бий болсон өөрт ногдох дараах хөрөнгийг Ж.Энхбилэгээс гаргуулан авахаар шаардлага гаргаж байна.

А. Ажил гүйцэтгэх гэрээ, Техник хэрэгсэл түрээслэх гэрээг анхлан байгуулахад надаас гарсан болон гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн олсон надад ногдох ашгаас худалдан авч бий болгосон дараах хөрөнгө. Үүнд: Фургон автомашин – 10,000,000 төгрөг,  Зил 130 маркийн автомашин – 2,500,000 төгрөг, Ажилчдын орон сууц бариулсан ажлын хөлс – 6,000,000 төгрөг, Ажилчдын орон сууцны модон материалын үнэ - 3,000,000 төгрөг Гал зуухны хэрэгсэл – 3,000,000 төгрөг, Засварын байр бариулсан зардал - 6,600,000 төгрөг, Контейнер худалдаж авсан зардал - 1,400,000 төгрөг, Ажилчдын ор худалдаж авсан үнэ - 1,800,000 төгрөг, Ажилчдын хувцасны шкаф худалдаж авсан үнэ – 500,000 төгрөг, Сэлбэгийн үлдэгдлээс надад оногдох – 38,009,500 төгрөг, нийт 72,809,500 төгрөг.

Нэгэнт Ж.Энхбилэгт эдгээр хөрөнгө байгаа цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нь үлдэх учир би мөнгөөр үнэлж гаргуулан авах хүсэлтэй байна.

Б. Ажил гүйцэтгэх гэрээ, Техник хэрэгсэл түрээслэх гэрээний санхүүжилтээр орж ирсэн ажлын хөлснөөс надад ноогдох 50 хувь нь 7-р сард ажлын хөлс- 53,245,584 төгрөг 8-р сард ажлын хөлс- 60,266,082 төгрөг, 9, 10-р сард – 175,847,350 төгрөг, 11-р сарын ажлын хөлс- 15,692,618 төгрөг нийт 305,051,635 төгрөгийн тал хувь болох 152,525,818 төгрөг болсон. Үүнээс 128,875,818 төгрөгийг Ж.Энхбилэг надад өгөх үлдэгдэлтэй.

В. "Чинхуа-Мак-Нарийн сухайт" ХХК-тай байгуулсан 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Тенхик хэрэгсэл түрээслэх гэрээний 1.3-т STEYR маркийн 12 ширхэг автосамосвалыг  2.5 жилээр түрээслүүлэн хугацаа дуусмагц Ж.Энхбилэг бид хоёрын өмчлөлд ирэхээр тохиролцсон. Одоо уг түрээслэх хугацаа дуусч байгаа бөгөөд эдгээр автомашинаас 5ш STEYR маркийн автомашиныг Ж.Энхбилэгээс биетээр гаргуулах авахаар шаардаж байна. Автомашин 1 бүрийн үнэ нь 10,000,000 төгрөг буюу нийт 50,000,000 төгрөг. Иймд дээрх үндэслэлээр надтай хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Энхбилэгээс 251,685,318 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Нямжанцан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө ярьсан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ярьсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлээ өөрчлөөд байдаг гэж сая ярьлаа л даа. Хамгийн анхны гаргасан нэхэмжлэлийн дүн болох 251.685.318 төгрөг болохоор тэнд барьсан барилга байшин, унаа тэрэг гээд бүх мөнгө төгрөгөө хоёр талаасаа тэнд зарцуулчихсан. Гэхдээ яагаад татгалзсан бэ гэхлээр бид хоёрын хооронд ийм маргаан болно гэдгийг тооцоолоогүй байсан учраас ямар ч баримтгүй байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагаа хасаад 156.573.460 төгрөг болгосон. Хоёр дахь нэхэмжлэлд буцаад 86.292.000 төгрөг нэмэгдүүлсэн. Чинхуа мак-ийн захирал байсан Батболд энэ хоёр бол найзууд. Өөрийн ажилласан хөлснөөс 600.000 юань гаргаад тэр хүний дансруу хийсэн байсан болохоор өмгөөлөгчийн зөвлөсний дагуу би тэрийг нэхэмжлэсэн юм. Өнөөдөр тэр мөнгөө буцаад хасч байгаа нь бол Батболд захиралтай уулзаад ярилцахад “багийн найзууд минь намайг шүүхэд дуудаад хэцүү байна, уг нь би л та хоёрт энэ ажлыг олж өгсөн шүү дээ, буцаагаад татаад авчихаж болохгүй юу” гэхлээр нь за болъё доо гэж бодоод буцааж татаад нэхэмжлэлийн шаардлагаа одоо 191.408.960  төгрөг болгосон юм. Тэрнээс ямар ч үндэслэлгүй хасч нэмээд байгаа зүйл биш шүү. Намайг өөрт ногдох юм аа аваад явсан гэж хэлж байна. Нэгэнт компанийн өмнө хоёулаа үүрэг хариуцлага хүлээж байгаа учраас үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах үүднээс би тэнд байсан сэлбэг, техник, ажилчдын унаа машин гээд бүх юмыг тэнд нь үлдээгээд явсан. Нэг муухан land кruser-80 авч явсан юм. Сэлбэгийг Ж.Энхбилэгт хүлээлгэж өгөөгүй гэж байна. Намайг “чи эндээс бушуухан л яв, явж л байвал хамаагүй наад юмнуудаа тэр хоёрт хүлээлгээд өгчих, би дараа нь гарын үсэг зурчихна” гэж хэлсэн болохоор би тухайн үед ажиллаж байсан нярав,  механик хоёрт нь хүлээлгэж өгсөн. Тэгээд намайг 07 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал ерөөсөө ажиллаагүй гэж худлаа ярьж байна. Шүүхийн танхимд жоохон үнэн юм ярьмаар байна. Манай санхүүжилт бараг 3 сарын дараа бодогдож ордог байсан. 06 дугаар сарын мөнгөө би авч яваад 07 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. Гэрчүүд одоо хэлэх байх, намайг 06-ны өдөр ирэхэд Ж.Энхбилэг, Наянтай, Батболд зэрэг хүмүүс Хэнтий аймгийн Дадал руу явсан. Би 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Сонинбаатар гээд одоо байгаа захиралтай үлдээд ажиллаж байсан. Сая тэр хятадаар бичсэн баримтууд гаргаж өглөө, надад хэрвээ үзүүлэх юм бол нэг тороор дүүрэн баримт байгаа. Энэ хүн техник мэдэхгүй учраас сэлбэг авдаггүй, би урдаас очиж бүх сэлбэгнүүдээ авдаг байсан. Би нэг иймэрхүү л тайлбар хэлэх юм байна даа гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттулга шүүх хуралдаанд гаргасан хуульзүйн дүгнэлтдээ: Нэхэмжлэгч 2011 онд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Үүнээс хойш 6 жилийн хугацаа өнгөрчээ. Тодорхой хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, багасгасан зүйлүүд бий. Гэхдээ улсын тэмдэгтийн хураамжийн асуудал дээр маргаан  байхгүй гэдгийг хэлье. Миний бие нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байгаагийн хувьд нэхэжмлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлье. Маргааны оролцогч талуудын хувьд 2009 онд Чинхуа мак-нарийн сухайт ХХК-тай 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээг тус тус байгуулан ажилласан гэдэг дээр талууд маргадаггүй. Гэрээнээс үүссэн хөрөнгөтэй холбоотой асуудал дээр маргаж байгаа. Нэхэмжлэгчийг захилагч Чинхуа мак-нарийн сухайт ХХК-ны удирдлагын зүгээс удаа дараа гэрээгээ цуцлахыг шаардсаны дагуу 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээгээ цуцласан. Энэхүү гэрээг цуцласантай холбогдуулж гэрээний эрхийн дагуу бий болсон хөрөнгөө шаардаж байгаа. Анх бол 251.685.318 төгрөгийг нэхэмжлэдэг бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 156.573.460 төгрөг болгон бууруулсан. Үүнийгээ 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 86.292.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин өнөөдөр 86.292.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж 191.408.960 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа юм. Учир нь маргалдагч талууд нь дээр дурдсан гэрээний дагуу хамтран 50, 50 хувийн оролцоотойгоор Чинхуа мак-нарийн сухайт ХХК-ны үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Өөрөөр хэлбэл ашиг болон гарах зардлаа 50, 50 хувиар хуваадаг байсан. Энэхүү байдал нь “Чинхуа мак-нарийн сухайт” ХХК-ны 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14/38 тоот албан бичиг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 117 тоот албан бичгүүдээр хөрс, тээврийн ашгийн тооцоогоо хуваадаг байсан нь нотлогдож байгаа. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрх үүсч байгаа гэж үзэж байгаа бөгөөд дараахь 2 үндэслэлээр хариуцагчаас 191.408.960 төгрөгийг нэхэмжлилж байгаа. Нэгдүгээрт, хүлээлгэж өгсөн сэлбэгээс өөрт ногдох хэсгийг шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл хөрс суулгалтын ажлыг түргэн шуурхай тасралтгүй явуулахын тулд өөрсдийн ашгаасаа нэхэмжлэгч хариуцагч нар нь сэлбэг хуваан авч ашигладаг байсан. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үедээ нийт 76.197.626 төгрөгний сэлбэгийг 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эрх бүхий хүмүүст хүлээлгэж өгсөн байдаг. Энэ нь ч тогтоогддог. Хариуцагч нь 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс үргэлжлүүлэн дангаар ажиллахдаа дээрх сэлбэгийг ашиглаж дууссан байдаг. “Чинхуа мак-нарийн сухайт” ХХК-ны дээр дурдсан 2 албан бичгээр Ж.Энхбилэг цааш  үргэжлүүлэн ажиллахдаа эдгээр сэлбэгийг ашигласан байна гэдэг нь нотлогддог. Тиймээс өөрт ногдох 50 хувь буюу 38.098.813 төгрөгийг нэхэмжилж байна. Хоёрдугаарт, ажил гүйцэтгэх гэрээний дагуу санхүүжилтээр орж ирсэн ажлын хөлснөөс өөрт ногдох хэсгийг нэхэмжилсэн. Энэ нь 2010 оны 07 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх хугацааны өөрт ногдох ажлын хөлс болох 153.310.147 төгрөг. Энэ дүнг задалж тодруулъя, хавтаст хэрэгт авагдсан хөрс тээврийн тооцоогоор 2010 оны 07 дугаар сард “Чинхуа мак-нарийн сухайт” ХХК-наас 53.245.854 төгрөг, 8 дугаар сард 60.266.082 төгрөг, 9 дүгээр сард 1.598.390 төгрөг, 10 дугаар сард 175.847.350 төгрөг, 11 дүгээр сард 15.692.618 нийт 306.620.294 төгрөгийг Ж.Энхбилэг захиалагч компаниас авсан байдаг. Үүний 50 хувь болох 153.310.147 төгрөгийг нэхэмжлэж байгаа юм. Эдгээр саруудад Л.Нямжанцан нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан байдаг. Энэ нь юугаар нотлогдож байна гэхлээр эдгээр саруудад гарсан бүх тооцоог нэхэмжлэгч гаргасан байдаг ба Ж.Энхбилэг нь оролцоогүй болохыг тодруулах нь зүйтэй. Гэрээгээр талууд гэрээг цуцлах тохиолдолд саналаа 30 хоногийн өмнө бичгээр гаргана гэсний дагуу Ж.Нямжанцан нь 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг цуцлах саналаа өгсөн ба 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан гэж үзэж байгаа. Ер нь ажил гүйцэтгэх гэрээнд заавал биечлэн гүйцэтгэнэ гэсэн асуудал байхгүй. Тодорхой хугацаанд Ж.Энхбилэг, Л.Нямжанцан нар нь ажилтнууд авч ажиллуулж байсан байдаг. Ажлын онцлогоос шалтгаалаад энэ 2 хүн Улаанбаатар хотоос 1000 гаруй километр зайд байрлах уурхайгаас гэр оронлуугаа очихын тулд тодорхой хэмжээнд ээлжилж ажилладаг байсан. Шинжээчийн дүгнэлтээр нийт тээврийн хөлснөөс гарсан зардал хасагдаад үлдсэн дүнг Л.Нямжанцан, Ж.Энхбилэгт нарт яг тэнцүү 50, 50 хувиар олгодог байсан гэдэг нь нотлогдсон. Харин Ж.Энхбилэг нь 2010 оны 07 дугаар сараас 10 дугаар сарыг дуусталх хугацаанд “Чинхуа мак-нарийн сухайт” ХХК-наас нийт 337.663.745 төгрөгийг шилжүүлээд авчихсан байдаг. Үүнд 11 дүгээр сарынх ороогүй гэдгийг дурдах нь зүйтэй. Энэхүү дүнгээс Л.Нямжанцан нэг ч төгрөг аваагүй гэдэг нь мөн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Нэгэнт гарт олгогдох дүнгээс өөр дүнгээр Ж.Энхбилэгийн дансанд орсон гэдэг дээр маргаагүй, зөвхөн хөрс тээврийн хуулалтын тооцоогоор буюу баримтаар нотлогдсон шилжүүлсэн дүнгээс л 50 хувийг нэхэмжилж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Би хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн дүгнэлт дээр ганц хоёр зүйл хэлье. Нэгдүгээрт, энэ хоёр хүний хооронд ямар гэрээ байгуулагдсан юм бэ гэдэг зүйл ярьлаа. Гэрээг заавал цаасаар буюу бичгээр байгуулагдсан байхыг шаарддаггүй, миний ойлгож байгаагаар гэрээ бичгээр, бодит үйлдлээр, амаар гэсэн 3 төрөл байдаг. Тэгэхээр энэ хоёр хүний хооронд бол амаар буюу Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулагдсан. Сая хариуцагч өөрөө бид хоёр хамтарч ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэрээнээс үүдэлтэй ямар хууль зүйн үндсэслэлтэй маргаан үүсээд байна вэ гэхлээр, Бид нарын маргаад байгаа 2009 оны 03 дугаар сар болон 04 дүгээр сарын 01-ний өдрийн байгуулсан энэ 2 гэрээнд гүйцэтгэгч нь Л.Нямжанцан, Ж.Энхбилэг гэж байгаа. Энэ дээр жишээлбэл тэр нь 40 хувь, энэ 60 хувь гэдэг ч юм уу нэг ч үг үсэг байхгүй. Бодит үйлдэл дээр хэрэгжихдээ тухайн сард хэдэн төгрөгний ашигтай ажилласан байна, тэр мөнгийг л хоёулангийнх нь данс руу 50, 50 хувиар хийчихдэг байсан. Үүнтэй холбоотой баримт нь хавтаст хэрэгт байгаа. хоёрдугаарт, энэ сэлбэгтэй холбоотой буюу  191.408.960  төгрөгийг хаанаас гарч ирсэн юм гэж яриад байна. Нярав, механик хоёрт хүлээлгэж өгсөн сэлбэгний 50 хувь нь 38.098.813 төгрөг, дээрээс нь 07-11 дүгээр сар буюу нийтдээ 5 сарын 306.620.294 төгрөгний 50 хувь нь 153.310.147 төгрөг, ингээд нийлээд 191.408.960 төгрөг болж байгаа юм. Энэ шинжээчийн дүгнэлтийн сар бүрийн гарт олгогдох мөнгийг нэмээд ингэж гарч байгаа гэдгийг хэлье. Энэ мөнгөнөөс олгох ёстой юу? олгохгүй юу гэдэг дээр сая хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрчихсөн. Хэрвээ энэ мөнгөнөөс олгож байгаа тохиолдолд зардлаа хасаачээ гэж. Би мөнгөө авчихсан гэдгийг хүлээн зөвшөөрчихөж байгаа юм. Тэгвэл эхлээд олгочих, олгосон тохиолдолд зардлаа хас л даа. Дээд шүүхийн тогтоолыг их үндэслээд байх шиг байна. Тайлбар дээр нь үндэслээд анхан шатны шүүхийг дүгнэлт хий гэсэн болохоор Дээд шүүхийн тогтоолыг анхан шатны шүүх хэрэгжүүлсэн. Тооцоотой холбоотой маргаан байгаа бол шинжээчийн дүгнэлт гарга гэсэн. Шинжээч томилогдоод холбогдох дүгнэлтүүд нь гарчихсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлээгүй асуудал энэ дээр үүсээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт зааснаар энэ хоёр хүний хооронд амаар гэрээ байгуулагдсан. Одоо нэхэмжилж байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс нэг тал нь татгалзаад нөгөө үлдэж гэрээгээ үргэлжлүүлж байгаа тал нь өөрт ногдох хэсгийг нь шилжүүлж өгөх үүрэгтэй. Энэний дагуу л холбогдох хэсгээ нэхэмжилж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудал мөн ярьж байна. Өнөөдрийн маргааны зүйл нь ажил гүйцэтгэх гэрээ, тээврийн хөлсний гэрээ болон энэ хоёр хүний хоорондох хамтран ажиллах гэрээ гэж би үзэж байгаа. Үүний дагуу энэ хоёрын хооронд эрх зүйн харилцаа үүссэн. Шүүхийг төөрөгдүүлэх байдлаар хөдөлмөрийн гэрээ гэсэн асуудлыг яриад байх шиг байна. Энэ бол нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй. Бас эвлэрлийн гэрээ гэж ярьж байна. Тэр эвлэрлийн гэрээний эрсдэл буюу тухайн холбогдох хэсэг нь бол гарт олгох дүнтэй холбоотой биш, гарт олгохдоо тухайн гүйцэтгэсэн ажлын хөлснөөс нь захиалагч тодорхой хувийг нь суутгаж аваад Чинхуа мак-д барьцаа байдлаар өгдөг. Энэ гэрээ дууссаны дараа энэ хоёрт олгох зохицуулалт байсан. Энэтэй холбоотой асуудал нь тусдаа шийдэгдээд явчихсан асуудал. Миний зүгээс хариуцагчийг харин ч нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй, өөр бусад асуудалтай хольж хутган ийм байдлаар тайлбар хийж шүүхийг төөрөгдүүлж байгаа асуудал байна гэж хэлмээр байна. Сэлбэгийг хэнд хүлээлгэж өгсөн бэ гэдэг асуудал дээр дахиад хэлэхэд 2010 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сэлбэгийг хүлээлгэж өгсөн баримт хавтаст хэрэгт байгаа. Энэ сэлбэгийг Л.Нямжанцан ашиглаагүй, харин Ж.Энхбилэг 2010 оны 12 дугаар сараас үргэлжлүүлэн ажиллахдаа ашиглаж дууссан байна гэдгийг тухайн үед ажил олгоод байгаа Чинхуа мак компанийн хоёр ч удаагийн албан бичигт тодорхой хэлээд байгаа шүү дээ. Тэр нярав, механик хоёр чинь Ж.Энхбилэгийн ажилчид, энэ хүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулаад ажилласан гэж хэлсэн. Энэ хүний ажлыг хийсэн байгаа юм. Нярав нь Л.Нямжанцангийн төрсөн дүү нь гээд байна, төрсөн дүү нь байлаа гээд ахыгаа дагаад яваагүй, сэлбэгийг нь хүлээж аваад Ж.Энхбилэгээс ажлын хөлсөө аваад үргэжлүүлэн ажилласан байдаг. Энэ хүн үргэжллүүлэн ажиллаад тэр сэлбэгнүүдийн үр шимийг хүртчихсэн байна шүү дээ. Харин тэр сэлбэгийг авахад би тал мөнгийг нь гаргачихсан авсан сэлбэгийг хариуцагч ашиглачихсан учраас 50 хувийг нь надад буцааж өгөөчээ л гэж нэхэмжлээд байгаа юм шүү дээ. Энэ хаана нь шударга ёс зөрчигдөөд байгаа юм бэ. Харин ч бодит тодорхой зүйл байна шүү дээ. Нэхэмжлэгч, хариуцагч өөрөө 2, 2 сараар ээлжилж байсан гэж хэлж байна. 07 дугаар сарын 06-ны өдөр ирээд 8 дугаар сарын 15-ны өдөр буцсан, тэрнээс хойш 2 сар гэж бодох юм бол 10 дугаар сарын 15-ны өдөр болж байгаа биздээ. 10 дугаар сард ирсэн гэдгийг нь сая хариуцагч өөрөө ч хэлсэн. Яг 2 сарын дараа л ирсэн байна шүү дээ. Тэгээд ажиллаагүй байсан үеийнх нь хөлсийг тухайн ажилласан хүн нь ганцаараа авдаг байсан гэж байх шиг байна. Тийм юм ерөөсөө байхгүй, ажиллаагүй байсан үеийнх нь хөлсийг ч гэсэн яг тэнцүү хуваагаад олгодог байсан  баримт хөрс тээврийн гарт олгох тооцоо гэдэг дээр тодорхой харагдана. Тэгэхээр тэр 8 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хоорондох хөлсийг хариуцагч тал өгөх ёстой. Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Ж.Энхбилэг шүүхэд гаргасан хариу тайбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх 2010 онд Л.Нямжанцан гэдэг хүнийг би Өмнөговь аймагт нэг ч хүн танихгүй байхад авч очиж 3 төрлийн гэрээ байгуулсан. Үүнд: 1.Түрээсийн гэрээ, 2. Ажил гүйцэтгэх, 3. Эвслийн сангийн гэрээ гэсэн 3 төрлийн гэрээг байгуулж байсан. Хөрс хуулалтын бүхэл ажлыг би хариуцаж ажилладаг байсан. Энэ хүн инженерийн ажлыг хийдэг байсан. "Чинхуа-Мак-Нарийн сухайт" ХХК-ийн удирдлагууд хөрс тээвэрлэлтийн асуудлыг надтай ярьж бай гэж үүрэг болгосон байсан. Л.Нямжанцангийн гарын үсэг хоёр гэрээнд байдаг. Сүүлийн эвслийн сангийн гэрээнд би гарын үсэг зурсан байдаг. Тэнд очоод Л.Нямжанцан гэдэг хүн ямар байдалтай байсан талаар хэлэх нь зүйтэй байх. Анх 2009 онд бид 2 хамтран ажиллаж байсан. Тэгээд 2010 оноос эхлээд Л.Нямжанцанг ажил хийдэггүй, ажил тасалдаг архи уудаг гэх хэл ам Хятад, Монгол инженерүүдээс гарч байсан. Энэ нь явсаар байгаад 2010 оны сүүлээр 11 сард компанийн удирдлагууд гэрээг цуцалж Л.Нямжанцанг ажлаас халахаас өөр аргагүй болоод энэ хүн өөрөө гэрээгээ цуцлаад явсан байдаг. Одоо Л.Нямжанцангийн нэхээд байгаа 600,000 юанийг 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр компанийн данснаас миний данс руу мөнгө шилжүүлээд буцаагаад 2 минутын дараа Н.Батболд гэдэг захирлын дансанд хий гээд хийлгэсэн. Энэ мөнгөнөөс би өөртөө нэг ч төгрөг аваагүй. Сэлбэгийн үнэ 38,000,000 төгрөгийг нэхэж байгаа. Надад хүлээлгэж өгсөн сэлбэг бол байхгүй. Ямар учиртай мөнгө нэхээд байгааг би ойлгохгүй байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Ашгийн тооцоо гэж 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын мөнгө гэж 118,474,651 төгрөгийг нэхэмжилж байна. Л.Нямжанцан нь 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс явсан. Явж байгаад 2013 оны 10 дугаар сард ирсэн, Ирэхэд нь компанийн удирдлагууд энэ хүнийг ажиллуулахгүй гэсэн. Тэгээд буцаад хөөгдөөд явсан. 07 сараас ямар ч ажил хийгээгүй байж ашгийн тооцоо авна гэх юм. Огт ажил хийгээгүй байж авна гэхээр нь би гайхаад байгаа, Энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын цалингаа авсан байдаг. Энэ хүний гаргаж өгсөн анхан шатны тооцоо надад бас байгаа. Би тэрийг мэргэжлийн хүнээр тооцоо хийлгэхэд Л.Нямжанцангаас би 50,000,000 төгрөгийг авлагатай болж гарсан. Л.Нямжанцан өөрөө ч мэдэж байгаа тээвэр хийхэд ямар их зардал гардаг гэдгийг, 2 сар тутамд 100 гаруй дугуй хэрэглэдэг байсан гэдгийг мэдэж байгаа байх. Энэ бүх зардлыг ашгаасаа л гаргадаг. Би өөртөө хадгалж байсан бүх анхан шатны санхүүгийн баримт бичгээ гаргаж өгсөн. Би хувийн няравтай, компаниас гадна давхар тооцоогоо гаргаад явдаг байсан. Энэ бүх нэхэмжлээд байгаа мөнгө нь ямар нэгэн үндэслэл байхгүй учраас би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагч Ж.Энхбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 04 дүгээр сарйн 01-ний өдөр гэрээ байгуулж ажилласан нь үнэн. Эхлээд хамтарч цуг ажиллаж байгаад явцын дунд нэг нэг сараар ээлжилж ажилладаг болсон. Гэтэл 2010 оноос намайг сар амраад ирэхэд бөөн хэл амтай Л.Нямжанцанг архи уудаг, ажил дээрээ бараг ирдэггүй гэх зэргээр гомдол маш их ирдэг болсон. Тэгээд хятад монгол дарга нар Л.Нямжанцанд гэрээгээ цуцлах асуудлыг шаардсан юм шиг байгаа юм. 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ер нь Л.Нямжанцан ажилдаа ирээгүй. 10 дугаар сарын 20 хэдэнд ирээд огт ажил хийхгүй байж байгаад 11 дүгээр сард тушаал нь гараад явсан хүн. Энэ хугацаанд компанийн сэлбэгний өр, дугуй авах нилээн шаардлагатай учраас дугуй авч өөрөө захиран зарцуулсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Гарт олгосон мөнгөний 50 хувийг би авна гээд байгаа, гэтэл гарт олгосон мөнгөнөөс ямар их зардал гарсан болох нь баримтууд, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байгаа. Энэ мөнгөнөөс чинь ингэж зардал гарсан шүү дээ гэж өөрт нь тайлбарлаад байхад “үгүй ээ би 50 хувиа авна” гээд байгааг нь гайхаад 6 жил болж байгаа юм. Аргаа бараад сүүлдээ шинжээч томилж өгөөч, гэрч асуулгана гэж хүсэлт гаргасан. Тэр гарт олгогдож байсан мөнгөнөөс зарцуулсан шатахуун, цалин хөлс, хүнсний зардлууд санхүүгийн тайланд тусгагдаад, дугуй сэлбэгний мөнгө нь компанийн санхүүгийн тайлан дээр тэдгээр саруудынх ерөөсөө байхгүй. Бид нар өөрсдөө аж ахуйн тооцоотой тусдаа няравтай байсан болохоор дугуйны тайлан компанийн тайлан дээр нэг ч тусгагдаагүй байдаг юм. Говийн нөхцөл байдал, зам харгуй ямар байсан билээ дугуйгүй бол бид нар нэг ч ажил хийхгүй шүү дээ. Улиралдаа гэхэд 120 ширхэг дугуй хэрэглэдэг байсан учраас дугуйны зардал ашгийн ихэнх хувийг эзлэдэг байсан. Энэ их авсан дугуйнаас би өөрийн хувьдаа нэг ч дугуй ашиглаагүй байхад ингэж маргасаар байгаад өдий хүрч байна. Шинжээчийн дүгнэлт бол 2010 оныг бүхэлд нь авч үзсэн нилээн дэлгэрэнгүй гарсан байна. Яахав 2009 оных ганц нэг андуурч орсон байж магадгүй, гэхдээ нарийн үзэхийн бол бүгд 2010 оны материал. Зүүн уурхайгаас сэлбэг зээлээр авч байсан гэж яриад байгаа нь механик очиж гарын үсэг зураад баримт авдаг, тэрийг үндэслэж би өөрөө мэргэжлийн хүмүүсүүдээр тооцоо гаргасан байдаг. Зээлээр авсан сэлбэгний өрний үлдэгдэл 308000 юань байгаа. Л.Нямжанцан өөрөө очиж тэр өртэй танилцаад явсан байдаг. Энэ өр болон дугуйны зардлыг би дангаараа хариуцахгүй гэж үзэж байгаа. Нэгэнт 50 хувь гэж нэхэж байгааа бол зардлыг яагаад хувааж болохгүй юм, адилхан л хуваах ёстой. Чи ашгийг нь аваад надад зардал нь үлдэх ёстой юм уу, тэгж болохгүй шүү дээ. Тэгээд өөрөө 7, 8, 9, 10 дугаар сард огт байхгүй байсан. Энэ хугацаанд компанийн эвдрээд орхисон бүх машиныг сэлбэг авч босгосон байдаг. Дугуйг дандаа доллараар худалдаж авсан баримтууд, сэлбэг авсан баримтууд зэргийг өөрөө тооцоо гаргаж тайлбарлаж, аудитын байгууллагаар дүгнэлт хийлгэлээ. Тэгэхээр надаас нэхээд байгаа мөнгө нь үндэслэлгүй юм. Сэлбэгийг үнэхээр надад хүлээлгэж өгсөн бол тэр баримтаа надад өгөх хэрэгтэй. Л.Нямжанцан бол компанийн санхүүгийн тооцоон дээр тусгагдсан дүнгээр гарт олгох мөнгө нь төд байна, тэр мөнгөний 50 хувь нь өдий болж байна гэж нэхээд байгаа. Гэтэл би гарт олгогдсон мөнгөнөөс сэлбэг, дугуй авч байсан гэж хэлээд байна. Энэ хугацаанд ямар дугуй сэлбэг авч яаж захиран зарцуулж байсан талаар өнөөдрийн аудитын дүгнэлт дээр дугуй авч байсан байна, яаж захиран зарцуулсан баримт алга гэж гарсан байгаа шүү дээ. Захиран зарцуулсан баримт, шаардах хуудсыг танай хоёр дүү чинь дугуй алга болгоод эрүү үүсээд шалгагдаад явж байх үедээ устгаад хаячихсан шүү дээ. Тэгээд би энэ тухай гэрчлүүлье гэдэг асуудлаар шүүхэд хүсэлт тавьсан. Тухайн үед бүгд нэг тогооноос хоол идэж байсан, авсан дугуйгаа яаж захиран зарцуулж байсан гэдгийг бүгд мэднэ шүү дээ. Л.Нямжанцанг ажлаа хийхгүй байна, уурхай дээр нэг харагдахгүй ажил явахгүй байна гээд хятадуудаас бөөн гомдол ирж байсан. Энэ дагуу бид нар 07 дугаар сард наадмын өмнө явахдаа чамайг дуудаж авч ирээд хятад дарга нарын шуум ийм болчлоо шүү гээд хэлж байсан. Ингэж байж байгаад л цаанаас нь шаардсаар байгаад явуулсан шүү дээ. Энэ хэдэн саруудын мөнгийг би хувьдаа аваагүй, ажлаа үргэжлүүлэн явуулахын тулд өчнөөн зардал чирэгдэл гарсан гэдгийг би чамд 6 жил ярьлаа шүү дээ. 2010 онд бид нар зүүн уурхайд 308.000 юаны өртэй үлдсэн. Энэ өрийг би яагаад дангаар хариуцах ёстой юм. Энэ өрийн тооцоо хийсэн акт, надад орчуулга хийсэн хятадууд нь гэрчлээд өгнө. Өөрөө болохоор 07 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл байсан гэж яриад байх юм, тэгвэл захирлын тушаал худлаа гарсан болж байна уу. Би хүнд үнэхээр өртэй байж байгаад надаас нэхэж байгаа бол өөр хэрэг, ямар ч үндэслэлгүй мөнгө нэхээд байгаа хүнтэй би 6 жил маргахаас яах юм. За мөнгө өгье гэж бодъё, гэтэл ямар тооцоо байгаа юм бэ. Дугуй хятадаас доллараар худалдаж авсан бүх зарлагын баримтууд нь байж байна. Машин дугуй сэлбэггүй бол огт ажил хийхгүй. Гарт олгогддог мөнгөнөөс дугуй авдаг гэдгийг өөрөө мэднэ шүү дээ. Компанийн санхүүгийн тайлан дээр ихэнх саруудад дугуйны зардал огт тусгагдаагүй. Чи үнэхээр сэлбэг авдаг байсан юм бол тэр тооцоо, баримтаа гаргаад үзүүл л дээ. Чамд зөвхөн ерөнхий тооцоо л байгаа, тэрийгээ өөрөө хийгээгүй байгууллагын нягтлангийн гаргасан тооцоон дээрээс л гарт олгох мөнгө өдий, тэрний 50 хувь нь минийх гэж яриад 6 жил өнгөрлөө шүү дээ. Тэр 3.000.000 төгрөгийг надад өгсөн гэж ярьж байна. Зөв шүү дээ, би ажлаа хийж байсан юм чинь надад л өгнө биз дээ. Товчхон хэлэхэд би нэхэж байгаа мөнгөний талаар л яриад байна, өөр юм ярихын бол зөндөө байна. Би өрмийг нь авъя, чи хусмыг нь ав гэдэг шиг зардал нь надад хамаагүй, ашиг нь надад хамаатай гэж яриад байх юм. Ямар ч байсан би энийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг л өдөр Л.Нямжанцан компаниас 700.000.000 төгрөг, надаас 240.000.000 төгрөг гэнэтхэн л нэхсэн. Тухайн үед би шоконд ороод яагаад би ажлаа хийж яваад хүнд өртэй болчихдог билээ гээд гайхаад өөрөө баримтаа цуглуулъя, санхүүгийн байгууллагад хандсан. Хүн луйвардчихсан юм шиг л дарамтлуулаад, хүнд өртэй хүн шиг би ийм байдалтай 6 жил шүүхээр явж байна. Үнэндээ цөхрөнгөө барж байна. Би Л.Нямжанцанд үнэхээр гомдолтой байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Анх 2011 оны 03 дугаар сард нэхэмжлэл гаргасан байдаг. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэлээ яг бодитой үндэслэлтэй тооцоо гаргаж чадахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчлөөд өнөөдөр 191.408.960 төгрөгийг нэхэж байна. Энэ дүн хаанаас гарч ирж байгаа юм, задаргаа байхгүй. Бид нарын хийсэн тооцоогоор эд нар  нэхэх юм бол сэлбэгний 50 хувь нь 38.098.813 төгрөг дээр 2010 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын ажлын хөлс /уг нь 156.684.462,44 төгрөг/ нэхэмжлэлд бичсэн нь 194.850.487 төгрөг ингээд нийлээд 232.949.300 үүний 50 хувь гэж үзвэл 116.474.650 төгрөг гарч байгаа.  Энэ дээр сэлбэгийн 50 хувийг нэмэхээр 154.573.463 нэхмээр юм шиг гарч байгаа юм. Гэтэл хаанаасаа 191.408.960 төгрөг гаргаж ирээд байгаа талаараа тайлбарлаж чадахгүй байна. Энэ хэрэг 2011 оноос хойш явсаар байгаад 2015 онд дээд шүүхээр орсон. Дээд шүүхийн 778 дугаар тогтоолын 5 дугаар хуудсанд маш тодорхой бичсэн. 6 жил явсан хойно нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Тэгэхээр энийг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй. Юуны өмнө Л.Нямжанцан гэдэг хүн нэхэмжлэгч мөн үү биш үү гэдгийг тогтоох учиртай. Үүний тулд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийг би анхаарна. Энэ хүний эрх ашиг нь яаж хөндөгдсөн юм, хөндөгдсөн бол хуулийн хүрээнд хөндөгдсөн юм уу, гэрээний хүрээнд хөндөгдсөн юм уу. Тэгвэл дээд шүүхийн тогтоол дээр зохигчдын хооронд ямар гэрээ байгуулагдаад байгаа юм бэ гэж заасан. Үнэндээ ямар ч гэрээ байхгүй шүү дээ. Тэр хөлсөөр ажиллах гэрээ, тээвэр түрээслэх гэрээг ярьж байна. Энэ бол “Чинхуа мак-нарийн сухайт” ХХК гэдэг хуулийн этгээд 2 хувь хүний байгуулсан гэрээ. Эндээс олсон үр ашгийг хоорондоо хувааж авна гэдэг нэг ч заалт байхгүй. 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хамгийн анхны нэхэмжлэлдээ “нэгэнт бид гэрээг цуцласан тул гэрээнээс бий болсон өөрт ногдох хувиа Ж.Энхбилэгээс гаргуулан авахаар шаардлага гаргаж байна” гэж байгаа. Өөрт оногдох хөрөнгөө энэ нөхөр бүгдийг нь аваад явчихсан. Энэ хүний эрх ашиг ямар нэгэн байдлаар Ж.Энхбилэгээс болж хохироогүй. Хавтаст хэрэгт захирлын тушаал нь бий. 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээг цуцдагдах өдөр хүртэл энэ уурхайд ямар ч ажил хийгээгүй. Өөрөө хэлж байна 50, 50 хувиар юм авсан гэж. Жишээ нь 2010 оны 05 дугаар сараас 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Л.Нямжанцан ажилласан.  07 дугаар сарын 01-ний өдрөөс Ж.Энхбилэг ажиллаад явсан, өөрөөр хэлвэл 2, 2 сараар ажиллаад явж байгаа юм. Ажилласан хугацааныхаа бүх зардлыг компаниас авч байгаа хөлсний мөнгөнөөс төлөөд үлдэгдэл мөнгийг нь орлого ашиг маягаар өөртөө авдаг. Нэгэнт 07 дугаар сараас 11 сар хүртэл Ж.Энхбилэг ганцаараа ажилласан учраас энэ мөнгийг Л.Нямжанцан би авах ёстой гэж хэлэх ямар ч эрх байхгүй. Тийм хууль хаана байна, тийм гэрээ нь хаана байна тэрийгээ үзүүл. Тэгвэл энэ мөнгийг өгч болно. Ийм учраас энэ хүний эрх ашиг хөндөгдсөн зөрчигдсөн талаар ярих учиргүй. Өөрөөр хэлвэл энэ хүн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш. 76.197.626 төгрөгний сэлбэгийг хүлээлгэж өгөөд явсан гэж хэлдэг. Нэгэнт “Чинхуа мак-нарийн сухайт” ХХК-тай гэрээ байгуулсан субъект нь Л.Нямжанцан, Ж.Энхбилэг гэдэг 2 хүн, хоёулаа адилхан үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс. Хэрвээ  Л.Нямжанцан ийм хэмжээний сэлбэг авсан юм бол Ж.Энхбилэгт хүлээлгэж өгөөд явах ёстой. Тэгсэн байж энэнийхээ талыг авъя гэж нэхэх ёстой. Гэтэл энэ сэлбэгийг хэнд хаана хүлээлгэж өгөөд явсан нь огт ойлгомжгүй бөгөөд ямар ч баримт байхгүй. Хэрвээ Чинхуа мак-д хүлээлгэж өгсөн бол тусдаа асуудал, тэр мөнгөө Чинхуа макаас л ав. Дээр дурдсан асуудлаас үзэхэд Дээд шүүхийн 778 дугаар тогтоолын заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй. Өнөөдрийг хүртэл Л.Нямжанцан миний эрх ашиг ингэж хөндөгдсөн, би нэхэмжлэгч хүн мөн гэдгээ ямар ч нотлох баримтаар нотлож чадаагүй. Мөн энэ маргаан бүхий хэрэгт оролцож байгаа зохигчдын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй. Ямар ч гэрээ хэлцэл байхгүй учраас харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээх үндэслэл байхгүй. Харин Чинхуа мак гэдэг компанийн өмнө үүрэг хүлээж байсан. Өмгөөлөгч нь 50, 50 хувиар авдаг байсан гэж хэлж байна. Энэ нь өөр өөрсдөө ажилласан хугацааныхаа мөнгөнөөс гарсан зардлаа хасаад үлдэх ашгаа авдаг байсан. Энийг гарт олгогдох мөнгө гэж хэлж байгаа юм. Ажил хийсэн хугацаанд нөгөөх нь амарч байгаа тохиолдолд чи ажилласан учраас надад мөнгө өг гэдэг зүйл ярьдаггүй байсан. Уг нь ийм л тодорхой үйл баримт тогтоогдож байгаа юм. Л.Нямжанцанг 07 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сар хүртэл ажиллаагүй гэдгийг гэрчүүд нотлох байх. Захирлын тушаалтай маргалдахгүйгээр Л.Нямжанцан би өөрөө ажлаасаа гаръя гээд өргөдлөө өгчихсөн байдаг. Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн анхан шатны шийдвэр болон давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгоод чухам ямар хэмжээнд эвлэрч шийдсэн гэдгийг мэдэхгүй ч эвлэрэлийг баталгаажуулчихсан тогтоол байдаг. Энэ тогтоол дээр бас 50, 50 хувиар гэдэг үг бий. Энэ бол хийсэн хийсэн хугацааныхаа ажлын хөлсийг авна гэдэг зохицуулалт болохоос нөгөө хүнийхээ хийсэн ажлын 50 хувийг авна гэдэг үг биш. Зохигчдын хооронд  ингэж амаар болон бичгээр байгуулсан хэлцэл байдаггүй. Тэгэхээр энэ хүний гаргаж байгаа нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, мөн өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй явж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох замаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл нь байгаа. Миний хувьд холбогдох нотлох баримтанд тулгуурлаж, хууль зүйн үндэслэлтэйгээр ярьж байгаа болохоос нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шиг шударга ёс, хууль ёс гэсэн лоозонгийн шинжтэй юм яриагүй. Миний хэлснийг бас их буруу ойлгоод байна л даа. Би нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэдэг, багасгадаг асуудал ерөөсөө яриагүй, энэ бол нэхэмжлэгчийн эрхийн асуудал. Та нарын 191.408.960 төгрөг гэж нэхээд байгаа чинь яаж гарч ирээд, юуг үндэслээд байгаа юм бэ? бид нарын тооцоон дээр ийм байна гэж ярьхаар шинжээчийн дүгнэлтээс авсан юм аа гэж юу яриад байгаа юм бэ. Тэгвэл энэ нэхэмжлэлээ өөрчил л дөө. Ингээд ямар ч үндэслэлгүй, нотолгоогүй сонин юм ярьчихаад, энийг нь хэлэхлээр өөдөөс би нэхэмжилж байгаа юм гээд байх юм. Би өнөөдрийг хүртэл энэ 191.408.960 төгрөг юунаас гарч ирж байгааг ойлгохгүй байна. Энийгээ задлаад хэлж чадахгүй л байна шүү дээ. Тэгээд өмгөөлөгчийнх нь хэлж байгаагаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдчихсан юм байна л даа. Тэгээд энэ хүн нь гэрээнээс гарахаараа нэхээд байгаа. Тэгвэл энэ хүний чинь өөрийнх нь “Дэд захирал Батболд та 10 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын байраар хангахгүй ажиллах боломжгүй болсон, гэрээг цуцлахыг шаардсан тул 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг цуцлахыг мэдэгдэж байна” гэж цагаан дээр хараар бичсэн юм нь байж байна шүү дээ. Энийг нь үндэслээд д хөдөлмөрийн гэрээг цуцласан. Энэ компанийн захирлын гаргаж байгаа шийдвэрийг юу гэж ойлгох юм.Тэгэхээр энэ чинь Чинхуа мактай гэрээ байгуулсан байна уу? Ж.Энхбилэгтэй гэрээ байгуулсан байна уу? Ийм ойлгомжтой юман дээр толгой эргүүлэх гэж байгаа юм шиг энэ хоёр хүний хооронд гэрээ байгуулсан гэж яриад, байгуулагдаагүй гэрээнээс гарна гэж байдаг юм уу? Улсын дээд шүүхийн тогтоолын хувьд би хэлье. 5 дугаар хуудсанд “Ж.Энхбилэг, Л.Нямжанцан нар нь дээрх гэрээний нэг тал боловч тэдний хооронд ямар гэрээ байгуулсан нь тодорхой бус, энэ талаар бичиг баримт хэрэгт авагдаагүй байна, энэ тохиолдолд талуудын хооронд үүссэн гэрээний харьцааны талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн талаар магадлалд заасан нь учир дутагдалтай болжээ” гээд 476 дугаар зүйл биш шүү гээд заачихсан. Гэтэл бодит үйлдлээр хийгдсэн хэлцэл 476 зүйлд заасан харилцаа үүссэн гэж яриад байх юм, яаж энийгээ нотлох юм. Шүүх нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргадаг болохоос хэн нэгний толгойдоо орж ирсэн бүхнийг ярьснаар шийдвэр гаргадаг байгууллага биш гэж итгэж байгаа. Би нотлох баримтыг л шаардаад байгаа юм. Үүнээс гадна тэр сэлбэгийг хүлээлгэж өгсөн, энэ хугацаанд ашиглаад идээд дуусчихсан гэдэг зүйл ярьж байна. Ж.Энхбилэг гэдэг хүнд хүлээж аваад хэрэглэчихсэн гэдгээ нотлочих, харин Чинхуа мак ХХК-д хүлээлгэж өгсөн бол тэр тусдаа асуудал. Энэ хоёр хүний хуулийн этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх болон тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээнээс харах юм бол түрээслэгч захилагчийн эрх үүрэг нь маш тодорхой байж байгаа. Энэ хоёр гэрээнд Ж.Энхбилэг, Л.Нямжанцан хоёрын хоорондын харилцааг зохицуулсан нэг ч үг үсэг, заалт байхгүй. Гэтэл энийг Ж.Энхбилэг, Л.Нямжанцан хоёрын хооронд байгуулсан гэрээ мэтээр яриад байх юм. Энийг бол би нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлээ хууль бус, ямар ч хамаагүй аргаар нотлох гэж оролдож байгаа аргаа ядсан үйлдэл гэж харж байна. Дээрээс нь 07 дугаар сараас 11 сар хүртэл миний эрх ашиг ингэж хохирсон учраас өдий төгрөг авна гэдгээ нотлоод өг, тэгвэл чамд шаардах эрх үүсэж магадгүй гэв.

 

 

Шүүх энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд:

1-р хавтаст хэрэг: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл хх-1, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хх-2, нэхэмжлэгчээс С.Оюунбилэгт олгосон итгэмжлэл хх-3, гэрээ цуцлах тухай хүсэлт хх-4, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар хх-5-7, техник хэрэгслийг түрээслэх гэрээний хуулбар хх-8-9, хөрс тээврийн хэсгийн тооцоо хх-10-12, 8240 ДОА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хаанбанкны Хэнтий аймаг салбарын 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн захирлын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10/153 дугаартай тушаалын хуулбар хх-42, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хх-43, хариуцагчаас Ж.Энхчулуунд олгосон итгэмжлэл хх-44, Л.Нямжанцан болон Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар хх-45-49, хөрс тээврийн ашгийн тооцоо хх-58-61, хөрс тээврийн сэлбэгийн тайлан хх-62-64, хөрс тээврийн 9-р сарын ашгийн тооцоо хх-65, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2009-2010 оны цалин, хоолны мөнгө, хөрс тээврийн хэсгийн тооцоо хх-66-192, хөрс тээврийн хэсгийн ашгийн тооцоо 2010 он хх-193-208, Хаанбанкны Хэнтий аймаг салбарын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/448 тодорхойлолт, нэхэмжлэгч хариуцагч талуудын тайлбар, хүсэлтүүд,

2-р хавтаст хэрэг: Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/746 дугаар албан бичиг хх-283, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын хуулбар хх-284, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар хх-285, нэхэмжлэгчээс С.Оюунбилэгт 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэл хх-294, Хатагтай эмнэлгийн 2013 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн магадлагаа хх-309, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/919 дугаар албан бичиг хх-336, Монгол банкны 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн валютын лавлагаа, хөрс тээврийн хэсгийн 01-08-р саруудын тооцооны хуулбар хх-362-365, Хаанбанкны мөнгөн шилжүүлгийн 2010.05.12-ны, 2010.07.31-ний, 2009.10.29-ний өдрийн баримтуудын хуулбар 366-372, 2010 оны 10 дугаар сарын түрээсийн тооцооны хуулбар хх-373, 2010 оны 01-09, 11 дүгээр саруудын хөрс тээврийн ашгийн тооцооны хуулбар хх-374-378, сэлбэгийн агуулахын тооллогын хуулбар 379-380, улсын гуравдугаар эмнэлгийн 2014.01.08-ны өдрийн магадлагаа, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн дэд захирлын 2014.03.14-ний өдрийн 14/38 дугаартай албан бичиг хх-415-416, 2010.05.14-ний өдрийн 10/53 дугаар, 2009.07.13-ны өдрийн 09/69 дугаар тушаалуудын хуулбар хх-432-434, Хаанбанкны мөнгөн шилжүүлгийн 2010.06.16-ны өдрийн баримтын хуулбар, Монгол банкны 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн валютын лавлагаа, хариуцагчийн гаргасан 2010 оны 7-10 дугаар саруудын түрээсийн тооцоолол хх-490-492, Хаанбанкны гадаад гуйвуулгын даалгавар хх-493-499, нэхэмжлэгч хариуцагч талуудын тайлбар, хүсэлтүүд,

3-р хавтаст хэрэг: Өвөр Монголын гадаад худалдаа ба эдийн засгийн хамтын ажиллагааны групп ХХК-ийн нэхэмжлэх хх-1-3, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн инженер техникийн ажилчдын 2010.10.25-ны өдрийн хурлын тэмдэглэл хх-4-5, Ж.Энхбилэгийн Хаанбанк дахь депозит дансны 2010.06.16-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга хх-6, Н.Батболд, Ж.Энхбилэг нарын хооронд байгууландсан иргэний хэлцлийн хуулбар хх-7, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Анхбаярын 2011.06.14-ний өдрийн тодорхойлолт, бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримтын хуулбар хх-9, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн удирдах ажилтан Гао жинхайн 2011.04.10-ны өдрийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-15-22, Монгол шуудан ТӨХК-ийн шуудан хүргэгчийн бүртгэлийн дэврийн хуулбар хх-87-88,  И.Наянтай, Ван тай лин, Булаг нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар хх-709-711, Од бүртгэл Аудит ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 16/79 дугаартай албан бичиг хх-715-722, Л.Нямжанцангаас 2016.11.16-ны өдөр Д.Шинэбаатарт олгосон итгэмжлэл хх-736, нэхэмжлэгч хариуцагч талуудын тайлбар, хүсэлтүүд,

4-р хавтаст хэрэг: Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2010.06-р сарын өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар хх-1, 2010.06-р сарын ажилчдын цалин, хоолны мөнгө, түлшний тооцооны хуулбар хх-3-8, Петровис ХХК-ийн 2010 оны 06 дугаар сарын №448, 449, 464, 465, 476, 491, 502, 509, 517 дугаартай зарлагын падаануудын хуулбар хх-9-13, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2010.07-р сарын өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар хх-14, 2010.07-р сарын ажилчдын цалин, хоолны мөнгө, түлшний тооцооны хуулбар хх-14-20, Петровис ХХК-ийн 2010 оны 07 дугаар сарын №530, 542, 551, 562, 570, 571, 584, 585, 476, 491, 502, 509, 517 дугаартай зарлагын падаануудын хуулбар хх-21-24, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2010.08-р сарын өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар хх-25, Петровис ХХК-ийн 2010 оны 08 дугаар сарын №596, 604, 613, 624, 630  дугаартай зарлагын падаануудын хуулбар хх-26-28, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2010.09-р сарын өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар хх-29, 2010.09-р сарын ажилчдын цалин, хоолны мөнгө, түлшний тооцооны хуулбар хх-30-38, Петровис ХХК-ийн 2010 оны 09 дүгээр сарын №689, 645, 667, 675, 678, 681, 682, 694 дугаартай зарлагын падаануудын хуулбар хх-43-46, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2010.10-р сарын өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар хх-47, 2010.10-р сарын ажилчдын цалин, хоолны мөнгө, түлшний тооцооны хуулбар хх-48-56, Петровис ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын №705, 707, 719, 727, 734, 739, 143, 147, 740 дугаартай зарлагын падаануудын хуулбар хх-57-61, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2010.11-р сарын өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар хх-62, 2010.11-р сарын ажилчдын цалин, хоолны мөнгө, түлшний тооцооны хуулбар хх-63-69, Петровис ХХК-ийн 2010 оны 11 дүгээр сарын №224, 235, 209, 213, 195, 203, 185, 189, 180, 186, 163, 164, 160  дугаартай зарлагын падаануудын хуулбар хх-70-76, “Од бүртгэл Аудит” ХХК-ийн 2017.04.13-ны өдрийн 17/44 дугаартай албан бичиг хх-78-79, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар хх-80, Монгол улсын Сангийн сайдын 2017.03.27-ны өдрийн 96 дугаартай тушаалын хуулбар хх-81, “Од бүртгэл Аудит” ХХК-ийн захирлын 2017.03.31-ний өдрийн 17/06 дугаар тушаалын хуулбар хх-82, шинжээч П.Нарантуяа, Л.Алтанцэцэг нарын мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээний хуулбар, аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжийн хуулбар хх-84-88, “Од бүртгэл Аудит” ХХК-ийн 2017.03.31-ний өдрийн 17/49 дугаар албан бичиг хх-92, Шинжээчийн дүгнэлт 93-113, “Од бүртгэл Аудит” ХХК-ийн 2017.05.15-ны өдрийн 17/53 дугаар албан бичиг хх-116, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2016.05.25-ны өдрийн 16/110 дугаар албан бичиг хх-117-118, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-иас шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Ж.Энхбилэг, Л.Нямжанцан нарын ажил гүйцэтгэх, техник хэрэгсэл түрээслэх гэрээтэй холбоотой нотлох баримтуудын хуулбар хх-120-223, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн дэд зархирал Т.Сонибаатарын 2017.01.11-ний өдрийн тайлбар, нотлох баримт хүргүүлэх тухай хх-224-226, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-иас шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн санхүүгийн баримтуудын хуулбар хх-227-250, нэхэмжлэгч хариуцагч талуудын тайлбар, хүсэлтүүд,

5-р хавтаст хэрэг: Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2010 оны 07 дугаар сарын тайлангийн хуулбар хх-24-32, 2010 оны 08 дугаар сарын тайлангийн хуулбар хх-33-42, 2010 оны 9 дүгээр сарын тайлангийн хуулбар хх-43-51, 2010 оны 10 дугаар сарын тайлангийн хуулбар хх-52-60, 2010 оны 11 дүгээр сарын тайлангийн хуулбар хх-61-67, 2010 оны 12 дугаар сарын тайлангийн хуулбар хх-68-76, нэхэмжлэгч хариуцагч талуудын тайлбар, хүсэлтүүд, хариуцагч талаас гаргасан санхүүгийн анхан шатны баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Нямжанцан нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, “ ... Ажил гүйцэтгэх гэрээний дагуу санхүүжилтээр өөрт ногдох хэсэг 153.310.147 төгрөг, сэлбэгийн үнэ 38.098.813 төгрөг нийт 191.408.960 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Энхбилэг нь “...2010 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ер нь Л.Нямжанцан ажилдаа ирээгүй. 10 дугаар сарын 20 хэдэнд ирээд огт ажил хийхгүй байж байгаад 11 дүгээр сард тушаал нь гараад явсан хүн. Энэ хугацаанд компанийн сэлбэгний өр, дугуй авах нилээн шаардлагатай учраас дугуй авч өөрөө захиран зарцуулсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Гарт олгосон мөнгөний 50 хувийг би авна гээд байгаа, гэтэл гарт олгосон мөнгөнөөс ямар их зардал гарсан болох нь баримтууд, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байгаа... Сэлбэгийг үнэхээр надад хүлээлгэж өгсөн бол тэр баримтаа надад өгөх хэрэгтэй...“ гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд Чинхуа-МАК-Нарийн сухайт ХХК нь Ж.Энхбилэг, Л.Нямжанцан нартай 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Техник хэрэгслийг түрээслэх, мөн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, зохигчид дээрхи гэрээний дагуу 2009 оны 04 дүгээр сараас 2010 оны 06 сарыг дуустал ашиг алдагдлаа тооцож, ажлын хөлсийг хувааж авдаг байсан нь тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байна.

Ж.Энхбилэг, Л.Нямжанцан нар нь дээрхи гэрээний нэг тал ба тэдний хооронд гэрээ байгуулагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээ, техник хэрэгсэл түрээслэх гэрээний санхүүжилтийг 50, 50 хувиар хувааж авахаар тохиролцсон хэмээн 2010 оны 07 дугаар сараас 2010 оны 11 дүгээр сарыг хүртлэх ажлын хөлснөөс өөрт ногдох 153.310.147 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан,

Хариуцагч тал дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ... Л.Нямжанцан нь дээрхи хугацаанд ажиллаагүй бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 10/53 дугаартай тушаалаар нотлогдоно  “ гэж маргана.

Хавтаст хэрэгт авагдсан 1хх-42 дугаар тал, 2хх-418 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй,   5хх-22 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 143/ШЗ2016/01746 дугаартай /3хх-745/ шүүгчийн захирамжид зааснаар шүүхэд ирүүлсэн нотлох баримт боловч шүүгчийн захирамжид уг нотлох баримтыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд ирүүлэхийг даалгасан атал шүүгчийн захирамжийг биелүүлээгүй байх тул уг тушаалыг хуульд заасан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6 дахь хэсэгт “ Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээн авсан бол бусад үүрэг гүйцэтгүүлэгчид ногдох хэсгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт “ хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус зааснаар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр  “ Хөрс тээврийн үйл ажиллагаагаар 2010 оны 07 дугаар сараас 10 дугаар сард нийтдээ 1.465.213.485,52 төгрөгийн ажил гүйцэтгэж 293.042.697,10 төгрөгийг барьцаа буюу эрсдэлээс хамгаалах санд үлдээж 881.243.440,44 төгрөгийг зардалд тооцуулж 290.927.347,97 төгрөгийн ашигтай ажилласныг гарт олгохоор болсон байна “ гэж дүгнэсний дагуу 290.927.347,97 төгрөгний 50 хувь болох 145.463.674 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь сэлбэгийн үнэ 38.098.813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотолж  2хх-379-380 дугаарт авагдсан “ 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хөрс тээврийн хэсгийн сэлбэгийн агуулахын тооллого “ баримтыг шүүхэд ирүүлсэн,

Хариуцагч Ж.Энхбилэг нь “ ...надад хүлээлгэж өгсөн сэлбэг байхгүй” гэж маргаж байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид сэлбэгийг хүлээлгэн өгсөн эсэх, уг сэлбэгийн үнийг хариуцагчаас шаардах эрх үүссэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Шүүх хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаанд И.Наянтай, В.Цогжилт, Г.Тэгшээ, Б.Эрдэнэбулга нарыг гэрчээр асуусан бөгөөд гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй  байх боловч гэрч нарын мэдүүлэг нь зөвхөн нэхэмжлэгч хариуцагч нарын Чинхуа Мак-Нарийн сухайт ХХК-тай зохигчид гэрээ байгуулан ажиллаж байсан, тэдний зан байдлын талаар мэдүүлсэн боловч зохигчдын маргааны зүйлийн талаар нотолж мэдүүлээгүй болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс С.Оюунбилэгт олгосон итгэмжлэл хх-3, гэрээ цуцлах тухай хүсэлт хх-4, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар хх-5-7, техник хэрэгслийг түрээслэх гэрээний хуулбар хх-8-9, хөрс тээврийн хэсгийн тооцоо хх-10-12, 8240 ДОА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хаанбанкны Хэнтий аймаг салбарын 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолт, хариуцагчаас Ж.Энхчулуунд олгосон итгэмжлэл хх-44, Хаанбанкны Хэнтий аймаг салбарын 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/448 тодорхойлолт, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/746 дугаар албан бичиг хх-283, С.Оюунбилэгт 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэл хх-294, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/919 дугаар албан бичиг хх-336, Монгол банкны 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн валютын лавлагаа, хөрс тээврийн хэсгийн 01-08-р саруудын тооцооны хуулбар хх-362-365, Хаанбанкны мөнгөн шилжүүлгийн 2010.05.12-ны, 2010.07.31-ний, 2009.10.29-ний өдрийн баримтуудын хуулбар 366-372, сэлбэгийн агуулахын тооллогын хуулбар 379-380, Монгол банкны 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн валютын лавлагаа, Өвөр Монголын гадаад худалдаа ба эдийн засгийн хамтын ажиллагааны групп ХХК-ийн нэхэмжлэх хх-1-3, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн инженер техникийн ажилчдын 2010.10.25-ны өдрийн хурлын тэмдэглэл хх-4-5, Ж.Энхбилэгийн Хаанбанк дахь депозит дансны 2010.06.16-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга хх-6, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Анхбаярын 2011.06.14-ний өдрийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-15-22, Од бүртгэл Аудит ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 16/79 дугаартай албан бичиг хх-715-722, Л.Нямжанцангаас 2016.11.16-ны өдөр Д.Шинэбаатарт олгосон итгэмжлэл хх-736, “Од бүртгэл Аудит” ХХК-ийн 2017.04.13-ны өдрийн 17/44 дугаартай албан бичиг хх-78-79, “Од бүртгэл Аудит” ХХК-ийн 2017.03.31-ний өдрийн 17/49 дугаар албан бичиг хх-92, Шинжээчийн дүгнэлт 93-113, “Од бүртгэл Аудит” ХХК-ийн 2017.05.15-ны өдрийн 17/53 дугаар албан бичиг хх-116, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан санхүүгийн анхан шатны баримтуудын 1, 5 дугаар хавтсанд авагдсан нотлох баримтууд зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг  хангасан,

Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн захирлын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10/153 дугаартай тушаалын хуулбар хх-42, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хх-43, Л.Нямжанцан болон Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар хх-45-49, хөрс тээврийн ашгийн тооцоо хх-58-61, хөрс тээврийн сэлбэгийн тайлан хх-62-64, хөрс тээврийн 9-р сарын ашгийн тооцоо хх-65, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2009-2010 оны цалин, хоолны мөнгө, хөрс тээврийн хэсгийн тооцоо хх-66-192, хөрс тээврийн хэсгийн ашгийн тооцоо 2010 он хх-193-208,2010 оны 10 дугаар сарын түрээсийн тооцооны хуулбар хх-373, 2010 оны 01-09, 11 дүгээр саруудын хөрс тээврийн ашгийн тооцооны хуулбар хх-374-378, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн дэд захирлын 2014.03.14-ний өдрийн 14/38 дугаартай албан бичиг хх-415-416, 2010.05.14-ний өдрийн 10/53 дугаар, 2009.07.13-ны өдрийн 09/69 дугаар тушаалуудын хуулбар хх-432-434, Хаанбанкны мөнгөн шилжүүлгийн 2010.06.16-ны өдрийн баримтын хуулбар, хариуцагчийн гаргасан 2010 оны 7-10 дугаар саруудын түрээсийн тооцоолол хх-490-492, Монгол шуудан ТӨХК-ийн шуудан хүргэгчийн бүртгэлийн дэврийн хуулбар хх-87-88,  И.Наянтай, Ван тай лин, Булаг нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар хх-709-711, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2010.06-р сарын өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар хх-1, 2010.06-р сарын ажилчдын цалин, хоолны мөнгө, түлшний тооцооны хуулбар хх-3-8, Петровис ХХК-ийн 2010 оны 06 дугаар сарын №448, 449, 464, 465, 476, 491, 502, 509, 517 дугаартай зарлагын падаануудын хуулбар хх-9-13, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2010.07-р сарын өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар хх-14, 2010.07-р сарын ажилчдын цалин, хоолны мөнгө, түлшний тооцооны хуулбар хх-14-20, Петровис ХХК-ийн 2010 оны 07 дугаар сарын №530, 542, 551, 562, 570, 571, 584, 585, 476, 491, 502, 509, 517 дугаартай зарлагын падаануудын хуулбар хх-21-24, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2010.08-р сарын өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар хх-25, Петровис ХХК-ийн 2010 оны 08 дугаар сарын №596, 604, 613, 624, 630  дугаартай зарлагын падаануудын хуулбар хх-26-28, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2010.09-р сарын өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар хх-29, 2010.09-р сарын ажилчдын цалин, хоолны мөнгө, түлшний тооцооны хуулбар хх-30-38, Петровис ХХК-ийн 2010 оны 09 дүгээр сарын №689, 645, 667, 675, 678, 681, 682, 694 дугаартай зарлагын падаануудын хуулбар хх-43-46, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2010.10-р сарын өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар хх-47, 2010.10-р сарын ажилчдын цалин, хоолны мөнгө, түлшний тооцооны хуулбар хх-48-56, Петровис ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын №705, 707, 719, 727, 734, 739, 143, 147, 740 дугаартай зарлагын падаануудын хуулбар хх-57-61, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2010.11-р сарын өглөгийн дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар хх-62, 2010.11-р сарын ажилчдын цалин, хоолны мөнгө, түлшний тооцооны хуулбар хх-63-69, Петровис ХХК-ийн 2010 оны 11 дүгээр сарын №224, 235, 209, 213, 195, 203, 185, 189, 180, 186, 163, 164, 160  дугаартай зарлагын падаануудын хуулбар хх-70-76, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар хх-80, Монгол улсын Сангийн сайдын 2017.03.27-ны өдрийн 96 дугаартай тушаалын хуулбар хх-81, “Од бүртгэл Аудит” ХХК-ийн захирлын 2017.03.31-ний өдрийн 17/06 дугаар тушаалын хуулбар хх-82, шинжээч П.Нарантуяа, Л.Алтанцэцэг нарын мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээний хуулбар, аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжийн хуулбар хх-84-88, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн 2016.05.25-ны өдрийн 16/110 дугаар албан бичиг хх-117-118, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-иас шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Ж.Энхбилэг, Л.Нямжанцан нарын ажил гүйцэтгэх, техник хэрэгсэл түрээслэх гэрээтэй холбоотой нотлох баримтуудын хуулбар хх-120-223, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн дэд зархирал Т.Сонибаатарын 2017.01.11-ний өдрийн тайлбар, нотлох баримт хүргүүлэх тухай хх-224-226, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-иас шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн санхүүгийн баримтуудын хуулбар хх-227-250, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2010 оны 07 дугаар сарын тайлангийн хуулбар хх-24-32, 2010 оны 08 дугаар сарын тайлангийн хуулбар хх-33-42, 2010 оны 9 дүгээр сарын тайлангийн хуулбар хх-43-51, 2010 оны 10 дугаар сарын тайлангийн хуулбар хх-52-60, 2010 оны 11 дүгээр сарын тайлангийн хуулбар хх-61-67, 2010 оны 12 дугаар сарын тайлангийн хуулбар хх-68-76 зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаарлагыг хангаагүй, Хаанбанкны гадаад гуйвуулгын даалгавар хх-493-499, бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримтын хуулбар хх-9, Чинхуа-Мак Нарийнсухайт ХХК-ийн удирдах ажилтан Гао жинхайн 2011.04.10-ны өдрийн тодорхойлолт, хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан санхүүгийн анхан шатны баримтын 2, 3, 4 дүгээр хавтаст авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчлуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасныг зөрчсөн, Н.Батболд, Ж.Энхбилэг нарын хооронд байгуулагдсан иргэний хэлцлийн хуулбар хх-7 нь хэрэгт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. . Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.6 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Энхбилэгээс 145.463.674 /нэг зуун дөчин таван сая дөрвөн зуун жаран гурван мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Нямжанцанд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 45.945.286 /дөчин таван сая есөн зуун дөчин таван мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56  дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Л.Нямжанцангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.005.295 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энхбилэгээс 885.268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Нямжанцанд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.УГТАХБАЯР