Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0628

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Г  аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Б  ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг Г  аймгийн Засаг даргад даалгах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Г  аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 113/2022/0010/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        1. Нэхэмжлэгч Б ХХК нь Г  аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Б  ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг Г  аймгийн Засаг даргад даалгуулах-аар маргасан байна.

2. Г  аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06           дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг баримтлан Б  ХХК-ийн гаргасан Г  аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Б  ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Б  ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг Г  аймгийн Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Манай компани 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Г  аймгийн Шивээговь сумын нутагт орших Д  толгой гэх газарт 182.76 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан бөгөөд Г  аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжаар ГСА00009 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших болсон. Гэвч Г  аймгийн Засаг дарга 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр А/175 дугаар захирамж гарган “Б ”ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжийг хүчингүй болгож, манай компанийн эрхэд хууль бусаар халдсан үйлдлийг гаргасан байдаг. Үүнийг “Б ” ХХК эс зөвшөөрч Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Б ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Г  аймгийн Засаг даргын 2020 оны А/175 дугаар захирамжийг хүчингүй болгосон байдаг. Дээрх шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-т заасан үндэслэлээр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч Г  аймгийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Улмаар Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсаны дараа 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г  аймгийн Засаг дарга А/08 дугаар захирамж гаргаж, “Б ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрээ хүчингүй болгож, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлийн эрхийг сэргээсэн байдаг. Г  аймгийн Засаг дарга 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж гарган “Б ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгон, манай компанийн эрхэд хууль бусаар халдсан үйлдлийг дахин гаргасан тул “Б ” ХХК-иас Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3.2. ... Г  аймгийн Засаг дарга нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаартай захирамжийн захирамжлах нь хэсэгтээ “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлалаар “Э  М ” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Г  аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Д  толгой” гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэлгүйгээр, дахин өргөдөл гаргахыг шаардсан аймгийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоосныг баримтлан хууль бус үйлдлээрээ “Б ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл өлгосон аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлал нь манай зөвшөөрлийг цуцлах агуулгагүй буюу түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгуулах агуулгатай болохоос “Б ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар огт дурьдаагүй. Энэ талаар Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийдвэрт маш тодорхой дурьдсан. Тодруулбал, Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр Г  аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ шүүх “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоол болон Г  аймаг дахъ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/762 дугаар албан бичиг зэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 134, 135 дугаар зүйлд заасан “захиргааны актыг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох, эсхүл захиргааны акт гаргахыг даалгах тухай” шаардлага тусгаагүй буюу биелүүлэхийг шаардаагүй байхад “шүүхийн шийдвэрийг биелүүлж 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон” гэх нь үндэслэлгүй. Г  аймгийн Засаг дарга нъ “Э  М ” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гаргуулах, аймаг болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс санал авах зэрэг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай ажиллагааг гүйцэтгээгүй атлаа “Б ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь “шүүхийн шийдвэр биелүүлэх зорилготой нийцэхгүй байна ” гэж дүгнэсэн.

            3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвап түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр "‘Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 он 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолд заасан үндэслэлээр “Б ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь үндэслэлгүй” гэх дүгнэлт хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсээр байхад дахин яг тэр үндэслэлээр шийдвэр гаргаж, “Б ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байхад Гэтэл Г  аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай шүүхийн шийдвэртээ агуулгын хувьд адил, гэхдээ хууль зүйн үндэслэл өөр гэж ойлгомжгүй дүгнэлт хийнэ, өмнө нь гаргасан шийдвэрээ үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.

            3.4. ... Г  аймгийн Засаг дарга нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26, 27 дугаар зүйлд заасныг бүрэн хэрэгжүүлээгүй буюу “Б ” ХХК-д сонсох ажиллагааг огт хийгээгүй. Энэ талаар Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “...Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гээд 28.1.5-д “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” гэж заасныг, энэ хэсгийн 10.8-д заасан үйл баримттай харьцуулан тайлбарлавал, аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамжид дурдсан үндэслэлийн хүрээнд, энэ тохиолдолд заавал сонсох ажиллагаа явуулахыг шаардахгүй” гэж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Г  аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамж нь “Б ” ХХК-ийн эрх ашиг сонирхлыг шууд хөндөж байгаа учир Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг заавал баримтлах ёстой ба Г  аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамж нь захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа ойлголт огт биш бөгөөд гагцхүү захирамжийнхаа үндэслэх хэсгийг шүүхийн шийдвэрээр тайлбарласан төдий байхад шүүх хариуцагч буюу хэргийн оролцогчийн тайлбарлаагүй, маргаагүй үндэслэлээр өмнөөс нь тайлбарлаж Захиргааны байгууллагын талд илтэд давуу байдал бий болголоо.

            3.5. Түүнчлэн Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “10.26 Нөгөөтэйгуур аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдриин А/1437, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/456 дугаар албан бичиг болон “Б ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21/010, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 22/0401 дүгээр албан бичгийн агуулгыг тус тус узэхэд захиргааны зүгээс дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлж “Э  М ” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгох ундэслэл, шаардлагын талаар “Б ” ХХК-д биечлэн уулзах, бичгээр тайлбар гаргах зэргээр саналаа илэрхийлэх боломж олгож, хариуд нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс тодорхой байдлаар санал шаардлага хүргүүлж, гүйцэтгэх захиралтай биечлэн уулзаж байсан болох нь шүүх хурапдаанд гаргасан хариуиагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон маргааны үйл баримтын хүрээнд хэрэгт иуглуулсан бичгийн нотлох бауимтаар тогтоогдож байх тул энэ хсгийн 7.3-д заасан “сонсох ажиллагаа огт явуулаагүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм ” гэх шүүхийн дүгнэлт хэт өрөөсгөл, бодит байдалтай нийцэхгүй байна. Г  аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1437, албан бичиг болон Б  ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны албан бичгийн дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 06 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд улмаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г  аймгийн Засаг дарга А/08 дугаар захирамж гаргаж, “Б ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрээ хүчингүй болгож, эрхийг нь сэргээсэн тул “Б ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудал байхгүй гэж нэхэмжлэгчийн хувьд ойлгож байсан. Харин Г  аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/456 дугаар албан бичгийн утга агуулга ойлгомжгүй тул тодруулан тодорхой мэдээлэл өгөхийг хүсч Б  ХХК-ийн зүгээс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 22/0401 дүгээр албан бичгийг хүргүүлсэн болохоос Б  ХХК-ын тусгай зөвшөөрлийг цуцлах талаар дурьдсан зүйл огт байгаагүй юм. Гэтэл шүүх нөхцөл байдлыг буруугаар тайлбарлан, бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

            3.6. Г  аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжаар “Э  М ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудыг зөрчсөн. Энэ талаар Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийдвэртээ дурьдсан боловч, уг захирамжийг хүчингүй болгохгүйгээр илтэд гуравдагч этгээдийн талд шийдвэрлэж, хууль ёс, шударга ёсыг зөрчсөн. Г  аймгийн Засаг дарга нь “Э  М ” ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо аймгийн Засаг дарга өргөдлийг хүлээн авч бүртгэх, анхан шатны шүүлт хийх, хориглолт ба давхцал байгаа эсэхийг тогтоолгох цахим өргөдлийг ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, дүгнэлт авах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авах, тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргах гэсэн бие даасан дамжлага бүхий үе шатуудаас бүрдэх ба урьдах шаардлагыг хангасан тохиолдолд дараагийн шаардлагыг шалгах горимыг зөрчиж хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “40.16.2 Г  агшгийн Засаг дарга нь ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн 2021 оны 8/4765 дугаар албан бичгээр ируүлсэн дүгнэлтийг хүлээн авсны дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1439, А/1440 дугаар албан бичгийг үйлдэж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус санал авахаар хургүүлсэн. 10.16.3 Үүний хариуд “Э  М ” ХХК-д Шивээговь сумын нутагт орших “Д  толгой” нэртэй газарт 187.42 га талбайд тугээмэл тархацтай ашит малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлиээд боломжгүй гэж шийдвэрлэснийг тус Хурлын даргын 2022 оны 01 дугээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр уламжилсан. 10.16.4 Мөн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “түгээмэл тархаитай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй санал өгөх”-өөр шийдвэрлэж, тус Хурлын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/243 дүгээр апбан бичгээр аймгийн Засаг даргад хариу мэдэгджээ” гэж дурьдсан. Шивээговь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай “Санал өгөх тухай” тогтоолоор “Э  М ” ХХК-д 182.76 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хэлэлцээд боломжгүй гэж шийдвэрлэснийг тус Хурлын даргын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр уламжилсан зэргээс үзэхэд тухайн орон нутгийн иргэдийн хүсэл зориг нь “Э  М ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох асуудлыг дэмжихгүй, “Э  М ” ХХК-д өөрийн оршин суугаа нутагтаа тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн санал өгсөөр байхад буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална” гээд 12.1.2-д “улсын болон орон нутгийн ашиг сонирхлыг хослуулах”, 12.1.4-д “нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх”, 12.1.6-д “иргэдийн саналыг харгалзан үздэг байх”, 12.1.8-д “асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах” гэж заасныг зөрчиж аймгийн Засаг дарга нь тусгай зөвшөөрөл олгож, үүнийг нь шүүх дэмжиж байгаа нь үндэслэлгүй.

            3.7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...Э  М  ХХК-ийн гаргасан өргөдлийг шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох дүгнэлтийг хүлээн авч, улмаар хоёр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын тэргүүлэгчдээс санал авах зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай ажиллалааг явуулсны дараа аймгийн Засаг дарга 2022 оны А/157 дугаар захирамжийг гаргажээ” гэх дүгнэлт нь үндэслэлгүй юм. “Б ” ХХК нь Г  аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжаар ГСА00009 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших болж, хуульд зааснаар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байхад Г  аймгийн Засаг дарга 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжаар Э  М ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Нэг тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно” гэж заасныг зөрчиж, “Б ” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд уг талбай дээр өөр бусад этгээд эзэмших бололцоотой эсэх асуудлаар ажиллагааг явуулж, Э  М  ХХК-д хууль бус давуу байдал олгосон.

            3.8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “... нэхэмжлэгч нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахдаа, хүсэлт хавсаргасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулаагүй, тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хавсаргаагүй зэргээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.4-д заасан баримтыг зохих ёсоор бүрдүүлээгүй байх тул хуулийн 16.2-т заасан шаардлагыг хангаагүй дүгнэх үндэслэлтэй” гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Б  ХХК нь Г  аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжаар ГСА00009 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших болж, хуульд зааснаар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байхад Г  аймгийн Засаг дарга 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр А/175 дугаар захирамж гарган “Б ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжийг хүчингүй болгож, манай компанийн эрхэд хууль бусаар халдсан үйлдлийг гаргасан байдаг. Үүнийг манай компани эс зөвшөөрч Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Б ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Г  аймгийн Засаг даргын 2020 оны А/175 дугаар захирамжийг хүчингүй болгосон байдаг. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г  аймгийн Засаг дарга А/08 дугаар захирамж гаргаж, “Б ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрээ хүчингүй болгож, “Б ” ХХК-ийн 3 жилээр авсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дахин сэргэсэн бөгөөд тусгай зөвшөөрөл сэргэсэн даруйд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж, сунгах хүсэлтээ дуусахаас нь 30 хоногийн өмнө өгөх хуулийн шаардлага тавигдсан.

            3.9. Үндсэндээ бол манай компани тусгай зөвшөөрлийг Г  аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжаар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаатайгаар анх авсан 3 жилийн хугацааны дийлэнх хугацаанд буюу хуанлийн 1 жил 7 сар 13 өдрийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийн маргаан шүүх дээр хянагдаж байсан. Түүнчлэн нийтэд илэрхий болсон Ковид-19 цар тахлын улмаас иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа байтугай төрийн үйл ажиллагааг хүртэл зогсоосон байхад шүүх бодит нөхцөл байдлыг харгалзалгүй, шууд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2.1-т “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гээд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “...Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс үргэлжлүүлэн тооцоход, манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болохоор байна.

            3.10. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 11.7-т “...энэ тохиолдодл тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцохоор хуульчилсан гэж тайлбарлаж хэрэглэх тул хугацаа сунгуулах хүсэлт гаргахыг шаардахгүй болохыг тэмдэглэв” гэж дурьдсан боловч уг хуулийн зохицуулалтыг хэрхэх талаар огт дүгнээгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг  бүхэлд нь хянав.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Г  аймгийн Шивээговь сумын нутагт орших “Д” нэртэй газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Г  аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийг  тус аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамжаар хүчингүй болгож, түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжаар “Э  М ” ХХК-д олгожээ.

2.2. Нэхэмжлэгч Б ХХК-иас үүнийг эс зөвшөөрч ... Г  аймгийн Засаг дарга 2022 оны А/157 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр бус, хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэр гаргасан. Мөн тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдөл гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж, албан ёсоор хариу өгөөгүй ... Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр ... Б  ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсээр байхад ижил үндэслэлээр манай компаний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжаар “Э  М ” ХХК-д Шивээговь сумын Д  толгойд 182.76 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон гэж, Г  аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/157, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг Г  аймгийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

2.3. Хариуцагчаас “...анхнаасаа аймгийн Засаг даргын А/180 дугаар захирамж гарах ёсгүй байсан учраас өөрийн эрх хэмжээний хүрээнд буюу Захиргааны ерөнхий хуулийг баримтлан А/157 дугаар захирамж гарган өмнөх А/180 дугаар захирамжаа хүчингүй болгосон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалттай “Б ” ХХК бол хамгийн түрүүлж өргөдөл гаргасан гэдэг шаардлагыг хангахгүй. Түрүүлж гөргөдөл гаргасан “Э  М ” ХХК-ийн өргөдлийг шийдвэрлээгүй байж дахин “Б ” ХХК-иас өргөдөл хүлээн авч, шийдвэрлэсэн нь Засаг даргын хууль бус үйлдэл. “Э  М ” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, “Б ” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөдлөө гаргасан. Хамгийн түрүүнд өргөдөл өгсөн “Э  М ” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгосон иргэдийн Хурал ямар шийдвэр гаргахаас үл хамаарч аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд А/157 болон А/192 дугаар захирамж гаргасан нь хуульд нийцсэн гэж маргажээ.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Э  М ” ХХК, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Б ” ХХК нь Г  аймгийн Шивээговь сумын нутагт орших “Д ин толгой” гэдэг газар 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл тус тус  гаргасан байна.

2.5. Өргөдлийг Г  аймгийн Засаг даргаас хүлээн авч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүлт хийж улмаар аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар оруулж “Б ” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дэмжсэн саналыг ирүүлсэнийг үндэслэн Г  аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжаар “Б ” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэжээ.

2.6. Дээрх захирамжийг “Э  М ” ХХК эс зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Г  аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Г  амйгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасаныг тус  шүүхээс  “...хариуцагч Г  аймгийн Засаг дарга “Э  М ” ХХК болон “Б ” ХХК-иудын гаргасан хүсэлтийг шаардлага хангасан гэж бүртгэсэн тохиолдолд хамгийн түрүүлж хүсэлт гаргасан “Э  М ” ХХК-ийн өргөдөлд дурдсан талбай нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан давхцалтай эсэхийг тогтоолгохоор төрийн захиргааны байгууллагад хандаж хариу авсны дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авч тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг шийдвэрлэх байжээ” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд болон тэдгээрийн өмгөөлөгч хэн аль нь гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.7. Улмаар “Э  М ” ХХК-иас Г  аймгийн Засаг даргад холбогдуулан “Э  М ” ХХК 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Г  аймгийн Засаг даргад Г  аймгийн Шивээговь сумын нутагт орших “Д  толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох, уг өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, өргөдлийг шийдвэрлэхийг Г  аймгийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргасан.

2.8. Г  аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр “Г  аймгийн Шивээговь сумын нутагт орших “Д  толгой” гэх 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, “өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг шийдвэрлэхийг Г  аймгийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг “...2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Г  аймгийн Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Э  М ” ХХК-д хандан “Мэдэгдэл хүргүүлэх тухай” А/294 дүгээр албан бичгээр “...түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд дахин өргөдөл хүлээн авах боломжтойг үүгээр мэдэгдэж байна” гэж, мөн тус аймгийн Засаг даргаас “Э  М ” ХХК-д хандан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/434 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “...”Э  М ” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд аймгийн Засаг даргын зүгээс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/1136 дугаартай хайгуулийн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай мэдэгдсэн албан бичгээр хариу хүргүүлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг хэрэгжүүлнэ үү” гэсэн албан бичгийг тус тус хүргүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хуулийн дээрх заалтыг зөрчиж түрүүлж гаргасан тус компанийн өргөдлийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.9. Дээрх шүүхийн шийдвэрт “Э  М ” ХХК-иас давж заалдах гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 596 дугаар магадлалаар “...Г  аймгийн Шивээговь сумын “Д  толгой” гэх газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэж, Улсын Дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолоор “...Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг түрүүлж гаргасан хууль зүйн фактыг өөрчлөхгүй буюу үгүйсгэхгүй, харин ч нэхэмжлэгчийн түрүүлж гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэлгүйгээр гуравдагч этгээд “Б ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон ... түрүүлж өргөдөл гаргасан “Э  М ” ХХК-ийн өргөдлийг эхэлж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ёстой байтал, “нэхэмжлэгч, гуравдагч этгээд нь дахин өргөдөл гаргах ёстой” гэж татгалзсан хариу өгсөн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг буруугаар хэрэгжүүлсэн байна” гэж дүгнэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлал нь манай тусгай зөвшөөрлийг цуцлах агуулгагүй, түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэх агуулгатай ... Мөн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолд заасан үндэслэлээр Б  ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэх дүгнэлт хуулийн хүчин төгөлдөр болсон ... 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Г  аймгийн Засаг дарга А/08 дугаар захирамж гарган, Б ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрээ хүчингүй болгож, эрхийг нь сэргээсэн тул манай компаний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудал байхгүй гэж нэхэмжлэгчийн хувьд ойлгож байсан ... Иймд Б ХХК-ийн Г  аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг тухайд:

2.11. Шүүхийн шийдвэрүүд гарсаны дараа Г  аймгийн Засаг дарга “Б ” ХХК-д 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр А/180 дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон захирамжаа 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд  “Б ” ХХК-иас Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч Г  аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцээд 08 дугаар шийдвэрээр ... хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах нэрийдлээр, хуулийн этгээдийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35, 37 дугаар зүйлд үл хамаарах үндэслэлээр дуусгавар болгохдоо Захиргааны ерөнхий хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан шийдвэр гаргах үндэслэл, журмыг баримтлаагүйн улмаас нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх”-ийг зөрчсөн байна” гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г  аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэрт хариуцагч болон гуравдагч этгээд “Э  М ” ХХК аль аль нь давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.12. Гэтэл хуулийн хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шийдвэр байсаар байхад үндэслэл нь өөр  гэж дүгнэж, нэхэмжлэгч Б ХХК-ийн “Г  аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Б  ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг Г  аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2.13. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төрийн захиргааны байгууллага ... Засаг даргын саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ” гэж, 14.4-т “Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан.

2.14. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дээрх хууль болон шүүхийн шийдвэрүүдэд дурдсан ажиллагааг хийгдсэн гэж үзэхээргүй байна. Тухайлбал:

Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 8/4765 дугаар албан бичгээр ... Э  М  ХХК нь Э  М  нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-42000028 бүртгэлийн дугаартай 182.76 гектар талбай давхцалгүй гэх албан тоотыг Г  аймгийн Засаг даргад ирүүлсэн боловч уг дүгнэлтэд Э  М ХХК-ийн хуулийн этгээдийн нэрийг Э  М гэж алдаатай бичигдэж, хуулийн этгээдийн зөвтгөсөн нэрээр Г  аймгийн Засаг даргаас шүүлт хийлгэхээр албан бичиг дахин явуулсан байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газраас Э  М ХХК-ийн нэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай давхцалтай эсэхэд дахин шүүлт хийж хүргүүлсэн гэж үзэхээргүй байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаар аймгийн Засаг дарга Э  М ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авахаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1439, А/1440 дугаар албан бичгүүдээр аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлжээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцээд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр ... олонхын саналаар Э  М  ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй гэх, Г  аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолоор ... Э  М  ХХК-д ... хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж тус тус шийдвэрлэж, аймгийн Засаг даргад хариу мэдэгдсэн байна.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д нутгийн өөрийн удирдлага гэж иргэд шууд, эсхүл нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуульд заасан орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг ойлгоно, 28 дугаар зүйлийн 28.1-д Нутгийн өөрөө удирдах ёс гэж иргэд нийтлэг ашиг сонирхолдоо нийцүүлэн шууд буюу энэ хуульд заасан өөрийн төлөөллийн байгууллага, түүнд тайлагнадаг гүйцэтгэх удирдлагаар уламжлан тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрх, бодит чадвартай байхыг ойлгоно, 35 дугаар зүйлийн 35.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 35.1.8-д ...эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, 35.1.17-д хуульд заасан бусад бүрэн эрх хэрэгжүүлнэ гэж заасан байх тул уг хуулийн шаардлагыг хариуцагч Г  аймгийн Засаг дарга биелүүлсний үндсэн дээр өргөдлийг шийдвэрлэх байтал холбогдох ажиллагааг хийлгүйгээр, Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжсэн санал ирсэн тохиолдолд Э  М ХХК-д тусгай зөвшөөрөл олгох байтал Засаг даргын эрх хэмжээний асуудал гэж үзэж гуравдагч этгээд Э  М ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Хэдийгээр аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэх боловч бодит байдал дээр мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-д заасныг биелүүлээгүй байх бөгөөд өмнөх шүүхийн шийдвэрт дурьдсан ажиллагааг хийлгүйгээр, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал буюу нутгийн иргэдийн нийгмийн асуудлын талаарх шийдвэрийг харгалзалгүйгээр аймгийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгох эсэх түүний бүрэн эрх гэж үзэж, Г  аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, маргаан бүхий талбайд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжаар  “Э  М ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар түрүүлж гаргасан Э  М ХХК-ийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэх ажиллагааг явуулж, хуульд нийцсэн тохиолдолд нэхэмжлэгч Б ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэхээр байна.

3. Түүнчлэн нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... тусгай зөвшөөрлийг Г  аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжаар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаатайгаар анх авсан. 3 жилийн хугацааны дийлэнх нь буюу 1 жил 7 сар 13 өдрийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийн маргаан шүүх дээр хянагдаж байсан. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэх давж заалдах гомдлын тухайд:

3.1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д ... тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж тус тус зааснаас үзэхэд Б ХХК-ийн ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд харгалзах хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцохоор байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Г  аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамжаар ... тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэлгүйгээр, дахин өргөдөл гаргахыг шаардсан аймгийн Засаг даргын үйлдэл хууль бус байсан болохыг тогтоосныг баримтлан Б  ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжаар Б ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар захирамжаар... 2020 оны А/175 дугаар захирамжаа хүчингүй болгосон байна.

3.3. Энэ талаар анхан шатны шүүх ...Нэхэмжлэлийн өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн дийлэнх хугацаанд шүүхийн маргаантай байсан ба 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс үргэлжлүүлэн тооцоход хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болохоор байна гэж дурдсан нь үүнийг илэрхийлэх ба энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцохоор хуульчилсан гэж тайлбарлан хэрэглэх тул хугацаа сунгуулах хүсэлт гаргахыг шаардахгүй гэх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

3.4. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүх хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай.

3.5. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь хэсэгт “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах ..., 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх хэсэгт “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах”, 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсэгт “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”,  11 дүгээр зүйлийн 11.2.6 дахь хэсэгт  “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн гүйцэтгэлийг хянах”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлнэ”, 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах”, 16 дугаар зүйлийн 16.1 “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 10 болон 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд Г  аймгийн Засаг даргад гаргасан ... Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтийг тус тус гаргажээ.

3.6. Гэтэл уг хүсэлтийг Г  аймгийн Засаг дарга нь шийдвэрлэлгүйгээр Танай 2019 оны А/180 дугаар захирамж хүчингүй болсон тул танай байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй гэх хариу өгсөн тул дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлтийг хуульд нийцүүлэн, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байх тул “Б ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг Г  аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Г  аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Г  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дугаар зүйлийн 6.3, 11.2, 14.1, 14.2, 14.4, 15.1, 15.1.3, 16.1-д заасныг  тус тус  баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б ХХК-ийн Г  аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, “Б ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, “Б ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагч Г  аймгийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

 

                                    ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ