Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1324

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “УБТЦС” ТӨХК-иас үр дүнгийн урамшуулал 2 331 770  /хоёр сая гурван зуун гучин нэгэн мянга долоон зуун далан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэрэнхандад олгож, нэхэмжлэлийн шаардлагийн үлдэх хэсэг болох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, цалингийн шатлалын зөрүү 725 760 төгрөг гаргуулах шаардлагыг, үр дүнгийн урамшууллын үлдэх хэсэг 1 906 530 төгрөгийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж урьдчилан чөлөөлөгдөх тул урьдчилан төлсөн 94 500 төгрөгийг улсын орлогоос буцаан  нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 52 258 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.ЭНХЦЭЦЭГ