Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/01825

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/01825

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

нэхэмжлэгч   Э ХХК-ний  нэхэмжлэлтэй, 

хариуцагч  Х ХХК-д холбогдох,

Х ны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаартай шийдвэрийн Угтвар болзлууд хэсгийн “Х инд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх” гэсэн хэсгийг хүчингүй болгож, БҮК-1 төслийн 13 тэр бум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээл олгохыг Х инд даалган, БҮК-1 төслийн зээл олгоогүйгээс учирсан хохиролд 5.616.554.154 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, А.К, хариуцагчийн төлөөлөгч Б.С, иргэдийн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК нь Экспортыг дэмжих, Импортыг орлох 888 төслийн хүрээнд Засгийн газраас Х аар дамжуулан БҮК-1 төслийн хүрээнд 13 тэрбум төгрөгийн зээл авах хүсэл зоригийг Х инд илэрхийлсэн.

 

 Х ны  төвийн 2014 оны 10 дугаар сарын 22 өдрийн №833а тоот  зээлийн хорооны шийдвэрээр Э ХХК-д 13,0 тэрбум төгрөгийн Монгол 888 төслийн зээлийг  60 сарын хугацаатай , жилийн 9% хүүтэй, эхний 12 cap хүү төлөх нөхцөлтэй олгохоор шийдвэрлэсэн.

Зээлийн гэрээ байгуулах , зээл олгохын өмнөх шаардлагыг, “Цементийн агуулахыг нэмж барьцаалах, банкны зөвшөөрөлгүй ногдол ашиг хуваарилахгүй байх , БҮК-1 төслийн борлуулалтын орлогоос Х ны зээлийг төлүүлэх, БҮК-1 төслийн үйл ажиллагаанд хяналт тавих”  гэж тохирсон. 

 

  Э ХХК-д 13,0 тэрбум төгрөгийн зээлийг БҮК-1 төслийн үндсэн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж олгохыг зөвшөөрч Э ХХК-ийн хүсэл зоригийг хүлээн авч зөвшөөрсний дагуу дэд зээлдэгч Э ХХК-д олгох 13,0 тэрбум төгрөгийн зээлийг 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар ЭДХ1 Монгол Улсын Хөгжлийн банк Арилжааны банкуудтай /Х / байгуулсан. Хамтран ажиллах санамж бичгийн 4 дүгээр зүйлд Арилжааны банк дараах эрхтэй 4.2.2-д "Засгийн газраас шийдвэрлэсэн тохиолдолд төсөл санхүүжүүлэхэд зориулан олгох зээлийн эх үүсвэрийг байршуулахыг шаардах “ гэсний дагуу Х 2014 оны 11 дүгээр сарын 11- ний өдрийн дугаар 21/8825 албан бичгээр Хөгжлийн банкнаас Э ХХК-д 13,0 тэрбум төгрөгийн зээлийг үндсэн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж олгохоор шийдвэрлэсэн тул төслийн эх үүсвэрийг Х ны 5000000015 тоот дансанд шилжүүлж өгөхийг шаардсан нь Э ХХК болон Х ны хооронд байгуулагдах зээлийн гэрээний гол нөхцлийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-д заасны дагуу тохиролцож улмаар Х нь хүсэл зоригийг баталгаажуулж 2014 оны 10 дугаар сарын 22 өдрийн №833а тоот Х ны төв зээлийн хорооны шийдвэр гаргасан болно.

 

Э ХХК-иас 13 тэрбум төгрөг дамжуулан зээлдэхээр хүссэний дагуу Х хүсэлтийг хүлээн зөвшөөрч Х ны зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22 өдрийн №833а тоот шийдвэрээр талууд гэрээний гол нөхцөлөө тохиролцож мөн хуулийн 196.1.2-д заасны дагуу Х ны зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн №833а тоот шийдвэрийг баталгаажуулан дэд зээлдэгч Э ХХК болон зээлдүүлэгч Хөгжлийн банкинд хүргүүлснээр талуудын хооронд гэрээ байгуулаглагдсан гэж тооцно.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Байшин үйлдвэрлэх комбинат-1 /БҮК-1/ төслийн нэмэлт санхүүжилтыг арилжааны банкны /Х / гаргасан хүсэлтийг үндэслэн, холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасаны дагуу 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 10 тоот тогтоолоор нэмэлт санхүүжилтийг батлан дэд зээлдэгч Э ХХК-д 13 тэрбум төгрөгийн зээлийг олгохыг зөвшөөрсөн болно.

 

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мын 2/126 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Х инд хандаж Монгол улсын Засгийн газрын 2013 оны 239 болон 2014 оны 212 дугаар тогтоолуудын дагуу экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслүүдийг  санхүүжүүлэх ажпын хүрээнд танай банкнаас дэд зээл олгохоор эцсийн шийдвэр гарч, батлагдсан Э ХХК-ийн зээлийг дамжуулан санхүүжүүлэх хүсэлтийг үндэслэн, Монгол улсын хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 10 тоот тогтоолын дагуу тус дэд зээлдэгчид саранхүүжилт олгохыг шийдвэрлэсэн.

Иймд Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан “экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийг санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах журам”-ын 2,3 дахь заалт болон  Танай банктай байгуулсан 2014 оны 07-р сарын 27-ний өдрийн 1029, З-ЭИ-С-2014- 94 тоот Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.1.7-д тусгасны дагуу дэд зээлдэгч Э ХХК-тай зээлийн гэрээ гэрээг байгуулан ирүүлнэ үү гэсний дагуу Х ны Төв зээлийн хороо 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж гаргасан 19/1004 шийдвэр нь Хөгжлийн банкнаас олгох БҮК-1 төслийн үндсэн тоног төхөөрөмжийн зориулалтын зээл 13 тэрбум төгрөгийг Э ХХК-ийн хөрөнгө оруулалтын хугацаа нь дуусаагүй зээлүүдийг хаах хууль бус шийдвэрийг гаргаж, Засгийн газраас олгосон зээлийн зориулалтыг дур мэдэн өөрчилж /үндсэн тоног төхөөрөмж худалдан авахаар өөрйин банкны гаргасан зээлийн хорооны шийдвэрийг өөрчилж 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11/163 дугаартай зээлийн гэрээний төлж дуусах хугацаа нь 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр,  11/165 дугаартай зээлийн гэрээний төлж дуусах хугацаа нь 2016 оны 08-р сарын 05-ны өдөр  тус тус дуусах, гэрээнүүдийг зөрчин, Засгийн газраас шийдвэрлэж олгосон БҮК-1 төслийн нэмэлт зээлийн эх үүсвэрийг өөрийн банкны эрх ашигт нийцүүлэн зориулалтын бусаар ашиглах  хууль бус шийдвэр гаргасан болно.

 

Зээлдэгч Э ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчиж, 2016 оны 8 дугаар сард хугацаа дуусах зээлийн гэрээг урьдчилан төлүүлж хаахаар  шийдвэрлэсэн нь зээлдүүлэгч Х зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ дангаараа зөрчиж, Х ны төв зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн №833а тоот шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргаж, зээл олгох нөцөл тохиролцоогоо зөрчиж Засгийн газрын шийдвэр болон зээлдэгчийн эрхэд хууль бусаар халдаж шийдвэр гаргасан нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зохицуулсны дагуу үүргийг зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүргээ зөрчиж гэрээнд оролцогч Э ХХК-ийг санаатайгаар хохироож зах зээл дэх давамгайлах байдлаа ашиглаж хууль бус үйлдэл гаргасаар байна.

 

 

Х нь Улсын Их хурал болон Засгийн газар, Хөгжлийн банк Э ХХК-ийг санаатайгаар хууран мэхлэж, Монгол 888 төслийн хүрээнд зээл олгох 2014 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн №833а тоот төв банкны зээлийн хорооны шийдвэрээ өөрчилж зохион байгуулалттайгаар залилж стратегийн ач холбогдол бүхий үндэсний үйлдвэрлэлийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж улмаар Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын ’’дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох, өөр хоорондоо, эсхүл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байхад зах зээл дээр дангаар хууль бус үйл ажиллагаа явуулан, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 -д Банк,банкны харилцагчийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавих, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үүргийг хэрэгжүүлэхгүй зээлийн үйл ажиллагаанд хувийн ашиг сонирхолын үүднээс хандаж, Улс эх орны эдийн засгийн хямралтай үед хувийн хэвшил үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хямралт байдлаас богино хугацаанд гарах Улсын Их хурал, Засгийн газар, Монгол банкны бодлого зорилтыг зөрчсөн үндэсний үйлдвэрийг санаатайгаар унагах үйл ажиллагаа явуулж харилцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг илтэд зөрчсөөр байна.

 

Х нь 2014 оны 10 сарын 22-ны өдрийн Х ны төв зээлийн хорооны 833а тоот шийдвэрээр зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон тохиролцооноос ямар ч үндэслэлгүйгээр татгалзаж, Э ХХК-ийг хууран мэхлэж улмаар БҮК-1 төслийн үндсэн тоног төхөөрөмж худалдан авах 13 тэрбум төгрөгийн зээлийн зориулалтыг Э ХХК-ийн хугацаа нь дуусаагүй хөрөнгө оруулалтын зээлүүдийг хаахаар санаатай өөрчилсөн. Банкнаас зээлийн мөнгийг өөр зээлийн өрөнд суутгахаар шийдвэрлэсэн нь банкны зээлийн үйл ажиллагааны зорилгод нийцэхгүй, зээлдэгч “Э ” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.

 

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 07- ний өдрийн шийдвэр, Хөгжпийн банкны 2015 оны 01-р сарын 28-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 10 тоот тогтоолоор 13 тэрбум төгрөгийн зээлийг Э ХХК-ний БҮК-1 төсөлд олгох шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын2/126 тоот мэдэгдлээр Х инд хүргүүлсэний дараа Х 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдриин 19/1003 дугаартай 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Х ны төв зээлийн хорооны №833а тоот шийдвэрийн нөхцлийг хэвээр үлдээснээ бидэнд мэдэгдсэн боловч өөрийн банкны явцуу эрх ашгийн төлөө №833а тоот шийдвэртээ хууль бус нэмэлт засвар зөвхөн нэг талын эрх ашиг сонирхлыг илэрхийлсэн тулган шаардалт хийж угтвар болзол нэртэйгээр “Х инд үлдэгдэлтэй дэд хөтөлбөрийн зээлээс  бусад Зээлүүдийг бүрэн хаасан байх, үндсэн зээлийн хувьд эхний 12 сард хөнгөлөлттэй гэж,  барьцаанд байгаа хоёр газрыг зарж борлуулах тохиолдолд зээлээс 2 тэрбум төгрөгийг төлүүлэх, зээл хугацаа хэтэрсэн тохиолдолд банк оролцож зарж борлуулан зээлийг төлүүлэх” гэсэн дур зоргоор авирлах нэмэлт засваруудыг хийж бидэнд хүргүүлсэн байна.

 

 Засгийн газрын хуралдааны 2015 оны 1дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр, Хөгжлийн банкны 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 10 тоот тогтоолоор 13 тэрбум төгрөгийн зээлийг Э ХХК-ийн БҮК-1 төсөлд олгохоор шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 2015 оны 01-р сарын 29-ны өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2/126 тоот мэдэгдлээр Э ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээнүүдийг байгуулан зохих газруудад бүртгүүлэн ирүүлэхийг Х инд мэдэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл зээлийн гэрээг байгуулаагүй зээл олгоогүй зээл олгоогүйгээс үүдэн Э ХХК-ийн БҮК-1 төслийн хэрэгжилтийг 2015.01.30-2015.06.30 хүртэл хугацаанд буюу 150 хоног зогсоосон хугацаанд манай компанийн олох байсан орлого  5.616.554.150 төгрөгийн хохирол учраад байна.

 

Манай компани нь Монгол банкинд энэ талаар гомдол гаргасныг шалган үзэж Монгол банкны 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А-6/179 албан тоотоор Х инд “Танай банкны зээлийн хорооны шийдвэрээр Хөгжпийн банкнаас Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн санхүүжилтэд зориулан олгож буй зээлийн эх үүсвэрээс “Э ” ХХК-ийн Х наас авсан эргэн төлөгдөх хугацаа нь дуусаагүй зээлийг бүрэн төлүүлэх шаардлага тавьж байгаа нь харилцагчийн эрх ашгийг зөрчсөн, холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй алхам болж байна. Иймд та бүхэн шийдвэрээ эргэн харж, өөрийн харилцагч байгууллагатай зөвшилцөж шийдвэрээ гарган бидэнд ирүүлнэ үү” гэсэн нь Х ны хууль бус үйл ажиллагаа явуулж хэрэглэгчээ хохироосон, илтэд зах зээлд давамгай байдлаа ашиглан, хууль зөрчиж байгааг нотлож өгсөн бөгөөд Х өнөөдрийг хүртэл Монгол банкинд хариу хүргүүлэхгүй манай компанийн эрх ашгийг зөрчиж Хөгжлийн банкнаас авах БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн зээлийг санаатайгаар хашин боогдуулж байна.

 

УИХ, Засгийн газрын тогтоолоор дэмжигдэн хэрэгжиж буй тэргүүлэх чиглэлийн төслийн үйл ажиллагаанд салбарын яам буюу Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1/680 тоот албан бичгээр Х ны гүйцэтгэх захирал Н.КАТО-д хандаж Э ХХК-иас 2015 оны 02- дугаар сарын 27-ны өдрийн 555 тоот албан бичгээр экспортыг орлох 888 төслийн хүрээнд танай банкнаас санхүүжигдэж буй БҮК-1 төслийн талаар гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй тус байгууллагын ажилд хүндрэл учруулж байгаа тул Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Иймд тус компанийн хэрэгжүүлж байгаа БҮК-1 төсөлд шаардлагатай зээлийн хөрөнгийг шийдвэрлэхэд гарч буй хүндрэлийн талаарх тайлбарыг тус яаманд ирүүлнэ үү. БҮК-1 төслийн үйл ажиллагаа хүндрэл учруулж буй байдлыг тодруулан салбарын яамнаас дэмжлэг үзүүлэх нөхцөл бололцоо арга замыг хайх гэсэн боловч Х ны зүгээс Барилга хот байгуулалтын сайдад хариуг ирүүлэхгүй илтэд өөрийн буруутай үйл ажиллагаа, дээрэнгүй байдлаа мөн л харуулж ямар ч хариу өгсөнгүй өнөөдрийг хүрлээ.

 

Х нь Улсын их хурал, Засгийн газар, Монгол банк хэний ч шийдвэрийг үл хүндэтгэж биелүүлдэггүй, бүхнийг мөнгөөр шийддэг байдал ажиглагдаж байгаа нь Монгол банкны хяналт шалгалт, бидний утасыг огт авдаггүй, банкандаа оруулдаггүй, судалж байна гэж тодорхой хариу өгөхгүй яах нь мэдэгдэхгүй үл тоосон байдал гаргаж байсан тул бид ШӨХТГ-т хандсан.

          Манай компанийн зүгээс Х ны зах зээлдэх давамгай байдлаа ашиглаж, хэт монополь байдалтайгаар хэрэглэгчийнхээ эрх ашгийг зөрчсөн хууль бус үйл ажиллагааны талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 556 тоот албан бичгээр гомдол гаргасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2015 оны 03-р сарын 10 өдрийн 1/11 дүгээр удирдамжийн дагуу Х ХХК-ийн Э ХХК-д зээл олгохтой холбогдох үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг явуулсан болно.

        Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Х инд явуулсан хяналт шалгалтын талаар 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 тоот Улсын байцаагчийн дүгнэлтэд:

 

Х ХХК-ийн зүгээс өөрийн шаардлага гаргасан 2014 оны 10 дугаар сарын 22 өдрийн 833а дугаар шийдвэрийг зөрчин, Хөгжлийн банкны эх үүсвэрээс Э ХХК-д олгох БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрийн банкаар дамжуулан зээлдүүлэхэд “Х инд үлдэгдэлтэй дэд хөтөлбөрийн зээлээс бусад зээлүүдийг бүрэн төлж хаасан байх” “барьцаанд байгаа 2 газрыг зарж борлуулах тохиолдолд зээлээс 2 тэрбум төгрөг төлүүлэх, Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд банк оролцож зарж борлуулан зээлийг төлүүлэх” гэсэн шаардлагуудыг нэмж тавьсан, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зээл олгохгүй байхаар шийдвэрлэсэн зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүлйийн 7.1.3-т аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөл шаардах  үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах, 7.1.5-д эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгапзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох, 7.1.9-д аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэлд, эд хөрөнгө, тэдгээрийн эрх, ... зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах, 7.1.11 -д “тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах”, “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл болжээ гэсэн.

 

Х нь 0232350, 0348975 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудыг барьцаанаас чөлөөлөхөд уг барьцааны зүйлүүдэд хамаарахгүй гэрээний үүргийг биелүүлсэн байх нөхцлийг тулгаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “аж ахуйн эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөл шаардах....үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах, 7.1.5-д эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох, 7.1.9-д аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэлд, эд хөрөнгө, тэдгээрийн эрх, ... зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах, 7.1.11-д “тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, ихэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах”, 12.1.10-т “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл болсон Иймд:

          1. Х ны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаартай шийдвэрийн Угтвар болзлууд хэсгийн “Х инд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх” гэсэн хэсгийг хүчингүй болгож, БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж олгохыг Х инд даалган,

2. Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд олгох 13 тэрбум төгрөгийн зээлийг олгоогүйгээс БҮК-1 төслийн хэрэгжилт зогссоноос 2015 оны 01-р сарын 30 өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл олох байсан орлого 5.616.554.150  төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулан өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Тус банк нь Э ХХК-д 2011 оноос хойш хүнд машин механизмын парк шинэчлэл, цементийн үйлдвэрийн засвар сайжруулалт, бетон зуурмагийн узелын худалдан авалт, хайрга бутлан ангилж угаах иж бүрэн тоног төхөөрөмжийн худалдан авалт, асфальтны үйлдвэр барих, оффисын болон орон сууцны барилга барих, мөн Монголбанк, Засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг зориулалтаар арилжааны банкнуудын дунджаас бага хүүтэй, урт болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын зээлүүдийг олгож ирсэн.

2014 оны 833а дугаар Зээлийн хорооны шийдвэр нь холбогдох хууль тогтоомжоор үндэслэн гарсан. Банкны дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөх байгууллагын банкны газарт өгч байгаа чиглэл юм Энэ нь Э ХХК-ийн ашиг сонирхолыг зөрчөөгүй, харин ч зээл олгохыг тодорхой нөхцөлтэйгөөр дэмжсэн  шийдвэр болно. Энэ шийдвэр Банкны нууцын зэрэглэлд хамаарах баримт бичиг бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 - д зааснаар шүүх байгууллагын дотоод үйл ажиллагааг хянан шалгах зорилго, чиг үүрэггүй болно.

 

2015 оны 19/1003 дугаар бүхий Зээлийн ерөнхий нөхцөлийн маягт нь Зээл хүсэгчийн санхүүгийн чадавхи, барьцаа хөрөнгө, эрсдэлийн үнэлгээ, хэрэгжүүлэх төслийг судлан үзээд илэрхийлж байгаа нэг талын санал юм. Өөрөөр хэлбэл, Э ХХК хүлээн аваагүй нөхцөлд эрх зүйн үр дагавар үүсэхгүй, хэлцэл хийгдээгүй юм.

 

“Э ” ХХК нь 2011-07-18-ны өдрийн 11/163 дугаар зээлийн гэрээ, 2011-07-27-ны өдрийн 11/165 дугаар зээлийн гэрээнүүдийн дагуу төлбөл зохих зээл, түүнийг хүүг төлөх хугацааг 270 гаруй хоногоор хэтрүүлсэний зэрэгцээ зээлийг зориулалтын бусаар ашигласан.

Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйл, Зээлийн гэрээгээр тогтоосон журмыг тус тус зөрчсөн тул дээрх болзолыг тавихад хүрсэн. Энэ нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг зохих ёсоор гүйцэтгэх, 208 дугаар зүйлийн 208.1-д заасан үүргийг хугацаанд нь гүйцэтгэх, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээл, хүүг буцаан төлөх; Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан зээл, зээлийн хүүг буцаан төлөх тухай хуулийн зохицуулалтыг биелүүлэх шаардлагаас үүдэлтэй.

Э ” ХХК нь 2015-02-09-ны өдрийн 522 дугаар албан тоотоор “... хугацаа хэтэрсэн зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг төлж барагдуулахаар шийдвэр гаргаж өгч тусламж үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн 2015-05-05-ны өдрийн 620 дугаар албан тоотоор банкны болзлыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилтийг Монгол Улсын нэр бүхий 13 арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа. Эдгээр банкуудын нэг нь л  Х юм. “Э ” ХХК нь дээрх 13 арилжааны банкны алинд нь ч зээл хүсч хандах боломжтой бөгөөд ийнхүү хандсанаар Х “Э ” ХХК-ийн өмнө зээл олгох үүрэг хүлээхгүй. Зөвхөн Монгол Улсын Хөгжлийн банк болон зээлдэгч банкнаас тавьж байгаа шаардлагыг бүрэн хангаж байгаа нөхцөлд л холбогдох гэрээ, хэлцлийг байгуулж, зээл олгоно.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих хөтөлбөр нь зөвхөн “Э ” ХХК-д олгохоор зориулагдаагүй болно.

Х Э ХХК-ийн өмнө БҮК-1 төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн гэрээ байхгүй болно. Түүнчлэн Хөгжлийн банкнаас Э   ХХК-ийн БҮК-1 төслийг санхүүжүүлэх зорилгоор Х инд эх үүсвэр шилжүүлээгүй. Мөн Э ХХК зээлийн гэрээ байгуулахад тавигдах нөхцөлүүдийг биелүүлээгүй, хангахгүй байгаа.

Иймд банк зээл олгох үүрэг хүлээгээгүй, цаашилбал, зээлийн гэрээ болон холбогдох бусад гэрээ, хэлцэл хийгдээгүй, Х инд Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд зориулан эх үүсвэр шилжүүлээгүй байхад хохирол нэхэмжлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд нийцэхгүй юм.

 

Иймд Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангах үндэстэй.

           

Нэхэмжлэгч нь Х ны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаартай шийдвэрийн Угтвар болзлууд хэсгийн “Х инд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх” гэсэн хэсгийг хүчингүй болгож, БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж олгохыг Х инд даалган, БҮК-1 төслийн зээл олгоогүйгээс учирсан хохиролд 5.616.554.154 төгрөгийг Х наас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Х нь нэхэмжлэгч Э ХХК-ийн өмнө “БҮК-1” төслийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн гэрээ байхгүй, Хөгжлийн банкнаас уг төслийг санхүүжүүлэх эх үүсвэр шилжүүлээгүй, “Э ” ХХК зээлийн гэрээ байгуулахад тавигдах нөхцөлүүдийг хангахгүй байхад хохирол, олох байсан орлого  нэхэмжлэх нь хуульд нийцэхгүй гэж маргажээ.

 

1. Х ны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаартай шийдвэрийн Угтвар болзлууд хэсгийн “Х инд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх” гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж олгохыг Х инд даалгах шаардлагын тухайд: 

 

Монгол  Улсын Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжихэд нэг их наяад төгрөг зарцуулах, үйлдэрлэгчдэд хямд хүүтэй зээл олгох ажлын хүрээнд үйлдвэржилтийг дэмжих импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 888 төслийг  шалгаруулж, төсөл санаачлагчид өөрсдийн сонгосон арилжааны банкиндаа хандаж, материалаа судлуулан, зээлийн хүсэлтээ өгч, банк зээл олгох боломжтой гэж үзвэл Хөгжлийн банк зээлийг гаргах замаар дээрх төслүүд хэрэгжиж эхлэх байжээ.

Засгийн газраас дэмжих боломжтой 888 төслийн 256 төсөл нь барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх төсөл байсан ба Ажлын хэсгийн нээлттэй хэлэлцүүлэгээр Э ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-1” БҮК-1 төслийг дэмжин Засгийн газрын хэрэг  эрхлэх газар, Хөгжлийн банкинд хүргүүлж, БҮК-1 төсөлд нэмэлтээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг салбарын шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжсэн тул Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж, холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн Барилга хот байгуулалтын сайдын  2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/03 дугаартай албан бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлжээ./хх-ийн 121-р хуудас/

Уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж БҮК-1 төслийн нэмэлт санхүүжилтийн асуудлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ. /хх-ийн 122-123-р хуудас/

 

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 тоот тогтоолоор дэд зээлдэгчид санхүүжилт олгохыг дэмжсэн тул Гурван талт гэрээг баталгаажуулснаар зээлийг олгоход татгалзах зүйлгүй болохыг илэрхийлэн  Хөгжлийн банкны 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/126 дугаартай албан бичгийг Х инд  илгээжээ. /хх-ийн 124-р хуудас/ 

 

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд: Монгол Улсын үйлдвэржилтийг дэмжих импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 888 төслийн хүрээнд шалгарсан БҮК-1 төслийн нэмэлт санхүүжилтийг холбогдох газрууд шийдсэн байхад “Х инд үлдэгдэлтэй дэд хөтөлбөрийн зээлээс бусад үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх” гэсэн угтвар нэмэлт болзол тавьж байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4.-т заасан “Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй” гэснийг зөрчсөн тул  үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Х ны 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн хорооны 19/1004 дугаартай шийдвэрийн Угтвар болзлууд хэсгийн “Х инд үлдэгдэлтэй дэд зээлээс бусад зээлүүдийн үндсэн төлбөрийг бүрэн төлж хаасан байх” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин БҮК-1 төслийн 13 тэр бум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж олгохыг Х инд даалгах шаардлагын үндэслэл тул уг шаардлагыг тусгайлан хүчингүй болгох шаардлагагүй юм.

 

Монгол Улсын Хөгжлийн банк нь арван гурван Арилжааны банк / Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Х , Хас банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Капитал банк, Э банк, Чингис Х , Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Кредит банк/-уудтай Хамтран ажиллах санамж бичгийг 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулжээ.

 Энэ санамж бичгийн

3.1.1.-д Хөгжлийн банк болон арилжааны банкны хооронд   дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулагдсанаар уг гэрээнд заасны дагуу зээлийг олгох үүргийг Хөгжлийн банк,

 4.1.1.-т Төслийг банкны зүгээс зээл хүсэгчид тавигдах шаардлагын хүрээнд судлан үзэж тухайн банкны зээлийн хороогоор шийдвэрлэснээс хойш ажлын 14 хоногт багтаан санамж бичигт заасны дагуу ангилан холбогдох мэдээллийн дагуу төслүүдийг тодорхойлж Хөгжлийн банкинд хүргүүлэх,

4.1.3.-т Засгийн газраас баталсан төсөлд олгох зээлийн дүн, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан зээлийн гэрээг төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулах үүргийг Арилжааны банк  тус тус хүлээжээ./хх-ийн 106-110-р хуудас/

Х ны зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а шийдвэрээр Э ХХК-д 13,0 тэр бум төгрөгийн Монгол 888 төслийн зээлийг  60 сарын хугацаатай , жилийн 9% хүүтэй, эхний 12 cap хүү төлөх нөхцөлтэй олгохоор шийдвэрлэсэн байна. 

Уг зээлийн хорооны шийдвэрт зээлийн гэрээ байгуулах, зээл олгохын өмнөх шаардлагыг Цементийн агуулахыг нэмж барьцаалах, банкны зөвшөөрөлгүй ногдол ашиг хуваарилахгүй байх , БҮК-1 төслийн борлуулалтын орлогоос Х ны зээлийг төлүүлэх, БҮК-1 төслийн үйл ажиллагаанд хяналт тавих гэж тус тус байдаг. ./хх-ийн 117-р хуудас

Ийнхүү зээл хүсэгчийн бүрдүүлсэн материал, бичсэн төслийг банкны зүгээс шалгасны эцэст зээлийн хорооны шийдвэрээр зээл олгохоор шийдвэрлэж, зээл олгохын өмнөх шаардлагыг тодохойлсон атлаа Хөгжлийн банкны эх үүсвэрээс бус өөрийн эх үүсвэрээс олгосон, хугацаа нь дуусаагүй зээлүүдийг төлөх нөхцөлийг нэмж тавьж байгаа нь өөрийн давуу байдлыг ашигласан нөхцлийг тулгасан шинжтэй байна гэж үзнэ.  

 

Хариуцагч нь зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, гүйцэтгэх захирал гарын үсэг зурж баталгаажуулаагүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул Х үүрэг хүлээхгүй гэж маргаж байгаа ч нэхэмжлэгч зээл хүсч хариуцагчийн зүгээс зээлийн хорооны шийдвэр гарсан явдал нь зээлийн гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд хамааруулах бөгөөд талуудын хүсэл зориг зээл авах болон олгох тал дээр нэгдсэн тул Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2.-т зааснаар хариуцагч Х инд зээлийн гэрээ байгуулах үүрэг үүссэн гэж үзнэ.

 

Х нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 21/8825 дугаартай албан бичгээр Дамжуулан зээлдүүлэх гэрээний хүрээнд Э ХХК-д 13 тэрбум төгрөгийн зээлийг үндсэн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж олгохоор шийдвэрлэсэн тул төслийн зээлийн эх үүсвэрийг Х ны 5000000015 тоот дансанд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Хөгжлийн банкинд хүргүүлсэн байна./хх-ийн 118-р хуудас/

Мөн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/9233 дугаартай албан бичгээр Э ХХК-д олгох 13 тэрбум төгрөгийн Монгол 888 төслийн зээлийг дараах нэмэлт шаардлагыг биелүүлэх үүрэгтэйгээр олгохыг дэмжсэн. Үүнд: Х инд үлдэгдэлтэй зээлүүдийн хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөрүүдийг төлөх, БҮК-1 төслийн цементын агуулахыг нэмж барьцаалах, Х ны зөвшөөрөлгүй ногдол ашиг хуваарилахгүй байх,БҮК-1 төслийн борлуулалтын орлогоос Х ны зээлийг төлүүлэх, БҮК-1 төслийн үйл ажиллагаанд хяналт тавих гэж Э ХХК-д мэдэгджээ./хх-ийн 119-р хуудас/

Х ны зээлийн хорооны шийдвэрээр Хөгжлийн банкнаас БҮК-1 төслийн санхүүжилтэд зориулан олгож буй зээлийн эх үүсвэрээс “Э ХХК-ийн Х наас авсан эргэн төлөгдөх хугацаа нь дуусаагүй зээлийг бүрэн төлүүлэх”  шаардлага тавьж , Монгол 888 төслийн хүрээнд дэмжигдсэн 13 тэрбум төгрөгийг Э ХХК-д зээлдүүлэх 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/15/24 дугаартай зээлийн гэрээг баталгаажуулаагүй нь харилцагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна./хх-ийн 128,130-137/

Иймд  БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг байгуулан уг зээлийг Э ХХК-д олгохыг Х инд даалгах үндэстэй.

 

2. БҮК-1 төслийн зээл олгоогүйгээс учирсан хохиролд 5.616.554.154 төгрөгийг Х наас гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т ”Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар Х нь 13 тэр бум төгрөгийн зээлийг олгоогүйгээс учирсан хохирлыг нэхэмжилжээ.

Өөрөрө хэлбэл шүүх хохирлыг урьдчилсан таамгаар буюу олох эсэх нь тодорхойгүй байхад гаргуулан шийдвэрлэх боломжгүй юм.

 

Төсөл хэрэгжсэнээр Э ХХК хэдий хэмжээний орлого олох байсныг урьдчилан тооцоолох боломжгүй тул БҮК-1 төслийн нэмэлт санхүүжилт болох 13 тэр бум төгрөгийн  зээлийг олгоогүйгээс учирсан хохиролд 5.616.554.154 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Х инд холбогдуулан 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х ХХК нь З.О, А.Э, Б.О, Б.Н, Ц.Ц, Э.Х, Б.С, Б.Х нарын 8 төлөөлөгчийг ээлж дараалан  томилж, З.О, А.Э, Б.Н, Ц.Ц нарын төлөөлөгчөөс татгалзсан, З.Сыг өмгөөлөгчөөр оролцуулахаар гэрээ байгуулсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11 удаа шүүх хуралдаан зарлагдаж, 11 удаа хойшилсоны 8 нь хариуцагчийн хүсэлтээр, 3 нь нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшилсон байх ба үүнээс З.С өмгөөлөгчийн  хүсэлтээр 4 удаа хойшилсон байдаг. 

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн төлөөлөгчийг оролцуулан, хариуцагчийн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч З.С нарын шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулан,  хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 9.00 цагт хийхээр товлосон байна.

 

2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 9.00 цагт хийхээр товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч Б.С 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр  Б.Х 6 дугаар сарын 20-ны өдөр тус тус мэдэж тов дээр гарын үсэг зурсан, түүний өмгөөлөгчид 6 дугаар сарын 15-ны өдөр утсаар мэдэгдсэн байна.

 

Шүүхээс Э ХХК-ийн нэхэмжлэлтэй  Х инд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг товлохдоо зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нартай зөвшилцөж, тэдний бусад хуралдааныг товлогдоогүй байхад хүрэлцэн ирэх хангалттай урт хугацааны өмнө товлож тэдэнд мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3., 9.4.7., 227 дугаар зүйлийн 227.4., 451 дүгээр зүйлийн 451.1., -т заасныг баримтлан БҮК-1 төслийн 13 тэр бум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж олгохыг Х инд даалган, БҮК-1 төслийн зээл олгоогүйгээс учирсан хохиролд 5.616.554.154 төгрөгийг Х наас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардалагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.000.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Х ХХК-иас  улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК- д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                         

                              ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО  

 

                                    ШҮҮГЧИД                      Д.НЯМБАЗАР

 

                                                                              Б.УУГАНБАЯР