Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2023/0028/З |
Дугаар | 221/МА2023/0585 |
Огноо | 2023-09-07 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2023/0585
Б.Гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан лагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Г
Хариуцагч С*******
Нэхэмжлэлийн шаардлага: Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, тушаалын дагуу 3 сарын хугацаанд албан тушаалын цалингаас суутгасан мөнгийг буцаан гаргуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 553 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Г
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У*******
Шүүх хуралдааны Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2023/0028/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Г нь С******* яамын д холбогдуулан “С******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/81 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, тушаалын дагуу 3 сарын хугацаанд суутгаж байсан албан тушаалын цалингийн 20 хувиар суутгасан 296,017 төгрөг, докторын нэмэгдэл 10 хувь, төрийн алба хаасны нэмэгдэл 20 хувийг тус тус тооцон сар бүр суутган, уг суутгаснаас хамаарах нийт 1,154,466 төгрөгийг буцаан гаргуулах” нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 553 дугаар шийдвэрээр: албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.6, 37.1.13, 37.1.16 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, С******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б.Гт сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/81 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, сахилгын шийтгэл оногдуулснаас учирсан гэм хорын хохирол 2 177 657 /хоёр сая нэг зуун далан долоон мянга зургаан зуун тавин долоо/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Б.Гт даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Б.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Энэ нь албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан сонгох санкц буюу сонгох боломжийг хэрэглэхдээ Б.Гийн “зөрчлийн шинж байдал, түүнийг давтан үйлдсэнийг нь харгалзан” сахилгын шийтгэлийн хэлбэрийг сонгосон байдаг.
3.2. Мөн албаны тухай хуулийн 48.3-т “энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй”.
3.3. даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Б.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай” шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмыг удирдлага болгон холбогдох баримт болон нөхцөл байдалд тохирсон хуулийн заалтыг хэрэглэсэн болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Г нь албан үүргээ буюу албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан “ албан хаагчийн нийтлэг үүрэг” 37.1.6-д “дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэсэн үүргээ биелүүлээгүй байдаг.
3.4. Мөн удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа, хугацаанд нь биелүүлээгүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн өөр, өөр нөхцөл байдал, харилцан хамаарал бүхий үндэслэлээр албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэсэн сахилгын арга хэмжээг авч сонгосон байдаг.
4. Тус сахилгын шийтгэл нь үйл баримтын хувьд:
4.1. С******* даргын 2021 оны А/16 дугаар тушаалаар баталсан “С******* хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.2.10-т заасан “эрхэлсэн ажилдаа идэвх санаачилгатай хандаж, мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажилд ирэх, явах цагаа бүртгүүлж, ажлын цагийг чанд баримталж, үр бүтээлтэй ажиллах” гэсэн заалтыг Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн ар ажиллаж байсан Б.Г зөрчиж, ажлын цагаа баримталдаггүй, бүртгүүлдэггүй, үр бүтээлтэй ашигладаггүй, гадуур ажлын дэвтэрт тэмдэглэл үйлддэггүй бөгөөд түүний 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажлын цаг ашиглалт 67.47 хувьтай байсан.
4.2. албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “төрийн албан хаагч нь харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.16-д “хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах” гэж тус тус заасныг зөрчсөн нь баримтаар хавтаст хэрэгт байгаа баримтаар бүрэн нотлогдож байдаг.
4.3. Гэтэл Б.Гт ажлын алдаа дутагдал гаргасныг хангалттай бөгөөд тодорхой байдлаар нотлон тогтоогоогүй байна гэж шүүх дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
5. Анхан шатны шүүх тус хэргийг дүгнэхдээ:
5.1. “15.”... хавтаст хэрэгт авагдсан тус тайлангийн эхний нүүрийг үзэхэд “Үүрэг даалгаврын тоо” гэх баганад 7,10,8,12 гээд нийт 37 гэсэн байх боловч нийт өгөгдсөн үүрэг даалгаврын тоо нь 61 байхад 37 үүрэг даалгаврын хэрэгжилтээр дүгнэн 44.3 хувь буюу хэрэгжилт хангалтгүй гэсэн нь ойлгомжгүй” гэжээ.
5.2. Тайлбар: Эндээс шүүх зөвхөн ажлын тоо, хэмжээ, хувийг л харж дүгнэсэн. Энэ нь хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч өөрөө эдгээр үүрэг, даалгаврыг удирдлагаас өгсөн нь үнэн гэдгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар, мэтгэлцээний үеэр илэрхийлж хэд хэдэн удаа хэлсэн байдаг. /Шүүх хурлын тэмдэглэлд байгаа/. Эдгээр үүрэг, даалгаврын биелэлт яагаад хангалтгүй байгаа, хугацаандаа яагаад хэрэгжилт хангалтгүй байсан талаар шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийг сонсох ажиллагааны үеэр гаргасан тайлбар болон нэмэлт тайлбар, Сонсох ажиллагааны тэмдэглэл /1Хх 30-32 дахь тал/, Б.Гийн сонсох ажиллагааны үеэр гаргасан тайлбар /1Хх 31 дэх тал/, Б.Гийн нэмэлт тайлбар /1Хх 51-52 дахь тал/, 2022 оны эхний 3 сар буюу 1 дүгээр улирлын байдлаар С******* даргын шуурхай хурлаас Б.Гт өгөгдсөн зарим үүрэг, даалгаврын биелэлт /1Хх 121-136 дахь тал/ нэхэмжлэгч өөрөө удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын талаар үгүйсгээгүй бөгөөд маш тодорхой хүлээн зөвшөөрч ярьсан байдаг.
5.3. “16... Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилт хангалтгүй жагсаалт /2022 оны хагас жил/ гэх баримт байх боловч уг жагсаалтыг хэзээ үйлдсэн огноо байхгүй, 30 хувь гэх үнэлгээг хэрхэн яаж тогтоосон, ямар шалгуур үзүүлэлт, хугацааг үндэс болгосон талаарх өгөгдөл байхгүй байгаа энэ тохиолдолд тухайн зөрчлийг бүрэн дүүрэн тогтоосон гэж үзэхгүй гэжээ.
5.4. Тайлбар: Тухайн нэгжид холбогдох /нэхэмжлэгчид/ Засгийн газрын үүрэг даалгаврын биелэлтийн талаар шүүх хэрэв энэ талаар эргэлзээ болон ойлгомжгүй зүйл байсан бол нэмэлт тайлбар, тодруулгыг хариуцагч яам болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас авах бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, тухайн Засгийн газрын үүрэг даалгаврыг http://moc.igovernment.mn системээс засварлах боломжгүй байдлаар шууд татаж авдаг бөгөөд тус хэрэгжилтийн үнэлгээг нь Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу үнэлгээг тус Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнадаг.
5.5. “17. Хэргийн 1-р хавтасны 33-39 дахь талд Б.Гт удирдлагаас өгсөн удаа дараагийн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, хангалтгүй ажилласан талаар баримтууд байгаа ...тухайн баримтуудыг судлан үзэхэд, удирдлагын цохолт бүхий илтгэх хуудаснууд байгаа нь нэхэмжлэгч Б.Гийн албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх үйл баримтыг хангалттай нотлох агуулгагүй байна” гэжээ.
5.6. Тайлбар: Шүүх хэргийн 1-р хавтасны 33-39 дэх талыг сайтар нягтлан үзвэл, /цаг хугацааны хувьд 2023 оны 2 болон 3 дугаар улиралд бичгээр өгөгдсөн үүрэг, даалгавар байгаа/ Б.Гт тус удирдлага болох тухайн үеийн С.О*******ийн гар бичмэлээр хугацаа заан бичиж үүрэг даалгавар /Цахим с******* арга хэмжээ, GLAM системийн асуудал, ******* компаниар гүйцэтгүүлсэн ажлын талаар/ тухай бүр авч хэрэгжүүлэх ажлын талаар хугацаатай үүрэг, даалгаврыг өгч байсан нь баримтаар нотлогдож байдаг.
5.7. албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасан байдаг.
5.8. Өөрөөр хэлбэл тус удирдлагаас / / Б.Гт хуульд нийцсэн үүрэг, даалгаврыг бичгээр болон аман байдлаар удаа дараа өгч байсан. Үүрэг, даалгавартай холбоотой асуудлыг заавал гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд өгнө гэдэг ойлголт байхгүй. Цаг үеийн шинжтэй ажлууд болон Засгийн газрын хуралдаанд хэлэлцсэн асуудлын хүрээнд сайдад, сайдаас д, ас шууд бүх нэгжийн , албан хаагчдад тухай бүр төрийн ажилтай холбоотой үүрэг, даалгавар өгч, биелэлтийг нь авдаг.
5.9. Мөн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэсний дагуу нэхэмжлэгч бол тухайн үед нэгжийн буюу хэлтсийн ар ажиллаж байсан. Тухайн албан тушаалын тодорхойлолтод юу хариуцан ажиллахыг маш тодорхой тусгаж өгсөн байдаг. /1Хх 139-145 дахь талд/
5.10. “20...”******* ******* ******* *******” ХХК-тай гэрээний ажлын гүйцэтгэл хангалтгүй, удаашралтай байсан гэх... энэ нь дан ганц нэхэмжлэгч Б.Гээс шалтгаалсан хамааралтай биш буюу олон үе шаттай, олон багц ажил болох нь тогтоогдож байгаагаас гадна энэ талаарх нэхэмжлэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн тайлбарууд үндэслэлтэй байна” гэжээ.
5.11. Тайлбар: Шүүх мөн л хэтэрхий нэг талыг барьж дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн нэгжийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө /1Хх 179-190 дэх тал/ Албан тушаалын тодорхойлолт /1Хх 139-145 дахь талд/ зэргээс нэхэмжлэгчийн хариуцах ажил болохыг маш тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэгжийн даргын хувьд тус төдийгүй С******* салбарын хэмжээний мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, хэвийн үйл ажиллагааг хангах бодлого, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх, с******* цахим үйлчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүргийн хүрээнд нэгжийн /хэлтсийн/ үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг удирдлагын өмнө хариуцдаг.
5.12. Харилцагч байгууллага болох “******* *******” компанитай байгуулсан гэрээний дагуу гэрээт ажлаа хэвийн явуулах гэхэд хүндрэл гарч харилцагч байгууллагаас яамнаас шалтгаалан хийгдэх ажлыг жагсаасан 6 удаагийн албан бичиг ирүүлсэн, 1 албан бичигт огт хариу өгөөгүй алдаа, дутагдал гаргаж байсан. Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтэс тус ажлуудыг хариуцан, цаг хугацаанд нь хийх ёстой байсан боловч гэрээ сунгагдаж, төлөвлөгөөт төрийн ажил үйлчилгээ удааширсан. “******* *******” компаниас 2022.05.25-ны өдрийн 22/391 дугаартай албан бичгээр болон албан хавсралтаар маш тодорхой илэрхийлж бичсэн байдаг.
5.13. Дээрхээс үзэхэд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэггүй нь харагдаж байна.
5.14. Нэхэмжлэгч Б.Гт сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хугацааны хувьд, даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу түүнээс өмнөх хугацаа 2023 оны 1, 2, 3 дугаар улирлын байдлаар Б.Гт өгсөн үүрэг, даалгавар болон түүний хэрэгжилт, хугацаа хэтэрсэн зэрэг холбогдох бусад баримт, материалд үндэслэн Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн ар ажиллаж байсан Б.Гт сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж тус удирдлага /Ажлын хэсэг болон / дүгнэлтэд хүрсэн тул С******* даргын тушаалаар Б.Гт албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан болно.
5.15. албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа...”-д сахилгын шийтгэл ногдуулсан.
5.16. Б.Гт түүний хариуцсан ажил байнга хангалтгүй, удаашралтай байгааг удаа дараа сануулж байсан бөгөөд тус удирдлагаас хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулсан.
6. Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0553 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1. Шүүх хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.
2. Маргаан бүхий С******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Б.Гт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/81 дүгээр тушаалаар Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн Б.Гт албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа, хугацаанд нь биелүүлээгүй, ажлын цаг ашиглалт хангалтгүйг үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, албан үүргээ цаг хугацаанд, чанартай, түргэн шуурхай гүйцэтгэж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг анхаарч ажиллахыг үүрэг болгож, ногдуулсан сахилгын шийтгэлийг 2022 оны 09 дүгээр сарын албан тушаалын цалингаас эхлэн тооцон суутгаж шийдвэрлэжээ.
3. Хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгчийн зөрчил гэх “... удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа, хугацаанд нь биелүүлээгүй” үйл баримт тогтоогдохгүй байна.
3.1. Учир нь хариуцагчийн зүгээс шийдвэр гаргах үеийн сонсох ажиллагаа явуулсан гэх боловч 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлд “тогтоол, шийдвэрийн биелэлт, төлөвлөгөө, тайлан хариуцсан ахлах мэргэжилтний нэгтгэн гаргасан даргын шуурхай хурлаас нэхэмжлэгчид өгсөн үүрэг даалгаврын талаар үнэлгээний дундаж 44.3 хувь буюу хэрэгжилт хангалтгүй” гэж дүгнэсэн үйл баримтаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа, хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэхээргүй. Тус танилцуулсан гэх тайлангийн үүрэг даалгаврын тоо нь 61, үүнээс 37 үүрэг даалгаврын хэрэгжилтээр дүгнэн 44.3 гэж хувь хэмжээг тодорхойлсон, энэ нь тус байгууллагын Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилт хангалтгүй заалтын жагсаалтад байх боловч хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, ямар албан даалгаврыг ямар шалгуур үзүүлэлтээр тогтоосон нь ойлгомжгүй, нэхэмжлэгчтэй холбоотой хувь хэмжээ, тухайн зөрчлийг бүрэн дүүрэн тогтоогоогүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
3.2. Өөрөөр хэлбэл, даалгаврын ажил нийт 61 ажил байгаагаас нэхэмжлэгчийн ажил үүрэг болон түүний албан тушаалын тодорхойлолтод заасан ажил хэд байсан эсэх, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн үнэлгээний тайланг хэрхэн яаж үнэлсэн эсэх нь тодорхойгүй энэ тохиолдолд хариуцагчийг бодит нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргасан гэж үзэхээргүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх зөвхөн ажлын тоо, хэмжээ, хувийг л хаж дүгнэсэн, энэ нь хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
4. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “... манай харилцагч байгууллага болох “******* ******* ******* *******” ХК-тай байгуулсан гэрээний дагуу гэрээт ажлаа хэвийн явуулахад хүндрэл гарсан, ... тус байгууллагаас 6 удаагийн албан бичиг ирүүлсэн, 1 албан бичигт огт хариу өгөөгүй алдаа, дутагдал гаргаж байсан” гэх гомдлоор маргааны бүхий актыг зөвтгөх боломжгүй.
4.1. Тухайлбал, “******* ******* ******* *******” ХК болон С******* яам нарын хооронд байгуулсан гэрээний ажлын гүйцэтгэл хангалтгүй, удаашралтай байсан нь дан ганц нэхэмжлэгчээс шалтгаалсан хамааралтай биш бөгөөд олон үе шаттай, олон багц ажил болох нь хэргийг оролцогч нарын тайлбараар тогтоогдсон тул зөвхөн нэхэмжлэгчийг дан ганцаар буруутгах үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
5. Түүнчлэн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд 48.1.1-48.1.6 дахь заалтуудад сануулахаас эхлээд төрийн албанаас халах зохицуулалтыг тусгажээ.
5.1. Хэдийгээр нэхэмжлэгч ажлын цаг ашиглалт хангалтгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ч түүний зөрчлийн шинж байдлыг хариуцагчаас харгалзан үзэх учиртай. Нэхэмжлэгч Б.Г нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, сахилга, ёс зүйн дүрмийг зөрчсөн буруутай, тухайн цаг ашиглалтын зөрчилд нь хариуцлага гарцаагүй ногдуулах нь зөв боловч маргаан бүхий актаар түүний албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй, хүндэдсэн гэж үзэхээр байна.
5.2. Учир нь тухайн цаг ашиглалтын ёс зүйн зөрчилд зөрчлийн шинж байдал, түүний анх буюу давтан үйлдсэнийг харгалзахгүйгээр 3 сарын хугацаанд 20%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байна.
6. Иймд С******* даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/81 дугаартай тушаал хууль бус болох нь тогтоогдсон сахилгын шийтгэл ногдуулснаас үүссэн хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
7. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 553 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН