Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1652

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д., Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-т холбогдох,

 

Мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгуулж, нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгуулж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч *******, түүний өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., түүний өмгөөлөгч Ш., М., иргэдийн төлөөлөгч С., Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөлөөгч *******, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч Э. нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Tseren Enebish” нэртэй фээсбүүк хаягтаа:

 

  • Монголын бүх түвшний боловсролын уламжлал аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусыг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжийг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж байна,
  • Боловсрол шинэчлэх нэрээр бүхий шатны нэгжийг задалсан, одоо их сургуулиудыг хувьчлах хуулийн төсөл явж байа,
  • Эрх мэдлээ давуулан ашиглаж, Монголын бүх аймаг, нэгжийн боловсролын газарт мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь ын шууд удирдлага дор ажиллаж байна,
  • Гурван цагийн хэлэхээс ажиллах ёстой, боловсролын салбарыг гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөн тэлсээр байна,
  • Зөв зүгээр хэрэглэгдэж байсан Монгол хэлээр оролдож, үсэг, хасч, үгэнд өөрчлөлт оруулсан,
  • Яахаар Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болов гэх бодит байдалд үл нийцсэн гүтгэлийн шинжтэй мэдээ тарааж, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, гутаасан.

 

Энэхүү бодит бус мэдээлэл тараасны улмаас нэхэмжлэгч тал ажил хөдөлмөрөө хэвийн эрхлэх боломжгүй болж, гадна, дотно явахад олон нийтийн зүгээс түүнд тааламжгүй хандаж байгаагаас гадна түүний үр хүүхэд, гэр бүл, найз нөхдөд шууд сөрөг үр дагавар бүхий дарамт, шахалт учирч байна.

 

Хариуцагч тал дээр дурьдсан мэдээллийг 2014 оноос хойш олон нийтийн сүлжээгээр түгээж, нэхэмжлэгчийн талаар нийгэмд жигшил зэвүүцлийг хиймлээр бий болгож, иргэдийг түүний эсрэг турхирч, улмаар зөвхөн хувь хүнийг бус Монголын боловсролын салбарын үйл ажиллагааг гүтгэж, доромжилсон.

 

Нэхэмжлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар 2012 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өөрийн ажил үүрэгтээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдлэг боловсролтой хүн ба хүүхэд бүрийн хөгжлийн төлөө гэсэн чин үнэнч сэтгэлээр зүтгэж, ажиллаж ирсэн. Хариуцагчийн нийтэд тараасан эдгээр мэдээ, мэдээллүүд нэхэмжлэгчийн шууд хэрэгжүүлэх ажил үүрэгтэй ямар ч холбоогүй бөгөөд Монгол Улсын Их Хурал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайд болон Ерөнхийлөгчийн зүгээс баталсан бодлогын шинж чанартай баримт бичгийг буруугаар ойлгож, худал гүтгэж байна.

 

Жишээлбэл, нэхэмжлэгч тал Монгол хэлний үг, үсэг засдаг эрх бүхий этгээд биш, үүнийг хэл шинжлэн судлаач нарын зөвлөгөөг үндэслэн эрх бүхий этгээд болох төрийн хэлний зөвлөл баталдаг, их сургуулиудыг хувьчлах тухай ямар ч бодлогын шинж чанартай баримт батлагдаагүй ба хэрэгт авагдсан баримтаар Боловсролын тухай хуулийн төсөлд энэ тухай дурьдаагүй байгаа, түүнчлэн нэхэмжлэгчийг албан тушаалаа урвуулан ашиглаж, мүүний шашинтай залуучуудыг ажилд авсан гэх боловч түүний ажил, албан тушаалын чиг үүрэгт ажилтан сонгон шалгаруулах, ажилд томилох эрх, үүрэг байхгүй, хүний нөөцтэй холбоотой уг асуудлыг яамны Төрийн захиргааны удирдлагын газар хэрэгжүүлдэг.

 

Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиосон гэх үйл баримтын хувьд ор үндэсгүй гүтгэлэг болохыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6044 тоот захирамжаар тогтоосон.

 

Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж буй үйлдэл анхны удаагийнх биш, тэрээр 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зарласан хэвлэлийн бага хурал, 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “” телевизийн , нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа гүтгэж, доромжилсон ба удаа дараагийн үйлдлээр намайг мүүний шашин шүтдэг гэсэн худал мэдээллийг тараасан, миний бие тус шашныг шүтдэггүй, харин буддын шашин шүтдэг.

 

Хариуцагч тал эдгээр мэдээ, мэдээллийг өөрийн “” хаягтаа нийтлээд зогсохгүй хэд, хэдэн телевизийн нэвтрүүлгээр нийтэд цацсан ба түүний уг гүтгэлгийн шинж чанартай үйлдлээс болж миний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан.

 

Иймд, хариуцагчид мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийж, албан ёсоор уучлалт гуйлгахыг даалгаж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг минь сэргээж өгнө үү” гэв.

 

  

Хариуцагч Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., түүний өмгөөлөгч Ш., М. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч тал хариуцагч Э.ын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нийтлэлээс зөвхөн тодорхой хэсгийг авч, түүнд гомдол гаргасан байна.

 

Түүний нэхэмжлэлд дурьдсан шаардлагаас үзвэл тэрээр мүүний шашин шүтдэггүй, харин буддын шашин шүтдэг гэжээ, гэтэл хэрэгт авагдсан баримтаар ыг хэд, хэдэн мүүний гаж урсгалыг дахин шүтдэг төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг баталдаг.

 

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсад шашны үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоод байгууллагын үйл ажиллагаанд судалгаа хийж, хаалттай, гаж урсгал гэдгийг тогтоосон. Монгол Улсын боловсролын тогтолцоо, цаашдын ирээдүйн бодлогын салбарыг гаж урсгалтай шашин шүтдэг хүн толгойлж байгаад харамсдаг.

 

Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч тал энэхүү мэдээ, мэдээллээс болоод ажил, албан тушаалаа өгсөн гэж олон нийтэд мэдээлсэн боловч тодорхой хугацааны дараа буцаж ажил, албан тушаалдаа орж, ажил үүргээ гүйцэтгэсээр байна.

 

Хариуцагч Э.ын “” хаягт тавьсан мэдээ, мэдээлэл бол хувь хүний хардах эрхийнхээ хүрээнд тавьсан мэдээлэл бөгөөд Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газарт тус тус хандсан боловч тухайн байгууллагууд мэдээллийг нарийн шалгаагүй, гэвч Хууль зүй, дотоод хэргийн яам энэхүү асуудлыг шалгаж, ажлын хэсэг томилогдон шалгаж байгаа юм.

 

Хариуцагчийн гаргасан мэдээ, мэдээллээс улбаалан нэхэмжлэгч талд хохирол учраагүй, нэхэмжлэгч ажил, орлогоо алдаагүй, хөдөлмөрлөх болон чөлөөтэй зорьчих эрх нь хязгаарлагдаагүй учраас түүний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгчийн хариуцагчид уурлаж, гомдож, олон  нийтэд сөрөг мэдээлэл өгч байгаа шалтгааныг дурьдвал түүнийг мүүний гаж урсгалтай шашны байгууллагаас санхүүжсан талаарх үйл баримтыг нийтэд дэлгэсэн явдалтай шууд холбоотой юм.

 

Нэхэмжлэлд дурьдсан мэдээллүүдийг зөвхөн Э. гаргаагүй, энэ талаарх мэдээллийг аль 2012 оноос эхлэн олон нийт ярилцаж, нэхэмжлэгчийг хардах болсон үйл баримт тодорхой байдаг, гэтэл тухайн мэдээг гагцхүү хариуцагч тал ганцаараа нийтэд түгээсэн юм шиг хандаж, нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагчийн нийтэд тавьсан мэдээлэл бол Монгол Улсын боловсролын байгууллага, хүүхэд, багш, эцэг, эхчүүдтэй шууд холбоотой, уг асуудлаар зөвхөн хариуцагч тал тэмцэж байгаа биш үүний цаана олон мянган хүүхэд, багш нар байгаа болно.

 

Нийгэмд болохгүй байгаа зүйлийн талаар “шүгэл үлээж, хардах эрх”-ийнхээ хүрээнд дээр дурьдсан мэдээллийг цацсанаар нэхэмжлэгчид бодит хохирол учраагүй, тэрээр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна.

 

Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

  Хариуцагч Э.оос тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., өмгөөлөгч Ш., М. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч өөрийн “” хуудаст 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр намайг галзуу солиотой хүнтэй юу ярих бэ, шүүхэд өгөөд гүтгэсэн гэдэг нь тодорхой тул учир олдоно гэсэн уужуу ухаан маань хүн худалдаж, амь зогоогчдыг улам давруулсан юм, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр галзуу эмэгтэйтэй би юу ярих бэ, манай ажлын гадаа байна гэнэ, шийддэг газар нь шийдэх биз гэж, түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэдэг хүн одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 10 гаруй зүйл заалтын дагуу гэмт хэрэг шинжтэй үйлдэл гаргасан болон 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн танаа гэсэн захидалдаа намайг тус гишүүнээс санхүүждаг, мүүн гэдэг нэрээр боловсролын салбарт хийсэн бүх зүйлийг харлуулах, улмаар сайдын  эсрэг , судлаач , гэдэг хүмүүс бүлэглэн дайрч байгааг АН-ын шинэчлэл, удирдлагын төлөөх далд хирнээ ил тэмцэл харж байна гэх нийтлэлээр миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан.

 

Тэрээр удаа дараагийн шүүх хуралдаанд өөрөө ирээгүй атлаа намайг шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулдаг, галзуу, эрүүгийн гэмт хэрэгтэн, улс төрийн захиалгаар гишүүн ас санхүүждаг, хүн худалдаж амь зогоодог мэтээр илт үндэслэлгүйгээр гүжирдэж, олон нийтийн цахим сүлжээгээр доромжилсон.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар нийтэд цацсан мэдээллийг бодит байдалтай нийцэж буйгаа нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй боловч тэрээр ор үндэсгүй нийтлэлийг “” хуудаст тавьснаар миний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан.

 

Нэхэмжлэгчийн энэхүү үйлдэлтэй холбоотойгоор хариуцагч тал “ тур” нэртэй аялал жуулчлалын компанийнхаа үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд хүрсэнээс гадна кафегаа худалдахад хүрч, ажил болон ажил хэргийн нэр хүндэд хохирол учирсан.

 

Иймд, нэхэмжлэгчид мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгахыг даалгаж, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч ын итгэмжлэгдсэн төлөлөөгч *******, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурьдсан мэдээ, мэдээллийг нэхэмжлэгч тал түүнд хандаж, бичээгүй, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтад хариуцагчийн нэрийг шууд заагаагүй байхад тэрээр өөртөө хамааруулж, сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тавьсан мэдээллийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн д хандаж бичсэн бөгөөд өөрийн үзэл бодлыг олон нийтэд илэрхийлсэн, өөрийгөө бусдаас хамгаалахын тулд тавьсан мэдээлэл юм.

 

Цэнхэр үст гэж хүнийг Монгол даяар танин гээд байх юм, гэтэл галзуу солиотой хүн бол хэмээн хэлээгүй, бичээгүй, нэхэмжлэгч тал нийгэмд ганц гэж хүнтэй харьцдаггүй, ямар ч нэр, субъект заагаагүй, хэн, юунд чиглэгдсэн болох нь тодорхойгүй байгаа мэдээллийг өөртөө хамааруулж байгааг ойлгохгүй байна.

 

Иймд, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч аас хариуцагч Э.т холбогдуулан түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгуулж, нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тус тус үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн баримтаар хариуцагч Д. өөрийн “Tseren Enebish” гэсэн нэртэй “” хуудсанд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт тус тус хандаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга т холбогдуулан түүнийг хэд, хэдэн зүйлд буруутган шалгахыг хүссэн мэдээллийг нийтэд цацсан байна /1-р х.х-ийн 10-р хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч тал өөрийгөө олон нийтэд танилцуулах, эсвэл иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааны танилцуулга хийх, түүнчлэн тодорхой сонирхлын бүлгүүдийн хувийн болоод хамтын сонирхлоо бусадтайгаа хуваалцахад ашигладаг нийгмийн сүлжээ болох “” хуудсаар дамжуулан  нэхэмжлэгч талыг түүний эрхэлж буй ажил, албан тушаал болон хувь хүний үйлдэлтэй холбогдуулан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн хэмээн хардаж, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулахыг хүсчээ.

 

Энэхүү нийтэд тавьсан мэдээллээс нэхэмжлэгч тал нэгдүгээрт, Боловсрол шинэчлэх нэрээр бүх шатны нэгжийг задалсан, одоо их сургуулиудыг хувьчлах хуулийн төсөл явагдаж байна, хоёрдугаарт, Эрх мэдлээ давуулан ашиглаж, Монголын бүх аймаг, нэгжийн боловсролын газарт мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь ын шууд удирдлага дор ажиллаж байна, гуравдугаарт, Монголын бүх түвшний боловсролын уламжлал аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусыг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжийг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж байна, дөрөвдүгээрт, Гурван цагийн хэлэхээс ажиллах ёстой, боловсролын салбарыг гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөн тэлсээр байна, тавдугаарт, Зөв зүгээр хэрэглэгдэж байсан Монгол хэлээр оролдож, үсэг, хасч, үгэнд өөрчлөлт оруулсан, зургадугаарт, Яахаар Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болов гэх мэдээ, мэдээллийг өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд гэм хор учруулсан хэмээн үзэж, ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тавьсан мэдээллийн “20 гаруй жил гадаадын хориотой гаж урсгалыг Монгол Улсад тухайлбал, Эрдэнэт хотод түгээхдээ............., Эрдэнэт хотоос олон тооны Монгол бүсгүйчүүдийг зургаар ханьтай болгох нэрийдлээр харьд худалдсан, ...................................Солонгосын мүүний гэр бүлийн сан хөмрөгийг арвижуулж, өөрийн албан тушаал ахих боломжийг нээсэн, гэр бүлийн тогтворгүй эмзэг гаралтай өсвөр үеийг уруу татан манлайлагч болох хүслийг бадраан, тэднийг төрүүлсэн эцэг, эхийн эсрэг турхирч, гэр бүлээс нь тусгаарлаж, бие сэтгэцийг хянасан” гэх хэсэгт гомдол гаргаагүй, маргаагүй бөгөөд шүүхээс зөвхөн гомдол гаргасан хэсэгт иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэсэн болно.

 

1/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “Tseren Enebish” гэсэн нэртэй “” хуудас дахь хариуцагчийн Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт тус тус хандсан мэдээллээс үзвэл тэрээр Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хуульд заасан гэмт хэргийг нэхэмжлэгчийг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж, харъяалах байгууллагад хандан шалгуулах агуулгатай мэдээлэл тавьсан байна.

 

Монгол Улсын Авилгын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэн, хуулийн этгээд авлигын асуудлаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргаж, мэдээлэл өгч болно” гэж, мөн 9.2-т “Авлигатай тэмцэх газар нь өргөдөл, гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заасан бол Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг иргэн амаар буюу бичгээр гаргаж болно” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу аливаа иргэн, хуулийн этгээдээс бусад этгээдийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдснийг харсан, мэдсэн эсхүл сэжиглэж буй тохиолдолд тухайн этгээдийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад гомдол, мэдээлэл гаргах эрхтэй юм.

 

Гэвч иргэн, хуулийн этгээдээс гаргах гомдол, мэдээлэл тодорхой үндэслэл, үйл баримт дээр тулгуурласан байхаас гадна уг үйл баримтыг нэгэнт тогтоочихсон мэтээр нийтэд ойлголт төрүүлж, бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, доромжлох хэлбэртэй байж болохгүй.

 

Нэхэмжлэгч ыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байх хугацаанд хариуцагч Э.оос түүнийг эрхэлж буй ажил, албан тушаалтайн холбогдуулан дээр дурьдсан үйлдэлд буруутгасан байх бөгөөд хэдийгээр хариуцагч тал хуульд зааснаар гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргах эрхтэй боловч түүний тавьсан зарим мэдээлэл нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн байна.

 

Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж, мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж заасан бөгөөд хариуцагчийн “” хуудас дахь мэдээллээс үзвэл тэрээр нэхэмжлэгчийг эдгээр үйлдлийг хийсэн мэт агуулгаар бичсэн байна.

 

Тодруулбал, хариуцагч тал төрийн эрх бүхий байгууллагаар нэхэмжлэгчийн гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг шалгуулах гэж байгаа талаар нийтэд мэдээлэхдээ бодит байдал дээр бий болсон үйл баримтыг шууд заагаагүй бөгөөд нэхэмжлэгч тал мэдээлэлд дурьдсан үйлдлийг хийсэн мэт ойлголтыг нийтэд төрүүлэх агуулгатай бичжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар иргэн хүн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-д заасны дагуу аливаа иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй боловч энэхүү эрх нь бусдын эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүндийг хүндэтгэж, зөрчихгүй байх эрхээр хязгаарлагддаг.

 

Гэтэл хариуцагч Э. өөрийн “” хуудаст нэхэмжлэгч ын талаар хардах эрхийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өгөхдөө бодит байдал дээр бий болсон үйл баримтыг тодорхой заахгүйгээр бичсэнээс улбаалан нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан байна.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан.    

  

 Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Гэвч хариуцагч Э. тал ийнхүү “” хуудсаараа дамжуулан 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тавьсан мэдээлэл болох “Эрх мэдлээ давуулан ашиглаж, Монголын бүх аймаг, нэгжийн боловсролын газарт мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь ын шууд удирдлага дор ажиллаж байна, Гурван цагийн хэлэхээс ажиллах ёстой, боловсролын салбарыг гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөн тэлсээр байна” гэх үйл баримтын үнэн зөвийг нотолж чадахгүй байна.

 

Тодруулбал, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, Монгол Улсын бүх аймаг, нэгжид мүүний урсгалын шашин шүтдэг ажилтнуудыг өөрийн удирдлага дор ажиллуулж байгаа болон тухайн салбарыг өөрөө бий болгосон гаж урсгалтай шашин шүтдэг залуусаар өргөн тэлсээр байна гэх мэдээ, мэдээллийг нийтэд түгээсэн боловч үүнийхээ үнэн зөв буюу бодит байдал дээрх үйл баримттай нийцэж буй эсэхийг нотлохгүй байна.

 

Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү мэдээ, мэдээллийг тараасан хэдий ч үүний улмаас нэхэмжлэгч болон хариуцагч тал ажил, орлогогүй болоогүй, хөдөлмөрлөх болон чөлөөтэй зорьчих эрх нь хязгаарлагдаагүй тохиолдолд түүний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэхгүй хэмээн маргасан.

 

Хүний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бөгөөд алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагчдаас өгч байгаа үнэлгээнд тулгуурласан иргэний өөрийнхөн хувийн үнэлэмж, харин ажил хэргийн нэр хүнд бол аливаа этгээдэд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн салбарын ажил, албан тушаалтайн холбогдуулан ажил үүргээ хэрхэн биелүүлж байгаад нийгмийн зүгээс өгч буй үнэлэмж юм.

 

Аливаа этгээдийн талаар бодит байдалд нийцээгүй сөрөг агуулга бүхий мэдээ, мэдээлэл тарааснаар тухайн этгээдэд заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй. Учир нь, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүнд нь хуулиар хамгаалагдсан нийт иргэдээс заавал хүндэлж, халдахгүй байхыг үүрэг болгосон нийтлэг эрх бөгөөд уг этгээдийн эсрэг мэдээ тарааснаас улбаалан түүнд нийгмийн зүгээс үзүүлэх хандлага сөргөөр өөрчлөгдсөн, мэдээ, мэдээлэл  үнэн зөв биш байх тохиолдолд түүнд гэм хор учирч, гутаагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, түүнчлэн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заажээ.

 

Нэгэнт хариуцагч тал дээр дурьдсанаар нэхэмжлэгчийг хуулиар олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шашны гаж урсгал шүтдэг ажилтнуудыг Монголын боловсролын байгууллагад авч ажиллуулж байгаа, боловсролын өнгөрсөн, одоо, ирээдүйн хэлэхээст энэхүү үйлдлээрээ сөргөөр нөлөөлж буй гэх агуулгатай мэдээ, мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлохгүй байх тул тэрээр уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх нь зүйтэй юм.

 

Харин шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн “” хуудсанд дурьдсан “Боловсрол шинэчлэх нэрээр бүх шатны нэгжийг задалсан, одоо их сургуулиудыг хувьчлах хуулийн төсөл явагдаж байна, Монголын бүх түвшний боловсролын уламжлал аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусыг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжийг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж байна, Зөв зүгээр хэрэглэгдэж байсан Монгол хэлээр оролдож, үсэг, хасч, үгэнд өөрчлөлт оруулсан, Яахаараа Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болов” гэх мэдээллийг хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, эрхэлж буй ажил, албан тушаалтайн холбогдуулан бусдаас хардах сэдэлт дээр тулгуурласан мэдээлэл хэмээн үзэж, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах агуулгагүй гэж үзэв.

 

Учир нь, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын ажил, албан тушаалыг эрхэлдэг байх бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүргийг үзвэл тэрээр боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шинжилгээ хийх, хууль тогтоомж, эрх зүйн бодлогыг боловсронгуй болгох санал, хөтөлбөр, төсөл боловсруулах ажлыг удирдлагаар хангах, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийг даргыг мэдээллээр хангах, мэргэжлийн түвшинд үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх эрх, үүрэгтэй төрийн жинхэнэ албан тушаалтан ажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч тал Монгол Улсын боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг батлах түвшинд гүйцэтгэх ажил үүргийг удирдах, батлах болон хууль санаачлах эрх мэдэлтэй эрх бүхий этгээдэд зөвлөгөө, санал өгөх, төсөл боловсруулах ажлыг удирдлагаар хангах зэрэг бүрэн эрхтэй ажил, албан тушаал эрхэлдэг тул нийгэм, хувь хүний зүгээс түүнд гүйцэтгэж буй албан тушаалтайн холбоотойгоор тодорхой хардалт, сэрдэлтээр ханддаг болохыг үгүйсгэхгүй, ажил, албан тушаалын онцлогтой холбоотой олон нийтийн анхаарлын төвд байдаг хүмүүсийн хувьд тараагдах ёсгүй эсхүл хардагдах ёсгүй гэх нөхцөл байдал хязгаарлагдмал юм.

 

Хариуцагчийн “” хуудсаар дамжуулан нийтэлсэн дээр дурьдсан тус мэдээллийн агуулгыг үзвэл нэхэмжлэгч ын хувь хүний үйлдэл, үйл ажиллагаатай холбоотой бус харин эрхэлж буй ажил, албан тушаал, бүрэн эрхтэй холбоотойгоор хардсан үйл баримт байх тул үүнийг буруутгах боломжгүй юм.

 

 Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурьдсан зарим мэдээ, мэдээллийг гутаах зорилго агуулсан байна гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2/ Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч өөрийн “Nasanbayar Baavgai” гэсэн нэртэй “” хуудсанд 2016 оны 10 дугаар сарын 12, 13-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр болон 6-ны өдөр тус тус “эрүүл галзуу нь мэдэгдэхгүй хүмүүстэй юу ярих бэ.............., галзуу эмэгтэйтэй би одоо юу ярих болж байна, гэдэг хүн одоогоор Эрүүгийн хуулийн 10 гаруй зүйл заалтын дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байна, та бүхэн түүний хамтрагч, хамжигч болохгүй байхыг хүсье болон Улсын Их Хурлын гишүүн асан танаа” гэсэн нэр, гарчигтай мэдээлэл тавьсан ба зохигчид тус “”-ыг ашиглагч этгээдийн талаар маргахгүй байна /2-р х.х-ийн 87-96-р хуудас/.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар гаргасан тайлбартаа эдгээр мэдээллийг хариуцагч Э.т шууд хандаж бичээгүй, өөр хүмүүст зориулж бичсэн гэж маргасан.

        

Нэхэмжлэгчийн тухайн бичсэн мэдээлэл, түүнтэй танилцаж, санал, үзэл бодлоо илэрхийлсэн хувь этгээдүүдийн ойлголтоос авч үзвэл энэхүү мэдээллүүд хариуцагч тал чиглэгдсэн агуулгатай байна.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгч талын зүгээс дээр дурьдсан мэдээ, мэдээллийг нийтлэхдээ хариуцагчийн нэрийг дурьдаж бичээгүй боловч олон нийт уг мэдээллийг зөвхөн хариуцагчид хандаж бичсэн байна гэх ойлголтыг хүлээн авч, улмаар зохигчдын хооронд үүссэн маргаантай асуудалд өөрсдийн үзэл бодол, санал хүсэлт бичсэн байх тул эдгээр нийтлэлийг хариуцагчид хандсан гэж ойлгоно.

 

Нэхэмжлэгчийн “” хуудас дахь мэдээллийг үзвэл тэрээр хариуцагчийг олон нийтийн мэдээллийн сүлжээгээр “галзуу эмэгтэй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болон бусдаас санхүүжилт авч, үйл ажиллагаа явуулдаг” гэх ойлголтыг шууд төрүүлэхүйц байдлаар бичсэн байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага, албан тушаалтны харъяалан шийдвэрлэх хэрэг бүртгэх, мөрдөн байцаах гэмт хэргийн төрлийг зохицуулсан ба аливаа иргэн, хуулийн этгээд бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мөрдөн шалгах, тогтоох эрхгүй юм.

 

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж, мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж заасны дагуу зөвхөн хуульд заасан эрх бүхий этгээд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж, шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон тохиолдолд бусдыг гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэх ёстой атал нэхэмжлэгч тал хариуцагчийг Эрүүгийн хуульд заасан 10 гаруй нэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр шууд буруутгаж, нийтэд түгээсэн байна.

 

Мөн нэхэмжлэгч тал хариуцагчийг галзуу хэмээн бичсэнээр түүнийг өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, эрх зүйн харилцаанд бие дааж оролцох чадамжгүй гэх ойлголтыг олон нийтэд төрүүлэхүйц байдлаар ханджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай холбогдуулан гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн журмаар шинжээч томилж, түүний сэтгэцийн байдлыг тодруулахад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр хариуцагчийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай буюу өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, эрх зүйн харилцаанд бие дааж оролцох чадвартай гэжээ /2-р х.х-ийн 142-143-р хуудас/.

 

   Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заажээ.

 

Гэтэл нэхэмжлэгч тал тус шүүхэд өгсөн хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг галзуу, Эрүүгийн хууль зөрчсөн болон бусдаас санхүүжилт авч, үйл ажиллагаа явуулдаг гэх үйл баримтыг нотлохгүй байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч тал үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа хариуцах этгээдийг мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгуулж, нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэхийг хүссэн боловч уучлалт гуйх нь тухайн этгээдийн дотоод хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хуулиар тусгайлан зохицуулаагүй тул уучлалт гуйлгахыг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч өөрийн “” хуудаст 7,000 дагагчтай бол хариуцагч тал “”-т 10,000.00, “” хуудаст 91,000.00 дагагчтай ба хариуцагч нь өөрийн мэдээллийг дэмжиж байгаа найз болон бусад хүмүүсийг бусдад түгээхийг уриалсан байна. Өөрөөр хэлбэл, зохигчдын бичсэн мэдээ, мэдээллийг зөвхөн тэдгээрийг дагагч найз нөхдийн хүрээнд бус харин түүнээс цааш бусад этгээдэд буюу нийтэд түгээгдсэн байх тул бодит байдалд нийцээгүй мэдээллийг уг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах нь зохигчдын хүсэл сонирхолд нийцнэ. 

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч ын гаргасан хариуцагч Э.т холбогдох болон хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв .

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                       

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч ын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “Эрх мэдлээ давуулан ашиглаж, Монголын бүх аймаг, нэгжийн боловсролын газарт мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь ын шууд удирдлага дор ажиллаж байна, Гурван цагийн хэлэхээс ажиллах ёстой, боловсролын салбарыг гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөн тэлсээр байна” гэх мэдээллийг уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Э.т даалгаж, нэхэмжлэлээс уучлалт гуйх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь заалтыг тус тус үндэслэн хариуцагч Э.ын нэр төр, алдах хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “Галзуу эмэгтэй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болон Улсын Их Хурлын гишүүн танаа гэсэн гарчигтай” мэдээллийг мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг нэхэмжлэгч т даалгаж, сөрөг нэхэмжлэлээс уучлалт гуйх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200.00 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.МАНДАЛБАЯР

 

                        ШҮҮГЧИД                             Д.ЗОЛЗАЯА

 

                                                                      Э.ЭНЭБИШ