Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1417

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон                    

                                ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч Л.Хас-Очир нь нэхэмжлэлийн шаардлага болох 180 000 төгрөгийг сайн дураар, бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6 050 төгрөгийг Хан-Уул дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Хас-Очироос 3 025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурьдсугай.

 

                              

 

 

                             

                             ШҮҮГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ