Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 89

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                                Н.Гэрэлмаа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч            Д.Даваасүрэн

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

 Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2-т зааснаар “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Галбихан овогт Пүрэвдоржийн Мөнхбаярт холбогдох 201618000004, 201612000031, 201617000011, 201617000014, 201617000034, 201617000051, 201617000052, 201605000040, 201522000824, 201612000018 дугаартай хэргүүдийг 201618000003 дугаартай хэрэгт нэгтгэсэн 4 хавтаст хэргүүдийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 3-12 тоотод оршин суух түр хаягтай гэх, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2002 онд Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ял шийтгүүлсэн, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 жилийн хорих ял, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил, 5 сарын хорих ял, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 8 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 307 дугаар захирамжаар 4 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж сулласан, ухаан санаа бүрэн гэх, Галбихан овогт Пүрэвдоржийн Мөнхбаяр. Регистрийн дугаар: /ЦЖ 85050477/.

Холбогдсон хэргийн талаар

-Пүрэвдоржийн Мөнхбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байх мөн сумын иргэн Г.Одхүүгийн гэрт нэвтэрч, төслийн зуух 2 ширхэг, цахилгааны шар өнгийн уртгасгагч залгуур зэргийг хулгайлж 82.500 төгрөгийн хохирол учруулсан,

 -2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн 2-ын 152 тоотод оршин суух, иргэн Г.Батсайханы гэрт нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, монетен ээмэг 1 хос, савхин куртик зэргийг хулгайлж, 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

 -2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн “Айраг”-ийн 9-ийн 19 тоот хашаанд оршин суух, Б.Жаргалсайханы гэрт нэвтэрч эмээлийн мөнгөн хяр 2 ширхэг, том инчийн зурагт, угаалгын машин, 2 ширхэг бетонтой өөхөн тос, хурганы арьс 40 ширхэг зэргийг хулгайлж 1.130.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн өдрөө мөн аймаг сумын мөн хашаанд оршин суух Б.Ууганаагийн гэрт нэвтэрч, Монгол гэрийн иж бүрэн мод хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр байгийн “Төмөртэй”-н 6-гийн 5 тоотод оршин суух Я.Цэндсүрэнгийн амбаарт нэвтэрч 586.000 төгрөгийн үнэ бүхий малын мах хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын 26-наас 2016 оны 1 дүгээр сарын 2-ны /эзгүй байх/ хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн 18 тоотод оршин суух, Т.Азбаярын гэрт нэвтэрч, үхрийн бүтэн мах, үхрийн 2 гуя зэргийг хулгайлж, 1.500.0 сая төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн 1 дүгээр хэсэг 2 тоотод оршин суух, А.Эрдэнэсайханы гэрт нэвтэрч, 354.400 төгрөгийн ямааны гулууз болон үхрийн өрөөл мах зэргийг хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын 27-ноос 2016 оны 1 дүгээр сарын 10-ны хооронд /эзгүй байх хугацаанд/  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Дөрвөлжин”-гийн 4 дүгээр хэсэг, 9 тоотод оршин суух, Ч.Алдармаагийнг гэрт нэвтэрч 622.500 төгрөгийн малын мах хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын дундуур Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Гэгээн шавь”, 6 дугаар багийн 5 дугаар хэсэг 14 тоот хашаанд оршин суух, мөн сумын иргэн Ж.Уранчимэгийн гэрт нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, төмөр мэлхий 3 ширхэг, зэс тогоо 1 ширхэг, шармал данх 1 ширхэг, зэс домбо 2 ширхэг зэрэг 845.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 2-ын 8 тоотод оршин суух, иргэн П.Баянбилэгийн гэрт нэвтэрч, зурагт, суурин комьпютер, зөөврийн компьютер, мөнгөн аяга, мөнгөн бүс, оёдлын гар машин, 40 литрийн бетон зэрэг 1.895.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

-2016 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин” нэртэй зоогийн газар нэвтэрч 43 инчийн зурагт, архи, пиво, цаг, цүнх, тамга зэрэг нийт 1.138.5000 төгрөгийн эд зүйл хулгайлсан зэрэг орон байранд хууль бусаар нэвтэрч бүгд 10.838.400 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 1.Шүүгдэгч П.Мөнхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…2016 оны 1 дүгээр сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд айлын цонх хагалж 2 ширхэг төслийн зуух, барилгын залгуур, 2016 оны 01 дүгээр сарын 02-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд айлын цонх хагалж 4 ширхэг мөнгөн аяга,  монетон ээмэг 1 хос, куртка, 2016 оны 2 дугаар сард Дундговь аймагт айлын цоож эвдлэн 40-ын бетон, 25-ын бетон, гэрийн унь, тооно, хаалга, багана, дээрх хашаанд байх айлаас эмээлийн мөнгөн хяр 2 ширхэг, зурагт, угаалгын машин, өөхөн тос 2 ширхэг, хурганы арьс 40 ширхэг,  Сүхбаатар аймагт айлын амбаараас үхрийн 1 бүтэн  мах, үхрийн 2 гуя, мөн Сүхбаатар аймагт айлын байшингийн цонхоор мах, 2015 оны 12 дугаар сарын дундуур Баянхонгор аймгаас айлын байшингийн цонхоор орж 3 ширхэг, мөнгөн аяга, зэс тогоо, зэс домбо, шармал данх зэргийг,Хөвсгөл аймгийн Мөрөн суманд айлын байшингийн цоожийг эвдлэн орж зурагт, суурин комьпютер, зөөврийн комьпютер, мөнгөн аяга, мөнгөн бүс, гар оёдлын машин, 40-ын бетон, Дундговь аймагт зоогийн газрын хаалгыг эвдэж зурагт, архи, пиво, цаг, цүнх, тамга зэргийг авсан гэв.

2.Хохирогч Г.Одхүүгийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ ....2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би Улаанбаатар хотруу шинэ жил тэмдэглэхээр явсан юм. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 15-н цагийн үед манай баз ах Даваасүрэн над руу залгаад танай хорооллын байшинд хулгай орсон байна гэхээр нь би Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймагт ирээд хорооллын гэртээ очиж үзтэл Өлзий гэх төслийн зуух 2 ширхэг алга болсон мөн уртасгагч шар залгуур алга болсон байсан....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 45 дугаар хуудас/  

       3.Хохирогч Х.Батсайханы 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2015 оны 12 дугаар сарын 29-ны орой 20-н цаг 40-н минутанд өөрийн эхнэртэй хамт Улаанбаатар хотруу орой таксигаар явсан энэ үед өөрийн төрсөн дүү Х.Мөнхсайханд гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд гэр харж байгаарай гэж хэлээд Улаанбаатар хотод очиж шинэ жил тэмдэглэж шинэ оноо гаргачихаад 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос гараад 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шөнө 01 цагийн үед гэртээ орж иртэл гэр их хүйтэн хадам ээжийн өрөөгөөр салхи орж ирж байхаар нь өрөөлүү нь ортол цонх нь онгорхой байхаар нь нэг их юм бодолгүй цонхоо хаачихаад том өрөөндөө орж ирээд сууж байтал шилэн шургуулган дотор байсан 5 ширхэг их гарын мөнгөн аяга алга болсон байсан. Ингээд би өөрийн дүү Мөнхсайханыг дуудаад дараа нь цагдаа дуудсан юм ....” гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 47 дугаар хуудас /

            4.Хохирогч Х.Батсайханы 2016 оны 05 дугаар сарын 03-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би  анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө гэрийнхээ эд зүйлийг сайтар шалгаж үзэлгүй ерөнхийд нь үзээд 5 ширхэг их гарын мөнгөн аяга алга байхаар нь аяга алга болсон гэж мэдүүлэг өгчихсөн юм. Гэтэл сүүлд нь сайтар эд зүйлээ эхнэр бид 2 шалгаж үзэхэд манай эхнэрийн хос шигтгээтэй монетэн ээмэг, эхнэрийн цэнхэр өнгийн куртик, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг алдагдсан байсан 3 ширхэг мөнгөн аягыг эхнэр өөр газарт тавьсан байсан юм байна лээ стинкэн дотор 4 ширхэг мөнгөн аяга ээмэг байсныг аваад явсан байна лээ энэ талаар мэдүүлэг өгье гэж бодоод ажил амжихгүй байсаар байгаад хэлж чадсангүй цагдаагаас дуудвал хэлье гэж бодож байсан юм манайхаас эд зүйл хулгайлсан П.Мөнхбаяр гэгч үнэн мэдүүлсэн байна аа. 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга биш, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг их гарын мөнгөн аяга байсан байна. Их гарын 2 ширхэг мөнгөн аягыг тус бүр 200,000 төгрөгөөр нийтэд нь 400,000 төгрөгөөр, дунд гарын мөнгөн аягыг тус бүр нь 150,000 төгрөгөөр нийтэд нь 300,000 төгрөгөөр, хос монетан ээмгийн 250,000 төгрөгөөр, цэнхэр өнгийн юүдэнтэй курткийг 80,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манайхаас нийт 1,030,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алдагдсан. Миний өмнөх үнэлүүлсэн үнэлгээ буруу үнэлгээ байна....” гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 48 дугаар хуудас /

           5.Хохирогч Б.Жаргалсайханы 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр аймагт байрлах гэртээ ирсэн юм. Манай гэр болохоор Сайнцагаан сумын 8-р баг айргийн 9-19 тоотод иргэн Б.Ууганы хашаанд байдаг юм. Тэр хашаанд манай гэр мөн Ууган гэх хүний өвлийн шавар байшин байдаг юм. Тэгээд би хөдөө малаа маллаж байсан юм. Манай дүү Б:Отгонням 2016 оны 02 дугаар сарын 25- ны өдөр аймаг орж манай гэрт хоноод 26-ны өглөө хөдөө явсан гэсэн. Тэгэхэд манай гэр зүгээр цоож нь зүгээр байсан гэсэн. Тэгтэл манай хөдөө гэрийг нүүлгээд явж байхад 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 15-н цагийн үед Б.Ууган ах утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэрээс чинь эд зүйл алдагдсан байна гэсэн юм. Тэгээд би дуулаад 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орой хөдөөнөөс аймагт гэртээ иртэл манай гэрийн гадна талын цоож байхгүй хажуу айлын хүн шинэ цоожоор цоожилсон байсан гэрт орж үзэхэд гэрийн доторх эд зүйлийг эмх замбараагүй ухаж онгичоод гэрийн хойд талд байсан бор өнгийн хоёр авдарны тагийг нь хөшиж бөөрөөр нь онгойлгоод доторх эд зүйлийг нь гаргаж шалан дээр хаясан байсан. Манай гэрийн зүүн талд цагаан өнгийн угаалгын машин, зүүн хойд авдар дээр байсан. 21 инчийн Тошиба маркийн зурагт, 40л бетонтой боовон тос, 20л бетон, хурганы ууттай байсан бүтэн нэг дээлийн арьс дотроо 40 ширхэг байсан юм. Тэр арьсийг аваад манай урд байшин дотор угаалгын машин зурагт мөн 20л, 40л бетон зэргийг авсан байсан гэж Ууган ах хэлсэн юм. Цагдаа нар тэр зүйлийг олсон гэж дуулсан. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй..…”  гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 292 дугаар хуудас /

      6.Хохирогч Б.Ууганы 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би 12 цаг өнгөрөөгөөд хөдөөнөөс Дундговь аймагт гэртээ эхнэртэйгээ хамт мотоцикльтой ирээд тэгээд байшиндаа ортол манай байшингийн дотор талын цоожийг хөшиж эвдлээд цүүнд нь үлдээсэн байсан. Би хулгай орж гээд байшинд орж хартал хамгийн урд өрөөнд байсан шинэ гэрийн мод болох тооно, хаалга , унь, багана зэрэг эд зүйл алга байсан юм. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа нар ирэхээр нь учир явдлаа хэлэхэд хашааны гадна хаалганы урд гарсан тээврийн хэрэгслийн мөрийг  зааж өгсөн юм.Тэгээд байшингийн баруун хойд талд байх гэрийг очиж үзтэл тэр гэрийн цоожийг нь хөшсөн гэмээр ул мөр гарсан байхаар нь цагдаад үзүүлээд цоожийг нь татахад онгойсон гэрт нь орж хартал гэрийн хойно байсан хоёр авдрийг эвдээд гэрээс нь эд зүйл алдсан гэмээр хулгай орсон юм шиг болсон байсан юм. Би хулгайд алдсан шинэ гэрийн модоо 2015 оны 8 сард 900,000 төгрөгөөр аймгаас худалдаж авсан юм. Алдсан зүйлээ олж  авсан....” гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 237 дугаар хуудас /

      7.Хохирогч Я.Цэндсүрэнгийн 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг Төмөртэйн 6-5 тоот хашаанд оршин суудаг юм. 2015 оны 12 дугаар сарын 10-ны орчимд манай охин Бат-Өлзий нь хөдөөнөөс ямааны гулууз 1, хонины гулууз 7,  адууны бүтэн мах, ямааны арьс 1, хонины арьс 7 ширхэг тус тус авчирч байшингийнхаа баруун талд байх модон амбаарт хийсэн байсан уг мах арьс нь алдагдсан.

    Адууны махыг зарах гээд хэдэн кг болж байгааг нь үзэхэд адууны мах нь 190 кг болж байсан. Хонь ямааны махны кг-г үзээгүй. Эр ямааны мах байсан., 7 тооны эм хонь нядласан юм. 1 гулууз хонины мах 25 кг татна гэж үзээд 175кг хонины мах, эр ямааны махыг 25 кг болно гэж үзэж байгаа. Манай хашааны хаалгыг нээгээд машинтай орж ирээд байшингийн баруун талд байсан тухайн үеийн ханшаар нь үнэлнэ. Тарга хүч сайн малнууд байсан ....” гэх мэдүүлэг

/ 2 дугаар хавтаст хэргийн 48 дугаар хуудас /

      8.Хохирогч Т.Азбаярын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... Манайх 2015 оны намар Баруун-Урт сумын 5-р багт Дэнжид байшин барьж байгаад дутуу орхисон байсан юм. Одоо бол боловсрол хороололд амьдарч байгаа. Тэгээд өвлийн идишээ тухайн байшиндаа хадгалж байсан юм. Манай гэрийнхэн 7 хоногт бол 1 удаа ойр ойрхон хашаагаа эргэж тойрдог байсан, ингээд 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн үед хашаагаа эргэж очсон чинь байшингийн хаалганы цоожийг эвдсэн,  гражны хаалгыг мөн эвдсэн байсан бөгөөд ороод үзсэн чинь дотор нь байсан хязаалан үхрийн бүтэн мах, шүдлэн үхрийн 2 гуя байсныг хулгайлсан байсан.....” гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр хуудас /

9. Хохирогч Б. Хүрэлбаатарын 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... Манай гэр Баруун-Урт сумын 1 дүгээр баг худалдааны 8 айлын орон сууцанд байдаг бөгөөд мөн Жавхлант жишиг хорооллын 5-1 тоот хашаатай тэр хашаа эзэнгүй байдаг. 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд хашааруугаа очсон чинь хашаанд байдаг 40 тонны контейнерийн цоож эвдэрсэн хаалга нь онгорхой байхаар нь ороод дотор нь байсан эд зүйлээ бүртгэж үзсэн чинь эр хонины ууц 1 ширхэг, 17-той шинэ дугуй 2 ширхэг алга болсон байсан. Мөн нэг шинэ хивс байсныг гаргаад тавьсан байдалтай бас шинэ берзент байсныг гаргаад тавьсан байсан. Би өмнө тайлбар өгөхдөө 2-3 метрийн харьцаатай хуучин хивс алга болсон гэж ярьсан чинь тэр хивсийг манай эхнэр өмнө нь гэрт аваад ирсэн байсан юм байна лээ. Тэгэхээр тухайн үед манайхаас пронтер маркын машины урд талын дугуй 1 ширхэг мөн тарган хонины ууцаар бэлдсэн гулууз 1 ширхэг алга болсон. 2 ширхэг дугуй нь сэлбэгийн дэлгүүрт зарагдсан байсныг би буцааж авсан......” гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас /

10. Хохирогч Ч.Алдармаагийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжингийн 4-9тоотод байшинд амьдардаг юм. 2015 оны 12 дугаар сарын эхээр охинтойгоо хамт төвд байранд амьдрах болоод байшингаа цоожлоод орхисон юм. 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр очиход манай байшин зүгээр байсан юм. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ очиход манай урагшаа харсан 2 цонхны зүүн өрөөний цонх нээлттэй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай амбаарт байсан махнаас хонины мах алга болсон гээд дуудлага өгсөн гэж бодсон чинь шүдлэн үхрийн бүтэн мах алга, эр хонины бүтэн эвдсэн мах алга болсон байсан.....” гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр хуудас /

11.Хохирогч Ж.Уранчимэгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 5 дугаар гудамжны 14 тоот хашаанд байх байшиндаа өөрийн дүү Бадрах-Өлзийгийн хамт 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эд зүйл авахаар очтол байшингийн зүүн талын гал тогооны өрөөний цонх онгойсон байдалтай байсан. Дотогш орж үзтэл арын өрөөний сейфийг эвдэж дотроос нь эд зүйл авсан, бурханы шкаф дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга, мөн өрөөний хажуу талын тавиур дээр байсан данх, домбо зэрэг зүйлүүд алдагдсан байсан......” гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас /

12. Хохирогч П.Баянбилэгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Манай гэрт хулгай орсон талаар би 2015 оны 12-р сарын 19-ний өдөр хадам ээжээсээ мэдсэн. Тухайн үед би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багт ажлаар явж байсан юм. Тэгээд би хулгай орсон талаар мэдээд шууд Мөрөнгийн төвд 9-02-08 тоотод байрлах гэртээ ирсэн бөгөөд өөрийн эхнэрийн хамт эд зүйлээ бүртгэж үзэхэд манайхаас 42 инчийн хавтгай дэлгэцтэй Самсунг маркын зурагт нэг ширхэг , Dell маркын суурин компьютер иж бүрнээрээ, гар оёдлын машин нэг ширхэг, 40л-ийн төмөр бетон нэг ширхэг, орчин үеийн дунд гарын иөнгөн аяга нэг ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бүс нэг ширхэг, нөүтбүүк нэг ширхэг тус тус хулгайд алдсан байна.....” гэх мэдүүлэг

/3 дугаар хавтаст хэргийн 48 дугаар хуудас /

13.Хохирогч Д. Нандинтуяагийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сайнцагаан сум 7-р баг “Нандин” пабад найзуудтайгаа караокед сууж байгаад 00 цаг гээд гарсан. Тэгээд гэртээ харих гээд манай нөхөр машинаа бариад явж байхад  “Цоглог” плаза дэлгүүрийн хажууд явж байхад цагдаа зогсоогоод шалгахад манай нөхөр Батболд бичиг баримтгүй байсан болохоор цагдаагийн газар дээр очоод бичиг баримтаа авчрах гээд такси дуудаад 01 цаг болж байхад нөхөр бид хоёр “Нандин” пабад очиж машины бичиг баримтаа  авчихаад эргээд цагдаагийн газар дээр очоод хүнээр Нарлаг 2-10 тоотод байх гэртээ хүргүүлсэн. Би гэрт харьчихаад газын блоноо хаагаагүй орхисон байна гэж бодоод Баатарсүрэнтэй хамт 02 цагийн үед “Нандин” пабад очсон чинь гадна таамбарынх нь хаалга хагас нээлтэй, дотор хаалга хаалттай байсан боловч цоожгүй байсан. Дотор зааланд орсон чинь текний тэнд салвфетик тараасан, текин дээрээс архинууд алга болсон байсан. VIP өрөөнд орж үзсэн чинь урд хананд өлгөөтэй байсан43 инчийн LCDзурагт алга болсон байхаар нь нөхөр Батболд руу залгаад түгжээгүй юм уу хаалга нээлттэй байна гэж асуусан. Тэгсэн нөхөр түгжсэн гэж хэлсэн ....гэх мэдүүлэг

/3 дугаар хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас/

 

14.Гэрч Н.Оргодолын 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орой яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. Гадаа харанхуй байсан гадна орчимд хөл хөдөлгөөн гэх зүйл байхгүй байж байтал 24-26 насны орчим 165-170 см өндөртэй шар царайтай, жоохон халимаг үстэй шаргал өнгийн уртавтар куртиктэй, толгой нүцгэн залуу манай ажлын гадаа хаалгын тогшихоор нь би “хэн бэ” гэхэд “ахаа би Зүүнхараагаас ирсэн энд таньж мэдэх хүн байхгүй та өглөө болтол байлгаж туслаач” гэхээр нь би монгол хүний сайхан сэтгэл гаргаад “за тэгвэл яахав тавьчих” гэхэд “за” гээд буцаж цаашаа яваад удалгүй машинтай ирээд хоёр ширхэг “Өлзий зуух” / нэг нь цаасан хайрцагтай нэг нь хайрцаггүй хоёр зуух/ гурван ширхэг яндан машинаас буулгаад тэр машины жолоочтой өргөөд манай хашаан дотор байх грашны урд талд тавьсан. Ингээд тэр залуу гараад явсан би маргааш нь буюу 2016 оны 01 сарын 02-ны өдөр 09-н цагт ажиллаасаа буух үедээ дараагын жижүүр Гармаад Зүүнхараагийн залуу хоёр ширхэг зуух тавьсан шүү ирж авах байх гэж хэлтэл нөгөө залуу хашаагаар ороод ирэхээр нь би Гармаад “за энэ залууд өгөх юм байгаа юм аа” гэж хэлээд гэртээ харьж амарсан.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

15.Гэрч С.Дарамрагчаагийн 2016 оны 1 сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....2016 оны 01 дүгээр 02-ны өглөө би 08 цаг 50-н минутанд ажилдаа очих үед манай буух гэж байсан ээлж Оргодол надад “энэ хашаан дотор байгаа зуухыг нэг залуу ирхээр өгнө шүү” гэж хэлэхэд нөгөө залуу нь хашааны гадаа байсан. Тэгэхээр нь би, “чи яах гэж албаны хашаанд хүний юм зөвшөөрөлгүй оруулаад байгаа юм бэ дарга нар уурлана ш дээ гэхэд өчигдөр орой гуйгаад байсан юм аа одоо энэ залууд өгчих” гэхээр нь би хашаандаа байж байтал тэр залуу “ах би одоо буцаж ирээд авна” гээд Шар таван давхарын зүгрүү явсан ингээд 11-12 цагийн үед цагаан өнгийн машинтай ирээд “би тавьсан юм аа авлаа шүү” гээд хоёр ширхэг зуух гурван яндангаа ачаад авсан. Хаашаа явсан гэдгийг би анзаараагүй......гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

16.Гэрч Б.Даваасүрэнгийн 2016 оны 1 сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө 10-н цагт дуу Пүрэвцогт надруу залгаад Одхүү ахын гэрт хулгай орсон байна гэхээр нь би цагдаад хэлсэн үү гэхэд “хэлсэн” гэхээр нь би гэрээсээ шууд хороололд хулгай гарсан байшанд очих үед хаалга нь онгорхой байхаар нь би цагдаа иртэл ороогүй хүлээсэн.....гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 53 дугаар хуудас /

17.Гэрч Д.Баатарын 2016 оны 1 сарын 14-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би 2016 оны 01 сарын 02-ны өдөр 11-н цагийн үед гэрээсээ гарч яваад засмал замруу нийлэх гэж байхад “Монголжингоо” зоогийн газрын урд талд нэг залуу гар өргөсөн байхаар нь авч суулгасан. Гэтэл тэр залуу ахаа Баянхаан орж зуух ачъя гэж хэлээд өөр зүйл хэлээгүй. Ингээд “Баянхаан” худалдааны төвийн хашаанаас нөгөө залуу 2 ширхэг төслийн зуух өргөж гаргаж ирээд миний машинд ачсан тэгээд би “за одоо хаашаа очих вэ” гэтэл нөгөө залуу тодорхой явах газар байхгүй байна. Энэ зуухнуудыг яаралтай зарах хэрэг байна гээд намайг таньдаг хүндээ хэлээд өгөөч гэхээр нь би хэдэн хүнрүү утасдаж байгаад авахгүй гэхээр нь өөрийн хүү Сайнбаярт хэлсэн чинь “хямдхан юм байна аваад и”р гээд манай хүүгийн гэрт очиж амбаарт нь буулгаад нөгөө залуу 50,000 төгрөг авсан. Ингээд би буцаад ажилдаа гарах гэтэл нөгөө залуу цуг суухаар нь би “хаашаа явах вэ” гэтэл нөгөө залуу захын хойд талд бууя гээд “Түшиг” авто сэлбэгийн дэлгүүрийн урд талын зогсоол дээр очиж буугаад цаашаа уруудаад явсан. Хаашаа явсан гэдгийг анзаараагүй....гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 54 дүгээр хуудас /

18.Гэрч Б.Пүрэвцогтын 2016 оны 01 сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 10 цагийн үед би гэртээ байж байтал манай ээж Гэрэлтуяа гэрт орж ирээд Одхүүгийн гэрийн хаалга нь онгорхой байна гэхээр нь би хашаанд нь очиж үзтэл хаалга нь эвдэрсэн байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.....гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 55 дугаар хуудас /

19.Гэрч С.Гэрэлтуяагийн 2016 оны 01 сарын 29-ны өдөр мөрдөн байцаалтын атанд өгсөн: “....2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүргэн Одхүүгийн нохойг хооллох гээд тэдний гэрт очих үед хашааны том хаалга нь онгорхой мөн байшингийн хаалга онгорхой байхаар нь би нохойнд хоол өгчихөөд гэрлүүгээ очиж өөрийн төрсөн хүүхэд Пүрэвцогтод Даваасүрэн ахыгаа ярьж хэл Одхүү ахынд чинь хүн орсон юм шиг байна гэж хэлсэн. Болсон хэргийн талаар миний мэдэх зүйл энэ байна.....гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 56 дугаар хуудас /

20.Гэрч Х.Мөнхсайханы 2016 оны 01 сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 01 дүгээр сарын 04-ний орой 01 цагийн үед манай төрсөн ах Батсайхан надруу залгаад “...чи унтлагын өрөөний порчик онгойлгосон уу...” гэхээр нь би үгүй яасан бэ? гэтэл том өрөөнд байсан 5 ширхэг мөнгөн аяга алга болсон байна гэхээр нь би гэрт нь очтол том өрөөний шилэн тавилга дотор байсан 5 ширхэг их гарын мөнгөн аяга үнэхээр алга болсон байсан. Ингээд ах бид 2 цагдаа дуудсан.....гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 58 дугаар хуудас /

21.Гэрч С.Цэнд-Аюушийн 2016 оны 01 сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би 2015 оны 12 дугаар сарын 29-ний орой 20 цаг 40 минутанд өөрийн нөхрийн хамт орой таксигаар явсан. Ингээд шинэ оноо Улаанбаатар хотод хүүхдүүд дээрээ өнгөрөөсөн юм. Тэгээд манай нөхөр Батсайхан 2016 оны 1 дүгээр сарын 03-ны орой Улаанбаатар хотоос Сэлэнгэ явсан. Гэтэл орой 01 цагийн үед надруу залгаад шилэн шургуулган дотор байсан 5 ширхэг их гарын мөнгөн аяга алга болсон байсан цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Болсон хэргийн талаар мэдэх зүйл энэ л байна.....гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 59 дүгээр хуудас /

22.Гэрч А.Алтанчимэгийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байсан шиг санагдаад байна цагаан сараас өмнө л байсан юм он гараад удаагүй байсан. Би өөрийн гэртээ нөхөр Сайнбаяр 2 хүүхдийнхээ хамт байхад өглөөний 11-12 цагийн үед хадам аав Баатар нөхөрлүү утасдаад хямдхан төслийн зуух хүн зарах гээд байна авах юм уу? гэж асуухад нь нөхөр хулгайн юм биш биздээ гэж асуухад аав цаад хүнээсээ асуугаад хулгайнх биш гэж байна гэж хэлэхэд нь аваад ир үзье гэж хэлсэн юм. Утсаар ярьж байхад нь би хажууд нь зогсоод сонсож байсан юм.  Ингээд нээх удалгүй 10-20 минутын дараа аав нэг залуугийн хамт ирсэн машиныхаа арын багаажинд 2 шинэ төслийн зуух ачсан байсан нөхөр үзээд хэдэн төгрөгөөр зарах юм гэж тэр залуугаас асуухад  нийлүүлээд 50,000 төгрөгөнд зарна гэхээр нь авахаар болоод зуухыг гэрийнхээ амбаарт зөөж оруулаад би тэр залууд 50,000 төгрөг тоолж өгсөн юм. Харахад намхан нуруутай жижигхэн биетэй л залуу харагдсан нэрийг нь мэдэхгүй сайн анзаарч хараагүй. Аавд л зуух худалдаж авах хүн олоод өгөөч гэж гуйсан юм шиг байна лээ. Нөхөр асуухад тэр залуу хулгайнх биш миний өөрийнх  байгаа юм мөнгөний хэрэг гараад зарах гэж байна гэж байсан. Ингэж 2 шинэ төслийн зуух худалдаж аваад 4-5 хонож байхад цагдаа нар ирээд хулгайн зуух худалдаж авсан байна гэж хэлээд манай байшингийн амбаарт байсан 2 ширхэг зуухыг хурааж аваад явсан юм. Ийм л зүйл болсон одоогоор нөхөр маань Зэлтэр суманд ажилтай яваа. 3-4 хоногоос. ирчих байх ....гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 62 дугаар хуудас /

23.Гэрч Д.Борхүүгийн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..... 2016 оны 02 дугаар сарын 27-ны өглөө би өөрийнхөө машиныг асаагаад тэгээд 10 цаг өнгөрөөгөөд гэрээс гараад бариулж байгаа байшин дээрээ очоод байшингаа үзээд Отгонбаатартай таарсан юм. Тэгээд Отгонбаатарыг аваад утсаа авъя гээд онцгой байдлын газрын орон сууцнаас эхнэрээсээ гар утсаа авах гэтэл эхнэр алга байсан. Тэгээд гараад машиндаа суугаад хойшоо эргээд хөдөлтөл нэг залуу гараа өргөсөн юм. Би тэгэхээр нь зогсоод уулзтал “намайг зах руу нэг юм хүргэх гэсэн юм хэдээр явах уу?” гэхээр нь би “8000 төгрөгөөр явдаг юм” гэсэн чинь өврөө ухаад 7000 төгрөг гаргаж ирээд “энэ мөнгөөр явж болох уу” гэхээр нь би “тэг тэг” гээд тэр залууг машиндаа суулгаад тэр залуугийн хэлсэн хаяг руу нь явсан юм. Тэр залуу болохоор Айргийн 9-19 тоот руу хаягаа зааж өгөөд явсан юм. Замдаа надад “гэрийн мод авах хүн байна уу” гэсэн тэгэхээр нь би “хэдэд өгөх юм” гэхэд “очоод үзээд тэгж байгаад ав” гэж хэлсэн юм. Би машинтай тэр Айргийн 9-19 тоот хашааны гадаа очтол тэр залуу өөрөө буугаад хашааны хаалгаа нээгээд онгойлгохоор нь би  машинтай орсон юм. Би машинаасаа байшингийн баруун талд нь урагшаа харуулж тавьсан юм. Тэгээд би машинаасаа буугаагүй харин хамт явсан Отгонбаатар тэр залууд туслаад юмыг нь өргөж өгсөн юм. Тэр нэг шавардсан цагаан байшингаас гэрийн тооно, хаалга, багана, унь мөн угаалгын машин, зурагт, 40л бетон дотроо боовон тостой 20л бетон зэрэг эд зүйл ачаад тэр хашаанаас хөдөлсөн юм. Тэгээд хөдлөөд явахаар нь би “чи энэ эд зүйл зарах юм бол хэдэд өгөх юм” гэтэл “300,000 төгрөгөөр” гэхээр нь би “за яахав” гэж хэлээд тэр залуугаас тэр гэрийн тооно, хаалга, багана, угаалгын машин зурагт, 40л, 20л бетон зэргийг нь 300,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэр мөнгийг би аав Дэлгэрбуянгаас авсан юм. Аав Дэлгэрбуян болохоор Ядамдорж ахаас 300,000 төгрөг зээлж аваад тэр залууд өгсөн юм. Би тэр эд зүйлийг хулгайн эд зүйл гэж огт бодоогүй тэр залуу надад замдаа манай дүү цөсний хагалгаанд орох гээд мөнгө хэрэг болоод байхаар нь худалдаж авсан юм. Тэр залуу надад өөрийгөө хэн гэдгээ хэлээгүй нэрээ ч хэлээгүй би ч асуугаагүй юм.....гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 238 дугаар хуудас /

24.Гэрч М.Отгонбаатарын 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 02 дугаар сарын 27-ны өглөө гэрээсээ 09 цаг гэж гараад онцгой байдлын урд байх барьж байгаа  барилга дээр очсон юм. Тэнд Борхүүтэй таараад тэгээд онцгой байдал орж Борхүү гар утас авна гэж ороод тэгээд гараад ирсэн юм. Тэгээд бид 2 дөнгөж хөдөлтөл нэг танихгүй залуу гар өргөсөн юм. Борхүү зогсоод машины хаалганы шилийг буулгаад гэтэл тэр залуу захруу ачаа хэдээр ачдаг юм гэж асуухаар нь Борхүү 8000 төгрөгөөр ачна гэж хэлсэн юм. Тэгтэл тэр залуу надад 7000 төгрөг байна гээд гаргаад ирсэн юм. Тэгтэл Борхүү тэгье гээд тэр залууг машиндаа суулгаад аваад явсан юм. Тэр залуу Айргийн 9-19 тоотод очсон юм. Тэгээд хашааний хаалгыг нь онгойлгож өгөөд машин оруулсан юм. Эхлээд тэр залуу ганцаараа буугаад тэр байшинруу орсон юм. Гартаа ямар нэгэн зүйл багриагүй байсан. ороод унь бариад гараад ирэхээр нь би дараа нь гэрийн хаалга зөөхөд нь тусалж хамт зөөж өгсөн юм. Миний зүгээс тэр эд зүйлийг хулгайн эд зүйл байсан гэж огт мэдээгүй. Тэр залуу ч надад огт хэлээгүй өөрийнх нь эд зүйл юм шиг шууд ачаад байсан юм. Байшингийн хаалгыг онгойлгохийг хараагүй. Тэр залуу тэр байшингийн хойно талд байсан гэрлүү огт ороогүй зөвхөн байшингаас л зурагт угаалгын машин, гэрийн хаалга, унь, тооно, багана, 40л, 20л бетон зэрэг машинд ачсан юм. Тэр ачсан эд зүйлийн Борхүү авах уу? гээд байхаар нь хэдэд зарах юм гэж асуутал 300,000 төгрөгөөр зарна гэхээр нь аавд үзүүлье гээд гэрийнхээ гадаа дагуулж очсон юм. Тэгээд аав Дэлгэрбуян мөнгө авчирж өгөөд тэр эд зүйлийг нь худалдаж авсан юм. Би тэр залууг харвал танина. Тэр залууг хулгай хийж байсанг нь мэдээгүй юм.....гэх мэдүүлэг

/хх-ийн 242 дугаар тал/

25.Гэрч Ц.Дэлгэрбуянгийн 2016 оны 02 сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 02 сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад миний Борхүү 11 цаг өнгөрч ирж байхад ирээд аав надад 300,000 төгрөг өгөөч энд нэг хүн гэрийн мод зурагт угаалгын машин зэрэг эд зүйл зарах гээд байна дүү нь хагалгайнд орох гээд мөнгө хэрэгтэй байна гээд намайг олоод гэхээр нь би олоод өгнө гээд би машинаа асаагаад хүргэн хүү Ядамдорж дээр 15 ширхэг 20 мянгатын дэвсгэрт өгсөн юм. Тэр мөнгө нь 300,000 төгрөг байсан юм. Би тэгээд тэр залууг “хаанахын хүүхэд вэ “гэж асуухад надад “Эрдэнэсантын хүүхэд” гэсэн чи манай хүүг танихгүй гэхээр нь чи тэгээд яагаад юм зарсан юм гэхэд “манай хүүхэд цөсны хагалгайнд орох” гээд тэгээд надад 350,000 төгрөг хэрэгтэй байна үдээш хойш 01 цагаас олж ирнэ гэсэн юм. Ломбарданд тавих гэхэд хүн авахгүй байна гэсэн юм. “Чи энд юу хийж яваа юм” гэхэд би эндхийн хүргэн гэхэд “чи хэний хүргэн юм” гэхэд “Цахилгаан шугам сүлжээны Батхүүгийн хүргэн” гэж хэлсэн. Би Батхүү гэж хүн мэдэхгүй учраас “Батаагийн хүргэн юм уу” гэхэд “бишээ” гэсэн би дээрээс нь “юу хийдэг юм” гэхэд “одоо тэтгэвэрт байдаг юм” гэж хэлэхээр нь сонин юм гэж хэлээд гайхаад үлдсэн юм. Тэгээд би 300,000 төгрөг өгөөд машинаараа нэгдсэн эмнэлэг дээр хүргэж өгсөн юм. Тэр залууг одоо харвал танина. Өөрийгөө хэн гэдгээ огт хэлээгүй....

/ хавтаст хэргийн 247 дугаар хуудас/

26.Гэрч Х.Бат-Өлзийгийн 2016 оны 02 сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2015 оны 12-р сард ээж Цэндсүрэнгийн идэшийг бэлдэх гээд Баруун-Урт сумаас урд зүгт “Бор нуруу” гэх газар нутаглах Боргил гэх айлаас 7 тооны эм хонь 1 тооны эр ямаа нядалж мөн, “Хуримт” гэх газраас 1 тооны гүү нядалж Баруун-Урт сумын 4-р баг Төмөртэй 6-5 тоотод оршин суух ээж Цэндсүрэнгийн амбаарт нь хийж орхисон. Үүнээс хойш очоогүй. Харин ээж Цэндсүрэн нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр амбаараас чиний авчирч өгсөн махнууд болон арьс шир нь алга болсон байна гэж хэлсэн. Махнууд нь тарга хүч сайтай байсан.....гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 50 дугаар хуудас /

27.Гэрч Г.Мөнхбатын 2016 оны 1 сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2015 оны 12 дугаар сарын 10-ны орчимд Насанбуянгийн эхнэр Өлзий надтай уулзаж хөдөө яваад өгчих хөдөөнөөс өвлийнхөө идэшийг нь авчирна гэхээр нь зөвшөөрч хөдөө явж 7 тооны хонь, 1 тооны ямааны мах авчирч Баруун-Урт сумын 4-р баг Төмөртэйн 6-5 тоот хашаанд модон пинд буулгасан. Махыг буулгахад гэр бүлийн хүн байсан. Нэрийг нь мэдэхгүй. Харин гэрийн хаягийг нь мэднэ.....гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр хуудас /

28.Гэрч Д.Тогоохүүгийн 2016 оны 1 сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2015 оны 12 дугаар сарын сүүлээр Өлзий гэх хүн надруу яриад ярганд яваад өгөөч гээд хэлэхээр эхнэр Энхцэцэгтэй хамт аймгаас урагш 20 гаран км –т явж айлын гаднаас 1 эр ямаа, 1 эр төлөг, 6 эм хонь нядлаад цагаан истана машинтай аймаг руу ирээд Энхжин өрхийн эмнэлгийн урд талын хашаанд оруулан  баруун хойд талын  байшинд буулгасан. Буулгахад настай эмэгтэй ирээд байшинг онгойлгож байсан. Хөлсөнд нь 28,000 төгрөг манай эхнэр нэг гэдэсийг нь 1000 төгрөгөөр нийт 7000 төгрөг авсан. Тэгээд буулгачихаад гэрлүүгээ харьсан.....гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 55 дугаар хуудас /

29.Гэрч Б.Батбаярын 2016 оны 03 сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Тэр өдөр намайг Оргилуун центерт байж байхад 12 цагийн орчимд дунд зэргийн биетэй хар куртиктэй залуу орж ирээд “дугуй худалдаж авах уу” гэхээр нь “сонирхьё” гэсэн чинь гараад 17 той 2 ширхэг дугуй оруулж ирсэн. Тэр залуу надад хэдэн жилийн өмнө машиндаа тавина гэж худалдаж авсан юм. Цагаан сар болох гээд мөнгөний хэрэг гараад дугуйгаа зарж байна. 70,000 төгрөгөөр авчих гэж хэлэхээр нь би хэлсэн үнэнд нь авсан. Үдээш хойш нь цагдаа нар ирээд уг дугуйг хулгайн дугуй гэж хэлээд хураагаад авч явсан. Миний хувьд хулгайн дугуй гэж мэдээгүй. Тэр дугуй Японоос орж ирсэн Маяти болон Пронтер маркын машины урд талын дугуй байсан. Шинэ дугуй байсан.....гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 120 дугаар хуудас /

30.Гэрч Г.Идэрбатын 2016 оны 06 сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....П.Мөнхбаяр нь Дундговь аймгийн цагдан хорих байранд хоригдож байгаа гэдгийг сонсоод цагдаагийн газраас томилогдож 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймагт очиход Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Хөтөл дэхь Цагдаагийн тасгийн 2 албан хаагч очсон. П.Мөнхбаяртай уулзаж байсан тэр өдөртөө П.Мөнхбаяртай уулзаж чадаагүй. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр П.Мөнхбаяртай Цагдан хорих байранд уулзахад Мөнхбаяр нь бэлгийн замын өвчтэй өвчин хүндрээд хэцүү байна. Нэг бүр нь 50,000 төгрөгний үнэтэй 4 ширхэг тариа хийлгэдэг юм. Та надад мөнгө өгөөч Хөтөлийн цагдаагийхан 2 удаагийн тариа хийх мөнгө өгнө гээд өгөлгүй яваад өглөө эр хүний хувьд гуйж байна гэхээр нь өөрт байсан 130,000 төгрөг дээрээ найзаасаа 70,000 төгрөг авч нийт 200,000 төгрөгийг тайлбар авч дууссаны дараа өгсөн. Мөнхбаяр нь Сүхбаатар аймагт 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 2 дугаар сарын хугацаанд нийтдээ 5 удаагийн үйлдлээр хулгай хийсэн талаар ярьсан тул тайлбарыг авсан. Өөрөө хохирлыг төлж чадахгүй учраас ялаас чөлөөлөгдөх асуудал дээр хүндрэл учирдаг хохирлын тооцоог бага гаргаж өгөөчээ гэж гуйсан. Би хохирлын тооцоо үнэлгээ гаргадаг албан тушаалтан биш хохирол нь тухайн алдагдасан эд зүйлээс шалтгаалан үнэлгээ гаргадаг гэдгийг хэлсэн. Дээрх 5 үйлдлийг Мөнхбаяр нь өөрөөс явсан зам, маршрут хохирогчийн хаяг худалдан авсан хүмүүсийн онцлог тээврийн хэрэгслийн талаар тайлбартай өгсөн. Хэрэг хүлээчих мөнгө өгнө гэсэн талаар огт хэлээгүй. Өөрөө гуйгаад өвчин хүндрээд байна гэхээр нь өгсөн.....гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 226 дугаар хуудас/

31.Гэрч Б.Бадрах-Өлзийгийн 2016 оны 02 сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөо би ээж Уранчимэгийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 5 дугаар гудамжны 14 дүгээр тоот хашаанд байх байшингаасаа эд зүйл авахаар очиход гал тогооны цонх онгорхой байшинд орж үзэхэд хойд өрөөнд байсан цэнхэр өнгийн төмөр сейфийг эвдсэн дотроос нь эд зүйлүүд алдагдсан мөн бурханы шкафан дотроос мөнгөн аяганууд, тавиур дээр байсан зэсэн домбо, зэсэн данх, зэсэн тогоо зэрэг зүйлүүд алдагдсан байсан. Тэгээд цагдаад бид нар дуудагдсан.....гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 242 дугаар хуудас/

32.Гэрч Н.Өлзийбаатарын 2016 оны 05 сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Ямар ч байсан өнгөрдөг өвөл байсан. 2015 оны 12 дугаар сард л байхдаа. Би баруун бүсийн өөрийн машинтайгаа зогсож байтал нэг дээлтэй хөдөөний гэмээр залуу орж ирээд “эртний эдлэл авч байгаа юм уу” гэхээр нь би “бурхан юм болов уу” гэж бодоод “авна” гэж хэлтэл өврөөсөө дунд тагш шиг мөнгөн бүрсэн ёроол хэсэг нь салдаг дээр үеийн мөнгөн аяга гаргаж ирсэн. Би түүнээс хулгайн зүйл биш биз гэхэд хулгайн эд зүйл бишээ гэхэд миний өөрийн эзэмшлийн аяга байгаа юм мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм гэхэд би түүнээс уг аягыг худалдаж авсан. Одоо санаж байгаагаар 100,000-150,000 төгрөгний хооронд худалдаж авсан.....гэх мэдүүлэг

/3 дугаар хавтаст хэргийн 32 дугаар хуудас /

33.Гэрч Г.Цэндсүрэнгийн 2016 оны 01 сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд манай ээж Уртнасан, дүү Дуламсүрэн нар манай ээжийн дүү болох Баянбилэгийн гэрт нь гэрийг нь эргэж очоод хашаа руу нь ороход хашаан дотор нь цасан дээр гарсан шинэ гутлын мөр байсан. Тэгээд бид нар өөр хоорондоо Баянбилэг ахыг хөдөөнөөс ирчихсэн юм байхдаа гэж ярилцаад гэрт нь ортол гэрт нь хэн ч байхгүй, зурагт болон суурин компьютер нь алга болчхсон байсан. Тэгээд ээж дүү бид нар манай өвөөгийн гэрт нь очоод өвөөг дагуулаад бид нар Баянбилэг ахын гэрт буцаад очих гээд гудамжных нь үзүүрт явж байтал Баянбилэг ахын хашаанаас нэг үл таних эрэгтэй хүн гарч ирээд хашааны хаалгыг нь тогшоод байгаа бололтой зогсож байснаа буцаж явж ороод нэг их удалгүй гараад ирсэн. Тэгээд бид нар тэр хүнийг дуудаад энэ айлын хүмүүс байна уу гэж асуухад тэр хүн уулзах гэж ирсэн чинь хүнгүй байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн.....гэх мэдүүлэг

/3 дугаар хавтаст хэргийн 76 дугаар хуудас /

34.Гэрч Т.Бямбабаярын 2016 оны 12 сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... Би Баянбилэг гэх хүнээс 160,000 төгрөг авах ёстой юм. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай тогны мөнгөө төлөөгүй гээд тасалсан байсан учир Баянбилэгээс мөнгөө авах санаатай тэдний гэрт очсон юм. Тэгээд хашааны хаалгыг нүдэхэд хүн гарч ирэхгүй байсан ба хашааны дотор нь хүн явсан гутлын мөр байсан. Тэгээд би тэдний гэрт хүн ирчихсэн байх гэж бодоод гэрт нь орох гээд явж байтал байшингийх нь  хаалганы цоож нь эвдэрчихсэн байхаар нь болиод буцаж гараад хашааны хаалгыг нь дахиж нүдээд зогсож байтал тухайн гудамжинд Баянбилэгийн машинтай машин зогсож байхаар нь очих гээд явж байтал миний араас 3 эмэгтэй хүн намайг дуудаад “та юун хүн бэ яах гэж байгаа юм бэ” гэхээр нь тэр хүмүүст ах нь Баянбилэгийн найз нь байгаа юм. Баянбилэгээс мөнгөө авдаг юм уу гэж бодоод явж байна гэсэн чинь наад гэрт чинь хулгай орчихсон сая цагдаа дуудсан “та цагдаа иртэл наанаа байж бай” гэхээр нь би “за” гээд зогсож байтал цагдаа нар ирсэн.....гэх мэдүүлэг

/3 дугаар  хавтаст хэргийн 78 дугаар хуудас /

35.Гэрч Т.Батболд 2016 оны 02 сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би 2016 оны 01 сарын 16-ны өдөр Сайнцагаан сум 7-р баг “Нандин” пабад 22 цаг болж байхад очоод зөөгчийг явуулаад пабаа дотроос нь түгжээд байж байгаад эхнэр найзуудтайгаа VIP өрөөнөөс 00 цаг гээд гарч ирээд би эхнэр түүний найзуудыг хүргэж өгөх гээд пабаа цоожлоод машинаа бариад явж байтал. “Цоглог” плаза дэлгүүрийн хажууд явж байтал цагдаа зогсоогоод шалгахад бичиг баримтгүй байсан болохоор цагдаагийн газар дээр очоод бичиг баримтаа авчих гээд такси дуудаад 01 цаг болж байхад манай эхнэр бид 2 машины бичиг баримтаа авчихаад иргээд Цагдаагийн газар дээр очоод “нарлаг” 2-10 тоотод байх гээд гэртээ харьсан. Гэрт очоод байж байтал эхнэр нь гаазийн блоноо хаагаагүй орхисон байна гээд Баатарсүрэнгийн хамт 02 цагийн үед “нандин” паб руу явсан. Хэсэг хугацааны дараа надруу эхнэр залгаад “чи үүд хаалгаа түгжсэн юм уу. Зурагт архи алга болсон байна” гэж хэлээд тэгээд намайг Баатарсүрэнтэй хамт ирж гэрээс намайг аваад би “Нандин” паб дээр очсон. Намайг очиход сальфетик тараасан байсан текэн дээрээс архинууд алга болсон байсан VIP өрөөнд орж үзсэн чинь урд хананд өлгөөтэй байсан 43-н инчийн LCD зурагт алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн.....гэх мэдүүлэг

/3 дугаар хавтаст хэргийн 172 дугаар хуудас /

36.Гэрч Ө.Рэнцэнхандын 2016 оны 02 сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “Нандин” пабад найз Урансоёл,  Анхнысолонго, Пүрэвмаа, Нандинтуяа бид хэд 21 цагийн үед орж үйлчлүүлсэн. Бид хэд VIP өрөөнд орж дуу дуулж, архи уж, байгаад 00 цагийн үед байх Батболд Анхнысолонго, Пүрэвмаа, Нандинтуяа бид хэдийг гэрт хүргэж өгөх гээд “Нандин” пабаа цоожлоод гарсан тэгээд “Цогло”г плазагийн хойд талын засмал зам дээр явж байхад цагдаа нар зогсоогоод шалгахад Батболд жолооны үнэмлэхгүй байсан болохоор цагдаа дээр авчирсан. Батболд Нандинтуяа 2 такси дуудаад “Нандин” паб руу очиж бичиг баримтаа авчирсан. Би Баатарсүрэнг машинтай нь цагдаа дээр дуудаад бид 6 Батболдынд хүргүүлсэн. Батболд машинаа авах гээд буцаад цагдаа руу яваад 20 минут болоод буцаж ирсэн. Тэгээд Нандинтуяа газийн блоноо хаахаа мартсан байна гээд Баатарсүрэнтэй хамт Нандин пабруу явсан. Нандинтуяа Баатарсүрэнгийн утсаар надруу залгаад пабад хулгай орсон талаар надад хэлээд Баатарсүрэн Нандинтуяа 2 машинтай эргээд хүрээд ирэхээр нь Батболд бид хэд цугтаа “Нандин” паб дээр очсон. Паб руу ороход текний ойр орчимд сальфетик тарсан, VIP өрөөнд ороход зурагт байхгүй байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.....гэх мэдүүлэг

/3 дугаар хавтаст хэргийн 173 дугаар хуудас /

37.Гэрч Х.Пүрэвмаагийн 2016 оны 02 сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... Би 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Нандин пабад найз Урансоёл, Анхнысолонго, Ренцэнханд, Нандинтуяа бид хэд 21 цагийн үед орж үйлчлүүлсэн. Бид хэд VIP өрөөнд нь орж дуу дуулж, пиво ууж, архи ууж 00 цагийн  үед байх Батболд Анхнысолонго, Ренцэнханд, Нандинтуяа бид хэдийг гэрт хүргэж өгөх гээд “Нандин” пабаа цоожлоод гарсан. Тэгээд Цоглог плазагийн хойд талын засмал зам дээр явж байхад цагдаа нар зогсоогоод шалгахад Батболд жолооны үнэмлэхгүй байсан болохоор цагдаа дээр авчирсан. Батболд Нандинтуяа 2 такси дуудаад “Нандин” паб руу очиж бичиг баримтаа авчирсан. Би Баатарсүрэнг машинтай нь цагдаа дээр дуудаад бид 6 Батболдынд хүргүүүлсэн. Батболд машинаа авах гээд буцаад цагдаа руу яваад 20 минут болоод буцаж ирсэн. Тэгээд Нандинтуяа газийн блоноо хаахаа мартсан байна гээд Баатарсүрэнтэй хамт “Нандин” паб руу явсан. Нандинтуяа Баатарсүрэнгийн утсаар надруу залгаад пайад хулгай орсон талаар надад хэлээд Баатарсүрэн Нандинтуяа 2 машинтай эргээд хүрээд ирэхээр нь Батболд бид хэд цугтаа “Нандин” паб дээр очсон. Пабруу ороход текний ойр орчимд сальфетик тарсан, VIP өрөөнд ороход зурагт байхгүй байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.....гэх мэдүүлэг

/3 дугаар хавтаст хэргийн 174 дүгээр  хуудас/

 

38.Гэрч Н.Анхнысолонгын 2016 оны 03 сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Би Дундговь аймагт байхдаа агаарт гарах гэж 2016 оны 1 дүгээр сард очсон юм. Тэгээд 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр найз Пүрэвмаагийн хамт Нандин нэртэй пабад 21 цаг өнгөрч байхад ороод караокений өрөөнд ороод сууж байгаад 23 цаг өнгөрч байхад гарсан. Хамт байсан Пүрэвмаагийн найз нарын нэрийг нь бүтнээр нь мэдэхгүй байна. Эрка, Нандиа, Ука, Нандиагийн нөхрийх нь нэрийг мэдэхгүй байна. Пабаас гараад Нандиагийн машинд суугаад бид нар хөдлөөд явтал цагдаа зогсоогоод бичиг баримтгүй байна журмын хашааруу машиныг хийсэн. Тэгээд Нандиа намайг гэртээ хүргэж өгөөд буцаад яваад паб дээрээ очтол хулгай орсон байсан гэсэн.....гэх мэдүүлэг

/3 дугаар хавтаст хэргийн 175 дугаар хуудас/

 

39.2016 оны 1 дүгээр  сарын 11-ний өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ийн  дугаар №СЭА-40  Эд зүйл үнэлсэн үнэлгээнд:                                        

                       

№№

Нэр

ширхэг

Зах зээлийн дундаж үнэ

Нийт үнэ

Тайлбар

11

Өлзий/төслийн зуух/

2

385,000

770,000

Шинэвтэр

22

Шар өнгийн 20м уртасгагч

1

55,000

55,000

Шинэвтэр

33

Бүргэд хаалга

1

400,000

400,000

Шинэвтэр

44

Модон рамтай цонх

2

10,000

20,000

Хуучин

55

Компьютерийн ширээ

1

100,000

100,000

Хуучин

 

Дүн

 

 

1,345,000

 

 

/ хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/

 

40.2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн №09 дугаар дүгнэлтэнд:

 

1.Шинжилгээнд ирүүлсэн аяган дээрээс 5 ширхэг гарын мөр илэрч байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн аяган дээрээс илрүүлсэн “1”, “5” гэж тэмдэглэсэн гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэж байна.

3.Шинжилгээнд тэнцэх гарын мөрнүүд фавилон санд авагдсан хүмүүсийн гарын хээний дардаснуудтай хоорондоо тохирохгүй байна....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/

 

41.2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн №1338 дугаар дүгнэлтэнд:

 

1.Хэргийн газрын үзлэгээр ахлах шинжээч, а/х Д.Одбаярын илрүүлж бэхжүүлсэн 1, 2, 5 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Шинжилгээнд 3,4 гэж дугаарласан ирүүлсэн гарын мөрүүд адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй.

2.Шинжилгээний шаардлага хангах 2, 5  гэж дугаарласан аяган дээрээс бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд 1120 гэсэн бүтгэлийн дугаараар бүртэгдсэн Гунгуугийн овогтой Батсайханы баруун гарын эрхий болон баруун гарын долоовор хурууны хээ мөн. Шинжилгээнд 1 гэж дугаарлан ирүүлсэн гарын мөр Гарын хээний нэгдсэн сан дахь иргэдийн гарын хээний дардсуудтай болон эзэнгүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй.

3.Шинжилгээнд 2, 5 гэж дугаарлан ирүүлсэн гарын мөрүүд нэг хүний гарын мөр мөн....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 77 дугаар хуудас/

 

42.2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №1884 дугаар дүгнэлтэнд:

 

1.Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “20160104_122929”  гэсэн нэртэйдүрс бичлэгний 00 минут 04 секундэд бор өнгийн куртиктэй эрэгтэй хүний өмсөж буй бор шаргал өнгийн хүрэм нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хүрэмтэй адил байна.

2.Дүрс бичлэгийн шинжилгээнд ирүүлсэн камерийн бичлэгт дүрслэгдсэн хүний нүүр царайны хувийн онцлог шинж тодорхой харагдахгүй байгаа тул сорви онцлог шинж зэргийг тодорхойлох боломжгүй байна....гэх дүгнэлт

/ хавтаст хэргийн 89 дүгээр хуудас /

 

43.2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Эд зүйл үнэлсэн үнэлгээнд:

 

-№

Эд зүйлийн нэр

Чанар байдлын тодорхойлолт

Үнэлгээ

Тайлбар

Хохирогчийн

Комиссын

11

Гэрийн хаалга, тооно, унь багана

Шинэ

900,000

900,000

 

22

Угаалгын авто машин

Шинэ

 

190,000

 

33

21 инчийн Тошиба маркийн зурагт

Шинэ

 

150,000

 

44

40л-ийн бетон

Шинэвтэр

 

40,000

 

55

20л-ийн бетон

Шинэвтэр

 

20,000

 

66

Өөхөн тос

Шинэвтэр

 

20,000

 

77

Хурганы арьс

Шинэвтэр

 

200,000

 

 

Нийт

 

 

1,530,000

 

 

/хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

 

44.2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Эд зүйл үнэлсэн үнэлгээнд:

 

№№

Эд зүйлийн нэр

Ширхэг

Тус бүрийн үнэ

Үнэлгээ

Хохирогчийн

Комиссын

11

Эмээлийн мөнгөн хяр

2

250,000

500,000

500,000

22

Монгол авдар

2

200,000

400,000

400,000

33

Цоож

2

8000

16,000

16,000

 

Нийт

 

 

 

916,000

 

/2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар хуудас/

 

45.2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Эд зүйл үнэлсэн үнэлгээнд:                               

 

№№

Эд зүйлийн нэр

Гадаад байдлын тодорхойлолт

Үнэлгээ

Нийт

Тоо ширхэг

Хохирогчийн

Комиссын

11

Адууны мах /бүтэн/

Тарган

Нас гүйцсэн гүүний мах нийт 190 кг

1 кг мах 2500 төгрөг

1 кг мах 2500 төгрөг

475,000

22

Хонины мах

Тарган

25кг мах

1 кг мах 3000 төгрөг

1кг мах 3000 төгрөг

75,000

33

Ямааны мах

Тарган

20кг мах

1кг мах 1800 төгрөг

1кг мах 1800 төгрөг

36,000

 

Нийт үнэ

 

 

 

 

586,000

 

/2 дугаар хавтаст хэргийн 58 дугаар хуудас /

 

46.2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Эд зүйл үнэлсэн үнэлгээнд:

 

-№

Эд зүйлийн нэр

Гадаад байдлын тодорхойлолт

Үнэлгээ

Тоо ширхэг

хохирогчийн

Комиссын

11

Ямааны арьс

Сайн

1

5000 төгрөг

5000 төгрөг

22

Хонины арьс

Сайн

7

7000 төгрөг

7000 төгрөг

 

НИЙТ

 

 

 

12,000 төгрөг

 

/2 дугаар хавтаст хэргийн 58 дугаар хуудас /

 

47.2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн №1884 дугаар дүгнэлтэнд:

 

1.Шинжилгээнд хэргийн газрын үзлэгээр шинжээч, Баатарын илрүүлж бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд тэнцэх 2 ширхэг гарын мөр Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсуудтай болон эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй.

/2 дугаар хавтаст хэргийн 110 дугаар хуудас/

 

48.2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Эд зүйл үнэлсэн үнэлгээнд:

 

№№

Эд зүйлийн нэр

Гадаад байдлын тодорхойлолт

Үнэлгээ

Тайлбар

Тоо ширхэг

Хохирогчийн

Комиссын

11

Хонины ууц

Тарган

Нийт 20кг

4000 төгрөг

4000 төгрөг

80,000 төгрөг

22

17-той дугуй 2ш

Шинэвтэр

Нийт 2ш

35,000 төгрөг

35,000 төгрөг

70,000 төгрөг

33

2*3 метр хивс

Шинэвтэр

50,000 төгрөг

50,000 төгрөг

50,000 төгрөг

 

Нийт

 

 

 

 

200,000 төгрөг

 

/2 дугаар хавтаст хэргийн 122 дугаар хуудас /

 

49.2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн №856 дугаар дүгнэлтэнд:

 

1.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 1, 2, 3, 4 гэж дугаарласан 8 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Шинжилгээнд 5 гэж дугаарлан ирүүлсэн гарын мөр адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй.

2.Шинжилгээнд тэнцэх 6 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд MN004810000372 гэсэн бүртгэлийн дугаартай Пүрэвдорж овогтой Мөнхбаяр гэсэн нэрээр, MN0045100003788 гэсэн бүртгэлийн дугаартай Пүрэвжав овогтой Мөнхбаяр гэсэн нэрээр, MN0036100004227 гэсэн бүртгэлийн дугаартай Баатархүү овогтой Шатархүү гэсэн нэрээр, MN0000ШШГ02715 гэсэн бүртгэлийн дугаартай Мөнхбаяр овогтой Пүрэвдорж гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын дунд, ядам, чигчий хурууны хээтэй тохирч байна.

3.Гарын хээний нэгдсэн санд MN004810000372 гэсэн бүртгэлийн дугаартай Пүрэвдорж гэсэн нэрээр,    MN0045100003788 гэсэн бүртгэлийн дугаартай Пүрэвжав овогтой Мөнхбаяр гэсэн нэрээр, MN0036100004227 гэсэн бүртгэлийн дугаартай Баатархүү овогтой Шатархүү гэсэн нэрээр, MN0000ШШГ02715 гэсэн бүртгэлийн дугаартай Мөнхбаяр овогтой Пүрэвдорж гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн санд 2016-007-ХӨВ гэсэн бүртгэлийн дугаартай 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн сум 9-2-8 тоотод хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгийн 2 ширхэг гарын мөртэй тохирч байна.... гэх дүгнэлт

/2 дугаар хавтаст хэргийн 165 дугаар хуудас /

 

50.2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн №016 дугаар дүгнэлтэнд:

1.Хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдээс 1,2,4,6,8,9,10,17,21,22 гэж дугаарласан мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 2016-005-БНХ-1 гэж дугаарласан мөр Папилон санд MN38100006617 дугаараар бүртгэлтэй Жанчив овогтой Уранчимэгийн зүүн гарын эрхий хурууны хээгээр үүсгэгдсэн байна.

3.2016-005-БНХ-2,3,4,5,6,7,8,9,10 дугаартай мөрүүд нь хайлтын илэрцгүй байна....гэх дүгнэлт

/2 дугаар хавтаст хэргийн 245 дугаар хуудас /

 

51.2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн №043 дугаар дүгнэлтэнд:

 

1.Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан 1,2,4,6,8,9,10,17,21,22 гэж  дугаарлан ирүүлсэн гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 2016-005-БНХ-1,2 дугаартай гарын мөр нь Жанчив овогтой Уранчимэгийн зүүн гарын эрхий хурууны дардастай, 2016-005-БНХ-3 дугаартай гарын мөр нь Баасанжав овогтой Идэрмөнхийн баруун гарны эрхий хурууны дардастай, 2016-005-БНХ-10 дугаартай гарын мөр нь нэгдсэн санд MN004810000372, MN0000ШШ02715, MN004810000699, MN0036100004227 гэсэн дугааруудаар 5 удаагийн бүртгэлтнй Пүрэвдорж овогтой Мөнхбаярын баруун гарын ядам хурууны хээгээр үүсгэгдсэн байна. Харин 2016-005-БНХ-4,5,6,7,8,9 дугаартай мөрүүд нь хайлтын илэрцгүй байна.....гэх дүгнэлт

/3 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудас/

 

            52.2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн №007 дугаар дүгнэлтэнд:

            1.Хэргийн газрын бэхжүүлж авсан 1,2,4,5 дугаартай гарын мөр шиинжилгээнд тэнцэнэ.

            2.1,2 дугаартай гарын мөр нь ПЖ85050413 регистрийн дугаартай Пүрэвдоржийн Мөнхбаярын зүүн гарын чигчий, ядам хурууны дардастай тохирч байна.

            3.Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөр нь өмнө үйлдэгдсэн эзэнгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөртэй тохирохгүй байна....гэх дүгнэлт

/3дугаар хавтаст хэргийн 89 дүгээр хуудас /

 

53.2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №1330 дугаар дүгнэлт:

 

            1.Шинжилгээнд ирүүлсэн CD–нд бичигдсэн дүрс бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэхгүй...гэх дүгнэлт /3 дугаар хх-ийн 187 дугаар тал/ зэрэг болно.

 

       Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараахи дүгнэлтийг хийв.

 

  Галбихан овогт Пүрэвдоржийн Мөнхбаярыг Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байх мөн сумын иргэн Г.Одхүүгийн гэрт нэвтэрч, төслийн зуух 2 ширхэг, цахилгааны шар өнгийн уртгасгагч залгуур зэргийг хулгайлж 825.000 төгрөгийн хохирол учруулсан,

 -2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн 2-ын 152 тоотод оршин суух, иргэн Г.Батсайханы гэрт нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, монетен ээмэг 1 хос, савхин куртка зэргийг хулгайлж, 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан,

 -2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн “Айраг”-ийн 9-ийн 19 тоот хашаанд оршин суух, Б.Жаргалсайханы гэрт нэвтэрч эмээлийн мөнгөн хяр 2 ширхэг, том инчийн зурагт, угаалгын машин, 2 ширхэг бетонтой өөхөн тос, хурганы арьс 40 ширхэг зэргийг хулгайлж 1.130.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн өдрөө мөн аймаг сумын мөн хашаанд оршин суух Б.Ууганаагийн гэрт нэвтэрч, Монгол гэрийн иж бүрэн мод хулгайлж, 900.0 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр байгийн “Төмөртэй”-н 6-гийн 5 тоотод оршин суух Я.Цэндсүрэнгийн амбаарт нэвтэрч 586.000 төгрөгийн үнэ бүхий малын мах хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын 26-наас 2016 оны 1 дүгээр сарын 2-ны /эзгүй байх/ хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн 18 тоотод оршин суух, Т.Азбаярын гэрт нэвтэрч, үхрийн бүтэн мах, үхрийн 2 гуя зэргийг хулгайлж, 1.500.0 сая төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн 1 дүгээр хэсэг 2 тоотод оршин суух, А.Эрдэнэсайханы гэрт нэвтэрч, 354.44 төгрөгийн ямааны гулууз болон үхрийн өрөөл мах зэргийг хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын 27-ноос 2016 оны 1 дүгээр сарын 10-ны хооронд /эзгүй байх хугацаанд/  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Дөрвөлжин”-гийн 4 дүгээр хэсэг, 9 тоотод оршин суух, Ч.Алдармаагийнг гэрт нэвтэрч 622.500 төгрөгийн малын мах хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын дундуур Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Гэгээн шавь”, 6 дугаар багийн 5 дугаар хэсэг 14 тоот хашаанд оршин суух, мөн сумын иргэн Ж.Уранчимэгийн гэрт нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, төмөр мэлхий 3 ширхэг, зэс тогоо 1 ширхэг, шармал данх 1 ширхэг, зэс домбо 2 ширхэг зэрэг 845.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

-2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 2-ын 8 тоотод оршин суух, иргэн П.Баянбилэгийн гэрт нэвтэрч, зурагт, суурин комьпютор, зөөврийн компьютор, мөнгөн аяга, мөнгөн бүс, оёдлын гар машин, 40 литрийн бетон зэрэг 1.895.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

-2016 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин” нэртэй зоогийн газар нэвтэрч 43 инчийн зурагт, архи, пиво, цаг, цүнх, тамга зэрэг нийт 1.138.5000 төгрөгийн эд зүйл хулгайлсан зэрэг 11 удаагийн үйлдлээр орон байранд хууль бусаар нэвтэрч бүгд 10.838.400 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд хууль сануулж авсан хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үзэж, нотолгооны эх сурвалжаа болголоо.

  Хохирогч нар нь гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийн тодорхойлж чадахгүй байгаа ба алдагдсан эд зүйлийнхээ талаар л мэдүүлж байгаа бөгөөд тухай бүрийн орон нутгийн үнийн комиссийн үнэлгээг гаргаж хулгайлагдсан эд зүйлээ нэг бүрчлэн үнэлүүлсэн байгаа нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдалтай нийцэж байгаа тул  гэмт хэргийг хэзээ хэн үйлдсэн болохыг нотолж байгаа хэрэгсэл мөн гэж үзсэн болно. Эдгээр байдлууд нь гэрчүүдийн мэдүүлгүүдтэй тохирч байхаас гадна шинжээчийн дүгнэлттэй нийцсэн байна. Зарим эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн байгаа нь гэмт хэргийн талаар нотлогдсон гэж үзэх боломжийг бүрдүүлж байна.

       Иймд Пүрэвдоржийн Мөнхбаярыг 11 удаагийн үйлдлээр хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл бүрдсэн гэж шүүх дүгнэв. 

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж заажээ.

      П.Мөнхбаярын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “гэмт хэргийн бүх шинжийг агуулсан нь шүүхээр тогтоогдсон” тул мөн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ” гэсэн хуулийн гарцаагүй байх зарчмыг баримтлан Мөнхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл зохино.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохиролын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.

        Шүүгдэгч П.Мөнхбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу хорих ялын хугацаа дуусахаас 4 сар, 25 хоногийн өмнө өршөөгдөн суллагдсан боловч эргээд хулгайн гэмт хэрэг үйлдэж эхэлсэн ба хэд хэдэн аймаг дамжин гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө нь ийм төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж шүүхээр ял шийтгэгдэж байсан зэрэг нь шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхой харуулж байна.

    Иймээс шүүгдэгч П.Мөнхбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 11 иргэний хохирол болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон нэр бүхий 2 иргэний эд хөрөнгийн хохиролыг барагдуулаагүй тул шүүгдэгчээс холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гаргуулахаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Мөнхбар нь 11 удаагийн үйлдлээр иргэдэд нийт 10.838.400 төгрөгний хохирол учруулсанаас 2.425.000 төгрөгийн эд зүйлийг буцаан төлсөн, төлөгдөөгүй 8.413.400 төгрөг үлдсэн байгааг Иргэний хуулийн холбогдох заалтуудыг баримтлан шүүгдэгч П.Мөнхбаяраар төлүүлбэл зохино.

Мөн 1.206.000 төгрөгийн эд хөрөнгийн хохиролыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон нэр бүхий 4 иргэнд төлөхөөр байгаа нь 4 дүгээр хавтаст хэргийн 258 дугаар талд авагдсан баримт болон хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгүүд, эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон баримтууд өөр бусад баримт сэлтүүдээр тогтоогдсон тул эдгээр хохирол, төлбөрийг хохирсон иргэдэд шүүгдэгч Мөнхбаяраар төлүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.  

            Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Мөнхбаярт шүүхээс оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн нэр дээр бүртгэгдсэн өмч хөрөнгөгүй зэрэг байдлыг нь харгалзан энэ хуулинд заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

        Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс  өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 157 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал нь хэрэгт үлдээх, өөрийнх нь өмсөж явсан гэх хэргийн газраас олдсон, богино хормойтой бор өнгийн хилэн курткийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоож, хохирол, төлбөрийг Мөнхбаяраас гаргуулж хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нэг бүрт зохих хуулийг баримтлан олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.   

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Галбихан овогт Пүрэвдоржийн Мөнхбаярыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “Орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Галбихан овогт Пүрэвдоржийн Мөнхбаярт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Пүрэвдоржийн Мөнхбаярын эдлэх 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, өөрийнх нь өмсөж явсан гэх хэргийн газраас олдсон, богино хормойтой бор өнгийн хилэн курткийг мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар ялтан П.Мөнхбаяраас нийт 8.413.400 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 152 тоотод оршин суух, Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралд жолооч ажилтай, Бүрэн овогт Хунгуугийн Батсайханд 1.030.000 төгрөг,   Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, “Айраг”-ийн 9-ийн 19 тоотод оршин суух, малчин Сэрээ овогт Батбилэгийн Жаргалсайханд 500.000 төгрөг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, “Төмөртэй”-н 6-гийн 5 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, Ядамсүрэнгийн Цэндсүрэнд 598.000 төгрөг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, “Боловсрол” хороололын 12 дугаар байрны 2 тоотод оршин суух, “Хунша” ХХК-д жолооч ажилтай, Хошуут овогт Төмөрбаатарын Азбаярт 1.500.000 төгрөг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Канад” хаус 1-ийн 4 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Шарнууд овогт Алтангэрэлийн Эрдэнэсайханд 354.400 төгрөг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Дөрвөлжин”-гийн 4-ийн 9 тоотод оршин суух, тус тус аймгийн Авто тээврийн үндэсний төвд үйлчлэгч ажилтай, Хоньчин овогт Чимэдийн Алдармаад 622.500 төгрөг,  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Гэгээн шавь” 6 дугаар баг, 5-ын 14 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Халх сан овогь Жанчивын Уранчимэгт 845.000 төгрөг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 2-ын 8 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Вангийн жүд овогт Пагмын Баянбилэгт 1.895.000 төгрөг,  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, “Нарлаг” хороолол 2 дугаар байрны 10 тоотод оршин суух, “Баянцахилдаг” ХХК-ний захирал ажилтай Түдэв овогт Дэлгэрсуурийн Нандинтуяад 1.068.500 төгрөг тус тус олгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар Мөнхбаяраас 1.206.000 төгрөг гаргуулж, Эд хөрөнгөнд нь хохирол учруулсан иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 1 дүгээр хэсэг, 18 дугаар байрны 39 тоотод оршин суух, “Хас марк” ХХК-ний захирал ажилтай, Боржигон овогт Ганболдын Одхүүд 520.000 төгрөг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, “Айраг”-ийн 9-ийн 19 тоотод оршин суух, малчин Сэрээ овогт Батбилэгийн Жаргалсайханд 416.000 төгрөг, Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд оршин суух хаягтай, 99533330 дугаарын гар утастай, Баатархүүгийн Баятбаярт 70.000 төгрөг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, “Нарлаг” хороолол 2 дугаар байрны 10 тоотод оршин суух, “Баянцахилдаг” ХХК-ний захирал ажилтай Түдэв овогт Дэлгэрсуурийн Нандинтуяад 200.000 төгрөг тус тус олгохоор тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Пүрэвдоржийн Мөнхбаярын 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс  өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 157 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

7.Ялтан П.Мөнхбаярт урд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар  зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл,  тогтоолын хувийг  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.НАЦАГДОРЖ