Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0154/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу Сүрэнжавын Сансарт холбогдох эрүүгийн 201609000232 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Алаг адуу Сүрэнжавын Сансар, 1967 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 10-р байрны 55 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд: 1.1999 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар 30 000 төгрөгөөр торгох ялаар, 2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 394 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 3.2001 оны 7 дугаар сарын 27-ний өдөр Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил хорих ялаар, 4.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3-р сарын 31-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100 000 төгрөгийн үнэ бүхий Siemens маркийн гар утсыг хурааж, 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 5.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 3-р сарын 29-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоосон, 6.Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9-р сарын 02-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хорих ялаар шийтгэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн 22 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ТИ67051513 регистрийн дугаартай. Шүүгдэгч С.Сансар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгээр яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шижлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч С.Сансар нь 2016 оны 4 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Осеан” зочид буудлын 206 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж иргэн Д.Баярсайхан, З.Пүрэвдорж нарын Samsung E-5, Samsung galaxy S-5 маркийн гар утсыг хулгайлж 1 150 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Шүүгдэгч С.Сансарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр найз Б.Ганболдтой хамт 43 дугаар бракын гадна 10 цагийн үед дэлгүүрээс нэг шил 0.75 граммын Хараа гэдэг архи авч хувааж уусан. Тэгээд би Ганболдоос салаад ганцаараа "Осеан" гэдэг буудал уруу архи уух гэж явсан. Намайг тэр буудалд очиход шөнийн 03-04 цаг болж байсан. Тэгээд буудал уруу ороод 2 давхарын өрөөнүүдээр явж байтал нэг өрөөний хаалга нь онгорхой байсан. Намайг тэр онгорхой өрөө рүү яваад ортол тэр өрөөнд 4 хүн хоёр хоёроороо унтаж байсан. Намайг тэр өрөөнд ороход хаалганы хажууд цахилгаантай сентфонон хар өнгийн өмд байсан. Тэгэхээр нь би тэр өмдийг аваад гарсан. Би тэр өмдийг авч гараад коридорт үзтэл халаасанд нь нэг гар утас байсан. Нөгөө халаасанд нь бас нэг гар утас байсан. Би тэр хоёр гар утсыг аваад өмдийг буцааж өрөөнд нь оруулж тавьсан. Бас тэр өмдний халаасанд баахан холбоотой машины түлхүүр бололтой зүйл байхаар нь өмдөнд нь буцааж хийгээд өрөөнд нь оруулж тавиад хоёр гар утсыг нь аваад буудлаас гарсан. Би тэр өрөөнөөс авсан гар утасны маркийг нь мэдэхгүй байна. Хоёулаа хар өнгийн гар утас байсан ба нэг нь гадуураа цагаан өнгийн гэртэй байсан. Би "Осеан" буудлаас авсан хоёр гар утсыг төмөр замын буудал орж Ариунаа гэх эмэгтэйд нэг шил архи, нэг том пиво, дээрээс нь нэмж 25 000 төгрөг авсан. Тэгээд тэндээс авсан архиа төмөр замын 9 дүгээр байрны урд талын саравчинд орж тэнд байсан хүмүүстэй хувааж уусан. Би бусдын эд зүйлийг хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байна. ...би өөрөө хохирогч нарын хохирлыг мөнгөөр болон гар утсаар төлж барагдуулсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин хулгай хийхгүй ” гэх мэдүүлэг, Хохирогч Д.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “.... 2016 оны 04 дүгээр сарын 03-ны орой 16-17 цагийн үед Улаанбаатар хотоос би өөрийн эзэмшлийн 80-27 УНГ улсын дугаартай LUXAR-350 маркийн машинтай Дарханд ирсэн. Би эхнэр Амараа болон найз З.Пүрэвдорж бид гурав Сэлэнгийн ээж мод руу явж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр оройтоод маргааш нь өглөө эрт Сэлэнгэ явах болоод бид нар Дарханд нэг буудалд хонохоор болсон юм. Бид нар хуучин Дарханд Осеан гэдэг нэртэй буудалд байрласан. Тэгээд бид нар буудалд байрлаж байхад манай эхнэрийн ангийн хүүхдүүд гээд хэдэн эмэгтэй хүмүүс ирээд бид нар буудлын доод талын баар уруу орсон. Тэр буудлын доод талд байдаг бааранд орж бид нар сууж архи дарс ууж бүжиглэж байгаад 23-24 цагийн үед баар хаах үеэр тарсан. Баарнаас гараад манай эхнэр Амараа, Пүрэвдорж, манай эхнэрийн нэг найз хүүхэн бид нарын байрласан 206 тоот өрөөнд орсон. Би шөнийн 01 цаг хүртэл унтаагүй байсан. Маргааш нь машин барьж явах байсан учраас би архи дарс уугаагүй. Манай эхнэр болон Пүрэвдорж нар архи уучихсан согтуу байсан. Тэд нар өрөөнд орж ирээд унтаад өгсөн. Би хэсэг унталгүй байж байгаад 01 цаг өнгөрөөж унтаад 03 цагийн үед сэртэл миний дэрэн доор байсан утас байхгүй байсан. Мөн би бааранд Пүрэвдоржийг согтчихоор нь утас нь алга болчихно гээд аваад өмднийхөө халаасанд хийж байсан, тэр утас нь бас байхгүй байсан. Би унтахынхаа өмнө өмдөө орныхоо доор тавьчихсан байсан. Би сэрээд гэрэл асаатал миний өмдийг үүдний тэнд аваачаад тавьчихсан байсан. Тэгээд би өрөөнд хүн орж ирээд миний гар утас болон өмдний халаасанд байсан гар утсыг аваад явчихлаа гэж бодсон. Тэгээд жижүүр дээр очоод хүн орж ирсэн эсэх талаар асуухад хүн орж ирж мэдэгдээгүй гэж хэлсэн. Миний алдагдсан гар утас Samsung E-5 маркийн хар өнгийн гар утас байсан. Гадна талдаа цагаан өнгийн резинэн гэртэй байсан. Би тэр алдагдсан гар утсыг Улаанбаатар хотоос Тэди төвөөс 2015 оны 9-10 дугаар сард 650 000 төгрөгөөр авч байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/, Хохирогч З.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2016 оны 4 дүгээр сарын 4-5нд шилжих шөнө Улаанбаатар хотоос манай найз Баярсайхан эхнэртэйгээ бид гурав Улаанбаатар хотоос Дарханд ирсэн. Өглөө эрт Сэлэнгэ аймаг уруу Ээж мод уруу явна гээд бид нар хуучин дарханд Ocean гэдэг нэртэй буудалд байрласан. Бид нар тэр орой 22 цагийн үед тэр буудлын 206 тоот өрөөнд байрласан. Унтахынхаа өмнө Баярсайхан болон түүний эхнэр Амараа бид нар тэр буудлын доор байдаг бааранд орж архи ууж хэсэг суусан. Баярсайхан маргааш машин барьж явах байсан учраас архи уугаагүй. Тэгээд тэнд сууж байгаад Баярсайханы эхнэр Амараа нэг танил эмэгтэйгээ дуудсан. Тэгээд бид хэд цуг архи уусан. Би архи уугаад согтсон байна лээ. Шөнө 03 цагийн үед буудалдаа унтаж байтал Баярсайхан намайг дуудаж сэрээгээд “Өрөөнд хулгай орсон байна, миний гар утас алга байна” гэж надад хэлсэн. Би тэгээд сэрээд үзтэл миний гар утас алга болчихсон байсан. Миний гар утас Samsung galaxy S-5 маркийн хар өнгийн гадна талдаа цагаан өнгийн резинэн гэртэй утас байсан. Миний тэр гар утсыг манай хүүхэд Будхүү 2014 онд өөрөө авч хэрэглэж байгаад Швед улсаас өгч явуулсан юм. Миний алдагдсан гар утас 500 000 төгрөг орчим болох байх” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, Гэрч Л.Ринацэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...206 тоот өрөөнөөс утас нь алга болчихлоо гээд над дээр ирсэн. Тэгээд маргааш өглөө нь хяналтын камер шүүж үзсэн чинь нэг танихгүй хүн 206 тоот өрөөнд орж нэг өмд авч гарч ирээд халаасанд нь байсан гар утсыг нь аваад буцаж өмдийг нь өрөөнд тавьж байгаа харагдсан" гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, Гэрч Б.Ариунзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “..Би С.Сансарыг бага байхаас мэднэ. 2016 оны 4 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө намайг гэртээ байж байхад Сансар согтуу орж ирсэн. Манайд орж ирээд хоёр гар утас гаргаж ирж надад харуулаад энэ хоёр гар утсыг зарах гэсэн юм гэж хэлсэн. Би тэгэхээр нь С.Сансарыг “чи хулгайн утас авч яваа юм биш биз” гэж асуухад С.Сансар “үгүй ээ, манай найзын гар утас, архи авч уух гэсэн юм” гэж хэлсэн. Би С.Сансарыг гайгүй айлын хүүхэд байхаас нь мэднэ, арай ч хулгайн гар утас биш байх гэж бодсон. С.Сансарын надад зарах гээд байсан 2 гар утсыг нэг шил архи, нэг том пиво, дээрээс нь 25 000 төгрөг өгч авсан. Тэгээд би маргааш нь явуулын хүнд гар утсыг нь зарчихсан юм. С.Сансарын надад өгсөн гар утас нь Samsung S-5 маркийн хар өнгийн гадуураа цагаан өнгийн гэртэй, нөгөө гар утас нь Samsung E-5 маркийн бор өнгийн гар утас байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 12 дугаар хуудас/, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 28-29, 34-35 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч С.Сансар нь урьд 6 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд сүүлд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9-р сарын 02-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хорих ялаар шийтгэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялаас зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоосон болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбаруудаар /хх-ийн 51-59-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгч С.Сансарын Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9-р сарын 02-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шийтгэгдсэн 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн 22 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэлтрүүлсэн хэдий ч дээрх гэмт хэргийн ялтайд тооцох хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар дуусаагүй дээрх хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар дахин өршөөлд хамруулах боломжгүй болно. Мөн шүүгдэгч С.Сансар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзнэ. Хохирогч нарын "гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй" гэснээр шүүгдэгч С.Сансарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Шүүгдэгч С.Сансарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ 1.Шүүгдэгч Алаг адуу Сүрэнжавын Сансарыг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Сансарын хувьд ногдох хөрөнгөөс 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 4.Шүүгдэгч С.Сансар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сансарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ