Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/шш2020/0744

 

2020 12 01 128/ШШ2020/04

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.а даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.Т/РД:УГ12****/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр тушаалын Б.Тд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалын Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох, 2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн шагналын зөрүүг нөхөн олгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А,Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Т би дараах хууль зүйн үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны дугаар тушаалыг анх гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийдвэрийн талаар тухайн үед урьдчилан танилцуулаагүй. Энэ тухай Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 179 дүгээр тогтоолын 2 дахь заалтад тодорхой дурдсан байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 31.1, З1.2, 32.1, 32.3, 48.2.4 дэх заалтуудыг зөрчсөн.

2. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч надтай тохиролцоогүй. Харин Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газраас намайг Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын ахлах байцаагчаар нэрийг дэвшүүлж, хөрөнгө орлого ашиг сонирхлын урдчилсан мэдүүлгийг яаралтай бөглөх чиглэл өгсөн нь тухайн үед Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр тушаалтай албан ёсоор танилцаагүй, шинэчлэн батлагдсан бүтцээр Татвар төлөгчтэй харилцах газар нь Татвар төлөгчид үйлчлэх газар болж, батлагдсаныг мэдээгүй байсан намайг хууран мэхэлсэн бөгөөд хуульд заасан эрхээ эдлэх боломж олгоогүй.

3. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх үндэслэлийн алийг ч заахгүйгээр албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 49.1, 49.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

4. Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсан бөгөөд Сангийн сайдын 2016 оны 301, 2017 оны 290 дүгээр тушаалуудыг хүчингүй болсонд тооцсон. Энэхүү шинэчлэн батлагдсан бүтцээр Татвар төлөгчтэй харилцах газар нь Татвар төлөгчид үйлчлэх газар болж батлагдсан байхад намайг Татварын ерөнхий газрын даргын 2020 оны дүгээр тушаалаар албан тушаалаас чөлөөлж, Татвар төлөгчтэй харилцах газзрын татварын улсын ахлах байцаагчаар шилжүүлэн томилсон нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр тушаалыг ноцтой зөрчсөн.

5. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны дүгээр тушаалаар намайг Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд хооронд буюу Сургалтын төвөөс Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын ахлах байцаагчаар томилохдоо Төрийн албаны тухай хуулийн сэлгэн ажиллуулах тухай 44.2 дахь заалтыг үндэслэх ёстой байтал 44.1 дэх заалтыг үндэслэж, миний Төрийн албаны тухай хуулийн 44.4-т сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулах-аар заасан эрхийг минь зөрчсөн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37.6 дахь заалтын дагуу эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болсон.

6. Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаалаар баталсан Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн дагуу Татвар төлөгчид үйлчлэх газар болж батлагдчихаад байсан Татвар төлөгчтэй харилцах газарт намайг шилжүүлэн томилсон нь төрийн жинхэнэ албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэж байна. Төрийн жинхэнэ албан хаагч би Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаалаар батлагдсан Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн дагуу Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын ахлах байцаагчаар биш, харин Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчаар шилжүүлэн томилогдох эрхтэй. Өөрөөр хэлбэл бодитой, үнэн зөв тушаалаар томилгоо хийлгэх эрхтэй. Гэтэл Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр тушаалыг ноцтой зөрчиж, ийнхүү томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар хуульд заасан үндэслэлгүй байхад төрийн жинхэнэ албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэж байна.

7. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны ******* дугаар тушаалыг батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийдвэрийн талаар тухайн үед урьдчилан танилцуулаагүй. Энэ тухай Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 05 сарын 12-ны 179 дүгээр тогтоолын 2 дахь заалтад тодорхой дурдсан байгаа.

8. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны ******* дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь тур чөлөөлөх үндэслэлийн алийг ч заахгүйгээр албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

9. Мөн уг тушаалын 1 дэх заалтад Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбогдуулан тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн хавсралтад дурьдсан албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилсугай гэж заасан мөртлөө Татварын ерөнхий газрын даргын Албан тушаалын тодорхойлолт батлах тухай 2020 оны дугаар тушаал батлагдаагүй байхад 2020 оны ******* дугаар тушаалыг баталсан. Энэ нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн.

10. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 31.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн, тэгш бус хандсан, ялгаварлан гадуурхсан захиргааны акт болсон.

Учир нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны ******* дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол, Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр тушаалыг тус тус заасан байдаг.

Тэгвэл Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр тушаалын 1 дэх заалтад Татварын өрөнхий хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын батлагдсан орон тоонд багтаан Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай, 2 дахь заалтад Татварын еренхий газрын харъяа Том татвар төлөгчийн газар, Мэдээллийн технологийн төв, Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг батлан мөрдүүлэхийг Татварын ерөнхий газрын даргад даалгасугай гэж заасан.

Мөн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулаптын бүтцийн нэгжүүд болон харъяа нэгжүүдийн албан тушаалын тодорхойлолтыг баталсан. Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц нь зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон харьяа нэгжүүдээс бүрддэг. Ийм байтал Татварын ерөнхий газрын даргын 2020 оны ******* дугаар тушаалаар зөвхөн ....тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн хавсралтад дурьдсан албан хаагчид /үүн дотор Б.Т намайг/-ыг албан

тушаалаас нь чөлөөлж, албан тушаалд томилсон нь надад эрх тэгш бус, ялгаварлан гадуурхах байдлаар хандаж, албан тушаал цалин хөлсийг минь бууруулсан гэж үзэж байна.

Ингэснээр адилхан ажлын байранд /Татварын ерөнхий газарт/, адил цалин хөлстэй /ТЗ-8/, адил албан тушаалд /татварын улсын ахлах байцаагч/ ажиллаж байгаа Том татвар төлөгчийн газрын татварын улсын ахлах байцаагч нарын албан тушаал, цалин хөлс хэвээр үлдсэн.

Нэг жишээ дурдахад: Татварын ерөнхий газрын даргын 2020 оны дугаар тушаалын 2.1-д Том татвар төлөгчийн газрын Захиргаа хуулийн хэлтэст татварын улсын ахлах байцаагчгүй байхаар баталсан. Гэтэл тэнд 2 татварын улсын ахлах байцаагч албан тушаал, цалин хөлс нь хэвээрээ үлдсэн.

11. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны дүгээр тушаалыг анх гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.3.1, 27.5, 27.7 дах заалтуудыг зөрчсөн.

12. 2020 оны дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх үндэслэлийн алийг ч заахгүйгээр албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь заалтуудыг зөрчсөн.

13. Мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах, 39.1.15-т төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглох тухай заалтыг зөрчсөн.

14. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу хуульд заасан үндэслэлгүй байхад төрийн жинхэнэ албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан. Учир нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны дүгээр тушаалаар албан тушаалаас чөлөөлж, шилжүүлэн томилогдсон, 2020 оны ******* тушаалаар албан тушаалаас чөлөөлж, Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчаар томилогдоод байхад дахин Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын бзйраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэсэн заалтыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст томилсон.

15. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 16.4-т заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах... эрхийг минь зөрчиж, хуучин ажилдаа ирж, очдог байсан зайг улам холдуулж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст томилсон. /Автобусаар 4 буудал явж ажилдаа очдог байсан бол одоо 8 буудал явж очдог болсон/

16. Татварын ерөнхий газрын даргын дээрх тушаал /, *******, / -ууд нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн албанд тэгш байдал, хууль дээдлэх зарчим, мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчсөн.

Миний бие нь татварын албанд 22 дахь жилдээ татварын улсын байцаагч, ахлах байцаагчаар ажиллаж байгаа, мэргэшсэн, бэлтгэгдсэн, боловсон хүчин. Б.Т би татварын улсын байцаагчийн зөвлөх, татварын улсын байцаагчийн итгэмжит зөвлөх цолтой, төрийн удирдлагын менежер, бакалаврын зэргийг Удирдлагын академид 2006 онд Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм байгууллагын жишээн дээр сэдвээр, төрийн удирдлагын магистрын зэргийг Удирдлагын академид 2011 онд Татварын орлогын бүрдүүлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ сэдвээр тус тус хамгаалсан, Нийслэлийн татварын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан, Сургалтын төвд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ахлах багшаар ажилласан. Тайланд, Япон, Турк улсад болон дотоодын сургалтуудад хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн.

17. Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагч нь шатлан дэвших, мерит зарчмын дагуу томилогдон ажиллах ёстой. Гэтэл Б.Т миний 1998 онд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн захын хорооны байцаагчаас эхлэн дүүргийн татварын хэлтсүүдийн Тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч, Нийслэлийн татварын газрын хэлтсийн дарга татварын улсын ахлах байцаагч, Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд хүртэл нийт 22 дахь жилдээ шатлан дэвших, мерит зарчмын дагуу томилогдон ажилласан хөдөлмөр маань талаар болж, шатлан буурсаар, одоо хөдөлмөрийн гараагаа анх эхэлсэн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар томилогдон очоод байна. Ингэснээр миний Төрийн албаны тухай хуулийн дагуу шатлан дэвших, мерит зарчмын дагуу томилогдон ажиллах эрх ноцтой зөрчигдсөн. Төрийн албан хаагч би өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах эрхтэй.

Иймд төрийн жинхэнэ албан хаагч миний нэхэмжпэлийг хууль, тогтоомжийн дагуу ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас ирүүлсэн материалыг судалж үзэхэд Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг маш ноцтой зөрчсөн байсан. Сургалтын төвийн дарга Н.Б оронд томилсон тушаал гараагүй байна. Хүний нөөц, сургалтын хэлтэс шинээр байгуулагдаж сул орон тоо гарсан. Уг орон тоонд албан хаагч нарыг томилохдоо ямар нэгэн шалгуур үзүүлэлт гаргаагүй гэдгийг хариуцагч тал хэлсэн. Тиймээс энэ томилгоог хууль бус гэж үзэж байна.Н.О Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд заасан шалгуурыг хангаагүй байна. Албан тушаалын тодорхойлолтын мэргэжил боловсролын шалгуур үзүүлэлтэд удирдлагад ажиллаж байгаа татварын улсын байцаагч, ахлах байцаагч нь хүний нөөц шалгуур үзүүлэлтийн мэргэжил мэргэшилтэй байх ёстой. Гэтэл Н.О-д уг мэргэжил, мэргэшил байхгүй. Харьцангуй байдлаар шатлан дэвших зарчмыг хангаж ажиллах боломж олгохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

2020 оны 01 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг 20 хувиар өгсөн. Үр дүнгийн гэрээг 2 хувь үйлдэж, 1 хувь нь байгууллагад үлдсэн байх ёстой. Үр дүнгийн гэрээг тооцох журмын дагуу төрийн албан хаагчийн ажлын тайланг үндэслэн хэлтсийн дарга хангалттай, хангалтгүй гэдгийг үнэлэн надад хангалтгүй байна гэсэн талаар огт танилцуулсан зүйл байхгүй учраас хангалттай дээд хэмжээгээр үнэлэгдэх ёстой гэж үзэж байна. 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнтэй холбоотой цалингийн шатлалын дагуу миний авах ёстой цалин 1,002,648 төгрөг болсон. 2020 оны 03 сарын 01-ний өдрөөс ******* дугаар тушаалын дагуу миний цалинг бууруулсан. Гэтэл үр дүнгийн урамшууллыг үндсэн цалингаас бодох ёстой байсан. Буурсан цалингаас үр дүнгийн 20 хувийг бодохоор миний авах ёстой үр дүн илт буурсан.

Хичээл заахын тулд эрх бүхий байгууллагаас олгосон багшлах эрхийн үнэмлэхтэй байх ёстой байдаг. Миний хувьд төрийн захиргааны чиглэлээр 2010-2015 оныг хүртэл А үнэлгээтэй үнэлэгдэж байсан. Мөн миний бие хяналт шалгалтаас бусад татварын бүх нэгж, татварын албаны дээд, дунд, доод гэсэн бүх шатанд ажиллаж байсан ажлын арвин туршлагатай 23 жил шатлан дэвшиж ажилласаар ирсэн. 2020 оны 01 сард н.Бадамцэцэг нь албан тушаал дэвшиж, энэ хооронд албан үүргийг нь түр орлон гүйцэтгэж байсан. Хэрэгт нотлох баримтаар өгсөн 01 сарын тайлан дээр энэ талаар тодорхой дурдсан байгаа.

Сангийн сайдын 4 дүгээр тушаалаар батлагдсан ерөнхий газрын бүтцийн өөрчлөлтийг шинээр зохион байгуулсантай холбоотой Сургалтын төвийн үндсэн чиг үүрэг нь хадгалагдаж байгаа нэгж нь Хүний нөөц, сургалтын хэлтэс юм. Миний бие уг албан тушаалд томилогдох бүрэн боломжтой байсан Гэтэл дугаар хууль бус тушаал гаргаж Татвар төлөгчтэй харилцах газарт шилжүүлж миний шатлан дэвших боломжийг хааж, хууль зөрчижН.Оыг 3 шат ахиулан томилсон. Эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж 5 хоногийн дараа ******* дугаар тушаалаар ТЗ-8-5-аас ТЗ-7-5 болгон бууруулсан. Энэ үед албан тушаалын тодорхойлолт баталсан дугаартай тушаал гараагүй байсан.

Миний бие эрх ашгаа хамгаалж хандсанаар Төрийн албаны зөвлөлийн маргаан таслах комиссын 4 дүгээр дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн 179 дүгээр тогтоолд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн байна гэдгийг тодорхой заасан. Мөн Татварын ерөнхий газар нь албан тушаалын цалинг үндэслэлгүй бууруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч 2020 оны сарын 30-ны өдөр миний цалинг сэргээн тогтоосон. Ингэхдээ цалингаас бодогддог үр дүнгийн шагналыг үндэслэлгүйгээр бууруулсан. Мөн Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох боломжтой миний эрх ашгийг зөрчиж, ажлын хэсэгт ажиллаж байсан, ашиг сонирхлын зөрчилтэй, мэргэжлийн тусгай шаардлага хангаагүй албан хаагчийг томилсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байна. Үүний дараа дүгээр тушаалыг гаргахдаа маш яаралтай 06 сарын 02-ны өдөр ажил тарах гэж байх үед ажлын байрны дарамт шахалт үзүүлэх байдлаар Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст очих шаардлага тавьсан.

Б.Т гэдэг хүн энэ ажилд тэнцэх тэнцэхгүйг үнэлээгүй, татварын улсын байцаагчаар ажиллаад 2 жил болж байгаа хүнийг авах жишээтэй. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст очсон боловч үр дүнгийн гэрээг дүгнээгүй. Эрхээ хамгаалсны төлөө шахалт дарамт үзүүлж байгаад гомдолтой байна. Миний бие тус хэлтэст очсон цагаасаа эхлээд сандал, ширээ, татварын улсын байцаагч үүргээ гүйцэтгэхтэй холбоотой тамга тэмдэг байхгүй. Би албан ёсоор хүсэлт гаргаж байж хэвийн ажиллах нөхцөл бүрдсэн. Миний бие архаг бөөрний үрэвсэлтэй эмчийн хяналтад байдаг. Эмчид үзүүлэхэд ажлаас чөлөөлөх магадлал өгсөн. Цар тахал гарсантай холбоотой гэрээр ажиллах удирдамж гаргасаар байтал намайг өөрийн биеэр ажиллах хүмүүсийн тоонд оруулсан байсан. Татварын албанд энэ байдал даамжраад миний амь насанд эрсдэлтэй байдал үүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага нь 3 зүйл дээр тогтож байгаа. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах хамгийн гол шаардлага. Төрийн албаны тухай хуулийн 44.3 дахь хэсгийг зөрчсөн, өөрт нь мэдэгдээгүй, албан тушаалыг өөртэй нь тохиролцоогүй байна. 2019 оны 31, 34 дүгээр тушаалаар батлагдсан журмыг зөрчсөн. Өөртэй нь тохиролцсон гэж тайлбарладаг. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргаж өгснийг тохиролцсон гэж хольж тайлбарлаж байна. Өөрөө бичгээр зөвшөөрөл өгөх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д зааснаар илт хууль бус тушаал гэж үзэж байна. Энэ тушаалыг гаргаснаас хойш 5 хоногийн дараа ******* дугаар тушаалыг гаргасан. дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг нэмэгдүүлсэн.

Эдгээр тушаалуудыг хүчингүй болгуулах гол үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-т зааснаар албан үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэхээр байна. Сургалтын чиг үүргийг хариуцах бүтэц нь өөрчлөгдсөн боловч хүний нөөц гэдэг үүрэг нэмэгдсэн ч өмнөх агуулга нь хэвээр хадгалагдаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27.1.1, 62.1.3-т заасныг тус тус зөрчиж захиргааны акт гаргасан гэж үзэж байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн Б.Тгийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэлийн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны , ******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан татварын улсын ахлах байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хууль журмын дагуу олгогдох ёстой үр дүнгийн шагналын зөрүүг нөхөн олгуулах шаардлага гаргасныг эс зөвшөөрч доорх тайлбарыг хүргүүллээ.

1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны , ******* дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар:

Сангийн сайдын 2020 оны дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж газар, хэлтсийн нэр, чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт батлагдсан байхад хуучин нэршил, бүтэц, зохион байгуулалтаар ажиллах хууль зүйн боломжгүй тул газар, хэлтсийн бүх ажилтан албан хаагчдыг чөлөөлж, шинэ зохион байгуулалтын бүтцийн нэгжид буцаан томилсон. Татварын ерөнхий газрын ажилтан албан хаагч нар нь Сангийн сайдын 2020 оны дүгээр тушаалын дагуу албан тушаалын тодорхойлолт батлагдахаар чөлөөлж, томилно гэдгийг мэдэж байсан бөгөөд газар хэлтсийн шуурхай хуралдаанд танилцуулсан.

Сангийн сайдын 2020 оны дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын харьяа Сургалтын төв, Татварын үйлчилгээний төв нь татан буугдсантай холбоотойгоор тус төвүүдэд ажиллаж буй ажилтан, албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс Татварын ерөний газрын газар, хэлтсүүдэд 2020 оны дүгээр тушаалаар харилцан зөвшилцсөний үндсэн дээр шилжүүлэн томилсон.

Улмаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь хэсэгт зааснаар албан тушаалын тодорхойлолт-ыг шинэчлэн батлуулахаар Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх хуулийн шаардлага бий болсон. Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт-ыг батлаагүй байхад шинэ бүтцээр ажиллах хууль зүйн боломжгүй байсан тул албан тушаалын тодорхойлолт батлагдах хүртэл төрийн алба тасралтгүй явагдах зарчмын дагуу хуучин бүтцээрээ ажилласан.

Нэхэмжлэгч Б.Т нь Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын ахлах байцаагчаар ажиллах санал гаргаж зөвшилцсөн бөгөөд урьдчилсан мэдүүлгийг цахимаар өөрөө мэдүүлсэн. Иймд нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн, хуульд заасан эрхээ эдлэх нөхцөл бололцоогоор хангаагүй гэх үндэслэлгүй байна.

Захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчимтай. Үүний дагуу Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасны дагуу 2020 оны дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай холбогдох заалтыг зөрчихгүй. Сангийн сайдын 2020 оны дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын харьяа Сургалтын төв, Татварын үйлчилгээний төв нь татан буугдсан учир Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар сэлгэн ажиллуулах хууль зүйн боломжгүй билээ.

Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах нь албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэдэг, сэлгэн ажиллуулах нь албан хаагчийн мэдлэг, ур чадварыг үр өгөөжтэй ашиглах, дадлага туршлагыг бусдад эзэмшүүлэх, ажил сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх шаардлагын үүднээс хийгддэг харилцан адилгүй үйл ажиллагаа учир сэлгэн ажиллуулах заалтыг баримтлах нь хуульд нийцэхгүй юм.

Татварын ерөнхий газрын даргын ******* дугаар тушаал нь бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хуучин бүтцээр ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг чөлөөлөөд буцаан томилсон тушаал бөгөөд нэхэмжпэгчийн шатлан дэвших эрхэд хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд Төрийн албаны тухай хуулиар олгогдсон боломж, эрхийн хүрээнд шатлан дэвших эрх нь нээлттэй болно.

2. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны дүгээр тушаапын талаар:

Төрийн албаны зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор албан тушаалын тодорхойлолт баталсны дагуу Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж /газар/ тус бүрт нэг татварын улсын ахлах байцаагчийн орон тоотой байхаар болсон.

Шинэ бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбоотойгоор татварын улсын ахлах байцаагчийн орон тоо 23-аас 8 болж цөөрч, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар татварын улсын ахлах байцаагчийг сонгон шалгаруулахаар болсон.

Улмаар татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр тушаалаар байгуулж, татварын улсын ахлах байцаагчаас чөлөөлөгдөж татварын улсын байцаагч болсон бүх албан хаагч татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын шалгаруулалтад оролцохыг нарт мэдэгдсэн. Үүний дагуу газар, хэлтсийн нэр бүхий алба хаагч нар шалгаруулалтад орох хүсэлт, холбогдох материал, тайланг ажлын хэсэгт ирүүлсэн бөгөөд ажлын хэсэг бүх албан хаагчдыг байлцуулан биечлэн уулзаж, танилцуулсан боловч нэхэмжлэгч 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Татварын ерөнхий газрын даргад хандан шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр шалгаруулалтыг хойшлуулах, оролцох боломжгүй гэдгийг мэдэгдсэн хүсэлтийг ирүүлсэн.

Ажлын хэсгийн дарга бөгөөд Татварын ерөнхий газрын даргын Дэд дарга нэхэмжлэгч нарын хүсэлтийг судлаад шалгаруулалт эхлэхээс өмнө буюу 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 02/1767 тоот албан бичгээр шалгаруулалтыг хойшлуулах хууль зүйн боломжгүй тухай албан бичгээр болон татварын улсын ахлах байцаагчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 5 дугаар сарын 26-ны өдөр уулзалт зохион байгуулж зөвлөсөн боловч оролцоогүй. Улмаар шалгаруулалт 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр явагдсан бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа албан хаагч нарыг Татварын өрөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар татварын улсын ахлах байцаагчаар томилсон.

Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн орон тооны хязгаарыг 110 байхаар баталсан хязгаарт багтаан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын болон харъяа нэгжийн орон тоог шинэчлэн баталснаар Татвар төлөгчид үйлчлэх газрын орон тоо 21-ээс 13 болж цөөрсөн.

Ийнхүү орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах... гэж заасны дагуу нэхэмжлэгчийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасагт татварын улсын байцаагчаар томилсон.

Ийнхүү томилохдоо Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэгчид сонсох ажиллагааг хийж, тайлбарыг авсны үндсэн дээр томилсон болно.

Сангийн сайдын Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай 2020 оны дүгээр тушаал, Татварын ерөнхий газрын орон тоог шинэчлэн батлах тухай Татварын ерөнхий газрын даргын 2020 оны , дугаар тушаалыг үндэслэн нэхэмжлэгчийг албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан, албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Татвар төлөгчтэй харилцах газарт томилогдохоор Б.Т нь ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг өөрөө бөглөж Авлигатай тэмцэх газарт явуулсан. 6 орон тоонд татварын улсын байцаагчаар Н.Д, Н.Т, Н.Б, Н.Д, Ш.У нар томилогдсон. Д өөрийнх нь хүсэлтээр томилсон. Хөл хорионоос шалтгаалж нэгж, газрын дарга нарын сонгон шалгаруулалтыг явуулж чадаагүй байгаа, Хүний нөөц, сургалтын хэлстийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлана. Нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад орох эрх нь нээлттэй байгаа. Одоогоор Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Н.Х нь Хүний нөөц, сургалтын хэлтэст ажиллаж байсан. Хүний нөөц, сургалтын хэлтэст одоо 4 татварын улсын байцаагч ажиллаж байгаа. Н.Б,Д, Д, Т нар ажиллаж байгаа. Одоо Хүний нөөц, сургалтын хэлтэст 1 орон тоо сул байгаа. Т, нар өмнө нь Төрийн захиргаа удирдлагын газар ажиллаж байгаад ******* дугаар тушаалаар Хүний нөөц, сургалтын хэлтэст ирсэн.

Сургалтын төв татварын улсын байцаагч нарт сургалтаа ордог байсан. Одоо сургалтыг заах багш гэдэг агуулга байхгүй болсон. Тухайн хэрэгцээт шаардлагатай үед мэргэшсэн хүмүүсээр нь сургалт явуулах чиг үүрэгтэй ажиллаж байгаа. Сургалт зохион байгуулах чиг үүрэг л Хүний нөөц, сургалтын хэлтэст хамаарна.

2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг 20 хувиар бодож өгсөн. 2020 оны 4, 5 сарын үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн тайланг үнэлж баталгаажуулсан. Тайланг үндэслэн үр дүнгийн урамшуулал өгөх ёстой Гэвч Сонгинохайрхан дүүргээс 6 дугаар сарын үнэлгээтэй холбоотой баримтыг ирүүлээгүй учраас урамшуулал өгөх боломжгүй. Үргэлжлүүлэн ажиллаж байгаа газар нь дүгнэж ирүүлэх ёстой. Албан тушаал өөрчлөгдсөн тохиолдолд өөрийн үр дүнгийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг үргэлжлүүлэн тайлагнах ёстой.

Татварын ерөнхий газрын дүгээр тушаалаар Сангийн сайдын тушаал болон Төрийн албаны тухай хуулийн 62.1.3 дахь заалтыг үндэслэн ******* дугаар тушаалыг гаргасан. Татварын газрын харьяа нэгж байсан Сургалтын төв байхгүй болж бүтэц орон тооны өөрчлөлт гарсан. Тухайн нэгжид ажиллаж байсан Б.Т нь Татвар төлөгчтэй газарт шилжиж ажилласан. Үүнийг өөрөө хүлээн зөвшөөрч танилцсан. дүгээр тушаал нь илт хууль бус актын шинжийг агуулаагүй гэж үзэж байнга. Шуурхай хуралдаанд зохион байгуулалтын бүтцийн дагуу байхгүй болсон ажил үүргийг албан хаагч нартай тохиролцон шилжүүлсэн талаар танилцуулсан. Заавал бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр Б.:Төгсөө нь өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй нь утга агуулгын илэрхий алдаа биш, хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй гэж үзэж байна. Боломжтой газарт шилжүүлэн ажиллуулсан. Маргааныг шийдэх үүднээс Төрийн албаны зөвлөлөөс хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг ирүүлсэн. Зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн тул 62.1.3 дахь заалтыг баримталсан. Улсын ахлах байцаагч нарыг татварын улсын байцаагч болгон өөрчилсөн. Ажлын байрны тодорхойлолт батлагдаж ирсэн. 1 ахлах байцаагчтай байна гэсэн чиглэл ирсэн. Сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан боловч цар тахлын улмаас сонгон шалгаруулалтыг хойшлуулсан. Татварын улсын ахлах байцаагчдын шалгаруулалтад оролцохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч оролцоогүй, оролцох эрх нь нээлттэй байсан. Орон тоо хасагдсан албан хаагч нарыг цалин хөлсийг нь бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилсон. Орон тоо цөөрсөн. 103 дугаар тушаал гарсантай холбоотой мэргэжлийн дагуу өөр албан тушаалд томилсон сонсох ажиллагаануудыг хийсэн. Сургалтын төвийн дарга Бадамцэцэг нь 2020 оны 01 дүгээр сарын 10-нд Баасан гаригт өөр албан тушаалд томилогдсон. Сангийн сайдын бүтэц өөрчилсөн тушаал 1 дүгээр сарын 13-ны Даваа гаригт гарсан тул Сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх шаардлага үүсээгүй, түр орлон гүйцэтгүүлсэн тушаал гараагүй тул Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар томилогдон ажиллах байсан гэх шаардлага үндэслэлгүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар, Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгохоор, 2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн шагналын зөрүүг нөхөн олгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Т нь 1998 оноос татварын байгууллагад ажилласан[1], хамгийн сүүлд Татварын ерөнхий газрын харьяа нэгж Сургалтын төвд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл татварын улсын ахлах байцаагч - багшаар томилогдон[2] ажиллаж байсан бөгөөд Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр тушаалаар[3] Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөхөд түүний ажиллаж байсан Татварын ерөнхий газрын харьяа нэгж Сургалтын төвийн тодорхой чиг үүрэг өөр бүтцэд шилжсэн байна.

Зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн томилох зохицуулалт болох Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан түүнийг Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагч-багшийн албан тушаалаас чөлөөлж, Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар шилжүүлэн томилж[4], улмаар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтцийн улмаас төрийн жинхэнэ албан хаагчийг чиг үүрэг нь шилжсэн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах зохицуулалт болох мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг баримтлан Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаас чөлөөлж, Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчаар томилсон[5] байдаг.

Ийнхүү ажил албан тушаалыг нь өөрчлөн томилсон шийдвэрүүдийг хууль бус хэмээн хүчингүй болгуулахаар тэрээр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөл 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 179 дүгээр тушаалаар[6] ... зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж татварын улсын ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-т зааснаар шалгаруулж томилох арга хэмжээ авахыг зөвлөсөн-өөр, мөн дээрх ******* дугаар тушаалд татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд сонгон шалгаруулж томилох ажлыг 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулах-аар зааснаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр тушаалаар[7] байгуулсан ажлын хэсэг ерөнхий газарт татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийн шалгаруулалтыг татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан албан хаагчдын дунд явуулсан[8] байна. Уг шалгаруулалтын дүнгээр Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр тушаалаар Б.Тг зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр албан тушаал хасагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын байраар хангах 62.1.4 дэх заалтыг баримтлан Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилон[9] ажиллуулжээ.

Нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэлээс өөр үндэслэлээр чөлөөлөгдөхгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа зөрчигдсөн, Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн, мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, ажлын үр дүнгийн гүйцэтгэлээр шатлан дэвших мерит зарчим зөрчигдсөн, Сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан, уг албан тушаалын чиг үүрэг шилжсэн Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллах боломжтой байсан гэх үндэслэлүүдээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гарган маргасан бол хариуцагч зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, ажиллаж байсан нэгж нь татан буугдсанаар өөртэй нь тохиролцон шилжүүлэн томилсон, шалгаруулалтын дүнгээр татварын улсын ахлах байцаагчаар томилох боломжгүй болсон, цалин хөлсийг бууруулаагүй, Сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх шаардлага үүсээгүйгээс түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулаагүй тул Хүний нөөц, сургалтын хэлстийн даргын албан тушаалд томилох үндэслэлгүй хэмээн тайлбарлажээ.

Дээрх үйл баримтуудад болон хуульд заасан журмын дагуу хэрэг авагдсан нотлох баримтууд болон тушаалуудын хууль зүйн үндэслэл, шаардлага тус бүрт дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр тушаалын Б.Тд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг дараах үндэслэл болон агуулгаар хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь энэ тушаалын өөрт холбогдох хэсгийг байхгүй нэгжид томилсон нь хэрэгжих боломжгүй, утга агуулгын илэрхий алдаатай, шилжүүлэн томилохдоо төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцоогүй гэх үндэслэлээр илт хууль бус гэж маргасан бол хариуцагч зөвшилцсөн, өөрөө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргасан гэдэг.

Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын бүтцийн өөрчлөлтийг батлахад Татвар төлөгчтэй харилцах газрыг Татвар төлөгчтэй үйлчлэх газар болгосон ба нэхэмжлэгчийг Татварын ерөнхий газрын Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагч-багшийн албан тушаалаас чөлөөлж, Татвар төлөгчтэй харилцах газарт шилжүүлэн томилсон энэ тушаалд дээрх бүтцийн өөрчлөлтийг үндэслэл болгож дурдаагүй, харин Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримталжээ.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зохицуулалт нь албан ажлын зайлшгүй шаардлагаар, төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож /энэ заалтын эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачлагаар төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу гэх хэсэг нь нэхэмжлэгчид хамаарахгүй, учир нь нэхэмжлэгч тухайн албан тушаалд 4 дэх жилдээ ажиллаж байсан/ шилжүүлж ажиллуулах заалт байна.

Тодруулбал, 1/ албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэх, 2/ өөртэй нь тохиролцсон байх шаардлага тавигдаж байна. Гэвч нэхэмжлэгчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт дүгнэлт[10] гаргуулснаас өөрөөр уг албан тушаалд ажиллах талаар тохиролцсон гэх баримт тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн өөртэй нь тохиролцсон байх шаардлагыг хангуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг буруу хэрэглэжээ.

Хариуцагч Сургалтын төв татан буугдсан, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчихгүйн үүднээс албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүйгээр ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн өөр нэгжид шилжүүлэн томилсон гэж тайлбарласан бөгөөд ерөнхий газрын бүтцийн Татвар төлөгчтэй харилцах газар нь Татвар төлөгчид үйлчлэх газар болж өөрчлөгдсөнөөс хойш тухайн нэгжийн хуучин нэршлээр Татвар төлөгчтэй харилцах газарт томилсон нь утга агуулгын илэрхий алдаатай, бодит байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлээр илт хууль бус гэж үзэхээргүй байна.

Учир нь тухайн үед зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлттэй холбоотой хүний нөөцийг байршуулах ажлыг бүхэлд нь хийгээгүй, зөвхөн татан буугдсан 2 нэгжийн албан хаагчдыг ажлын байраар хангах асуудлыг эхлээд шийдвэрлэсэн, улмаар ерөнхий газрын бүтцийн өөрчлөлтийн дагуух хүний нөөцийг байршуулах асуудлыг ******* дугаар тушаалаар шийдвэрлэсэн байх тул Татвар төлөгчтэй харилцах газарт томилсныг утга агуулгын алдаатай гэж буруутгахааргүй, нөгөөтэйгүүр бүтцийн хувьд нэр нь өөрчлөгдсөн нэгжид томилсон ч нэхэмжлэгч тухайн албан тушаалд ажилласан, ажилласан хугацааны ажлын гүйцэтгэлийг үнэлүүлсэн, цалин хөлс, урамшууллыг тооцуулсан буюу хэрэгжсэн, өөрөөр хэлбэл хэрэгжих боломжгүй гэх нөхцөл байдал үүсээгүй байна.

Харин төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөнөөс төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын байраар хангах нэмэгдэл баталгааг хангахтай хамаарах үндэслэл үүссэн байхад тэр талаарх нарийвчилсан зохицуулалтыг биш төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн томилох зохицуулалтыг тухайн заалтад хуулиар тавигдсан нөхцлийг хангуулалгүй хэрэглэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзсэн. Ийнхүү хууль буруу хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь нэхэмжлэгчийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх илт хууль бус гэж үзэх заалтад хамаарахгүй юм.

Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөхөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Татварын ерөнхий газрын харьяа нэгж Сургалтын төвийн татварын албаны сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, татварын албан хаагчдад бүх шатны сургалт явуулах чиг үүрэг татварын албаны сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, татварын албан хаагчдын сургалтыг зохион байгуулах чиг үүрэг болж Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст шилжсэн байна.

Эндээс үзэхэд төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөх тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн хэрэгжүүлж байсан албан тушаалын чиг үүрэг хэрхсэнээс хамаарч ажлын байраар хэрхэн хангах хуулийн зохицуулалтыг хэрэглэх байтал төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн томилсон нь буруу, эндээс төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа зөрчигдөх үр дагаврууд бий болжээ.

Түүнчлэн уг тушаалын талаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд сонсгох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй нь хуульд нийцээгүй байна.

Тиймээс хууль буруу хэрэглэж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчсөн 2020 оны дүгээр тушаалын Б.Тд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалын Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Албан хаагчдыг Татвар төлөгчтэй харилцах газраас чөлөөлж, Татвар төлөгчид үйлчлэх газарт томилсон, нэхэмжлэгчийг татварын улсын ахлах байцаагчаас татварын улсын байцаагч болгон албан тушаалын ангилал, цалингийн зэрэглэл бууруулан томилсон энэ тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг буруу хэрэглэжээ. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалт нь төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн ч төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр байвал тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн эрхэлж байсан Сургалтын төвийн буюу уг төвд ажиллах татварын улсын (ахлах) байцаагчийн татварын албаны сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, татварын албан хаагчдад сургалтыг явуулах үндсэн чиг үүргээс татварын албаны сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, татварын албан хаагчдад сургалтыг зохион байгуулах чиг үүрэг шинэ бүтцийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн хүний нөөцийн удирдлага хэрэгжүүлэх чиг үүрэгтэй хамт зарим чиг үүрэг болж шилжсэн тул энэ зохицуулалтаар Сургалтын төвийн албан хаагчдыг шалгаруулах замаар Хүний нөөц, сургалтын хэлтэст үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байсан гэж үзлээ.

Учир нь Сангийн сайдын 2017 оны 290 дүгээр тушаалаар батлагдсан Татварын ерөнхий газрын өмнөх үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрөөр ерөнхий газрын үүрэг хариуцлагын ерөнхий хуваарьт 1.5-д заасан татварын харилцаанд оролцогчдыг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах ажлыг Төрийн захиргааны удирдлагын газар 3.3.1.19-т зааснаар татварын албыг мэргэшсэн чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөөр бүрдүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, албан хаагчдыг сургалтад хамруулах ажлыг харьяа Сургалтын төвтэй хамтран зохион байгуулах-аар, энэ хүрээнд харьяа Сургалтын төв 3.4.2-т зааснаар татварын албаны албан хаагчдын сургалтын тогтолцоог боловсруулж, бүх шатны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, татварын улсын байцаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, улсын байцаагчийн эрх олгох, чиглүүлэх, давтан, мэргэшүүлэх, эрх сунгах сургалтыг зохион байгуулж, үр дүнг тооцох, багш нарын заах арга зүй, мэдлэгийг дээшлүүлэх үндсэн чиг үүрэгтэй байсан бол Татвар төлөгчтэй харилцах газар 3.3.4.7-д зааснаар татвар төлөгчдийг мэдээллээр хангах, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байжээ[11].

Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр тушаалаар баталсан Татварын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрөөр ерөнхий газрын үүрэг, хариуцлагын хуваарь 1.5, үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэл 2.2.1-д заасан татварын харилцаанд оролцогчдыг зөвлөгөө, сургалт сурталчилгаагаар хангах чиглэлийг Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтэс 3.3.2.5, 3.3.2.8 д зааснаар татварын алба хаагчийн сургалтын хөтөлбөр батлуулж хэрэгжүүлэх, татварын улсын байцаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чадавхжуулахад чиглэгдсэн сургалтад ажиллагчдыг хамруулах ажлыг зохион байгуулах, үр дүнг тооцох чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэхээр, харин Татвар төлөгчид үйлчлэх газар 3.5.1.4-д зааснаар татвар төлөгчийн ангилал тус бүрт тохирсон сургалтыг татварын албаны хэмжээнд зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг хэрэгжүүлэхээр батлагджээ[12].

Хүний нөөц, сургалтын хэлтсийн татварын улсын байцаагч нь албан тушаалын тодорхойлолтод зааснаар татварын албаны хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, бүрдүүлэх, татварын албаны албан хаагчдыг сургалтад хамруулах, сургалтын бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй[13] бол, Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагч нь татварын хуулийн хэрэгжилтийг хангуулах, тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх, мэргэшлийн зөвлөгөө мэдээллээр хангах зорилтын хүрээнд татвар төлөгчид сургалт, сурталчилгаа хийх чиг үүрэгтэй байна.

Дээрхээс дүгнэвэл өмнөх бүтцийн Сургалтын төвийн татварын албан хаагчдад сургалт явуулах үндсэн чиг үүрэг Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст татварын албан хаагчдын сургалтыг зохион байгуулах, харин Татвар төлөгчтэй харилцах газрын татвар төлөгчдийг мэдээллээр хангах, сурталчилгаа явуулах чиг үүрэг Татвар төлөгчид үйлчлэх газарт татвар төлөгчдийг мэдээллээр хангах, татвар төлөгчдийн ангилал бүрт тохирсон сургалт зохион байгуулах агуулгаар шилжсэн байна.

Өөрөөр хэлбэл өмнөх зохион байгуулалтын бүтцээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Сургалтын төв нь татварын албан хаагчдын сургалтыг хариуцаж байсан бол татвар төлөгчдөд сурталчилгаа мэдээлэл өгөх чиг үүргийг Татвар төлөгчтэй харилцах газар нь хариуцаж байсан, одоогийн бүтцээр мөн л татварын албан хаагчдын сургалтыг Хүний нөөц, сургалтын хэлтэс хариуцаж, татвар төлөгчдөд сургалт зохион байгуулах чиг үүрэг Татвар төлөгчид үйлчлэх газарт хамаарч байна. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтаар төрийн жинхэнэ албан хаагчийн эрхэлж байсан чиг үүрэг нь шилжсэн нэгжид томилон ажиллуулах, хэрэв орон тоо нь цөөрсөн бол тэдгээрийн дунд шалгаруулах байдлаар томилох байтал нэхэмжлэгчийг эрхэлж байсан чиг үүрэг нь шилжсэн нэгжид биш өөр чиг үүрэг бүхий нэгжид томилсон, ингэхдээ чиг үүрэг нь шилжсэн албан тушаалд томилох дээрх заалтыг баримталсан нь үндэслэлгүй болж. Энэ заалтыг хэрэглэж буй тохиолдолд зохион байгуулалтын шинэ бүтцээр чиг үүрэг нь шилжсэн нэгжид томилох ёстой байжээ.

Хүний нөөц, сургалтын хэлтэст татварын улсын ахлах байцаагчийн орон тоо батлагдаагүй, хэлтсийг харьяалах Төрийн захиргааны удирдлагын газарт 1 татварын улсын ахлах байцаагчийн орон тоо батлагдсан, албан тушаалын тодорхойлолтоос нь үзэхэд сургалттай холбоотой чиг үүрэг тусгагдаагүй[14] байна.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоог баталсан, Хүний нөөц, сургалтын хэлтэс хэлтсийн даргаас гадна хүний нөөц, сургалт хариуцсан 6 татварын улсын байцаагчийн орон тоо батлагдсан[15], хэлтсийн энэ орон тоо 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар хэвээр.

Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны Д/ дүгээр тушаалаар татварын улсын ахлах байцаагчаас татварын улсын байцаагчаар албан тушаал өөрчлөгдөн томилогдсон нэр бүхий 19 албан хаагч (тэдгээрийн дотор нэхэмжлэгч Б.Т багтсан)-д урьд эрхэлж байсан албан тушаалын цалинг олгохоор шийдвэрлэсэн[16] нь Төсвийн тухай хуульд нийцэхгүйн дээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн шийдвэр болжээ. Тодруулбал дээрх 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалт нь зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах, орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдыг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан шалгаруулж томилох зохицуулалт бол 62.1.4 дэх заалт нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилох, эсхүл тэтгэлэг олгон чөлөөлөх зохицуулалт, төрийн байгууллага, түүний бүтцийн нэгж татан буугдсан гэдэгт чиг үүрэг үгүй болсон байхыг, цалин хөлсийг нь буурахааргүй өөр албан тушаалд томилохыг ойлгох бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах зохицуулалт болохоос томилон ажиллуулсан албан тушаалын ангилал зэрэглэлээс дээгүүр ангилал зэрэглэлээр цалинжуулах зохицуулалт биш юм.

Татварын ерөнхий газрын даргын ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг чөлөөлж, томилох шийдвэр гаргахаас өмнө эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд буюу нэхэмжлэгчид сонсгох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл болсон.

3. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр тушаалыг дараах үндэслэлээр дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэв.

Энэ тушаалаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг буюу ерөнхий газарт ажиллаж байсан татварын улсын ахлах байцаагчдын дунд явуулсан шалгаруулалтын дүнг үндэслэж Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг баримтлан Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчаар албан хаагч томилогдсон үндэслэлээр нэхэмжлэгчийг Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилон ажиллуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт нь зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр албан тушаал хасагдсан буюу тухайн албан тушаалын чиг үүрэг үгүй болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын байраар хангах зохицуулалт бөгөөд дээр дүгнэгдсэнээр нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан чиг үүрэг өөр нэгжид шилжсэн байхад энэ заалтыг буруу хэрэглэсэн байна. Нөгөө талаар дээр дүгнэгдсэн , ******* дугаар тушаалуудаар Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж Татвар төлөгчтэй харилцах газарт шилжүүлэн томилсон нь, Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Татвар төлөгчид үйлчлэх газарт татварын улсын байцаагчаар томилсон нь ийнхүү хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх нэмэгдэл баталгааг зөрчсөн байх тул тэдгээр хууль бус шийдвэрүүдийн үр дагавар болох А/334 дүгээр энэ тушаал мөн хуульд нийцэхгүй байна.

дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн зохион байгуулж явуулсан шалгаруулалтаар 17 татварын улсын ахлах байцаагчийг сүүлийн 3 жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гүйцэтгэлийн үнэлгээ, мэргэжил, мэргэшил, боловсрол, ажлын туршлага, ажлын танилцуулга болон дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадварын талаарх хамт олны саналыг үзүүлэлт болгон 8 нэгж тус бүрт 1 ахлах байцаагчийн орон тоонд явуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Тгийн хувьд ажлын танилцуулгаа ирүүлээгүйгээс уг үзүүлэлт үнэлэгдээгүй, бусад үзүүлэлт тус бүрт үнэлэгдэж, нийт 63.25 оноотой үнэлэгдсэн[17] байдаг.

Татварын улсын ахлах байцаагчдын дунд явуулсан шалгаруулалтын дүн нь нэхэмжлэгчийг татварын улсын ахлах байцаагчаар томилохгүй байх үндэслэл болохоос биш Татварын ерөнхий газрын нэгжээс дүүргийн Татварын хэлтэст томилох үндэслэл болохгүй. Учир нь Сургалтын төвийн, уг төвд ажиллаж байсан албан хаагчдын эрхэлж байсан чиг үүрэг Хүний нөөц, сургалтын хэлтэст шилжсэн байхад Сургалтын төвд ажиллаж байсан албан хаагчдын болон мөн Хүний нөөц, сургалтын хэлтэст очсон хүний нөөцтэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдын дунд шалгаруулалт зохион байгуулаагүй байна.

Иймээс түүний эрхэлж байсан чиг үүрэг Татварын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст шилжсэн байхад чиг үүрэг нь шилжсэн албан тушаалын орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулах төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж дүүргийн Татварын хэлтэст томилсон нь төрийн жинхэнэ албаны мерит зарчимд нийцээгүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Татварын ерөнхий газрын даргын дүгээр тушаалаар Сургалтын төвийн татварын улсын байцаагч 5 албан хаагчийг чөлөөлж, шилжүүлэн томилсон, тухайлбал , Ш.У нарыг Төрийн захиргааны удирдлагын газарт, *******г Татварын хяналт шалгалт арга зүйн газарт, г Татвар төлөгчтэй харилцах газарт, ******* Тыг Хуулийн хэрэгжилтийг хангах газарт томилсон ба, ******* дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газраас татварын улсын байцаагч Ш.У, нарыг, мөн уг газраас *******, ******* Т нарыг Хүний нөөц, сургалтын хэлтэст татварын улсын байцаагчаар томилсон байна.

Хүний нөөц, сургалтын хэлтэс хүний нөөц, сургалт хариуцсан 6 татварын улсын байцаагчийн орон тоо батлагдсанаас ийнхүү 4 татварын улсын байцаагчийг, тэдгээрийн 2-ыг Сургалтын төвд өмнө нь ажиллаж байсан албан хаагчдыг, 2-ыг Төрийн захиргаа удирдлагын газраас томилсон. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалаар Д.Д ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын татварын улсын байцаагчаас Хүний нөөц, сургалтын хэлтэст томилсон, Д.Д өмнө нь дүгээр тушаалаар Татварын үйлчилгээний төвийн татварын улсын байцаагчаас Татварын орлогын газарт татварын улсын байцаагчаар, ******* дугаар тушаалаар Татвар хураалтын удирдлага арга зүйн газарт татварын улсын байцаагчаар томилсон, улмаар ийнхүү 4 дүгээр сард Татвар хураалтын удирдлага арга зүйн газраас Хүний нөөц, сургалтын хэлтэст томилсон байдаг.

Мөн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний татварын тасгийн татварын улсын байцаагч Б.Н.Быг Хүний нөөц, сургалтын хэлтэст томилсон, ийнхүү томилохдоо Сургалтын төвд өмнө ажиллаж байсан албан хаагчийн шалгаруулалтын үндсэн дээр ажлын байраар хангагдах баталгааг зөрчсөн талаар маргаантай байгааг харгалзаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Ингээд Хүний нөөц, сургалтын хэлтэст хүний нөөц, сургалт хариуцсан 6 татварын улсын байцаагч томилогдон ажиллаж байснаас ийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар чөлөөлж, Татварын удирдлага, олон улсын татварын газарт татварын улсын ахлах байцаагчаар томилсон, өөрөөр хэлбэл тус хэлтэст хүний нөөц, сургалт хариуцсан 6 татварын улсын байцаагчийн орон тоонд 5 татварын улсын байцаагч томилогдон ажиллаж байна, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж шалгаруулах замаар томилон ажиллуулах боломж байгааг харуулж байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилж хууль буруу хэрэглэсэн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны дүгээр тушаалыг 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар Хүний нөөц, сургалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн орон тоонд уг албан тушаалын чиг үүрэгт хамаарах албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулах авах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Шүүхээс тогтоосон энэ хугацаа шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцогдох бөгөөд энэ хугацаанд шалгаруулалт явуулж шийдвэрлээгүй тохиолдолд энэхүү тушаал хүчингүй болохыг заана.

4. Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сургалтын төвийн даргын албан тушаалаас Б.Б2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр чөлөөлж, өөр албан тушаалд томилсон бөгөөд нэхэмжлэгч Б.Т нь тус төвд татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан тул төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэсэн, тиймээс ч уг албан тушаалын чиг үүрэг шилжсэн хэмээн Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох шаардлага гаргажээ.

Сургалтын төвийн даргыг шилжүүлэн томилсон тушаал гарсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нь Баасан гариг байсан бөгөөд 1 дүгээр сарын 13-ны өдрийн Даваа гаригт Сангийн сайдын 4 дүгээр тушаалаар зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнөөс, өөрөөр хэлбэл Сургалтын төвийн даргыг шилжүүлэн томилсны дараагийн ажлын өдөр бүтэц өөрчлөгдсөн тул Сургалтын төвийн даргын чиг үүргийг түр орлон гүйцэтгүүлэх шаардлага үүсээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Тиймээс ч Сургалтын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн аливаа шийдвэр гаргаагүй[18], тодруулбал нэхэмжлэгч тухайн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаагүй тул Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нөгөө талаас Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын дүнгээр томилох ёстой бөгөөд сонгон шалгаруулалт одоогоор зарлагдаагүй, явагдаагүй байгаа тул тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох эрх шаардлагыг хангасан хэнд ч нээлттэй байна.

5. 2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн олгуулах шаардлагаас дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д зааснаар улирлын ажлын гүйцэтгэлийн дүнгээр үр дүнгийн урамшуулал авах нийтлэг баталгаа эдэлнэ.

Нэхэмжлэгч Б.Т 2020 оны 1 дүгээр улиралд Сургалтын төвийн татварын улсын ахлах байцаагч, Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын ахлах байцаагч, Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын байцаагчаар ажилласан бөгөөд энэ хугацааны ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлсэн, энэ үнэлгээгээр 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар түүнд 20 хувийн урамшуулал олгосон[19] байх бөгөөд ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлсэн захиргааны байгууллагын үнэлгээ, түүнийг үндэслэн олгосон үр дүнгийн урамшууллын хэмжээний тухайд шүүх дүгнэх боломжгүй, захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдахгүй. Харин тэрээр 2020 оны 2 дугаар улиралд буюу 4, 5 дугаар сард Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газарт татварын улсын байцаагчаар, 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажилласан, энэ хугацааны ажлын гүйцэтгэлийн тайланг гаргасан байхад үнэлээгүй, улмаар улирлын ажлын гүйцэтгэлээр олгогдох үр дүнгийн урамшууллыг олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус, нэхэмжлэгчийн улирлын ажлын гүйцэтгэлийн дүнгээр үр дүнгийн урамшуулал авах нийтлэг баталгаа зөрчигдсөн байх тул 2020 оны 4, 5, 6 дугаар сарын ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлж, 2 дугаар улирлын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг даалгах үндэслэлтэй байна. Гэхдээ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, үр дүнгийн урамшууллын хэмжээ нь шүүхийн дүгнэж шийдвэрлэх цар хүрээнд хамаарахгүй болно.

Иймд 2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллын зөрүүг нөхөн олгуулах энэ шаардлагын зарим хэсгийг 2020 оны 2 дугаар улирлын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг даалгах хэмжээнд хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.11, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 51 дүгээр зүйлийн 51.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, 62.1.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн , 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалын Б.Тд холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр тушаалыг Хүний нөөц, сургалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн орон тоонд албан хаагчийг шалгаруулж авах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2020 оны 2 дугаар улирлын ажлын гүйцэтгэлээр үр дүнгийн урамшууллыг олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Тгийн 2020 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг олгохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд тогтоолгох, 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн шагналын зөрүүг нөхөн олгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд Хүний нөөц, сургалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн орон тоонд шалгаруулж авах асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр тушаал хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 186-187 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 120-122 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 123-145 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 151-152 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 153-155 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 172-173 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 164-167 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 168-171 дүгээр хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 1 дүгээр хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавтсын 146-148 дугаар хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 233-249 дүгээр хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 210-221 дүгээр хуудас

[13] Хэргийн 3 дугаар хавтсын 5-8 дугаар хуудас

[14] Хэргийн 3 дугаар хавтсын 9-11 дүгээр хуудас

[15] Хэргийн 2 дугаар хавтсын 78-84 дүгээр хуудас

[16] Хэргийн 1 дүгээр хавтсын 162-163 дугаар хуудас

[17] Хэргийн 1 дүгээр хавтсын 168-171 дүгээр хуудас

[18] Хэргийн 3 дугаар хавтсын 3 дугаар хуудас

[19] Хэргийн 2 дугаар хавтсын 122, 124 дүгээр хуудас