Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 180

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч А.Насандэлгэр, хэрэг илтгэгч шүүгчээр  А.Сарангэрэл, иргэдийн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам, нэхэмжлэгч “Н*******” НҮТББ-ын тэргүүн О.Ц[1], нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ш[2], Г.У[3], Ш.П[4], нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б[5], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э[6], С.Д[7], гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж[8], гуравдагч этгээд “СМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С[9], Д.А[10], түүний өмгөөлөгч Б.Б[11] нарыг оролцуулан “Н*******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, АМГТГКХт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Н*******” НҮТББ.

Хариуцагч: АМГТГКХ.

Гуравдагч этгээд: “СМ” ХХК

Гуравдагч этгээд: МУЗГ.

Нэхэмжлэлийн шаардлага:““СМ” ХХК-ний эзэмшилд байх 3..А, 43.А, 50..А, 108..А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг АМГТГКХД даалгах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

Нэхэмжлэгчээс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр анх нэхэмжлэл гаргаж[12], улмаар 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж[13], 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж[14], 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж[15], мөн сүүлийн байдлаар 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

1.1. Нэхэмжлэгч “Н*******” НҮТББ-ын тэргүүн О.Ц 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[16]:

“2005, 2006 онуудад хариуцагч этгээдээс “СМ” ХХК-ийн эзэмшилд олгосон 3..А, 43.А, 50..А, 108..А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд гуравдагч этгээдийн зүгээс алт олборлолтын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж эхлэх нь тухайн орон нутагт амьдарч буй хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, эрүүл мэндэд хортой тоос шороо, хорт хий агаарт дэгдэж амьсгалын эрхтэн гэмтэх, үүнтэй холбоотойгоор хүний биед хорт хавдар, өвчин эмгэг үүсэх, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж ан амьтан ургамал өвс. ус, гол мөрөн устаж үгүй болох, байгалийн унаган төрх алдагдсан нөхөн сэргээгдэх боломжгүй байдал үүсэх, эртний хаадын булш бунхан, археологи, плантелогийн ховор олдвор, соёлын үнэт өв сүйтгэгдэн устах зэрэг Монголын ард түмний агуу их түүхийн дурсгал үүрд алга болох зэргээр олон нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах болоод байна.

Өөрөөр хэлбэл дээрх тусгай зөвшөөрлүүдийг гуравдагч этгээд зориулалтын дагуу буюу техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөнд тусгасан байдлаар уурхайн ажлыг эхлүүлж олон тооны хүнд машин механизм, уулын тэсэлгээ дэлбэрэлт, өрөмдлөг, олон зууны турш үүсэн бий болсон үржил шимт газар шороог ухаж зөөн эрүүл газарт шилжүүлэн байршуулж, үүнтэй холбоотой алт шүүлт, угаалтын хүнд тоног төхөөрөмжүүд өргөн цар  хүрээтэйгээр зэрэгцэн ажиллуулж асар их тоос шороог агаар мандалд дэгдээж, алт олборлолтын улмаас бий болох гүнзгий ангал нүх, овоолгуудыг тухайн газарт үүсгэж тэр орчинд амьдарч буй ан амьтан, араатан, жигүүртнийг үргээн зайлуулах, устах, өвс ургамал, газар нутгийг үржил шимгүй цөл болгож хувирна. Маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдэд олборлолт явагдсанаар уул уурхайн эдэлбэр газрын эргэн тойронд амьдарч буй нутгийн ард түмний эрүүл мэнд, амь нас, түүх соёл, хүрээлэн байгаа орчинд бодит хохирол бодитойгоор учирсан, ирээдүйд учрах болох нь хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагуудын дүгнэлт, баримт, нотолгооны хэрэгслүүдээр нотлогдож байна. Нэхэмжлэгч тал нь маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдэд багтсан газар нутгийн ард түмний хүсэл зоригийн хүрээнд бий болсон, нийтийн эрх ашгийг хамгаалахаар хуульд нийцүүлэн байгуулагдсан хуулийн этгээд юм.

Хариуцагчийн олгосон тусгай зөвшөөрлүүд нийтийн ашиг сонирхлыг зөрчиж эхэлсэн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар нэхэмжлэгч талын гишүүд дэмжигчид хүсэл зоригоо илэрхийлэн нутгийн байгууллага, төр засгийн өндөрлөгүүдэд илэрхийлж, тухайн зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг хүсч эхэлсэн байна. Хуульд заагдсан тэмцлийн янз бүрийн аргуудыг сонгон тухайн зөвшөөрлүүдийг хүчингүй болгохын тулд шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд эрх бүхий этгээдүүдээс шаардаж байсан боловч ямарваа нэгэн шийдвэр хариу өгөлгүй, албан тушаалын хүнд суртал эс үйлдэхүй үйлдсээр 2015 оныг хүрсэн. Нэхэмжлэгч тал 2015 онд “Н*******” НҮТББ-ыг байгуулсан. Төрийн захиргааны байгууллагын олгосон тусгай зөвшөөрлүүд нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байгаа тул түүнийг хүчингүй болгож өгөхийг даалгасан хүсэлтийг 2005 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч этгээдийн дээд албан тушаалтан, байгууллагад гаргасан боловч 2016 оны 01 дүгээр сард тус актыг хүчингүй болгохыг Кадастрын хэлтсийн даргад даалгах үндэслэл байхгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзана..” гэсэн хариу өгсөн.

Иймд нэхэмжлэгч талын зүгээс 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт нийцүүлэн хуулийн этгээдээс үйл ажиллагааныхаа зорилго дүрэмд нийцүүлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан. Хуулийн энэхүү заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсгийн заалтад нийцэж тусгалаа олсон байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь зөвхөн өөрийн эрх ашиг зөрчигдсөнөөр хязгаарлагдахгүй бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүхээр хамгаалуулах зорилгоор хэрэгжих боломж хуулиар олгогдохоор зохицуулагдана. Энэхүү эрхийн төрийн бус байгууллагад шинэ хуулийн зохицуулалтаар буюу 18.3 дахь хэсэгт хуульчилж өгсөн боловч цаг хугацааны шалтгаант холбоогоор нэхэмжлэгч этгээдэд хамааралгүй, бөгөөд шүүх эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар хэрэглэх эрхгүй юм.

Нэхэмжлэгч тал нь нийтийн хууль ёсны эрх ашиг сонирхол энэхүү тусгай зөвшөөрлүүдэд гуравдагч этгээд үйл ажиллагаа явуулснаар хэрхэн зөрчигдөж байгаа, ирээдүйд зөрчигдөж болзошгүй байгаа талаар хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тус бүрд тайлбарлан мэтгэлзэх боломж шүүх хуралдаанд эдлэн оролцоно. Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй, менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, байгаль хамгаалах төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулаагүй байгаа зэрэг нь уг маргаан бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нэг үндэслэлүүдийн нэг байхад Кадастрын дарга нь хуульд заагдсан эрх үүргээ хэрэгжүүлэхээс татгалзаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан үндэслэлээр мөн нэхэмжлэгч тал маргаж байгаа. Ашигт малтмалын нөөцийн үнэлгээ болон холбогдох албан татваруудыг худал тайлагнасан нотлох баримт байгаа нь тухайн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах нэг үндэслэлүүдийн нэг юм.

“СМ” ХХК-ийн эзэмшилд байх 3..А, 43.А, 50..А, 108..А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болохыг АМГТГКХД даалгаж өгнө үү” гэжээ.

1.2. Нэхэмжлэгч “Н*******” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа[17]:

1.3. Нэхэмжлэгч “Н*******” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа[18]:

1.4. Нэхэмжлэгч “Н*******” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ш 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа[19]:

1.5. Нэхэмжлэгч “Н*******” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа[20]:

1.6. Нэхэмжлэгч “Н*******” НҮТББ-ын өмгөөлөгч Г.Б 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа[21]:

Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

Хариуцагчаас анх 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хариу тайлбараа[22] өгсөн, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тайлбар[23] өгсөн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тайлбар[24] өгсөн, сүүлд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тайлбараа өгчээ.

2.1. Хариуцагч АМГТГКХ-с 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[25]:

“Маргаан бүхий тусгай зөвшөөрлүүд олгогдсон талаар:

1. Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 10 дугаар сарын 25-нь өдрийн 777 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших: Б******* нэртэй 360 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын МХ/-0050.; тоот тусгай зөвшөөрлийг анх “КГМ” ХХК-д олгосон байна. Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 06 дугаар сарын 28-ш өдрийн 842 дугаар Лиценз эзэмшигчийн нэр өөрчлөх тухай шийдвэрээр Монгол улсын бүртгэлийн 21/474 тоот гэрчилгээ, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 893 дугаартай гэрчилгээ, “СМ” ХХК-ийн 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай албан бичгийг үндэслэн лиценз эзэмшигч компанийн нэрийг өөрчлөлт хийн бүртгэсэн байна.

2. Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2005 оны 11 дүгээр сарын 03-н өдрийн 1470 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хараа нэртэй 343 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын МХ/-0108.. тос тусгай зөвшөөрлийг “СМ” ХХК-д олгосон байна.

3. Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр “ГГ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 1.А, 37.А дугаартай тусгай зөвшөөрлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Г нэртэй 2237 гектар талбайгаас хэсэгчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Г нэртэй 1820 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-0004.. тоот тусгай зөвшөөрлийг “К” ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэсэн байна.

“КМИ” болон “КГИИ” компаниудын хооронд 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эрх шилжүүлэх тухай хэлэлцээрийн дагуу лицензийг “КГМ” ХХК-ийн нэр дээр шинэчлэн олгосон байна.

Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар Лиценз эзэмшигчийн нэр өөрчлөх тухай шийдвэрээр Монгол улсын бүртгэлийн 21/474 тоот гэрчилгээ, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 893 дугаартай гэрчилгээ, “СМ” ХХК-ийн 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай албан бичгийг үндэслэн лиценз эзэмшигч компанийн нэрийг өөрчлөлт хийн бүртгэсэн байна.

4. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1997 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/70 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Г нэртэй газар ашигт малтмалын ашиглалтын 16А дугаартай тусгай зөвшөөрлийг “ГГ” ХХК-д олгосон байна.

Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2001 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 150 дугаар шийдвэрээр “ГГ” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Г нэртэй 416 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 37.А дугаартай тусгай зөвшөөрлийг Т г х” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2001 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 493 дугаар шийдвэрээр “ГГХ” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Г нэртэй 416 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 37.А дугаартай тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2001 оны 521 дүгээр шийдвэрээр “Г” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Г нэртэй 416 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 37.А дугаартай тусгай зөвшөөрлийг “К" ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна. КМИ болон КГИИ компаниудын хооронд 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эрх шилжүүлэх тухай хэлэлцээрийн дагуу лицензийг “КГМ” ХХК-ийн нэр дээр шинэчлэн олгосон байна.

Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 842 дугаар Лиценз эзэмшигчийн нэр өөрчлөх тухай шийдвэрээр Монгол улсын бүртгэлийн 21/474 тоот гэрчилгээ, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 893 дугаартай гэрчилгээ, “СМ” ХХК-ийн 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай албан бичгийг үндэслэн лиценз эзэмшигч компанийн нэрийг өөрчлөлт хийн бүртгэсэн байна.

Хоёр. Маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар

2.1 Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох ёстой бөгөөд “Н*******” ТББ-ын хувьд нэхэмжлэлийн шаардлагаа дараах 2 үндэслэлээр тодорхойлсон байна. Үүнд:

1/“...өвөг дээдсийн шарил, бунхан, соёлын үнэт өв соёл, байгалийн үзэсгэлэнт газар, тогтоц, нуур цөөрөм, горхи булаг рашаан, ховор өвс ургамал, ан амьтан араатан жигүүртэн, хүн малын амь нас, эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах байдал зэрэг хуульд заасан жам ёсны бүх эрхүүд алдагдах, дээрх бүх объектууд бүгд устан үгүй болох бодит нөхцөл үүссэн

2/“...Мөн дээрх тусгай зөвшөөрлүүд нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1 4.3, 4.5, 5.3 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн” гэсэн байна.

а/ Нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх үндэслэл хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар:

1/ Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутгийг дамнасан, ойролцоогоор 650 м.кв талбайг эзлэн оршдог бөгөөд Сүжигт, Зурамт, Хужирт, Гацуурт, Б*******, Зуун мод, Булагтай гэх мэт 20 гаруй ам бүхий томоохон бүс нутгийг дамнан оршдог.

Ноён уулын Хүннүгийн дурсгал нь 1900-аад оны үеэс илэрч эхэлсэн түүхтэй байдаг бөгөөд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн 1999 оноос хойш хийсэн судалгаагаар “Ноён уулын дурсгал” гэдэгт Ноён уулын Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн с аманд буй 230 тооны Хүннүгийн язгууртны болон болон холбогдох бусад булшаар тодорхойлогдоно гэж албан ёсоор үздэг юм билээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан байгаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сары 04-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Төв аймгийн Борнуур сумын нутаг Ноён уулын Сүжигтийн ам. Батсүмбэр сумын нутаг Ноён уулын Зурамт, Хужиртын аманд орших Хүннүгийн язгууртны дурсгалт цогцолбор газрын хамгаалалтын бүсийг тогтоож, солбицлыг хавсралтаар баталсан байдаг. Уг тогтоолын хавсралтад 1.Төв аймгийн Борнуур сум, Ноён уулын Сүжигтийн ам-1, Хүннүгийн язгууртны дурсгалт газар-73.8 га, 2. Төв аймгийн Борнуур сум, Ноён уулын Сүжигтийн ам-2, Хүннүгийн язгууртны дурсгалт газар-5.3 га. 3. Төв аймгийн Батсүмбэр сум, Ноён уулын Зурамтын амны-7.1 га. Төв аймгийн Батсүмбэр сум, Ноён уулын Хужиртын амны Хүннүгийн язгууртны дурсгалт газар-43.4 га”-аар тогтоож, солбицлыг тодорхойлсон байдаг.

2/ Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1 дэх хэсэгтБайгаль орчны тэнцвэрт байдал. нэн ховор болон ховор амьтан ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах. түүх соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаа/: тус тус улсын тусгай хамгаалалтад авсугай” гэж заасан.

Мөн тогтоолын 2 дахь хэсэгт улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар: нутгийн хилийн заагийг тогтоохыг МУЗГ-т даалгаж шийдвэрлэсэн.

Улсын Их Хурлын дээрх тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг хавсралтаар тус тус баталсан.

          Уг тогтоолын хавсралтаар батлагдсан хилийн зааг буюу улсын тусгай хамгаалалтад авсан нутаг дэвсгэрт “СМ” ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалын ашиглалтын М\/-003.., М\/-004.., М\/-0050.., М\/-108.. дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талбай хамаарагдахгүй болно.

          Улсын Их хурал, Засгийн газрын дээрх шийдвэрүүдээр чухамхүү байгаль орчны тэнцвэр байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах түүх соёлын үнэт өв устаж үгүй болохоос сэргийлж, Ноён уул орчмын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ШУА-ийн Түүх, археологи хүрээлэнгээс Г-н ордын ашиглалтын талбай болон орчны бүсэд 2015, 2016 он хийсэн археологийн авран хамгаалах малтлага судалгааны тайлан, дүгнэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

          Дээрх судалгааны ажлын үр дүнгийн тайлангаас үзвэл, түүхэн дурсгалт эд зүйл тухайн Г-н ордын талбайд байгаа эсэх, ордыг ашиглах үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх талаар мэргэжлийн байгууллага болох ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “...Г*н ордыг ашиглахад татгалзах зүйлгүй” хэмээн албан ёсоор дүгнэсэн байгаа.

          Судалгааны ажлын тайлангийн дүгнэлт хэсэгт байгаа "...газрын хөрсөн доор булагдсан дурсгал байхыг үгүйсгэхгүй тул барилГ-н ажлын явцад анхаарал болгоомжтой ажиллаж, ямар нэгэн дурсгал, олдвор илэрсэн тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэргэжлийн байгууллагад мэдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн нь Ашигт малтмалын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудад заасны дагуу тусгай зөвшөөрлийн талбайд археологи, палеонтологийн судалгаа хийснийг нотлох бөгөөд тухайн ордыг ашигласнаар ямар нэгэн түүх, соёлын дурсгалт зүйлд аюул учирч байгаа, эсхүл учирч болзошгүй байдал илэрсэн гэсэн дүгнэлт биш гэдгийг анхаарч үзэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, судалгааны ажлын үр дүнгийн дүгнэлт нь Г-н ордыг ашиглахад Ноён уул орчмын бүсэд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлд аюул учирч байгаа, эсхүл учирч болзошгүй нөхцөл байдал одоогоор байхгүй гэдгийг маш тодорхой дүгнэсэн.

          Маргаан бүхий захиргааны актууд батлагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /2001 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хууль/-ийн 17 дугаар зүйлийн 17.12-т “Газрын хэвлийг ашиглах явцад түүх, соёлын дурсгалт зүйл илэрвэл газрын хэвлийг ашиглагч нь ажлаа зогсоож энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг эрхэлсэн эрдэм шинжилгээний байгууллагад нэн даруй мэдэгдэнэ” гэж зохицуулсан байсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн Г-н орд бус, аливаа ашигт малтмалын ордыг ашиглах явцад түүх, соёлыг дурсгалт зүйл илэрч болохыг үгүйсгэхгүй бөгөөд ийнхүү илэрсэн тохиолдолд түүний авран хамгаалах ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч явуулах үүргийг хуулиар тодорхойлж, авран хамгаалах боломжгүй тохиолдолд ашигт малтмалын олборлолт ашиглалтын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах талаар холбогдох хуулиудаар зохицуулсан байдаг.

          Уг албан бичигт “...Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт...Г нэртэй  37.А, (416 га), 43.А (1820 га) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Л.Г, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, магистр Г.А, Д.И нар палеонтологийн судалгааг гүйцэтгэн дүгнэлт бичсэн байн Тайланд дурдсанаар палеонтологийн олдвор зөвхөн Голоцены сэвсгэр хурдсаас илрэх, магадлалтай харин бусад палеозойн хурдасууд ямар ч олдворыг агуулдаггүй болохыг тогтоосон. Тайланг үндэслэн тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын ажлыг гүйцэтгэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Палеонтологийн олдвор цуглуулГ-н зүйл нь уулын ажил явагдаж байх явцад газрын гүнээс ч илрэх тохиолдол байдаг тул ажиллагааг явуулах үед олдвор илэрсэн тохиолдолд бидэнд мэдэгдэхийг сануулсан бөгөөд геологичдод нь гарын авлага хэвлүүлж тараах, гэрээ палеонтологийн олдворыг хамгаалах сургалт явуулах хамтарсан гэрээ хийсэн болно" гэж дээрх анхан шатны шүүхийн үндэслэл болгосон судалгааны ажлын дүгнэлтийг маш тодорхой, ойлгомжтой тайлбарласан.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгийн сүүлд хэрэгт авагдсан нэг баримт бол Соёлын өвийн үндэсний төвийн 2018.01.11-ний өдрийн 19 дугаартай албан бичиг байгаа.

          Уг албан бичигт “...СМ” ХХК-ийн 43.А, 37.А, *******.А. 108..А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 12.1.3, 13.1.7, 14.1.5, 15.2-т заасны дагуу улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгал, соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй болно” гэсэн нь маш тодорхой тайлбар гэж үзэж байна.

          2.2. Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь үндэслэл хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар:

          1/ Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж байгаа 2 захиргааны акт 2005 онд буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газарт ашиг малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдахаас 4 жилийн өмнө гарсан шийдвэрүүд юм.

          Тодруулбал, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд батлагдахаас өмнө гарчихсан байсан шийдвэрүүд гэдгийг тодруулах шаардлагатай.

          2/ Улсын их хурлаас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газарт ашиг малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2009 онд баталсан бөгөөд мөн хуулийн 4.3-т зааснаар хилийн заагийг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэхээр хуульчилсан.

          Хэдийгээр хууль 2009 онд батлагдсан боловч Засгийн газраас 2011 онд 174, 2012 онд 194 дүгээр тогтоолуудыг баталснаар л хуулийн үйлчлэлд хамаарагдах нутаг дэвсгэрийн хилийн зааг тодорхой болсон.

          2/ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ой1 сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.2-т “Энэ хуулийн 4.1 дэх хэсэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй” гэж заасан байдаг.

          Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын жагсаалтыг Улсын Их хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны  өдрийн 27 дугаар тогтоолоор баталсан байдаг бөгөөд уг тогтоолд Улсын Их Хурлаас  2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж, Г-н ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан.

          Нэгэнт Г-н ордыг стратегийн ордод хамруулсан Улсын Их Хурлын тогтоол гарсан учраас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс , ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд уг орд хамааралгүй болж байгаа юм.

          Гурав. Г-н ордыг ашиглах нь зөв, буруу эсэх  тухайд:

          1/ Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдаж байгаа асуудал буюу Г-н ордыг ашиглах нь зөв буруу эсэх тухайд тайлбар өгөх нь зүйтэй байх.

          Дээр дурдсанчлан Улсын Их хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж, Г-н ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан.

          Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.12-т “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш  хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Улмаар Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоол /Г-н ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай/-ыг баталсан.  Уг тогтоолын 1 дэх хэсэгт “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Г-н ордын төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосугай” гэж заасан байна.

          Тодруулбал, нэхэмжлэгч нарын маргаад байгаа шиг Г-н ордыг ашиглах эсэх тухай шийдвэрийг энэхүү захиргааны хэргийн хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа АМГТГКХ биш, харин Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар “Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн зохицуулалтын хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагаас Г-н ордыг ашиглуулахаар холбогдох шийдвэрүүд Улсын Их хурлын 2015 оны 11, 2016 оны 14 дүгээр тогтоолыг гаргасан гэдгийг дурдах нь зүйтэй байна.

          Тийм учраас маргаан бүхий захиргааны 2 актыг хүчингүй болгохтой холбоотой энэ маргаанд Улсын ИХ хурлаас шийдвэр гарч Г-н ордыг ашиглах нь зөв юм уу, буруу юм уу гэдэг асуудал бол тухайн маргаанд хамааралгүй бөгөөд төрийн байгууллагуудын шийдвэрийн хууль зүйн хүчин чадал, эрэмбэ дараа, түүнчлэн логик хамаарлын хувьд ч огт өөр асуудлууд гэдгийг ялгаж ойлгох шаардлагатай юм. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.”

          2.2. Хариуцагч АМГТГКХ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа[26]:

          Гурав. Гуравдагч этгээд МУЗГ-с ирүүлсэн тайлбарын агуулга:

          Гуравдагч этгээд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр анх хариу тайлбараа[27] ирүүлж, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тайлбар[28] өгсөн, сүүлд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тайлбараа өгчээ:

          3.1. Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , Г.Н нарын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа[29]:

          “Н*******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, АМГТГКХД холбогдох “СМ” ХХК-ний эзэмшилд байх 3..А, 43.А, 50..А, 108..А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг АМГТГКХД даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

          Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан, төрийн өмч мөн.” гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасны дагуу газрын хэвлий, түүний баялаг нь төрийн нийтийн зориулалттай өмчид хамаарна гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба үүнтэй холбогдон үүсэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.” гэж заажээ.

          Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг ойлгодог. Г-н ордын Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг харгалзан үзэж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 23- ны өдрийн 11 дүгээр тогтоолоор УИХ-ын 2007 оны “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай “ 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулж, Улсын их хурлаас Г-н ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулж, тухайн талбайд ашигт малтмал олборлохоор шийдвэрлэсэн. Мөн Улсын их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор Г-н ордод Монголын Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоосон бөгөөд эдгээр тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 болон 21 дүгээр захирамжуудаар Г-н ордыг эзэмших Орд ашиглах гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг байгуулан хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх ажил хийгдэж байна.

          Хэрэгт нотлох баримтаар авагдсан Г-н ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл /2014/-ийн дагуу Г-н төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 503,155,000,000 /таван зуун гурван тэрбум нэг зуун тавин таван сая/ төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд улсын төсөв болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж, төлбөрийн нийт хэмжээ 600,282,000,000 /Зургаан зуун тэрбум хоёр зуун наян хоёр сая/ төгрөг байна.

          Засгийн газрын 2017 оны “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” 90 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон. Мөн Засгийн газрын 2017 онд батлагдсан “Г-н алтны үндсэн ордын талбайн хил заагийг тогтоох тухай” 109 дүгээр тогтоолоор Г-н ордын хил заагийг тогтоосон нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагтай давхцаагүй байна.

          Хэрэв шүүхээс энэхүү тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болговол хууль бусаар алт олборлогчид, бичил аргаар ашигт малтмал олборлогчид хууль бусаар алт олборлосны улмаас ой мод сүйтгэх, усны эх үүсвэрийг устгаж бохирдуулах, цаашлаад тодорхой соёлын өв илэрсэн тохиолдолд түүнийг хамгаалахгүй, устгаж үгүй хийх нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй болохыг харгалзан үзэхийг хүсч байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Г-н ордод үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж эхлэх нь тухайн орон нутагт амьдарч буй хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, эрүүл мэндэд хортой тоос шороо, хорт хий агаарт дэгдэж амьсгалын эрхтэн гэмтэх, үүнтэй холбоотойгоор хүний биед хорт хавдар, өвчин эмгэг үүсэх, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж ан амьтан өвс ургамал, байгалийн унаган төрх алдагдах, эртний хаадын булш бунхан, археологи, палеонтологийн ховор олдвор, соёлын үнэт өв сүйтгэгдэн хохирол учруулах эрсдэлтэй гэж тайлбарласан бөгөөд одоогийн байдлаар Г-н ордод үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлээгүй байна.

          Иймд нэгэнт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг даалгахдаа нарийн тооцоо, судалгааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд “СМ” ХХК-д олгосон 3..А, 43.А, 50..А, 108..А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          3.1.1. Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа[30]:

          3.2.Гуравдагч этгээд “СМ” ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр анх хариу тайлбараа[31] ирүүлж, сүүлд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тайлбараа өгчээ:

          Гуравдагч этгээд “СМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, өмгөөлөгч Б.Б нарын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа[32]:

          “Н*******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, АМГТГКХ-т холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 128/ШШ2018/361 дугаартай шийдвэрийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр давж заалдах журмаар хянан хэлэлцээд 221/МА2018/0510 дугаар магадлалыг, Улсын дээд шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хяналтын журмаар хянан хэлэлцээд 458 угаар тогтоолыг тус тус гаргасан.

          Нэг. Хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах атны шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцээд 221/МА2018/0510 дугаар магадлалыг гаргаж дараах дүгнэлтийг хийсэн.

          Үүнд:“...нэхэмжлэлийн шаардлагад хэргийн бусад оролцогчдод тайлбар, нотлох баримт гаргах боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ... шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн .... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэсэн хуулийг зөрчсөн ....” гэж; “... хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх уралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “3..А, 43.А, 50..А, 108..А тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, хэргийн бусад оролцогчдод нэхэмжлэгчийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотой тайлбар гаргах боломжийг олгоогүй, улмаар өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 34, 52, 56 дугаар зүйлүүдэд тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.” гэж;

          3.“...өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн бусад оролцогчдод танилцуулж, тайлбар аргуулах, улмаар нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагатай холбогдуулан нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 гаар зүйл, 56 дугаар зүйл, 57 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүйн улмаас шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх, үндэслэл бүхий байх шаардлагыг гаагүй байна.” гэж;

          “Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын  зарим үндэслэл болон хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, хууль зүйн дүгнэлт хийх үүргээ гүйцэтгээгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд мөн нийцээгүй байна.” гэж;

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос дараах байдлаар “... : нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хуульд заасны дагуу хүлээн авахаас татгалзах шаардлагатай, .... нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш” гэж маргасан байх тул шүүх шийдвэртээ Захиргааны эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дугаар зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар эсхүл нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх талаар буюу дээрх хуулиар тогтоосон журмын хүрээнд нэхэмжлэгч “Н*******” НҮТББ-ийг “нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд ” гэж үзсэн эсэх эсхүл Захиргааны эрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2002 оны тогтоосон журмын хүрээнд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж буй эсэх талаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд холбогдох хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэсэн талаар зайлшгүй дүгнэлт хийхээр байхад энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан алдааг гаргасан байна.” гэж;

          “Шүүх дээрх дүгнэлтийг хийж, шийдвэр гаргахдаа “соёлын өв байгаа нь тогтоогдсон” гэх үндэслэлийн тухайд соёлын өв байгаа талаар эрх бүхий ямар этгээдийн ямар шийдвэр гаргасан тохиолдолд “тогтоогдсон” гэж үзэх талаар хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарлаагүйн дээр”        Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн үеэс хийгдсэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй ....” гэж дүгнэсэн нь Мөн Улсын Их Хурлын 2015 оны “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтаар Г-н ордыг стратегийн ордод хамруулсан. Засгийн газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор Байгалийн нөөц болон дурсгалт газартай маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбай давхцахгүй талаар хэргийн оролцогчдын тайлбар, энэ талаарх хэрэгт авагдсан баримтуудыг хэрхэн үгүйсгэж няцааж байгаа талаар дүгнээгүй нь ойлгомжгүй годорхой бус байгааг дурдах нь зүйтэй байна.” гэж тус тус дүгнэн, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

          Хоёр. Нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хяналтын журмаар хянан хэлэлцээд 458 дугаар тогтоолоор гаргаж, дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: “Нэхэмжлэгч “Н*******” НҮТББ нь ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр “СМ” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг “Г” гэдэг газарт олгогдсон 37.А, 43.А, 1082А, 108..А дугаарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх боловч шүүх хуралдаан ээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр “СМ” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Г гэдэг газарт олгогдсон 37.А, 43.А, *******.А, Ю8ЮА дугаарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага болгожээ” гэж;

          “3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, мөн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодорхой тусгахаар заасан тухайлбал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 52.5.1-т захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь, 52.5.5-д нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа суудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх, мөн нийтийн ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нь тус тус хамаарахаар заасан өөрөөр хэлбэл нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүч буй нь тодорхой тусгагдсан байхаар хуульчилсан ба хэрэв нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус тохиолдолд шүүх түүнийг тодруулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай.” гэж;

          Мөн энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны акт гаргахаас татгалзсан дийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан бол, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны 5айгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсхүл шийдвэрлээгүй орхигдуулсныг ойлгоно” гэж хуульчилжээ.” гэж; ...анхан шатны шүүх “ ашигт малтмал ашиглах 37.А, 43.А, *******.А, дугаар тусгай зөвшөөрлүүдтэй талбайн газар нутагт гуравдагч этгээд “СМ” ХХК-ийн ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулснаар газрын хөрсөн доор байгаа түүхэн дурсгалт зүйлийг хөндөх боломжтой, үүгээрээ нийтийн ашиг сонирхолд илт хохирол учрахаар байх тул ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлтэй” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.” гэж тус тус дүгнэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2018/0510 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

          Гурав. “Н*******” НҮТББ нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодруулсан байна. Үүнд:

          “Ашигт малтмалын тухай хуульд заагдсан байгаль орчны нарийвчилсан үнэлгээг илгээгүй, менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, байгаль хамгаалах төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулаагүй байгаа зэрэг нь уг маргаан бүхий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлүүдийн нэг байхад Кадастрын дарга нь хуульд заагдсан эрх үүргээ хэрэгжүүлэхээс татгалзаж байна.” гэж; “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр мөн нэхэмжлэгч тал маргаж байгаа. Ашигт малтмалын нөөцийн үнэлгээ болон холбогдох албан татваруудыг худал тайлагнасан нотлох баримт байгаа нь тухайн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэлүүдийн нэг юм” гэж.

          Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх байдлаар тодруулаад “СМ” ХХК-ийн эзэмшилд байх 37.А,    43.А, *******А, 108..А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж /ЗХШХШТХ-ийн 106.3.4/ өгнө үү.” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх хэсэгт нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тусгахаар заасан.

            Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйлийг хамруулахаар заасан. Үүнд:

          захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;

          хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх;

          нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг;

          захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн;

          нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй;

          захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн тухай тусгахаар тус тус заасан.

          Гэтэл нэхэмжлэгч “Н*******” НҮТББ-ийн шаардлагын тодруулгыг харахад нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй хэвээр байгаа нь дараах зүйлээс харагдаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг тодорхойлохдоо тусгай зөвшөөрөл хүчингүй болгох, цуцлахыг даалгах үндэслэлүүдийг хамтад дурдсан нь шүүхэд маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах, эсхүл цуцлахыг даалгах тухай шийдвэрүүдийн чухам алийг нь гаргуулахаар хандаад байгаа нь тодорхойгүй болгож байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ тодруулгад “хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бодит ... хохирол учирсан, ирээдүйд учирч болох нь нотлогдож” байгаа тухай дурдсан байх боловч “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дэх хэсэгт заасан үндэслэлээр мөн нэхэмжлэгч маргаж байгаа” гэж өмнө гаргаж байсан нэхэмжлэлийн үндэслэлээ бүхэлд нь өөрчлөн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл өмнө хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөрчилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг нотлох боломжгүй бөгөөд нэхэмжлэгч өөрчлөн, тодруулж байгаа нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ямар ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, учирсан хохирол түүнийгээ нотолсон нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Дээрх нөхцөл байдал нь тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа “СМ” ХХК-ийн өмгөөлөгчийн хувьд хариу тайлбар, нотлох 5аримт гаргах боломжгүйд хүргэж байна.

          Дөрөв. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн холбогдох шийдвэрүүдэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй алдаа гаргасныг тодорхой дүгнэсэн. Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулгадаа “Нэхэмжлэгч тал нь маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдэд багтсан газар нутгийн ард түмний хүсэл зоригийн хүрээнд бий болсон, нийтийн эрх ашгийг хамгаалахаар хуульд нийцүүлэн байгуулагдсан хуулийн этгээд юм” гэж, “       нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан” гэж, “...бөгөөд шүүх эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар хэрэглэх эрхгүй юм” нэхэмжлэл гаргах үеийн хуулиар нэхэмжлэл гаргах эрх тодорхойлогдоно.” гэж тус тус дурдсан байна. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “нэхэмжлэгч “Н*******” НҮТББ нь уг төрийн бус байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх агуулгаар биш харин “... нутгийн болон Монгол Улсын иргэдийн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн ....” гэж нийтийн эрх ашгийг төлөөлөн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.” гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт хамаарахгүй байна. Харин 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас ийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, мөн хуулийн 3.1.9-т “захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг” тус тус ойлгохоор, мөн уулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1-т “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийи 18.3.2-т “дараах зорилГ-н дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухай эрх зүйн зохицуулалт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шинэ зохицуулалт болж орсон бөгөөд нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах төрийн 5ус байгууллагад тавигдах шаардлагыг тодорхой зааж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан “Н*******” НҮТББ-ын гэрчилгээ, дүрэм зэрэг баримт бичгээс тус төрийн бус байгууллага нь “Хүннү гүрний үеэс тогтсон төрт ёс түүхийн өв, уул ус газар шороо, ойн баялгийг онгон дагшинаар нь авч үлдэх урт нэртэй хуулийг хэвээр нь үлдээх нь Монгол Улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахыг эрхэм зорилго болгох” гэсэн зорилГ-н хүрээнд “Түүх, өв соёл, эцэг өвгөдийн онгон шүтээн, байгаль орчныг хамгаалахад олон нийтэд хяналт тавих, сурталчлах, сургалт явуулах чиглэлээр” үндсэн үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага 2015 оны 02 дугаар сарын 02-ний өдөр улсын бүртгэлийн 90710550.. дугаарт бүртгэгдэж, 0000946.. дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй . . .” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч тал маргаж байгаа буюу ашигт малтмалын нөөцийн үнэлгээ болон холбогдох албан татваруудыг худал тайлагнасан гэх нэхэмжлэлийн шаардлага нь төрийн бус байгууллага нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлуудад мөн хамаарахгүй байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь ‘Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно.” гэж, мөн хуулийн 53.4 дахь хэсэгт “Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг шүүгч буцаана.” гэж хуульчилсан. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” бол шүүх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана гэж тус тус заасан.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, нэхэмжлэл гаргах эхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул уг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

          3.2.1. Гуравдагч этгээд “СМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбар[33].

          3.2.2. Гуравдагч этгээд “СМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбар[34].

          3.2.3. Гуравдагч этгээд “СМ” ХХК-ийн өмгөөлөгч Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар[35].

          Дөрөв. Иргэдийн төлөөлөгч Ш.Ч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ[36]:

          “Миний дүгнэлт “Н*******” НҮТББ-ын талд байна. Шүүх хуралдааны явцад талуудын тайлбар, татгалзлыг сонслоо.

Монгол Улсын түүх, соёл, байгалийн унаган, эх орон нутаг орныхоо төлөө тэмцэж байгаа сайн залуучууд гэж харлаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ажил үүргийнхээ дагуу үүргээ гүйцэтгэж байна гэж ойлголоо” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            “Н-У а х” НҮТББ-ын нэхэмжлэлээр Ашигт малтмалын газарт холбогдуулан шүүхээс захиргааны хэрэг 2016 оны 03 дугаар 04-ны өдөр үүсгэснээс хойш захиргааны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт 3 жил гаруй хугацаанд явагдаж, нийт 16 хавтас бүхий нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримт цугларчээ.

            Захиргааны хэргийг нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа тайлбар, хариуцагч, гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байгаа тайлбаруудыг  хэрэгт  цугларсан баримттай харьцуулан шинжлэн судалж, үнэлж дүгнэн, маргаан бүхий татгалзлын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэв:

            Хэргийн оролцогч талуудын шаардлага, татгалзал, няцаалтаа үндэслэж байгаа бичгээр гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудыг судлан үзвэл 1.шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэх (процесс)-ын ажиллагаа хуульд нийцсэн байдал, 2. мөн маргаан бүхий татгалзал (акт)-ын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар маргажээ.

            Үүний учир энэхүү шүүхийн шийдвэрээр хэргийг тал бүрээс дүгнэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлэх зорилгоор талуудын маргаж байгаа шүүхийн процесс ажиллагааны хууль зүйн үндэслэл болон хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа бодит үндэслэлд тулгуурлан маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд  шүүх дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

            Нэг.Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар:

            Хэдийгээр нэхэмжлэгч “Н-У а х” НҮТББ нь өмнөх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002 онд) үйлчилж байгаа цаг хугацаанд (2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр) шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэл нь өмнөх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан “маргаж буй хууль зүйн актын улмаас тус төрийн бус байгууллагын субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэх хуулийн нөхцөл шаардлагад хамааралгүй.

Гэсэн хэдий ч уг нэхэмжлэл нь өнөөдрийн цаг хугацаа буюу шүүхийн шийдвэр гарах өдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2016)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан нэхэмжлэлд тавигдах шаардлагыг хангасан, нэхэмжлэгчийг мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж дүгнэх үндэслэлтэй байна.

            Учир нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жил гаруй хугацаанд үргэлжилсэн.

Энэ хугацаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн эрхийг эдлэн оролцож, маргаан бүхий акт (татгалзал)-ын хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар, мэдүүлэг гаргаж, маргаан бүхий татгалзлын улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдлын талаар талууд мэтгэлзэн, шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, бусад талуудын тайлбар, үндэслэлтэй холбогдуулан нотлох баримт цуглуулж, “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай, “нотлох гаргуулах”, “актын биелэлтийг түдгэлзүүлэх” зэрэг талуудын олон арван хүсэлтийг шийдвэрлэж анхан шатны шүүхээс захирамжууд гарч, эдгээр захирамжуудад гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэж магадлалууд[37] гарч, цаашлаад тус захиргааны хэргийг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрүүд гарсан гэдэг нь тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Н-У а х” НҮТББ нь “Хүннү гүрний үеэс тогтсон төрт ёс, түүхийн өв, уул ус, газар шороо, ойн баялгийг онгон дагшинаар нь авч үлдэх урт нэртэй хуулийг хэвээр нь үлдээх, Монгол Улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, урт нэртэй хуулийг хэвээр нь үлдээх” зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагдсан гэдэг нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн тус төрийн байгууллагын дүрэм, үүсгэн байгуулах шийдвэр[38], улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа зэргээс тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гарах цаг хугацаанд нэхэмжлэгч “Н*******” НҮТББ нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэх нөхцөл байдал тогтоогдож байхад “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” нь нэхэмжлэгчийн эрхийг дордуулсан шинжтэй өмнөх хуулийн заалтыг буцаан хэрэглэх, улмаар нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд хандах, нэхэмжлэл гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байх тул гуравдагч этгээд “СМ” ХХК-ийн маргаж байгаа “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэж маргаж байгаа үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Хоёр.Нэхэмжлэлийн шаардлагын талаар

            2.1. “Нэхэмжлэл  урьдчилан  шийдвэрлэх  шаардлагыг  хангаагүй”,  “цуцлах

үндэслэлээр маргаагүй нэхэмжлэлийн шаардлагаа актыг хүчингүй болгох гэж тодорхойлсон” гэж маргаж буй үндэслэлийн талаар:

            Нэхэмжлэгчээс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 0/1 тоот албан бичгээр “СМ” ХХК-ийн 43.А, 37.А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргаж, хариуцагч Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргаас 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 6/3997 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн зүйн үндэслэлгүй тухай хариу албан бичгийг хүргүүлсэн гэдэг нь тогтоогдож байна[39].

            Энэхүү Ашигт малтмалын газрын кадастрын хэлстийн даргын албан бичгийг урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж үзэж шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1252 дугаар захирамжаар “СМ” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Г гэдэг газарт олгогдсон 43.А, 37.А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах” тухай “Н-У а х” НҮТББ-ын нэхэмжлэлээр Ашигт малтмалын газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ[40].

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Г гэдэг газар “СМ” ХХК-ийн эзэмшилд *******.А, 108..А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмалын газарт даалгаж өгнө үү.” гэж нэмэгдүүлжээ[41].

            Уг нэмэгдүүлсэн шаардлагын дагуу шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай захирамж[42] гаргаж, урьдчилан шийдвэрлэхээр хариуцагч байгууллагад хандаж байсан эсэхийг тодруулжээ. Үүний дараа нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан ижил нөхцөл байдалтай тул зөвшөөрүүдийг нэг маргаанаар нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр гэж тодруулжээ[43].

Улмаар захиргааны хэрэг анхан шатны журмаар дахин хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “”СМ” ХХК-ийн эзэмшилд байх 3..А, 43.А, 50..А, 108..А тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг АМГТГКХД-д даалгаж өгнө үү.” гэж

нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ[44].

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд: Нэхэмжлэгчээс 43.А, 37.А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах, цуцлуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хариуцагч захиргааны байгууллагад 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасан уг гомдлын дагуу маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан шийдвэрийг хариуцагч байгууллагаас 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 6/3997 тоот албан бичгээр гаргаж нэхэмжлэгчид хүргүүлсэн гэдэг нь тогтоогдож байна.

Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, тодруулсан “*******.А, 108..А тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох, хүчингүй болгохыг даалгуулах” зэрэг шаардлагын хувьд уг шаардлагыг захиргааны хэргийн шүүхээс хэрэг үүсгэж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан, уг шаардлагатай холбогдуулан хариуцагч захиргаанаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарыг удаа дараа гаргасан, уг шаардлагын үндэслэл нь анх гаргасан шаардлагын үндэслэлтэй ижил зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймээс нэгэнт захиргааны хэрэг үүсгэсэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, тодруулсан шаардлагад нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх журам нь шүүхэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнөх нөхцөл шаардлага байна.

Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тохиолдолд урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжгүй, харин нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны үйлдэл, эс үйлдэхүйн талаар захиргааны байгууллага нь шүүхийн шатанд тайлбар өгөх замаар энэхүү урьдчилсан нөхцөлд тавигдах шаардлага хангагдах боломжтой.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн “*******.А, 108..А тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбарыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн  6/1779 дугаар  албан

бичгээр[45] гаргасан байна.

Иймд гуравдагч этгээд “СМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...захиргааны акт гаргахыг даалгах, хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа байгаа бол хариуцагч хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй, татгалзалтай маргана, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа тайлбарын агуулгаас үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.7, 56.1.8, 56.1.10, 56.1.11-д заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлээр маргаж, улмаар хэрэгт цугларсан баримтад байгаа талуудын бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарууд, хэрэгт цугларсан баримт /16 хавтас бүхий/-ууд нь энэхүү тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй холбогдуулан цугларсан баримтууд гэж үзэхээр байна

Иймээс тусгай зөвшөөрөл хүчингүй болгох, цуцлахыг даалгах үндэслэлүүдийг хамтад дурьдсан нь шүүхэд маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах, эсхүл цуцлахыг даалгах тухай шийдвэрүүдийн чухам алийг нь гаргуулахаар хандаад байгаа нь тодорхойгүй, хүчингүй болгох шийдвэр гаргадаггүй цуцлах шийдвэр гаргадаг, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хүчингүй болгохыг даалгуулах гэж тодорхойлсон нь үндэслэлгүй, энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд баримт цуглараагүй” гэсэн гуравдагч этгээд “СМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

            Гурав. Маргаж буй захиргааны акт, түүний хууль зүйн үндэслэлийн талаар.

            Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд “СМ” ХХК-ийн ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэж, маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах шийдвэр гаргуулахаар хариуцагч байгууллагад гомдол (2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан).

Гэвч хариуцагчаас маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуг (2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 6/8997 албан бичиг, 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 6/1779 дугаар албан бичгээр гаргасан тайлбар зэргээр) өгсөн учир уг татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг даалгах үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна. 

Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгчээс Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан захиргааны акт буюу захирамжилсан үйл ажиллагаа, тэр дундаа хариуцагч захиргааны байгууллагын татгалзсан үйлдэлтэй маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т захиргааны актыг захиргааны байгууллагаас цуцлах үндэслэлүүдийг тусгаж, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлүүдийг нарийвчилсан байдлаар заажээ.

3.1. “Байгаль орчинд хор хөнөөл учирсан, байгаль орчин хамгаалах үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч биелүүлээгүй” гэж маргаж байгаа үндэслэлийн талаар:

          Нэхэмжлэгч талаас “уурхайн ажлаас шалтгаалж тусгай зөвшөөрөл олгогдсон газарт амьдарч байгаа иргэдийн эрүүл орчинд амьдрах эрх зөрчигдөхөд нөлөөлөхүйц байгаль орчинд хор нөлөөлөл бий болсон үүнд: ус, хөрс бохирдож хүнцэл, цианант илэрсэн, хөрс эвдэрч, элэгдсэн, эмийн ургамал, амьтан, мод, сөөг устаж үгүй болсон, Г-н гол тасарсан.             Цаашид ашиглалт явуулбал: гол ширгэж, ан амьтан, ургамал устах, үржил шимгүй хөрс бий болох, цөлжих аюул тулгарч байгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг зөвхөн 1 удаа хийлгэсэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөө гаргаж байгаагүй” гэж маргажээ.

          Харин гуравдагч этгээд Засгийн газраас “Г-н ордод үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж эхлэх нь тухайн орон нутагт амьдарч буй хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, эрүүл мэндэд хортой тоос шороо, хорт хий агаарт дэгдэж амьсгалын эрхтэн гэмтэх, үүнтэй холбоотойгоор хүний биед хорт хавдар, өвчин эмгэг үүсэх, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж ан амьтан өвс ургамал, байгалийн унаган төрх алдагдах, ... хохирол учруулах эрсдэлтэй гэж тайлбарласан бөгөөд одоогийн байдлаар Г-н ордод үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлээгүй байна.” гэж маргажээ.

            3.1.1.Г-н алтны уурхайн төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний 2009 онд хийсэн тайланд дурдсанаар маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд байгаль орчинд хохирол учирсан нөхцөл байдал дор дурдсанаар тогтоогдож байна:

            А.Хөрс, ус бохирдсон талаар:

Тайлангийн 6.6.5[46]-т “Г-н хөндийд олон жил алтны шороон ордын олборлолт хийгдэж, нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас экологид ихээхэн хохирол учирсан байна...хөрс нь маш их төмөртэй байгаагийн гадна хүнцлийн агууламж хөрсөнд байж болох зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7-20 дахин их байна..., эвдэрсэн газрын хөрсийг эвдрээгүй газрын хөрстэй харьцуулахад нийт ууссан эрдэс давс нь багассан боловч хүнцлийн агууламж 44 дахин нэмэгдсэн... хөрсний ...хүчиллэг сул байна,...”, Дүгнэлт хэсэгт ...энэ хөндийн хөрс, ус нь ерөнхийдөө бохирдсон, түүн дотроо хүнцлээр бохирдсон...Г голын дунд хэсэгт алт олборлолтын улмаас цөөрмүүд үүссэн...цөөрмийн усанд хүнцлийн агууламж бараг бүх тохиолдолд нормоос давсан /2-9 дахин их/ агууламжтай байна. “...1980 оноос эхлэн алт олборлох алтны компани, 1990 оноос “ГГ”, “Г” зэрэг компаниуд голыг усыг боож хөндийг бүхэлд нь хөрсөөр эргүүлэн олборлолтоос гарсан хаягдал шороог энд тэндгүй асган газрын хөрсийг эвджээ[47].” гэж дурджээ.

Түүнчлэн төмөр болон хөнгөн цагааны ионы агууламж харьцангуй өндөр үзүүлэлттэй, Г голын эх орчмын хүнцлийн агууламж стандартаас их гарсан, дунд хэсэгт ...шороон алт олборлолтын улмаас голын дунд хэсэг нь голидролгүй болж зөвхөн олон цөөрөм хэлбэрээр уст цэгүүд үүссэн, энэ хэсэгт хүнцэл өндөр 5-12 дахин их агууламжтай, ph-ийн хэлбэлзэл их, Г голын адаг орчимд Н*******, Б******* гол нийлж, мөн цөөрмийн усны шүүрлээр гол адаг хэсэгтээ дахин ил гарч урсацтай болж байна, адаг хэсэгт хүнцлийн агууламж нормоос 3 дахин их, Г голын эх орчмоор байрлах геотехникийн цооногуудын грунтын усанд төмөр, хөнгөн цагаан зэрэг элементүүд илрэх хандлагатай”.

Н******* гол нь Г голын голдиролд шороон ордын үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн хэсгээс доош, зүүн талаас цутгадаг, шинжилгээний дүнгээс харахад голын үндсэн голдиролын усанд хүнд металлууд нилээд илрэх хандлагатай байна, Н******* голын цөөрмийн усанд төмөр, хөнгөн цагаан зэрэг элементүүд харьцангуй өндөр агууламжтайгаар илэрч байна.

Б******* гол нь Н*******ын хойд талын томоохон амнаас эх авч урсаад Г голд нийлдэг. Шинжилгээний дүнгээс харахад Б******* голын ус нь хүнд, хортой элементүүдээр харьцангуй бохирдоогүй, ...сүүлийн саруудад төмөр, хөнгөн цагаан зэрэг элементүүд нилээд илрэх хандлагатай..., Б*******ийн амны доод аманд (Г-н голын адаг орчим) хайгуулын анги байрладаг ба хажуугаар н******* нэгэн гол урсдаг...Уг голын усанд ...шинжилгээгээр цэнгэг зөөлөн устай...хүнд металлын агууламж стандарт нормоос бага, ...харин төмөр, хөнгөн цагаан зэрэг элементүүд илрэх хандлагатай.

Б.Ургамал, ой устаж, сүйдсэн талаар:

Тайлангийн 6.7[48]-д “Г-н алтны уурхай орших газар нь ургамалжилтын хувьд ...Хэнтийн уулын тайгын тойрогт хамаардаг. ...ойт хээрийн тойргуудын бараг заагт нь орших учир ургамалжилт, ургамлын аймгийн хувьд нилээд онцлог...2 тойргийн элементүүд холилдон оролцох бөгөөд ургамлын аймгийн хувьд нилээд баялаг юм.

Уурхайн талбай орчим дахь уулын тайга ба талын ойн бүсүүд нь нарс, хус, хар мод, царс зэрэг модноос гадна нохойн хошуу, тэхийн шээг, зэрлэг сарнай зэрэг бутлаг ургамалтай..., “СМ” ХХК нь ашиглалтын лиценз бүхий талбайд 70 га орчим ойн талбай нь ...Зүүн хараа хотын ногоон бүсийн ойд хамрагдаж байна.

Ашиглалтын лицензийн талбай нь хус бүхий нарс, шинэ зонхилсон ой юм. Өмнөх уурхай шороон ордын ашиглалтын үед үндсэн хөрсийг хуулан маш их хэмжээний шороон овоолго үүсгэж голын усны урсгал хаагдсан бөгөөд зарим газар жижиг нуур, цөөрмүүд үүсжээ. Үүний улмаас голын хөндийн сөөг торлог бүрэн сүйдэж ойн захын зарим модод энэхүү шороон ордын ашиглалтад нэрвэгдэн сүйдсэн байна...” гэжээ.

В.Амьтны аймгийн төрөл зүйл ховордож, цөөрсөн талаар:

Тайлангийн 6.9-д[49] “...хөхтөн амьтан 50 зүйл (баавгай, буг, гөрөөс) шувуу 253 зүйл 61 нь уугуул, 16-нь өвөлжидөг..., загасны хувьд хадран, ленск, тул, хилэм, цурхай, алгана байдгийг тэмдэглэсэн..., жижиг хөхтөн 9 зүйл, 146 зүйлийн шувуу, шавьжийн ангиас гэхэд зөвхөн булцуут эрвээхэй гэхэд 154 зүйлийг илрүүлжээ. Харин судалгаа явуулах үед 6 багийн 19 зүйл шавьж, шувуудаас Хондон ангир, Улаан хошуут жунгаа, хар хэрээ, хээрийн бор шувуу, эгэл хөхөө, алаг шаазгай бүртгэгджээ. Ойн гол хөнөөлт хайрсан далавчит шавьжаас өрөөсгөл хүр эрвээхэйн хүрэнцэр, хүүхэлдэй тухайн цаг хугацаанд илэрлээ.

Талбайд шороон ордын олборлолтын улмаас үүссэн жижиг тогтоол ус, цөөрмүүд бясаа, шумуул, бүрээ дун зэрэг жижиг сээр нуруутгүйтэй, зөөлөн биетэн амьтдын амьдрах таатай орчинг бүрдүүлжээ.” гэжээ.

Шинжлэх  ухааны  академийн  газар   зүй-геоэкологийн   хүрээлэнгийн   хөрс

судлалын салбараас 2016 онд хийсэн “Хараа голын сав нутгийн хөрсөн дэх хүнцлийн агууламж, орон зайн тархалтын судалгаа”-ны 40, 52-р хуудсанд “...Г зэрэг алтны уурхайн лицензийн талбай доторх хөрсний хүнцлийн дундаж агууламж 19,44-23,37 мг/кг...”,

46-р хуудсанд “...Хүнцлийн хортой үйлчлэл...Хүнцлийн илүүдлээс арьс хагалах, элэг хөөж томрох, хумс алаглах, цусны багадалт үүсдэг. Нүдний эвэрлэг булингартах, хумс хугарамтгай болж, арьсны өвчин элбэгших, ...идээт цэврүүт тууралт гарах, ...”, 47-р хуудсанд “...Хүнцэл нь ...устгах боломжгүй боловч хоргүй хэлбэрт шилжүүлэн саармагжуулах боломжтой..., Уул уурхайн үйл ажиллагааны явцад үүссэн хүнцлийг хоргүйжүүлэх арга, технологи, туршлагыг дэлхий дээр олон улс хэрэглэдэг...”,”

Байгаль орчны үнэлгээний зөвлөмж хэсэгт[50]:

“Г-н хөндийд ялангуяа голдирол өөрчилсөн хэсэгт хүнцлийн болон бусад хүнд элементүүдийн тархалт ихтэй байгаа нь нэгэнт тодорхой байгаа учир бохирдлын цар хүрээг нэмэгдүүлэхгүйн тулд бүх талын арга хэмжээг авах хэрэгтэй. Голуудын ус нь нэг нь нөгөөдөө нийлж усан сүлжээг үүсгэдэг учир голын бохирдлыг хязгаарлах хэрэгтэй.

Үүний тулд:-Г голд нийлж буй зүүн талын цутгал голууд (Н*******, Б*******, Н*******)-ыг эвдэрсэн голдиролд нийлүүлэхгүйгээр шинээр далан суваг байгуулж голын адаг орчмоор эрүүл газраар голд нийлүүлэх, -цөөрмийн усыг гадаргын усруу нийлүүлэхгүйгээр эргүүлэн ашиглах цаашлаад цэвэршүүлэх арга  хэмжээ авах, -Бохирдлын хяналт шинжилгээг тогтмол хийж, дүгнэлт гаргаж байх, -Г-н хөндийн эрүүл болон эвдэрсэн газрын хөрсөнд нарийвчилсан судалгаа хийж, хүнцлийн тархалтыг тодруулах, -хүнцлийг саармагжуулах технологийн талаар судлан, гадны болон дотоодын мэргэжилтнүүдийн судалгааны баг бүрдүүлж энэ чиглэлээр ажиллах” гэжээ.

Мөн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ гэсэн зөвлөмжид[51] “...Гадаргын ус зайлуулах систем байгуулахын зэрэгцээ нөхөн сэргээлт хийснээр уурхайн талбай дахь өмнөх шороон ордын олборлолтод өртсөн газрын гадаргын өнгө төрх өөрчлөгдөн сайжирна....өмнө нь олборлолт явуулахдаа 146 га талбайн хөрсийг замбараагүй ухаж шимт хөрсийг нь хуулж тусад нь хадгалаагүй тул биологийн нөхөн сэргээлтэд шаардагдах үржил шимт хөрсний овоолго бий болгох, ...ашиглалтад өртөж эвдрэл элэгдэлд орсон хөрсийг дахин сэргээхийн тулд нөхөн сэргээлтийн ажлыг зайлшгүй хийх техникийн шаардлага тавигддаг..., ...нөхөн сэргээгдэж буй газар, түүний хүрээлэн буй орчин нь олборлолтын дараа байгалийн тэнцвэрт байдлаа хадгалсан, унаган төрхөндөө ойртсон, хүн амьтны эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх нөхцлийг аль болох төлөвлөх.” гэжээ.

3.1.2.Гуравдагч этгээд  “СМ” ХХК нь байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд гаргаж, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, нөхөн сэргээх арга хэмжээ аваагүй гэдэг нь дор дурдснаар тогтоогдож байна:

А. Маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг гуравдагч этгээд “СМ” ХХК эзэмшиж эхэлсэн хугацааны талаар:

Маргаан бүхий ашиглалтын MV-00*******.А тусгай зөвшөөрлийг анх 1997 оны 05 дугаар сарын 12-нд олгож, 2001 оноос “КГМ” ХХК нэр шилжүүлэн, 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс “КГМ” ХХК нь нэрээ “СМ” ХХК” болгон өөрчилж, сүүлийн байдлаар тусгай зөвшөөрлийг “СМ” ХХК”-д 2007 оны 01 дугаар сарын 29-ны өдөр 30 жил хугацаатайгаар олгожээ.[52]

MV-00*******.А тусгай зөвшөөрлийг анх 1997 оны 05 дугаар сарын 12-ны өдөр олгож, 2000 онд “К” ХХК-д, 2001 онд “ГГХ” ХХК-д, 2001 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Г” ХХК-д, 2001 оны 09 дүгээр сарын 24-нд “К” ХХК-д, 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “КГМ” ХХК-ийн нэр дээр шинэчлэн олгож, 2004 оноос  “КГМ” ХХК нь нэрээ “СМ” ХХК” болгон өөрчилж,  сүүлийн байдлаар тусгай зөвшөөрлийг “СМ” ХХК”-д 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 30 жилийн хугацаатайгаар олгожээ.[53]

Маргаан бүхий ашиглалтын MV-00*******.А тусгай зөвшөөрлийг анх 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “КГМ” ХХК-д олгож, 2004 онд “КГМ” ХХК нь нэрээ “СМ” ХХК” болгон өөрчилж, сүүлийн байдлаар тусгай зөвшөөрлийг “СМ” ХХК-д 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 30 жил хугацаатайгаар авчээ.[54]

MV-0108..А тусгай зөвшөөрлийг анх 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр  “СМ” ХХК-д олгож, сүүлийн байдлаар тусгай зөвшөөрлийг “СМ”  ХХК-д  2007  оны  02  дугаар сарын 20-ны өдөр 30 жил

хугацаатайгаар олгожээ.[55]

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 842 шийдвэрээр Кеймений арлуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай “КГМ” ХХК нь хөрөнгө оруулагч болон компанийнхаа оноосон нэрийг “СМ” ХХК болгон өөрчилсөнтэй холбогдуулан тус компанийн эзэмшилд байгаа 6 ашиглалтын зөвшөөрөл, 44 хайгуулын тусгай зөвшөөрүүдийн лиценз эзэмшигчийн нэрийг “СМ” ХХК болгон өөрчилжээ.[56] Уг тусгай зөвшөөрлүүдэд маргаан бүхий MV-00*******.А, MV-00*******.А, MV-00*******.А ашиглалтын тусгай зөвшөөрлүүд багтжээ.

Дээр дурдсан нотлох баримтаас дүгнэхэд: Компанийн оноосон нэр өөрчлөгдсөнөөр компанийн тусгай зөвшөөрлийн эзэмшилтэй холбоотой үүрэг, хариуцлага өөрчлөгдөх үндэслэл болохгүй учир гуравдагч этгээд “СМ” ХХК нь MV-00*******.А, MV-00*******.А тусгай зөвшөөрлүүдийг 2001 оноос, MV-00*******.А тусгай зөвшөөрлийг 2002 оноос, MV-010******* тусгай зөвшөөрлийг 2005 оноос эхлэн эзэмшиж эхэлсэн гэж үзэхээр байна.

Б.Маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд хийгдсэн ажлын талаар:

Тусгай зөвшөөрлүүдийн талбайд 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдсэн, алтны шороон ордны олборлолтыг 1992-2000 онд хийсэн, 2001 онд эрэл үнэлгээний ажил хийсэн, 2002-2003 онд хайгуулын ажил эрчимжиж, хүдрийн исэлдсэн хэсгээс цианитаар уусгах туршилтын ажил хийгдсэн, 2004 онд нэмэлт хайгуул хийж, 2005 онд нөөцийн тайлангаа эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, ашигт малтмалын нөөцийн санд бүртгүүлсэн, 2008 онд анх техник, эдийн засгийн үндэслэлийг эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж, хүлээлгэн өгсөн,

2008 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг гаргасан, 2009 оны 11 дүгээр сард байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан гаргасан, 2010 он хүртэл нэмэлт хайгуул хийж нөөцийг 2013 онд улсын нөөцийн бүртгэлд бүртгүүлсэн, 2014 онд техник эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгсөн, 2016 онд гадаргын өрөмдлөг хийсэн, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний зөвлөх үйлчилгээ авсан, палеонтлогийн хээрийн хайгуулын судалгаа хийлгэсэн, археологийн хээрийн хайгуул судалгаа хийж, тайлан гаргасан, геофизик, цэвдгийн судалгаа хийсэн,   хөрсөн дэх хүнцлийн судалгаа тус тус хийгдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдож байна[57].

Гуравдагч этгээд “СМ” ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний тайланг, 2009 оны 11 дүгээр сард “Г-н алтны уурхай төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан” мэргэжлийн байгууллагаар хийлгэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамд хүргүүлсэн гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн тайлангуудын хуулбар, байгаль орчинд аялал жуулчлалын яамны “СМ” ХХК-д хүргүүлсэн 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7/1010 албан бичиг зэргээр тогтоогдож байна[58].

3.1.3.Маргаан бүхий татгалзлын хууль зүйн үндэслэлийн талаар

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах; 39.1.2.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлох; 39.1.3.байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгах; 39.1.5.энэ хуулийн 39.1.1-д заасны дагуу боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;” гэжээ.

Мөн зүйлийн 39.1.7.уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлэх бөгөөд уг тайланд дараахь зүйлийг тусгах:39.1.7.1.байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ; 39.1.7.2.ашигласан шинэ техник, технологи; 39.1.7.3.үйлдвэрийг өргөтгөж хүчин чадлыг нь нэмэгдүүлсний улмаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл, түүнтэй холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал.” гэж тус тус заажээ.

Маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд 2001 онд хийсэн алтны шороон олборлолтын улмаас маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд байгаль орчинд хөрс, гол, ургамал, ой, амьтанд илтэд ноцтой хор хөнөөл учирч ойр орчмын иргэдийн эрүүл амьдрах орчинд нөлөөлөх нөхцөл байдал бий болсон гэдэг нь тогтоогдсон.

Гэтэл лиценз эзэмшигч гуравдагч этгээд “СМ” ХХК-иас (2001, 2002, 2005 онд тус тус тусгай зөвшөөрлүүдийг ашиглаж эхлэсэн) атлаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг зөвхөн 2009 онд хийсэн, 2014 онд техник эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэн өгсөнөөс өөрөөр хохирол учирсан байгаль орчныг нөхөн сэргээх бодитой ажлыг хийж гүйцэтгэх талаар санаачлага гарган ажлаагүй, арга хэмжээ аваагүй, тодорхой цаг хугацаанд авч хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр гарган ажиллагаагүй гэдэг нь тогтоогдож байна.

Ийнхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-39.1.3, 39.1.5, 39.1.7-д заасан үүргээ биелүүлээгүй бодит нөхцөл байдал тогтоогдож, уг бодит үндэслэлийн дагуу хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 49.3-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно: 49.3.3.шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол; 49.3.5.нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд.” гэж заасан.

Уг заалтын дагуу маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд хөрс, ус бохирдож, ургамал, ой, амьтан сүйдэж, хомсдсон, усны голидрол тасалдсан, голын ус, хөрснөөс хүнцэл, хүнд металлын агууламж өндөр хэмжээгээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдож энэ нь орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд болон байгаль орчинд ноцтой сөрөг нөлөөлөл бодитоор бий болж, цаашид ч ноцтой нөлөөлөл, аюул учир болохоор байхад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хуульд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч төрийн бус байгууллагын гомдлын дагуу цуцлах шийдвэр гаргах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагад дээр дурдснаар хуулиар Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй, цаашид хамгаалах арга хэмжээг 2009 онд байгаль орчны үнэлгээ гаргаснаас өөр байдлаар гаргаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үүргээ биелүүлэхийг шаардах, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргах бүрэн эрхийг хуулиар олгосон.

Гэвч хариуцагч уг бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан нь дээр дурдсан хуулиудад нийцээгүй бөгөөд нийтийн ашиг сонирхолд хамаарах байгаль орчинд ноцтой хохирол учирч, тухайн орон нутгийн иргэдийн эрүүл орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, цаашид зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг болгосон хууль бус үйлдэл гэж үзэхээр байна.

3.2.”Маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” гэж маргаж байгаа үндэслэлийн талаар:

            Нэхэмжлэгч талаас: “тусгай зөвшөөрлүүдийн талбайгаас соёлын өвд хамаарах эд зүйлс олдсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасны дагуу маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бүрдсэн” гэж маргажээ.

Харин хариуцагч[59] болон гуравдагч этгээд[60] талуудаас:

“маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбай нь Засгийн газрын 2012 оны 104 дүгээр тогтоолын Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүс, Улсын Их Хурлын 2016 оны 13 дугаар тогтоолоор байгалийн нөөц, дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан хил заагт хамааралгүй, уг талбайд түүх, археологийн хүрээлэнгээс “...Г-н ордыг ашиглахад татгалзах зүйлгүй”, “ашиглалтын явцад ямар нэгэн дурсгал, олдвор илэрсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдэгдэж болно” гэж дүгнэсэн, Палеонтологи, эрдэм шинжилгээний ажилтануудаас “...тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын ажлыг гүйцэтгэх боломжтой, уулын ажил явагдах явцад олдвор илрэх тохиолдолд геологичдод мэдэгдэх талаар сургалт явуулсан...” гэх дүгнэлт, тайлбар гарсан учир соёлын өв олдсон, цаашид ашиглалтын явцад олдох эсэхээс үл хамааран ашиглалт явуулж болно, Соёлын өвийн үндэсний төвийн 2018.01.11-ний өдрийн 19 дугаартай албан бичгээр “...СМ ХХК-ийн ...тусгай зөвшөөрлийн талбайд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн ...-т заасны дагуу ...түүх, соёлын үл хөдлөх дурсгал, соёлын өвийн нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй болно”, соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн үндэслэлээр цуцлах үндэслэлгүй” гэж маргажээ.

             Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон үндэслэлээр цуцлахаар заажээ.

            Энэ хуулийн  “хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” гэж юуг хэлэх вэ гэдгийг шүүхээс дүгнэн тайлбарлах шаардлага бий болж байна. 

            Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар “соёлын өв байгааг тогтоох”-той холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан гэж үзэхээр байна.

            Тус хуулийн зорилтоос үзэхэд соёлын өвийг хамгаалах зорилгоор соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлах үйл ажиллагааг явуулдаг байна.

            Соёлын өв байгаа нөхцөл байдлыг тогтоох зорилгоор эрэн сурвалжлах, судлан шинжлэх, зэрэглэл тогтоох үнэлэх ажиллагааг явуулдаг, соёлын өв тогтоогдсоны дараа бүртгэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, сурталчлах үйл ажиллагааг явуулдаг гэж дүгнэхээр байна.

Үүнээс үзэхэд зөвхөн тусгай хамгаалалтад авсан хил заагт хамааралгүй, соёлын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй үндэслэлээр “соёлын өв байгаа нь тогтоогдсон” гэх хуулийн заалтыг үгүйсгэх үндэслэл биш байна.

            Соёлын өвийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Соёлын биет өвийн судалгаа, шинжилгээг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага хийнэ.” гэж заасны дагуу маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайд мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага болох Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс 2015, 2016 онуудад мөн хуулийн 27.2-д “Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа нь эрдэм шинжилгээний болон авран хамгаалах үндсэн чиглэлтэй байна.” гэж заасны дагуу археологийн авран хамгаалах хайгуулын судалгааг хийж гүйцэтгэн, тайлан гаргажээ.

Энэхүү хуульд зааснаар судалгааны ажлын тайлан нь соёлын өвийг эрэн сурвалжилж, соёлын өв байгаа гэдгийг тогтоож байгаа нөхцөл байдал мөн гэж үзэхээр байна.

            Судалгааны 2015 оны тайлангийн 36, 37-р хуудсанд “...Замын трассын эхэн хэсэг буюу Бороо голын хөндийд хийсэн судалгааны үр дүнд дөрвөн талт шороон далан, эртний хотын турь илрүүлэн баримтжуулсан юм....Замын трассын дагуу Бороо голын хөндийгөөс илрүүлсэн нэгэн сонирхолтой дурсгал бол бид “Бороогийн дөрвөлжин” хэмээн баримтжуулсан эртний хотын үлдэл турь билээ...эндээс илэрсэн ваарны хагархайнууд Монгол улсын нутаг дэвсгэрт малтан судалсан Уйгурын үед холбогдох хот суурины дурсгалаас илэрдэгтэй адилсаж байгаад тулгуурлан энэ үед холбогдуулан үзэх боломжтой Монголын эртний хот суурины судалгааг баяжуулсан эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй дурсгал юм...

...Замын трассын Ноён уулын Г-н амны хэсэгт, амны хойд талын үргэжилсэн уулын өврөөр нарийвчилсан хайгуул хийх явцад хүний гараар бүтсэн дугуй болон зууван дугуй хэлбэрийн дараастай чулуун байгууламж 3-ыг илрүүлэн баримтжууллаа...СМ” ХХК-ийн тэсрэх бодис барихаар төлөвлөж буй талбайгаас хойд зүгт, уулын энгэрийн тэгш дэвсэг газраас ваарны үлдэгдэл, амьтны ясны жижиг хэлтэрхий илрүүлсэн бөгөөд эртний бууц суурины үлдэл гэж үзэв. (Гэрэл зураг 4).

Мөн замын трассын хайгуулын үр дүнд Г-н амны дунд биед, хяналтын 1-р цэгээс зүүн зүгт, голын хойд талын тэгш дэвсэг газраас өргөргийн дагуу сунасан зууван хэлбэрийн намхан дараастай чулуун байгууламж илрүүлэн баримтжуулсан. ...өргөргийн дагуу чиглэсэн намхан хашлага тус тус илрүүлэн баримтжуулсан...”,

38-р хуудсанд “...Г-н амны араар үргэлжилсэн уулсын энгэрээс 3 дурсгал, Г-н амны ар талаас залгах жижиг амны адгийн тэгш дэвсэг газраас баруун хойд зүгт голын хойд талын тэгш дэвсэг газраас өргөрөгийн дагуу сунасан зууван хэлбэрийн дараастай 1, нийт 5 байгууламж илрүүлэн баримтжуулсан...Г-н ам-08 хэмээн тэмдэглэсэн дурсгал бусдаасаа харьцангуй том хэмжээтэй...уулын энгэрийн тэгш дэвсэг газраас ваарны үлдэгдэл, амьтны ясны жижиг хэлтэрхий бөгөөд эртний бууц суурины үлдэл гэж үзэв...энэ эргийн ёроолоор төмрийн баасны үлдэгдэл элбэг олдож буй нь төмөр боловсруулах үйл ажиллагаа явагдаж байсныг гэрчилнэ.”,

39-р хуудсанд “...Хайгуулын явцад нийт 9 дурсгал шинээр илрүүлэн олсон...чулуун байгууламж 6, задгай суурин 1, хотын турь 1, үйлдвэрлэлийн ул мөр 1 багтаж байна...Г-н ам-01, 02, 03, 04, 05, 08, 09 дурсгалууд нь гадаад хэлбэр, газар зүйн байршлаас харахад хүрэл зэвсгийн үеийн чулуун байгууламж байх магадлал өндөр байна...Ваарны хагархайн хэлбэр, өнгө зэргээс харахад дундад зууны үед хүмүүсийн амьдарч байсан бууц суурингийн үлдэгдэл бололтой” гээд дурсгалын тодорхойлолтыг 54-62 хуудсанд, олдворуудын зургийг 68-80-р хуудсанд баримтжуулжээ.

            Судалгааны 2016 оны тайлангийн 101-р хуудсанд “...Г-н орд болон түүний орчны бүсэд нийт 18 дурсгалыг амжилттай малтан судлав. Үүнд хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш 2 (9, 18-р дурсгал), хүннүгийн үеийн төмрийн хүдэр хайлуулах зуух 1 (7-р дурсгал), эртний бууц суурин (5-р дурсгал), монгол булш 2 (10, 11-р дурсгал), он цаг тодорхойгүй булш 3 (3, 4, 22-р дурсгал), эртний хотын турь 1, (6-р дурсгал), чулуун байгууламж 8 (1-2, 8.1, 8.2, 12-15 дурсгал) тус тус багтаж байна.... 18-р дурсгал ...Энэ булшинд хүнээ зүүн хойш хандуулан тавьж, хүрэл зэв дагалдуулсан байна..., 9-р дурсгал ...энэ булшнаас ...дөрвөлжин булшны соёлд хамаарагдах нь тодорхой ажээ. Өмнөх 18-р дурсгалтай зэрэгцээ орших 22-р дурсгалаас хүнээ зүүн тийш хандуулан хүрэл зэв, хүрэл товруу, шохойн чулуун эдлэл, хүрэл цом, шавар савны хэсэг дагалдуулан оршуулга илэрсэн...XIII-XVI зууны үед холбогдох чулуун дарааст хоёр булшнаас сонирхолтой эх хэрэглэгдэхүүн гарсан юм. 10-р дурсгалд хүнээ эсгийнд ороон, гэрийн ханаар даруулан хойш хандуулан оршуулсан бол 11-р дурсгал нь мөн хүнээ хойш хандуулан оршуулж төмөр арал, хүрэл гаанс, эмээл, төмөр дөрөө, төмөр хутга, хүрэл ээмэг дагуулжээ.  Эдгээр дурсгалуудыг Г-н уурхайн болон орчны бүсэд хэмээн ангилан авч үзэн уурхайн бүсэд 5 дурсгал, орчны бүсэд 13 дурсгал багтаж байна.” гэжээ. Эдгээр дурсгалын зургуудыг судалгааны тайлангийн 28-99 дүгээр хуудсанд баримтжуулжээ.

Дээр дурдсан судалгааны тайланд дурдсан археологийн олдворууд нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна: 5.1.2.эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга; 5.1.5.булш, хиргисүүр, оршуулга, ... байгууламж; 5.1.6.эртний хот суурин, …; 5.1.8.эрт цагт ... үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар, түүнд холбогдох чулуун дурсгал;”, 6 дугаар  зүйлийн 6.1-д “Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамааруулна: 6.1.6.археологийн олдвор; 6.1.8.уламжлалт аж ахуйн тоног хэрэгсэл, хөдөлмөрийн багаж зэвсэг; 6.1.16.гэр, сууц, тэдгээрт холбогдох эд өлгийн зүйл; 6.1.11.уламжлалт шашин, шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйл;” гэж заасан соёлын өвд хамаарахаар байна.

Мөн энэхүү байдлыг судалгааны тайлангуудад дурдсан мэргэжлийн судлаачдын “...Бороо голын эрэгт орших хотын турийн он цагийг Уйгурын үеийнх хэмээх таамаглаж байна...Нүүдэлчдийн үйлдвэрлэлийн түүхийг харуулах баримт шинээр илрүүлэн олох нь Монголын түүх, археологийн судалгаанд нэн шаардлагатай байгаа бөгөөд үүнийг цаашид нягтлан судлах нь чухал юм.”  гэсэн дүгнэлт (судалгааны тайлан 2015, х 41), мөн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд[61] “Түүх, соёлын дурсгалт зүйлс Ноён уулын орчимд нэлээдгүй хэмжээгээр байдаг ба газрын хөрсөн дор түүх соёлын дурсгал, чулуун зэвсгийн үеийн соёлт давхарга, булш оршуулга байгааг үгүйсгэх аргагүй..., ”, “...газрын хөрсөн доор булагдсан дурсгал байхыг үгүйсгэхгүй тул барилГ-н ажлын явцад анхаарал болгоомжтой ажиллаж, ямар нэгэн дурсгал, олдвор илэрсэн тохиолдолд зохих журмын дагуу нэн даруй мэргэжлийн байгууллагад мэдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.” (Судалгааны тайлан 2016, х 102) гэсэн дүгнэлтүүд бататгаж байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс тайлангийн дагуу хийгдсэн судалгааны ажил, археологийн авран хамгаалах судалгааны дүнд маргаан бүхий уурхайн талбайд Соёлын өвийн тухай хуульд зааснаар хамгаалагдах “соёл өв байгаа гэдэг нөхцөл байдал” тогтоогдсон, цаашид ч соёлын өв олдох нөхцөл байдал байгааг харуулжээ.

Дээрх байдлаас дүгнэхэд, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон үндэслэлээр цуцлахаар заасан хуулийн заалтын агуулга нь хариуцагч, гуравдагч этгээдийн маргаж байгаа үндэслэлд дурдсан “стратегийн орд газар, тусгай хамгаалалтад авсан хил заагт хамааралгүй, археологийн мэргэжлийн байгууллагын “Г-н ордыг ашиглахад манай зүгээс татгалзах зүйлгүй” гэж тайланд дурдснаар болон соёлын өвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдээгүй.” зэрэг нөхцөл байдлыг дурдаагүй байна.

Тодруулбал, хариуцагч, гуравдагч этгээдийн маргаж байгаа дээрх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахаас татгалзах үндэслэлийг зохицуулаагүй, соёлын өв олдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх нөхцөл байдлыг тусгайлан заагаагүй харин “хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” нөхцөлд тусгай зөвшөөрлийг цуцлах бүрэн эрхийг хариуцагч захиргааны байгууллагад олгосон байна. 

Иймд Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан соёлын өв мэргэжлийн судалгааны байгууллагын археологийн авран хамгаалах хайгуулын судалгааны үр дүнд олдсон нь тогтоогдсон нөхцөл байдлыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасан “хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” гэж үзэхээр байна.

Иймд уг үндэслэлийн дагуу маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч байгууллагын үйлдэл хуульд нийцээгүй бөгөөд түүний татгалзлын улмаас нийтийн ашиг сонирхолд хамаарах “Монгол Улсын соёлын өвийг хамгаалах” ашиг сонирхол зөрчигдсөн, “соёлын өв гэмтэх, устах” эрсдэл бий болж нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байна.

            3.3.“Тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байгаа учир тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэлтэй” гэж маргаж байгаа үндэслэлийн талаар:

            Нэхэмжлэгчээс “2 тусгай зөвшөөрөл нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай байгаа, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл бий болсон.” гэж маргажээ.

Харин хариуцагч[62] болон гуравдагч этгээд[63] талуудаас “маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбай нь Засгийн газрын 2012 оны 104 дүгээр тогтоолын Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүс, Улсын Их Хурлын 2016 оны 13 дугаар тогтоолоор байгалийн нөөц, дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан хил заагт хамааралгүй.” гэж маргажээ.

 УИХ-ын 2016 оны 02 дугаар сарын 04-ний 13 тогтоол, Засгийн газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор  Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагийг тогтоожээ.

Маргаан бүхий 4 тусгай зөвшөөрлүүдийн талбай нь УИХ-ын 2016 оны 13 тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн заагтай давхцалгүй, харин хил залгаа байрлалтай гэдэг нь Засгийн газрын 2017 оны 90 дүгээр тогтоолын солбицол, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн давхцлын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/856, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2/683 албан бичгээр ирүүлсэн зураг[64], 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 1/755 албан бичгээр ирүүлсэн зураг[65],  Ашигт малтмалын газраас ирүүлсэн зураг[66] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 67 дугаар тогтоолд заасан аймгийн тусгай хэрэгцээнд авсан, орон нутгийн тусгай хэрэгцээний газартай маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбайнууд давхцалгүй гэдэг нь уг тогтоолын солбицол[67],  Ашигт малтмалын газраас ирүүлсэн зураг[68] Ашигт малтмалын газраас ирүүлсэн зураг[69], Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1/1206 дугаартай албан бичгээр ирүүлсэн зураг[70] зэргээс тогтоогдож байна. Харин Мандал сумын 05 дугаар тогтоолоор баталсан орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай гэдэг нь сансрын зураг[71] зэргээс тогтоогдож байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “56.1.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн;” гэж заажээ.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.” гэж заажээ.

            Эдгээр хуулийн заалтуудаас дүгнэхэд, тусгай зөвшөөрлүүдийн талбайг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бол нөхөн олговрыг олгосон нөхцөлд тусгай зөвшөөрлийг цуцлахаар заажээ.

            Дүгнэхэд, маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбай улсын тусгай хэрэгцээнд авагдсан газар гэдэг нь тогтоогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн “маргаан бүхий тусгай зөвшөөрөл нь тусгай хэрэгцээний газартай давхцаж байгаа үндэслэлээр цуцлах” гэж маргаж байгаа үндэслэл нь мөн Ашигт малтмалын хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан нөхцөл шаардлагад хамаарахгүй байна.

            3.4.”Маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарч байх тул тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэлтэй” гэх үндэслэлийн талаар:

          Нэхэмжлэгчээс “маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуульд хамаарах учир тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр цуцлах үндэслэл бий болсон” гэж маргажээ.

          Харин  хариуцагч[72] болон гуравдагч этгээд[73] талуудаас “маргаан бүхий захиргааны актууд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хууль /2009 он/ батлагдахаас 4 жилийн өмнө гарсан шийдвэрүүд, Г-н орд нь стратегийн ордод хамаарах учир “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.” гэсэн хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж маргажээ.

            Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн.” гэж зохицуулжээ.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд:

“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана.” гэжээ.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.”, “4.2.Энэ хуулийн 4.1 дэх хэсэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй.”, “4.3.Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.” гэж заажээ.

          Маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбай байрлах Г-н ордыг Улсын Их Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулжээ.

          Үүнээс үзэхэд маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хориглолт, 4.3-т заасан хил заагт хамааралгүй байна.

          Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэлгүй байна.

             3.5. “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.1.10, 56.1.11 дэх заалтыг зөрчсөн” гэж маргаж байгаа үндэслэлийн талаар:

          Нэхэмжлэгч талаас “СМ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар  нь 100 хувь өөрчлөгдсөн, хувьцаагаа шилжүүлж, компаниа дагаж тусгай зөвшөөрөл худалдагдсан, шилжигдсэн гэтэл үүнийг нууж тусгай зөвшөөрөл шилжүүлэх үеийн татвараас зайлсхийсэн учир Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.1.10, 56.1.11 дэх заалтыг зөрчсөн.” гэж маргажээ.

            Улсын бүртгэлийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн лавлагаа, баримт[74] зэргээс гуравдагч этгээд “СМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг өөрчлөн томилжээ.

Ашигт  малтмал,  газрын  тосны  газраас  2019  оны  02  дугаар  сарын 28-ны

өдрийн 7/1264 албан бичгээр[75] “гуравдагч этгээд “СМ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг өөр этгээдэд шилжүүлээгүй” гэсэн лавлагаа иржээ.

Энэ байдлаас дүгнэхэд гуравдагч этгээд компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг өөр этгээдэд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлээр маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.1.10, 56.1.11 дэх заалтыг зөрчсөн гэж цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэгтгэн дүгнэхэд:

1.Маргаан бүхий 4 тусгай зөвшөөрлийг эзэмшигч гуравдагч этгээд “СМ” ХХК нь тусгай зөвшөөрлүүдийн талбайд байгаль орчинд илтэд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байхад хуульд заасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг цаг хугацаанд нь гаргаж, байгаль орчинд бий болсон хохирлыг таслан сэргийлэх, нөхөн сэргээх арга хэмжээ аваагүй нөхцөл байдал тогтоогдож байхад хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээдээс үүргээ биелүүлэхийг шаардах, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргахаас татгалзаж байгаа нь нийтийн ашиг сонирхол болох байгаль орчинд илтэд, ноцтой хохирол учирсан, цаашид учрах, тухайн орон нутгийн иргэдийн эрүүл орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймээс захиргааны байгууллагаас нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг зайлуулахын тулд хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шаардлагатай байна.

2.“Хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон” нөхцөл байдал тогтоогдсон байхад маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч байгууллагын үйлдэл хуульд нийцээгүй бөгөөд уг татгалзлын улмаас нийтийн ашиг сонирхолд хамаарах “Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, соёлын өв устаж, гэмтэхээс урьдчилан сэргийлэх” ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байна.  

Үүний учир маргаан бүхий татгалзал хууль бус гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах, эдгээр үндэслэлээр гуравдагч этгээд “СМ” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хариуцагч, гуравдагч этгээд талуудаас маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбай нь стратегийн орд газарт хамаарна, уг ордыг “СМ” ХХК ашигласнаар Монгол Улсын эдийн засагт үр өгөөж өгөх талаар тайлбарлан маргаж байгаа.

Гэсэн хэдий ч бодит нөхцөл байдалд уг орд газар байрлах Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ноён Уул” орчмын газар нутгийн хөрс, ус бохирдож, ургамал, ой мод, амьтан цөөрч, устаж, үгүй болсон хохирол, аюул илтэд бий болсон, цаашид уг ордыг ашигласнаар байгаль орчинд учирсан эдгээр хохирлыг нөхөн сэргээх, цаашдын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа, мөн уг орд газраас “Монгол Улсын соёлын өвд хамаарах түүх, дурсгалын үнэ цэнэтэй эд зүйлс олдсон, цаашид олдохыг үгүйсгэхгүй дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан зэргээс дүгнэхэд хуулиар хамгаалагдсан байгаль орчин, соёлын өвд хохирол учирсан, цаашид ч учрах эрсдэлтэй байгаа нийтийн ашиг сонирхол нь уг ордыг ашигласнаас бий болох эдийн засгийн үр өгөөж бий болох ашиг сонирхлоос *******эй хамгаалагдах нөхцөл бүрдсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

            3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3, 49.3.5, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.5, 5.1.6, 5.1.8, 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.8, 6.1.11, 6.1.16, 27 дугаар зүйлийн 27.1, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-39.1.3, 39.1.5, 39.1.7, 56 дугаар зүйлийн 56.1.7-д заасныг тус тус удирдлага болгон  “Н*******” НҮТББ-ын АМГТГКХД холбогдуулан гаргасан “”СМ” ХХК-ийн эзэмшилд байх 3..А, 43.А, 50..А, 108..А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болохыг АМГТГКХД даалгаж өгнө үү.” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, “СМ” ХХК-ийн эзэмшлийн 3..А, 43.А, 50..А, 108..А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч АМГТГКХ-н даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож,  “СМ” ХХК-ийн эзэмшлийн 3..А, 43.А, 50..А, 108..А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг” цуцлахыг хариуцагч АМГТГКХД даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

    ШҮҮГЧ                                      Ц.БАТСҮРЭН

           ШҮҮГЧ                                    А.НАСАНДЭЛГЭР

        ШҮҮГЧ                                    А.САРАНГЭРЭЛ

 


[1] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 163 дахь тал

[2] 128/2016/0127/З индекстэй хэргийн 7-р хавтас 195 дахь тал

[3] 128/2016/0127/З индекстэй хэргийн 6-р хавтас 21 дэх тал

[4] 128/2016/0127/З индекстэй хэргийн 6-р хавтас 194 дэх тал

[5] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 6 дахь тал

[6] 128/2016/0127/З индекстэй хэргийн 7-р хавтас 103 дахь тал

[7] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас 67 дахь тал

[8] 128/2016/0127/З индекстэй хэргийн 6-р хавтас 119 дэх тал

[9] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас 82 дахь тал

[10] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас 64 дэх тал

[11] 128/2016/0127/З индекстэй хэргийн 6-р хавтас 81 дэх тал

[12] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 1-2 дахь тал

[13] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 87 дахь тал

[14] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 98 дахь тал

[15] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 193 дахь тал

[16] 128/2016/0127/З индекстэй хэргийн 7-р хавтас 229-231 дэх тал

[17] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас тэмдэглэлийн 25 дахь тал

[18] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас тэмдэглэлийн 27 дахь тал

[19] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас тэмдэглэлийн 28 дахь тал

[20] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас тэмдэглэлийн 28 дахь тал

[21] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас тэмдэглэлийн 32 дахь тал

[22] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 49-50 дахь тал

[23] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 101-102 дахь тал

[24] 128/2016/0127/З индекстэй хэргийн 6-р хавтас 196-203 дахь тал

[25] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас хэргийн 109-116 дахь тал

[26] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас хэргийн тэмдэглэлийн 36 дахь тал

[27] 128/2016/0127/З индекстэй хэргийн 3-р хавтас хэргийн 144-145 дахь тал

[28] 128/2016/0127/З индекстэй хэргийн 5-р хавтас хэргийн 241-243 дахь тал

[29] 128/2016/0127/З индекстэй хэргийн 8-р хавтас хэргийн 5-6 дахь тал

[30] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас хэргийн тэмдэглэлийн 41 дэх дахь тал

[31] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас хэргийн 96 дахь тал

[32] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас хэргийн 97-106 дахь тал

[33] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас хэргийн тэмдэглэлийн 42 дахь тал

[34] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас хэргийн тэмдэглэлийн 43 дахь тал

[35] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас хэргийн тэмдэглэлийн 64-65 дахь тал

[36] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас хэргийн тэмдэглэлийн 65 дахь тал

[37] Хэргийн 2-р хавтас 80-97, 3-р хавтас 64-69, 236-241, 4-р хавтас 71-72, 235-245, 5-р хавтас 115-122 дахь тал

[38] Баримтаар авагдсан нотлох баримт 1-р хавтас 56-61 дэх тал

[39] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 14, 242 дахь тал

[40] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 32-33 дахь тал

[41] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 86-87 дахь тал

[42] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 91-92 дахь тал

[43] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 98 дахь тал

[44]128/2016/0127/З индекстэй хэргийн 7-р хавтас 229-231 дэх тал

[45] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 101-102 дахь тал

[46] Нотлох баримтаар авагдсан баримт 3-р хавтас үнэлгээний тайлангийн 110-117, 130-132 дахь тал

[47] Нотлох баримтаар авагдсан баримт 3-р хавтас үнэлгээний тайлангийн 145 дахь тал

[48] Нотлох баримтаар авагдсан баримт 3-р хавтас үнэлгээний тайлангийн 133-р хуудас

[49] Нотлох баримтаар авагдсан баримт 3-р хавтас үнэлгээний тайлангийн 142, 143

[50] Нотлох баримтаар авагдсан баримт 3-р хавтас үнэлгээний тайлангийн 132,

[51] Нотлох баримтаар авагдсан баримт 3-р хавтас 167 дахь тал

[52] 128/2016/0127/З индекстэй хэргийн 4-р хавтас 40-47 дахь тал

[53] 128/2016/0127/З индекстэй хэргийн 4-р хавтас 48-57 дахь тал

[54] 128/2016/0127/З индекстэй хэргийн 4-р хавтас 35-39 дэх тал

[55] 128/2016/0127/З индекстэй хэргийн 4-р хавтас 58-63 дахь тал

[56] 128/2016/0127/З индекстэй хэргийн 3-р хавтас 166 дахь тал

[57] 128/2016/0127/З индекстэй хэргийн 8-р хавтас 202-250, 9-р хавтас 1-61, нотлох баримтаар авагдсан 1-р хавтас 4-53, 113, 190, баримтаар авагдсан 3, 4, 5-р хавтас,

[58]Нотлох баримтаар авагдсан баримт 3-р хавтас бүхэлдээ

[59]128/2016/0127/З индекстэй хэргийн 6-р хавтас 196-203 дахь тал, 9-р хавтас ... дахь тал,

[60] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас 99-106 дахь тал, 4-р хавтас 83-84, 5-р хавтас 241-243, 8-р хавтас 5-6 дэх тал

[61] Нотлох баримтаар авагдсан баримт 3-р хавтас үнэлгээний 145 дахь тал

[62] 128/2016/0127/З индекстэй хэргийн 6-р хавтас 196-203 дахь тал, 9-р хавтас ... дахь тал,

[63]128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас 99-106 дахь тал, 4-р хавтас 83-84, 5-р хавтас 241-243, 8-р хавтас 5-6 дэх тал

[64] 128/2016/0127/З индекстэй хэргийн 4-р хавтас 124 дэх тал

[65] 128/2016/0127/З индекстэй хэргийн 4-р хавтас 128 дахь тал

[66] 128/2016/0127/З индекстэй хэргийн 4-р хавтас 132 дахь тал

[67] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 237-240 дэх тал

[68] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 244, 245 дахь тал

[69] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 143 дахь тал

[70] 128/2016/0127/З индекстэй хэргийн 5-р хавтас 49, 50 дахь тал

[71] 128/2016/0127/З индекстэй хэргийн 1-р хавтас 13 дахь тал

[72] 6-р хавтас 196-203 дахь тал, 9-р хавтас ... дахь тал,

[73] 9-р хавтас 99-106 дахь тал, 4-р хавтас 83-84, 5-р хавтас 241-243, 8-р хавтас 5-6 дэх тал

[74] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас 68-199 дэх тал

[75] 128/2016/0127/З индекстэй хэргийн 9-р хавтас 201 дэх тал