Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00652

 

З.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02284 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: З.Т-

          Хариуцагч: “... секьюрити” ХХК-д холбогдох

          “... секьюрити” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-03-20-ны өдрийн 95/18 дугаар тушаалын З.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2018-02-27-ны өдөр надтай ха... ажиллаж байсан Н.Бегарис нь 107,800 төгрөгийг хувьдаа завшиж, санхүүгийн зөрчил гаргасан бөгөөд уг зөрчил нь хариуцагч байгууллагын дотоод аудитын шалгалтаар илэрсэн. Гэтэл Н.Бегарисын гаргасан зөрчилтэй холбогдуулж ажил олгогч 2018-03-20-ны өдөр 95/18 дугаар тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1, 6.1.3, 6.3.7 дахь заалтуудыг үндэслэл болгосон. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй боловч Н.Бегарисийн гаргасан зөрчилтэй холбогдуулан намайг ажлаас халсанд гомдолтой байна. Би Хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.12 дахь заалтыг зөрчөөгүй, бусдын гаргасан зөрчилтэй холбогдуулж намайг ажлаас чөлөөлөх болсон нь үндэслэлгүй байна. Би зөрчил гаргагч Н.Бегарисд хяналт тавих албан тушаалтан биш бөгөөд өөрийн ажлаа хэвийн гүйцэтгэж байгаад халагдсанд гомдолтой байна. Иймд 2018-03-20-ны өдрийн 95/18 дугаар тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч санхүүгийн болон бусад тайлан бүртгэл, аливаа танилцуулах мэдээг санаатай болон санамсаргүйгээр худал гаргасан үндэслэлээр ажлаас халагдсан. Нэхэмжлэгч нь ха... ажилладаг байсан Н.Бегарисын 2018-02-27-ны өдөр бусдад зээлээр олгосон 55 литр шатахууны дутагдлыг ээлж хүлээж авахдаа мэдэгдээгүй, нуун дарагдуулсан нь хөдөлмөрийн гэрээний 6.2.2-т заасан ноцтой зөрчил болох нь 2018-03-03-ны өдрийн дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон. Зөрчил гаргаснаа нэхэмжлэгч дотоод хяналтын газар өгсөн өөрийн тайлбартаа дурдсан байдаг. Нэхэмжлэгч нь 2018-04-р сард тус шүүхэд манай байгууллагад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан нь 2018-05-30-ны өдрийн 181/ШЗ2018/06589 дугаар захирамжаар буцаагдсан. Захирамжинд 2018-06-13-ны өдөр гаргасан гомдлыг 2018-06-26-ны өдрийн 181/ШТ2018/00239 тоот тогтоолоор хангахгүй орхисон болно. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсний дараа дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 181/ШШ2018/02284 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг бари...лан “... секьюрити” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-03-20-ны өдрийн 95/18 дугаартай Ажлаас халах тухай тушаалын З.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай З.Т-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 181/ШШ2018/02284 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Миний бие анх Сүхбаатар дүүргийн ИХАШШ-д Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулах, “... Секьюрити” ХХК /гүйцэтгэх захирал Ш.Батжаргал/-д холбогдуулан “... Секьюрити” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-03-20-ний өдрийн 95/18 дугаартай тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, “... Секьюрити” ХХК-ийн Баян-Өлгий салбарын түгээгч-харуул хамгаалалтын-албан хаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай’’ нэхэмжлэл гаргасан билээ. Уг нэхэмжлэлд тус шүүхээс иргэний хэрэг үүсгэн, ХХША явуулсан боловч намайг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байх тул тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан юм. Улмаар уг нэхэмжлэлд 2 дахь удаагаа ХХША явуулсан боловч нэхэмжлэгч надад хэргийн материалыг /хариуцагч талаас гаргаж өгсөн тайлбар, нотлох бари...ууд/-ыг танилцуулаагүй, шууд шүүх хуралдааныг товлон зарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүгч хэт нэг талыг бари...алж, илт хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...... Секьюрити ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь ШТС-156-д түгээгч-харуул хамгаалалтын алба хаагч ажилтай 3.Т-ийг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус байгууллагын 95/18 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын дотоод журмаар тогтоогдож байна” гэжээ. ИХШХШТХ-ийн 26.1-д “Хэргийн зохигч гэдэгт ...хамаарна” гэж хуульчилжээ. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “... З.Т-ийг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, ...тогтоогдож байна” гэдэг нь ажилтан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, ажил олгогч ажилтны гаргасан зөрчлийг нотлох бари...аар нотолж тайлбарласан байдлыг ойлгох боловч миний бие ямар ч зөрчил гаргаагүй мөртлөө ажлаас үндэслэлгүй халагдсаныг хариуцагч талын гаргасан худлаа тайлбараар бүрэн нотлогдсон гэж дүгнэсэн нь шүүгч хэт нэг талыг бари...алж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Ажил олгогч “... Секьюрити” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018-03-20-ны өдрийн 95/18 дугаартай тушаалд Хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.12, ...-ыг тус тус удирдлага болгосон юм. Ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.2-т “Санхүүгийн болон бусад тайлан бүртгэл, аливаа танилцуулах мэдээг санаатай болон санамсаргүйгээр худал гаргасан бол” гэж, 6.2.12-т “Шатахуун болон бусад бараа материалыг бусдад удидлагын зөвшөөрөлгүйгээр зээлээр олгосон бол” гэж тус тус заасан байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.12-т заасан зөрчлүүдийг ажилтан З.Т- гаргасан нь тогтоогдсон гэх боловч миний бие ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хэн нэгэнд удирдлагын зөвшөөрөлгүйгээр зээлээр шатахуун болон бусад бараа материалыг олгож байгаагүй, мөн санхүүгийн болон бусад тайлан бүртгэл, аливаа танилцуулах мэдээг худал гаргаж байгаагүй боловч шүүхээс хэт явцуу дүгнэлт хийж, ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөж, ажилтан миний зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгөлгүй, буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч намайг ХХША-нд эдлэх эрхтэй маань танилцуулаагүй, би хуулийн мэргэжлийн хүн бус байх тул шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ач холбогдол бүхий нотлох бари...ыг гаргаж өгөх боломжоор шүүх хангаагүй, хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулаагүй байхад шууд шүүх хуралдаан зарлаж, ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй байх тул, дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

        З.Т- нь 2018-07-20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “... секьюрити” ХХК-ийн түгээгч-харуул хамгаалалтын алба хаагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

      “... секьюрити” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2018-03-20-ны өдөр 95/18 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 6.2.2, 6.2.12, дотоод журмын 3.1.1, 6.1.3, 6.3.7 ., дотоод аудитын газрын 09/18 тоот илтгэх хуудсыг үндэслэн “...шатахуун зээлээр олгосон, тайлан тооцоог санаатайгаар худал гаргасан...” гэж З.Т-ийг түгээгч-харуул хамгаалалтын алба хаагчийн ажлаас халсан нь тогтоогдсон байна.   

      Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь ажилтан З.Т-ийг өмнөх ээлжийн түгээгч-харуул хамгаалалтын алба хаагч Бегарисийн бусдад зээлээр өгсөн шатахууныхаа тоолуурыг /миллийг/ ухрааж, уг шатахуун байгаа мэтээр хүлээлгэн өгснийг мэдсээр байж мэдээ, тайланг санаатайгаар худал гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

      Ажил олгогч нь З.Т-ийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, ажлаас нь халсан. 

      Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. 

      Зохигчийн хооронд 2017-01-02-ны өдөр байгуулагдсан 6.2.2-т санхүүгийн болон бусад тайлан бүртгэл, аливаа танилцуулах мэдээг санаатай болон санамсаргүйгээр худал гаргасан, 6.2.12-т шатахуун болон бусад бараа материалыг удирдлагын зөвшөөрөлгүйгээр зээлээр олгосон тохиолдлыг ноцтой зөрчилд хамааруулахаар 2.2.-т тохиролцжээ.

      Ажил олгогч байгууллагын дотоод аудитын газрын аудитор нар 2018-02-26-ны өдрөөс 2018-03-09-ний өдөр хүртэл хугацаанд Завхан,Увс,Баян-Өлгий, Ховд аймгуудын шатахуун түгээх станцуудад гэнэтийн шалгалт хийсэн, уг шалгалтаар буюу 2018-03-03-ны өдөр Баян-Өлгий аймгийн ШТС-156-ын борлуулалтын орлогоос 107,871 төгрөг, жи-мобайл  нэгжний борлуулалтын орлогоос 6,000 төгрөг, нийт 113,671 төгрөг дутсан, уг дутагдлыг түгээгч-харуул хамгаалалтын алба хаагч Н.Бегарис хасаж тооцоо хийж байсныг  З.Т- мэдэж байсан ч тайлан мэдээг худал гаргаж байсан нь тогтоогдсон байна. 

     Иймд ажил олгогч нь З.Т-ийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзлээ. 

   Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа ноцтой зөрчил гаргаагүй байх тул “... хэргийн материалыг /хариуцагч талаас гаргаж өгсөн тайлбар, нотлох бари...ууд/-ыг танилцуулаагүй... шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг танилцуулаагүй... нэхэмжлэлээ нотлох боломжоор хангаагүй... хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулаагүй...” гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна.  

     Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2018-05-30-ны өдөр 181/ШЗ2018/06589 дугаар захирамж гаргаж, “нэхэмжлэгч хуралд ирээгүй” гэсэн шалтгаанаар З.Тилегины нэхэмжлэлийг буцаасан, уг захирамжид нэхэмжлэгч гомдол гаргасныг шүүх хэлэлцэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-06-26-ны өдрийн 181/ШТ2018/00239 дугаар тогтоолоор хангахгүй орхижээ. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж, тогтоол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул энэ тухай хяналтын гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй юм. 

      Нэхэмжлэгч нь 2018-10-26-ны өдөр итгэмжлэл олгосон /хх 63/ байх бөгөөд үүний дагуу    Е.Жандос нь З.Тилегинийг бүрэн төлөөлөх эрхтэй болсон, шүүх Е.Жандост хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг 2018-10-30-ны өдөр тайлбарлан танилцуулсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт заасан ажиллагаа байна. /хх 21/

      Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02284 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 49 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ