Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/115

 

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.П,

Шүүгдэгч Б. Г, түүний өмгөөлөгч  Б.Э,

Шүүгдэгч  Э ХХК-ний төлөөлөгч  Б.М, түүний өмгөөлөгч И.О,

Шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч И.О,

Шүүгдэгч Б.Б, И.А, С.Б, Р.О, өмгөөлөгч Э.Н,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Ө аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З-ууд овгийн Б-ынын  Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Э ХХК, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн  Ч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-ийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт С-ийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Иийн А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овогт Рийн О нарт холбогдох эрүүгийн 1728000 тоот долоон хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б. Г нь 2017 оны 09 дүгээр сард  Э ХХК-ийн нэрийн өмнөөс тус компанийн ашиг сонирхлын төлөө Ө аймгийн Ц сумын Б  багийн нутаг дэвсгэрт Д гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч  Э ХХК /хуулийн этгээд/ нь 2017 оны 09 дүгээр сард компанийн ашиг сонирхлын төлөө Ө аймгийн Ц сумын Б  багийн нутаг дэвсгэрт Д гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Э.Ч нь Ө аймгийн Ц сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаартай захирамжийг гарган ажлын хэсэг байгуулсан боловч, ажлын хэсгээс гаргасан зөвлөмжгүйгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус сумын Б  багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Б д гэх газарт 25,2 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр  Э ХХК-тай хууль бусаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж. 2017 оны 09 дүгээр сард тус компани нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,

Шүүгдэгч Б.Б нь Ө аймгийн Ц сумын ЗДТГ-ын Байгаль орчин уул уурхайн бодлогын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа тус аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин захиалагчид ажлын хэсгээс гаргасан зөвлөмж, дүгнэлтийг гарган өгөөгүй буюу албан тушаалын эрх мэдлийн хүрээнд хийх ёстой үйлдлийг хийгээгүйгээс тус сумын засаг дарга Э.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус сумын Б  багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Б д гэх газарт 25,2 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр  Э ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг хууль бусаар байгуулсан, улмаар 2017 оны 09 дүгээр сард тус компани нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,

Шүүгдэгч С.Б нь Ө аймгийн Ц сумын багийн засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин захиалагчид ажлын хэсгээс гаргасан зөвлөмж, дүгнэлтийг гарган өгөөгүй буюу албан тушаалын эрх мэдлийн хүрээнд хийх ёстой үйлдлийг хийгээгүйгээс тус сумын засаг дарга Э.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус сумын Б  багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Б д гэх газарт 25,2 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр  Э ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг хууль бусаар байгуулсан, улмаар 2017 оны 09 дүгээр сард тус компани нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,

Шүүгдэгч И.А нь Ө аймгийн Ц сумын ЗДТГ-ын харилцаа, барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа тус аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин захиалагчид ажлын хэсгээс гаргасан зөвлөмж, дүгнэлтийг гарган өгөөгүй буюу албан тушаалын эрх мэдлийн хүрээнд хийх ёстой үйлдлийг хийгээгүйгээс тус сумын засаг дарга Э.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус сумын Б  багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Б д гэх газарт 25,2 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр  Э ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг хууль бусаар байгуулсан, улмаар 2017 оны 09 дүгээр сард тус компани нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,

Шүүгдэгч Р.О нь Ө аймгийн Ц сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа тус аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин захиалагчид ажлын хэсгээс гаргасан зөвлөмж, дүгнэлтийг гарган өгөөгүй буюу албан тушаалын эрх мэдлийн хүрээнд хийх ёстой үйлдлийг хийгээгүйгээс тус сумын засаг дарга Э.Ч нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус сумын Б  багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Б д гэх газарт 25.2 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр  Э ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг хууль бусаар байгуулсан, улмаар 2017 оны 09 дүгээр сард тус компани нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б. Г, Б.Б, И.А, Э.Ч, С.Б, Р.О болон  Э ХХК нарыг яллах болон цагаатгах талын хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б. Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие  Б.М захиралтай  Э-д орон тооны бус менежерээр ажилладаг. 2017 оны 06 дугаар сард М захирал яриад нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл авлаа. Нөхөн сэргээлтийн ажлууд хийе ээ гэдэг ийм санал тавиад компани дээр итгэмжлэл хийж өгсөн.  2017 оны 08 дугаар сарын үед намайг дуудаад нэг сонин дээр ийм зар тавигдсан байна. Үүнийг нэг судлаад үз холбогдох хүмүүстэй нь уулз, судал гэдэг үүрэг чиглэл өгсөн. Тэгээд 2017 оны 08 дугаар сардаа багтаад зарласан тендерийнх нь дагуу материалаа бүрдүүлээд Ц суман дээр аваачиж өгөөд гэрээ хийгдсэн. Гэрээ хийгдэхэд сумын засаг дарга, байгаль орчин хариуцсан мэргэжилтэнтэй гэрээ байгуулсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын сүүлээр  Б.М захирал энэ техникүүдийг аваад газар дээрээ очоод үз, би араас нь байгаль орчны нөхөн сэргээх төлөвлөгөө араас нь явуулна гэдэг ийм үүрэг чиглэл өгсөн. Тухайн үед ачих гэр, мотор хэрэглэх ойр зуурын гал тогооны хэрэгслүүд байгаа тэр юмнуудыг агуулахаас очоод аваарай гэж хэлээд авсан. Машин техникүүд дээр ачаад явуулах ажлыг хийсэн. Тухайн үед машинууд маань удаан явах байсан учраас түрүүлээд очоод аччих гэдэг зүйлийг хэлээд түрээслэх техникүүдтэйгээ үнэ ханшаа тохиролцоод  Б.М захирлаас зөвшөөрөл аваад явуулсан. Тухайн үед яг тэнд байсан  Б.М захирлын харьяаны зүйлүүдийг бүгдийг нь ачаарай гэж хэлсэн учраас ерөнхийдөө ингээд тэндээс бүх юмнуудыг бүгдийг нь ачаарай гэж хэлсэн учраас байсан бүх зүйлийг нь ачиж явсан байсан. Өглөө 9 дүгээр сарын 3-ны өглөө араас нь яваад очиход гэр оччихсон хүмүүс эхний нэг гэрээ барьчихсан, ямар ч шалгүй дотор нь бүгд унтацгааж байдаг. Хүмүүс бүгд босоцгоогоод гэрээ бариад бүх зүйлээ бэлдээд байж байя. Захирлыг ярихыг хүлээж байя гээд ингээд бүгд босоод байж байдаг. Тухайн үед тэнд Өлзийт сумын харьяаллын гэсэн нийтдээ бараг 10 гаруй машин нинжа гэж нэрлэдэг гараараа ал олборлогч, Д аймгийн иргэд бөөгнөрсөн нөхцөл байдалтай байсан. Тухайн газарт нэлээн олон жил ажиллаж байгаа гэсэн хэд хэдэн хүмүүс та нар яах гэж байгаа юм бэ гэж ирж бол уулзсан. Энэ газрыг сумаас нөхөн сэргээхээр болсон. Энд мал унадаг, хүн амь эрсэддэг иймэрхүү асуудал байгаа гэж хэлээд тухайн хүмүүсээс энэ газар яг ямар учиртай юм бэ, хэзээнээс нинжа гэдэг нэртэй хүмүүс очиж ажилласан юм ямар байр байдалтай байгаа талаар өөрийн нөхөн сэргээх талбай хэмжээндээ явж үзсэн байдаг. Тэгэхэд тухайн газарт маш их хэмжээний нүхтэй, хүн явахад их хэцүү тийм л нөхцөл байдалтай байсан. Анх удаа тийм газрыг харсан. Тэгээд байж байсан хэдэн нинжанууд хүрч ирээд та нарын ачиж ирсэн юманд алт шигшдэг төхөөрөмж байна гэж хэлсэн. Нүхнүүд нь доогуурх туннелүүдээ холбогдчихсон байсан. Туннелүүдийн хооронд нь холбогдсон нүхнүүдийг булахгүй бол болохгүй бол болохгүй байсан.  Б.М захирал байж байгаа гэдэг үр даалгавар өгсөн ч гэсэн нүхний гүн нь ямар байна гэж үзэхээр ковшоор хутгаж үзсэн.  Нинжа нарын ятгалгад орж алт олж магадгүй гэх бодлын үүднээс төхөөрөмж, мотор хоёрыг аваачиж тавьж ковшоор шороо хутгаж хийх гэсэн боловч мотор нь ажиллахгүй эвдэрсэн байсан. Ингээд 09 дүгээр сарын эхээр  Эдийн засгийн цагдаа, аймгийн байгаль орчны байцаагч, сумын байгаль орчны байцаагч, сумын цагдаа нар ирсэн. Компани нөхөн сэргээх ажил хийлгэхээр явуулсан.  Б.М захирал өөрөө хэлэхдээ энэ компанийг ингээд хөгжүүлье. Ирээдүйд байгаль орчны яамнаас ч юм уу уул уурхайн яамнаас төр засгаас нөхөн сэргээлтийн бодлогууд хэрэгжүүлнэ гэдэг ийм хандлагатай байгаа. Тэгэхээр энэ компанийг хөгжүүлээд явж байхад одоохондоо ашиггүй ч гэсэн ирээдүйд ашигтай гэдэг зүйлийг хэлдэг. Чи хариуцаад яваад яв. Би чамд мэргэжлийн хүмүүс яваандаа гаргаж өгье гэж хэлсэн. Компани тухайн газарт очиж олборлолт хийе, алт ухъя гэдэг зүйлийг огт хэлээгүй, өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс асуудал үүсгээд явж байна. Хүндрэл үүсгэсэндээ уучлалт хүсэж байна.

Шүүгдэгч  Э ХХК-ний төлөөлөгч  Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 06 дугаар сард  Э ХХК- ийг Б гэх хүнээс худалдан авсан. Худалдан авахдаа байгаль орчны нөхөн сэргээлт хийхээр худалдан авсан. Б гэх хүн анх худалдахдаа нөхөн сэргээлтийн гэрчилгээ нь сунгагдаж байгаа. Түр хүлээж байгаарай гэдэг хариуг надад өгсөн. Би сунгагдаад гараад ирнэ гэсэн ойлголттойгоор 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б. Гийг дуудаж уулзсан. Ахад нь нэг ийм санаа байна, чи надтай хамтарч ажиллах уу, нөхөн сэргээлтийн компанийг ингээд аваад явж чадах уу гэдэг асуудлыг ярьсан. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Зууны мэдээ” сонин дээр Ө аймагт нөхөн сэргээлтийн ажил байсан. Газрынх нь талбай нь бас гайгүй жижигхэн бололцоо байсан. Бид өөрсдийн хөрөнгөөр сэрээгээд компанидаа нэг ч гэсэн түүхтэй болбол яадаг юм бэ гэдэг саналыг тавьсан. Тэр үед Б. Г зөвшөөрсөн. Тэгээд зарын дагуу бүх шаардлага материалуудыг бүрдүүлж өгөх ажлыг  Гт даалгасан. Өөрийнхөө зүгээс компанийн тамга тэмдэг бүхий л зүйлийг Б. Гт олгосон байдаг. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б. Г манай компани шалгарч ээ гэдэг баяртай  мэдээг хэлсэн.  Тухайн газрыг нөхөн сэргээнэ гэдэг асуудлыг ярьсан. Харин эрэл хайгуул хийх зүйл огт байгаагүй. Нөхөн сэргээхийн тулд 09 дүгээр сарын эхээр хүүхдийн сургууль орох үе байсан учраас би өөрөө явж чадаагүй. Б. Гийг техникүүдээ ачаад явж бай, араас чинь би нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг аваад очно оо гэсэн ийм л шийдвэрийг өгсөн. Түүнээс хойших асуудлыг бол одоо би сайн мэдэхгүй. Компанийн зүгээс алт олборлох, эрэл хайгуул хийх сонирхол огт байгаагүй. Хүнээ зөв сонгож тавиагүй миний буруу.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Аймгийн иргэдийн хурлын дарга Саас очсон зөвлөмжийн дагуу ажлын хэсэг байгуулсан тухай засаг дарга Э.Ч мэдэгдсэн. Энэ ажлын хэсэгт орж ажилласан. Аймгийн хурлын даргаас ирсэн зөвлөмжийн дагуу тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай шалгуур үзүүлэлт гэж сонинд өгсөн зар дээр заавал тавих хэрэгтэй гэж энэ асуудлыг зөвлөмжийн дагуу боловсруулаад сонинд зар өгсөн байгаа. Шалгаруулалтын ажилд засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу дөрвөн талбай дээр тус бүр дээр нэг аж ахуйн нэгж шалгаруулж энэ ажлыг энэ онд багтаах хэрэгтэй гэсэн ийм үүрэгтэй байсан. Ирсэн төслүүдийн санал бол нэг талбай дээр нь гурван аж ахуйн нэгж, нөгөө хоёр талбай дээр нь тус бүр нэг, нөгөө талбай дээр нь нэг ч санал ирээгүй ийм байдалтай байсан. Ажлын хэсэг Үзүүр овоотын талбай дээр давхардсан гурван аж ахуйн нэгжээс хамгийн шаардлага хангасан аж ахуй нэгжийг хуулийн дагуу санал нэгтэй шалгаруулсан. Тэр нь Шаазгай бадмаараг гэх компани байсан. ЭШШЭ компани ирүүлсэн төслийн материалдаа нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг огт хавсаргаж  ирүүлээгүй байсан. Энэ ажлын хэсэг нь үйл ажиллагааг бол анх төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үнэлгээний хороо байгуулаагүй. Зөвхөн сумын засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Шалгаруулалтад өөрийн хөрөнгөөр хийж байгаа учраас худалдан авах ажиллагааны хуулийн дагуу явах ямар ч бололцоогүй, зөвхөн төслийн шалгуур үзүүлэлтийн дагуу тухайн компаниудын ирсэн материал шаардлага хангаж байгаа эсэхийг голлож дурдаж явсан. Шалгаруулсан нөхцөл байдал нь ажлын хэсгийн протокол хэлбэрээр засаг даргад танилцуулсан. Засаг даргатай танилцуулахад аж ахуй нэгжүүдийн материал шалгуур үзүүлэлтийг хангах тал дээр муу байна гэсэн асуудлыг тавьсан. Тэгэхэд бид энэ онд багтаан 4 талбайг нөхөн сэргээх шаардлагатай олон малчид иргэд гомдол саналтай байсан. Тэгээд  Э-ийн нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл байхгүй байна гэж компанид мэдэгдсэн. Тэгэхэд бид тусгай зөвшөөрлийг нь гэрчилгээг нь хүргүүлье гэж хэлсэн. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хүргүүлж ирэхэд хугацаа нь дууссан байсан. Тэгээд хугацаа дууссан гэрчилгээ байна гэхэд сунгуулахаар яаманд өгчихсөн байгаа гэсэн хариуг өгсөн. ЭШШЭ компанитай гэрээ байгуулах гол анхааруулж хэлсэн зүйл нь үйл ажиллагаа эхлэхэд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг заавал батлуулсан байх ёстой. Энэ төлөвлөгөөг аймгийн байгаль орчны газрын дарга, мэргэжилтэн, сумын засаг дарга, холбогдох сумын байгал хамгаалагч эсвэл байгаль орчны байцаагч хянаж дөрвөн оролцоотой батлах ёстой. Үүн дээр нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээг заавал хавсаргаж ирүүлсэн байна гэж анхааруулж маш сайн хэлсэн байгаа. Үйл ажиллагааг бол эхлэхгүй. Зөвхөн менежментийн төлөвлөгөө батлагдсан нөхцөлд  энэ үйл ажиллагаа  явагдана гэж хэлсэн. Үйл ажиллагаа явагдахгүй хүлээгдэж байх хугацаандаа тухайн зөрчлийг тухайн аж ахуй нэгж гаргасан. Гэрээ байгуулах шатанд засаг даргад мэргэжилтний хувьд энэ ажлыг дараа жил хийвэл яасан юм бэ гэж санал тавьсан. Энэ онд заавал хийх шаардлагатай. Бид  Э-д ямар нэгэн байдлаар давуу байдал огт олгоогүй. Албан тушаалын байдлаа ашигласан зүйл байхгүй. Зөвхөн засаг даргын тавьсан шаардлагын дагуу гэрээнүүдийг байгуулж хийгдсэн ажил байгаа.

Шүүгдэгч И.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2016 онд их сургууль төгсөж ирээд Ө аймагт гэртээ байж байгаад 2017 онд Ц суманд газрын даамал мэргэжлийн чиглэлийн ажлын байр байна аа гэдэг үүднээс Ц суманд шилжиж очоод ажилд орсон. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ажиллаж байгаад 08 дугаар сард тухайн ажлын хэсэгт орсноо тухайн хурал болох өдөр мэдэж тухайн хуралд сууж материалыг хяна үзэх зарим материал нь шаардлага хангаж байгаа, хандахгүй байгаа вэ гэдэг ажлын хэсгийн хуралд оролцсон. Урьд өмнө нь нөхөн сэргээлтийн зар тавигдаж нөхөн сэргээлтийн ажил хийх гэж байгаа талаар мэдээгүй байсан. Анх удаа нөхөн сэргээлт хийх компаниуд нь ирсэн газрын эргэлтийн цэсийг тогтоож өгөх байна. Координатын цэгийг байгаль орчны байцаагчаас авч гар жи пи эс гэдэг багажаар анх байгаль орчны байцаагч Одонцэцэг гэх хүнээр газарчлуулаад очиж байсан. Миний бие анх ийм байдлаар энэ ажилд оролцсон. Ажлын туршлагагүй дөнгөж шинэ ажилд орсон юу ч мэддэггүй байсан байна гэж дотроо боддог. Энэ хэргийг бол үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна.

Шүүгдэгч Э.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2016-2020 оны хооронд сумын засаг даргын үүрэг гүйцэтгэж байсан. Үнэндээ олон жил ажил байсан учраас нөхцөл байдлыг сайн мэднэ. Энэ утгаараа бол 1998 оны сүүлээс эхлэн нинжа нар гэж ярьдаг бичил уурхай эрхлэгчид манай сумын нутгаар алт олборлолт явуулснаас гүн гүн нүх ухагдаж газар нутаг маш их эвдэрсэн, нутаглаж, өвөлжиж байгаа айлууд амьдрах аргагүй боллоо гэдэг зүйлийг байсан. Багуудын хурлаас малчдаас их хэлж байсан. Аймгийн хурлаас зөвлөмж очиж байсан. Нөхөн сэргээлтэд орж Б-ыноггүй, нөхөн сэргээлт хийх хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Эрхийн хугацаандаа өөрийнхөө мөрийн хөтөлбөрт гар аргаар эвдэгдсэн газруудыг тодорхой хэмжээнд нөхөн сэргээнэ гэсэн заалтыг мөрийн хөтөлбөртэй тусгасан. Мөн 2017 оны тухайн сумын сумыг хөгжүүлэх нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй нөхөн сэргээлт хийх заалтыг оруулсан байдаг. Энэ зөвхөн  Э яриад байгаа болохоос бид 2, 3 талбайд зарласан. Сум орон нутагтаа ажлын хэсэг томилогдсон нь өнөөдрийн энэ түвшинд хүрээд байна. Миний гол зорилго нь бол олон жил эвдэрсэн газрыг аймгийн хурлын зөвлөмж, сум багийн малчдын хүсэлтийг нь шийдье гэж бодож энэ ажлыг хийсэн.

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр амралтаа авсан байсан би Г аймаг руу явах гэж байхад ийм ажлын хэсэгт орсон шүүх хуралд суу гэж хэлсэн. Нөхөн сэргээлтийн ажил гэж таван компани орж ирсэн байсан. Тухайн үед би таван компани тавиад бүгд дээр нь саналаа хэлсэн. Тухайн өдөр сонсгосон компани гараагүй.  Аль нэг компанид нь давуу эрх олгоогүй. Өөрийн саналаа хэлсэн.  Тэгээд би амралтаа авсан. 09 дүгээр сарын эхээр эргээд ирэхэд нөхөн сэргээлтийн ажил эхэлчихсэн байсан. 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар энэ нөхөн сэргээлтийг ажлыг зогсооё гэсэн баг, иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсан.  Түүнээс хойш нөхөн сэргээлт явагдаагүй.

Шүүгдэгч Р.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2017 онд би санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А\58 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэгт орж ажилласан байна. Тухайн ажлын хэсэгт орсноо эхэндээ мэдээгүй явж байсан. 21-ний өдөр энэ хуралд оролцоно, ийм материалууд ирсэн, ингэж үнэлнэ, материалыг нь хянаж үзнэ энэ хуралд оролцоо ингэж оролцохдоо ирүүлсэн компаниудын материалуудыг нь үзээд энэ нь бүрэн байна, энэ нь дутуу байна гэдэг асуудлыг ажлын хэсгээр эхэлж ярилцацгаасан.  Э-ийг тусгай зөвшөөрөлгүй байна гэдгийг хурлын тэмдэглэлд тодорхой тусгасан байдаг. Үүнээс хойш гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээ байгуулагдсан эсэх талаар би огт мэдээгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү? гэж хүсэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би энэ хэрэгт 2018 онд хохирогчоор томилогдсон. Тухайн үед нь Байгаль орчин аялал жуулчлалын газрын газар газрын хэвлий хариуцсан ажилтан О гэдэг мэргэжилтэн хохирогчоор томилогдоод явж байгаад, сүүлдээ гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын явцад хохирогч солигдоод би томилогдсон байдаг. Энэ хэрэг удааширч хохирлууд нь өөрчлөгдөж явсан. Хохирол бүрэн барагдсан. Тухайн газрын хэвлийг ухахад ашигласан техникийг улсын орлого болгуулах саналтай байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  Э ХХК болон М,  Г нар 2017 онд Ө аймгийн Ц сумын нутаг болох Д гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал эрж байсан байна. Энэ хүмүүс байгаль орчинд учруулсан хохирлыг тухайн үед гарсан үнэлгээгээр төлсөн байна. Иймд байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөрийн талаар нэмж нэхэмжлэх зүйл байхгүй байна... Надад байгаль орчинд учруулсан хохиролтой холбоотой гомдол санал байхгүй. Харин Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалын баялгийг борлуулсны орлого болон гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан тул тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн үнэлгээгээр Ө аймгийн Байгаль хамгаалах санд оруулмаар байна.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 39, 6-р хх-ийн 196 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.До мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “20-54 УН улсын дугаартай Hyundia маркийн экскаватор машиныг Ерэнбаатар гэдэг хүнээс 2018 оны 04 дүгээр сард худалдаж авсан юм. Тэгээд ХААН банкны төлбөрийг төлж дуусаад 2018 оны 08 сарын 30-ны өдөр өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Энэ автомашин миний эзэмшлийн хөрөнгө. Надад автомашин битүүмжилсэн талаар хэлээгүй. Одоо Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт түрээсээр ажил хийж байгаа. Надад нэхэмжлэлийн талаар болон дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 175-176 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч П.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “0000 УН улсын дугаартай Liugong маркийн авто ачигч автомашин миний нэр дээр бүртгэлтэй, миний өмч хөрөнгө байгаа юм. Одоо миний машин Баян-Өнжүүл суманд хөдөө түрээсээр ажиллаж байгаа. Би энэ машиныг 2017 оны хавар Улаанбаатар хотоос 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Хөлсний жолоочоор бариулдаг. Надад автомашин битүүмжилсэн талаар хэлээгүй. Би 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Ө аймгийн Ц сумын Д гэх газарт байсан өөрийн эзэмшлийн 0000 УН улсын дугаартай Liugong маркийн авто ачигч автомашин очиж авсан. Тэгэхэд тэнд  Г гэх хүн байгаагүй. Манай машиныг барьж байсан жолооч Шижирбаатар байсан. Тухайн үед намайг Ерэнбаатар нөхөн сэргээлтийн ажил байна машинаа түрээслэх юм уу гэхэд би зөвшөөрсөн. Тэгээд бид нар аман гэрээ хийгээд мөнгө төгрөгөө бэлнээр бүгд авцгаасан. Надад нэхэмжлэлийн талаар болон дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 180 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч У.Пүрэвдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “2017 оны 09 дүгээр сард намайг Дд аймагт байхад манай найз Адъяадорж утсаар дуудаад Ө аймгийн Ц суманд хүрээд ир, энд Д гэх газарт нөхөн сэргээлт хийх ажил байна гэж хэлэхээр нь Ө аймгийн Ц суманд очсон. Тэгээд би  Э ХХК-д хувиараа хөлсөөр 0000 УН улсын дугаартай ковшоор тэр газар нөхөн сэргээлт хийсэн юм. Би тэр Б. Г гэх хүнтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Амаараа хоорондоо тохиролцоод тэгээд 10 гаран хоног ажилласан. Тэгээд л тэр газрын үйл ажиллагааг зогсоосон. Тухайн үед би 10 хоног ажилласан гээд ямар нэгэн цалин аваагүй. Би тэр унаж байсан гэх 0000 УН улсын дугаартай ковш машинаа үлдээчихсэн байснаа эргээд 2018 оны 08 дугаар сард би өөрөө явж тэр ковшийг Д аймагт авч ирсэн. Одоо тэр ковш манай хашаанд байгаа. Бичиг баримт надад байгаа. Би ажилгүй сул зогссон тэр хөлсөө  Э ХХК-аас нэхэмжилмээр байна." гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 188-189 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Э.С шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Б-ын овогтой  Г, Б овогтой М гэх хүмүүсийг сайн танихгүй бөгөөд нэрийг нь сонсож зүс харж байсан. Тиймээс садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Хуандай /Hyundai FV 15JSL/ маркийн 6298 УБГ улсын дугаартай авто машин нь одоо миний өөрийн эзэмшилд байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Шарын гол суманд би өөрөө жолоодож ургац хураах ажилд ажиллаж байгаа. 2017 оны 09 сард шиг санаж байна миний зүс таних Баагий гэх ах надад ярихдаа Ө аймгийн Ц сумын Дгэх газар шороо зөөх ажил байна гэсэн чи машинтай юм чинь явж ажиллахгүй юм уу гэхээр нь би тэр Д гэх газар очиход 3-4 гэр барьсан нөхөн сэргээлтийн ажил явуулах гэж байгаа гэсэн газар байсан. Би очоод 2 хоног сул зогсоод ажил байхгүй байсан тул ахалж байгаа гэх залуутай нь уулзахад /нэрийг нь мэдэхгүй , зүүн хацартаа сорвитой залуу/ та явж бай ажил эхлээд ажил гарахаар хэлнэ гэхээр нь машинаа орхиод Улаанбаатар хот руу буцаж ирсэн. Ингээд 20 орчим хоног хүлээгээд чимээгүй болчихоор нь буцаж очоод машинаа аваад ирсэн. Надтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд 20 хоног сул зогссон цалин мөнгийг өгнө гэж амаар хэлсэн боловч одоогоор өгөөгүй байна. Намайг Ө аймагт очоод байхад цагдаагийн шалгалт явж байна гээд хүмүүс ирж байсан. Тэгээд машины бичиг баримтыг шалгахад нь би тээврийн хэрэгслийн гэрчилгээ бичиг баримтаа өгч байсан. Харин дараа нь  Г миний бичиг баримтыг авч ирж өгч байсан. Надад миний машиныг битүүмжилсэн талаар ямар нэгэн зүйлийг хэлээгүй бөгөөд би одоо л сонсож байна. Мөн би паажуур гэдэг тоног төхөөрөмж мэдэхгүй болохоор тийм тоног төхөөрөмж ажиллуулсан эсэхийг мэдэхгүй байна. Ер нь намайг очоод байж байхад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, сул зогсоод байсан. Ямар нэгэн санал байхгүй.” гэх мэдүүлэг /З-р хх-р 52-54 дүгээр хуудас/

Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 09 сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Тэхийн зогсоол гэж газарт зогсдог найз Бек утсаар холбогдож Ө аймаг Ц суманд ажил байна хийх үү гэж асуухаар нь би зөвшөөрөөд 2017 оны 09 сарын 06-ны өдөр хотоос нэг гэр ачаад тухайн хүмүүстэй холбогдоод ойр зуурын ачаа аваад Ө Ц суманд ирсэн. Тэгээд иртэл тухайн газарт нэг гэр тэгээд надтай хамт 2 ковш, 1 экскаватор ачаад төхөөрөмж гэх 2 том шигшүүртэй зүйлийг аваад хамт ирцгээсэн. Маргааш нь буюу 2017 оны 09 сарын 08-ны өдөр надад хийх ажил байхгүй тэгээд тухайн ковш, экскаваторууд нь нүх ухаж эхэлсэн. Тэгээд удалгүй дизель тог гаргагч нь эвдрээд сэлбэгэнд хот орохоор явахад нь би хамт яваад 2017 оны 09 сарын 11-ний өдөр ирсэн. Нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж хэлсэн. Тэгээд өдрийн 200.000 төгрөгөөр тохиролцоод ирсэн. /1-р хх-ийн 39 дүгээр хуудас/

Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ерэнбаатар Ө аймгийн Ц сум руу 45 хоногийн хугацаатай нөхөн сэргээлтийн ажил байна ковшоо түрээсээр явуулчих гэсэн. Тэгээд би өгөөд явуулсан. Би Ерэнбаатартай урьдчилгаа аваад сарын 12 сая төгрөгөөр тохиролцож түрээсээр өгсөн. Бусдаар  Э-тай хамаагүй. /1-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Ө аймгийн Ц сумын малчид иргэдээс Д гэх газарт нөхөн сэргээлт хийх эрх авсан гээд баахан гэр бариад том том техник ирээд газар ухаад хуурай паажуур гэдэг юмаар ухаад тэр хавиар тоос шороо босгоод байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэхүү мэдээллийн дагуу Ц сумын Д гэх газар очиж шалгахад сумын Засаг дарга нь нөхөн сэргээлтийн тендер зарлаж  Э ХХК-нийг шалгаруулж тус газарт нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулсан байдаг. Нөхөн сэргээлт хийх талбайг 25,2 га гэж зааж өгсөн боловч газар дээр нь хэмжилт хийхэд 12 га байсан. Мөн тус талбайн гурван хэсэг газарт 2-5 метрийн гүнтэй газрыг ухаж хөрсийг гадна талд овоолсон байсан. Бид нарыг очихоос өмнө ухсан газраа булж түүндээ алт ялгаруулдаг гэх хуурай паажуур 2 ширхэгийг байрлуулж нэгийг нь ажиллуулсан байсан. Ухаж байгаад булсан болон ухсан газрууд нь их хэмжээний элэгдэлд орж шороо тоос ихээр босож байсан. Шинээр ухсан газар нь 0,7 га байсан.  Э ХХК нь нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын эрхийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас авсан байсан. Ц сумын Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээгээр бол тус аж ахуйн нэгж нь нөхөн сэргээлт хийх эрхтэй байсан. Гэтэл нөхөн сэргээлт нэрийн дор газар, газрын хэвлийг хууль бусаар ашиглаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоосон. Улсын тусгай хамгаалалтын газарт хамааралгүй, бичил уурхайн журмаар үйл ажиллагаа явуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Тендер зарлахдаа нөхөн сэргээлтийн аргачлал болон ажлын даалгаврыг манай байгууллагаас гаргуулж хийх ёстой. Мөн нөхөн сэргээлтийн стандартуудыг дагаж мөрдөх ёстой. Нөхөн сэргээлт хийх талаар Ц сумын Засаг даргын Тамгын газар болон  Э ХХК огт мэдэгдээгүй. Ц сумын Засаг даргын Тамгын газраас тендер зарлахдаа төсөвт өртөггүйгээр зарласан байдаг. Өөрөөр хэлбэл улсын болон орон нутгийн төсвөөр нөхөн сэргээлт хийх зардал огт тусгагдаагүй байсан. Байгаль орчинд хохирол үүснэ. Газар, газрын хэвлийд учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлд заасны дагуу байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага газар дээр нь судалгаа хийж үнэлгээг тогтооно гэж заасан байгаа. Байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр нэхэмжлэх болно. Ер нь бол сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагч хоёрын ажлын чиг үүрэгт нөхөн сэргээлтийн ажил хийх хууль эрх зүй байхгүй. Харин сумын ИТХ-ын тогтоолоор нөхөн сэргээлт хийх ажлын зардлыг орон нутгийн төсөвт тусган баталсан байсан бол тендер зарлахын өмнө хаана, хэдэн га талбайд хэдэн төгрөгийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байгаа талаар дурдан газар дээр нь хэмжилт хийж, ажлын даалгавар гаргаж өгөх хүсэлтийг манай байгууллагад өгч шийдвэрлүүлэх байсан... 2018 оны 09 дүгээр сарын эхээр байх\ өдрийг нь санахгүй байна\ би Ө аймгийн Ц сумын Тамгын газар дээр Одонцэцэгийн өрөөнд Дтай холбоотой материалыг үзэж сууж байхад  Э ХХК-ний нөхөн сэргээлтийн тендерт ирүүлсэн материал дотор “олборлож нөхөн сэргээнэ" гэсэн үг үсэгтэй төсөл байсан. Тэгээд Одонцэцэг бид хоёр тэр материалыг аваад цагдаагийн хэсгийн байранд очиж Билгүүнээс “Э’’ ХХК-ний гэрээг харъя гээд тендерийн материал дотор нь олборлож нөхөн сэргээлт хийнэ гэсэн байна гэж хэлээд бид гурав нөхөн сэргээлтийн гэрээг үзэхэд олборлоно гэж байхгүй дан нөхөн сэргээлт гэж байсан. Тендерийн материалыг Билгүүний сууж байсан ширээн дээр тавьчихаад гараад явсан. Би албан ёсоор тэмдэглэл үйлдэж хүлээлцсэн юм байхгүй, гэрээтэй тулгаж харчихаад тэнд орхичихоод гарсан. Би шүүх хурал дээр Майдар бишээ Билгүүнд өгсөн гэж хэлсэн шүү дээ... Нөхөн сэргээлт хийх газрын хэмжилт ажлын даалгавар боловсруулах ажлын Байгаль орчин аялал жуулчлалын газар хийдэг. Тус ажлын даалгаварт хаана хэдэн га талбайд ямар аргачлалаар нөхөн сэргээлт хийхийг тодорхой зааж өгдөг. Үүнийг үндэслээд Төрийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авах тухай хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэгчийг сонгодог. Сонгогдсон аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж ажил гүйцэтгэх шийдвэрийг тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга гаргадаг. Тендер сонгон шалгаруулалт хийх эрх бүхий улсууд нь А3 гэрчилгээтэй байх ёстой. Нөхөн сэргээлт хийх эрх олгох, зохион байгуулах субъект нь суманд байгаль хамгаалагч байдаг. 2017 онд Ц суманд техникийн нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө болон санхүүжилт батлагдаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27, 28, 2-р хх-ийн 201, 6-р хх-ийн 201 дүгээр хуудас/ 

Гэрч И.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  Э ХХК-ний ажилчид техник хэрэгсэлтэйгээ Дт ирсэн байна координат тогтоож өгнө гэсэн хэзээ ирэх гэж байна гэж над руу компанийн хүн нь ярьсан. Нөхөн сэргээлт хийх газрын дөрвөн булангийн цэгийг үйл ажиллагаа эхлэхээс өмнө нь тогтоосон байх байсан. Тэгээд миний ажил амжихгүй байсаар байгаад компани нь ирсэн байна гэхээр очсон. Тэгээд очиход  Э ХХК нэг гэр барьсан ачааны машин, ухагч шанагатай техник байсан. Тэгээд хариуцаж байгаа  Гтой уулзаж талбайн дөрвөн цэгийг гар GPS-д координатыг оруулан дөрвөн цэгийг тогтоож гадас хатгаж өгсөн. Тэгээд сум руу буцсан. Надад нөхөн сэргээлт хийх талбайн координатыг өгсөн. Тэр координатын дагуу Дт  Э-ний нөхөн сэргээлт хийх 25.2 га талбай дээр очиж цэгээ тогтоосон. Ирээд буусан техник хэрэгслээ ажиллуулаагүй, координатаар тогтоосон газраас өөр газар ажил хийгдээгүй байсан... Нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийн сонгон шалгаруулах ажлын хэсэг 2017 оны 08 дугаар сарын сүүлээр болсон /өдрийг нь санахгүй байна/ Ц сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болсон. Бид нар Б  багийн нутаг болох Д гэх газарт нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжүүдийн битүүмжилж ирүүлсэн хавтастай материалуудтай танилцсан. Тухайн үед Одонцэцэг чөлөө авсан, уг хуралд ирж суугаагүй. Ажлын хэсгийн ахлагч Б.Б, С.Б, Р.О бид дөрөв хуралдаж аж ахуй нэгжүүдийг шалгаруулсан. Тухайн үед битүүмжилж ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн материалтай би нэг бүрчлэн танилцсан. Миний одоо санаж байгаагаар бол  Э ХХК  болон “Шаазгай бадмаараг” ХХК нь тавьсан шаардлагыг хангасан гэж үзэж шалгаруулсан. Тухайн үед ажлын хэсгийнхэн ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн битүүмжилж ирүүлсэн материалтай танилцаад  Э ХХК-нийг сонгосон. Энэ компани техник болон бусад үзүүлэлтээрээ шалгарсан.  Э ХХК-ний дансанд байршуулсан 25.000.000 төгрөг бол тухайн үед нөхөн сэргээлт хийх талбайн барьцаа хөрөнгө юм. Нөхөн сэргээлтээ бүрэн гүйцэд хийсний дараа энэ мөнгөө буцаан авах ёстой. Ямар дугаартай дансанд хийж, хэзээ яаж буцаан олгосон талаар би сайн мэдэхгүй байна... Тухайн үед би газрын даамлаар томилогдоод удаагүй байсан бөгөөд нөхөн сэргээлтийн компанийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт томилогдсон талаар ажлын хэсгийн дарга нь хэлж байсан. Ингээд миний санаж байгаагаар сонгон шалгаруулах хурал бодоод би тухайн хурлынх нь тэмдэглэлийг хөтөлж байсан. Хурал дээр аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төслүүдийг танилцуулаад анх гаргасан шалгуур үзүүлэлтүүдтэйгээ тулгаж ярилцаж байсан. Одоо болсон зүйлүүдийг нарийн сайн санахгүй байна. Тухайн хуралд оролцохоос өмнө ямар арга хэмжээ зохион байгуулагдсан талаар би сайн мэдэхгүй байна. Би өмнө нь тийм сонгон шалгаруулах ажиллагаанд оролцож байгаагүй болохоор ямар нэгэн ойлголт их муутай байсан. Одоо хурлын талаар сайн санахгүй байна.  Э-н тусгай зөвшөөрөл байсан эсэхийг бас санахгүй байна. Тэр хурлаас хойш ахиж хурал болоогүй. Тухайн үед би анх удаа хурлын тэмдэглэл хөтөлж байсан бөгөөд хүмүүс яриад явчихаар гүйцэж бичиж чадаагүй. Ерөнхий утгаар нь бичээд явж байсан. Дахиж хуралдаагүй болохоор тэр үед шийдвэр гарч байсан байх.  Э-г яг сонгосон эсэхийг санахгүй байна.  Э-нийг сонгон шалгаруулахад надад ямар нэгэн нөлөөлсөн хүн байхгүй. Хурал болоод шийдвэрээ гаргасан. Ямар нэгэн компанийг сонгоорой тэгээрэй ингээрэй гэж хэлсэн хүн байхгүй. Дуу хураагуур, видео бичлэг хийсэн зүйл байхгүй. Бүгд ярилцаад энэ компанийг сонгоё гээд бүгдээрээ шийдвэр гаргаж байсан санаж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29, 4-р хх-ийн 43, 215-217 дугаар хуудас/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 05, 06 саруудад нутгийн малчдаас урьд жилүүдэд ухагдсан гүн нүх, жалга, хонгилыг нөхөн сэргээж өгөхгүй бол мал байнга унаж үхэж байна. Өнгөрсөн хугацаанд Л.Мягмаржав малчны малнаас 10 гаруй мал хууль бус алт олборлолтоос үлдсэн нүхэнд унаж үхсэн талаар мэдэгдэж санал хүсэлт тавьж байсан. Тэгээд нөхөн сэргээх асуудал нь 2017 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан боловч хөрөнгө төсөв нь шийдэгдээгүй. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 19-ний иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын нөхөн сэргээлт хийх тухай зөвлөмж 102 тоот зөвлөмж ирсэн. Үүний дагуу сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний А/58 тоот захирамж гарч нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжүүдийг шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Зууны мэдээ сонинд нөхөн сэргээх аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах зарыг нийтлүүлсэн. Зар дээр аж ахуй нэгжүүдийг шалгаруулах шалгавар үзүүлэлт, талбайн мэдээллүүдийг тавьсан. Үүний дагуу таван аж ахуй нэгжийн материалыг хүлээн аваад шалгаруулалт явуулах ажлын хэсэг хуралдаж хэлэлцээд “Шаазгай бадмаараг”,  Э, “Говь гарден” компани шалгуур үзүүлэлт хангасан байсан тул нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх ажлын гэрээ байгуулсан. 2002 оноос хойш хууль бус гар олборлогчдын олборлолтонд өртөж газар нь эвдэрч сүйдсэн. Ө аймгийн Ц сумын Б  багийн нутаг Д гэх газарт 25.2 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийх гэрээ байгуулан барьцаа хөрөнгө болох 25.2 сая төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулсан. Байгаль орчны бодлогын мэргэжилтний эрх үүргийн дагуу би байгуулсан. Д гэх газар нь Монгол Улсын тусгай хамгаалалтай бүсэд байдаггүй.  Э ХХК-ний барьцаа хөрөнгө болох 25,2 сая төгрөг нь ажлын гэрээнд заасан стандартын дагуу талбайг хүлээлгэж өгөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр дутуу нөхөн сэргээсэн талбайг өөр эрх бүхий аж ахуй нэгжээр дахин гүйцэтгүүлэх хөрөнгө юм... Жил болгон нөхөн сэргээх шаардлагатай талбайн хэмжээнүүдийг судалгаагаар гаргадаг. Хөгжлийн бодлогын хэлтсээс “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд урьд өмнөх судалгааг явуулах тухай шинээр эвдэрч нэмэгдсэн газруудын судалгааг шинэчлэн гаргах тухай тоот ирсэн. Тэгээд 2011 оны хамгийн сүүлийн судалгааг аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэст хариу тоот явуулсан. 2017 оны 05 дугаар сарын 25-нд Дын хөндийд эвдэрсэн 4 хэсэг газрын хэмжээг булангийн цэгүүдийг газар дээр нь авч тогтоож надад байдаг 100 мянганы масштабын байр зүйн зурган дээр буулгаж талбайн хэмжээнүүдийг гаргасан. Орон нутгийн зүгээс нөхөн сэргээлт хийх хөрөнгө төсөв байхгүй, мөн тухайн орон нутгийн малчдын зүгээс удаа дараа эвдэрсэн газруудыг яаралтай нөхөн сэргээж өгөхийг шаардаж хүсэлт тавьж байсан. Ийм нөхцөл байдлын үүднээс өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалт явуулах зорилгоор сонинд зар тавьсан. Зар дээр нөхөн сэргээлтийн ажлыг хийхэд орон нутгийн зүгээс төсөв хөрөнгө гаргах тухай заагаагүй байсан учраас нөхөн сэргээлт хийх ажил авсан компаниудтай байгуулсан гэрээнд ажлын хөлс тусгаагүй. Тухайн аж ахуй нэгжүүд нь өөрийн хөрөнгөөр техникийн нөхөн сэргээлт хийсэн ажлын туршлага нь дараа дараачийн тендерт ороход чухал үзүүлэлт Б-ыног тухайгаа төсөлдөө тусгасан байсан. Аймгийн Байгаль орчны газарт мэдэгдээгүй. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргын тоотоор ирсэн зөвлөмжийн дагуу орон нутаг холбогдох ажлуудыг зөвлөмжийн дагуу зохион байгуулсан. Нөхөн сэргээлтийн ажлыг тухайн газарт гүн цөмрөх аюул үүссэн суваг шуудуу, түнел, нүхийг техникээр сэтэлж овоолго үүссэн шороогоор буцаан булж тэгшлэх, талбайн нийт гадаргын хөрсийг тэгшилж шан татах /ургамалжуулах зориулалттай ажил/ ажил хийгдэх байсан. Нөхөн сэргээлтийн талаар холбогдох байгууллагаар экологи эдийн засгийн үнэлгээг хийлгээгүй.  Э нь нөхөн сэргээлтийн ажил дууссаны дараа олон наст ургамал тарих тухай төсөлдөө тусгасан байсан. Байгаль орчны улсын байцаагчийн эрх олгосноос бусдаар миний ажлын албан тушаал бол Байгаль орчин уул уурхайн бодлогын мэргэжилтэн ТЗ-З гэсэн ангилалтай туслах түшмэлийн албан тушаал дээр ажилладаг. Байгаль хамгаалагч байхгүй тохиолдолд Байгаль хамгаалагчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг. Бодлогын мэргэжилтний албан үүргийн дагуу гэрээ байгуулсан... Ц сумын Засаг дарга Э.Ч даргын гаргасан 2017 оны 08 дугаар сарын 09-ний А/58 дугаартай захирамжаар уг төслийг зохион байгуулсан. Уг захирамжид би ажлын хэсгийг ахалж  оролцсон. Тэгээд бид нар 2017 оны 08-р сард Ц сумын нутаг болох Д гэх газарт техникийн нөхөн сэргээлт хийлгүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг 7 хоногийн хугацаатай Зууны мэдээ сонин дээр зарласан. Тэгээд ирсэн төслүүдийг 2017 оны 08-р сарын 21-нд Ц сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан хүлээн авч сумын ажлын хэсэгт ирсэн материалуудыг өгсөн. Тэгээд сонгон шалгаруулалтад нийт 5 компанийн материал ирсэн байсныг үзээд ажлын хэсэг төсөвтэй танилцаад гурван компанийн гэрээг байгуулсан. Тэр гурван компанийн нэг нь энэ  Э ХХК байсан. Би тухайн үед сумын Байгаль орчин уул уурхайн бодлогын мэргэжилтнээр ажиллаж байсан.  Э ХХК-нийг манай ажлын хэсгийн комисс хоорондоо ярилцаж, холбогдох материалтай танилцаад сонгон шалгаруулсан.  Э ХХК-ний техникийн хүчин чадал болон бусад шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байсан тул ажлын хэсгийн комисс сонгон шалгаруулсан.  Э ХХК-ний сонгон шалгаруулалтад сумын Засаг дарга Э.Ч ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Холбогдох комиссын шийдвэрээр гэрээ байгуулах эрх энэ компанид олгогдсон. Сумын Засаг дарга Э.Ч нь Ц сумын нутаг болох Д гэх газарт техникийн нөхөн сэргээлт хийлгүүлэх эрх байгаа. Тийм учраас сумын Засаг дарга захирамж гаргаж ажлын хэсгийг томилсон, мөн гэрээг баталсан. Энэ компани манайхаас нийтэлсэн зарын дагуу тендер болон төсөл сонгон шалгаруулалтад оролцсон юм. Тийм учраас энэ компани гэрээний дагуу ажил үүргээ хийсэн байх. Би тухай үед эзгүй байсан. Тэр үед О ирж хохирлын үнэлгээ гаргасан гэж сонсож байсан. Энэ газар 17 жилийн турш иргэдийн болон нинжа нарын алт олборлолтонд эвдэж сүйтгэгдсэн, олон тооны гүнзгий нүх, шуудуу ухсан сүйтгэгдсэн газар байсан. Тэгээд иргэдийн санал болон сумын Засаг даргын захирамжаар уг газарт техникийн нөхөн сэргээлт хийхээр болсон...  Э ХХК-ний ирүүлсэн нөхөн сэргээлт хийх саналтай талбай дээр өөр аж ахуй нэгж нөхөн сэргээх санал ирүүлээгүй. Ганц  Э ХХК-ний материал ирсэн учраас шалгуур үзүүлэлт хангаж байгаа эсэхийг хянаж, эрхийн гэрчилгээнээс бусад шалгаруулалтыг хангасан гэж үзсэн. Ажлын хэсгийн гишүүд нэг бүрчлэн танилцсан. Энэ  Э ХХК-ний ирүүлсэн материалууд болох  Э ХХК-ний танилцуулга, Улсын бүртгэлийн 9011462084 тоот дугаартай хүчин төгөлдөр эсэх, Боловсон хүчин, хүний нөөцийн судалгаа, шаардагдах машин механизмын жагсаалт, машины фото зураг, Нөхөн сэргээлтийн ажил хийх аргачлал зэрэг материалуудыг бүрдүүлж өгсөн байсан. Тухайн үед  Э ХХК-ний Нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь дутуу ирүүлээгүй байсан. Ажлын хэсгийнхэн хурал дээрээ  Э ХХК-ний Нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь байхгүй гэдгийг нь хурлын тэмдэглэлд бичиж Засаг даргад хүргүүлсэн.  Э ХХК-наас тусгай зөвшөөрөлтэй эсэхийг лавлахад манай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байгаа гээд авч ирж өгснийг хуулбарлан авч материалд хавсаргасан.  Э ХХК-ний дансанд байршуулсан 25.000.000 төгрөг бол нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө юм. Энэ мөнгийг Төрийн сангийн тусгай дансанд байршуулсан. Нөхөн сэргээлтээ бүрэн гүйцэд хийсний дараа энэ мөнгөө буцаан авах хөрөнгө юм. Байршуулсан мөнгийг нөхөн сэргээлтийн гэрээг цуцалсны дараа байршуулсан 25.000.000 төгрөгийг буцаан олгосон... Би Засаг даргын А/58 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Талбайд хийгдэх ажлын талбайн хэмжээ, нөхөн сэргээлт хийх тухай, аж ахуйн нэгжүүдийн хангасан байвал зохих шаардлагуудыг гаргасан зэрэг ажил арга хэмжээ зохион байгуулсан. Ажлын хэсэг гаргасан шийдвэрээ Засаг даргад аж ахуйн нэгжүүдийн хангасан байвал зохих шаардлагыг гаргаж бичгээр танилцуулсан. Төсөл ирүүлсэн аж ахуйн нэгжүүдээс ирсэн бүх материалуудыг хянаж үзээд протоколд тэмдэглэсний дагуу Засаг даргад танилцуулсан байгаа.  Э нь сонгон шалгаруулалт хийх төслийн материалд тусгай зөвшөөрлийн материалыг хавсаргаж ирүүлээгүй байсан. Би энэ тухай Засаг дарга Э.Чд танилцуулсан. Гэтэл Засаг дарга наад асуудлаа компаниас нь тодруул гэсний дагуу би  Э-ний ажилтан  Гоос асуухад Байгаль орчны яаманд сунгуулах гээд өгчихсөн байгаа гэсэн. Үүнийг нь би Засаг даргад хэлэхэд гэрчилгээг нь авчруулахаар нааш сонгож болохгүй шүү гэсэн. Удалгүй  Э нь албан бичигтэй хамт тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулсан гэрчилгээг ирүүлсэн байсан боловч уг гэрчилгээ нь хугацаа нь дууссан хуучин гэрчилгээ нь байсан. Тэгээд  Э-аас яамнаас гэрчилгээ гараагүй байна, ажил эхлэхээс өмнө хугацаа сунгуулсан шинж гэрчилгээгээ авч ирж өгнө гэсэн. Засаг дарга Э.Ч нь эхлээд гэрээгээ байгуулчих тэгээд дараа нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахад нь заавал хугацаа сунгасан гэрчилгээг нь хавсаргаарай гэснийх нь дагуу би гэрээг нь байгуулчихсан. 2017 оны 08 сарын 21-ний өдрийн хурлаас хойш багцаагаар 2 сарын дараа байх ахиад нэг хурал болсон би цаг хугацааг нь сайн санахгүй байна. Уг сүүлд хийсэн хурлаар бүх аж ахуйн гэрээг цуцлах нь зүйтэй гэж шийдсэн. Эхний хурлын тэмдэглэл дээр яагаад шийдвэр тусгаагүй вэ гэхээр Засаг дарга харж байгаад шийдэх байх гэж бодоод байгаа нөхцөл байдлыг нь тусгасан байгаа.  Э-г сонгон шалгаруулахад хөндлөнгөөс хэн нэгэн хүн нөлөөлсөн зүйл байхгүй. Би Засаг даргад менежментийн төлөвлөгөөг заавал батлуулсны дараагаар ажлаа эхлэх ёстой гэдгээ хэлсэн. Харин Засаг дарга Э.Ч нь эхлээд гэрээрээ байгуулчихаа тэгээд дараа нь болох байх гэсэн учраас би гэрээг нь байгуулчихсан. 2017 оны 08 сарын 21-ний хуралдааны дараагийн хуралдаан хийсэн гол санаа дээрх аж ахуйн нэгжүүд нь нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийх гээд байна тийм учраас гэрээгээ цуцлах шаардлагатай гэж үзсэн учраас уг хурлыг хийсэн. Уг хуралд Засаг дарга оролцоогүй зөвхөн ажлын хэсгийнхэн хуралдсан. Намайг мэдүүлэг өгөх үед хэн нэгэн хүнээс ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж тулган шаардсан хүн байхгүй. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32, 33-34, 3-р хх-ийн 212, 4-р хх-ийн 41-42, 221-224 дүгээр хуудас/

Гэрч Э.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2016-2020 оны мөрийн хөтөлбөрт жил бүр нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж заасан байгаа. Мөн нутгийн малчдын хүсэлт байсан. 2003 он байхаа иргэд хууль бусаар гар аргаар олборлолт хийснээс үүдэн үүссэн газрын эвдрэлийг нөхөн сэргээх, хэвийн болгох зорилгоор тендер зарласан. Уул уурхай байгаль орчин хариуцсан бодлогын мэргэжилтэн гэрээг байгуулж миний бие баталсан. Ө аймгийн Ц сумын Б  багийн нутаг Д гэх газарт 25.2 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийхээр гэрээ байгуулсан. Сонгон шалгаруулалт зарлахдаа нэг га тутамд нэг сая төгрөгийн барьцаа байршуулна гэж заасан. Тухайн хөрөнгийг авах шаардлага нь талбайг хүлээлгэж өгөөгүй нөхцөлд дутуу нөхөн сэргээсэн талбайг сум өөрөө барьцаа хөрөнгөөр нь нөхөн сэргээх ажил гүйцэтгэх хөрөнгө юм. Урьд өмнө Д гэх газарт нөхөн сэргээлтийн ажил явагдаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 35 дугаар хуудас/ ...Анх ажил зарлахдаа координат тогтоосон байсан. Тэгээд Засаг даргын тамгын газрын Байгаль хамгаалагч Т.Одонцэцэг, Газрын харилцаа барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн И.А нарт үүрэг өгөөд явуулсан. Гэрээн дээрээ тавигдах шаардлага нь орон нутгийн хөгжлийн санд 15 сая төгрөг, барьцаа хөрөнгө 25.2 сая төгрөгийг байршуулна, орон нутагт гүн өрмийн худаг нэгийг гаргаж өгнө гэж заасан байгаа. Нөхөн сэргээлтийн ажил хийх талаар Ө аймгийн Байгаль орчны газарт мэдэгдээгүй. Ө аймгийн Иргэдийн хурал болон аймгийн дарга нарт мэдэгдэж байсан. Хуучин ухмал гүн цооногуудыг сэтэлж ухаад буцааж булах зарчмаар хийгдэх ажил байсан. Тэгж хийхгүй бол хоорондоо холбогдсон газрын гүн дэх нүх цооногууд хэвээрээ үлдсэнээр цөмөрч хүн, мал эрсдэх нөхцөл байдал дахин үүсдэг. Нөхөн сэргээлтийн талаар холбогдох байгууллагаар экологи эдийн засгийн үнэлгээг хийлгээгүй. Нөхөн сэргээлтийн ажил хийсний дараа заг болон олон наст ургамлын үр цацах ажлыг хийнэ гэж байсан. Уул уурхай хариуцсан бодлогын мэргэжилтэн учраас нөхөн сэргээлтийн ажлын гэрээг бие даан хийх эрх Байгаль орчны байцаагч Б.Бд байгаа гэж үзсэн.” гэх мэдүүлэг /хх 36 дугаар хуудас/, Нөхөн сэргээлтийн ажил хийлгэх тухай зарыг тавихдаа ажлын хөлсний талаар тусгаагүй бөгөөд тухайн гэрээ хийсэн аж ахуй нэгжүүдэд өөрийн хөрөнгөөр хийх талаар танилцуулж тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийж гэрээн дээрээ тавигдах шаардлага нь орон нутгийн хөгжлийн санд 15 сая төгрөг, барьцаа хөрөнгө 25.2 сая төгрөгийг байршуулна, орон нутагт гүн өрмийн худаг нэгийг гаргаж өгнө гэж заасан байсан учир ажлын хөлсний талаар тусгаагүй.  Э ХХК нь цаашид нөхөн сэргээлтийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагатай. Тухайн Д гэх газарт явган хүн явах, мал бэлчээрлэхэд улам хүндрэлтэй болсон. Нөхөн сэргээлтийн ажил эхлээд тухайн газарт 3 гүн нүх ухагдсан байгаа. Тэр нүхнээс гадна урьд өмнө нь ухагдсан нинжа нарын цооног нүхнүүд нэмэгдээд малчдад тулгамдаж байгаа асуудал дээр улам их хүндрэл бэрхшээл тохиолдоод байгаа. Тийм учир хууль ёсны эрх бүхий байгууллагуудын хяналтан доор нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэх нь зүйтэй гэж үзэж байгаа.  Э ХХК-ний нөхөн сэргээлтийн ажил хийх тусгай зөвшөөрлийг ажлын хэсэг байгуулсан байсан учир би өөрөө биеэр нягталж үзээгүй. Нөхөн сэргээлтийн ажил хийх талаар аймгийн байгаль орчны газраас ажлын аргачлал зааварчилгаа аваагүй... 2017 оны 08 дугаар сарын 09-нд миний гаргасан А/58 дугаартай захирамжаар ажлын хэсэг байгуулж, Ц сумын Б  багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Үзүүр овоот, Б д, Дунд Дын дөрвөн талбайн 55.6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх тухай захирамж гаргасан. Би энэ захирамжийг гаргахдаа Ө аймгийн Хурлын даргын зөвлөмж, мөн Аймаг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, Сумын 2017 оны үндсэн чиглэлүүдийг үндэслэл болгож гаргасан. Энэ Үзүүр овоот, Б д, Дунд Д нэртэй газрууд нь 1999 оноос эхлэн нинжа нар хууль бусаар гар аргаар алт олборлон уг газрыг их хэмжээгээр сүйтгэж, доош нь 20 гаруй метр орчим ухсан олон тооны цооногууд үүссэн байсан. Би танд холбогдох шийдвэр гарсан эрх бүхий захиргааны акт буюу Засаг даргын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл зэрэг холбогдох бичиг баримтыг хуулбарлан гаргаж өгье. Би тухайн үед шалгарсан 4 компанитай гэрээ байгуулан техникийн нөхөн сэргээлтийг хийлгүүлсэн. Нөхөн сэргээлтийг 30-45 хоногийн хугацаатай хийсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37, 38, 3-р хх-ийн 240 дүгээр хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О “...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээр байж байхад Ц сумын Б  багийн малчин Л.Ариунчимэг утсаар яриад Б д дээр техникүүд, том машинууд ачаатай ирээд байна, юу болоод байна вэ гэж асуусан... Аймаг руу Отай зөвлөгөө авах гэж ярихад наад ажиллагаа чинь хууль бус юм байна юу гэж нөхөн сэргээлт хийхэд алт ухаж байдаг юм гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр аймгаас О, эдийн засгийн төлөөлөгч Билгүүн нар ирээд  Э-ний үйл ажиллагааг зогсоож холбогдох баримтыг авч явсан... Би ажлын хэсэгт орсноо мэдээгүй байсан. Намайг хотод явж байхад өглөө Б над руу залгаад ажлын хэсгийн хурал болох гэж байна гэж хэлсэн. Тэгэхэд л ажлын хэсэг байгуулагдаж миний нэрийг оруулсан байна гэж мэдсэн. Ажлын хэсгийн хурал болоход би хотод явж байсан. Би хуралд суугаагүй... Би мэдээгүй байхад захирамжаар ажлын хэсэг байгуулж миний нэрийг оруулсан байсан. Намайг эзгүйд ажлын хэсгийн хурал зохион байгуулагдсан байсан. Ер нь бол миний нэр захирамжид орсон байсан боловч би хуралд суугаагүй, хурлын тэмдэглэлд надаар гарын үсэг зуруулаагүй, хурлын тэмдэглэл надад танилцуулаагүй.” /1-р хх-ийн 19-24, 5-р хх-ийн 219 дүгээр хуудас/

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Д гэх газарт 6 хоногийн өмнө буюу 2017 оны 09 сарын 05-ны өдөр манай найз Бек гэх найз над руу залгаад чи экскаватор барих уу, Өд экскэний ажил байна гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд замын унаанд суугаад Ц суманд ирсэн. Намайг дунд оврын машинтай нэг хүн ирж аваад хөдөө очсон. Сумаас зүүн тийш 30 орчим км байх газарт очтол 2 ковш 1 экскэ тэгээд 5 гэр, төхөөрөмж гэж дууддаг нэг доороо мотортой шигшдэг нэг давхар байшингийн орчим том шигшүүр 2 байсан. Тэгээд очсон өдрөөсөө хойш 3 газар нүх ухаж эхний нүхийг 5 метр орчим гүн ухаад гарсан шороог хажууд нь овоолон орхисон. Тэгээд дараагийн 2 нүхийг 2 метр орчим гүнтэй ухаад гарсан шороог нь нөгөө шигшүүрийн хажууд овоолон орхиод хэд хоноод 2017 оны 09 сарын 10-ны өдөр тухайн шигшүүрийг нь ажиллуулж шороог шигшиж байтал тухайн шигшүүр нь эвдрээд тэгээд засварлаад шигшихээ больсон. Тухайн газрыг ямар зорилготой ухаж шигшиж, ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар асуусан чинь намайг чи зүгээр наадах газраа ух гэж хэлээд тэгээд л дахиж би асуугаагүй.” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 40 дүгээр хуудас/

Гэрч Л.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Д гэдэг хүний ковшийг түрээсээр барьдаг. Тэгээд 2017 оны 09 сарын 08-ны өдөр намайг ажлаа хийж байхад дуудаад очсон чинь Д ах чи Ө аймагт очоод хэд хоног ковш барь гэж хэлсэн. Тэгээд надад зардлын мөнгө өгөөд би автобусанд суугаад Ө аймгийн Ц суманд 2017 оны 09 сарын 09-ний орой иртэл нэг том автомашинтай хүн ирээд намайг аваад хөдөө явсан. Тэгээд явсаар байгаад оройн хоол болж байхад нэг 5 гэртэй кемп дээр очсон. Тэгээд би хоол идчихээд унтаад өгсөн. Маргааш нь би юу хийх талаар асуутал дизель мотор нь эвдэрчихсэн. Тэгээд ажилгүй байж байгаад орой тэр хавир байсан хэдэн овоолсон шороог түрж булсан. Намайг очиход тухайн газар 2 том нүх ухсан. Харин 2017 оны 09 сарын 11-ний өдөр нэг нүхийг нь ухсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/ 

Гэрч Д.Е мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр  Э ХХК-ний ажилтан  Г яриад Ө аймагт нөхөн сэргээлтийн ажил байна техник түрээслэх хэрэгтэй байна ажил хөнгөн гэж ярьсан. Тэгээд уулзаад ажилд гарахаар тохиролцоод 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ө аймгийн Ц сумын Д гэдэг газар очоод би өөрийн эзэмшлийн экскаваторыг түрээсэлсэн. Экскаваторыг  жолоодон нэг хоног хагастай ажиллахдаа 2-3 цаг ажиллаад болиод яг үнэндээ бол бүтэн өдөр ажиллахгүй байсан. Тэгээд техникийн эвдрэлээс болоод ажил зогссон байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байх цагдаа Байгаль орчны хүмүүс ирээд техникүүдийг зогсоож битүүмжилсэн. Хаан банкны зээлээр аваад банкны шаардлага нь байгууллагын нэр дээр шилжүүлэх байсан учир банкны нэр шилжүүлсэн байгаа.  Э ХХК-нд техникээ нэг сарын хугацаатай түрээсэлсэн. Д гэх газар хууль бусаар ашигт малтмалын олборлолт хийгээгүй... Би энэ экскаваторыг 2013 оны хавар байх Хаан банкны лизингээр худалдаж авч байсан. Тэгээд Хаан банкны өрөө төлж чадахгүй болоод Д гэдэг хүнд 2018 оны 04-р сард худалдчихсан. Одоо энэ машин Д гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа. Дд би 85.000.000 төгрөгөөр зарчихсан. Экскаватор автомашин нь тийм сайн биш дунд зэргийн автомашин байсан. 2004 онд үйлдвэрлэгдсэн экскаватор автомашин байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна... Энэ 2054 УН улсын дугаартай Hyundai маркийн /Экскаватор/ нь миний өөрийн хөрөнгө учраас би бусдад зарж худалдсан. Надад автомашиныг битүүмжилсэн талаар хэн нэгэн хүн албан ёсоор хэлсэн зүйл байхгүй. Тийм учраас надад мөнгөний хэрэг гараад бусдад зарчихсан. Надад өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42, 2-р хх-ийн 196-197, 4-р хх-ийн 09 дүгээр хуудас/

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрөө уг  Э ХХК-ийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Байгаль орчны нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй гэдэг утгаар нь нэг хүнээс худалдаж авсан юм. Би тэр хүнийг мөн танихгүй. Одоо нэрийг нь мартсан байна. Тэгээд би авснаас хойш үйл ажиллагаа явуулж чадаагүй. Техник хэрэгсэл байхгүй болохоор ажил олддоггүй юм билээ. Тэгээд зарах санаатай байж байхад М гэж хүн утсаар холбогдсон. Тэгээд би 2017 оны 05 дугаар сар байна уу, 06 дугаар сард байна уу сар өдрийг нь нарийн санахгүй байна. Уг М гэж хүнд энэ  Э ХХК-ийг зарсан. Уг компанийг М нь нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлтэй гэж л авсан байх. Намайг уг компанийг Мд зарах үед Байгаль орчинд нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан. Өөрөөр хэлбэл 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дууссан байсан. Би компаниа Мд зарахаасаа өмнө тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ Байгаль орчны яаманд өгчихсөн байсан. Энэ тухайгаа Мд хэлээд удахгүй сунгагдана гэдгийг хэлсэн байсан. Тэгээд би Мд уг компанийг нотариатаар гэрчлүүлэн худалдах худалдан авах гэрээгээр зарсан. Би тусгай зөвшөөрлийг нь сунгаж өгөхөөр ярилцсан. Тэгээд ч би сунгуулах гээд материалаа өгчихсөн байгаа. М тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж барьсан зүйл байхгүй. Би Мд яг төдийд өдийд хугацааг сунгаж өгнө гэж хэлсэн зүйл байхгүй. Сунгах гээд материалаа өгчихсөн, удахгүй гарах байх гэж л хэлсэн байсан. Одоо сунгагдсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Очихоор болоогүй байна болоогүй байна гэдэг. Сүүлийн 10 гаруй хоног огт очоогүй байна. Уг компанийн өмнөх эзэн нь ч тэр би ч тэр нөхөн сэргээлтийн янз бүрийн ажил хийгээгүй болохоор янз бүрийн нэмэлт материал шаардаад тийм ч юм дутуу, ийм ч юм дутуу гээд байх юм. Яагаад ингээд удаагаад байгааг би ч мэдэхгүй байна. Компанийн оффис хаяг гэж байгаагүй. Ямар ч ажил хийж байгаагүй. Компанийн байр сав гэж огт байхгүй. Ажил хийгээгүй учраас “X" тайланг татварын хэлтэст өгөөд явдаг байсан. Намайг анх уг компанийг худалдаж авахад шинээр гэрчилгээ нь гарсан. Тэгэхэд нь би өөрийн оршин суугаа хаягаараа компанийнхаа хаягийг өгчихсөн. Энэ хаяг бол манай гэрийн орон сууцны хаяг байгаа юм. Одоо ч би энэ хаяг дээр амьдарч байгаа юм. М нөхөн сэргээлтийн ямар нэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа тухай яриагүй. Компаниа худалдсанаас хойш би Мтэй огт уулзалдаагүй. Хааяа нэг М утсаар холбогдоод сунгалтын талаар л асууж байсан. Би одоохондоо болоогүй байна л гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 84-85 дугаар хуудас/

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ”Би  Гийг танихгүй. Харин Мөнх-Эрдэнийг танина, ахтай нь найзууд юм. Би 2017 оны 07 дугаар сард /наадмын өмнө байсан санагдаж байна/ нэг хүнээс мөнгөний өрөндөө авчихсан хоёр ширхэг төмөр багаж байсан. Тэр хүн надад хэлэхдээ алтны багаж гэж хэлж байсан. Тэгээд би тэр багажийг тавих газар олдохгүй байхаар Мөнх-Эрдэнийг гуйгаад хашаанд нь тавьчихсан байсан юм. Би тэр багажийг авсан хүний нэрийг сайн санахгүй байна. 2.000.000 төгрөгийн өрөндөө авч байсан. Одоо байхгүй. 2017 оны 10 дугаар сард юм уу даа цас орчихсон байсан төмөр авдаг цэгт өгсөн. Тэр төмөр авдаг хүмүүс өөрсдөө ирж ачиж аваад явсан. Их овортой сэржгэр хүнд төмрүүд байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198-199 дүгээр хуудас/

Шинжээч Ү.Төгөлдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:” Хэмжилт хийхэд тухайн компанийг хариуцаж байсан гэх 2 залуу байсан. Нэг залуу нь өөрийгөө захирал гэж танилцуулж байсан. Харвал танина. Бас Ц сумын байгаль орчны байцаагч ч билүү сайн санахгүй байна, бас нэг хүн байсан. Би бол хэмжилт хийдэг, компьютер луу хэмжилт хийсэн зүйлүүдээ тусгаж оруулдаг. Гол дүгнэлтийг манай дэд захирал гаргадаг.  Б.М, Б. Г гэж хүмүүсийг болон  Э гэж компанийг мэдэхгүй. Дэд захирал Оюунчимэг  манай төрсөн ээж, шинжээчээр оролцсон. Энхрий бол нэг компанид ажилладаг эмэгтэй найз, ойр дотно холбоо байхгүй. Бид нар 2017 оны 9 сарын үед Ө аймгийн Ц сумын төвд орой 9, 10 цагийн үед очиж буудалд хоносон. Маргааш өглөө нь бид нарыг байгаль орчны байцаагч нь байх 1 эмэгтэй хүн дагуулж, зам зааж явсан. Тэгээд тухайн газраас наана хоёр, гурван километр орчимд байх приустэй 2 хүн тосож авсан. Нэг нь лав нүдний шилтэй байсан. Тэгээд бид нарын хэмжилт хийсэн газар руу тухайн тосож авсан хүмүүс дагуулж очсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 202- 203 дугаар хуудас/

Шинжээч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2006 онд би ”С дэлхий” нэртэй ХХК-нийг байгуулж одоо хүртэл дэд захирлаар нь ажиллаж байна. Би өөрөө Байгаль орчны үнэлгээ хариуцсан захирлаар ажилладаг. Манай захирал Ц.М гэж хүн байгаа. Манай компанийн захирал, миний нөхөр хүн байгаа юм. Байгаль орчны үнэлгээ хийх эрх нь Байгаль орчны яамнаас баталсан журмаараа хувь хүн дээр гардаггүй юм. Тухайн компанид буюу байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий компанид ажиллаж байгаа ажилтан нар нь шинжээчээр ажиллах боломжтой болж эрх нь нээгддэг. Би бол Байгаль орчны аудитор, усны мэргэшсэн инженер гэсэн сертификаттай, газарзүйн болон хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Байгаль орчны хохирлын үнэлгээг гаргахад Байгаль орчны яамнаас 2010 онд 156 тоот тушаалаар баталсан журмын дагуу хийгддэг. Байгаль орчны хохирлын үнэлгээг хийхэд би өөрөө ахлаад явдаг. Тухайн үед манай компанийн зураглал хариуцсан мэргэжилтэн Ү.Төгөлдөр нь хэмжилтийг хийж гүйцэтгэсэн, эдийн засгийн мэргэжилтэн Б.Энхрий нь бодолт тооцоололт хийж гүйцэтгэсэн байгаа. Техник ашиглаад шинээр ухагдсан газар байсан. Өөрөөр хэлбэл эрүүл газрыг ухсан байсан. Ухсан газраа тухайн хүмүүс өөрсдөө зааж өгч байсан. Ойр орчимд нинжа нарын буюу гар аргаар алт олборлогчдын ухсан хуучин цооногууд байсан. Паажуур гэж нэрлэгдээд байгаа багаж нь алтыг бусад эрдсээс ялгаж авах зориулалттай багаж. Хуурай агаараар үлдээлгэж алтыг ялгаж авдаг багаж юм. Өөр зориулалтаар ашиглаж байсныг би мэдэхгүй. Би энэ байгууллагад 12 жил ажиллаж байна... Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Бид нар хэрэг болсон газарт очиж шууд зураглал гаргасан, тухайн газарт эзэн холбогдогч  Э-наас 5-6 залуучууд байсан. Мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нар байсан. Энэ хүмүүсийн хамт хэмжилт хийсэн. Уг газарт өмнө хувиар гар аргаар олборлогч нарын ухсан нүх маш их байсан. Бид юуг нь хэмжсэн гэхээр тэр талбайд уул уурхайн тоног төхөөрөмж байсан. Бид техникээр шинээр эрүүл газарт ухсан газрыг хэмжсэн, хувиараа гар аргаар олборлосон газрыг хэмжээгүй. Тухайн зарыг хэмжсэн талбайг зургаар харуулсан. Бид нарыг хэмжилт хийхэд 0,7 га газар дүүргэлт хийгээд техникээр тэгшилсэн ул мөр байсан. Энэ талаар зургаар харуулсан. Уг газрыг би аль болох ухсан газар болон овоолсон шорооны эрмэг, хамгийн бага байхаар хэмжилт хийсэн. Эрүүл газар, ухсан газрыг би мэргэжилтэн учир бодитой үнэн зөв хэмжилт хийсэн, би өөрийн хэмжилтэндээ эргэлзэхгүй байна. “Сайхан А Д” ХХК-ний гаргасан солбицлын цэгүүд нь ямар ч алдаагүй гаргасан, би өөрөө хэмжилт хийж зургаа хийсэн, алдаа байхгүй. Хяналтын хэмжилт хийгээд дүгнэлт бичихдээ юун 3 жилийн өмнө хэмжилт хийсэн, булсан талбайд яаж эргэлтийн цэгийн буруу зөвийг тогтоож байгаа юм бэ. Тухайн дүгнэлт гаргасан шинжээч нь ямар шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан юм. Уг хяналтын хэмжилтийг би ямар ч үндэслэлгүй гаргасан байна гэж үзэж байна. Уг дүгнэлтэд ухсан газрыг булсан байхад яаж хэмжилт хийж буруу зөвийг тогтоогоод байгаа юм бэ. Эрүүл газрыг техникээр ухаж, байгаль орчинд хохирол учруулсан байсанг бид нар хэмжиж дүгнэлт гаргасан. Ковш, бульдозар, экскаватор бид нарыг очиход эдгээр техник байсан. Мөн алт баяжуулагч паажуур гэх багаж байсан. Уг паажуур ажилласан ул мөр байсан. Уг багаж овоолсон шорооны хажууд байсан, уг багаж шороог хийсгэж баяжуулдаг. Техникийн эвдрэлт өртсөн гэх 0,7 га талбай нь  Э-ний нөхөн сэргээлт хийх зөвшөөрлийн талбайд орж байгааг би мэдэх боломжгүй.  Э нь нөхөн сэргээлт хийнэ гэж Засаг даргатай гэрээ байгуулсан байсан. Уг нөхөн сэргээх талбайн солбицол бичигдээгүй байсан. Бид нарын хэмжилт хийсэн газар нь хувиараа гар аргаар олборлолт хийсэн газраас өөр эрүүл газарт техникээр олборлолт хийсэн газрыг хэмжсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206-207, 4-р хх-ийн 114-116 дугаар хуудас/

Ц сумын Д гэх газарт хийсэн схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-14 дүгээр хуудас/,  Э ХХК-ний байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ /1-р хх-ийн 56-80 дугаар хуудас/, Техник хэрэгслүүдийн гэрэл зураг /1-р хх-ийн 83-86 дугаар хуудас/, “*******” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ӨМА-113 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 04 2 хороолол Голден парк 101-242 оршин суух П.Дын эзэмшлийн ******* улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2005 онд Монгол Улсад орж ирсэн Liungong ZL30E маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 87-89 дүгээр хуудас/

“*******” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ӨМА-114 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 08 Дэнжийн 11-т оршин суух Б.Эрдэнэбатын эзэмшлийн 0000 УН улсын дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол Улсад орж ирсэн Lugong 940 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 90-92 дугаар хуудас/

“*******” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ӨМА-111 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг 05 Баянгол 26-20-д оршин суух Э.Сын эзэмшлийн 6298 УБГ улсын дугаартай 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai FV415  JDL өөрөө буулгагч маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 93-95 дугаар хуудас/

“*******” ХХК-ний 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ӨМА-112 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 04 Сөүлийн гудамж-д байрлах ХААН банкны эзэмшлийн 2054 УН улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai экскаватор маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 96-98 дугаар хуудас/

“*******” ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ӨМА-240 дугаар дүгнэлтэд: “”...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тогтоосон үнэлгээний дүнг YANMAR diesel 6800 маркийн моторыг 100.000 төгрөг гэжээ...” гэрэл зураг. /2-р хх-ийн 226-228, 229-230 дугаар хуудас/

“*******” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/08/04 дугаартай Ө аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Мөнхдэлгэрийн 2019 оны 08-р сарын 15-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд өгсөн шинжээчийн дүгнэлтэд:

Хариулт:  Э ХХК нь нийт 0.7 га талбайд олборлолт явуулж, хохирол учруулсан нь “С Дэлхий” ХХК-ний 2017 онд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд бид 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус газарт очиж хяналтын хэмжилт хийхэд газрын хэвлий нь техникийн нөхөн сэргээлт хийгдсэн эвдрэлтэй талбай байхгүй байна. Түүнчлэн эвдрэлд өртсөн талбайг бүрэн нөхөн сэргээсэн тул газрын хэвлийд учирсан хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй байна.

Хариулт: Уг талбайд 2017 онд судалгаа хийсэн “С” ХХК-ний хийсэн хохирлын үнэлгээний дагуу 0.7 га талбайг техникийн эвдрэлд өртсөн байна гэж үзсэн байна. Одоогийн байдлаар тухайн газарт техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн, ямарваа нэгэн ухаш, овоолго байхгүй байгаа тул бид техникийн нөлөөгөөр эвдрэл үүссэн талбайг дахин тооцох боломжгүй байна.

Хариулт: Тухайн үед хийгдсэн хээрийн хэмжилт болон түүнд үндэслэн БОАЖ-ын сайдын 2010 оны 05-р сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны хохирлын үнэлгээг аргачлалын дагуу хөрс, ургамал, эдэлбэр газар, газрын хэвлий, агаар мандалд учруулсан хохирлыг тооцоолон хийж гүйцэтгэсэн байна. Харин зарим зураглал цэгүүдийн хувь зөрүүтэй байна. Үүнд:

  • Хүснэгт 2-т оруулсан солиболцлын цэгийг ArcGis мэргэжлийн программ дээр оруулахад цэгийн байршил зураг 3-тай таарахгүй байна.
  • Зураг 3-т харуулсан овоолго, ухашын талбайг шалгаж үзэхэд 993,46 м2 байх бөгөөд хараар хүрээлсэн нийт 0,7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус байна.
  • Мөн техникээр эвдэрсэн талбай гэх 0,591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй байна.

Хариулт: Тухайн талбайд техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийсэн бөгөөд биологийн нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардлыг тооцоолж үзэхэд: Биологийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал: Нөхөн сэргээх талбайд 12,6 кг үр шаардлагатай ба энэхүү үрийг 2 ажилчин 2 өдөрт суулгахаар тооцоход 380.500 төгрөг. гэжээ /4-р хх-ийн 11-18 дугаар хуудас/  

Шинжээч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр манай компанийн захирал Пүрэвсүрэн,  Э ХХК-ний ажилтан  Г бид нар Ө аймгийн Ц сумын нутаг болох Д гэх нэртэй газарт очсон. Тэгээд би өмнө нь дүгнэлт гаргасан “Сайхан А Д” ХХК-ний дүгнэлттэй танилцаж тухайн газарт очоод би “Сайхан А Д” ХХК-ний гаргасан солбицлыг Garimin GPS60 маркийн GPS ашиглан солбицлыг тогтоогоод тухайн газарт  нь очиход тэр газарт нь ямар нэгэн ухсан шороо овоолго байхгүй, нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн талбай байсан. Тийм учраас тухайн “Сайхан А Д” ХХК-ний гаргасан солбицлыг газарт ямар нэгэн хохирлын үнэлгээг тооцох боломжгүй байсан тул би дүгнэлтдээ  Э ХХК-нийг байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцох боломжгүй гэж гаргасан юм. Энэ “С дэлхий” ХХК-ний гаргасан хохирлын аргачлалыг зөв тооцоолон гаргасан байсан. Харин “Сайхан А Д” ХХК-ний дүгнэлтийн 6 дугаар хуудсан дээр байгаа Хүснэгт 2-н солбицлыг цэг нь зураг 3-тайгаа нийцэхгүй зөрүүтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл “Сайхан А Д” ХХК-ний гаргасан солбицол болон зураглал нь хоорондоо зөрүүтэй байгаа. Би үүнийг Are Gus 10.1 мэргэжлийн программыг ашиглан “Сайхан А Д” ХХК-ний гаргасан дүгнэлтийн 6 дугаар хуудсан дээр байгаа Хүснэгт 2-н солбицлын цэгийг шалгахад зөрүүтэй байсан. Энэ зөрүүтэй байгааг нь өөрийн гаргасан дүгнэлтийн 5 дугаар хуудсандаа зөрүүтэй байгаа зураглалыг тусгасан. Мөн “Сайхан А Д” ХХК-ний гаргасан дүгнэлтийн хуудас 5-ын зураг 3-т байгаа эвдрэлт өртсөн гэх талбайг тооцоолсон аргачлал тодорхой тайлбар үндэслэл нь байхгүй байна. Би үүнийг Ars Gis 10.1 мэргэжлийн программыг ашиглан үзэхэд “Сайхан А Д” ХХК-ний гаргасан дүгнэлтийн хуудас 5-ын зураг 3-т байгаа зураглал нь гарч ирэхгүй, зөв бус хэлбэр дүрстэй талбай гарч ирээд байна. Үүнийг би өөрийн гаргасан дүгнэлт 5 дугаар хуудсанд гаргаж тусгасан. Мөн “”Сайхан А Д” ХХК-ний гаргасан дүгнэлтийн 4-р хуудасны Хүснэгт 1-д байгаа техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд газрын зураг дээр дүрсэлсэн, тооцоолсон газрын зураг байхгүй байна. Миний 2019 оны 08-р сарын 20-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй юм. “Сайхан А Д” ХХК-ний гаргасан дүгнэлтийн 4-р хуудасны Хүснэгт 1-д байгаа талбайг тооцож гаргасан тоон утга нь буруу байна. Эвдрэлт орсон газрыг 0.7 га гэхийг баталгаажуулсан баримт тооцоолол нь алдаатай буруу байна. Би энэ тухайгаа гаргасан дүгнэлт дээрээ тодорхой тусгасан байгаа. /4-р хх-ийн 111-112-р хуудас/

“*******” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №12 дугаартай захирал, ерөнхий шинжээч Д.БатБ-ын, нөлөөллийн үнэлгээний ахлах мэргэжилтэн Ц.Цэнд-Аюуш, Байгаль орчны мэргэжилтэн Ц.Амархүү нарын 3 шинжээчийн дүгнэлтэд:

Хариулт 1. “Сайхан А Д’ ХХК болон “Мэйк Грийн” ХХК-ийн 2017, 2019 онд гаргасан Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлт нь үдэслэлгүй байна. Учир нь: “Сайхан А Д” ХХК-ийн гаргасан тайлан, шинжээчийн дүгнэлтэд авагдсан эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эвдэрсэн газрын зураглал, эвдэрсэн газрын газарзүйн солбицлууд нь хоорондоо зөрүүтэй, давхцалгүй, “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан заримд цэгүүд, зураглал, солбицлын талаар өгсөн дүгнэлт нь үндэслэлтэй боловч Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 2017 оны 09 дүгээр сарын байдлаар тооцож шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл “Сайхан А Д” ХХК болон “Мэйк Грийн” ХХК-ийн 2017, 2019 онд хийсэн шинжээчийн дүгнэлтийг ашиглах боломжгүй тул Ө аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн мөрдөгч Цагдаагийн ахлах дэслэгч Т.Билгүүний 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хөндлөнгийн гэрч /Д.Наранцэцэг, Г.Бурмаа нар/-ийг байлцуулан хийсэн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, аппаратаар дүрс бэхжүүлэн авсан баримтад тулгуурлан Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон тайланг боловсруулав. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд эвдэрсэн талбайн хэмжээг тодорхойлсон бөгөөд олборлолтын үйл ажиллагаанаас 5 ухаш, 4 овоолгод нийт 1117 м2 буюу 0.11 га талбай, 1622 м3 эзлэхүүн бүхий хоосон орон зай бий болсон байна. Иргэн  Б.М, Б. Г нарын хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, газрын доорх усанд учруулсан хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 644.75 мян.төг /зургаан зуун дөчин дөрвөн мянга долоон зуун тавин төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийх нийт зардал 331.1 мян.төг /гурван зуун гучин нэгэн мянга нэг зуун төгрөг/ байна. Олборлолт явуулсан үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 975.850 төгрөг /есөн зуун далан таван мянга найман зуун тавин төгрөг/ байна.

Хариулт 2. “Сайхан А Д” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолын дагуу 2017 онд  Э ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг БОАЖСайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу хөрс, ургамал, эдэлбэр газар, газрын хэвлий, агаар мандалд учруулсан хохирлыг тооцоолсон бөгөөд хохирлын үнэлгээгээр 6.251.126 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэлт гаргажээ. Харин “Сайхан А Д” ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд эвдэрсэн газрын хэмжээг зураг 3-д үзүүлэхдээ овоолго, ухашын хэмжээг 993.46 м2 гэж зурагт үзүүлсэн боловч хүснэгт 1-д үзүүлсэн эвдэрсэн газрын талбайн хэмжээ нь (овоолго 4- ш /696.22 м2/, ухаш-4 402.19 м2/) нийт 1098.41 м2 талбай эвдрэлд орсон гэж тайланд тусгасан байна. Мөн хүснэгт 1-д үзүүлсэн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй тул зураг 3-т үзүүлсэн хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эвдэрсэн газрын зураглал, эвдэрсэн газрын газарзүйн солбицлууд нь хоорондоо зөрүүтэй, давхцалгүй байна. Мөн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор “Мэйк Грийн” ХХК-ийг Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоолгохоор томилсон бөгөөд тогтоолын дагуу “Мэйк Грийн” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/08/04 тоот албан бичгээр “Ө аймгийн Ц сумын 2-р багийн нутаг болох Д гэх газарт очиж хяналтын хээрийн судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэн 3 хуудас шинжээчийн дүгнэлт”-ийг Ө аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн ахмад Ц.Мөнхдэлгэрт хүргүүлсэн байна. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 2017 онд “Сайхан А Д” ХХК-ийн хийсэн зарим зураглал цэгүүдийн хувьд зөрүүтэй, хүснэгт 2-т оруулсан солбицлыг GrcGis мэргэжлийн программ дээр оруулахад цэгийн байршил зураг 3-тай таарахгүй, зураг 3-т харуулсан овоолго, ухашын талбайг шалгаж үзэхэд 993.46 м2 байх бөгөөд хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус, мөн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй хэмээн дүгнээд, одоогийн байдлаар техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн тул Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй байна хэмээн шинжээчийн дүгнэлт гаргажээ. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан зарим цэгүүд, зураглал, солбицлын талаар өгсөн дүгнэлт нь үндэслэлтэй боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм буруутай этгээд энэ зүйлийн 11, 22 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн заасны дагуу техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн байсан ч Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 2017 оны 9 дүгээр сарын байдлаар тооцож, шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг орхигдуулсан байна.

Хариулт 3. “Сайхан А Д” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолын дагуу 2017 онд  Э ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг БОАЖСайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу хөрс, ургамал, эдэлбэр газар, газрын хэвлий, агаар мандалд учруулсан хохирлыг тооцоолсон бөгөөд хохирлын үнэлгээгээр 6.251.126 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэлт гаргажээ. Харин “Сайхан А Д” ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд эвдэрсэн газрын хэмжээг зураг 3-д үзүүлэхдээ овоолго, ухашын хэмжээг 993.46 м2 гэж зурагт үзүүлсэн боловч хүснэгт 1-д үзүүлсэн эвдэрсэн газрын талбайн хэмжээ нь (овоолго 4- ш /696.22 м2 /, ухаш-4 / 402.19 м2) нийт 1098.41 м2 талбай эвдрэлд орсон гэж тайланд тусгасан байна. Мөн хүснэгт 1-д үзүүлсэн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй тул зураг 3-т үзүүлсэн хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эвдэрсэн газрын зураглал, эвдэрсэн газрын газарзүйн солбицлууд нь хоорондоо зөрүүтэй, давхцалгүй байна. Мөн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор “Мэйк Грийн” ХХК-ийг Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоолгохоор томилсон бөгөөд тогтоолын дагуу “Мэйк Грийн’ ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/08/04 тоот албан бичгээр “Ө аймгийн Ц сумын 2-р багийн нутаг болох Д гэх газарт очиж хяналтын хээрийн судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэн 3 хуудас шинжээчийн дүгнэлт”-ийг Ө аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн ахмад Ц.Мөнхдэлгэрт хүргүүлсэн байна. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 2017 онд “Сайхан А Д” ХХК-ийн хийсэн зарим зураглал цэгүүдийн хувьд зөрүүтэй, хүснэгт 2-т оруулсан солбицлыг ArcGis мэргэжлийн программ дээр оруулахад цэгийн байршил зураг 3-тай таарахгүй, зураг 3-т харуулсан овоолго, ухашын талбайг шалгаж үзэхэд 993.46 м2 байх бөгөөд хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус, мөн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй хэмээн дүгнээд, одоогийн байдлаар техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн тул Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй байна хэмээн шинжээчийн дүгнэлт гаргажээ. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчдийн дүгнэлтэд дурдсан зарим цэгүүд, зураглал, солбицлын талаар өгсөн дүгнэлт нь үндэслэлтэй боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм буруутай этгээд энэ зүйлийн 13, 24 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн заасны дагуу техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн байсан ч Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 2017 оны 9 дүгээр сарын байдлаар тооцож шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг орхигдуулсан байна. Дээрх үр дүнг үндэслэн “Сайхан А Д” ХХК болон “Мэйк Грийн” ХХК-ийн 2017, 2019 онд гаргасан Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байна.” /4-р хх-ийн 49-103 дугаар хуудас/ ...Ө аймгийн Ц сумын 2-р багийн нутаг дэвсгэр, “Д” гэх нэртэй газарт  Б.М, Б. Г нарын  Э ХХК-ийн нэрийн өмнөөс нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлосон газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон дүнг үндэслэн дараах дүгнэлтийг өгч байна. Үүнд:

“*******” ХХК нь шинжээчийн мэдэлд ирсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Сайхан А Д” ХХК, “Мэйк Грийн” ХХК-иудын дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг зэрэг хэргийн материалд тулгуурласан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргав.

“Сайхан А Д” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолын дагуу 2017 онд  Э ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг БОАЖСайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу хөрс, ургамал, эдэлбэр газар, газрын хэвлий, агаар мандалд учруулсан хохирлыг тооцоолсон бөгөөд хохирлын үнэлгээгээр 6.251.126 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэлт гаргажээ. Харин “ Сайхан А Д” ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд эвдэрсэн газрын хэмжээг зураг 3-д үзүүлэхдээ овоолго, ухашын хэмжээг 993.46 м2 гэж зурагт үзүүлсэн боловч хүснэгт 1-д үзүүлсэн эвдэрсэн газрын талбайн хэмжээ нь (овоолго 4-ш /696.22 м2 /, ухаш-4 /402.19 м2) нийт 1098.41 м2 талбай эвдрэлд орсон гэж тайланд тусгасан байна. Мөн хүснэгт 1-д үзүүлсэн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй тул зураг 3-т үзүүлсэн хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эвдэрсэн газрын зураглал, эвдэрсэн газрын газарзүйн солбицлууд нь хоорондоо зөрүүтэй, давхцалгүй байна.

2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор “Мэйк Грийн” ХХК-ийг Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоолгохоор томилсон бөгөөд тогтоолын дагуу “Мэйк Грийн” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/08/04 тоот албан бичгээр “Ө аймгийн Ц сумын 2-р багийн нутаг болох Д гэх газарт очиж хяналтын хээрийн судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэн 3 хуудас шинжээчийн дүгнэлт”-ийг Ө аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн ахмад Ц.Мөнхдэлгэрт хүргүүлсэн байна. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 2017 онд “Сайхан А Д” ХХК-ийн хийсэн зарим зураглал цэгүүдийн хувьд зөрүүтэй, хүснэгт 2-т оруулсан солбицлыг ArcGis мэргэжлийн программ дээр оруулахад цэгийн байршил зураг 3-тай таарахгүй, зураг 3-т харуулсан овоолго, ухашын талбайг шалгаж үзэхэд 993.46 м2 байх бөгөөд хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус, мөн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй хэмээн дүгнээд, одоогийн байдлаар техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн тул Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй байна хэмээн шинжээчийн дүгнэлт гаргажээ. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан зарим цэгүүд, зураглал, солбицлын талаар өгсөн дүгнэлт нь үндэслэлтэй боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм буруутай этгээд энэ зүйлийн 13, 24 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн заасны дагуу техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн байсан ч Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 2017 оны 9 дүгээр сарын байдлаар тооцож шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг орхигдуулсан байна.

Дээрх үр дүнг үндэслэн “Сайхан А Д” ХХК болон “Мэйк Грийн” ХХК-ийн 2017, 2019 онд гаргасан Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь “Сайхан А Д” ХХК-ийн гаргасан тайлан, шинжээчийн дүгнэлтэд авагдсан эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эвдэрсэн газрын зураглал, эвдэрсэн газрын газарзүйн солбицлууд нь хоорондоо зөрүүтэй, давхцалгүй, “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан зарим цэгүүд, зураглал, солбицлын талаар өгсөн дүгнэлт нь үндэслэлтэй боловч Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 2017 оны 9 дүгээр сарын байдлаар тооцож шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг орхигдуулсан байна.

Тиймээс Ө аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн мөрдөгч Цагдаагийн ахлах дэслэгч Т.Билгүүний 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хөндлөнгийн гэрч /Д.Наранцэцэг, Г.Бурмаа нар/-ийг байлцуулан хийсэн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, аппаратаар дүрс бэхжүүлэн авсан баримтад тулгуурлан Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон талбайг боловсруулав.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд эвдэрсэн талбайн хэмжээг тодорхойлсон бөгөөд олборлолтын үйл ажиллагаанаас 5 ухаш, 4 овоолгод нийт 1117 м2 буюу 0.11 га талбай, 1622 м3 эзлэхүүн бүхий хоосон орон зай бий болсон байна.

Иргэн  Б.М, Б. Г нарын хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, газрын доорх усанд учруулсан хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 644.75 мян.төг /зургаан зуун дөчин дөрвөн мянга долоон зуун тавин төгрөг/ байна.

Олборлолтын үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийх нийт зардал 331.1 мян.төг /гурван зуун гучин нэгэн мянга нэг зуун төгрөг/ байна.

Олборлолт явуулсан үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 975.85 төгрөг /есөн зуун далан таван мянга найман зуун тавин төгрөг/ байна.” гэжээ. /4-р хх-ийн 104-106 дугаар хуудас/

Шинжээч Д.БатБ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2005-2013 онд БОАЖЯ-ны Озоны асуудал эрхэлсэн үндэсний албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, төслийн нэгжийн зохицуулагч, 2006-2014 онд Байгаль орчин, менежментийн “Эко Ази” дээд сургуульд багш, судлаач, 2007-2014 онд Байгаль орчны үнэлгээний “Санни Трейд” ХХК-д Байгаль орчны үнэлгээний мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, гүйцэтгэх захирлаар 8 жил /давхар ажиллаж байсан/, 2013 оноос одоог хүртэл “*******” ХХК-ийн захирлаар 8 дахь жилдээ ажиллаж байна. Дээрх хугацаанд “*******” ХХК болон шинжээч нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, урьдчилсан судалгааны 78, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний 76, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 35, үүнээс шинжээчийн дүгнэлт гаргасан 29, байгаль орчны 20 гаруй төсөл, судалгааг гүйцэтгэсэн болно. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон ажлын тайлан, шинжээчийн дүгнэлтийг Ө аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №13 тоот “Дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоолын дагуу 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн. Яллагдагч  Б.М, Б. Г нарын  Э ХХК-ийн нэрийн өмнөөс тус компанийн ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2017 оны 09 дүгээр сард Ө аймгийн Ц сумын Д гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэх газарт дахин шинжилгээ хийлгэхээр шинжээчээр томилох үед техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн учраас тухайн үед газар дээр нь хэмжилт судалгаа хийх шаардлагагүй, өмнө эвдрэлд орсон талбайг одоогийн түвшинд тогтоох боломжгүй байсан тул “*******” ХХК нь шинжээчийн мэдэлд ирсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Сайхан А Д” ХХК болон “Мэйк Грийн” ХХК-иудын дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг зэрэг хэргийн материалд тулгуурласан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргасан. Эвдэрсэн талбайн хэмжээ, эвдрэлд орсон газрыг тооцоход өмнө хийгдсэн тайлан, шинжээчийн дүгнэлтийг ашиглаж болох боловч “Сайхан А Д” ХХК болон “Мэйк Грийн” ХХК-ийн 2017, 2019 онд гаргасан Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байсан тул /үндэслэлийг дор дэлгэрэнгүй тайлбарласан/ Ө аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн мөрдөгч Цагдаагийн ахлах дэслэгч Т.Билгүүний 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хөндлөнгийн гэрч /Д.Наранцэцэг, Г.Бурмаа нар/-ийг байлцуулан хийсэн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, аппаратаар дүрс бэхжүүлэн авсан баримтад тулгуурлан Байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон тайланг боловсруулан. Өөрөөр хэлбэл шинжээч томилж шинжилгээ хийх үед тухайн газарт нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн байсан тул хэргийн газрын анхны үзлэг хийсэн тэмдэглэлд дурдсан эвдэрсэн талбайн хэмжээг үндэслэл болгон авсан. Ингэж тооцоход олборлолтын үйл ажиллагаанаас 5 ухаш, 4 овоолгод нийт 1117 м2 буюу 0.11 га талбай, 1622 м3 эзлэхүүн бүхий хоосон орон зай бий болсон байсан. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон ажлыг “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А-117 тоот тушаал “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаал, “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А-138 тоот тушаалыг үндэслэн боловсруулсан. Дээрх 2 компанийн боловсруулсан Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлтийн хувьд “Сайхан А Д” ХХК-ийн гаргасан тайлан, шинжээчийн дүгнэлтэд авагдсан эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эвдэрсэн газрын зураглал, эвдэрсэн газрын газарзүйн солбицлууд нь хоорондоо зөрүүтэй, давхцалгүй, харин “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан зарим цэгүүд, зураглал, солбицлын талаар өгсөн дүгнэлт нь үндэслэлтэй боловч Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 2017 оны 9 дүгээр сарын байдлаар тооцож шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл “Сайхан А Д” ХХК болон “Мэйк Грийн” ХХК-ийн 2017, 2019 онд хийсэн тайлан, шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, ашиглах боломжгүй байна. Дээрх тайлан, шинжээчийн дүгнэлтийг задалж үзвэл “Сайхан А Д” ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолын дагуу 2017 онд  Э ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг БОАЖСайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу хөрс, ургамал, эдэлбэр газар, газрын хэвлий, агаар мандалд учруулсан хохирлыг тооцоолсон бөгөөд хохирлын үнэлгээгээр 6.251.126 төгрөгийн хохирол учруулсан байна гэж дүгнэлт гаргасан байсан. “Сайхан А Д” ХХК-ийн Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд эвдэрсэн газрын хэмжээг зураг 3-д үзүүлэхдээ овоолго, ухашын хэмжээг 993.46 м2 гэж зурагт үзүүлсэн боловч хүснэгт 1-д үзүүлсэн эвдэрсэн газрын талбайн хэмжээ нь (овоолго 4-ш /696.22 м2/, ухаш-4 /402.19 м2) нийт 1098.41 м2 талбай эвдрэлд орсон гэж тайланд тусгасан байна. Мөн хүснэгт 1-д үзүүлсэн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй тул зураг 3-т үзүүлсэн хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл эвдэрсэн газрын талбайн хэмжээ, эвдэрсэн газрын зураглал, эвдэрсэн газрын газарзүйн солбицлууд нь хоорондоо зөрүүтэй, давхцалгүй байна. Харин 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор “Мэйк Грийн” ХХК-ийг Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоолгохоор томилсон бөгөөд тогтоолын дагуу “Мэйк Грийн” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/08/04 тоот албан бичгээр “Ө аймгийн Ц сумын 2-р багийн нутаг болох Д гэх газарт очиж хяналтын хээрийн судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэн 3 хуудас шинжээчийн дүгнэлт”-ийг Ө аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Цагдаагийн ахмад Ц.Мөнхдэлгэрт хүргүүлсэн байна. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 2017 онд “Сайхан А Д” ХХК-ийн хийсэн зарим зураглал цэгүүдийн хувьд зөрүүтэй, хүснэгт 2-т оруулсан солбицлыг ArcGis мэргэжлийн программ дээр оруулахад цэгийн байршил зураг 3-тай таарахгүй, зураг 3-т харуулсан овоолго, ухашын талбайг шалгаж үзэхэд 993.46 м2 байх бөгөөд хараар хүрээлсэн нийт 0.7 га талбайг хэрхэн тооцоолон зурагласан учир шалтгаан тодорхой бус, мөн техникээр эвдэрсэн талбай гэх 0.591 га талбайд тодорхой зураг, хэмжилт байхгүй хэмээн дүгнээд, одоогийн байдлаар техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн тул Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоох боломжгүй байна хэмээн шинжээчийн дүгнэлт гаргажээ. “Мэйк Грийн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан зарим цэгүүд, зураглал, солбицлын талаар өгсөн дүгнэлт нь үндэслэлтэй боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм буруутай этгээд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн заасны дагуу техникийн нөхөн сэргээлт бүрэн хийгдсэн байсан ч “*******” ХХК нь Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 2017 оны 9 дүгээр сарын байдлаар /хэргийн газрын анхны үзлэгийн тэмдэглэл, зураглал, баримтжуулалт/ тооцож, шинжээчийн дүгнэлт гаргасан. Иргэн  Б.М, Б. Г нарын хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, газрын доорх усанд учруулсан хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 644.75 мян.төг байна. Олборлолтын үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийх нийт зардал 331.1 мян.төг байна. Олборлолт явуулсан үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 975.85 төгрөг гарсан.” /5-р хх-ийн 225-229 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б. Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 06 дугаар сард байх М захирал нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй компани худалдаж авсан тэгээд над дээр компанийн итгэмжлэл хийгээд нөхөн сэргээлтийн чиглэлээр хийх ажлыг хариуцаж явуулаарай гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 14, 15-ны хавьцаа байх Ө аймагт очиж нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулна гэж М захирал надад хэлсэн. Тэгээд бичиг баримтыг бүрдүүлээд би өөрөө 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ө аймгийн Ц суман дээр ирээд сонгон шалгаруулалтын материал хаана авч байгааг асууж тодруулаад нэг эмэгтэйд өгөөд гарын үсэг зуруулаад материалыг өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 23-нд би дахиад Ө аймгийн Ц суман дээр ирж тус сумын Б д гэдэг газарт нөхөн сэргээлтийн гэрээ хийхээр гэрээг сумын Засаг дарга Чтэй байгуулаад гарын үсгээ зурсан. Тэгээд би Улаанбаатар хот руу явж бэлтгэл ажлаа хангаад 2017 оны 09 дүгээр сарын эхээр би Ц сум руу Д гэдэг газар дээр ирээд 2 ковш 1 экскаватор, 3 гэр 5 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэгээд тэндээ гэрээ барьж тохижоод техникийн үйлчилгээг хийгээд 1 өдөр шороо ухаж экскаватораар конан татуулсан, мөн доогуур ухсан нүхний түнээлийн гүнийг мэдэхийн тулд ажилласан. Тэгээд 09 дүгээр сарын 7, 8-ны үед Ө аймгийн байгаль орчны мэргэжилтэн О, цагдаагийн хүмүүс, сумын байгаль хамгаалагч нар ирээд бид нарыг ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар асууж холбогдох бичиг баримтыг нэхсэн. Тэгээд бүх техникийг битүүмжлээд сумын төв дээр очиж мэдүүлэг өг гэж хэлсэн. Надад  Э-нийг төлөөлөх эрх байгаа, би 2017 оны 06 дугаар сард  Э-ний захирал Мтэй итгэмжлэл хийсэн. Тэгээд компанийн техник, тос санхүү зэргийг хариуцаж явсан. Нөхөн сэргээлт хийх гэрээн дээр ямар нэгэн тоног төхөөрөмж техник ашиглах тухай гэрээнд тусгагдаагүй. Нийт ойролцоогоор 0,5 га орчим талбайд ухсан газруудаа эргэж булалт хийгээд явсан. Нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулна гэж бодож байсан. Би энэ паажуурыг яаж ажиллуулдаг ямар зорилгоор ашигладаг талаар нь мэдэхгүй. Хотоос ачиж явуулсан манай захирал М өгч явуулсан. Би зөвхөн экскаваторыг ажиллуулах зөвшөөрлийг өгсөн. Би  Э-ний нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийг хараагүй. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал, компанийн танилцуулга, гэрчилгээний хамт өгсөн. Нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байгаагүй. Дт нөхөн сэргээлт хийж байхдаа заасан хэмжээнээс гарч конан шуудуу ухсан гэж Ө аймгийн Байгаль орчны байцаагч О торгосон. Сум орон нутгийг хөгжүүлэх санд 15 сая төгрөг байршуулаагүй харин харин 25.2 га талбайд Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө гэж манай М захирал байршуулсан, өөр мэдэх зүйл байхгүй... Надад хүлээлгэж өгсөн 2 ширхэг том жижиг ковш, нэг экскаватор, нэг ачааны буулгагч машин зэргийг тэр битүүмжилсний дараа нь машин, техникийн эздүүд нь ирээд автомашинаа аваад явчихсан байсан. Одоо машин, техник нь бүрэн бүтэн хүмүүс дээрээ байгаа. Би өөртөө ашигласан, үрэгдүүлсэн зүйл байхгүй. Намайг Ө аймаг руу байгаль орчны байцаагч О дуудаад энэ төлбөр мөнгө, торгуулиа төл гэж хэлэхээр би Ө аймаг руу явчихсан эзгүй хойгуур нь машин техникийн эздүүдэд ирээд өөрсдөө машинаа аваад явчихсан байсан. Тэгээд эргээд машины эздүүдийн араас утсаар залгаж асуухад тэр жолооч нар бид нар машинаа авчихсан танай ажил явагдахгүй юм байна гэж хэлсэн...  Би  Э-ний захирал Б.М-ийн хүсэлтээр Ө аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газраас зарласан нөхөн сэргээлт хийх төсөлд оролцож, тамгын газартай гэрээ байгуулан бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсэн. Намайг  Э итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж явуулж бэлтгэл ажлаа хангаад байж бай гэж явуулсан. Миний бие уг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо хувийн ашиг сонирхлын үүднээс үйл ажиллагааг явуулаагүй. Харин бэлтгэл ажлаа хангах явцдаа жаахан шороог техникээр ухаж үзэж байсан юм. Энэ шороо ухах ажлыг компанийн захирал М мэдээгүй. Би Ц сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, байгаль орчин, уул уурхайн улсын байцаагч Бтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлаа эхлэхээр болсон. Бид нар ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. ...Нөхөн 1-р хх-ийн 110-112, 3-р хх-ийн 66-67, 4-р хх-ийн 24-26 дугаар хуудас/

Шүүгдэгч  Э-ний төлөөлөгч  Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би энэ компанийг худалдаж авахад Нөхөн сэргээлт хийх эрх нь дуусчихсан хугацааг нь сунгуулах гээд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох материалыг өгсөн байгаа гэж хуучин  Э-ний захирал байсан Б хэлж байсан. Хэзээ дуусаж байгааг би мэдээгүй ямар ч байсан гэрчилгээний хугацаа нь дуусаад эрх нь дуусч байгаа холбогдох материалаа өгсөн гэж надад хэлсэн. Би энэ  Э-ийн нөхөн сэргээлт хийх хугацаа нь дууссан байсныг худалдаж авахдаа мэдсэн. Ямар материал явуулсан талаар асуугаагүй. Хугацааг нь сунгуулах талаар би яаманд хандаагүй...Би энэ компанийг худалдаж аваад анхны удаа Ө аймгийн Ц сумын Б  гэдэг газарт нөхөн сэргээлт хийхээр анх удаа оролцож байна. Харин надаас өмнө нь энэ компани ямар газарт хэдэн удаа нөхөн сэргээлт хийж байсныг мэдэхгүй байна. Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр компанийн ажилтан Б. Гийг явуулсан. Харин итгэмжлэл хийсэн хугацаа нь 2017 оны 06 дугаар сард  Гийг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон энэ компанийг төлөөлж оролцоно гэсэн үг. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар Ө аймгийн Байгаль орчин хамгаалах санд 6.016.934 төгрөг төлсөн байна. Тухайн үед би мэдээгүй. Харин сүүлд  Гоос сонсож байсан  Г надад хэлэхдээ нөхөн сэргээлт хийх заагдсан талбайгаас гараад ажил хийгдчихсэн юм, тэгээд торгуулсан юм гэж хэлсэн. Барьцаа хөрөнгө гэж Төрийн банканд 25.200.000 төгрөгийг байршуулсан. Ц суман дээр нөхөн сэргээлт хийнэ гэсэн Зууны мэдээ сонины зар дээр 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус сумын Б  багийн нутагт орших хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн олборлолтоос эвдэрч орхигдсон нэр бүхий 4 талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн төслийг хүлээн авах гэсэн сонгон шалгаруулалтын зар байсан. Тэгээд сонгон шалгаруулалтыг 2017 оны 08 дугаар сарын 21-ний 10 цаг 00 минутад тус сумын Засаг даргын нарийн бичиг хэрэг дээр хүлээн авна гэсэн байсан. Тэгээд үүний дагуу өөрт байгаа компанийн гэрчилгээ, компани ажиллах техникийн фото зураг, хүсэлт гэрээний хамт 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр компанийн ажилтан Б. Гийг явуулсан. Тэгээд сонгон шалгаруулалтад ороод манай  Э сонгон шалгаруулалтад ялсан ирж гэрээгээ хийх үү гэж манай компанид утсаар мэдэгдсэн. Уг гэрээг Б. Г 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээг очиж хийсэн. Компани гэрээнд заагдсан нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болох 24.200.000 төгрөгийг Ц сумын тамгын дансанд байршуулсан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 01-нд тус сум руу 2 ковш, 1 экскаватор, 3 гэр 5 хүний бүрэлдэхүүний хамт нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэхээр явуулсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 06, 07-ны үед байх /өдрийг санахгүй байна/ Ц суман дээр нөхөн сэргээлт хийж байгаа газарт Ө аймгийн Байгаль орчноос шалгалт ирж үйл ажиллагааг нь зогсоож техник автомашиныг лацадсан гэж надад  Г мэдэгдсэн. Би тэгээд гайхаад  Гоос ямар шалтгааны улмаас зогсоож байгааг асуухад  Г надад хэлэхдээ тухайн зааж өгсөн координатаас 1- метр орчим гадагшилсан байна гэж зогсоосон гэж хэлсэн. Тэгээд ажил зогссон гэж мэдсэн. Энэ тендерт олон нийтийн хэвлэл мэдээллээр оролцсон. Тэгээд тэр сонгон шалгаруулалтад ялсан. Тэгээд гэрээ байгуулан тухайн газарт нь очсон. Би холбогдох техник хүч хэрэгсэл, хүнээ хүчээ явуулсан. Би ямар нэгэн өөрийн ашиг сонирхлоор тэр газарт очиж дураараа үйл ажиллагаа явуулаагүй. Сум орон нутагт хийгдсэн гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Би тэр нөхөн сэргээлтийн гэрчилгээг тэр худалдаж авч байгаа хүнээс авна гэж ойлгосон учир би хууль бусаар нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулаагүй... Би тусгай зөвшөөрөлгүйгээр байгаль орчинд учруулсан хохирол байхгүй, би зөвхөн Ц сумын Засаг даргын тамгын газраас зарласан нөхөн сэргээлтийн төсөлд оролцож тамгын газартай гэрээ байгуулан гэрээнийхээ үүргийг гүйцэтгэх гэж ажилчдаа явуулсан байсан. Төслийн бэлтгэл ажлыг хангуулахаар  Гтой ярилцан тохиролцож итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж явуулсан. Би тухайн үед  Гт тэнд очоод бэлтгэл ажлаа хангаад байж бай гэж явуулсан, бусдаар бол ямар нэгэн үйл ажиллагаа явуул гэж команд өгөөгүй. Би тухайн үед явуулсан хүнээ хянаж чадаагүй нь миний буруу.  Гийг тэнд очоод дураараа үйл ажиллагаа явуулна гэж бодоогүй.  Г хууль бусаар үйл ажиллагаа явуулсныг нь би тухайн үед мэдээгүй, миний томилж явуулсан хүн ийм буруутай үйл ажиллагаа явуулсныг ойлгож байна.  Гийн буруутай үйл ажиллагаанаас болж намайг буруутгаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна... Манай компани Ө аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газраас зарласан нөхөн сэргээлт хийх төсөлд оролцож шалгарч тамгын газартай гэрээ байгуулан гэрээнийхээ үүргийг гүйцэтгэх гэж ажилчдаа явуулсан байсан. Төслийн бэлтгэл ажлыг хангуулахаар  Гтой ярилцан тохиролцож итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж явуулсан. Би өөрөө тэр газарт очсон зүйл байхгүй. Манай компани ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхлын үүднээс үйл ажиллагааг явуулаагүй. Зарын дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийхээр оролцсон. Нөхөн сэргээлт хийлгэх тухай Ө аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газраас зарласан нөхөн сэргээлтийн төсөлд оролцсон. Тийм учраас бид нар хуулийн дагуу үйл ажиллагаа эхлүүлэх гэж байсан. /1-р хх-ийн 104-106, 3-р хх-ийн 69-70, 4-р хх-ийн 27-28 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 1993-2001 онд Ө аймгийн Ц сумын Соёлын төвийн эрхлэгчээр, 2001-2002 онд сумын Засаг даргын Тамгын газрын дарга, 2002-2008 онд сумын Засаг даргын орлогч, 2008-2012 онд сумын Засаг дарга, 2016-2020 онд сумын Засаг даргаар ажилласан. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байна. 2016 онд орон нутгийн төсвийн хөрөнгөд нөхөн сэргээлт хийлгүүлэхээр төсөв батлагдаагүй. Байгаль орчин, аялал жуулчлалын газартай мэдэгдэж, нөхөн сэргээлт хийгдэх талбайд хэмжилт, зураглал хийж, ажлын даалгавар боловсруулсан зүйл байхгүй, миний томилсон ажлын хэсэг яаж ажилласан талаар мэдэхгүй байна. Ажлын хэсгээс надад дүгнэлт, зөвлөмж өгсөн зүйл байхгүй, харин хурлын тэмдэглэл гэж гараар бичсэн зүйлийг өгсөн. Ажлын хэсгээс ирсэн хурлын тэмдэглэлтэй танилцаад Үзүүр овоот гэх газарт байрлах талбайг “Шаазгай бадмаараг” ХХК-д, Б д гэх газарт 2 хэсэг талбай байх бөгөөд 25,2 га талбайтай газрыг  Э ХХК-г, нөгөө талбайд нь “Говь Гарден” ХХК-г нөхөн сэргээлт хийлгэхээр би сонгож гэрээг байгуулсан. Орон нутагт төсөв хөрөнгө байгаагүй. Шалгуур үзүүлэлтэд бол барьцаа хөрөнгө, орон нутагт хэрэгтэй зүйлийг хийлгүүлэхээр тусгаж өгсөн байсан.  Э нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тусгай зөвшөөрлөө сунгуулахаар хүргүүлсэн байгаа гэж байсан. Тэгээд сунгагдаад ирчих байх гээд  Э-тай гэрээ байгуулсан. Надад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн хүн байхгүй. Манайх сумын төвд “Ундрах билэгт” нэртэй найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг. Миний дансаар тус дэлгүүрийн үйл ажиллагаа явдаг, мөн хажуугаар нь ноос, ноолуур, арьс, шир зэргийг авч тушаадаг байсан болохоор дансаар мөнгө их орж, гарч байдаг. Хууль эрх зүйн мэдлэг дутуу, ажлын хэсэгт ажилласан хүмүүсийнхээ ажиллах чиглэлд нь хяналт тавьж чадаагүй болохоор өөртөө харамсаж байна.” /6-р хх-ийн 1-2 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2006 онд Эко-Ази дээд сургуулийг Экологич мэргэжлээр төгссөн. 2001-2014 он хүртэл аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал, 2014-2015 онд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан чөлөө авсан, 2015-2016 онд “Дун юань” ХХК-д Байгаль орчны мэргэжилтнээр, 2017 онд төрийн албан хаагчийн шалгалтыг өгч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сумынхаа Засаг даргын Тамгын газарт Байгаль орчин, уул уурхайн бодлогын мэргэжилтнээр орж, одоог хүртэл ажиллаж байна. Ө аймгийн Ц сумын Засаг дарга Э.Ч нь 2017 оны 08 дугаар сарын эхээр намайг дуудаж уулзсан, уулзахдаа Б  сумын нутаг дэвсгэрт байрлах малчдаас мал алга болоод байна, гар аргаар хууль бусаар алт олборлолтоос болоод ухагдсан нүхэнд мал орж үхэж байна гэдэг талаар малчдаас гомдол ирээд байна, мөн Засаг даргын мөрийн хөтөлбөрт нөхөн сэргээлт хийх талаар заагдсан байгаа тул 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаартай захирамжийг гаргалаа, энэ ажлын хэсэгт ахлагчаар нь ажиллана шүү гэдгийг надад хэлсэн. Засаг даргад би хэлэхдээ нөхөн сэргээлт хийх ажлыг энэ ондоо хийлгүйгээр, дараа онд хийе, учир нь төсөв хөрөнгө шийдэгдээгүй байгаа гэдгийг тодорхой хэлж байсан. Харин Засаг дарга болохоор “нөхөн сэргээлт хийхэд төсөв байхгүй ч материал ирүүлсэн компанийнх нь өөрсдийн хөрөнгөөр нь хийлгүүлнэ, аж ахуй нэгжээс санал тавьсан, өөрсдийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийнэ, дараа жил нь нөхөн сэргээлтийн ажил зарлагдвал танай сумаас урд хийсэн нөхөн сэргээлтийн талаар туршлага болсон тодорхойлолт авна” гэж надад хэлсэн. Тэр үед Засаг даргад компаниудаас санал тавьсан юм шиг байна гэж ойлгосон. Гэхдээ ямар компаниас санал тавьсныг мэдээгүй. Ингээд би захирамжийг аваад Ө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай зөвлөмжийг хараад нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжид тавигдах шалгуур үзүүлэлтийг хийж гүйцэтгэж, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Зууны мэдээ сонинд тавих зарыг олон нийтэд зарлахаар албан тоотыг Засаг даргаар батлуулсан. Засаг дарга Э.Чд хандан “Олборлолт хийх эрх зүйн үндэс байхгүй шүү, оролцсон компаниуд нь нөхөн сэргээлт хийхдээ олборлолт хийхийг хориглоно” гэдгээ хэлсэн. Үүнээс болж Засаг даргатай маргалдсан зүйл бий. Санхүүжилт, төсөв байхгүй хэр нь нөхөн сэргээлт хийнэ гэдэг маань аж ахуй нэгж байгууллагад ямар ч ашиггүй, хандив тусламжаар хийж өгөх ажил биш байсан. Засаг дарга Э.Ч нь “ямар нэгэн асуудалгүй, наад ажлаа зохион байгуул” гэж хэлж, үүрэг өгсөн. Сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтанд аж ахуй нэгж байгууллагуудаас оролцох хүсэлт, төслөө өгсөн бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлын хэсэгт орсон хүмүүсийг дуудсан ба Т.Одонцэцэг нь Улаанбаатар хот руу явчихсан байсан. С.Б, Р.О, И.А бид дөрөв хуралдахад 5 материал ирсэн байсан бөгөөд шалгуур үзүүлэлтийг ажлын хэсгийн гишүүдэд үзүүлж, шалгуур үзүүлэлтэд нийцсэн компани нь аль гэдэг байдлаар материалыг үзэж харсан. Хурлын тэмдэглэлийг Р.Огаар бич гэсэн боловч ирүүлсэн материалын санхүүгийн байдлыг үзэх гэхээр Р.О нь давхардаад байсан болохоор И.А хурлын тэмдэглэлийг бичүүлж, харин Р.О хөтөлсөн мэтээр гарын үсгээ зурсан. 4 хэсэг газарт техникийн нөхөн сэргээлтийн санал, төсөл авахаар зарласан боловч 4 хэсэг газарт техникийн нөхөн сэргээлтийн санал, төсөл авахаар зарласан боловч 4 талбайн 3 газарт 5 компаниас санал, төслийг ирүүлсэн байсан. Үзүүр овоотын талбайд 3 аж ахуй нэгж, Б дын 2 талбайд тус бүр нэг нэг аж ахуй нэгж санал ирүүлсэн байсан. Үзүүр овоотын нэг талбайд 3 аж ахуй нэгж санал ирүүлсэн болохоор заавал сонгон шалгаруулах шаардлага гарсан тул “Шаазгай бадмаараг” ХХК, “Эдмоор” ХХК, “Гранд стоун” ХХК нар нь байсан бөгөөд тус компанийн материалыг ажлын хэсгийн гишүүд үзэж танилцаад “Шаазгай бадмаараг” ХХК нь манай тавьсан шалгуур үзүүлэлт болон урд ажиллаж байсан туршлагаараа шалгарсан. Нөгөө хоёр компанийн хувьд орон нутагт ямар хөрөнгө оруулалт хийх нь тодорхойгүй, талбайн орчимд худаг ус гаргах нь төсөлд заагдсан, барьцаа байршуулах заалт, ажлыг хийх хугацаа зэрэг нь тодорхойгүй байсан тул шалгаруулаагүй. Харин  Э ХХК, “Говь Гарден” ХХК нар нь ямар ч өрсөлдөгчгүй тус бүр нэг нэг талбай дээр материалаа ирүүлсэн бөгөөд материалыг нь авч танилцаад  Э ХХК нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ ирүүлээгүй. “Говь Гарден” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дууссан байсан. Ингээд ажлын хэсгийн хуралдсан хурлын тэмдэглэлийг Засаг дарга Э.Чд өгсөн. Тэрнээс өөр хурлаас гарсан шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг өгөөгүй. Тухайн үедээ ажлын хэсэг гэсэн болохоор нь худалдан авах ажиллагаатай ижилхэн дүгнэлт, зөвлөмж өгөхгүй байх гэж бодоод хурлын тэмдэглэлийг өгч танилцуулсан. 2014 онд шиг санагдаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох тухай сургалтад суралцаж, А3 гэрчилгээг авч байсан. Гэхдээ 2017 онд миний гэрчилгээний хугацаа дууссан байсан... Намайг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа хүлээн авахад сумын Үзүүр овоот, Б д-2, Дунд Дын дөрвөн талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдэх талаар газрын хэмжээ, талбай /кординат/-г гаргаж, судалсан материал байсан. Гэхдээ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нөхөн сэргээлт хийх гэж байгаа талаар мэдэгдээгүй, мөн тус газруудад нь нөхөн сэргээлт хийгдэж болох эсэх талбай мөн үү гэдэг байдлаар асуусан зүйл байхгүй, дахин талбайн хэмжилт, зураглал хийж, ажлын даалгавар боловсруулаагүй. Ажлын хэсгээс  Э ХХК-ийг сонгосон зүйл огт байхгүй, учир нь нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй байсан, компаниас нь лавлаж асуухад яаманд хугацаа сунгуулахаар өгчихсөн байгаа, тусгай зөвшөөрөл удахгүй сунгагдаад гарч ирнэ гэдэг талаар хэлж байсан. Ажлын хэсгээс гаргасан шийдвэр, дүгнэлт зөвлөмж байгаагүй, хуралдсан хурлын тэмдэглэлийг Засаг даргад хүргүүлсэн. Надад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн хүн байхгүй... Хууль эрх зүйн мэдлэг дутуугаас болж ийм асуудалд холбогдсондоо харамсаж байна.” /6-р хх-ийн 12-14 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие тухайн үед ээлжийн амралтаа авсан байсан бөгөөд намайг ажлын хэсэгт орсон хуралд суу гэж хэлсэн. Ингээд хуралд суухад Р.О, И.А, Б.Б бид дөрөв оролцсон ба нэлээн хэдэн бичиг баримтууд ирчихсэн байсан, 6-7 компанийн материал харагдсан. Манай сумын Б  багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Үзүүр овоот, Б д, Дунд Дын дөрвөн талбайн 55.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдэхээр байсан бөгөөд ирүүлсэн компанийн материалуудтай танилцахад Шаазгай бадмаараг ХХК нь сум орон нутагт арай үлдэцтэй худаг барих, сумын иргэдийг ажлын байраар хангана гэж тусгасан байсан тул тус компанийг дэмжинэ гэдгээ хэлсэн. 2017 онд нөхөн сэргээлт хийлгэхээр ямар ч төсөвгүй байж ирүүлсэн компанийн хийгдэх ажлыг харахад том самбар тавигдана, худаг ус гаргана, иргэдийг ажлын байраар хангана, баг оронд хэрэгцээтэй зүйлээр нь дэмжин ажиллана гэж том том амлалтуудыг өгсөн байсан. Ингээд харахад бол суманд төсөв хөрөнгө байхгүй тул тус компаниуд нь өөрсдөө олборлолт хийж ашгаа олох юм байна шүү дээ гэдгийг тов тодорхой хэлж байсан. Хурал дуусах дөхөөд ирэхээр нь  би гараад шууд Говьсүмбэр аймаг руу явчихсан. А3 сертификат байхгүй. Ажлын хэсгээс тавигдах шалгуур үзүүлэлт, техникийн тодорхойлолт хэн гаргасан талаар мэдэхгүй, аймгийн цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхөд л сонинд зар тавьж, зарын дагуу компаниудаас материал ирсэн талаар мэдсэн. Хуралд суу гэж байхаар нь хуралд оролцоход нөхөн сэргээлт хийх компанийг сонгон шалгаруулах хурал болж байсныг мэдсэн. Р.О хурлын тэмдэглэлийг хөтөлж байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын газраар нөхөн сэргээлт хийгдэх талбайд хэмжилт, зураглал хийж, ажлын даалгавар зэргийг хийлгэсэн эсэх талаар ёстой мэдэхгүй байна. Мөн нөхөн сэргээлтийн зөвшөөрөл авсныг мэдэхгүй байна. Би тус ажлын хэсэгт эхнээс нь ажиллаж зарлан мэдээлэл зэргийг тавиагүй болохоор шалгуур үзүүлэлтийг юу гэж тавьсан талаар мэдээгүй. Би хуралд оролцсон, тэгээд хурлаас ямар шийдвэр гарсан талаар мэдээгүй. Би ээлжийн амралттай 20 гаруй хоног явж байгаад ирэхэд нөхөн сэргээлт эхэлчихсэн байсан.” /6-р хх-ийн 35-36 дугаар хуудас/

Шүүгдэгч И.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс Ц суманд шилжин очиж, тамгын газарт газрын даамлаар ажилд орж байсан. Тухайн үед бол худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдаагүй, А3 сертификат аваагүй байсан. Энэ явдлаас хойш буюу 2018 оны намар худалдан авах ажиллагааны сургалтад сууж А3 сертификат авч байсан санагдаж байна. Би дээрх ажлын хэсэгт орсон гэдгээ огт мэдээгүй байж байгаад сонгон шалгаруулалт явагдах эцсийн өдөр нь л өөрийгөө ажлын хэсгийн гишүүнээр орсон гэдгийг мэдсэн. Би тухайн ажилд томилогдоод удаагүй байсан тул Үзүүр овоот, Б д, Дунд Д гэх газрууд хаана байдгийг ч мэдээгүй, нөхөн сэргээлт хийх шаардлагатай талаар огт мэдээгүй байсан. Сонгон шалгаруулалт явагдах өдөр л өөрийгөө ажлын хэсэгт орсон, дээрх талбайд нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг шалгаруулах юм байна гэдгийг мэдсэн. Миний бие ажлын хэсэгт яг ямар чиг үүрэгтэй гишүүнээр ажилласныг сайн санахгүй байна. Захирамжаас харвал тодорхой болох байх. Би сонгон шалгаруулалт явуулах хуралд нь оролцсон боловч ямар нэгэн санал гаргасан үгүйг санахгүй байна. Миний санаж байгаагаар би уг хурлын тэмдэглэлийг бичиж байсан. Одоо бодоход ажлын туршлагагүйгээс болж хурлын тэмдэглэл товч, утга агуулгагүй бичсэн юм шиг байна лээ. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр санагдаж байна. Би сумын төв дээр гэрээ барьсны маргааш өдөр нь Засаг дарга Ч над руу утсаар залгаад “Дын талбай дээр очиж нөхөн сэргээлт хийх газрын дөрвөн булангийн эргэлтийн цэгийг зааж өг, нөхөн сэргээлт хийх компани нь оччихсон байгаа” гэж хэлсэн. Үүний дагуу би сумын байгаль хамгаалагч Одонцэцэгийн хамт Дын талбай дээр очиход техник хэрэгсэлтэй хүмүүс ирчихсэн байсан тул би сонгон шалгаруулалтын зар тавигдсан байсан сониноос эргэлтийн цэгийг харж байгаад гар GPS-ээр хайлт хийж тухайн компанийн хүмүүст нь зааж өгч байсан. Техникийн тодорхойлолтыг хэн гаргасныг мэдэхгүй байна. Би баримт бичгийг боловсруулаагүй учраас ямар ямар шаардлага заагдсан байсныг мэдэхгүй байна.  Э ХХК-ийн ирүүлсэн материалтай танилцсан үгүйг санахгүй байна. Миний тухайн үед ойлгосноор уг нөхөн сэргээлтийн ажилд орон нутгаас ямар нэгэн төсөв төсөвлөөгүй, нөхөн сэргээлт хийхээр шалгарсан компани нь ямар ч байсан суманд хөрөнгө оруулалтын ажил хийх, худаг гаргах юм байна гэдгийг л ойлгосон. Би тухайн ажиллагааны бичиг баримт, техникийн тодорхойлолтыг боловсруулаагүй, сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт орсноо мэдээгүй байж байгаад тухайн хурал болсон өдрөө л анх мэдсэн, урьд нь иймэрхүү ажлын хэсэгт орж байгаагүй, мөн худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдаж эрх олгогдоогүй, мэдлэг сул байсан. Тухайн хурлын тэмдэглэлийг би бичсэнээс биш ямар нэгэн санал, дүгнэлт хэлээгүй гэж бодож байна. Түүнээс биш надад ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй гэдгийг би 100 хувь итгэлтэй хэлмээр байна.” /6-р хх-ийн 52-53 дугаар хуудас/

Шүүгдэгч Р.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2004-2008 онд Улаанбаатар сэрүүлэг дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр дүүргэсэн. 2008-2010 онд Ө аймгийн Ц сумандаа Т говь хүнсний дэлгүүрт худалдагчаар, 2010-2018 оны 09 дүгээр сарыг хүртэл тус сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор, 2019 оны 06 дугаар сараас хойш Т аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор орж, одоог хүртэл ажиллаж байна. 2009-2011 онд жирэмсний амралт, 2015-2017 оны 02 дугаар сар хүртэл мөн жирэмсний амралтыг эдэлсэн. Анх ажлын хэсэг гарсан талаарх захирамжийг би огт мэдээгүй. 2017 оны 08 дугаар сарын дундуур шиг санаж байна, Байгаль орчны улсын байцаагч Б.Б надтай уулзахдаа “нөхөн сэргээлт хийгдэх ажлын хэсэгт чи орсон, эхний ээлжид нөхөн сэргээлт хийх талаар сонинд зар тавьсан байгаа” гэж хэлсэн. Миний хувьд Б.Баас “төсөв мөнгө нь хэрхэн гардаг ажил юм бэ” гэж асуухад “цаанаасаа гарчихдаг юм аа” гэх байдлаар надад ойлгуулсан. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хуралдсан. Тэгэхэд би И.Аийг хурлын тэмдэглэлийг биччих, эгч нь дараа нь гарын үсгээ зурчихъя гээд өөрийнхөө өмнөөс бичүүлсэн. Хуралдаанд Б.Б, С.Б, И.А бид дөрөв байсан. Т.Одонцэцэг нь хуралдаанд оролцоогүй. Улаанбаатар хотод явж байна гэхээр нь чөлөөтэй гэж бичсэн. Ажлын хэсгийн ахлагчаар Б.Б байсан бөгөөд хуралдааныг даргалж байсан ба нийт 5 компанийн материал гаргаж ирсэн. Тус материалууд нь тус тусдаа ууттай баглаатай байсан шиг санагдаж байна. Ингээд материалыг задлаад үзсэн бөгөөд Б.Баас эдгээр материалыг яах ёстой талаар асууж тодруулсан чинь зарлахад тавьсан байсан шалгуур үзүүлэлт хангаж байгаа компанийг сонгоно гэж тодорхой хэлсэн. 5 компанийн материалтай танилцахад орон нутагт тодорхой ажлыг хийж өгөхөөр заагдсан, мөн Орон нутгийн хөгжлийн санд барьцаа мөнгө байршуулах ёстой байсан. Хуралд оролцсон хүмүүс бүгд л компаниудын ирүүлсэн материалыг тойруулж үзсэн. Гэхдээ нөхөн сэргээлт хийх газарт тэр компани ажиллана, ажиллахгүй гэсэн ямар ч шийдвэрийг гаргаагүй. Миний хувьд сарын сүүл болж байсан болохоор төрийн сангийн гүйлгээ хийнэ гээд хуралд орж гарч суусаар таарсан болохоор өөр юу юу яригдсан талаар үнэндээ мэдэхгүй байна. 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сургалтын А3 сертификатыг хүлээж авч байсан. Тухайн үед бол хуулийн талаарх мэдлэгтэй байсан. Ажлын хэсгээр хуралдаж шалгуур үзүүлэлт гаргаагүй, надад Б.Б нь хэлэхдээ “нөхөн сэргээлт хийгдэх ажлын хэсэгт чи орсон, эхний ээлжид нөхөн сэргээлт хийх талаар сонинд зар тавьсан байгаа” гэж байсан. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хуралдахад шалгуур үзүүлэлтийн талаар Б.Б хэлж байсан. Ингээд харахад Б.Б нь шалгуур үзүүлэлтийг гаргаж зарыг байршуулсан байна. 2017 оны төсөв батлагдахад сумын орон нутгийн төсөвт нөхөн сэргээлт хийгдэх талаар ямар хөрөнгө байгаагүй, төсөвлөгдөөгүй байсан. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраар нөхөн сэргээлт хийгдэх талбайд хэмжилт, зураглал хийж, ажлын даалгавар боловсруулсан эсэх талаар мэдэхгүй байна. Хуралдаан хийгдсэн бөгөөд тодорхой шийдвэр болох дүгнэлт, зөвлөмж огт гараагүй. Учир нь  Э ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь ирээгүй байсан.  Э ХХК-ийн сонгосон ямар нэгэн шийдвэрийг гаргаагүй, тийм болохоор надад нөлөөлсөн хүн байхгүй. Шан харамж амласан хүн огт байхгүй.” /6-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/

Итгэмжлэл: 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Баатарын Мэс Б-ынын  Гт олгосон итгэмжлэл: Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг үндэслэн УБ хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо 100б тоот хаягт байрлах  Э-г төлөөлж захирал албан тушаалтай Баатар М би /цаашид төлөөлүүлэгч гэх/ ЧД, 6-р хороо 6-р хороолол бага тойруу гудамж 45-25 тоот хаягт оршин суух Б-ын  Г /цаашид төлөөлөгч гэх/-д : Энэхүү итгэмжлэлийн дагуу техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн гэрээ хэлцэл байгуулахад бүрэн төлөөлөх холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгож байна. Итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд итгэмжлэлийн хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр олгосон болно. Энэхүү итгэмжлэлийг олгож буй миний бие итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан ба бусдын дарамт шахалтанд авталгүйгээр, хүсэл зоригоо илэрхийлэн үйлдсэн болно. /1-р хх-ийн 183-р хуудас/

Улсын бүртгэлийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 9011462084 дугаартай гэрчилгээнд: “ЭШШЭ Хязгаарлагдмал хариуцлагатай компани, Үүсгэн байгуулах баримт бичиг: Дүрэм, Үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл: Цэцэрлэгжүүлэлт, Туслах эрхлэх үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн аж ахуй, газар тариалан, геологийн тойм судалгаа хийх, Хугацаа: Хугацаагүй, Гишүүдийн тоо: 1, Өөрийн хөрөнгийн хэмжээ, мянган төгрөгөөр: 1,000.0, Хуулийн этгээдийн албан ёсны хаяг: Улаанбаатар, Хан-Уул, 2-р хороо, үйлдвэр 2, 100б, 93 тоот.” “Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл: Нэмэлт өөрчлөлтийн агуулга 1. Төмөрбаатар овогтой Б-г Захирал-р томилсныг бүртгэв. Дахин гэрчилгээ олгов. Огноо: 2016.04.28, Ажилтан тэмдэг: Д.Лэхсо, 2. 2396 Байгалийн чулуун хийц эрхлэх үйл ажиллагаа шинээр бүртгэв. 2023 Гоёл чимэглэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх үйл ажиллагаа шинээр бүртгэв. 4659 Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх үйл ажиллагаа шинээр бүртгэв. Огноо: 2017.01.24, Ажилтан тэмдэг: Э.Эрдэнэбилэг, 3. Хувь нийлүүлэгчээс 1 нэмэгдэж, 1 хасагдаж үүсгэн байгуулагчийн тоо нийт 1 болж өөрчлөгдсөнийг бүртгэв. Огноо 2017.06.27, Ажилтан тэмдэг: О.Шижиртуяа, 4. Баатар овогтой Мөнхэрдэнэ-г Захирал-р томилсныг бүртгэв. Огноо: 2017.06.27, Ажилтан тэмдэг: О.Шижиртуяа.” /1-р хх-ийн 166-р хуудас/

Байгаль орчны мэргэжлийн байгууллагын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар 2014/ J 053 дугаартай гэрчилгээнд: “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5805775 тоот регистрийн дугаартай  Э ХХК Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-133 тоот тушаалыг үндэслэн: Газрын хэвлийн төрлийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг Гурав жилийн хугацаагаар олгов.” /1-р хх-ийн 191-р хуудас/

Ө аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 230 дугаартай тодорхойлолтод: “ Э ХХК эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын эрх сунгах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн бөгөөд яамнаас сунгахад шаардлагатай материал хангалтгүй тул сунгах боломжгүй хариу өгсөн байна. Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.8-д заасан хугацаа /эрх дуусахаас 2 сарын өмнө/-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэмэлт материал бүрдүүлж өгөөгүй тул  Э-ний газар, газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх сунгагдаагүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн албан бичгийг хавсаргав.” /1-р хх-ийн 192-р хуудас/

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/6838 дугаартай албан бичигт: “ Э нь тус яаманд 2017 оны 4 дүгээр сарын 7-ны 02/14 албан бичгээр нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх сунгуулах хүсэлт өгсөн. Уг хүсэлтийг судалж үзээд Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуй нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.2-т заасан эрх сунгахад шаардлагатай материалын бүрдүүлэлт хангалтгүй, эрх сунгах боломжгүй шалтгаанаар 2017 оны 6 дугаар сарын 23-ны 06/3940 албан бичгээр буцаасан. Энэ хугацаанд  Э-иас ямар нэгэн нэмэлт материал, тайлбар өгөөгүй болно.” /1-р хх-ийн 193-р хуудас/

Зууны мэдээ сонинд нийтэлсэн зар: Нөхөн сэргээлт хийх ААН-үүдийг шалгаруулна.

Ө аймгийн Ц сумын Бор тээг багийн нутагт орших ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон нэр бүхий 4 талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий ААН-үүдийн нөхөн сэргээлтийн битүүмжилсэн төслийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний 10:00 цаг хүртэл ЗДТГазрын бичиг хэрэг дээр хүлээн авна.

Талбайн мэдээлэл:

Үзүүр овоот 10.5 га

Б д 25.2 га

Б д 16.8 га

Зүүн Д 3.1 га

Төслийг шалгаруулах шалгуур үзүүлэлт:

а/ Нөхөн сэргээлт хийх ААН-үүдийн мэдээлэл, гэрчилгээний хуулбар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх” эрх авсан мэргэжлийн байгууллага байх.

б/ Сонгож буй талбайдаа нөхөн сэргээлтийг хэрхэн хийх тухай болон ашиглах машин механизмын мэдээлэл, нөхөн сэргээлт хийж дуусах хугацаа, урд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлага зэргийг төсөлдөө тусгана.

в/ Сум орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн бодит ажил /хөрөнгө оруулалт/

г/ Нөхөн сэргээж буй талбайд гүн өрмийн худаг гаргаж хүлээлгэн өгөх зэрэг болно.

Төслийн шалгаруулалтыг томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэж, гэрээ байгуулах эрх олгоно. Гэрээ байгуулахын урд Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг га тутамд 1.0 сая төгрөгөөр тооцон Төрийн сангийн тусгай дансанд байршуулна. Ө аймгийн Ц сумын ЗДТГазар /1-р хх-ийн 236, 5-р хх-ийн 206-207 дугаар хуудас/

Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2018 оны 10-р сарын 30-ны өдрийн 19 дугаартай прокурорын тогтоол /3-р хавтаст хэргийн 68-р хуудас/

Яллагдагч  Э-д сонсгосон ялыг өөрчилж, яллагдагч  Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, мэдүүлэг авсан тэмдэглэл / 3-р хавтаст хэргийн 69-67-р хуудас/   

Ял шалгах хуудас /1-р хх-ийн 114 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 125-127 дугаар хуудас/

Гэрэл зураг /1-р хх-ийн 161-165 дугаар хуудас/

 Э ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 166 дугаар хуудас/

Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 167-169 дүгээр хуудас/       

Нөхөн сэргээлт хийх талбайн мэдээлэл /1-р хх-ийн 174 дүгээр хуудас/

2017 оны 08 сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл, тендерийн материал компаниудаас хүлээн авсан жагсаалт /1-р хх-ийн 175, 176 дугаар хуудас/

Барьцаа байршуулсан мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 179 дүгээр хуудас/

 Э ХХК-ний тодорхойлолт, итгэмжлэл /1-р хх-ийн 182, 184 дүгээр хуудас/

Ө аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 216 дугаар албан бичиг /1-р хх-ийн 193 дугаар хуудас/

 Э ХХК-ний Байгаль орчин мэргэжлийн байгууллагын гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 191 дүгээр хуудас/

Ө аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны 230 дугаар албан бичиг /1-р хх-ийн 192 дугаар хуудас/

Ө аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 48/2312 дугаар албан бичиг /1-р хх-ийн 194 дүгээр хуудас/

Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 8/7672 дугаар албан бичиг /1-р хх-ийн 197 дугаар хуудас/

Ө аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1246 дугаар албан бичиг /1-р хх-ийн 200 дугаар хуудас/

Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12/9275 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 204, 205 дугаар хуудас/

Ө аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/1458 дугаар албан бичиг, Б. Г,  Б.М нарын цахим иргэний үнэмлэхийн лавлагаа, Б. Г,  Б.М нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /1-р хх-ийн 208, 209-211 дүгээр хуудас/

Хохирлын үнэлгээ нэхэмжлэх, хохирол төлбөрийн баримтууд /1-р хх-ийн 213, 214-216, 2-р хх-ийн 138 дугаар хуудас/

2054 УН улсын дугаартай Hyundai маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 226 дугаар хуудас/

******* улсын дугаартай Liugong маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, П.Дын иргэний үнэмлэхийн хуулбар, 0000 УН улсын дугаартай Lugong 940 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Э.Сын жолооны үнэмлэхийн хуулбар, 6298 УБГ улсын дугаартай Hyundai FV415 JDL маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 229, 230, 231 дүгээр хуудас/

Ө аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1/120 дугаар албан бичиг, нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгжүүдийг шалгаруулах зар, Зууны мэдээ сонины зар /1-р хх-ийн 234, 235, 236 дугаар хуудас/

 Э ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/07, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01/10 дугаар албан бичиг /1-р хх-ийн 237, 238 дугаар хуудас/

Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 239-241, 242-244, 247-249 дүгээр хуудас/

Б. Гийн оршин суугаа газрын тодорхойлолт /2-р хх-ийн 17 дугаар хуудас/

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт /2-р хх-ийн 22 дугаар хуудас/

Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ /ЭШШЭ/ ХХК /2-р хх-ийн 23-25, 26 дугаар хуудас/

 Б.М, Б. Г нарын арилжааны банкнуудын тодорхойлолт /2-р хх-ийн 40-47 дугаар хуудас/

 Б.М, Б. Г нарын ял шалгах хуудас /2-р хх-ийн 48 дугаар хуудас/

Э ХХК-ний арилжааны банкнуудын тодорхойлолт /2-р хх-ийн 96-101 дүгээр хуудас/

Т.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 104-р хуудас/

Б.М-ийн эмнэлгийн магадлагаа /2-р хх-ийн 139-147 дугаар хуудас/

Эд мөрийн баримтын гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 172-173 дугаар хуудас/

2054 УН Hyundai экскаватор автомашины гэрчилгээний хуулбар, Б.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-ийн 177 дугаар хуудас/,

Э ХХК-ний танилцуулга, баримт бичиг /2-р хх-ийн 234-250, 3-р хх-ийн 1-36 дугаар хуудас/

 Ө аймгийн автотээврийн төв тээврийн хэрэгслийн лавлагаа /3-р хх-ийн 40 дүгээр хуудас/

 Ө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл /5-р хх-ийн 165-174 дүгээр хуудас/

 Ө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/10 дугаартай хурлын тогтоол /5-р хх-ийн 175-179 дүгээр хуудас/

  Ө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 4/2 дугаартай хурлын тогтоол /5-р хх-ийн 180-184 дүгээр хуудас/

Ө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/3 дугаартай хурлын тогтоол /5-р хх-ийн 185-189 дүгээр хуудас/

 Хууль бус ашигт малтмал олборлолтын улмаас эвдрэлд орж орхигдсон газарт техникийн нөхөн сэргээлт хийх ажлын даалгавар /5-р хх-ийн 193-195 дугаар хуудас/

 Ө аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/519 дугаартай захирамж /5-р хх-ийн 200-203 дугаар хуудас/

  Ө аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаартай албан бичиг /5-р хх-ийн 192-195 дугаар хуудас/

Ө аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 58 дугаартай албан бичиг /5-р хх-ийн 198-199 дүгээр хуудас/

Ө аймгийн Ц сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/04 дугаартай албан бичиг /5-р хх-ийн 210 дугаар хуудас/

Э.Чгийн төрийн албан хаагчийн анкет, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд, ажил байдлын тодорхойлолт /6-р хх-ийн 84-87 дугаар хуудас/

Б.Бы төрийн албан хаагчийн анкет, ажилд томилсон тушаал, ажил байдлын тодорхойлолт /6-р хх-ийн 110-115 дугаар хуудас/

И.Аийн төрийн албан хаагчийн анкет, ажилд томилсон тушаал, ажил байдлын тодорхойлолт /6-р хх-ийн 167-171 дүгээр хуудас/

Р.Огийн төрийн албан хаагчийн анкет, ажилд томилсон тушаал, ажил байдлын тодорхойлолт /6-р хх-ийн 184-190 дүгээр хуудас/

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6-р хх-ийн 66, 106, 144, 162, 176 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.

Шүүгдэгч Б. Гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тус компанийн ашиг сонирхлын төлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б. Г нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, тус компанийн ашиг сонирхлын төлөө энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй, шүүгдэгч Б. Гийн хувьд өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

Улсын яллагч яллах дүгнэлтдээ шүүгдэгч  Э ХХК-г 2017 оны 09 дүгээр сард компанийн ашиг сонирхлын төлөө Ө аймгийн Ц сумын Б  багийн нутаг дэвсгэрт Д гэх газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирч, Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээ зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.", 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төрийн өмчид авчээ.

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм. Иймд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд Монгол улсын иргэн болон зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулах эрхгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул...явуулсан гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

 Иймд шүүгдэгч Б. Г,  Э ХХК нар нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй, зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсны дараа бүлэглэн  Ө аймгийн Ц сумын Б  багийн нутаг дэвсгэрт Д гэх газарт алт олох зорилгоор техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл, хайгуул хийсэн нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна гэж үзэв.

Шүүгдэгч Б. Г,  Э ХХК нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б. Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 06 дугаар сард байх М захирал нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй компани худалдаж авсан тэгээд над дээр компанийн итгэмжлэл хийгээд нөхөн сэргээлтийн чиглэлээр хийх ажлыг хариуцаж явуулаарай гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 14, 15-ны хавьцаа байх Ө аймагт очиж нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулна гэж М захирал надад хэлсэн. ....Би 2017 оны 06 дугаар сард  Э-ний захирал Мтэй итгэмжлэл хийсэн. Тэгээд компанийн техник, тос санхүү зэргийг хариуцаж явсан. Нөхөн сэргээлт хийх гэрээн дээр ямар нэгэн тоног төхөөрөмж техник ашиглах тухай гэрээнд тусгагдаагүй. ...Би энэ паажуурыг яаж ажиллуулдаг ямар зорилгоор ашигладаг талаар нь мэдэхгүй. Хотоос ачиж явуулсан манай захирал М өгч явуулсан.

...Би  Э-ний захирал Б.М-ийн хүсэлтээр Ө аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газраас зарласан нөхөн сэргээлт хийх төсөлд оролцож, тамгын газартай гэрээ байгуулан бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсэн...1-р хх-ийн 110-112, 3-р хх-ийн 66-67, 4-р хх-ийн 24-26 дугаар хуудас/ гэх мэдүүлэг

Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Би энэ компанийг худалдаж авахад Нөхөн сэргээлт хийх эрх нь дуусчихсан хугацааг нь сунгуулах гээд Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдох материалыг өгсөн байгаа гэж хуучин  Э ХХК-ний захирал байсан Б хэлж байсан. Хэзээ дуусаж байгааг би мэдээгүй ямар ч байсан гэрчилгээний хугацаа нь дуусаад эрх нь дуусч байгаа холбогдох материалаа өгсөн гэж надад хэлсэн. Би энэ  Э ХХК-ийн нөхөн сэргээлт хийх хугацаа нь дууссан байсныг худалдаж авахдаа мэдсэн. Ямар материал явуулсан талаар асуугаагүй. Хугацааг нь сунгуулах талаар би яаманд хандаагүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 69-70-р хуудас/

Шүүх хуралдаанд  Б.М  Эомпанийг төлөөлөн оролцохдоо мэдүүлсэн ... 2017 оны 06 дугаар сард  Э ХХК- ийг Б гэх хүнээс худалдан авсан. Худалдан авахдаа байгаль орчны нөхөн сэргээлт хийхээр худалдан авсан. Б гэх хүн анх худалдахдаа нөхөн сэргээлтийн гэрчилгээ нь сунгагдаж байгаа. Түр хүлээж байгаарай гэдэг хариуг надад өгсөн. Би сунгагдаад гараад ирнэ гэсэн ойлголттойгоор 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б. Гийг дуудаж уулзсан. Ахад нь нэг ийм санаа байна, чи надтай хамтарч ажиллах уу, нөхөн сэргээлтийн компанийг ингээд аваад явж чадах уу гэдэг асуудлыг ярьсан. Тухайн үед надад 2 баримт гэрчилгээ өгсөн. Дараа нь шилжүүлэхээр нотариатаар ороход гэрчилгээний хугацаа дууссан байна гэх асуудал яригдаж хэлэхэд хугацааг нь сунгуулахаар өгсөн 3 жил тутамд сунгуулдаг гэж надад хэлсэн. Б: Г нөхөн сэргээлтийн хугацаа дууссан байна гэх зүйлийг хэлсэн....гэх мэдүүлгүүдээр,

Байгаль орчны мэргэжлийн байгууллагын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар 2014/ J 053 дугаартай гэрчилгээнд: “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5805775 тоот регистрийн дугаартай  Э ХХК Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-133 тоот тушаалыг үндэслэн: Газрын хэвлийн төрлийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг Гурав жилийн хугацаагаар олгов.” /1-р хх-ийн 191-р хуудас/

Ө аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 230 дугаартай тодорхойлолтод: “ Э ХХК эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын эрх сунгах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн бөгөөд яамнаас сунгахад шаардлагатай материал хангалтгүй тул сунгах боломжгүй хариу өгсөн байна. Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.8-д заасан хугацаа /эрх дуусахаас 2 сарын өмнө/-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэмэлт материал бүрдүүлж өгөөгүй тул  Э ХХК-ний газар, газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх сунгагдаагүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн албан бичгийг хавсаргав.” /1-р хх-ийн 192-р хуудас/

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/6838 дугаартай албан бичигт:  Э ХХК нь тус яаманд 2017 оны 4 дүгээр сарын 7-ны 02/14 албан бичгээр нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх сунгуулах хүсэлт өгсөн. Уг хүсэлтийг судалж үзээд Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуй нэгж байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ын 3.2-т заасан эрх сунгахад шаардлагатай материалын бүрдүүлэлт хангалтгүй, эрх сунгах боломжгүй шалтгаанаар 2017 оны 6 дугаар сарын 23-ны 06/3940 албан бичгээр буцаасан. Энэ хугацаанд  Э ХХК-наас ямар нэгэн нэмэлт материал, тайлбар өгөөгүй болно.” /1-р хх-ийн 193-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна гэж үзэв.

Түүнчлэн Ө аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ч, Б.Б, И.А, Р.О, С.Б нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл дараах байдлаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Ч, Б.Б, С.Б, И.А, Р.О нар нь нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт ...бид уг компанийг шалгаруулаагүй гэдэг байдлаар тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. ...Тухайн гаргасан шийдвэрийг ажлын хэсэг хянах үүрэгтэй. Бид нар шалгаруулах үүрэгтэй биш. Мөн иргэдийн хурлын зүгээс зөвлөмж өгсөн учраас бид зөвлөмжийн дагуу ажилласан гэх тайлбарыг гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх тайлбарыг гаргав.

Хавтаст хэрэгт Ө аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 08 сарын 09-ний өдрийн 58 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай захирамж авагдсан ба захирамжийн 1 дүгээр заалтад Б  багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Үзүүр овоот, Б д, Дунд Дын 4 талбайн 55.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй томилсугай. Үүнд: Ажлын хэсгийн ахлагч Б.Б Байгаль орчин уул уурхайн бодлогын мэргэжилтэн, гишүүд Т.Одонцэцэг Байгаль хамгаалагч, С.Б Багийн засаг дарга, И.А Газрын харилцаа барилга хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Р.О Санхүү албаны дарга...гэжээ.

Энэхүү захирамжаас дүгнэхэд дээрх нэр бүхий албан хаагчид Ө аймгийн Ц сумын Б  багийн нутагт гар аргаар ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон Үзүүр овоот, Б д, Дунд Дын 4 талбайн 55.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орохоор томилогдсон болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч нар Ө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай зөвлөмжөөр зөвшөөрсөн ажлыг бид хийсэн гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд өгч байх боловч энэхүү зөвлөмжийн 3 дахь заалтад: ...нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгж нь байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх эрх авсан, мэргэжлийн байгууллага байвал зохино...хэмээн онцгойлон зөвлөмжилсөн байна.

Хавтаст хэрэгт Ц сумын Засаг даргын тамгын газраас хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хурлын тэмдэглэл авагдсан ба ... Э ХХК-ийн хувьд Б д 25.5 га газарт санал ирүүлсэн. Ирүүлсэн саналыг авч үзвэл машин механизмын хувьд хангалттай ажлын дадлага туршлагатай 4*9 хэмжээтэй самбар орон нутагт хийж өгнө. Ирүүлсэн материалд эрхийн гэрчилгээ дутуу байна... гэх тэмдэглэл бичигдсэн байх бөгөөд ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Мөн өдөр тутмын хэвлэл “Зууны мэдээ” сонины 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн дугаарт Нөхөн сэргээлт хийх ААН-үүдийг шалгаруулах зар нийтэлсэн ба Ө аймгийн Ц сумын Бор тээг багийн нутагт орших ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон нэр бүхий 4 талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий ААН-үүдийн нөхөн сэргээлтийн битүүмжилсэн төслийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний 10:00 цаг хүртэл ЗДТГазрын бичиг хэрэг дээр хүлээн авах талаар мэдээлж, шалгаруулах шалгуур үзүүлэлтэд:

а/ Нөхөн сэргээлт хийх ААН-үүдийн мэдээлэл, гэрчилгээний хуулбар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх” эрх авсан мэргэжлийн байгууллага байх.

б/ Сонгож буй талбайдаа нөхөн сэргээлтийг хэрхэн хийх тухай болон ашиглах машин механизмын мэдээлэл, нөхөн сэргээлт хийж дуусах хугацаа, урд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлага зэргийг төсөлдөө тусгана.

в/ Сум орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн бодит ажил /хөрөнгө оруулалт/

г/ Нөхөн сэргээж буй талбайд гүн өрмийн худаг гаргаж хүлээлгэн өгөх зэрэг шаардлагыг хангасан байхаар тусгасан болох нь 1-р хавтаст хэргийн 234-236-р хуудсанд авагдсан Зууны мэдээ сонины хэсэг, тус сонинд нийтэлсэн зарын эх хувь, болон илгээсэн албан тоот зэргээр тогтоогдож, эдгээр баримтууд нь байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажиж нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагыг хангажээ.

Гэтэл томилогдсон ажлын хэсэг дээрх 4 шалгуур үзүүлэлтийг хангаагүй, уг шаардлагад нийцээгүй, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх эрхгүй, энэхүү эрх нь дуусгавар болсон, урд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагагүй,нөхөн сэргээж буй талбайд гүн өрмийн худаг гаргах ажлыг гүйцэтгэх боломжгүй  Э-ийг сонгон шалгаруулж, улмаар “эрхийн гэрчилгээ дутуу” гэж тэмдэглэн бусад шаардлага хангаагүй асуудлуудыг тэмдэглэлдээ тусгалгүй орхигдуулсан нь  Э-д давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл болох бөгөөд тус сумын Засаг дарга болон сумын ЗДТГ-ын Байгаль орчин уул уурхайн бодлогын мэргэжилтэн Б.Б нар дээрх шалгууруудад нийцээгүй компани гэдгийг мэдсээр байж  Э-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, эрх олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Тухайлбал  Э ХХКомпани Байгаль орчны мэргэжлийн байгууллагын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Дугаар 2014/ J 053 дугаартай гэрчилгээнд: “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5805775 тоот регистрийн дугаартай  Э ХХК Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А-133 тоот тушаалыг үндэслэн: Газрын хэвлийн төрлийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг “Гурав” жилийн хугацаагаар олгов.” /1-р хх-ийн 191-р хуудас/  гэснээс үзэхэд  Э ХХК-ний “Газрын хэвлийн төрлийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх” 2017 оны 4-р сарын 22-ны өдөр дуусгавар болж, улмаар энэхүү эрхийг сунгаагүй болох нь Ө аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 230 дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 192-р хуудас/, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/6838 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Үүнээс дүгнэхэд  Э нь “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх” эрх авсан мэргэжлийн байгууллага байх гэсэн шаардлагыг хангаагүй, энэхүү шалгуурт заасан эрхгүй, мэргэжлийн бус компани  болох нь тогтоогдож байна.

Дараагийн шалгуурт: б/ Сонгож буй талбайдаа нөхөн сэргээлтийг хэрхэн хийх тухай болон ашиглах машин механизмын мэдээлэл, нөхөн сэргээлт хийж дуусах хугацаа, урд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлага зэргийг төсөлдөө тусгана...гэжээ.

2017 оны 6-р сарын 27-ны өдрөөс өмнө  Э ХХКомпанийн захирал байсан Т.Быг гэрчээр асуусан тэмдэглэлд: ...“Би өөрөө уг  Э ХХК-ийг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Байгаль орчны нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй гэдэг утгаар нь нэг хүнээс худалдаж авсан юм. ...Тэгээд би авснаас хойш үйл ажиллагаа явуулж чадаагүй. Техник хэрэгсэл байхгүй болохоор ажил олддоггүй юм билээ. ....тэгээд М гэж хүнд энэ  Э ХХК-ийг зарсан. ...Уг компанийн өмнөх эзэн нь ч тэр би ч тэр нөхөн сэргээлтийн янз бүрийн ажил хийгээгүй болохоор янз бүрийн нэмэлт материал шаардаад тийм ч юм дутуу, ийм ч юм дутуу гээд байх юм. Яагаад ингээд удаагаад байгааг би ч мэдэхгүй байна. Компанийн оффис хаяг гэж байгаагүй. Ямар ч ажил хийж байгаагүй. Компанийн байр сав гэж огт байхгүй. Ажил хийгээгүй учраас “X" тайланг татварын хэлтэст өгөөд явдаг байсан. Намайг анх уг компанийг худалдаж авахад шинээр гэрчилгээ нь гарсан. Тэгэхэд нь би өөрийн оршин суугаа хаягаараа компанийнхаа хаягийг өгчихсөн. Энэ хаяг бол манай гэрийн орон сууцны хаяг байгаа юм. Одоо ч би энэ хаяг дээр амьдарч байгаа юм. М нөхөн сэргээлтийн ямар нэг үйл ажиллагаа явуулах гэж байгаа тухай яриагүй. Компаниа худалдсанаас хойш би Мтэй огт уулзалдаагүй. Хааяа нэг М утсаар холбогдоод сунгалтын талаар л асууж байсан. Би одоохондоо болоогүй байна л гэж хэлж байсан." /2-р хх-ийн 84-85 дугаар хуудас/ гэх мэдүүлэг өгчээ.

Үүнээс дүгнэхэд  Э ХХКомпани нь “урд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлага байхгүй”, байгаль орчныг нөхөн сэргээх ажил хийж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Дараагийн шалгуурт: г/ Нөхөн сэргээж буй талбайд гүн өрмийн худаг гаргаж хүлээлгэн өгөх зэрэг шаардлагыг хангасан байхаар...тусгажээ.

 Э ХХКомпани нь “гүн өрмийн худаг гаргах” эрхгүй аж ахуйн нэгж болох нь хэрэгт авагдсан: Улсын бүртгэлийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 9011462084 дугаартай гэрчилгээнд:  Э Хязгаарлагдмал хариуцлагатай компани, Үүсгэн байгуулах баримт бичиг: Дүрэм, Үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл: Цэцэрлэгжүүлэлт, Туслах эрхлэх үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн аж ахуй, газар тариалан, геологийн тойм судалгаа хийх ...гэснээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ авагдсан ба уг гэрээнд захиалагч Ө аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газар, БОУУБ мэргэжилтэн улсын байцаагч Б.Б гарын үсэг зурж, тэмдэг дарсан, Ц сумын засаг дарга Э.Ч гарын үсэг зурж баталгаажуулснаар уг гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнд захиалагчийг төлөөлж гарын үсэг зурж баталгаажуулсан Б.Б нь тухайн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба   Э ХХК нь сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй болохыг мэдсээр байж уг гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрхээс дүгнэхэд Ө аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Ө аймгийн Ц сумын Бор тээг багийн нутагт орших ашигт малтмал олборлолтоос эвдэрч орхигдсон нэр бүхий 4 талбайд техникийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий ААН-үүдийн нөхөн сэргээлтийн битүүмжилсэн төслийг хүлээн авч, улмаар сонгон шалгаруулахдаа комиссын бүрэлдэхүүнд оролцсон Б.Б, С.Б, И.А, Р.О нар нь дээрх шалгуурт нийцээгүй, шалгуурт заасан болзлуудыг хангаагүй аж ахуйн нэгж болох  Э ХХК-ийг сонгон шалгаруулж, улмаар гэрээ байгуулах эрх олгож, шүүгдэгч Э.Ч гэрээ байгуулсан байдал нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Шүүгдэгч нар шүүх хуралдаанд ...давуу байдал гэдэг нь уг компанийг бусад компанитай харьцуулах байдлыг ойлгох ба бид нар бусад компанид ч бас эрх олгоогүй. Бусад компаниудаас илүү давуу байдал олгосон зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлд зааснаар давуу байдал гэдэг нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгохыг ойлгоно гэжээ.  Э ХХК нь техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил хийх эрхгүй, уг эрх нь дуусгавар болсон , урд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлага байхгүй болох нь тогтоогдож байхад тус комисс шалгуурт тэнцсэн гэж үзэн  Э ХХК-ийг сонгон шалгаруулж улмаар гэрээ байгуулж, эрх олгож буй үйлдэл нь  Э ХХК-д давуу байдлыг бий болгосон гэх хууль зүйн үндэслэл болно.

Шүүгдэгч Э.Ч, Б.Б, С.Б, Р.О, И.А нар нь Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан мөн болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Ч, Б.Б, С.Б, Р.О, И.А нарыг нийтийн албан тушаалтан бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б. Г,  Э ХХК /төлөөлөгч  Б.М/, Э.Ч, Б.Б, С.Б, Р.О, И.А нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э ХХК /төлөөлөгч  Б.М/-ийн өмгөөлөгч ...Эрүүгийн хуулийн ерөнхий энгийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байвал эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  Э ХХК-г яллагдагчаар татсан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх тайлбарыг гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт ... Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэжээ.

Ө аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Э ХХК-д холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол /1хх-ийн 01-р хуудас/ хавтаст хэрэгт авагдсан ба  Э ХХК-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хөнгөн гэмт хэргийн талаар болон торгох ялтай гэмт хэргийн талаар хуульчлаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ...тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, 20.000 нэгжээс 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхээр заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж хуульчилсан тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч торгох ялыг хорих ялд шилжүүлэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжгүй байна гэж үзэв.

Улсын яллагч шүүгдэгч Б. Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,  шүүгдэгч  Э ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чгийн нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Аийн нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Огийн нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар дүгнэлт гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор хуульчилсан.

Иймд шүүгдэгч Б. Г, Э.Ч, Б.Б, С.Б, Р.О, И.А нарын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б. Гийг 3 /гурав/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чгийн нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Аийн нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Огийн нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б. Г, Э.Ч, Б.Б, Б.Б, И.А, Р.О нар нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Г, Э.Ч, Б.Б, Б.Б, И.А, Р.О нар нь тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Ө аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Э ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт ******* улсын дугаартай Liugong ZL30E маркийн авто ачигч 1 ширхэг, 0000 УН улсын дугаартай Lugong 940 маркийн авто ачигч 1 ширхэг, 6298 УБГ улсын дугаартай Hyundai  FV415JDL өөрөө буулгагч 1 ширхэг, 2054 УН улсын дугаартай Hyundai экскаватор 1 ширхэг тус тус мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн боловч уг тээврийн хэрэгслүүдийг өмчлөгч болон эзэмшигч нар нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдсон, уг тээврийн хэрэгслүүд хууль ёсны өмчлөгч нарынхаа мэдэлд очсон болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүх дээрх тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.

Мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор заасан.

Энэхүү хуулийн дагуу гэмт хэрэг үйлдэж олсон, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний дагуу шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт ... гэмт хэрэг үйлдэхдээ зөвхөн 0000 дугаартай ковш буюу өөрөө буулгагч төхөөрөмж ашигласан гэдэг нь ...нотлогддог. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс бүх техникүүдийг улсын орлого болгоно гэж байгаа нь ямар нэгэн нотлох баримтад үндэслэсэн зүйл байхгүй... гэх тайлбар гаргасан боловч тухайн тээврийн хэрэгслүүдийг гэмт хэргийг үйлдэхдээ амар хялбар болгох зорилгоор ашиглаж, улмаар Улаанбаатар хотоос Ө аймгийн Ц сум хүртэлх замыг туулахдаа гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг ачиж, тээвэрлэн авч ирж буй үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл мөн гэх үндэслэлийг бий болгож байна.

 Дээрх тээврийн хэрэгслүүд нь иргэний нэхэмжлэгч П.Д, Б.Эрдэнэбат, Э.С болон Хаан банкны эзэмшлийн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй этгээдийн, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн ба тээврийн хэрэгслийн үнийг хавтаст хэрэгт дараах байдлаар тогтоожээ. Үүнд: 

 “*******” ХХК-ний ӨМА-113 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 04 2 хороолол Голден парк 101-242 оршин суух П.Дын эзэмшлийн ******* улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2005 онд Монгол Улсад орж ирсэн Liungong ZL30E маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

“*******” ХХК-ний ӨМА-114 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 08 Дэнжийн 11-т оршин суух Б.Эрдэнэбатын эзэмшлийн 0000 УН улсын дугаартай 2017 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол Улсад орж ирсэн Lugong 940 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 90-92 дугаар хуудас/

“*******” ХХК-ний ӨМА-111 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг 05 Баянгол 26-20-д оршин суух Э.Сын эзэмшлийн 6298 УБГ улсын дугаартай 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai FV415  JDL өөрөө буулгагч маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 93-95 дугаар хуудас/

“*******” ХХК-ний ӨМА-112 дугаар дүгнэлтэд: “Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 04 Сөүлийн гудамж-д байрлах ХААН банкны эзэмшлийн 2054 УН улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн Hyundai экскаватор маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 130.000.000 /нэг зуун гучин сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” /1-р хх-ийн 96-98 дугаар хуудас/

Эдгээр тээврийн хэрэгслийн үнийн нийлбэр дүн 240.000.000 /хоёр зуун дөчин сая/  төгрөг болж байх бөгөөд шүүгдэгч  Э, Б. Г нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн тул тэнцүү хэмжээгээр хуваарилж, шүүгдэгч Б. Гоос 120.000.000 /нэг зуун хорин сая/ шүүгдэгч  Э-иас 120.000.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 975.850 төгрөгийн хохирол учирсан болох нь “*******” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд:  Иргэн  Б.М, Б. Г нарын хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, газрын доорх усанд учруулсан хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 644.75 мян.төг /зургаан зуун дөчин дөрвөн мянга долоон зуун тавин төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлт хийх нийт зардал 331.1 мян.төг /гурван зуун гучин нэгэн мянга нэг зуун төгрөг/ байна. Олборлолт явуулсан үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 975.850 төгрөг /есөн зуун далан таван мянга найман зуун тавин төгрөг/ байна.” /4-р хх-ийн 104-106 дугаар хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д зааснаар ...газарт учирсан хохирлын тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх ёстой тул шүүгдэгч нарын байгаль орчинд учруулсан хохирол болох 975.850 төгрөгийг 3 нугалж, нийт 2.927.550 төгрөгөөр тогтоож нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэхүү нөхөн төлбөрийг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хуваарилж, шүүгдэгч Б. Гоос 1.463.775 төгрөг, шүүгдэгч  Э ХХК-аас 1.463.775 төгрөг гаргуулж Ө аймгийн Байгаль орчныг хамгаалах санд оруулахаар шийдвэрлэж, энэхүү шийдвэрийг шүүгдэгч нар биелүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд шүүгдэгч Б. Г 6.251.126 төгрөг, шүүгдэгч  Б.М 12.503.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарын төлбөл зохих 1.463.775 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдов.

Иймд шүүгдэгч Б. Г,  Э ХХК нарын байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөрөөс илүү төлсөн шүүгдэгч Б. Гийн 4.299.426 төгрөг, шүүгдэгч  Э ХХК-ийн 10.551.300 төгрөгийг тус тус Ө аймгийн Байгаль орчныг хамгаалах сангаас гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэд тооцон улсын орлогод оруулахыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Yanmar diesel 6800 маркийн улаан өнгөтэй 100.000 төгрөгийн үнэ бүхий хуучин цахилгаан моторыг зарж борлуулан улсын орлогод оруулахыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б. Г нь 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч  Э ХХК /төлөөлөгч  Б.М/, Э.Ч, Б.Б, Б.Б, И.А, Р.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б. Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б. Г  Э ХХК / төлөөлөгч  Б.М/, Э.Ч, Б.Б, С.Б, И.А, Р.О нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З-ууд овгийн Б-ынын  Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч  Э ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Э-ийн  Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овгийн Б-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л овгийн С-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Иийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П овгийн Рийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б. Гийг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Э ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 20.000 /хорин мянга// нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Чгийн нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Аийн нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Огийн нийтийн албанд томилогдох эрхийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б. Г, Э.Ч, Б.Б, С.Б, И.А, Р.О нар нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Г, Э.Ч, Б.Б, С.Б, И.А, Р.О нар нь тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Ө аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   
  4.  Шүүгдэгч  Э ХХК нь шүүхээс оногдуулсан 20.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
  5. Хэрэгт ******* улсын дугаартай Liugong ZL30E маркийн авто ачигч 1 ширхэг, 0000 УН улсын дугаартай Lugong 940 маркийн авто ачигч 1 ширхэг, 6298 УБГ улсын дугаартай Hyundai  FV415JDL өөрөө буулгагч 1 ширхэг, 2054 УН улсын дугаартай Hyundai экскаватор 1 ширхэг тус тус битүүмжилсэн 2017 оны 9-р сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 40.000.000 төгрөгийн үнэ бүхий 9107 УН улсын дугаартай Liugong ZL30E маркийн авто ачигч 1 ширхэг, 35 .000.000 үнэ бүхий 0000 УН улсын дугаартай Lugong 940 маркийн авто ачигч 1 ширхэг, 35.000.000 төгрөгийн үнэ бүхий    00008 УБГ улсын дугаартай Hyundai  FV415JDL өөрөө буулгагч 1 ширхэг, 130.000.000 төгрөгийн үнэ бүхий 0000 УН улсын дугаартай Hyundai экскаватор Robex 2900LC-7  1 ширхэг, нийт 240.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б. Гоос 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөг,  Э ХХК-иас 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн үнийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоосугай.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Yanmar diesel 6800 маркийн улаан өнгөтэй 100.000 төгрөгийн үнэ бүхий хуучин цахилгаан моторыг зарж борлуулан улсын орлогод оруулахыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7.  Шүүгдэгч Б. Г нь 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч  Э ХХК-ийн төлөөлөгч  Б.М, Э.Ч, Б.Б, С.Б, И.А, Р.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д зааснаар шүүгдэгч Б. Гоос 1.463.775 төгрөг, шүүгдэгч  Б.Мэс 1.463.775 төгрөг гаргуулж байгаль орчны санд оруулах шийдвэрийг шүүгдэгч нар биелүүлсэн болохыг дурдаж, шүүгдэгч Б. Гийн илүү төлсөн 4.299.426 төгрөг,  Э-ний төлөөлөгч Б.Мөнх-Эрдэний илүү төлсөн 10.551.300 төгрөгийг тус тус Ө аймгийн Байгаль орчныг хамгаалах сангаас гаргуулж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэд тооцон улсын орлогод оруулахыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б. Гт шүүх хуралдааны танхимаас хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б. Г  Э ХХК-ийн төлөөлөгч  Б.М, Э.Ч, Б.Б, С.Б, И.А, Р.О нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

                

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА