Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1653

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,,,,,-д холбогдох,

 

Зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , хариуцагч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч , нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Хариуцагч 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч тэй зээлийн гэрээ байгуулж, нийт 40,000,000.00 төгрөгийг 4 /дөрөв/ сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэйгээр түүнд зээлдүүлэхээр тохирсон.

 

            Гэвч энэхүү зээлийг нэхэмжлэгч тал авч ашиглаагүй бөгөөд анхнаасаа авч ашиглах талаар зохигчид мэдэж байсан. Энэ хугацаанд зээлийн хүүгийн төлбөрийг төлж байгаагүй, харин зээлийг авч ашигласан этгээд төлж байсан.

 

            Гэтэл хариуцагч тал зээлдэгч биш этгээдтэй зээлийн гэрээ байгуулж, түүний өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан байх бөгөөд зээл төлөгдөхгүй болоход барьцааны зүйлийг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлж, улмаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд эд худалдсан байна.

 

            Зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн тохиолдолд байгуулагдсанд тооцдог ба хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Д.Бат Эрдэнийн “Хаан банк” ХХК дах тоот дансанд мөнгийг шилжүүлэх тухай хүсэлт”-ээс үзвэл мөнгийг тэрээр хүлээн аваагүй байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

            Гэвч зээлийг ашигласан зээлийг буцаан төлөхгүй байсан тул нэхэмжлэгчид түүнийг айлгаж, авсан зээлийг нэр даруй төлүүлэхээр дүр үзүүлэх хэлбэрээр д барьцаалуулсан орон сууцыг түүнд худалдахаар гэрээ байгуулсан.

 

            Талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд орон сууцны үнийг 68,000,000.00 төгрөгөөр тохирч, үнийг бэлнээр төлнө гэж заасан боловч хариуцагч талаас нэхэмжлэгчид ямар ч мөнгө төлөөгүй тул энэхүү гэрээ дүр үзүүлсэн болох нь тодорхой байна.

 

            Нэхэмжлэгч нар ямарч хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж дээр дурьдсан гэрээнүүдийг хариуцагч талтай байгуулсанаас гадна хожим мөн үүрэг дуусгавар болгох тухай гэрээг байгуулсан байдаг.

 

            Гэтэл хариуцагч эдгээр гэрээг үндэслэн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар эд худалдсанд гомдолтой байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.8 ”хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-ийг тус тус хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан ба хэдийгээр талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч мөнгийг шилжүүлээгүй, худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн тул эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр бус юм.

 

            Иймд, нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ болон 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэв.

 

            Хариуцагч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие иргэн Д.Бат Эрдэнийг танихгүй, зээлийн гэрээ байгуулахад нэхэмжлэгч , нар түүнтэй хамт ирж, хамтран ажил хийж байгаа, мөнгө хэрэг болоод байгаа тул 40,000,000.00 төгрөг зээлэх боломж байна уу гэхэд би зөвхөн тэй гэрээ байгуулж, зээлдүүлсэн.

 

            Би, анхнаасаа нэхэмжлэгч нартай харилцаж байсан бөгөөд зээлийг гагцхүү зээлдэгч ээс буцаан авах, харин тэй харилцахгүй гэж тохирч, зээлийн гэрээ, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, зохих байгууллагад бүртгүүлсэн.

 

            Ингээд зээлийн гэрээг байгуулсан өдөр ийн гаргасан хүсэлтийн дагуу 40,000,000.00 төгрөгийг Д.Бат Эрдэнийн “Хаан банк” ХХК-ийн тоот дансанд шилжүүлсэн.

 

            Зээлийн гэрээний хугацаа 4 /дөрөв/ сар, хүү сарын 8 хувь буюу 3,200,000.00 төгрөг, үүнийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүртлэх хугацаанд тооцож үзвэл 28,000,000.00 төгрөгийн хүү болсон бөгөөд бид харилцан тохиролцож, орон сууц худалдах, худалдан авах гэрээг 68,000,000.00 төгрөгөөр байгуулж, гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

 

            Би, тус гэрээг байгуулсан өдрөөс хойш зээлдэгчийг авсан мөнгөө буцаан төлөхийг хүлээсэн боловч төлөөгүй тул үүрэг дуусгавар болгох тухай харилцан тохиролцоод тухайн орон сууцыг иргэн эд 50,000,000.00 төгрөгөөр худалдсан.

 

            Гэтэл нэхэмжлэгчид өөрсдөө хүсч гэрээ, хэлэлцээр байгуулчихаад одоо тухайн үед дүр үзүүлсэн, ямар үйлдэл хийж байгаагаа мэдээгүй мэтээр тайлбарлаж байгааг ойлгохгүй байна.

 

            Хэдийгээр би уг орон сууцыг зээл, зээлийн хүүнд тооцож 68,000,000.00 төгрөгөөр авсан боловч 50,000,000.00 төгрөгөөр худалдаж, анх тохирсон авах ёстой зээлийг хүүгээ бүрэн олж авч чадаагүй.

 

             Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , түүний өмгөөлөгч нар тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие хариуцагч гаас энэхүү орон сууцыг худалдан авахад нэхэмжлэгч , нар амьдарч байсан ба тэд удахгүй орон сууцнаас гарна гэж тухайн үед ярьж байсан.

 

            Бид гэрээ байгуулахад орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гийн нэр дээр байсан, ямар учиртай маргаан байсан талаар мэдээгүй бөгөөд нийт 50,000,000.00 төгрөгөөс 25,000,000.00 төгрөгийн бэлнээр, үлдэх хэсгийг мал, мах зэргээр төлж дуусгасан.

 

            Ингээд худалдан авсан орон сууцандаа орох болоход нэхэмжлэгчид байрыг чөлөөлөөгүй тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан боловч энэхүү хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар тус хэргийг түдгэлзүүлсэн.

 

            Нэхэмжлэгчид ямар үндэслэлээр зээлийн гэрээ болон орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаагаа тодорхой тайлбарласангүй, би энэ хэргийн улмаас маш их хохирч байна.

 

            Хэдийгээр хариуцагч тал зээлийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан боловч түүний хүсэлтийн дагуу холбогдох этгээдэд мөнгийг шилжүүлсэн, мөн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд 68,000,000.00 төгрөгийг бэлнээр төлнө гэж заасан боловч ийм хэмжээний үндсэн зээл, зээлийн хүүг нэхэмжлэгч буюу зээлдэгч тал төлөөгүй тул эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр юм.

 

            Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

                         

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч , нараас хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

 Шүүхээс, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч , хариуцагч нар 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч талд нийт 40,000,000.00 төгрөгийг 4 /дөрөв/ сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирчээ /х.х-ийн 59-62-р хуудас/.

 

Хэдийгээр хэрэгт авагдсан зээлийн гэрээг зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгөөгүй боловч уг гэрээг байгуулсан үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Нэхэмжлэгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний зүйл болсон 40,000,000.00 төгрөгийг хүлээн аваагүй учраас зээлийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй, зээлийн харилцаа үүсээгүй хэмээн маргасан.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс үзвэл талууд 40,000,000.00 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр тохирч, энэ талаар зээлийн гэрээнд тусгасан байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тохиролцсон тохиолдолд зээлийн гэрээг бичгээр байгуулах тухай хуулийн шаардлагыг тухайн гэрээ хангасан байх ба тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж” зааснаар нэхэмжлэгч , хариуцагч нар харилцан хүсэл зорилгоо илэрхийлж, зээлийн гэрээг байгуулсан байна /х.х-ийн 59-62-р хуудас/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлдэгч ийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “зээлийн гэрээний зүйл 40,000,000.00 төгрөгийг Д.Бат Эрдэнийн тоот дугаартай дансанд шилжүүлэх тухай” баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдүүлэгч гийн зүгээс зээлийг зээлдэгчид бус түүний нэр заасан этгээдэд шилжүүлсэн ба зохигчид энэ тухай маргаагүй /х.х-ийн 68-р хуудас/.

 

  Хэдийгээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээх боловч гэрээний зүйлийг зээлдэгчээс санал болгож, хүлээн зөвшөөрсөн эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн тохиолдолд зээлдүүлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан. Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч этгээд хууль болон гэрээгээр хүлээсэн гүйцэтгэх ёстой үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчээс гадна түүний зөвшөөрсөн эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөнтэй адилтган үздэг.

 

Иймд, хариуцагч гаас нэхэмжлэгч буюу зээлдэгч ийн зөвшөөрсөн этгээдэд мөнгийг шилжүүлсэн байх тул түүнийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн хэмээн үзэх тул нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацааг хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч тал үндсэн зээл, гэрээнд заасан бол зээлийг хүүг нэхэмжлэх эрхтэй.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдэгч тал үндсэн зээл 40,000,000.00 төгрөг, зээлийн хүү 12,800,000.00 төгрөг, нийт 52,800,000.00 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлөх ёстой атал тухайн үүргээ биелүүлээгүй ба зээлийг авч ашигласан Д.Бат Эрдэнийг төлөх ёстой гэж маргасан.

 

Гэвч зээлдүүлэгч тал зээлийг гагцхүү зээлдэгчийн санал болгосон этгээдэд шилжүүлж, үүргээ гүйцэтгэсэн тул зээлдэгч тал үүргийг зайлшгүй гүйцэтгэх ёстой. Тодруулбал, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д “Гэрээнд өөрөөр заагаагүй эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж заасны дагуу Д.Бат Эрдэнийн үүргийн гүйцэтгэлийг хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс үүсэх хариуцлагыг зээлдэгч этгээд хүлээнэ.

 

 Иймд, нэхэмжлэгчдийн шүүхэд гаргасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зээлийг төлөх үүрэг хүлээгээгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, *******,*******,,*******, тоот хаягт байрлах 38.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 68,000,000.00 төгрөгөөр худалдахаар тохирсон байна /х.х-ийн 6-р хуудас/.

 

Нэхэмжлэгчдийн зүгээс энэхүү гэрээг эр маргааны зүйл болсон 40,000,000.00 төгрөгийн зээлийг төлүүлэхийн тулд дүр үзүүлж байгуулсан хэмээн татгалзаж байгаа бол харин хариуцагч тал зээл, зээлийн хүүгийн төлбөрт тооцож авсан гэж маргасан.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон зохигчдын маргаагүй баримт болох нэхэмжлэгч болон хариуцагч П.Амарбаягалан нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар талууд дээр дурьдсан орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна /х.х-ийн 61, 62-р хуудас/.

 

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг барьцаалагч буюу зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай тохиролцоо хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байх юм.

 

Гэвч нэг талаас нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж байгаа хэдий ч талууд уг гэрээний эрх, үүргийг орон сууц худалдах, худалдан авах гэрээний эрх, үүргээр сольж, өмнөх зээлийн харилцааг дуусгавар болгосон байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар гэрээний талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд тухайн үүргийн харилцааг дуусгавар болгож, харин өөр төрлийн үүргийг шинээр үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч   болон хариуцагч нар зээлийн гэрээгээр үндсэн зээл, зээлийн хүүнд төлөх ёстой 68,000,000.00 төгрөгийн эрх, үүргийг сольж, орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцааг үүсгэсэн байх тул тэдгээрийн хоорондын зээлийн гэрээний харилцааг дуусгавар болсон.

       

Иймд, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар  зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, зохигчдын хооронд энэ төрлийн гэрээний харилцаа шинээр үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

 Худалдах, худалдан авах гэрээний агуулга нь нэг талаас тодорхой эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас тухайн гэрээний зүйлийг хүлээн авах, тохирсон үнийг төлөх эрх, үүргийн нэгдлээр тодорхойлогддог.

 

Энэ нь, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасны дагуу аль нэг тал нөгөө талынхаа өмнө гүйцэтгэсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариу үүрэг гүйцэтгэхээс татгалзах харилцан үүрэг хүлээсэн хоёр талт гэрээ юм.

 

Хэдийгээр нэхэмжлэгчдийн зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд заасан 68,000,000.00 төгрөгийг бодит байдал дээр аваагүй, дүр үзүүлсэн гэж маргадаг боловч зээлийн гэрээний дагуу төлөх ёстой байсан үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх эрх, үүргээр сольсон тул худалдан авагчаас худалдагч талд тохирсон үнийг төлсөн гэж үзнэ /х.х-ийн 7-р хуудас/.

 

Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь ямар нэгэн эрх зүйн үр дагаврыг үүсгэх хүсэл зорилгогүйгээр зөвхөн гэрээ, хэлцэл хийсэн гэх гадаад илэрлийг бий болгохын тулд хийдэг бөгөөд талууд эрх, үүргийн хувьд холбогдох хүсэлгүй байдаг.

 

Гэтэл талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид гэрээний зүйл болсон орон сууцыг худалдан авагч буюу хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, худалдагч болох нэхэмжлэгчдийн өмчлөх эрхийг дуусгавар болгосон байна.

 

Өөрөөр хэлбэл, талууд энэхүү гэрээний эрх зүйн үр дагаврыг бий болгохын тулд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу гэрээний эрх, үүргийг зохих ёсоор хэрэгжүүлж, худалдан авагч талд өмчлөх эрх үүсэж, худалдагчийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.

 

 Иймд, зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн дугаар зүйлд иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөний талаар зохицуулсан ба тус хуулийн.3-т зааснаар иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.  

 

Энэ нь, иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг шударгаар олж авсан тохиолдолд түүнд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүснэ.

 

Эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс тус эд хөрөнгийг олж авахдаа хууль болон гэрээг зөрчөөгүй, үнэнч, шударга хандсан байхыг шаардана.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар маргааны зүйл болсон *******,*******,,*******, тоот хаягт байрлах 38.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 50,000,000.00 төгрөгөөр худалдахаар тохирч, өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлсэн байна /х.х-ийн 57, 58-р хуудас/.

 

Хэдийгээр хариуцагчийн зүгээс тус орон сууцыг нэхэмжлэгчдээс зээлийн гэрээний үүргийг солих хэлбэрээр худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан, талууд энэ үйл баримтын талаар маргаж буй боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд түүнийг уг орон сууцны хууль ёсны өмчлөгч хэмээн үзэх үндэслэлтэй.

 

Учир нь, хариуцагч гийн тухайн орон сууцыг өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд энэхүү бүртгэлийг үнэн зөв гэж үзэж, хөрөнгийн өмчлөгчийг хэмээн тооцож, итгэх эрхтэй тул түүний итгэл үнэмшил хамгаалагдах ёстой.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д зааснаар нэхэмжлэгч , нарын гаргасан хариуцагч д холбогдох зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 855,900.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР