Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2254

 

 

 

 

 

 

 

           2017 оны 06 сарын 29 өдөр

        Дугаар 101/ШШ2017/02254

          Улаанбаатар хот

 

                         

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Эрчим шугам проект” ХХК /*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Амстел” ХХК /*******,*******,*******, 40Г-4 тоот хаягт байрлах, РД: 2560046/,

Хариуцагч: *******,*******,*******,*******, нарт холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 11.105.980 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

“Амстел” ХХК, нарын 40.500.000 төгрөгийг “Эрчим шугам проект” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Эрчим шугам проект” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

”Амстел” ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр түрээслэх түрээслүүлэх гэрээ байгуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Гурван Билэг” их дэлгүүрийн зүүн урд талд байрлах иргэнийн эзэмшлийн Y-2205059722 дугаарт бүртгэгдсэн, үйлчилгээний зориулалттай 2 давхар 641,40 м2 талбай бүхий “FULL the different club”-ийг ресторан pub-н зориулалтаар бүхэлд нь түрээслэх гэрээ байгуулсан.

Түрээсийн төлбөрийг нэг сарын 9,000,000 төгрөг байхаар тохиролцож 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр  хүртэлх хугацааны 4 сарын төлбөр болох 36,000,000 төгрөг, мөн эд хөрөнгийн барьцаа болгож 9,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг иргэнийн ХААН банкны тоот данс руу шилжүүлэхээр тохиролцсон.

Үүний дагуу 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 45.000.000 төгрөгийгийн данс руу шилжүүлсэн.

Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эд хөрөнгийг хүлээлцэж байх явцад үлдэгдэл бараа бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний эд хөрөнгүүдийг худалдан авахыг гуйсан бөгөөд тухайн үед тохиролцоод хэрэв бараанаас үлдвэл буцаан худалдах нөхцөлөөр 3.330.125 төгрөгийн барааг худалдан авч үлдсэн.

Манай компанийн зүгээс 2016 оны 12 дугаар сард цаашид дээрх объектыг түрээслүүлэн ажилуулах боломжгүй болсон ба гэрээний 8.2-т заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 15-нд гэрээ цуцлах мэдэгдлээ албан  бичгээр ”Амстел” ХХК-д өгч,  харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 01 дүгээр сарын 16-нд эд хөрөнгийг буцааж хүлээлцсэн.

Ингэхэд үлдэгдэл бараа бүтээгдэхүүний үнэ 2.105.980 төгрөг болсон. Түрээсийн байрыг н.Орхонтуул, н.Баясгалан нарт хүлээлгэн өгсөн бөгөөд  хүлээлцэхэд ямар нэг асуудал байхгүй болохыг хоёр тал бичгээр баталгаажуулан баримт үйлдсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д актаар хүлээн авна гэсний дагуу акт үйлдсэн. Хэрэгт авагдсан баримтаар талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд байрыг хаяж орхисон зүйл байхгүй.

“Амстел” ХХК нь барьцааны 9.000.000 төгрөг, бараа бүтээгдэхүүний үнэ 2.105.980 төгрөгийг тухайн өдрөө өгнө гэж байсан боловч байрыг хүлээлцэж дуусахад өгөөгүй  бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 17-нд тус компаниас төлбөр төлөх хугацаа өгөөч гэсэн хүсэлтийг ирүүлсэн.

Манайхаас 2017 оны 01 дүгээр сарын 17-нд хариу албан бичгээр хугацаа өгч шаардлага хүргүүлсэн.

Үүнээс хойштэй холбоо барих гэж олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсаар 2017 оны 03 дугаар сарын 06-нд холбоо барихад өгөх боломжгүй, шүүхэд өгөөд ав гэсэн хариу өгсөн.

Манай компанийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 15-нд байрыг цаашид түрээслэх боломжгүй гэдгээ мэдэгдсээр байтал “Амстел” ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 06-ныг хүртэл ямар нэгэн түрээслэх зар гаргаагүй.

Хариуцагчийн зүгээс барьцаа хөрөнгөнөөс 5.561.306 төгрөг суутгана гэдгийг зөвшөөрөхгүй. Үүнээс 2017.01.15-ны өдөр хүртэлх хугацааны дулааны төлбөр 810.500 төгрөг, дохиололын төлбөр 75.000 төгрөг, усны мөнгө 150.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Бид байрыг цэвэрлэж хүлээлгэн өгсөн тул цэвэрлэгээний хөлсөнд төлсөн гэх 200.000 төгрөг, кофе чанагчийг эвдээгүй тул түүний үнэ 2.899.900 төгрөг, юнивишн-ийн төлбөрийг бүрэн төлсөн, хогны мөнгө 600.000 төгрөг, ахуйн хортон шавьж устгалын 510.000 төгрөг, мөн дулааны төлбөр гэх 294.160 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 

“Амстел” ХХК-ийн нэр дээр рестораны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь байсан учраас уг компанитай гэрээ байгуулсан, түрээсийн болон барьцааны мөнгийгийн ХААН банкны дансаар түүнд шилжүүлсэн учраас түүнийг хамтран хариуцагчаар татсан юм.

Иймд барьцаа болгон өгсөн 9.000.000 төгрөг, бараа бүтээгдэхүүний үнэ 2.105.980 төгрөг, нийт 11.105.980 төгрөгийг “Амстел” ХХК, нараас  гаргуулж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч “Амстел” ХХК-ийн захирал Я.Батсуурь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Амстел ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 80 дугаар байрны үйлчилгээний 1,2-р давхарын 641.4 м.кв талбай бүхий FULL, the different club-ыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр нэг жилийн хугацаатайгаар урт хугацааны түрээсийн гэрээг “Эрчим шугам проект” ХХК-тай байгуулсан болно.

Гэвч гэрээ байгуулсан “Эрчим шугам проект” ХХК түүний захирал Д.Мөнхдэлгэр нь дээрх 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээний 3.1-д заасан хугацааг зөрчиж, шалтгаангүйгээр гэнэт гэрээнээс татгалзаж 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулаагүй.

 Ийнхүү нэхэмжлэгч нь гэрээнд заагдсан хугацаанаас хүндэтгэн үзэх  шалтгаангүйгээр цаг тулган ийнхүү татгалзаж байгаа нь манай компанийн хувьд дараагийн түрээслэгч олох хүртэл хугацаагаар түрээсийн төлбөрөөр хохирч байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. 221.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж тус тус заажээ.

Гэтэл түрээслэгч нь ямар ч шалтгаангүйгээр дээрх хуулийн заалтуудыг зөрчин 1 жилийн урт хугацаатай гэрээг хүндэтгэх шалтгаангүйгээр 2016.12.15-ны өдөр гэнэт гэрээг дуусгавар болгохыг хүсч барьцаа хөрөнгийг шаардсан. Гэрээг дуусгавар болгох саналаа манай талд бичгээр мэдэгдээгүй.

Бидний байгуулсан түрээсийн гэрээний 3.1-д гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж 2017.09.15-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцсон боловч 2016 оны 9,10,11,12 саруудад оюутан залуус цугласан, шинэ жил гэх мэт хамгийн ашигтай үед үйл ажиллагаа явуулж ашигаа олчихоод хүндэтгэх шалтгаангүйгээр гэнэт гэрээг дуусгавар болгосноос манай компани дээрх рестораныг 2017.01 сараас 2017.05 сар хүртэлх хугацаанд дараагийн түрээслэгчээ олох хүртэл хугацаанд үйл ажиллагаа огт явуулаагүй нийт 5 сарын түрээсээр хохирсон болно.

Тухайн үед хэд хэдэн компани, аж ахуйн нэгж байгууллагаас манай рестораныг урт хугацаагаар түрээслэх хүсэлтийг ирүүлж байсан боловч “Эрчим шугам проект” ХХК, түүний захирал Д.Мөнхдэлгэрт итгэж, түүнийг сонгож гэрээг байгуулсан болно.

Ийнхүү 5 сар түрээсгүй хохирохоос гадна дээрх хугацаанд 641.4 м.кв талбай бүхий   FULL, the different club-ын дулаан, тог, цахилгааны төлбөрт нийтдээ 7 сая гаруй төгрөгийн төлбөр төлсөн байна. Уг төлбөрийг барьцаа хөрөнгөөс суутган авах хууль зүйн үндэслэл бүрэн байна гэж үзэж байна.    

Гэрээний 4.5-д ...барьцаа хөрөнгө нь түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах болон эд хөрөнгийн хариуцлагын барьцаа болно гэж заасны дагуу 2 сая төгрөгийн үнэ бүхий кофе чанагч нь бохирдсоны улмаас жоом үржсэн байсан тул уг эд хөрөнгийг барьцаа хөрөнгөөс суутган авч байгаа болно.

Гэрээний 4.7-д ...түрээсийн гэрээний хүчинтэй хугацаанд  түрээсийн байрыг ашиглаагүй нь түрээсийн төлбөр болон бусад хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан.

Гэрээний 4.6-д ...түрээслүүлэгч  түрээслэгч нь холбогдох тооцоог хийж түрээсийн талбайг актаар хүлээлгэх талаар зохицуулсан бөгөөд түрээсийн талбайг хүлээлцэх эрх бүхий этгээдүүд нь “Эрчим шугам проект” ХХК, “Амстел” ХХК-ийн захирал Я.Батсуурь, эсхүл тус компанийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан нар актаар хүлээлцэх байтал Д.Мөнхдэлгэр нь үндсэн түрээслүүлэгч нарын зөвшөөрөлгүйгээр тус ресторанд өмнө нь ажиллаж байсан Орхонтуул, Баясгалан гэх хүмүүсийг байлцуулан бичгийн цаасан дээр хүлээлцсэн гэсэн баримт үйлдэн дээрх заалтыг зөрчсөн.

Түрээсийн талбайг хүлээлцсэн  Орхонтуул, Баясгалан нар “Амстел ХХК-ийг төлөлөх эрхтэй этгээд биш, тус компанид ажилладаггүй болно. Гэтэл эрхгүй этгээдэд хүч түрэн байж хөндлөнгийн этгээдүүдэд түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн тул 5 сарын хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхийг бий болгож байна.

Гэрээний 8.1, 8.2, 8.3-д ...1 жилийн дотор аль нэг талаас гэрээг цуцлах эрхгүй, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно, бичгээр мэдэгдэл гаргаж гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх үүснэ гэснийг тус тус зөрчиж “Эрчим шугам проект” ХХК нь манайд албан ёсоор бичгээр мэдэгдэлгүй, дангаар гэрээг цуцалсан.

2016.12.05-ны өдрийн түрээийн гэрээг дуусгавар болгох тухай албан бичгийг бидэнд мэдэгдээгүй бөгөөд үүнийгийн мэйл хаяг руу явуулсан гэдэг боловч буруу хаяг руу явуулсан байхаас гадна гэрээнд бичгээр мэдэгдэхээр  тохирсон болохоос цахимаар мэдэгдэхийг тусгаагүй.

Гэрээний 9.2-т ...түрээслэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг бүрэн хариуцах бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан барьцаанаас үл маргах журмаар барагдуулна гэж заасан тул “Эрчим шугам проект” ХХК нь гэрээнд заасан хэд хэдэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул бидний зүгээс барьцаа хөрөнгөө үл маргах журмаар авах бүрэн эрхтэй байна.

 “Эрчим шугам проект” ХХК нь түрээсийн гэрээний 5.2.1-т “Түрээсийн байрыг хэвийн хэмжээний элэгдэл хорогдлыг тооцож анх хүлээн авсан байдлаар хүлээлгэн өгөх..” Мөн гэрээний 5.2.9-т “ ...түрээсийн байрыг суллаж, цэвэрлэх ...” зэрэг гэрээний 5.2 дахь хэсэгт заасан үүргээ зөрчиж, биелүүлээгүйн улмаас түрээслүүлэгчид дараах зардал, хохирол учирсан байна. Дээрх төлбөрийг Түрээсийн гэрээний 4.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгээс суутган авах эрхтэй байна. Үүнд:

1.Кофены машинд жоом үүрлэснээс ашиглах боломжгүй болгосон тул  2,899,900 төгрөг,

2. ХҮТ-12 дулааны төлбөр 810,500 төгрөг /2017 оны 01 дүгээр сарын 15-н хүртэлх/,

3.Дохиололын төлбөр 75.000 төгрөг /2017.01.15 хүртэл/

4.усны мөнгө 150,000  төгрөг /2017 оны 01 дүгээр сарын 15-н хүртэлх/,

5. Юнивишн 2017 оны 1 дүгээр сард үзсэн кино 21,746 төгрөг,

6.цэвэрлэгээний ажлын хөлс 200,000 төгрөг /гэрээний дагуу цэвэрлэгээг хийж хүлээлгэн өгөх байсан/,

7.сар бүр төлдөг хог хаягдал тээвэрлэх, хураамж 600,000 төгрөг /4 сар * 150,000 төгрөг / тус төлбөрийг Улаанбаатар банкны хог хаягдал үйлчилгээний хураамжийн 2602033986 тоот /Баянгол дүүргийн татварын хэлтэс/ дансанд тушаах байсныг бид төлж барагдуулсан,

8. Тус төвийг маш бохир хэрэглэсний улмаас жоом хаа сайгүй үүрлэсэн, ахуйн хортон шавьж устгалын компани нь 1м2 талбайг 1200 төгрөгөөр ариутгадаг, бид өөрсдөө тус 641,4м2 талбайн ариутгалыг эхний ээлжинд 170.000 төгрөгөөр хийлгээд байгаа ба 7 хоногийн зайтайгаар 3 удаа ариутгал хийлгэсний зардал 510.000 төгрөг,

9. ХҮТ-12 дулааны төлбөр 294.160 төгрөг/2017.01.15 хүртэл/, нийт 5.561.306 төгрөгийн хохирол учраад байна. Энэ хохирлыг барьцаа хөрөнгөөс суутгах үндэслэлтэй гэж үзэж байна.

Тус төвд хортон шавьж үүрлэсэн, кофе чанагч ашиглах боломжгүй талаар холбогдох газрын дүгнэлт гараагүй. Гэрээнд заасны дагуу байрыг цэвэрлэж хүлээлгэж өгөх байтал цэвэрлээгүй байснаас бид бусдад хөлс төлж байраа цэвэрлэсэн тул уг цэвэрлэгээний хөлсийг суутгана.

Иймд “Амстел” ХХК-д бодит учирсан хохирол болох 5.561.306 төгрөгийг  барьцаа хөрөнгөөс суутган тооцож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцуулах хүсэлтэй байна гэв.

 

 

Хариуцагч “Амстел” ХХК, нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Эрчим шугам проект” ХХК болон “Амстел” ХХК-ийн хооронд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 80 дугаар байрны үйлчилгээний 1,2-р давхрын 641.4 м.кв талбай бүхий FULL, the different club-ыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн бүтэн жилийн хугацаатайгаар түрээслүүлэх урт хугацааны түрээсийн гэрээг байгуулсан болно.

Гэтэл нэхэмжлэгч нь ашигтай үе болох оюутан залуусын цугласан болон шинэ жилийн үед ашгаа олчихоод ийнхүү гэрээнээс гэнэт татгалзсаны улмаас манай компани 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу дараагийн түрээслэгчийг олох хүртэлх хугацаанд буюу нийт 4 сар хагасын хугацаанд түрээсгүй хохирлоо.

Нэхэмжлэгчийн хувьд анх гэрээг байгуулахдаа тэдний гуйлт, хүсэлтийн дагуу өөр түрээслэгчийг хойш нь тавьж тэдэнд итгэж байгуулсан боловч бусдын эрхийг үл тоож хөсөр хаясан энэхүү үйлдэл нь шударга бус, хариуцлагагүй, хууль зөрчсөн үйлдэл болно. Нэхэмжлэгчийн энэхүү үйлдлээс болж хариуцагч “Амстел” ХХК ихээхэн алдагдал хүлээж бүтэн 4 сар гаруй хугацаанд ямар ч ашиггүй, хохирч байна. Дээрх хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээний заалтад ч энэ нь тодорхой заагдсан. Уг түрээсийн үндсэн гэрээний 9.2 “Түрээслэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг бүрэн хариуцах бөгөөд учирсан хохирлоо нөхөн төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан барьцаанаас үл маргах журмаар барагдуулна, 9.5 “Түрээслэгчийн буруугаас гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэлх түрээсийн төлбөрийг бүрэн төлнө гэж заасан.

“Амстел” ХХК нь дээрх байрыг 2017.05.24-ний өдөр бусдад түрээслүүлэхээр болсон.

“Эрчим шугам проект” ХХК нь 2017.01.17-ны өдрийн “Амстел” ХХК-ийн 1 албан бичгийг үндэслээд яриад байдаг,ийм албан бичиг өгсөнтэй маргах зүйлгүй, бид зөвхөн гэрээн дээр маргана. Тухайн үед “Амстел” ХХК-ийн захирал Я.Батсуурь нь өндөр настай хүн уг бичгийг хийж өгсөн байдаг. Энэ албан бичиг бол маргааны үндэслэл биш гэж үзэж байна.

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 80 дугаар байр, 1,2-р давхрын 641.4 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг түр хугацаанд бусдын өмчлөлд шилжүүлсэн байгаа бөгөөд өмчлөгч нь юм.

Иймд “Эрчим шугам проект” ХХК-иас 4 сар хагасын сарын хугацааны турш бусдад түрээслээгүй байсан энэхүү хугацаанд учирсан хохирол болох 40.500.000 төгрөгийг “Амстел” ХХК, нарт гаргуулж өгнө үү гэв.

 

 

Нэхэмжлэгч “Эрчим шугам проект” ХХК сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Эрчим шугам проект” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Амстел” ХХК-тай түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлахийн эзэмшлийн Y-2205059722 дугаартай үйлчилгээний зориулалттай 2 давхар 641,40 м.кв талбай бүхий “FULL, the different club”-ийг ресторан пабын зориулалтаар бүхэлд нь түрээслэхээр гэрээ байгуулсан.

“Эрчим шугам проект” ХХК ньтүрээслэх, түрээслүүлэх гэрээний 3.2, 8.2 дахь заалтуудыг үндэслэн гэрээг дуусгавар болох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Амстел” ХХК-д хүргүүлсэн. “Амстел” ХХК нь хүсэлтийг хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус гэрээг дуусгавар болгож 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн компанийн ажилтан Орхонтуул, Баясгалан нарыг явуулж эд хөрөнгөө хүлээж авсан. 

“Амстел” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр барьцааны 9.000.000 төгрөг, бараа бүтээгдэхүүний үнэ 2.105.980 төгрөг нийт 11.105.980 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн албан бичгийг “Эрчим шугам проект” ХХК-д ирүүлснээс гадна төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг ирүүлж байсан болно. 

Иймд “Амстел” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага 4 сарын түрээсийн төлбөр 40,500,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эрчим шугам проект” ХХК нь хариуцагч “Амстел” ХХК, нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 11.105.980 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч “Амстел” ХХК, нар 4 сар хагасын түрээсийн төлбөрт 40.500.000 төгрөгийг хохиролд тооцон “Эрчим шугам проект” ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус  гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Эрчим шугам проект” ХХК, хариуцагч “Амстел” ХХК-ийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, FULL рестораныг түрээслэх, түрээслүүлэх гэрээ” байгуулагдаж Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Гурван билэг их дэлгүүрийн зүүн урд талд байрлах хариуцагчийн эзэмшлийн Ү-2205059722 дугаартай үйлчилгээний зориулалттай 641.40 м.кв талбайтай, 2 давхар, FULL, the different club-ийг ресторан pub-ийн зориулалтаар бүхэлд нь  2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч “Эрчим шугам проект” ХХК нь нэг сарын түрээсийн төлбөр 9.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь зохигчийн тайлбар, түрээсийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

  

 /хх-ийн 6-12 дугаар тал/

 

Хариуцагч “Амстел” ХХК-д Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 80 дугаар байр, 1,2 давхар байранд пүүл рестораны /1 дүгээр зэрэглэл/ үйлчилгээний стандарт, технологи, чанарын шаардлага хангасан тул  спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх  №04/0829 тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2 жилийн хугацаатай Хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албанаас олгожээ.

 

/хх-ийн 81 дүгээр тал/

 

Түрээслэгч нь сарын түрээсийн төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 4 сарын түрээсийн төлбөр, мөн 1 сарын эд хөрөнгийн барьцаа 9.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор түрээслүүлэгчийн ХААН банкны тоот төгрөгийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

/хх-ийн 7 дугаар тал/

 

“Эрчим шугам проект” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 25.000.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөгийг ХААН банкны тоот дансанд буюу хариуцагч Батсуурийн Оюунбилэгийн дансанд шилжүүлсэн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд үүнтэй зохигч маргаагүй болно.

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059722 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо,*******, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 80 байр, 1,2 дугаар давхар тоот хаягт байршилтай, 370 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөрийг бүртгэж, түүнд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх №000413119 тоот гэрчилгээ олгогджээ.

/хх-ийн 18 дугаар тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Амстел”  ХХК нь хариуцагчийн өмчлөлийн гэх байранд тусгай зөвшөөрөлийн үндсэн дээр ресторан pub /1 дүгээр зэрэглэл/-ийн үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд нэхэмжлэгч “Эрчим шугам проект” ХХК нь дээрх тусгай зөвшөөрөлийн үндсэн дээр ресторан pub-ийн үйл ажиллагаа явуулахын тулд “Амстел” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан, түрээсийн болон барьцааны хөрөнгийгийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т: ”Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”,

Мөн хуулийн 318.4-т: ”Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ.

 

Талуудын хоорондийн өмчлөлийн гэх 2 давхар бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг бүхэлд нь түрээслэх түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл хэдий  боловч талууд дээрх гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээний чөлөөт байдлын дагуу хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр үйлдэж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэв.  

 

Нэхэмжлэгч “Эрчим шугам проект” ХХК нь барьцаа хөрөнгө 9.000.000 төгрөг, бараа бүтээгдэхүүний үнэ 2.105.980 төгрөг, нийт 11.105.980 төгрөгийг шаардаж байгаа болно.

 

 Хариуцагч “Амстел” ХХК, нар нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөс ашиглалтын болон бусад зардалд 5.561.306 төгрөгийг суутган тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д :”Энэхүү гэрээ нь гэрээний хугацаа дууссан, эсхүл хугацаанаас өмнө аль нэг талын санаачилгаар цуцалснаар дуусгавар болно. 1 жилийн дотор аль нэг талаас гэрээг цуцлах эрхгүй”,

8.2-т: ”Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болно” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Эрчим шугам проект” ХХК нь гэрээний 8.2-т заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 15-нд гэрээ цуцлах мэдэгдлийг ”Амстел” ХХК-д хүргүүлснээр талууд 2017 оны 01 дүгээр сарын 16-нд эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түрээсийн байрыг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр компанийг төлөөлөх эрхгүй н.Баясгалан, н.Орхонтуул нарт хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

“Амстел” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №001 тоот албан бичгийг “Эрчим шугам проект” ХХК-д хүрүүлж байсан байх ба уг албан бичигт :”2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр танай хүсэлтээр гэрээг дуусгавар болгосон, барааны төлбөр 2.105.980 төгрөг, эд хөрөнгийн барьцаа болох 9.000.000 төгрөгийг бусад эх үүсвэрээр төлөх боломжгүй байгаа тул тус ресторан pub-ийг бусдад түрээслэсэн түрээсийн мөнгө ирснээр буцаан өгөх боломжтой, санхүүгийн хямралын хэцүү цаг үеийг ойлгон хугацаа гарган хүлээнэ гэдэгт итгэж байна” гэсэн байх бөгөөд энэхүү албан бичгийн талаар зохигч  маргахгүй байна.

 

/хх-ийн 24 дүгээр тал/

 

Дээр дурдсан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө хүлээлцсэн акт, “Амстел” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №001 тоот албан бичиг зэргээс үзэхэд гэрээний 8 дугаар зүйлийн  8.2-т зааснаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цуцалснаар Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.4-д зааснаар гэрээ дуусгавар болжээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т: ”Түрээсийн байрны нийт төлбөр 1 сар 9.000.000 төгрөг, Үүнд ашиглалтын зардал ус, тог, дулаан, хог болон НӨАТ ороогүй дүн болно”,

4.5-т: ”Түрээслэгчийн өмнөх түрээсийн гэрээний барьцаанд байршуулсан 9.000.000 төгрөгийг энэхүү гэрээний эд хөрөнгийн барьцаа болгоно. Энэ нь түрээсийн үүргийн гүйцэтгэлийг хангах болон эд хөрөнгийн хариуцлагын барьцаа болно”,

4.6-д: ”Гэрээний хугацаа дуусаж цаашид сунгахгүй тохиолдолд түрээслүүлэгч холбогдох тооцоог хийж түрээсийн талбайг актаар хүлээн авч, эвдрэл гэмтэл, хорогдлыг гэрээнд хавсралтаар тохирсон үнэлгээгээр төлбөрийг төлж барагдуулан илүү гарсан төлбөр байвал барьцаа төлбөр тушаасан баримтыг үндэслэн буцаан олгоно” тус тус заажээ.

 

“Эрчим шугам проект” ХХК нь Баянгол  дүүрэг, 18 дугаар хороо,*******, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 80 байр, 2 давхар FULL, the different club-ийг ресторан pub-ийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Амстел” ХХК-ийн гэх н.Баясгалан,н.Орхонтуул нарт хүлээлгэн өгч акт үйлдэх хүртэлх хугацаанд эзэмшилдээ байлгаж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул энэ хугацааны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг хэрэглээний зардлыг төлж барагдуулах үүрэгтэй болно.

 

   “Амстел” ХХК-ийн ашиглалтын болон бусад зардал гэх 5.561.306 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлөхийг зөвшөөрсөн дулааны төлбөр 810.500 төгрөг, дохиололын төлбөр 75.000 төгрөг, усны төлбөр 150.000 төгрөг болон үүн дээр баримтаар тогтоогдож буй сар бүр төлөх хог хаягдал тээвэрлэх 4 сарх150.000 төгрөг=600.000 төгрөг /2017.01.15 хүртэлх/ нийт 1.635.500 төгрөгийг “Эрчим шугам проект” ХХК-ийн барьцаа хөрөнгөөс хасч тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

/хх-ийн 45,48 дугаар тал/

 

   Харин кофены машиныг ашиглах боломжгүй болон шавж устгал зайлшгүйг тогтоосон баримтгүй байх ба нотлох  баримтаар тогтоогдохгүй, түрээсийн хугацаанд хамаарахгүй кофены машины үнэ 2.889.900 төгрөг, шавж устгалын  510.000 төгрөг, юнивишн 21.746 төгрөг, цэвэрлэгээний ажлын хөлс 200.000 төгрөг, цахилгааны 294.161 төгрөг, нийт 3.925.807 төгрөгийг барьцаа хөрөнгөөс хасч тооцох боломжгүй байна.

 

   Нэхэмжлэгч “Эрчим шугам проект” ХХК-ийн үлдэгдэл барааны үнэ нэхэмжилсэн  2.105.980 төгрөгийн талаар хариуцагч “Амстел” ХХК, нар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн барьцаа 9.000.000 төгрөг, барааны үнэ 2.105.980 төгрөг, нийт 11.105.980 төгрөг нэхэмжилсэн шаардлагаас ашиглалтын зардал 1.635.500 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч “Амстел” ХХК, нараас 9.470.480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эрчим шугам проект” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.635.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч “Амстел” ХХК, нарын сөрөг нэхэмжлэлийн тухайд:

   “Амстел” ХХК, нар талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан түрээсийн гэрээнээс “Эрчим шугам проект” ХХК хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсанаас 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 сар хагасын хугацаанд бусдад түрээслүүлээгүйгээс учирсан хохиролд 40.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059722 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо,*******, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 80 байр, 1,2 дугаар давхар тоот хаягт байршилтай, 370 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Батсуурийн Оюунбилэг байжээ.

/хх-ийн 18 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 641.40 м.кв гэж тусгасан боловчийн өмчлөлд бүртгэлттэй байхдаа 370 м.кв талбайтай байсан нь түүнд олгогдож байсан өмчлөх эрхийн №000413119 тоот гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба түрээсийн гэрээний хугацаанд барилгын талбайн хэмжээ 641.40 м.кв өөрчлөгдөн, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Харагчин овгийн Дамирангийн Төгсжаргалын өмчлөлд шилжсэн нь өмчлөх эрхийн №000512386 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

/хх-ийн 37 дугаар тал/

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх барилгын өмчлөгч нь бөгөөд зээлийн барьцаанд өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж тайлбарласан боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д: ”Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаас үзэхэд уг байрны өмчлөгч  Д.Төгсжаргал гэж үзэх үндэслэлтэй.

 

/хх-ийн 80-81 дүгээр тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө хүлээлцсэн акт, “Амстел” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №001 тоот албан бичиг зэргээс үзэхэд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон нь тогтоогдож байна.

 

Б.Оюунбилэг нь дээрх барилгыг 2017 оны 05 дугаар сарын 24-ний Б.Батзориг, Б.Эрдэнэсайхан нарт түрээслүүлэх “Түрээсийн гэрээ”-г 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай байгуулжээ.

/хх-ийн 80-81 дүгээр тал/

 

Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр харилцан тохиролцсоноор дуусгавар болсон, түрээслүүлж байсан байрны өмчлөгч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Д.Төгсжаргал болсон зэргээс үзэхэд “Амстел” ХХК,  нар уг барилгыг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бусдад түрээслүүлээгүйд “Эрчим шугам проект” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

  

   Иймд “Эрчим шугам проект” ХХК-иас хохирол 40.500.000 төгрөг гаргуулах тухай “Амстел” ХХК, нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2017/05594 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар хариуцагчийн эд хөрөнгө буюу дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 11.105.980 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авчээ.

/хх-ийн 61-62 дугаар тал/

 

Мөн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШТ2017/00216 тоот тогтоолоор уг захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг “хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг нээхмжлэлийн үнийн дүн 11.105.980 төгрөгийн хэмжээнд битүүмжилсүгэй” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

/хх-ийн 68-69 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 231 дүгээр зүйлийн 231.1.4, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус зааснаар хариуцагч “Амстел” ХХК, нараас 9.470.480 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрчим шугам проект” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.635.500 төгрөгт холбогдох хэсэг,

“Эрчим шугам проект” ХХК-иас 40.500.000 төгрөг гаргуулах тухай “Амстел” ХХК, нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Амстел” ХХК, нараас улсын тэмдэгтийн хураамжид 166.477.68 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрчим шугам проект” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194.230 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439.425 төгрөгийг тус тус улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

 

3. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2017/05594 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж /мөн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШТ2017/00216 тоот тогтоол/-аар авсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНГЭРЭЛ