Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 16

 

Ө.Бо-д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Прокурор Н.Баасанжав Шүүгдэгч Ө.Бо- Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Бо-ын давж заадсан гомдлоор Ө.Бо-дхолбогдох 1723000940021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Алдархаан сумд 1981 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, малчин, Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Тээвэрчдийн хэсэг **-** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй хэрэг хариуцах чадвартай Харчуу овгийн Өл-ийн Бо- РД:/ИА-********/

Шүүгдэгч Ө.Бо- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Т.******* болон Н- ХХК-ны эзэмшлийн машинаас дизель түлш, аккумлятор, дугуй хулгайлж нийт 1,380,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Харчуу овогт Өл-ийн Бо-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Бо-ыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Ө.Бо-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 литрийн багтаамжтай хуванцар сав-1 ширхэг, 20 литрийн багтаамжтай хуванцар сав 1 ширхэг, 1 метрийн урттай хар өнгийн шланкийг устгаж, шүүгдэгчийн өмчлөлийн “Hyundai porter” маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Ө.Бо-дхолбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Ө.Бо- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Гэм буруугаа хүлээж байгаа, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Ам бүл 2 ээжийн хамт амьдардаг. Надаас өөр хөдөлмөрийн чадвартай хүн байхгүй байгааг харгалзан үзнэ үү гэжээ. Шүүгдэгч Ө.Бо- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв. Шүүгдэгч Ө.Бо-ын өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ө.Бо- гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийг нь багасгаж өгнө үү гэв. Прокурор Н.Баасанжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ө.Бо-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон. Хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна. Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч Ө.Бо-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Ө.Бо- нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэхийн хэсгийн 1-03 тоот хашаанд оршин суух иргэн Т.*******ын эзэмшлийн **-** ЗАН улсын дугаартай “Пусо” маркийн тээврийн хэрэгслийн банкнаас 30 литр дизель түлш, “Делкор” маркийн 90 ампертай аккумилятор 2 ширхэгийг, мөн тус хашаанд байсан “Н-” ХХК-ны эзэмшлийн “Норд бенз” маркийн **-** ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн банкнаас 60 литр дизель түлш “Норд бенз” маркийн автомашины 12.00-R20 маркийн дугуй 1 ширхэгийг тус тус хулгайлж бусдад нийт 1.380.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******, иргэний нэхэмжлэгч компанийн төлөөлөгч Д.*******, гэрч Л.*******, Б.*******, Б.******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн явдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Ө.Бо- давж заалдсан гомдолдоо ... Гэм буруугаа хүлээж байгаа, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Бо-ын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн хор аюул, нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан тухайн хуулийн зүйл хэсэгт заасан хамгийн хөнгөн ялын төрөл болох нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хүнддээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Бо-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Бо-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ