Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 813

 

                                                       

 

 

 

 

 

                                                        С.Эт холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч Н.Дашдулам,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1036 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Гын гаргасан давж заалдах гомдлоор С.Эт холбогдох эрүүгийн 1806043571090 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сартуул овогт Сугаррагчаагийн Э, 1994 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шүдний техникч мэргэжилтэй, “Бумаасанаа” ХХК-ийн шүдний эмнэлэгт техникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Төвийн айраг гудамжны 1-6 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

С.Э нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Даймонд" зочид буудалд үйлчлүүлж байхдаа, буудлын ресепшин иргэн Д.Гыг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сартуул овогт Сугаррагчаагийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Эт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ ажлаа хийж байх үедээ С.Э гэгч залууд зодуулж гэмтэл авсан. Тус хэргийг шийдвэрлэх явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны үед миний бие байгууллагын камерын бичлэг болон өөрийн биеийн байдлыг үзүүлж, томограф хийлгэж, мөн ажлаа хийж чадахгүйн улмаас ажлаас чөлөө авч, ажилгүй байсан. Ажилгүй, эмчилгээ хийлгэж байх хугацаандаа цалин хөлсөө авч чадаагүй. Мөн манай байгууллагын хаалгыг эвдэлсэн.

Гэтэл байцаагч хэргийг шалгах явцад хаалганы үнэлгээг гаргуулж хохирол барагдуулах талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Шүүх хуралдааны явцад С.Эын зүгээс хохирол төлөх ухамсар байхгүй, зүгээр ажлаа хийж байсан хүний ажил дээр ирж танхай, балмад үйлдэл гаргаж зодчихоод уучлалт гуйхгүй, шүүх хуралдааны явцад хохирол төлсөн зүйлгүй байгаад гомдолтой байна.

Мөн хэргийг шүүхээр шийдвэрлэхэд эд мөрийн баримтаар өгсөн бичлэг байхгүй байсан. Ямар учраас эд мөрийн баримт шүүхэд ирүүлээгүй, мөн яагаад С.Эын зүгээс хохирол төлөхгүй байгаа, уучлалт гуйх ухамсаргүй байгаад гайхаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэхгүй байна. Гомдолтой байна. ...” гэв.

 

Хохирогч Д.Гын өмгөөлөгч Н.Дашдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эвдэрсэн хаалганы мөнгийг байгууллага нь хохирогч Д.Гаас нэхсэн байсан. Хаалганд эвдрэл гарсан талаар хавтас хэрэгт зураг нь байгаа боловч ямар нэгэн үнэлгээ хийгээгүй, хэдэн төгрөгийн хохирол гарсан нь тодорхойгүй байсан. Камерын бичлэг өгсөн гэдэг боловч энэ нь тодорхой биш. Хохирогчийн үсийг эд мөрийн баримтаар хурааж авах боломжтой байсан боловч шатаа гэж хэлсэн байсан. Тухайн үед хохирогчийн биеийн байдал мэдэгдэхгүй байсан боловч 2 удаа унаад, эмнэлэгт хэвтсэн гэх бүх баримтуудаа цуглуулсан учраас хохирол төлбөр төлөгдөх асуудал, мөн эд мөрийн баримтыг баталгаажуулаагүй, хаалганы үнэлгээ хийгдээгүй учраас ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байгаа учраас хэргийг буцааж, дахин шалгуулж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

С.Э нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, "Даймонд" зочид буудалд үйлчлүүлж байхдаа, буудлын ресепшин иргэн Д.Гыг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Гын /хх-ийн 6/ мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Гын биед тархи доргилт, зүүн дээд зовхи, 2 талын шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгарал, шилэн хүзүүний баруун хэсэгт үс халцарч унасан зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” болохыг тогтоосон 6262 тоот дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогч Д.Гын “...хэргийг шүүхээр шийдвэрлэхэд эд мөрийн баримтаар өгсөн бичлэг байхгүй байсан. ...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэхгүй байна. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий дүрс бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг эрх бүхий албан тушаалтны гаргасан тогтоол хэрэгт авагдаагүй байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар бичлэг хэрэгт авагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Нөгөөтэйгүүр шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлын асуудлыг хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж шийдвэрлэдэг бөгөөд С.Эт холбогдох эрүүгийн хэрэгт хохирлын талаар ямар ч баримт авагдаагүй байх тул шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Эт оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заажээ.

 

Шүүгдэгч С.Э нь иргэн Д.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогчид хохирол төлөөгүй зэрэгт дүгнэлт хийлгүй С.Эт тус зүйлд заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хэт хөнгөдсөн байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж, түүнд 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, хохирогч Д.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: