Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2022/1036/З |
Дугаар | 221/МА2023/0632 |
Огноо | 2023-10-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2023/0632
Ю.*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан лагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгч: Ю.*******
Хариуцагч: *******
Гуравдагч этгээд: *******, *******, *******
Гомдлын шаардлага: “Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0529 дугаартай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0529 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ю.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн : Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/1036/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэл гаргагч Ю.******* нь “******* даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Ю.*******д газар өмчлүүлэх шийдвэр гаргахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0529 дугаар шийдвэрээр “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасныг баримтлан ******* засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжийн биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд ******* даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай” гэж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0529 дугаартай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байх тул давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.
3.1. Энэхүү захиргааны маргааныг өмнө нь Улсын Дээд шүүх шийдвэрлэхдээ Ю.*******д газар эзэмших эрх олгосон захирамж нь бодит байдалд нийцээгүй гэж дүгнэсэн. Энэхүү маргааныг өмнө нь шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын 22 дугаар хэсэгт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Улаанбаатар хотын Ардын Дептатутын хурлын гүйцэтгэх захиргааны 1977 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр Б.*******д олгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот хашааны Газар эдлэх эрхийн үнэмлэх дээр "******* овогтой *******д шилжүүлэв" гэх бичилт хийж, гарын үсэг зурж, тамга дарсан нь хууль бус бегеед. "******* овогтой ******* нь Жанжины 23 дугаар гудамжны 460 тоотод оршин суудаг. Ам бүл 2 Эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг уламжилья" гэх тодорхойлолтыг хийж өгсөн нь бодит үнэн байдалд нийцээгүй, уг тодорхойлолтыг үндэслэж ******* даргын маргаан бүхий захирамжуудаар газрыг Ю.*******д өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. 20.2-т зааснаар тухайн үед уг хашаанд амьдарч, бодитоор эзэмшиж, ашиглаж байсан гэр бүлийн гишүүд болох Нэхэмжлэгч *******, ******* ******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын тайлбараас үзэхэд 3 хүний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн. Тэдгээрийн эрх ашгийг анхаарч үзээгүй байна. Иймд эдгээр 3 хүний ашиг сонирхлыг оролцуулан дахин шийдвэр гарга гэж дүгнэсэн. Үүний дагуу ******* ас маргаан бүхий захирамж гарсан. Маргаан бүхий газрыг Ю.******* ганцаар эзэмших эрхтэй гэсэн хууль зүйн ойлголт байхгүй. Эрхийг баталгаажуулсан нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34,4-т "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж нотлох баримт үнэлэхтэй холбоотой заалт байдаг. Гуравдагч этгээд нарыг тухайн үед тус хашаанд амьдарч байсан, гэр бүлийн гишүүд мөн болохыг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 19 дүгээр тогтоолоор тогтоогдсон асуудал. Уг тогтоолд *******, *******, ******* нар болон гуравдагч этгээд Ю.******* нарыг оролцуулж бодит байдлыг тодруулж захиргааны шийдвэр гаргах ажиллагааг явуулах хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах явцад гарсан захиргааны үйл ажиллагааны зөрчлийг засварлах боломжтой гэж дүгнэсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтаар эдгээр хүмүүс тус газарт амьдарч байсан нь нэгэнт тогтоогдсон учраас үүнийг заавал дахин нотлох шаардлагагүй. Иймд анхан шатны шүүх нэгэнт хүчин төгөлдөр шийдвэр бүхий 3 шатны шүүхээр тогтоогдсон нөхцөл байдлыг дахиж тогтоолгохоор шийдвэрлэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал тухайлбал өрхийн бүртгэлийн дэвтэр, маргаан бүхий газрын сансрын зураг зэргээс харвал гуравдагч этгээдүүд нь төрсөн цагаасаа хойш энэхүү газарт амьдарч байсан болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангасан эдгээр баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй болно. Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0529 дугаартай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарласан байх тул гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.
2.1. Нэхэмжлэгч Ю.*******ээс нийслэлийн д холбогдуулан “нийслэлийн даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжийн *******, *******, ******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан.
2.2. Маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамж нь Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг биелүүлж гарсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолд “...хариуцагч нар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 23 дугаар гудамжны 460 тоот 700 м.кв хашааны газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий гэж маргаж буй нэхэмжлэгч *******, *******, ******* нар болон гуравдагч этгээд Ю.*******ийг оролцуулж, бодит байдлыг тодруулан, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах, хуульд заасан үндэслэл, журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах явцад гарсан захиргааны үйл ажиллагааны алдаа, зөрчлийг засах боломжтой гэж хяналтын шатны шүүхээс үзлээ. …” гэж дүгнэн ******* даргын 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 522 дугаар захирамжийн Ю.*******д холбогдох хэсэг, нийслэлийн даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/518 дугаар захирамжийн Ю.*******д холбогдох хэсгийг тус тус нийслэлийн ас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
2.3. Уг шийдвэрийг биелүүлж нийслэлийн ас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжаар Ю.*******, *******, *******, ******* нарт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжны 50 тоот хашааны газрыг өмчлүүлсэн бөгөөд тус захирамж дахь хаяг буруу бичигдсэнийг нийслэлийн даргын 2022 оны 12 дугаар сарын А/1580 дугаар захирамжаар зөвтгөж Жанжны 23-460 тоот гэж өөрчлөлт оруулжээ.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нийслэлийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг биелүүлэхдээ тус тогтоолд дурдсан “...нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарыг оролцуулж, бодит нөхцөл байдлыг тодруулаагүй, гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний хуулбар, гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны даргын тодорхойлолт, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших гэрээний хуулбар, хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг, хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг зэргийг хавсаргасан хуульд заасан өргөдлийг хүлээн авч бодит байдлыг тогтоосны үндсэн дээр хуульд заасны дагуу газрыг түүнд өмчлүүлэх тухай захирамж гаргах...” үүргийг биелүүлээгүй байна.
2.5. Өөрөөр хэлбэл нийслэлийн дахин шинэ акт гаргахдаа өмнө гаргасан захиргааны үйл ажиллагааны алдаа, зөрчлийг засаж, хуульд заасан ажиллагааг дахин явуулалгүй нэхэмжлэгч Ю.*******, гуравдагч этгээд *******, *******, ******* нараас гаргасан газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжаар тэдгээрт газрыг өмчлүүлжээ.
2.6. Иймд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан нөхцөл байдлыг тодруулан нотлох баримтыг бүрэн бүрдүүлсэн өргөдлийг хүлээн авч Ю.*******, *******, *******, ******* нарт газар өмчлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
2.7. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...гуравдагч этгээд нарыг тухайн үед тус хашаанд амьдарч байсан, гэр бүлийн гишүүд мөн болохыг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 19 дүгээр тогтоолоор тогтоогдсон асуудал. ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтаар эдгээр хүмүүс тус газарт амьдарч байсан нь нэгэнт тогтоогдсон учраас үүнийг заавал дахин нотлох шаардлагагүй. Иймд анхан шатны шүүх нэгэнт хүчин төгөлдөр шийдвэр бүхий 3 шатны шүүхээр тогтоогдсон нөхцөл байдлыг дахин тогтоолгохоор шийдвэрлэж буй нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
2.8. Учир нь Улсын Дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ю.*******, гуравдагч этгээд *******, *******, ******* нарыг тус маргаан бүхий газрыг өмчлөх эрх бүхий этгээд гэж эцэслэн тогтоогоогүй бөгөөд Ю.*******, *******, *******, ******* нарт газар өмчлүүлэх эсэх шийдвэр гаргахдаа эдгээр иргэдийг оролцуулж, бодит байдлыг тодруулан, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах, хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах явцад гаргасан захиргааны үйл ажиллагааны алдаа, зөрчлийг засах боломжтой гэж үзэн маргаан бүхий актуудын холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч хариуцагчаас дээрх тогтоолд дурдсан ажиллагааг явуулаагүй болох нь тогтоогдож байна.
2.9. Иймд нийслэлийн даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1275 дугаар захирамжийн биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 529 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН