Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 324

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

 татгалзсаныг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох  тухай    

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хорооллын 17-р байрны 44 тоотод оршин суух С.Зоригтхүүгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар баг, “Тосонгийн гол” гэх газар нутаглах Г.Ганболорт холбогдох зээл 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04-р сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Зоригтхүү шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн Наран сумын 2-р баг, “Тосонгийн гол” гэх газар нутаглах Ганболд овогтой Ганболор нь 2017 оны 03-р сарын 16-ны өдөр 500000 төгрөгийг хүүгүй зээлж,  2017 оны 04-р сарын 16-ны өдөр 500000 төгрөгийг буцааж төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Г.Ганболор нь тохирсон хугацаандаа 500000 төгрөгийг буцааж төлөөгүй учир би өөрийн зардлаар Г.Ганболороос мөнгөө авахаар Сүхбаатар аймагт ирсэн. Өмнө нь Сүхбаатар аймагт ирж үзээгүй, хүн танихгүй газар ирсэн учир зочид буудалд хоноод Наран сум руу явсан боловч Г.Ганболортой уулзаж чадаагүй. Иймд зээлүүлсэн 500000 төгрөг болон машины бензин тос, масло, зочид буудал, хоол ундны зардал нийт 1000000 /нэг сая/ төгрөгийг Г.Ганболороос гаргуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Зоригтхүү нь Г.Ганболорт холбогдуулан зээлийн 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Зоригтхүүгийн 1000000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28500 төгрөгийн тал хувь 14250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь 14250 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч С.Зоригтхүүд олгохоор шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч С.Зоригтхүү нь Г.Ганболорт холбогдуулан 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч С.Зоригтхүүгийн 1000000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28500 төгрөгийн тал хувь 14250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь 14250 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч С.Зоригтхүүд олгосугай.

3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ                                        П.БОЛОРМАА

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2017 оны 07 сарын 05                           Дугаар 324                                              Баруун-Урт