Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0635

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Б.Т*******гийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа  

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Т******* газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*******, гуравдагч этгээд С.О*******

Нэхэмжлэгч: Б.Т*******

Хариуцагч: Т******* газрын дарга, С*******ны дэргэдэх Т*******

Гуравдагч этгээд: С.О*******

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 919 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А*******, гуравдагч этгээд С.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2020/0362/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Т******* нь Т******* газрын дарга, С*******ны дэргэдэх Т*******д тус тус холбогдуулан

1.1. Т******* газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/64 дүгээр тушаал, хавсралтын Буяндэлгэрийн Т*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах,

1.2. Т******* газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаал, хавсралтын Буяндэлгэрийн Т*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах,

1.3. Т******* газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/334 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах,

1.4. Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин түр орлон гүйцэтгэгчийг үндэслэлгүй, мөн албан үүргийнх нь зэрэгцээ биш байдлаар томилсон Т******* газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т заасан шийдвэрийг гаргуулах,

1.5. Сургалтын төвийн Татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан хаагч болох Б.Т*******г Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу шалгаруулан авч, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар томилох боломжтой байхад томилоогүй Т******* газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Б.Т*******г Т******* газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Т******* газрын даргад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулах,

1.6. Т******* газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд явуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, Т******* газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр дэмжиж оролцон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулах,

1.7. Б.Т*******гийн 2020 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнг үнэлж, үр дүнгийн урамшууллыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Б.Т*******д 2020 оны 4, 5 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Т******* газрын даргад, 2020 оны 6 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргад тус тус даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулах,

1.8. Т******* газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаал, хавсралт, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудсын Буяндэлгэрийн Т*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэрийг гаргуулахаар тус тус маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 919 дугаар шийдвэрээр

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 51 дүгээр зүйлийн 51.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг тус тус баримтлан Т******* газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай Б/64 дүгээр тушаалын хавсралтын Б.Т*******д холбогдох хэсгийг болон Т******* газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай А/37 дугаар тушаалын хавсралтын Б.Т*******д холбогдох хэсгийг, Т******* газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б.Т*******г албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/334 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож,

Т******* газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн С.О*******ыг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/71 дүгээр тушаал хууль бус байсан болохыг тогтоож,

С*******ны дэргэдэх Т*******өөс зохион байгуулсан Т******* газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт хууль бус болохыг тогтоож, Т******* газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн С.О*******ыг албан тушаалд томилох тухай Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгож,

Т******* газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу шалгаруулалт явуулаагүй Т******* газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Т*******г Т******* газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан үзүүлэлтийн дагуу шалгаруулалт зохион байгуулж, зохих этгээдийг томилох хүртэл хугацаагаар томилохыг Т******* газрын даргад даалгаж,

Нэхэмжлэгч Б.Т*******гийн 2020 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнг үнэлж, үр дүнгийн урамшууллыг олгоогүй Т******* газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Т*******гийн 2020 оны 4, 5 дугаар сарын ажлын үр дүнг үнэлж, урамшуулал олгохыг Т******* газрын даргад, 2020 оны 6 дугаар сарын ажлын үр дүнг үнэлж, урамшуулал олгох үүргийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргад өгөхийг Т******* газрын даргад тус тус даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т*******гийн Т******* газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаал, хавсралт, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудсын Буяндэлгэрийн Т*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Т******* газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

3.1.1. Нэхэмжлэгч Б.Т******* нь Т******* газрын дарга, С*******ны дэргэдэх Т*******д тус тус холбогдуулан нийт 8 /найм/ нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэхдээ дараах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

-Нэхэмжлэлийн 5 дахь шаардлага буюу “...нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад Төрийн албаны 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу шалгаруулан авч, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар томилох боломжтой байхад томилоогүй Т******* газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож томилохыг даалгуулах" агуулгатай байсныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн.

Гэтэл нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Т******* газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлон гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн байхад уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д “Энэ хуулийн 122.6-д заасан тогтоол эцсийн шийдвэр байна” гэж заасныг зөрчсөн.

-Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үг үсгийн хувьд багахан өөрчлөн, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, түүнээс улбаалан даалгах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөд анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэснээр барахгүй нэхэмжлэлийн шаардлагыг шүүх өөрийн санаачилгаар өөрчлөн томьёолсон /зөвлөх чиг үүрэг хэрэгжүүлж/ нь хэргийн оролцогчдын шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байна.

3.2. Түүнчлэн даргын албан тушаалд /удирдах/ маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилохыг даалгах агуулгаар нэхэмжлэлийн нэг хэсгийг тодорхойлсон байхад шүүх мөн л өөрчлөн томьёолж Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд тодорхой хугацаагаар томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж Захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдсан шийдвэр болсон.

3.3. Нэхэмжлэлийн 6 дахь шаардлагын зарим хэсэг болох “Хүний нөөц сургалтын хэлтсийн албан тушаалын сул орон тоонд явуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох” С*******ны дэргэдэх Т*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн дүгнэлт өгөөгүй атлаа өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учраас энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

3.4. Шүүх өмнөх шаардлага хэрхэн шийдвэрлэснээс үл хамааран маргаж буй шаардлага буюу захиргааны акт тус бүрд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой бөгөөд С*******ны дэргэдэх Т*******өөс зохион байгуулсан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрхэн зөрчсөн талаар тогтоох хууль зүйн дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй.

3.5. Шуух хуралдааны явцад хамтран хариуцагчийн хариу тайлбар болон нотлох баримтыг судлуулахаар хариуцагчийн зүгээс сануулснаар уншиж сонсгосон болно.

3.6. Нэхэмжлэлийн 7 дахь шаардлагатай холбоотойгоор хариуцагчаар Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийг тодорхойлсон байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “жинхэнэ хариуцагчийг татан оролцуулаагүй”

3.7. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох талаар:

3.7.1. Нэхэмжлэлийн 1-3 болон 5 дахь шаардлагын тухайд анхан шатны шүүх дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

-Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаалаар Т******* газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Сургалтын төвийг татан буулгаж, шинээр хэлтсүүд бий болсны дотор Хүний нөөц, сургалтын хэлтсийг байгуулахаар баталсан байна. Шинэ зохион байгуулалтын бүтцийн дагуу шинээр байгуулагдсан хэлтэст ажиллах албан хаагчид тавигдах шаардлага болох Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.13-д “албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг” гэж заасан албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан.

-Гэтэл анхан шатны шүүх шинээр бий болсон хэлтэст ажиллах албан хаагчдын “албан тушаалын тодорхойлолт”-ыг батлаагүй. Хүний нөөц сургалтын хэлтсийн гүйцэтгэх чиг үүрэг албан ёсоор баталгаажаагүй байхад нэхэмжлэгчийн ажиллаж байсан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж цаг хугацааны хувьд зөрүүтэй дүгнэлт хийж Б/64 дүгээр тушаалыг хууль бус гэж хүчингүй болгосон нь өрөөсгөл юм.

-Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн дагуу бий болоогүй, албан тушаалын тодорхойлолт Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөгдөөгүй байхад тухайн газар, хэлтэст чиг үүрэг хэвээр байсаар байхад, томилоогүй нь хууль бус мэтээр маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн бөгөөд дээрх шалтгааны улмаас татан буугдсан бүтцийн нэгжийн албан хаагчдыг бусад газар хэлтэст шилжүүлсэн болохыг шүүх анхаараагүй.

3.8. Мөн шүүхийн шийдвэрт "өмнөх Сургалтын төвийн үндсэн чиг үүрэг Төрийн захиргааны удирдлагын газарт хадгалагдан үлдсэн” гэж дүгнэсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Хүний нөөц сургалтын хэлтэст зөвхөн сургалтыг зохион байгуулах чиг үүрэг шилжсэн, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэг нь зохион байгуулалтын бүтцийн бүх нэгжид шилжин очсон талаарх хариуцагчийн тайлбарт дүгнэлт өгөөгүй.

3.9. Сангийн сайдын 2020 оны 04 дүгээр тушаалаар батлагдсан Т******* газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийн хүрээнд төрийн жинхэнэ албан тушаалын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр зохион байгуулалтын бүтцийн нэгж /газар/ тус бүрт нэг татварын улсын ахлах байцаагч ажиллахаар Т******* газрын даргын 2020 оны А/38 дугаар тушаалаар баталсан.

3.10. Т******* газрын зохион байгуулалтын бүтэц, газар, хэлтсийн чиг үүрэг, нэршил өөрчлөгдсөн учир маргаан бүхий А/37 дугаар тушаалаар албан хаагчдыг чөлөөлж томилохдоо татварын улсын ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн учир Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг илүү хангасан татварын улсын ахлах байцаагчийг шалгаруулж томилох шалгаруулалт явагдах хүртэл бүх албан хаагчийг татварын улсын байцаагчаар томилсон нь хууль зөрчөөгүй.

3.11. Гэтэл анхан шатны шүүх Б/64 дүгээр тушаалыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн, А/37 болон Б/334 дүгээр тушаалуудыг уг хууль бус гэж дүгнэсэн тушаалаас улбаатай гэж хууль зүйн үндэслэлийг дүгнэлгүйгээр хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасанд нийцэхгүй байна.

3.12. Нэхэмжлэлийн 5 дахь шаардлагын тухайд хүлээн авахаас татгалзсан шүүхийн эцсийн тогтоол байгаа талаар гомдлын 1.1-д дурдсан бөгөөд Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар албан тушаалаас нь чөлөөлж, өөр албан тушаалд томилсноор тус төвийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилох ёстой гэж маргасныг шүүх хүлээн авах боломжгүй.

3.13. Учир нь Сангийн сайдын бүтэц зохион байгуулалтын тушаал 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гарснаар татан буугдах төвийн даргын албан тушаалыг бусдаар түр орлон гүйцэтгүүлэх хэрэгцээ шаардлага байхгүй бөгөөд, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана" гэж заасныг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтаар олгосон эрхэд үндэслэлгүйгээр халдаж дүгнэлт гаргасан.

3.14. Нэхэмжлэлийн 4, 6 дахь шаардлага буюу гуравдагч этгээд С.О*******ыг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр, жинхлэн томилсон тушаалын тухайд анхан шатны шүүх маргааны үйл баримтад Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх гуравдагч этгээдийг урьд нь сургалтын төвд ажиллаж байгаагүй буюу сургалт, хүний нөөцтэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байгаагүй учир Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасанд нийцэхгүй гэж нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийсэн.

-Өөрөөр хэлбэл тухайн нэгж нь "Хүний нөөц, сургалт" гэсэн 2 чиг үүргийг хариуцах ингэхдээ үндсэн хүний нөөцийн чиг үүргийн зэрэгцээ сургалтыг хариуцаж байхад хэт нэг талыг барьж зөвхөн сургалтын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэх ерөнхий дүгнэлт өгсөн. Захиргаа хүний нөөцийн чиг уургийг үгүйсгэсэн С.О******* хүний нөөцийн чиг үүрэг /Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан/-ийг хэрэгжүүлж байсан туршлагыг харгалзан нөхцөл байдлыг саарч үзээгүй, Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан тушаал нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр шинээр бий болсон "сул орон тоо" болох, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д сул орон тоог хэрхэн нөхөх, 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхөх талаар хуульд тусгайлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл цөөрсөн албан тушаалд шалгаруулалт явуулж томилох, сул орон тоо гарсан албан тушаалд хуульд заасан тусгай шалгалтын үндсэн дээр томилох ялгаатай хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримтад буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3.15. Нэхэмжлэлийн 7 дахь шаардлагын тухайд:

3.15.1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ маш тодорхой бичиж 4 болон 5 дугаар сарын үр дунгийн урамшууллыг олгохыг Т******* газрын даргад даалгуулах, 6 дугаар сарын урамшууллыг олгохыг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгах гэж хариуцагчийг салган тодорхойлсон байхад Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасныг зөрчиж. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн даргын эрх хэмжээний асуудлыг Т******* газрын даргаар дамжуулан даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

-Нөгөөтээгүүр үр дүнгийн урамшуулал нь гүйцэтгэлийн тайланг үндэслэн улирлаар олгох хуулийн зохицуулалттай байхад Төрийн албаны тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж сар сараар олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдсан шийдвэр болсон байна.

3.16. Даалгах шаардлагуудын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан "даалгах" төрлийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч захиргааны байгууллагад уг шаардлагын асуудлаар хандсан буюу хүсэл зоригоо илэрхийлсэн байх. Захиргаа тухайн хүсэл зоригийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан, эсхүл шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл гаргасан байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад шууд хууль бус гэж үзэж даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй үйлдлийг хууль бус гэж үзэж, даалгаж шийдвэрлэсэн.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд С.О******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Миний бие Б. Т*******гийн нэхэмжлэлтэй Т******* газрын дарга, С*******ны дэргэдэх Т*******д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон. Нэхэмжлэгч нь Т******* газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт болон Т******* газрын даргын 2021 оны Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан тул гуравдагч этгээдээр татагдсан юм.

4.2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 6 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

4.2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "”Шүүх 1-5 дахь нэхэмжлэлийн шаардлагуудыг Сургалтын төвийн чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байтал хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасныг зөрчиж, уг чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдын дунд шалгаруулалт явуулаагүй нь хууль бус, хүний нөөц, сургалтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаагүй албан хаагчийг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хуульд нийцэхгүй гэсэн агуулгаар дүгнэн хангаж шийдвэрлэсэн учраас 6 дахь нэхэмжлэлийн шаардлагууд болох Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд явуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох болон Т******* газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна." гэжээ.

-Тайлбар: Албан тушаалын тодорхойлолтод заасан Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагчийн чиг үүргийг Хүний нөөц, сургалтын хэлстийн даргын чиг үүрэгтэй харьцуулан үзэхэд Сургалтын төвийн ахлах байцаагч 23 чиг үүрэг хэрэгжүүлж, үүнээс *1.2.Сургалтын төвийн тухайн жилийн сургалтын графикийг гаргаж батлуулах;" гэсэн нэг чиг үүрэг нь Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын "1.5. Татварын албаны албан хаагчдыг сургах, давтан сургах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх," гэсэн чиг үүргийн агуулгад хамаарч байна. Өөрөөр хэлбэл Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга 22 чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг ба 1 чиг үүрэг нь Сургалтын төвийн ахлахын чиг үүрэгтэй ойролцоо агуулгатай байснаар бүх чиг үүрэг шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин чиг үүргийг харьцуулсан хүснэгтээс харахад Сургалтын төвийн ахлах байцаагчийн чиг үүрэг нь Хүний нөөц, сургалтын асуудал хариуцсан татварын улсын байцаагчийн чиг үүрэгт шилжсэн байна.

4.2.2. Шинэ орон тоо, бүтцээр Т******* газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж тус бүрд зөвхөн 1 татварын улсын ахлах байцаагч байхаар батлагдсан тул төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах зохицуулалт бүхий Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг баримтлан шинээр байгуулагдсан нэгжүүдэд ахлах байцаагчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах албан хаагчийг шалгаруулж авахаар ахлах байцаагчаар ажиллаж байсан албан хаагчдын дунд шалгаруулалт зохион байгуулах нэхэмжлэгч Б.Т******* нь өөрийн хүсэлтээр шалгаруулалтад оролцоогүй. Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагчаар мөн ажиллаж байсан В.Нарантуяа шалгаруулалтад оролцож, Хүний нөөц, сургалтын хэлтсийг харьяалах Төрийн захиргааны удирдлагын газрын татварын улсын ахлах байцаагчаар томилогдсон /Хүний нөөц, сургалтын хэлтэст ахлах байцаагчийн албан тушаал байхгүй/

4.2.3. Томилох эрх бүхий албан тушаалтан С.О******* миний өмнө нь 2013-2015 онуудад Т******* газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2016-2017 онд Гааль, т******* газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан туршлагыг үндэслэн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон болно.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн 1-6 дахь шаардлагууд хоорондоо логик уялдаа холбоо бүхий шаардлагууд бөгөөд 6 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэл 1-5 дахь нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй адил юм. Тодруулбал, томилох эрх бүхий албан тушаалтан нь сургалтын төвд ажиллаж байсан болон хүний нөөцийн асуудлыг хариуцаж байсан албан хаагчдын дунд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу шалгаруулалт явуулсан бол С*******ны дэргэдэх Т*******өөс Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тусгай шалгалт зохион байгуулах үр дагавар үүсэхгүй юм. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ." гэжээ.

-Тайлбар: Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалт нь хуулийн арваннаймдугаар бүлэгт буюу Төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангахыг зохицуулсан заалт бөгөөд хуулийн уг заалтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ гэж үзэж байна. Үүнд

-Т******* газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч Б.Т*******гийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн, Хүний нөөцийн асуудал хариуцсан татварын улсын байцаагчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжтой байсан бөгөөд энэ талаар өмнө нь Б.Т*******гийн нэхэмжлэлтэй, Т******* газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0744 дүгээр шийдвэр гарч байсан.

-Хэрвээ Б.Т******* татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах хүсэлтэй бол ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн тул үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулахаар томилох эрх бүхий албан тушаалтны зохион байгуулсан шалгаруулалтад нэхэмжлэгч оролцох шаардлагатай байсан боловч өөрөө оролцоогүй. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалт нь төрийн албан хаагчийг шатлан дэвшүүлэх асуудлыг зохицуулахгүй, өөрөөр хэлбэл "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол /https://legalinfo.mn/mn/detail?lawid=14568/-д зааснаар улсын ахлах байцаагч /Дэс түшмэлийн ангилал, ТЗ-8 зэрэглэлд хамаарах Гүйцэтгэх албан тушаал/-аас Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга /Ахлах түшмэл, ТЗ-10 зэрэглэлд хамаарах Удирдах албан тушаал/- аар мөн хуулийн 62.1.3 дахь заалтыг баримтлан томилох боломжгүй.

4.4. Иймээс 5 дахь нэхэмжлэлийн шаардлага буюу Б.Т*******гийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар томилуулах шаардлагыг шүүх буруу шийдвэрлэсэн, түүнчлэн томилох эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх 5 дахь шаардлагатай логик уялдаатайгаар 6 дахь шаардлагыг хангасан гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд С*******ны дэргэдэх Т*******өөс нээлттэй зохион байгуулсан сонгон шалгаруулалт болон сонгон шалгаруулалтын үр дүнгээр С.О******* намайг Т******* газрын даргын 2021 оны 6/840 дүгээр тушаалаар томилсон нь ямар хуулийн зүйл заалтыг хэрхэн зөрчсөн талаар дүгнэлт гаргаагүй атлаа өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хүчингүй болголоо гэсэн нь ойлгомжгүй байна. Б.Т******* нь Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан боловч ороогүй Нэхэмжлэгч Б. Т******* нь "С*******ны дэргэдэх Т*******өөс зохион байгуулсан Хуний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын шалгаруулалт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулсан бол С*******ны дэргэдэх Т*******өөс Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тусгай шалгалт зохион байгуулах үр дагавар үүсэхгүй юм" гэсэн үндэслэл хангасан байна.

-Гэтэл нэхэмжлэгч Б. Terceө нь "Төрийн албаны тухай хуулийн дагуу С*******ны дэргэдэх Т*******өөс зохион байгуулсан Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд маргаан бүхий сул орон тоо дээр сонгон шалгаруулалт зарласныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Харин Б.Т******* нь нээлттэй сонгон шалгаруулалт зарласныг мэдсээр байж өөрөө оролцоогүй атлаа шууд сонгон шалгаруулалтад сонгогдоогүй эрх зөрчсөн эсэхээр маргах үндэслэлгүй юм.

4.5. Тиймээс Захиргааны эрх зүйн хуулиар олгосон эрхийг зөрчсөн эрхийн зөрчлийн талаар хувьд хүн, хуулийн этгээд маргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд Б.Т******* нь сонгон шалгаруулалтад орох эрх нээлттэй байхад өөрөө уг сонгон шалгаруулалтад оролцоогүй тохиолдолд сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаар одоо маргах эрхгүй этгээд юм.

4.6. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох, 27.1.1-д "төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс" хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3-т заасан шалгалтыг авч, мөн хуулийн 27. 2, 27.3-т заасны дагуу томилно гэж заасан ба шүүхээс томилох эрх бүхий албан тушаалтны эрхэд халдан шатлан дэвшүүлж томилох шийдвэр гаргах хууль, эрх зүйн үндэслэлгүй. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0919 дугаар шийдвэрээр,

-С*******ны дэргэдэх Т*******өөс зохион байгуулсан Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт хууль бус болохыг тогтоож, Т******* газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "С.О*******ыг албан тушаалд томилох тухай" Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгож,

-Т******* газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу шалгаруулалт явуулаагүй Т******* газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Т*******г Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан үзүүлэлтийн дагуу шалгаруулалт зохион байгуулж, зохих этгээдийг томилох хүртэл хугацаагаар томилохыг Т******* газрын даргад даалгаж" тус тус шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд  анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг 1-8 гэж томьёолсон байна. Үүнд:

-Т******* газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/64 дүгээр тушаал, хавсралтын Буяндэлгэрийн Т*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах1,

-Т******* газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаал, хавсралтын Буяндэлгэрийн Т*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах2,

-Т******* газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/334 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах3,

-Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин түр орлон гүйцэтгэгчийг үндэслэлгүй, мөн албан үүргийнх нь зэрэгцээ биш байдлаар томилсон Т******* газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох4,

-Сургалтын төвийн Татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан хаагч болох Б.Т*******г Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу шалгаруулан авч, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар томилох боломжтой байхад томилоогүй Т******* газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Б.Т*******г Т******* газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Т******* газрын даргад даалгах5,

-Т******* газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд явуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгох, Т******* газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах6,

-Б.Т*******гийн 2020 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнг үнэлж, үр дүнгийн урамшууллыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Б.Т*******д 2020 оны 4, 5 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Т******* газрын даргад, 2020 оны 6 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргад тус тус даалгуулах7,

-Т******* газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаал, хавсралт, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудасны Буяндэлгэрийн Т*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах8-аар тус тус нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

Маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн талаар;

3. Хариуцагч Т******* газрын дарга  “Албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай” 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн  Б/64 дүгээр тушаалыг гаргахдаа Т******* хуулийн 77 дугаар зүйлийн 77.7, 77.7.3 дах хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3-дах хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/34 дүгээр тушаалаар батлагдсан “ Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5.1.6 дахь заалтыг баримталж  нэхэмжлэгч Б.Т*******г / уг тушаалын хавсралтын шилжин ажиллах албан хаагчдын нэрс жагсаалтын 4-д нэхэмжлэгч багтсан / 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн  Т******* газрын Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Т******* газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ. 

4.Энэхүү тушаалыг  хариуцагч гаргахдаа албан ажлын зайлшгүй шаардлагаа тодорхойлоогүй,  төрийн жинхэнэ  албан хаагчтай харилцан тохиролцоогүй, шилжүүлэхийг  хүлээн зөвшөөрсөн баталгаажуулсан баримт  байхгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “ Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, ... дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэснийг ,

 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар батлагдсан 2019 оны  04 дүгээр сарын 1-ны өдрийн “ Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажилуулах журам”-ын Хоёр. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах. 2.1-д “ Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй  шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна” гэснийг  зөрчсөн,   болох нь тогтоогдсон, хууль бус тушаал байна. 

 5.Улмаар  дээрх тушаал гаргасны  5 хоногийн дараа  хариуцагч  Т******* газрын дарга  “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн  А/37 дугаар тушаалаар  Т******* газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбогдуулан  нэхэмжлэгч Б.Т*******г Т******* газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагч албан тушаалаас чөлөөлж, Т******* газрын Татвар төлөгчтэй үйлчлэх газрын татварын улсын байцаагчаар,

-Т******* газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Б.Т*******г албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/334 дүгээр тушаалаар Т******* газрын Татвар төлөгчтэй үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилох албан хаагчийн шалгаруулалтын үнэлгээг үндэслэн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон гэж нэхэмжлэгч Б.Т*******г тус албан тушаалаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар тус тус томилсон нь   хууль бус байна.

5.1.   Дээрхи тушаалууд гаргаснаар Б.Т*******г улсын “ахлах” байцаагчаас , чөлөөлж улсын байцаагчаар, Т******* газраас  Сонгино хайрхан дүүргийн Татварын хэлтэст “татварын улсын байцаагчаар”  томилсон нь  төрийн жинхэнэ албан хаагчийн зэрэг дэв, цалин хөлсийг бууруулж эрх зүйн байдлыг дордуулжээ.  

5.2.Нөгөөтээгүүр дээрх актуудыг гаргах болсон шалтгаан нөхцөл нь Т******* хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаалаар Т******* газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан ба бүтцээр Т******* газрын харьяа нэгж болох Сургалтын төвийг татан буулгаж, Төрийн захиргааны удирдлагын газарт харьяалагдах Хүний нөөц, сургалтын хэлтэстэй байхаар батлагдсан.

5.3.Уг тушаалын хавсралтаар Т******* газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт тусгагдсанаар Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүргийг зааж, Хөтөлбөрийн 3 дахь хэсгийн 3.3.2-т “Хүний нөөц, сургалтын чиглэлээр”, 3.3.2.5-д “Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлэх”, 3.3.2.8-д “Татварын улсын байцаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулахад чиглэгдсэн гадаад, дотоод сургалтад ажилчдыг хамруулах ажлыг зохион байгуулах, үр дүнг тооцох” чиг үүргийг хэрэгжүүлэхээр тус тус зааж зохицуулсан нь Т******* газрын өмнөх үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрөөр батлагдаж  байсан Сургалтын төвийн үндсэн чиг үүрэгтэй агуулгын хувьд адил байна.

5.4.Энэ талаарх  анхан шатны шүүхийн “.. татварын албаны албан хаагчдын сургалтын тогтолцоог боловсруулж, бүх шатны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, татварын улсын байцаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, улсын байцаагчийн эрх олгох, чиглүүлэх, давтан, мэргэшүүлэх, эрх сунгах сургалтыг зохион байгуулж, үр дүнг тооцох, багш нарын заах арга зүй, мэдлэгийг дээшлүүлэх гэсэн өмнөх Сургалтын төвийн үндсэн чиг үүрэгтэй Төрийн захиргааны удирдлагын газрын чиг үүрэг давхцаж байх ба Сургалтын төвийн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэлтэй” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

5.5. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Төрийн албаны тухай хуулийн дагуу бий болоогүй, албан тушаалын тодорхойлолт, Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөөгүй байхад тухайн газар, хэлтэст чиг үүрэг хэвээр байсаар байхад томилоогүй нь хууль бус мэтээр маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

5.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох байсан талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан тул шүүхээс төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас сонгох, эсхүл удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулах ерөнхий зохицуулалт үйлчлэх хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

6. Хариуцагчаас  тушаалыг гаргахдаа төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зохицуулсан  Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасныг баримталжээ.

6.1. Хариуцагчаас “чадахуйн зарчим /мерит/”-ыг хэрхэн яаж хэрэгжүүлсэн эсэх нь ач холбогдолтой тул Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолт, Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагч, багшийн албан тушаалын тодорхойлолтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулж үзэхэд нэхэмжлэгч Б.Т*******гийн хувьд өмнө эрхэлж байсан Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалын чиг үүрэг нь шинээр батлагдсан Төрийн захиргааны удирдлагын газар, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод зааснаар, агуулгын хувьд хэвээр хадгалагдан үлдсэн болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгчийг эрхэлж байсан чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн нэгжид биш өөр чиг үүрэг бүхий нэгжид томилсон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч Т******* газрын дарга зөрчсөн гэж үзэхээр байна.

6.2. Хэрэв хариуцагч Т******* газрын дарга нь байгууллагын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг, өөрчлөгдөж, чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ны орон тоо цөөрсөн гэж үзсэн тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан урьдчилсан нөхцөлийг харгалзан үзэж, хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж, томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3.-д заасныг зөрчсөн, шийдвэр гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн байна.

6.3. Мөн тушаал хуульд нийцээгүй болох нь Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах комиссын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2020/04 дүгнэлтээр давхар нотлогдож байна.

6.4.Маргаан бүхий актууд болох Т******* газрын дарга 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/64, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалуудыг анх гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчтэй холбоотойгоор шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар урьдчилан танилцуулаагүй байна.

6.5. Хууль бус Б/64 дугаар тушаалаас улбаатайгаар гарсан бусад маргаан бүхий 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/334 дүгээр тушаалууд мөн хуульд нийцсэн гэж үзэхгүй болно.

6.6. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын “... Сангийн сайдын бүтэц зохион байгуулалтын тушаал гарснаар татан буугдах төвийн даргын албан тушаалыг бусдаар түр орлон гүйцэтгүүлэх хэрэгцээ шаардлага байхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байх бөгөөд Сургалтын төвд ажиллаж байсан албан хаагчид болон хүний нөөцийн асуудлыг хариуцаж байсан албан хаагчдын дунд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулалт явуулах шаардлагатай гэж үзэх үндэслэлтэй.

7. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн 5 дахь шаардлагын эхний хэсгийг “Сургалтын төвийн Татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан хаагч болох Б.Т*******г Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу шалгаруулан авч, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар томилох боломжтой байхад томилоогүй Т******* газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж бичсэн хэдий ч шүүх уг шаардлагыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу шалгаруулалт явуулаагүй Т******* газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д нийцүүлэн” зөвтгөн томьёолж шийдвэрлэсэн нь зөв байна.

7.1. Шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийг хэлбэрээр хязгаарлахгүй, харин агуулгыг бүрэн тодорхойлж түүнд үндэслэх учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэх юм.

7.2.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шинэ бүтцийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн татварын улсын байцаагчаар томилогдох байсан гэж маргаагүй, харин Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох байсан гэж маргадаг бөгөөд шүүх зөвхөн нэхэмжлэлд сонгож гаргасан шаардлагын төрөлд  биш, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлах нь зүйд нийцэх тул  хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан” гэх  давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

7.3. Иймд шүүхээс нэхэмжлэгч Б.Т*******г Т******* газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Т******* газрын даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Б.Т*******г Т******* газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан үзүүлэлтийн дагуу шалгаруулалт зохион байгуулж, зохих этгээдийг томилох хүртэл хугацаагаар томилохыг хариуцагчид даалгахаар хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй .

8. Түүнчлэн Т******* газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар гуравдагч этгээд С.О*******ыг Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь үндэслэлгүй, уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасантай нийцээгүй, энэ нь чиг үүргийг харьцуулсан хүснэгтээс тодорхойлогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан “... эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэсэн үндэслэлд хамаарах тул Сургалтын төвд ажиллаж байгаагүй, Татвар төлөгчид үйлчлэх газарт татварын улсын байцаагчаар ажиллаж С.О*******ыг томилсон нь хууль бус байна.

9. Мөн  өмнө Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан зохицуулалтыг баримтлан С.О*******ыг  2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шалгаруулж томилсон атлаа  шүүхээр маргаантай байхад уг албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, Т******* газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “С.О*******ыг албан тушаалд томилох тухай” Б/840 дүгээр тушаалаар Төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, нэр дэвшсэн С.О*******ыг Төрийн Захиргааны удирдлагын газрын Хүний нөөц сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон нь хууль нийцсэн гэж үзэхгүй юм.

10. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “ сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн ,  халсан, өөр албан тушаалд сонгогдсон , томилогдсон , эсхүл  төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгоно гэж хуульд хэрэглэсэн нэр томьёог ойлгохоор тусгажээ.

11. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар Т******* газрын, төрийн захиргааны удирдлагын газрын  Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын  “сул орон тоо” гарсан нөхцөл байдал  тогтоогдохгүй байна.

12. Үүнээс үзвэл хариуцагчаас өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан  “орон тоо цөөрсөн” албан тушаалд хамгийн илүү шаардлага хангаж байгааг шалгаруулж томилох,мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д  “сул орон тоо” гарсан албан тушаалд сонгон шалгаруулж томилох зохицуулалтуудын эрх зүйн  үндэслэлийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

13. Дээрх байдлаар маргаан бүхий Б/64, А/37, Б/71,Б/334 дугаар тушаалууд үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул томилох эрх бүхий албан тушаалтан нь сургалтын төвд ажиллаж байсан болон хүний нөөцийн асуудлыг хариуцаж байсан албан хаагчдын дунд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасны дагуу шалгаруулалт явуулсан бол Т*******өөс Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тусгай шалгалт зохион байгуулах үр дагавар үүсэх үндэслэлгүй.

14. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Т*******гийн “ ... 2020 оны 6 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргад тус тус даалгуулах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

15. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан байна.

16. Гэтэл уг гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой асуудлаар эрх бүхий этгээдэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хариуцагчаа Сонгинохайрхан дүүргийн  Татварын хэлтэс гэж тодорхойлоогүй, татан оролцуулаагүй, энэ талаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст хандаж урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан “...урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж зааснаар холбогдох шаардлагыг мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар нэхэмжлэлийн 7 дахь шаардлагын   зарим  хэсгийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

17. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул  тэдгээрийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0919 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...   2020 оны 6 дугаар сарын ажлын үр дүнг үнэлж, урамшуулал олгох үүргийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргад өгөхийг Т******* газрын даргад ...” гэснийг хасаж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т*******гийн  нэхэмжлэлийн 7 дах шаардлагын “... 2020 оны 6 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох нь хэсгийн “ 2, 3,” гэсэн дугаарыг “3, 4” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Т******* газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                      Т.ЭНХМАА

                                                           

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

            ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН