Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0057/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй, Иргэдийн төлөөлөгч Н.Ганцоож, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, Хохирогч ***** Хохирогчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, О.Одхүү, Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт***** овогтой ***** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000778 дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,*****, /регистрийн дугаар: /, Дархан-Уул аймагт 1977 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, ***** оршин суух, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч ***** нь Дархан *****т ажилчдын хувцас нийлүүлж байгаа, хөрөнгө оруулаад өгөөч, хөрөнгө оруулалтын мөнгийг 30 хувийн ашигтайгаар өсгөж өгье гэж хууран мэхэлж иргэн *****гаас 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдийн хооронд 4.470.000 төгрөгийг дансаар, 2012 оны 7 дугаар сард 9,600,000 төгрөгийг бэлнээр, 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрүүдийг хүртэл 10,385,000 төгрөгийг дансаар, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5 сая төгрөгийг, 2013 оны 9 дүгээр сард 6,200,000 төгрөгийг бэлнээр авсан, 2013 оны 9 дүгээр сард 1,700,000 төгрөг бэлнээр, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ***** *****-ийн үйлдвэрт юм шахах гэсэн юм гэж хуурч мэхлэн 30 сая төгрөгийг нийт 67,355,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, хувьдаа авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Шүүгдэгч *****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний бие 2012 оны 6 дугаар сараас эхлэн найз*****д манай эгч ***** Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт ерөнхий нягтлан хийдэг, Дархан *****т ажилчдын хувцас шахах бизнес хийхээр болсон байгаа, хоёулаа манай эгчтэй хамтарч хөрөнгө оруулалт хийе, ашиг нь чиний нийт мөнгийг 30 хувийн ашигтайтайгаар өсгөж өгнө гэж хэлээд анх бэлнээр, гэхдээ цувуулж 960,000 төгрөг авсан, 2012 оны 7 дугаар сард дансаар 900,000, 500,000, 70,000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сард дансаар 800,000, 200,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сард 2 сая төгрөг, 2013 оны 01 дүгээр сард 3 сая төгрөг, 2013 оны 01 дүгээр сард*****гаас мөнгө байвал нэмж өгөөч, хэрэг болоод байна гэж хэлээд би 5 сая төгрөг бэлнээр, 2013 оны 02 дугаар сард*****гийн ээмэг, бөгжийг нь авч яваад ломбардад тавьж 6 сая төгрөг, 2013 оны 02 дугаар сард мөн дансаар 60,000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би*****гаас мөн мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд 280,000 төгрөг дансаар шилжүүлж авсан, гэхдээ энэ 280,000 төгрөгийг буцааж бэлнээр*****д аваачиж өгч байсан. 2013 оны 3 дугаар сард наймаанд мөнгө хэрэг болоод байна гээд дансаар 1 сая төгрөг, 2013 оны 4 дүгээр сард 100,000, 50,000, 200,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сард 400,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сард ***** гэх найзаас нь 6,200,000 төгрөг хамт очиж зээлж авахуулсан, 2013 оны 5 дугаар сард*****гийн эгчийнх нь байрыг барьцаанд тавиулж, 30 сая төгрөгийг *****ын данс уруу шилжүүлж би авсан, 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 750,000 төгрөгийг тус тус дансаар авсан. Нөхөр бид хоёр байшин барьж байсан учраас тэр байшингаа барьж дуусгах санаатай мөнгө олох гэж би*****д худал хэлж мөнгө авсан.*****гаас цувуулж авсан мөнгөөрөө гэр орондоо хоол хүнс, байшиндаа 14 сая гаран төгрөг зарцуулж байсан. Бусад мөнгийг нь тухайн үед ууж идэх, унааны зардал, хүнээс зээлсэн байрны мөнгөө төлж, ***** гэх хүнээс 2012 онд нийт 6 сая төгрөг авч, хүүтэй нь төлж байсан. *****т хувцас шахна, ***** *****-ийн үйлдвэрт бараа шахах гэж байгаа гэх зэрэг санаануудыг арай үнэмшилтэй байх гэж бодоод зохиож хэлсэн. Миний тооцоолсноор 66,435,000 төгрөг болсон.*****д өгсөн 13,700,000 төгрөгийг энэ 66,435,000 төгрөгөөс хасагдана гэж бодож байна. Манай нөхөр бид хоёр Хаан, Эрэл банкнуудаас удаа дараа зээл аваад найдваргүй зээлдэгч болсон тул өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авах ямар ч боломжгүй болсон юм. Иймд нөхөр бид хоёр ярилцаж байгаад миний төрсөн дүү *****ийн нэр дээр холбогдох бүх бичиг баримтуудыг гаргуулсан юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-88, 2 дугаар хавтаст хэргийн 251-252 дахь тал/, дахин байцаасан: “...2012 оны 7 дугаар сард*****г дагуулж найз *****ээс нь очиж бэлнээр 3,500,000 төгрөг, 2012 онд*****гаас 4,470,000 төгрөгийг ***** дугаарын өөрийнхөө дансаар бэлнээр 3,500,000 төгрөг зэрэг нийт 7,969,000 төгрөг авсан. 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 20,000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3 сая, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5 сая, 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 400,000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 50,000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 25,000 төгрөг, 02 дугаар сарын 25-ны өдөр 80,000 төгрөг, 3 дугаар сарын 20-ны өдөр 20,000 төгрөг, 3 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 3 дугаар сарын 27-ны өдөр 30,000 төгрөг, 3 дугаар сарын 29-ний өдөр 1 сая төгрөг, 4 дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 4 дүгээр сарын 19-ний өдөр 50,000 төгрөг, 4 дүгээр сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 30 сая төгрөгийг тус тус авсан. 2013 оны 02 дугаар сард*****гийн үнэт эдлэлийг ломбардад тавьж 5,500,000 төгрөгийг бэлнээр авсан. Харин би 2013 онд: 8 дугаар сарын 10-ны өдөр 400,000 төгрөг, 9 дүгээр сарын 17-ны өдөр 2 сая төгрөг /дүү *****ийн данснаас*****гийн данс уруу хийсэн/, 9 дүгээр сарын 18-ны өдөр 1 сая төгрөг, 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдөр 1 сая төгрөг, 10 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр 900,000 төгрөг, 10 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөг, 10 дугаар сарын 24-ний өдөр 1,100,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг*****д түүний 5068066423 тоот дансаар өгсөн. Мөн 2013 оны 5 дугаар сард 2,600,000 төгрөг, 6 дугаар сард 2,500,000 төгрөг, 6 дугаар сард 2 сая төгрөг, 7 дугаар сард 2 сая төгрөг, 9 дүгээр сард 7,100,000 төгрөг, нийт 16,200,000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 30 сая төгрөг тус тус*****д өгсөн. Би*****гаас нийт 53,724,000 төгрөгийг авсан. Үүнээс би дансаар болон бэлнээр нийт 53,700,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Одоо үлдэгдэл 24,000 төгрөгийн хохирол үлдээд байгаа юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 390-392 дахь тал/, дахин байцаасан: “...***** бид хоёр бэлнээр өгсөн мөнгөн дээрээ ямар нэг баримт үйлдэж байгаагүй, би түүнээс 2013 онд бэлнээр мөнгө авч байгаагүй, байнгын дансаар авч байсан. 2012 онд 2 удаа бэлнээр авч байснаас бусад тохиолдолд дансаар мөнгө авч байсан.***** нь мэдүүлэхдээ 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 5 сая төгрөг бэлнээр өгсөн, гэхдээ энэ мөнгөө дүү *****гээс аваад бэлнээр тэр өдөртөө гаргаж өгсөн гэсэн байсан. Гэтэл*****гийн дансны хуулгаар 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дүү *****гээс нь 5 сая төгрөг орж ирсэн байсан. Тэр 5 сая төгрөг нь буцаж данснаас гараагүй, харин 2,5 сая төгрөгийг ***** гэсэн данс уруу шилжүүлсэн байсан. Энэ үедээ 2013 оны 02 дугаар сард би түүнээс үнэт эдлэлийг нь өөрийнхөө нэр дээр ломбардад тавиулж 5,6 сая төгрөг авч, ломбардны хүүг би өөрөө төлж байсан. Би 2012, 2013 онуудад нийлээд бэлнээр 12,100,000 төгрөг, дансаар 44,924,000 төгрөг, нийт 57,024,000 төгрөг авсан. 2012 онд өгсөн мөнгөнүүдээс 5 сард өгсөн 2,6 сая төгрөгийг, 2013 онд *****гээс авч өгсөн гээд байгаа 5 сая төгрөг, *****ээс надад авч өгсөн гээд байгаа 6,200,000 төгрөг, нийтдээ 20,800,000 төгрөг*****гаас авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 602 дахь тал/, Дахин байцаасан: “... би*****г залилан мэхэлж мөнгө авсан нь үнэн. *****т болон *****-д юм шахах наймаа байна, хөрөнгө оруулаад өгөөч гэж мөнгө авсан. 9,600,000, 6,200,000 төгрөгийг авсан, төлнө гэж өөрийн гараар бичсэн нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг авсан гэж бичсэн шалтгаан нь***** намайг шөнөжин утсаар ярьж дуудан, дарамталж байгаад өглөөний 06 цагт очиж уулзаад хамт нотариат дээр очоод би түүний бич гэснээр бичиж өгсөн юм.***** энэ мөнгөө өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт бичсэн байсан, түүнийгээ надаар бичүүлсэн. Би уг нь энэ мөнгийг аваагүй. Тухайн үед*****гийн дарамт, шахалтад орж бичсэн, намайг дуудаад би амиа хорлоно, чи намайг ийм хүнд байдалд оруулсан энэ байдлаас намайг гаргаж өг гээд уйлаад байхаар нь аминаас илүү мөнгө гэж юу байхав дээ гэж хэлээд бичээд өгсөн. Тэгэхдээ бүр 106,000,000 төгрөг төлүүлэхээр бичүүлсэн.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 603, 682 дахь тал/, Шүүгдэгч *****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Яллах дүгнэлт дэх мөнгөн дүнгээс дансаар орж ирсэн 4,470,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2012 оны 7 дугаар сард авсан гэх 9,600,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 10,385,000 төгрөг авсныг хүлээн зөшөөрнө, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр М.*****гээс 5 сая төгрөг орж ирээд надад өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, 2013 оны 9 дүгээр сард *****ээс авсан гэх 6,200,000 төгрөгөөс 3,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2,700,000, 1,700,000 төгрөгийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, 30 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, одоо*****д төлөх төлбөргүй.” гэх мэдүүлэг, Хохирогч *****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2012 оны 6 дугаар сард иргэн ***** нь над уруу ***** гэсэн өөрийн дугаараас яриад 3 сая төгрөг 1 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй олж өгч туслаач гэхээр нь би юунд хэрэглэх гэж байгаа юм бэ гэхэд ***** гэх өөрийн хамаатныхаа эгчтэйгээ *****т ажилчдын хувцас шахаж өгөх гэж байгаа юм, Солонгосын ажилчдын хувцас хийдэг компанитай ***** эгч гэрээ хийчихсэн хувцсаа худалдаж авахад нь мөнгө хэрэг болоод би энэ асуудалд оролцож байгаа гэж хэлсэн. Тэгээд би 3 сая төгрөг *****т зээлсэн, сарын дараа хүүгийн хамт надад 3.300 мянган төгрөг өгсөн. Уг мөнгийг өгөхдөө чи энэ наймаанд оролцохгүй юм уу? ашигтай юм байна гэж***** надад хэлээд чи надад одоо бололцоо байвал мөнгө өгчих би өгсөн мөнгийг чинь 30% -ийн ашигтайгаар өсгөж өгье, энэ наймаа 2-3 сар үргэлжлэх байх, он дуустал үргэлжлэх юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрт байсан 6,600,000 төгрөг дээр***** надаас зээлээд буцааж өгсөн мөнгөнөөс 3,000,000 сая төгрөг нэмээд нийт 9,600,000 төгрөг 7 сарын эхээр бэлэн өгсөн. Тэрнээс хойш ашиг аваагүй байж байгаад 7 дугаар сарын сүүлээр би нөгөө өгсөн мөнгө юу болж байна, наймаа чинь ашигтай байна уу? гэж*****ээс асуухад бараагаа аваад *****т өгсөн, чиний мөнгийг буцаагаад дахиад бараа авахаар Солонгос уруу явуулчихсан гэж хэлсэн. Дахиад мөнгө хэрэгтэй байна, чи мөнгө нэмж оруулбал боломжийн ашигтай юм байна гэхээр нь би өөртөө байсан 6 сая, дүү *****д байсан 5,000,000 төгрөгийг аваад нийт 11,000,000 сая төгрөг өгсөн. Үүнээс хойш наймаа чинь юу болж байна гэж асуухаар эргэлдүүлж байгаа гэдэг байсан. Тэгээд сүүлд 2012 оны эцэс болоод байна, он гараад 3 сард наймаа зогсох байх, тэгэхээр мөнгөө нэг мөсөн авахгүй юу даа,***** эгч тэгж байна гэж надад хэлсэн. 2013 оны 01 дүгээр сарын 10-нд гарсан байсан над уруу***** утасдаад нөгөө *****т нийлүүлж байсан хувцас маань өргөжөөд Төмөртэйн уурхайд бас өгөхөөр болчихсон гээд 10,000,000 сая төгрөг надаас нэмж аваад, мөнгө эргэлдэж байгаа гэж хэлдэг байсан, 3 сарын сүүл болоод би мөнгөө авъя гэхээр 5 сар дуустал хийгээд бүх наймаа дууслаа, чиний оруулсан 30,000,000 төгрөг чинь 65,000,000 төгрөг болсон, татвар хасаад 50 гаран сая төгрөг чамд би өгөх байх гэж хэлсэн. 2013 оны 5 дугаар сарын 20-ны орчим над уруу***** залгаад надтай уулзахдаа ***** эгчийн найз*****гэж ***** *****-ийн ерөнхий нягтлан хийдэг*****ах ***** *****-д юм шахах гээд байна, гэтэл ***** эгчийн мөнгө дутаад бид хоёрыг ямар нэгэн аргаар мөнгө олоод өгөөч гээд байна гэхээр нь би эгч *****гийн байрыг Хадгаламж зээлийн хоршоонд тавиад 30 сая төгрөг авахуулаад ***** эгч миний ***** дугаарын данс уруу хийсэн. Тэгсэн***** хэлэхдээ ***** гэх хүний ***** дугаарын данс уруу хийчих гэхээр нь би 30 сая төгрөгийг хийсэн юм. Үүнээс хойш мөнгө шахсан барааны мөнгө орж ирэх гэж байна гээд худлаа яриад мөнгө өгөхгүй явсаар байгаад 9 дүгээр сарын 17-нд мөнгө яасан бэ, эгч нь мөнгө болохгүй байна гэхэд ***** эгч Дарханы тооцооны төвийн зээлийн эдийн засагч***** эгчид хэлсэн гэсэн, өглөө 09 цаг 30 минут гэхэд шилжүүлнэ гэсэн гэж хэлсэн тэгээд би болохгүй болохоор нь*****тэй уулзаад Хаан банк уруу ороод***** эгчтэй уулзахад огт тийм юм байхгүй,***** чи юу хийгээд яваад байгаа юм бэ гэсэн, тэгээд бүх зүйл худлаа гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал/,***** надтай ирж уулзаад мөнгө хэрэг болоод байна гэж хэлэхээр нь би*****ийг дагуулаад найз ***** дээр очиж *****ээс 6,200,000 төгрөгийг зээлж авч өгсөн. Тухайн үед би *****ээс мөнгө авахдаа*****т мөнгө хэрэг болоод байна***** чамд энэ мөнгийг буцааж өгнө гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 388-389 дэх тал/, дахин байцаасан: “... 9,6 сая, 6,2 сая, 5 сая төгрөг болон*****т бэлнээр мөнгө өгөхдөө тухайн үед ямар нэг баримт үйлдэж байгаагүй. Харин 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр*****ийг мөнгө өгөхгүй удаад нэг л худлаа болчих юм шиг санагдаад байхаар нь ямар ч байсан өгсөн мөнгөнүүдээ баримттай болгоё гэж бодоод нотариат дээр очоод***** өөрийнхөө гараар надаас авсан мөнгөнүүдээ бичээд нотариатаар батлуулж авсан. Би*****т 5 сая төгрөг өгсөн гэдгээ санаж байна, гэхдээ баримт байхгүй учраас нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээсээ 5 сая төгрөгөө хасаж тооцмоор байна. 106 сая төгрөгийн хувьд тухайн үедээ***** бид хоёр ярилцаад хүүтэй нь 106 сая төгрөг гэж тооцсон. Одоо бол би хүү авахгүй,*****т өгсөн мөнгөө л авмаар байна” /3 дугаар хавтаст хэргийн 604-605 дахь тал, 675-676 дахь тал/ гэх мэдүүлэг, Хохирогч ***** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... ***** анх 2012 оны 6 дугаар сард ажлын хувцас нийлүүлэх гэсэн юм гээд 3,000,000 төгрөгийг авсан. Энэ мөнгөө сарын дараа 3,300,000 төгрөг болгон өгөөд ‘Энэ наймаа ашигтай юм байна. Чи энэ наймаанд орохгүй юу гээд’ 3,000,000 төгрөг дээр 6,600,000 төгрөгийг нэмээд нийт бэлнээр 9,600,000 төгрөгийг авсан. 2012 оны 7 дугаар сараас 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 4,470,000 төгрөгийг *****т өгч байсан. 2013 оны 01 дүгээр сард *****т хувцас нийлүүлэх гээд гэрээ байгуулсан байгаа, мөнгө хэрэгтэй байна гэхээр нь дүү М.*****гээсээ 5,000,000 төгрөгийг авч өгсөн. 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 10,385,000 төгрөгийг дансаар өгсөн. 2013, 2014 онд нийт 14,855,000 төгрөгийг *****т дансаар өгсөн. 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эгчээсээ 30,000,000 төгрөг зээлж *****т өгсөн. 2013 оны 8 дугаар сард ***** дээр очиж 6,200,000 төгрөгийг *****ийн хамт очиж авч өгсөн. 2013 оны 9 дүгээр сард манай менежертэй уулзаж, мөнгө байвал өгөөч Эрдэнэтээс мөнгө орж ирнэ гээд 1,700,000 төгрөгийг бэлнээр авсан. 2013 оны 4 дүгээр сард ***** мөнгө хэрэгтэй байна гээд миний эд зүйлийг ломбарданд тавьж 5,600,000 төгрөгийг авсан. ***** нийт 67.355.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд ломбардны 5.600.000 төгрөгийг оруулан тооцвол 72.855.000 төгрөгийн хохирол учруулсан. ***** үүнээс буцааж 6,500,000 төгрөгийг бэлнээр, 7,500,000 төгрөгийг дансаар өгсөн. Эрүүгийн хэрэг үүсээд прокурорын шатанд байхад 30,000,000 төгрөг өгсөн. Сүүлд 600,000 төгрөг, 100,000 төгрөг, 150,000 төгрөг буюу нийт 850,000 төгрөг өгсөн. Өнөөдрийн өгсөн мөнгөтэй нийлээд ***** 45,550,000 төгрөгийн хохирол төлсөн.” гэв. Гэрч *****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...***** над уруу 2013 оны 7 дугаар сарын 10-н гарсан байсан байх, утсаар яриад мөнгө хэрэг болоод байна 3,500,000 төгрөг зээлчих гэхээр нь би***** эгчийн Хаан банкны уруу өөрийнхөө нэрээр Шарын голын Хаан банкнаас шилжүүлсэн. 2013 оны 9 дүгээр сарын сүүлээр дансаар***** эгч шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал/, Гэрч Б.*****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 9 дүгээр сарын эхээр********** гэх эмэгтэйгийн хамт миний ажил дээр ирээд 3,500,000 төгрөг зээлээч гэхээр нь би өгсөн. Гэхдээ ямар нэгэн хүү бодоогүй ээ. Дараа нь 9 сардаа байх сайн санахгүй байна,**********тэй хамт дахин ирээд 6,200,000 төгрөг зээлээд, тэндээсээ өмнө авсан 3,500,000 төгрөгөө өгсөн. Үлдсэн мөнгөнд нь***** бид 2, сарын 5%-ийн хүүтэйгээр тохирцгоосон. 2013 оны 12 дугаар сарын 03-нд 5%-ийн хүүгээ өгсөн. Одоо надад 6,200,000 төгрөг өгөх ёстой.” гэх мэдүүлэг /1, 2 дугаар хавтаст хэргийн 69, 394 дэх тал/, дахин байцаасан: “... одоо би өр авлагаа бүгдийг нь авсан, дээрх 9,7 сая төгрөгийг авахад***** нь*****тэй хамт ирдэг байсан. Яг миний хажууд тоолоод 6,2 сая төгрөгийг өгсөн.***** худлаа ярьж байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 681 дэх тал/, Гэрч Ц.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10 цаг өнгөрч байсан байх намайг ажил дээрээ байж байхад эртний найз болох, таарах үедээ мэндтэй явдаг***** орж ирсэн. Тэгээд***** Хаан банкны данс чамд байна уу, хөгшинд нь хүн мөнгө шилжүүлэх ёстой тэр мөнгийг авах гэсэн юм гэж надад хэлсэн. Тухайн үед ямар учиртай мөнгө болох талаар асуугаагүй. Шууд дансаа өгсөн юм. Тэгсэн удалгүй миний утсанд 30 сая төгрөг шилжиж ирлээ гэсэн мессеж ирсэн. Тэгж 30 сая төгрөг дансанд орж байгааг мэдсэн. Тэгээд*****ийн хамт Океy төв дээр байдаг Хаан банкны тооцооны төвөөс би өөрийн бичиг баримтаар 30 сая төгрөгийг данснаасаа аваад шууд*****т өгсөн. Тэгээд бид хоёр Хаан банкны үүднээс салсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/, Гэрч, иргэний нэхэмжлэгч М.*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 5 дугаар сарын сүүлээр дүү***** над уруу утсаар яриад найз*****, түүний эгч ***** гэх хүмүүстэй хамтарч бизнес хийж байгаа та 30 сая төгрөг олоод өгөөч гэхээр нь миний бие нөгөө хүмүүстэй нь уулзаагүй, төрсөн дүүгээ хэлж байгаа болохоор нь өөрийн эзэмшлийн*****гэх хүнд барьцаанд тавиад 30 сая төгрөг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2 сарын хугацаатай зээлж аваад мөнгөө дүү*****гийн данс уруу шууд шилжүүлсэн. 2013 оны 9 дүгээр сарын эхээр зээлийн маань хугацаа дуусаад*****гаас ирэх мөнгө ирэхгүй болохоор нь дүүдээ хэлэхэд би төлж байрыг чинь авч өгнө, мөнгө нь орж ирэхгүй байна гэж хэлсээр байгаад сүүлд нь мөнгө бүтэхгүй болохоор нь би*****тэй нь утсаар ярихад та санаа зоволтгүй манай эгчийн мөнгө орж ирэхгүй дансанд нь тал мөнгө орж ирчхээд данснаас хөдөлгөж болохгүй байна гэж над уруу ярьсан. Тэгээд 2013 оны 9 дүгээр сарын 20-ны орчим***** миний байрыг зээлээс чөлөөлж өгсөн. Сүүлд нь*****гаас сонсоход***** гэх хүн нь*****г залилсан гэдгийг мэдсэн. Өөр асуудлын талаар би мэдэхгүй ээ. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 685 дахь тал/, Гэрч Д.*****ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 9 дүгээр сард миний бие ээлжийн амралттай байх хугацаанд манай дүү*****д эгчтэй чинь уулзана гэж манай дүүтэй уулзсан байсан. Надад энэ талаар манай дүү***** утсаар ярихаар нь би мэдэхгүй,*****тэй өөрөө учраа ол, би наад хүнтэй чинь уулзаад байх шаардлага байхүй гэж хэлсэн. Тэр үед***** миний нэрийг барьж хүнээс мөнгө авсан гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал/, Гэрч *****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ***** *****-д надад таньдаг хүн байхгүй ээ.***** гэх эмэгтэй харин эхнэр бид хоёрын нэрийг барьж хүнээс их хэмжээний мөнгө зээлсэн гэдгийг 2013 оны 9 дүгээр сард эхнэрээсээ дуулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/, Иргэний хариуцагч *****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*****, ***** нар банкуудад найдваргүй зээлдэгч болсон учир зээл гарах боломжгүй байсан. Иймд миний нэр дээр*****, ***** нар нь өөрсдийн хашаа байшингийнхаа гэрчилгээг гаргуулж авсан юм. Уг хашаа байшинг*****, ***** нар өөрсдөө барьж босгосон одоо уг хашаа байшиндаа гэр бүлээрээ амьдарч байгаа, ямар хөрөнгөөр босгосон талаар би сайн мэдэхгүй, эгчдээ туслах зорилгоор өөрийн нэр дээр холбогдох бичиг баримтуудыг гаргуулсан, миний зүгээс уг байшин хураагдах шийдвэр гарсан тохиолдолд татгалзах зүйлгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 249-250 дахь тал/, Гэрч М.*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2013 оны 1 дүгээр сард миний төрсөн эгч ***** нь***** гэж хүнтэй хамтарч ажлын хувцасны наймаа хийж байгаа гэж надад ярьж байсан бөгөөд эхний хийсэн наймааных нь мөнгө орж ирээгүй байна, бараа авах гэсэн юм, 5 сая төгрөг зээлээч, мөнгө орж ирэхээр буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгээд би***** эгчийн ***** тоот данс уруу 5 сая төгрөг шилжүүлсэн. Би***** эгчид зээлүүлсэн 5 сая төгрөгөө буцааж аваагүй байгаа, манай эгч***** надад хэлэхдээ хамтран наймаа хийж байсан***** гэж хүнд мөнгөө залилуулсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 394 дэх тал/, Гэрч*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** эгч над уруу утасдаад “энэ данс уруу 2,6 сая төгрөг шилжүүлчих, эгч нь маргааш буцаагаад өгье гэсэн. Тэгээд би тэр өгсөн данс уруу нь өөрийнхөө данснаас 2,6 сая төгрөгийг***** гэж бичээд шилжүүлсэн. Дараа нь эгчээсээ мөнгөө буцааж бэлнээр авсан. Тэгээд удалгүй 2 сар орчмын дараа байх***** эгч над уруу залгаад “эгч нь хот уруу гарч байна, дансанд мөнгө алга,*****ийг очихоор 1,7 сая төгрөг өгчих, гаалийн мөнгө хэрэгтэй байна гэнээ гэж хэлсэн. Тэгээд***** ирээд надаас байгууллагын орлогын мөнгөнөөс 1,7 сая төгрөг авсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 599 дэх тал/, дахин байцаасан: “... тухайн үед үдээс хойш ойролцоогоор 14-15 цагийн орчим***** нь өөрөө ирж 1,7 сая төгрөг бэлнээр авсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 680 дахь тал/, Гэрч*****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...****** тоот данс нь*****ийн данс. Тухайн үед***** эгч өөрөө ярихдаа *****тэй нийлж наймаа хийж байгаа, данс уруу нь мөнгө шилжүүлчих” гээд би түүний хэлснээр 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 600 дахь тал/, Гэрч ***** /нотариатч/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тухайн үед***** нь*****ийг ямар нэг хэлбэрээр дарамталсан зүйл надад мэдэгдээгүй, миний хажууд тийм зүйл яриагүй.***** нь өөрөө сууж байгаад бичээд надаар батлуулсан. Харин үүнээс хойш нэг хоногийн дараа*****ийн эгч, дүү, ээж нар нь гээд 3 хүн орж ирээд манай охиныг албадаж юм бичүүлсэн байна, баримтыг нь үзье гэхээр нь би үгүй, хуулийн байгууллагаас авч баримт үзэж болно гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 679 дэх тал/, Гэрч*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** нь над уруу утсаар яриад “танд бэлэн мөнгө байна уу, 5 сая төгрөг зээлээч” гэхээр нь би ямар зорилгоор яах гэж байгаа юм бэ гэхэд “*****гаас мөнгө зээлсэн чинь эгчээсээ зээлээд өгчихсөн юм байна, түүний хүүг нь өгөх ёстой юм гэж хэлсэн.*****гаас хэдэн төгрөг зээлснээ хэлээгүй, тэгэхээр нь би өөртөө бэлэн байсан 3 сая төгрөг дээрээ хүнээс 2 сая төгрөг зээлээд 5 сая төгрөг болгоод бэлнээр*****т өгсөн. Надаас тэгж мөнгө авах үедээ*****тай хамт явж байсан. Одоо энэ мөнгөнийхөө 2,5 сая төгрөгийг надад өгсөн.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 603 дахь тал/, Хохирогч *****гийн гаргаж ирүүлсэн хохирлын тооцоо, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 7-19, 45-54, 56, 2 дугаар хавтаст хэргийн 403-411, 3 дугаар хавтаст хэргийн 597-598, 601 дэх талууд/, мөнгө шилжүүлсэн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 20, 136 /16 ширхэг баримт/ дахь тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 31, 246 дэх тал/, эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал/, гэрэл зургууд /1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дахь тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал/, 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн 27 дугаар шүүхийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 182-184 дэх тал/, 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 77 дугаар магадлал /1 дүгээр хавтаст хэргийн 236-239 дэх тал/, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн 243 дугаар шийтгэх тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 323-329 дэх тал/, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 05 дугаартай магадлал /2 дугаар хавтаст хэргийн 360-365 дахь тал/, хохирогч *****гаас 30,000,000 төгрөг Ц.*****т шилжүүлсэн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал/, Хохирогч***** болон шүүгдэгч*****ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 413-417 дахь тал/, зээлийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/, Б.*****ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал/, газар өмчлөх эрхийн гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал/,***** нь 22,735,000 төгрөгийг төлнө гэсэн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн нотариатаар батлуулсан тохиролцооны бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал/, *****-ийн зээлийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал/, зарлагын баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 418-431 дэх тал/, 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 191 дүгээр шийтгэх тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 526-532 дхь тал/, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 137 дугаар магадлал /3 дугаар хавтаст хэргийн 567-571 дэх тал/, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 49/А мөн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 49/Б дугаартай тус тус шүүгчийн захирамж /3 дугаар хавтаст хэргийн 580, 585 дахь тал/, *****ийн төлбөр барагдуулах тухай бичгээр үйлдсэн баримт /3 дугаар хавтаст хэргийн 608 дахь тал/, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тус шүүхийн 20 дугаартай шүүхийн тогтоол /3 дугаар хавтаст хэргийн 665-670 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүгдэгч ***** нь 2012 оны 6 дугаар сараас 2013 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд *****д ... Дархан *****т ажилчдын хувцас нийлүүлж байгаа хөрөнгө оруулаад өгөөч, хөрөнгө оруулалтын мөнгийг 30 хувийн ашигтайгаар өсгөж өгье гэж хууран мэхэлж иргэн *****гаас 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдийн хооронд 4.470.000 төгрөгийг дансаар, 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрүүдийг хүртэл 10,385,000 төгрөгийг дансаар, 2013 оны 9 дүгээр сард 6,200,000 төгрөгийг бэлнээр авсан, 2013 оны 9 дүгээр сард 1,700,000 төгрөг бэлнээр, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ***** *****-ийн үйлдвэрт юм шахах гэсэн юм гэж хуурч мэхлэн 30 сая төгрөгийг нийт 52,755,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, хувьдаа авч онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан: -хохирогч *****, гэрч *****, Б.*****, М.*****, *****, Ц.*****,*****, Д.*****,*****, *****,***** нарын мэдүүлэг, -хохирогч *****гийн гаргаж ирүүлсэн хохирлын тооцоо, -Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, -*****гаас 30,000,000 төгрөг Ц.*****т шилжуүлсэн баримт, -шүүгдэгч *****ийн сэжигтнээр болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, -хохирогч *****гийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, -шүүгдэгч *****ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд *****ийг хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж аван онц их буюу 52,755,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *****ийг 67,355,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч 2012 оны 7 дугаар сард бэлнээр өгсөн гэх 9,600,000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дүү *****гээс дансаар авч бэлнээр өгсөн гэх 5 сая төгрөгийг *****т өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, хохирогч *****гийн зүгээс үүнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, мөрдөн байцаалтын шатанд дээрх 14,600,000 төгрөгийг ***** авсан гэх байдал нотлогдож тогтоогдоогүй байх тул уг үйлдэл холбогдол хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч яллагдагч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл /2 дугаар хавтаст хэргийн 415 дахь тал/ хохирогч *****гийн***** тоот данснаас *****ийн*****тоот данс уруу 2012 оны 7 дугаар сараас 2012 онд 4,470,000 төгрөгийн орлого, 2013 онд нийтдээ 10,385,000 төгрөгийн орлого хийгдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч *****гийн***** тоот дансны хуулга, *****ийн*****тоот дансны хуулгаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна. Мөн 2013 оноос 2016 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд ***** нь *****д дансаар болон бэлнээр нийт 45,550,000 төгрөг буцаан төлсөн талаар маргаагүй байна. ***** нь *****гийн алтан эдлэлийг ломбарданд тавиулан 5,400,000 төгрөг авснаас хүүний зарим хэсгийг шүүгдэгч ***** төлж, хохирогч ***** нь ломбардад 5,400,000 төгрөг төлж эд зүйлээ буцаан авсан үйлдэл холбогдол хэргийг прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба хохирогч энэ талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байх тул шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв. 2013 оны 9 дүгээр сард ***** нь ***** гэгчээс 6,200,000 төгрөг бэлнээр авч *****т өгсөн, мөн ***** нь*****т хэлж 1,7 сая төгрөг өгүүлсэн гэх мэдүүлэг нь гэрч *****,***** нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна. Талууд бэлэн мөнгө өгч авалцахдаа тооцоо хөтөлдөг байсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч *****ийн 10 дугаар сард бэлнээр 7,100,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул уг мөнгийг *****д төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд *****ийн төлсөн 45,550,000 төгрөгийг нийт учруулсан хохирол болох 52,755,000 төгрөгөөс хасч тооцвол 7,205,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *****ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “... Манай нөхөр бид хоёр Хаан, Эрэл банкнуудаас удаа дараа зээл аваад найдваргүй зээлдэгч болсон тул өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авах ямар ч боломжгүй болсон юм. Иймд нөхөр бид хоёр ярилцаж байгаад миний төрсөн дүү *****ийн нэр дээр холбогдох бүх бичиг баримтуудыг гаргуулсан юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 251-252 дахь тал/, Иргэний хариуцагч *****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*****, ***** нар банкуудад найдваргүй зээлдэгч болсон учир зээл гарах боломжгүй байсан. Иймд миний нэр дээр*****, ***** нар нь өөрсдийн хашаа байшингийнхаа гэрчилгээг гаргуулж авсан юм. Уг хашаа байшинг*****, ***** нар өөрсдөө барьж босгосон одоо уг хашаа байшиндаа гэр бүлээрээ амьдарч байгаа, ямар хөрөнгөөр босгосон талаар би сайн мэдэхгүй, эгчдээ туслах зорилгоор өөрийн нэр дээр холбогдох бичиг баримтуудыг гаргуулсан, миний зүгээс уг байшин хураагдах шийдвэр гарсан тохиолдолд татгалзах зүйлгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 249-250 дахь тал/ гэх мэдүүлгээр мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн Г-1310001747 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, Сэлэнгэ аймгийн***** байрлах, 97,7 м кв орон сууцны өмчлөгч нь ***** болох нь тогтоогдож байх тул 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч *****т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бага насны хүүхэдтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялын дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Хохирогч ***** түүний өмгөөлөгчийн зүгээс ***** урьд мөнгө төлөх баталгаа бичихдээ бэлнээр авсан мөнгийг төлөх талаар баталгаа бичиж өгч байсан нь мөнгө авсныг нотлох баримт болно гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна. Учир нь уг баримт мөнгө хүлээлцсэнийг нотлохгүй ба дээрх баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 292 дугаар зүйлийн 292.2, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар Боржигон овогтой ***** 67,355,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 14,600,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.*****ийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж аван онц их буюу 52,755,000 /тавин хоёр сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар *****ийн хувьд ногдох эд хөрөнгөөс 150,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног /арван жил, арван хоног/ хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар *****т оногдуулсан 10 жил 10 хоног /арван жил, арван хоног/ хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Бямбаагийн*****ийг урьдчилан хоригдсон 151 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *****ээс 7,205,000 /долоон сая хоёр зуун таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, ***** ***** /регистрийн дугаар: /-д олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Г-1310001747 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, Сэлэнгэ аймгийн ***** байрлах, 97,7 м кв орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, шүүгдэгч 7,205,000 төгрөг төлөх шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дуудлага худалдаагаар худалдан хохиролд тооцуулахаар Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар цагдан хоригдсон этгээдийн бага насны хүүхэд болох *****гийн *****, *****гийн***** нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр төрсөн эцэг *****  *****г тогтоосугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *****т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Г.ГЭРЭЛТ-ОД

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Я.ТУУЛ

ШҮҮГЧ            П.БАТТУЛГА