Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 103/2017/00261

 

ТОГТООХ НЬ: 

          1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Хамниган  овогт Дамбын Энхчимэгээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд  2.370.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Их мэргэд овогт  Чүлтэмсүрэнгийн Одчимэгт олгож, нэхэмжлэлээс 552.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Энхчимэгээс 52.878 төгрөгийг  гаргуулж, улсын орлого болгосугай.

           4. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.02.13 ны өдрийн 249 дугаартай захирамжаар шаардан авсан төлбөр төлсөн талаарх 1 хуудас нотлох баримтыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц “CINDERELLA”  арьс гоо заслын эмнэлэгт буцаан  хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад үүрэг болгосугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

                             ДАРГАЛАГЧ                                      П.ЦЭЦЭГДУЛАМ

                                 ШҮҮГЧИД                                      П.ТУЯА

                                                                                        Г.СОЛОНГО