Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 07

“Магнай петролиум” ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч

Г.Дуламхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс 132/2017/00146/И

          Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

         Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 194 дугаартай шийдвэртэй,

        “Магнай Петролиум” ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч Г.Дуламхандын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Статистикийн хэлтэст холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэл, алданги 8640067 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:           

           Хариуцагч байгууллагын төлөөлөгч             М.Мөнхбат

           Хариуцагчийн өмгөөлөгч                               М.Даваасүрэн

           Нарийн бичгийн дарга                                   Д.Одончимэг нар оролцов.

        Нэхэмжлэгч “Магнай Петролиум” ХХК-ийн төлөөлөн нэхэмжлэгч Г.Дуламханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Статистикийн хэлтэс” нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “Магнай Петролиум” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах № 09/16 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 5.2-т “Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушаана гэж заасан”... бөгөөд манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч зээлдэгч талаас зээлийн үлдэгдэл төлбөр болох 5 760 045 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Манай компани нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 106/16 тоот албан бичгээр төлбөр барагдуулах талаар удаа дараа холбогдож мэдэгдсэн боловч одоог хүртэл төлбөрөө хийгээгүй болно. Иймд гэрээний 7.2-т зааснаар гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний төлбөрийн алданги /2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл/ 151 хоног 4 348 834 төгрөг болсон ба, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “.... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцүүлэн 2 880 022 төгрөгөөр тооцож нийт 8 640 067 / намайн сая зургаан зуун дөчин мянга жаран долоон/ төгрөгийг “Статистикийн хэлтэс”-ээс  гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. 2015 оны үлдэгдэл 5301909 төгрөг байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сард 1809260 төгрөгийн шатахуун зээлээр авсан боловч төлөлт хийгдээгүй. 2016 оны 2 дугаар сард 1314930 төгрөгийн шатахуун зээлээр авснаас, 2 дугаар сарын 8-нд 1308848 төгрөг, 2 дугаар сарын 19-нд 252000 төгрөг, 2 дугаар сарын 24-нд 208000 төгрөгийг тус тус төлж нийт 1761648 төгрөгийн төлөлт хийгдсэн байна.

3 дугаар сард 1985110 төгрөгийн шатахуун зээлээр аваад 3 дугаар сарын 24-нд 634956 төгрөг, 3 дугаар сарын 31-нд 1730000 төгрөг, мөн өдөр 1200000 төгрөг, нийт 3564956 төгрөгийг тус тус төлсөн.

4 дүгээр сард 2362200 төгрөгийн шатахуун зээлээр аваад 4 дүгээр сарын 5-нд 110000 төгрөг, 4 дүгээр сарын 15-нд 582560 төгрөг нийт 692560 төгрөгийг төлсөн.

5 дугаар сард 196250 төгрөгийн шатахуун зээлээр аваад 5 дугаар сарын 13-нд 192000 төгрөг, 5 дугаар сарын 12-нд 200800 төгрөг, 5 дугаар сарын 31-нд 184800 төгрөг нийт 577600 төгрөгийг төлсөн.

6 дугаар сард 85250 төгрөгийг шатахуун зээлээр аваад 6 дугаар сарын 18-нд 108000 төгрөг төлсөн.

7 дугаар сард 94550 төгрөгийн шатахуун зээлээр аваад төлөлт хийгдээгүй.

8 дугаар сард 362700 төгрөгийн шатахуун зээлээр аваад  8 дугаар сарын 31-нд 210000 төгрөг төлсөн.

9 дүгээр сард 41850 төгрөгийн шатахуун зээлээр аваад төлөгдөөгүй байна.

       2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 879200 төгрөг тус тус төлж гэрээ хийгдсэнээс хойш 13554009 төгрөгийн шатахуун зээлээр авч 7793964 төгрөгийг төлж 5760045 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн шатахуун авсан жолооч нарын гарын үсэг зурагдсан байгаа гэв.

3 дугаар сард 1985110 төгрөгийн шатахуун зээлээр аваад 3 дугаар сарын 24-нд 634956 төгрөг, 3 дугаар сарын 31-нд 1730000 төгрөг, мөн өдөр1200000 төгрөг, нийт 3564956 төгрөгийг тус тус төлсөн.

4 дүгээр сард 2362200 төгрөгийн шатахуун зээлээр аваад 4 дүгээр сарын 5-нд 110000 төгрөг, 4 дүгээр сарын 15-нд 582560 төгрөг нийт 692560 төгрөгийг төлсөн.

5 дугаар сард 196250 төгрөгийн шатахуун зээлээр аваад 5 дугаар сарын 13-нд 192000 төгрөг, 5 дугаар сарын 12-нд 200800 төгрөг, 5 дугаар сарын 31-нд 184800 төгрөг нийт 577600 төгрөгийг төлсөн.

6 дугаар сард 85250 төгрөгийг шатахуун зээлээр аваад 6 дугаар сарын 18-нд 108000 төгрөг төлсөн.

7 дугаар сард 94550 төгрөгийн шатахуун зээлээр аваад төлөлт хийгдээгүй.

8 дугаар сард 362700 төгрөгийн шатахуун зээлээр аваад  8 дугаар сарын 31-нд 210000 төгрөг төлсөн.

9 дүгээр сард 41850 төгрөгийн шатахуун зээлээр аваад төлөгдөөгүй байна.

         2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 879200 төгрөг тус тус төлж гэрээ хийгдсэнээс хойш 13554009 төгрөгийн шатахуун зээлээр авч 7793964 төгрөгийг төлж 5760045 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн шатахуун авсан жолооч нарын гарын үсэг зурагдсан байгаа гэв.

       Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан газрын тос зээлээр худалдан авах тухай гэрээг Ц.Ганцэцэг байгуулсан гэж ярьж байна. Тухайн үед Статистикийн хэлтэс нь Улсын бүртгэлийн хэлтэстэй нэгдсэн байсан үе юм. Улсын бүртгэлийн хэлтэстэй нэгдсэн байхад “Магнай Петролиум” ХХК-тай дур мэдэн гэрээ байгуулсан нь сонин санагдаж байна.  Гэрээ байгуулах ямар ч боломж байгаагүй бөгөөд Ц.Ганцэцэг 1 дүгээр гарын үсэг зурах эрхгүй, Улсын бүртгэлийн газрын дарга 1 дүгээр гарын үсгийг, 2 дугаар гарын үсгийг Улсын бүртгэлийн нягтлан бодогч зурж байсан. Гэрээ яагаад байгуулсаныг ойлгохгүй, гайхаж  байна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Улсын бүртгэл, Статистикийн газраас оруулж байсан шатахууны төлөлтүүдийн талаар ярьж байна. Хоёр байгууллага нэгдсэнээс хойш албанд хэрэглэж байсан шатахууны төлбөр тухай бүрдээ дансаар орж ирээд гүйлгээ хийгдэж байсан. Ингэж хийгдэхдээ Улсын бүртгэл, Статистикийн газар гэсэн нэрээр төлбөр төлөгдөж байсан.  Нэхэмжлэгчийн ярьж байгаа шатахууны төлөлтүүд нь манай байгууллагаас хийсэн төлбөртэй тохирч байна. Хамгийн сүүлд  2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон 879200 төгрөгийн төлөлтийг Статистикийн хэлтсээс төлсөн. Судалгаанд явахад зарцуулах бинзены мөнгө орж ирээд төлөлт хийгдсэн байгаа юм. Тухай бүрдээ албанд хэрэглэсэн шатахууны төлбөрийг сар сард нь шилжүүлж байсан. Илүү гарсан шатахууны төлбөрийг бид мэдэхгүй байна. 2016 оны 7 дугаар сараас  Статистикийн хэлтэс Улсын бүртгэлийн хэлтсээс салж тусдаа хэлтэс болж зохион байгуулагдсан. Тухайн үед манай байгууллагад тамга, тэмдэг байгаагүй, хуучин тамга, тэмдэг нь хүчингүй болж шинэчлэгдэж ирээгүй, байгууллагын дансыг барьчихсан ажилчид цалингаа аваагүй үе байсан. 8 дугаар сард бензин авсан бичигт улсын байцаагчийн тэмдэг дарагдсан байсан. Би 2016 оны 9 дүгээр сарын 19-нд Статистикийн хэлтсийн даргаар томилогдож ажлаа хүлээж авахад тус хэлтэс нь ямар нэгэн өр авлага гараагүй, 10 дугаар сараас  гүйлгээ хийгдэж эхэлсэн. Улсын бүртгэлийн хэлтэстэй нэгдсэн байсан үеийн асуудлыг би мэдэхгүй байна. Иймд манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.

          Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 194 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн Статистикийн хэлтсээс 8640067 /найман сая зургаан зуун дөчин мянга жаран долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Магнай Петролиум” ХХК-д олгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 153191 /нэг зуун тавин гурван мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Статистикийн хэлтсээс 153191 /нэг зуун тавин гурван мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Магнай Петролиум” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

       Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Мөнхбат давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт “Монгол улсын 2016 оны төсвийг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үндэснйи Статистикийн хороотой нэгдэн зохион байгуулагдсаны дагуу Булган аймгийн Статистикийн хэлтэс Улсын бүртгэлтэй нэгдэж Улсын бүртгэл Статистикийн газар болж өөрчлөгдсөн боловч Улсын бүртгэл Статистикийн ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03/1655 дугаартай албан бичгээр шинэ бүтэц орон тоо батлагдаагүй тул төсвийн хуваарийн дагуу хөтөлбөр , зориулалт, эдийн засгийн ангилалаар зарлагын гүйлгээ хийх эрхийг Улсын бүртгэлийн /хуучнаар/ дарга нягтлан бодогчид олгосон байна гэжээ. Дээрхи 2 байгууллага төсвийн хуулийн дагуу нэгдэж зохион байгуулагдсан бус Монгол улсын Их хурлын 2015 оны 11 дүгээрсарын 13-ны 100 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ” гэсэн хэсгийн “7” Улсын бүртгэлийн газар гэснийг “6” Улсын бүртгэл Статистикийн ерөнхий газар гэж өөрчилснөөр уг байгууллагууд нэгдэн 2016 оны төсөв батлагдсан ба уг төслийг захиран зарцуулах эрх нь хуучнаар Улсын бүртгэлийн дарга, нягтлан бодогч нарт олгогдсон байна. Ийм байхад хуучин Статистикийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Ганцэцэгтэй байгуулсан гэрээг энэ 2 байгууллагыг төлөөлөх эрхтэй гэж үзсэн нь өөрөө хууль бус гэж үзэхээр байна. Статитикийн хэлтсийн дарга асан Ц.Ганцэцэгийн уг өр, авлага ” Улсын бүртгэл Статистикийн хэлтсийн үйл ажиллагаатай ямарч холбоогүй болох нь батлагдаж байх ба энэ учраас Ц.Ганцэцэгийн оруулсан гүйцэтгэгч компаниуд 2016 оны 12 дугаар саын 23-наас (XII/23-нд 879200 төгрөг, 2017 оны IV/6-нд 500000 төгрөг IV/11-500000  IV/23-нд 500000 төгрөг,  IV/21-нд 3000000 төгрөг) IV/23-ны хооронд нийт 5379200 төгрөгийг төлж барагдуулсан байна. Ийм байхад хэдхэн төгрөг төлөвлөгдсөн төсвийн байгууллагад хүү, алданги тооцож өндөр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч байгууллагын нотлох бармитыг бүрэн аваагүй нэг талыг барьсан бизнесийн байгууллагыг дэмжсэн шийдвэр боллоо гэж үзэхээр болсон байна. Мөн Ц.Ганцэцэг нь өөрийн хэлтсийг төлөөлж Магнай Петролиумтай гэрээ байгуулсны дагуу гэрээг хэргцүүлсэн байна гэх боловч түүнд эрх ойлгосон ямар нэг нотлох баримт үгүй байна.

     2016 оны 09 дүгээр сард Үндэсний Статистикийн хороо шинэчлэн зохион байгуулагдахад Статистикийн хэлтсийн даргаар томилогдон ажил хүлээж авахад тус хэлтэс нь бусдад төлөх өр төлбөр байгаагүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэжээ. Манай хэлтсийн зүгээс төсөвт байгууллагын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гэсэн нэртэй Төрийн Аудитын байгууллагаар баталгаажуулсан, 2016 оны жилийн санхүүгийн байдлын тайлангаа нотриатаар гэрчлүүлэн нотлох баримтаар шүүхэд хүргүүлсэн. Энэ тайлангийн “өр төлбөр” гэсэн хэсэгт Магнай Петролиум ХХК-тай өр авлагын тооцоо тусгагдаагүй. Ийм нотлох баримтыг үнэлэлгүй ирүүлээгүй гэсэн нь “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцэхгүй байна.

       Худалдагч байгууллага гэрээгээр хүлээсэн сар бүрийн 5-нд тооцоо нийлж үүнийг төлөхгүй бол шатахуун олгохгүй байх, гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй буруутай . Статистикийн хэлтсийн дарга асан Ц.Ганцэцэгийн бичгээр шатахуун олгосон компани нь төлбөрийг төлсөн, одоогийн Статистикийн хэлтэс нь энэ гэрээг байгуулаагүй зэргийг харгалзан үзэж хүү алдангиас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж өгнө үү”  гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

       Нэхэмжлэгч “Магнай Петролиум” ХХК-ийн төлөөлөгч Г.Дуламханд Булган аймгийн Статистикийн хэлтэст холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл, алданги 8640067 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.  

      Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Булган аймаг дахь Статистикийн хэлтсээс 2016 онд зээлээр авсан шатахууны үнийг төлөөгүй 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн № 09/16 тоот гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж  шатахууны төлбөрийн үлдэгдэл 5760045 төгрөг, алданги 2880022 төгрөг нийт 8640067 төгрөг гаргуулах, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Мөнхбат 2016 оны 7 дугаар сараас Статистикийн хэлтэс Улсын бүртгэлийн хэлтсээс салж тусдаа хэлтэс болж зохион байгуулагдсан, Улсын бүртгэлийн хэлтэстэй нэгдсэн байх үеийн асуудлыг би мэдэхгүй учир манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тус тус мэтгэлцсэн байна.     

        Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна.  

        Шүүх худалдан авсан шатахууны тооцоог сар бүр нийлж нэхэмжлэгч байгууллагын дансанд Улсын бүртгэл, статистикийн газрын нэрээр төлбөр хийгдэж байсан нь өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байна гэж үзсэн атлаа    хариуцагч Булган Статистийн газар нь 2016 оны жилийн эцсээр түлш, шатах тослох материалын өр авлага байхгүй талаар Аудитын газраас баталгаажуулсан 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн  төсөвт байгууллагын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг шүүхэд нотлох баримт болгож ирүүлсэн байхад энэ талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. /х.х-12-13,93-94/

        Хариуцагч М.Мөнхбат нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр  шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой /гэрч оролцуулах/ талаар гаргасан хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх боломжгүй гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэл муутай төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасныг ноцтой зөрчсөн байна.  Гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахаар авчирсан байгаа тохиолдолд нотлох баримт урьд нь гаргах, санал болгох бололцоотой байсан гэсэн үндэслэл хамааралгүй юм.  

       Монгол Улсын Их хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 100 дугаар тогтоолоор Улсын бүртгэл Статистикийн ерөнхий газар болж өөрчлөгдснөөр байгууллагууд нэгдэн 2016 оны төсөв батлагдсан уг төсвийг захиран зарцуулах эрх Улсын бүртгэлийн дарга ня-бо нарт олгогдсон гэсэн хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбараас үзэхэд статистикийн хэлтсийн дарга асан Ганцэцэг тухайн үед байгууллагаа төлөөлөн “Магнай петролиум” ХХК-тай хэлцэл хийх эрхтэй байсан эсэх, гэрээний дагуу авч байсан шатахуун Статистикийн хэлтсийн үйл ажиллагаанд өөрөөр хэлбэл судалгааны ажилд зарцуулагдсан болох эсэх зэргийг тогтоох нь маргааны үйл баримтанд ач холбогдолтой болохыг анхаараагүй шийдвэрлэсэн нь буруу байна.

     Хариуцагч байгууллага нь төсөвт байгууллагын 2016 оны жилийн эцсийн тайлангаа аудитаар баталгаажуулж хуулийн шаардлага хангасан хэлбэрээр нотлох баримт болгон шүүхэд ирүүлсэн байхад хариуцагч байгууллага бусдад төлөх өр төлбөрийн асуудал байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх талаархи хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж сум дунд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмлэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН

            ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                         М.ХҮРЭЛБААТАР