Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2017/00261

 

 

 

 

 

 

17 оны 06 сарын өдөр

Дугаар 103/ШШ17/00261

******* хот

 

 

 

                         

 

 

 

 

 

  17          06                                                 103/ШШ17/00261

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Г.Солонго  нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* ******* овогт  ******* *******  нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* оны 0 сарын -ны өдөр аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 5 настай, эмэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, аймгийн Мөнгөнморьт сумын  багт оршин суух,   овогт   холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол  2.9*******.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс  17 оны 05 дугаар сарын 2-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

      Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой миний бие 16.07.23-ны өдөр 18 цаг болж байхад найз манайд хүрээд ир ярих юм байна гэхээр нь  ******* дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын  задгайн 5 дугаар гудамжны 35 тоотод очсон. Тэднийд аймгийн сумаас ирсэн найз  залуу, 3 хүүхэд нь байсан. Тэгээд ийн гэрт  сууж байтал ийн  ээж нь орж ирээд баяр наадам болж байна, энэ охиныг гэрт оруулж хоол идүүл гэж хэлсэн. Тэгээд би ийн ээжийн гэрт орсон чинь   олон хүмүүс цугласан байсан. Намайг хоол идээд сууж байтал  ийн ах Бааяа орж ирээд  морь айрагдчихлаа, галынхаа хүмүүстэй явж байна, морины хишиг гээд нэг шил Болор архи, нэг сүүтэй  авч ирээд аавдаа өгч байсан. Тэгээд морины хишиг гээд бүх хүмүүс амссан. түүний найз бид гурав ийн ээжийнхээс нь гараад ийн гэрт ороод юм яриад сууж байтал ийн ах эхнэр орж ирээд манай нөхрийг эгчийнх нь найзууд аваад явчихлаа, намайг авч явсангүй би хэрэггүй юм байгаа биз, манай нөхөр л хэрэгтэй юм байлгүй дээ гэж хэлж байсан. Бид баяр болж байгаа юм  чинь архи ууя гээд 10.000 төгрөг,  би 5000 төгрөг, эгч 5000 төгрөг гаргаж, гэдэг залууг архинд явуулаад , бид гурав гэрийнх нь гадаа сууж  байтал миний толгой руу гараараа 2 удаа цохихоор нь эгчээ миний толгой өвддөг юм толгой руу битгий цохиорой гэсэн чинь чамайг харахаар миний уур хүрээд байна гэснээ  намайг түлхэж унагаагаад нүүрийг маань маажиж гэмтэл учруулсан. Миний биед гэмтэл учруулсан нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 09 шэ/301 тоот дүгнэлтээр тогтоогдож, нотлогдсоны улмаас ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16 оны 09 сарын 1-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Миний бие зодуулж, маажуулж нүүрэндээ маш олон тооны хумсны  гүн сорвитой үлдсэний улмаас  ******* хотын “CINDERELLA”  арьс гоо заслын эмнэлэгт арьс нөхөн сэргээх эмчилгээг 2.36.300 төгрөгөөр эмчлүүлсэн. Иймд ээс 2.36.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх  хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч нүүрэн тус газраа маажуулж олон тооны шарх гэмтэлтэй болсон. 16.09.03-17.01.31-ний  өдрийг хүртэл ******* хотод “CINDERELLA” арьс гоо заслын  эмнэлэгт ПРТ эмчилгээний төлбөр  болон сорви арилгах эмчилгээг 9 удаа  хийлгэсэн. 16.09.03-ны  өдрийн “CINDERELLA” арьс гоо заслын  эмнэлэгт  ПРТ эмчилгээний  төлбөр болон  сорви арилгах тос, унааны  зардалд нийт 288.000 төгрөгийг хариуцагч  ээс ******* дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн  шийтгэх тогтоолын дагуу  гаргуулж авсан. 16.06.*******-17.01.30-ны  өдрийг хүртлэх  8 удаагийн сорви  арилгах эмчилгээний төлбөр  2.369.000 төгрөг болсон. Нэмж сорви арилгах тосны үнэ 13.500 төгрөг,  өмгөөллийн хөлс 500.000 төгрөг , эмчилгээ хийлгэхэд  ******* хот руу явсан машины  зардал 0.00 төгрөг, нийт 576.600 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг  нэмэгдүүлж, нийт 2.9*******.900 төгрөг нэхэмжилж байгаа. Хүний нүүрийг хүн харахын эцэсгүй болтол маажчихаад одоо төлөх төлбөр байхгүй гээд зогсож байгаад харамсаж байна. Хумсны сорви арилдаггүй гэдгийг бид мэднэ, эмчилгээ хийлгэхээс өөр арга байгаагүй гэв.

      Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ч ******* биед хөнгөн гэмтэл учруулж ял шийтгэл хүлээсэн нь үнэн. Би ийг нэг л удаа маажсан. “CINDERELLA” арьс гоо заслын эмнэлэгт арьс нөхөн сэргээх мэс засал хийлгэсэн гэдэгт эргэлзэж байна. Эрүүгийн  хэргийн шүүх хурал болох үеэр ийн нүүрэнд бүдэгхэн 2-3 сорви байсан, түүнээс мэс ажилбар, гоо сайхны эмчилгээ хийлгэхээр шарх сорви байгаагүй, миний үйлдлийн улмаас эмчилгээ хийлгэсэн гэхэд итгэхгүй байна. Учир нь нь тус гоо сайхны эмнэлэгт нүүрэнд учирсан сорвийг  эмчлүүлсэн  гэх өвчтний  түүх болон  эмчилгээ хийлгэх заавар бүхий эмчийн тодорхойлолт нь тодорхой бус, нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй  байгаа  тул эмчилгээний төлбөр болон замын зардал  зэргийг төлөх боломжгүй юм. Мөн   нь хуулийн дагуу өмгөөлөгч авах эрхээ эдэлж өөрийн сайн дураар  эрүүгийн хэрэгт өмгөөлөгч д хөлс төлж, өмгөөлөгчөөр оролцуулсан тул миний бие өмгөөлөгчийн хөлс болон, бусад зардлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

                                                     ҮНДЭСЛЭХ нь :

           Нэхэмжлэгч нь хариуцагч ээс  гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2.236.300  төгрөг гаргуулахыг шаарджээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 576.600 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч нь  хохиролд 288.000 төгрөг төлсөн, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох  баримтууд  хуурамч,  эмчилгээ хийлгэсэн гэхэд эргэлзээтэй  гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

          Хариуцагч нь 16 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 35 тоот хашаанд тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан,  түүний нүүрийг маажиж, духны баруун хэсгээр 5х0.2см, 3х0.2см, 2х0.2см, баруун хацарт 6х0.2см, 8х0.2см, хамрын нурууны зүүн хэсгээр 3х0.2см, зүүн хацарт 5х0.2см, 2х0.2см, 1х0.2см, 0.5х0.5см, 3х0.2см арьсны гүн олон тооны  шарх гэмтэл учруулж, бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан  гэмт хэргийг үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх  хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэгдсэн болох нь  ******* Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 16.09.1-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 505 дугаар зүйлийн 505.1-д  зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай  холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байна.

           Хариуцагч нь шийтгэх тогтоолоор төлүүлэхээр шийдвэрлэсэн 288.000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

            Нэхэмжлэгч нь нүүрэндээ Д. маажуулсаны улмаас үүссэн олон тооны шарх сорвийг  CINDERELLA  арьс гоо заслын хувийн эмнэлэгт эмчлүүлсэн, 16 оны 09 сараас 17 оны 01 сарын 30- ны хооронд эмчилгээ хийлгэхээр явсан замын зардал, эмийн сангаас худалдан авсан сорви арилгах тосны үнэ, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн хөлс нийт 2.9*******.900 төгрөг нэхэмжилсэн.

           Нэхэмжлэгч нь хариуцагч Д. маажуулан нүүрэн тус газар нь  олон тооны шарх үүссэн байх ба уг сорвио арилгуулах зорилгоор CINDERELLA  арьс гоо заслын хувийн эмнэлэгт 10 удаа арьс гоо заслын эмчилгээнд орсон, сорви арилгах тос авч хэрэглэсэн, ******* дүүргээс ******* хот руу эмчилгээ хийлгэхээр 2 удаа явсан болох нь CINDERELLA  арьс гоо заслын  эмнэлгээс ирүүлсэн 17 оны 03 сарын 03 ны өдрийн 1/******* дугаартай тодорхойлолт,  зарлагын баримт, CINDERELLA  арьс гоо заслын  эмнэлгийн 16 оны 09 сарын 09 ний өдрийн эмчилгээний тодорхойлолт, нүүрэндээ маажуулсан үеийн болон эмчилгээ хийлгэсний дараа авахуулсан фото зурагууд, хот хоорондын зорчих тасалбар, CINDERELLA  арьс гоо заслын  эмнэлэгт төлбөр төлсөн баримтууд зэргээр,  эрүүгийн шүүх хуралдаанд хохирогчоор орохдоо өмгөөлөгч авсан, өмгөөлөлийн хөлсөнд 500.000 төгрөг төлсөн болох нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 16.09.1 ний өдрийн дугаартай шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, ******* дүүргээс ******* хот явсан замын зардал 17.0 төгрөг,  эмчилгээний зардалд 1.839.800 төгрөг,  сорви арилгах тосны үнэ 13.500 төгрөг нийт 2.370.500 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас замын зардал 23.300 төгрөгийг явсан цаг хугацаа, эмчилгээ хийлгэсэн цаг хугацаатай тохирохгүй зөрүүтэй үндэслэлээр,  эмчилгээний зардал 380.000 төгрөгийг баримт гаргацгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр, 150.000 төгрөгийг бусад бүх баримтуудын эх хувийг шүүхэд ирүүлсэн байхад тухайн баримтын эх хувийг шүүхэд ирүүлээгүй нь эргэлзээтэй  гэсэн үндэслэлээр тус тус  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Энэ нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Д.ээс 52.878 төгрөгийг  гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                 ТОГТООХ нь :

          1.Монгол Улсын Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч   овогт ээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд  2.370.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* овогт  ******* т олгож, нэхэмжлэлээс 552.00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ээс 52.878 төгрөгийг  гаргуулж, улсын орлого болгосугай.

           . ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 17.02.13 ны өдрийн 29 дугаартай захирамжаар шаардан авсан төлбөр төлсөн талаарх 1 хуудас нотлох баримтыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц CINDERELLA  арьс гоо заслын эмнэлэгт буцаан  хүргүүлэхийг шүүгчийн туслах үүрэг болгосугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******., 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

    

 

 

   ДАРГАЛАГЧ                                      П.ЦЭЦЭГДУЛАМ

                                 ШҮҮГЧИД                                      П.ТУЯА

                                                                                                Г.СОЛОНГО