Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 74

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Дүүрэнбилэг,

          Нарийн бичгийн дарга Б.Баярмаа,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

                                Хохирогч Д.Оргилболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000147 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эгч дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, 1 дүгээр бааз гудамж, 6-22 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Боржигин овгийн Мөнхтулгын Мягмарсүрэн /РД:ЧО87092276/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч М.Мягмарсүрэн нь 2016 оны 4 сарын 29-ний өдрийн 23 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Айраг сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр 03-90 УНП улсын дугаартай “Тоёота Приүс-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчин “Супер Вени” маркийн мотоциклийг мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Оргилболдын бие махбодод хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: Би тэр өдөр Замын-Үүд сумаас гараад Улаанбаатар чиглэлтэй явж байсан. Замдаа бид нар тийм ч их хурдтай яваагүй. Нилээн орой болчихсон байсан. Айраг сум руу орох гээд явж байсан чинь жижиг даваа байсан. Түүнийг давах гээд явж байсан чинь өөдөөс том тэрэг гараад ирсэн. Том машин тод гэрэлтэй байсан. Тэр машиныг зөртөл мотоциклтой хүн байсан. Тэр үедээ мотоциклтой хүн байна гэж хараагүй. Ногоон берзинт харагдаж байсан. Нэг талын хүн харагдаагүй. Яах ч аргагүй тул ирээд мөргөсөн гэв.

 

           Хохирогч Д.Оргилболдын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр би найз Идэрбатаас төмөр замын дэр мод авахаар машинаар 64 дүгээр зөрлөгт очсон юм. Ингээд дэр модыг хоёр зөөхөөр болоод эхлээд машиндаа ачиж өгөөд явуулсан. Идэрбат замын мастертайгаа архи уусан. Ингээд Идэрбат бид 2 Айраг сум руу дэлгүүр лүү ахынх нь мотоциклийг унаад Идэрбат араар сундлаад зөрлөгөөс хөдөлсөн. Ингээд мотоцикльтойгоо өөрийн эгнээгээр явж байтал араас машин мөргөсөн. Тэгээд унасан юу болсныг үнэхээр санахгүй байна. Хэд хоног ухаангүй байснаа мэдэхгүй. Чойрын эмнэлэгт ухаан орсон ... би мөргөсөн машины жолоочид гомдолтой байна. Эрүүл мэнд, эдийн засгаараа их хохирч байна. Шүүгдэгчээс 1670 000 төгрөгийг хохиролд авсан. Цаашид орон сууцны зээл, цалин хөлс, эмчилгээний зардал гэж 10 сая төгрөг нэхэмжилж байна. . гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/,

             Гэрч Л.Идэрбатын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 4 сарын 29-ний өдөр намайг гэртээ байж байхад Оргилболд гэх найз маань Говьсүмбэр аймгаас төмөр замын шпол авахаар хоёр хүний хамт том машинтай ирсэн. Ингээд машиндаа шполоо ачиж дуусгаад явахаар болоход машин нь шөнө эргэж ирэхээр болсон уу яасан Оргилболд манайд үлдээд нөгөө хоёр хүн машинтайгаа явсан юм. Ингээд манай гэрийн гадаа хүмүүстэй хоёр шил Болор архи ууж дуусгаад хамт байсан хүмүүс гэр гэртээ хариад Оргилболд бид хоёр хамтдаа манайд ороод унтахаар болоход Оргилболд хоёулаа нэг юм уучихаад амаръя гэхээр нь хэрэггүй ээ,  маргааш ажилтай гэхэд гуйгаад байхаар нь хадам ах Баярсайханы мотоциклийг гуйгаад 23 цаг өнгөрч байхад Оргилболд мотоцикль унаад би араар нь сундлаад 29-ийн зөрлөгөөс Айраг сумын төв рүү явсан юм. Ингээд засмал зам дээр гараад нэлээн явсан. Айраг сум руу дөхөж явтал өөдөөс том оврын ачааны машин гэрлээ шилжүүлэхгүй ирэхээр би Оргилболдод за хурдаа хасаарай том машины салхинд хийсчихнэ шүү гэж хэлсэн мөн энэ үед араас машины гэрэл тусаад машин ирж байсан ба нөгөө машинтай дөнгөж зөрөөд өнгөртөл ард явсан машин мотоциклийн араас мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд ертөнцийн зүгээр замын зүүн талд шороон дээр хэвтэж байсан. Босоод хархад нэг машин зогсчихсон нэг эмэгтэй утсаар ярьж байгаа харагдсан. Тэгээд би эмнэлэгт ирчихсэн толгойдоо оёдол тавиулж байсан ... тэр том оврын машинтай зөрөөд баруун гар талаа бариад өөрийн эгнээндээ явж байтал араас машин ирээд мөргөчихсөн ... миний эмчилгээний зардлыг төлөөд өгчихвөл гаргаад байх гомдол санал алга... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34/,

           Гэрч Г.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 сарын 29-ний өдөр би хөдөөнөөс мотоцикльтой 64 дүгээр тоочигт гэртээ ирээд байж байхад 22 цагийн үед манай хүргэн Идэрбат Оргил гэдэг найзтайгаа гэрт орж ирээд ах мотоциклио өгөөч найзтайгаа Айраг сумын төв орж виза картнаас мөнгө аваад ирье гэхээр нь би зөвшөөрсөн. Явахдаа манай эхнэрийн виза картыг аваад нууц кодыг нь бичиж аваад Оргил нь мотоцикль унаад Идэрбат араар нь сундлаад сум руу явсан юм. Ингээд шөнө унтаж байтал нөгөө хоёрыг мотоцикльтойгоо явж байгаад машинд мөргүүлсэн гэдгийг сонссон...мотоциклио хэдээр үнэлэхийг мэдэхгүй байна. Үнэ нь гарах байлгүй, мөргөсөн хүн нь хэдэн төгрөг өгнө биздээ. Гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

            Гэрч М.Майцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 сарын 28-ны өдөр манай аав Мөнхтулга дүү М.Мягмарсүрэн бид гурав Отгонбаяр гэх дүүгийнхээ 03-90 УНП дугаартай приүс маркийн машинаар Замын-Үүд яваад 4 сарын 29-ний өдөр...буцаад хот руу гарсан юм. Явахдаа манай дүү Мягмарсүрэн машин жолоодоод би хажууд нь сууж ард нь аав суугаад явсан юм. Ингээд явж байхад гадаа харанхуй болоод аав одоо Айраг сум дөхөж байгаа, тэнд хоночихоод өглөө гаръя гэж яриад явж байтал өөдөөс ирж байгаа ачааны том оврын машин гэрлээ шилжүүлэхгүй их хурц гэрэлтэй байсан. Манай дүү гэрлээрээ дохиод байхад шилжүүлэхгүй байсан. Ингээд тэр машинтай дөнгөж зөртөл урд мотоцикльтой хоёр хүн явж таараад тоормос гишгээд араас нь мөргөхөд нөгөө хоёр хүн замын хажуу руу унасан. Машинаа зогсоогоод аав, дүү хоёр нөгөө хүмүүс рүү очоод би өөрийнхөө утсаар цагдаа, эмнэлэгт мэдэгдэхэд Айраг сумын цагдаа, эмч нар ирсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45/,

            Гэрч Ж.Мөнхтулгын мөрдөн байцаалтад өгсөн: ...4 сарын 29-ний өдөр 17 цагийн үед Замын-Үүд рүү орж ирээд хоёр хүүхэдтэйгээ хоол идчихээд шууд хот руу гарсан юм. Явахдаа манай хүү Мягмарсүрэн машин жолоодоод хажууд нь охин Майцэцэг суугаад арын суудалд нь би сууж явсан. Ингээд Айраг сум руу арай ороогүй байхад өөдөөс ирж явсан том машин гэрлээ шилжүүлэхгүй явсан ба тэр машинтай яг зөрөхөд урд мотоцикльтой хоёр хүн явж таараад тоормос гишгээд жолоочийн талын урд гэрлээр мотоцикль мөргөчихсөн юм. Ингээд тэр даруй машинаа зогсоогоод буугаад очиход замын хажууд хоёр хүн хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48/,

            Гэрч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр, Оргилболд хоёр ... гараад явсан ба явахдаа манай ах Баярсайханы мотоциклийг Оргилболд унаад бэр эгчийн картыг мөнгө хийлгэж авна гээд аваад явсан байсан. Ингээд удалгүй Айраг сумын эмнэлгээс нөхөр чинь аваарт орсон байна гэхээр нь тэр даруй эмнэлэг дээр ирэхэд цагдаа ирчихсэн байсан. Юу болсныг тодруулахад засмал зам дээр явж байхад нь араас нь мөргөсөн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/,

            Шинжээч Б.Батцэвэрийн мөрдөн байцаалтад өгсөн:...М.Мягмарсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 заасан “жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мотоцикль жолоодож явсан Д.Оргилболд нь зам тээврийн осолд нөлөөлөөгүй боловч мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодон явж замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2.а, мөн бүлгийн 2.3.в заалтыг зөрчсөн байна. Хэргийн газрын үзлэг дээр 37.2 метр тоормосны мөр тэмдэглэгдсэн байсан. Замын хөдөлгөөний дүрэмд асполтан зам дээр суудлын автомашиныг цагт 40 км цагийн хурдтай явуулж зогсооход тоормосны мөр 12.2 метр үргэлжилдэг нь туршилтаар тогтоогдсон. Уүнээс үзэхэд М.Мягмарсүрэн нь хурд хэтрүүлж явсан нь тодорхой байна. Хэрэгтэй танилцахад М.Мягмарсүрэн нь гэрлийн гялбаанд орсон гэдэг энэ тохиолдолд жолооч дүрэмд заасны дагуу хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ давах ёстой байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 104 дугаартай дүгнэлтэнд: “...Д.Оргилболдын биед гавал тархины битүү гэмтэл, чамархай зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, зүүн зулай дэлбэнгийн орой болон хажуу талд, зүүн талын суурийн хэсэгт, баруун талын духны дэлбэнд цус хуралт, гавлын ёсны далд хугарал, баруун ухархайн дотор ханын цууралт, хамар ясны мурийлт, тархины хаван, няцрал 3 дугаар зэрэг, дух хөмсөгний шарх, ташааны цус хуралт, дух хөмсөг хамарсан, баруун чамархай баруун чих шанаа хамарсан олон тооны, тохой, хэвлий, алга, сарвуу, баруун, зүүн гуя, баруун зүүн өвдөг, ташаа, шагайны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх-н 84-85,/

            Дорноговь аймаг  дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Тоёота Приүс- 11 маркийн 03-90 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Мягмарсүрэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1- д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна...3ам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Тоёота Приүс-11 маркийн 03-90 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Мягмарсүрэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Жолооч М.Мягмарсүрэн нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 647593 тоот үнэмлэхтэй байна...гэжээ /хх-н 114-115/,

             Шүүгдэгч М.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 4 сарын 29-ний...17 цаг 40 минтуын үед бид гурав Замын-Үүдээс хот руу гарсан юм. Явахдаа би машин жолоодоод хажууд эгч Майцэцэг суугаад арын суудал дээр аав суугаад явсан. Ингээд Сайншанд сум өнгөрөөд Айраг сум руу дөхөж явтал аав одоо Хар айраг руу орж байна наана чинь пүү байгаа хурдаа хасаарай гэж хэлээд би хурдаа хасаж нэг жижиг давааг даваад явж байтал өөдөөс том машин явж байгаад гэрлээ шилжүүлэхгүй гэрлийн гялбаанд орсон ба нөгөө машинтай дөнгөж зөртөл урд мотоцикльтой хоёр хүн гэнэт гараад ирсэн хажуу тийшээ дарж амжилгүй машиныхаа урд буферээр нөгөө хоёр мотоцикльтой хүмүүсийг араас нь мөргөчихсөн. Тэр хүмүүс мотоцикльтойгоо замын хажуу руу уначихсан ба би тэр даруй зам дээр машинаа зогсоогоод бууж нөгөө хоёр хүн дээр очиход хоёулаа амьд байсан. Ингээд манай эгч Шандын цагдаа руу дуудлага өгөөд Айраг сумаас цагдаа ирээд араас нь эмнэлгийн машин ирж нөгөө хоёр залууг аваад явсан... гэсэн мэдүүлэг /хх-н 125-128,130-132 /,

 

Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 7-15/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15/

           Ашид Билгүүн ХХК-ний дүгнэлт /хх- 102, 105, /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-137/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч М.Мягмарсүрэн нь 2016 оны 4 сарын 29-ний өдрийн 23 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Айраг сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр 03-90 УНП улсын дугаартай “Тоёота Приүс-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчин “Супер Вени” маркийн мотоциклийг мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Оргилболдын бие махбодод хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч М.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тэр өдөр Замын-Үүд сумаас гараад Улаанбаатар чиглэлтэй явж байсан. Замдаа бид нар тийм ч их хурдтай яваагүй. Нилээн орой болчихсон байсан. Айраг сум руу орох гээд явж байсан чинь жижиг даваа байсан. Түүнийг давах гээд явж байсан чинь өөдөөс том тэрэг гараад ирсэн. Том машин тод гэрэлтэй байсан. Тэр машиныг зөртөл мотоциклтой хүн байсан. Тэр үедээ мотоциклтой хүн байна гэж хараагүй. Ногоон берзинт харагдаж байсан. Нэг талын хүн харагдаагүй. Яах ч аргагүй тул ирээд мөргөсөн гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Оргилболдын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... мотоцикльтойгоо өөрийн эгнээгээр явж байтал араас машин мөргөсөн. Тэгээд унасан юу болсныг үнэхээр санахгүй байна. Хэд хоног ухаангүй байснаа мэдэхгүй. Чойрын эмнэлэгт ухаан орсон... гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Идэрбатын мөрдөн байцаалтад өгсөн: ... Оргилболд мотоцикль унаад би араар нь сундлаад 29-ийн зөрлөгөөс Айраг сумын төв рүү явсан юм. Ингээд засмал зам дээр гараад нэлээн явсан. Айраг сум руу дөхөж явтал өөдөс том оврын ачааны машин гэрлээ шилжүүлэхгүй ирэхээр би Оргилболдод за хурдаа хасаарай том машины салхинд хийсчихнэ шүү гэж хэлсэн мөн энэ үед араас машины гэрэл тусаад машин ирж байсан ба нөгөө машинтай дөнгөж зөрөөд өнгөртөл ард явсан машин мотоциклийн араас мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд ертөнцийн зүгээр замын зүүн талд шороон дээр хэвтэж байсан. Босоод харахад нэг машин зогсчихсон нэг эмэгтэй утсаар ярьж байгаа харагдсан. Тэгээд би эмнэлэгт ирчихсэн толгойдоо оёдол тавиулж байсан ... тэр том оврын машинтай зөрөөд баруун гар талаа бариад өөрийн эгнээндээ явж байтал араас машин ирээд мөргөчихсөн ... гэсэн мэдүүлэг, Гэрч М.Майцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... явж байхад гадаа харанхуй болоод аав одоо Айраг сум дөхөж байгаа, тэнд хоночихоод өглөө гаръя гэж яриад явж байтал өөдөөс ирж байгаа ачааны том оврын машин гэрлээ шилжүүлэхгүй их хурц гэрэлтэй байсан. Манай дүү гэрлээрээ дохиод байхад шилжүүлэхгүй байсан. Ингээд тэр машинтай дөнгөж зөртөл урд мотоцикльтой хоёр хүн явж таараад тоормос гишгээд араас нь мөргөхөд нөгөө хоёр хүн замын хажуу руу унасан гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Мөнхтулгын мөрдөн байцаалтад өгсөн: ... Айраг сум руу арай ороогүй байхад өөдөөс ирж явсан том машин гэрлээ шилжүүлэхгүй явсан ба тэр машинтай яг зөрөхөд урд мотоцикльтой хоёр хүн явж таараад тоормос гишгээд жолоочийн талын урд гэрлээр мотоцикль мөргөчихсөн юм. Ингээд тэр даруй машинаа зогсоогоод буугаад очиход замын хажууд хоёр хүн хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр, Оргилболд хоёр ... гараад явсан ба явахдаа манай ах Баярсайханы мотоциклийг Оргилболд унаад бэр эгчийн картыг мөнгө хийлгэж авна гээд аваад явсан байсан. Ингээд удалгүй Айраг сумын эмнэлгээс нөхөр чинь аваарт орсон байна гэхээр нь тэр даруй эмнэлэг дээр ирэхэд цагдаа ирчихсэн байсан. Юу болсныг тодруулахад засмал зам дээр явж байхад нь араас нь мөргөсөн байсан... гэсэн мэдүүлэг, Шинжээч Б.Батцэвэрийн мөрдөн байцаалтад өгсөн:...М.Мягмарсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 заасан “жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мотоцикль жолоодож явсан Д.Оргилболд нь зам тээврийн осолд нөлөөлөөгүй боловч мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодон явж замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2.а, мөн бүлгийн 2.3.в заалтыг зөрчсөн байна. Хэргийн газрын үзлэг дээр 37.2 метр тоормосны мөр тэмдэглэгдсэн байсан. Замын хөдөлгөөний дүрэмд асполтан зам дээр суудлын автомашиныг цагт 40 км цагийн хурдтай явуулж зогсооход тоормосны мөр 12.2 метр үргэлжилдэг нь туршилтаар тогтоогдсон. Уүнээс үзэхэд М.Мягмарсүрэн нь хурд хэтрүүлж явсан нь тодорхой байна. Хэрэгтэй танилцахад М.Мягмарсүрэн нь гэрлийн гялбаанд орсон гэдэг энэ тохиолдолд жолооч дүрэмд заасны дагуу хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ давах ёстой байсан... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 104 дугаартай дүгнэлтэнд: ...Д.Оргилболдын биед гавал тархины битүү гэмтэл, чамархай зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, зүүн зулай дэлбэнгийн орой болон хажуу талд, зүүн талын суурийн хэсэгт, баруун талын духны дэлбэнд цус хуралт, гавлын ёсны далд хугарал, баруун ухархайн дотор ханын цууралт, хамар ясны мурийлт, тархины хаван, няцрал 3 дугаар зэрэг, дух хөмсөгний шарх, ташааны цус хуралт, дух хөмсөг хамарсан, баруун чамархай баруун чих шанаа хамарсан олон тооны, тохой, хэвлий, алга, сарвуу, баруун, зүүн гуя, баруун зүүн өвдөг, ташаа, шагайны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт, Дорноговь аймаг  дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Тоёота Приүс- 11 маркийн 03-90 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Мягмарсүрэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1- д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна...3ам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь Тоёота Приүс-11 маркийн 03-90 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Мягмарсүрэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Жолооч М.Мягмарсүрэн нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 647593 тоот үнэмлэхтэй байна...гэжээ,  Шүүгдэгч М.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 4 сарын 29-ний...17 цаг 40 минтуын үед бид гурав Замын-Үүдээс хот руу гарсан юм. Явахдаа би машин жолоодоод хажууд эгч Майцэцэг суугаад арын суудал дээр аав суугаад явсан. Ингээд Сайншанд сум өнгөрөөд Айраг сум руу дөхөж явтал аав одоо Хар айраг руу орж байна наана чинь пүү байгаа хурдаа хасаарай гэж хэлээд би хурдаа хасаж нэг жижиг давааг даваад явж байтал өөдөөс том машин явж байгаад гэрлээ шилжүүлэхгүй гэрлийн гялбаанд орсон ба нөгөө машинтай дөнгөж зөртөл урд мотоцикльтой хоёр хүн гэнэт гараад ирсэн хажуу тийшээ дарж амжилгүй машиныхаа урд буферээр нөгөө хоёр мотоцикльтой хүмүүсийг араас нь мөргөчихсөн. Тэр хүмүүс мотоцикльтойгоо замын хажуу руу уначихсан ба би тэр даруй зам дээр машинаа зогсоогоод бууж нөгөө хоёр хүн дээр очиход хоёулаа амьд байсан. Ингээд манай эгч Шандын цагдаа руу дуудлага өгөөд Айраг сумаас цагдаа ирээд араас нь эмнэлгийн машин ирж нөгөө хоёр залууг аваад явсан... гэсэн мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Мягмарсүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны явцад хохирогч Д.Оргилболд нь 10 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гарган 6 408 849 төгрөгийн хохирлын нотлох баримт бүрдүүлж өгсөн байна.

Хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал нь 1 611 873 төгрөгийн баримтаар тогтоогдож байх ба мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Мягмарсүрэн нь хохирогч Д.Оргилболдод 1 670 000 төгрөгийг төлсөн байх тул шүүх хуралдаан болтол гарсан эмчилгээний зардлыг шүүгдэгч М.Мягмарсүрэн нь хохирогч Д.Оргилболдод бүрэн төлсөн байна гэж шүүхээс үзлээ.

Харин хохирогч Д.Оргилболдоос нэхэмжлэлээ нотлон бүрдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас хүнс болон бусад эд зүйлийн зардал  557 487 төгрөг, ном уншуулсан зардал 14 000 төгрөг, утасны төлбөрт 33 000  төгрөг, банкны зээлийн төлбөрт 3 657 035 нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж  үзэх үндэслэлгүй байна. Мөн унааны зардал 527 454 төгрөгийн баримт бүрдүүлсэн нь хохирогчийн нэртэй холбоогүй, хэн, хэзээ, хаашаа, ямар тээврийн хэрэгслээр явсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд дээрх  4 788 976 төгрөгийн зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй байх тул 10 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч нь  цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой 3 599 151  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Мягмарсүрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шийтгэх тогтоол гарах үед гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Мягмарсүрэнгийн 647593 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Мөнхтулгын Мягмарсүрэнг тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мягмарсүрэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сараар хасч, 1 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мягмарсүрэнд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мягмарсүрэнд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Нийслэлийн цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч М.Мягмарсүрэн  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Оргиолболд нь өөрт учирсан хохирол болон цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардал 3 599 151 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Мягмарсүрэнгийн 296877 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Оргилболдын  шүүгдэгчээс нэхэмжилсэн 4 788 976 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мягмарсүрэнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мягмарсүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сараар хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.   

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурорт шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                        Х.ГАНБОЛД