Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0574/З |
Дугаар | 45 |
Огноо | 2019-01-17 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 45
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ш” ХХК
Хариуцагч: БОАЖЯ
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын өөрт холБох хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийг сэргээхийг даалгуулах, мөн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А-427 дугаар тушаалын өөрт холБох хэсгийг хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Чнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чнь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлын 1-т Дарханцаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж заасны дагуу Улаанбаатар хот Х-ийн нутаг дэвсгэр Б Х-ын Дархан цаазат газрын Ч нэртэй газар байрлах 0.25 га газар газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 сарын 03-ны өдрийн А-179 дугаар тушаалаар газар ашиглах 603******* дугаартай эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар олгосон.
Тиймээс бид Б Х-ын захиргаа болон Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тавигддаг журам, Тусгай хамгаалалтай Газар нутгийн тухай хуулийн дагуу бид Байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тайлан, үнэлгээ зэргийг хийлгэж, холБох бусад бичиг баримтуудыг журмын дагуу бүрдүүлсэн.
Энэ хугацаанд газар ашиглах тухай гэрээг хамгаалалтын захиргаатай байгуулахаар хэд хэдэн удаа хүсэлт тавихад дарга эзгүй, мэргэжилтэн солигдсон гэдэг шалтгаан хэлж хойшлуулж байсан бөгөөд биднийг гэрээ байгуулах хүртэл газраа бэлтгэх ажлаа эхлүүлж байж болно гэсэн хариу өгсөн. Тиймээс бид эрхийн гэрчилгээ болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалт нөхцөлийн дагуу манай байгууллага нь тухайн газарт дотоод, гадаадын иргэдэд зориулсан, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндэсний үзмэр бүхий рестораны болон иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн цогцолбор газар байгуулахаар төлөвлөсний дагуу суурь бэлтгэх ажил буюу газар шорооны ажил хийгдчихээд байгаа юм.
Цаашилбал, бид уг газрыг 40000мЗ шороогоор дүүргэн хүнд механизм техникээр дагтаршуулалт хийсэн. Хэдийгээр техник ашиглаж дагтаршуулалт хийсэн боловч нэмэлт хөрс байгалийн жамаараа дагтаршиж үндсэн газартайгаа нэг цул болох хугацаа зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ хугацааг тооцоолсны үндсэн дээр газар гэсэх үеэр буюу 4 дүгээр сарын 01-ний өдөр хашаа хийж суурилуулахаар тохиролцож ажлын төлөвлөгөөний дагуу хашаа захиалж уг ажлын гэрээний төлбөрийг төлсөн. Энэ бүх ажилд ойролцоогоор 100,000,000 сая орчим төгрөгийн зардлыг “Ш” ХХК гаргачхаад байна.
Б Х-ын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 3-р сарын 27-ны өдөр “Газар ашиглах эрх цуцлах тухай 327 дугаартай мэдэгдэл ирүүлсэн. Уг асуудлыг тодруулахаар бид Б Х-ынДархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэнтэй очиж уулзсан. Тэрээр Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас захирамж гараагүй байна гарсны дараа мэдэгдье гэсэн боловч хариу ирүүлээгүй.
2018 оны 05 дугаар сарын эхэн үед “Ш” ХХК-ний нягтлан бодогч Д.М тус яамны мэргэжилтэн Гал гэдэг хүнтэй уулзах үед танай байгууллагатай холбоотой тушаал гарсан хэмээн хуулбарыг егсенеер “Ш” ХХК-ний удирдлага анх Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны сайдын 2018 оны 3 сарын 29 ний өдрийн А/76 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаал гарсныг мэдсэн. Уг тушаалыг манай байгууллага болон удирдлагад албан ёсоор гардуулаагүй, хүргүүлээгүй байдаг.
Дээрх А-76 тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22.2, 22.1, 22.6 дахь хэсэг, Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, Б Х-ын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот саналыг үндэслэн хавсралт ёсоор дуусгавар болгосугай гэж дурдсан байна. Манай байгууллагын зүгээс
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1-т заасан байгалийн төлөв байдлыг өөрчлөх хориглосон уйл ажиллагаа явуулаагүй.
2. Тус хуулийн 36.1-д газар ашиглуулах тухай шийдвэрийг Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас- иргэн, аж ахуйн мэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан үүнд ямар хууль зүйн үндэслэл бүхий саналыг үндэслэсэн нь тодорхойгүй.
3. Тус хуулийн 40.1.2-т заасан тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл Шаргай бүүдэй ХХК-ны зүгээс гаргаагүй.
4. Усны тухай хуулийн 22.2, 22.1, 22.6 дахь хэсэгт заасан хориглосон үйл ажиллагаа явуулаагүй.
Мөн дээрх тушаалын хавсралтын 11 дугаарт Үл хөдлөх хөрөнгө байхгүй, газрын төлбөрийг төлөөгүй гэсэн зөрчил дурдсан. Бидний зүгээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37.1-т заасны дагуу Газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулахаар Б Х-ын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай удаа дараа уулзсан боловч дарга эзгүй байгаа, мэргэжилтэн солигдсон гэдэг шалтгаанаар гэрээг одоог хүртэл хийгээгүй. Дээрх хуулийн 37.2.2-т газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг газар ашиглах тухай гэрээнд тусгана гэсэн зохицуулалттай байдаг тул гэрээ байгуулаагүй учир газрын төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Үүнд манай байгууллагын зүгээс шалтгаалсан буруутай үйл ажиллагаа байгаагүй. Бидний зүгээс газрын төлбөр төлөхөд бэлэн байсан. Мөн Б Х-ын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа өөрсдийн ажил үүрэгтээ хайнга хандсаны улмаас газар ашиглах гэрээг байгуулаагүй.Уг гэрээг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогддог. Тийм байхад үл хөдлөх хөрөнгө байхгүй гэсэн үндэслэл хавсралтад дурдсан нь мөн хууль зүйн хувьд үндэслэлгүй уялдаагүй байгаа бөгөөд энэ нь манай байгууллагын эрх, хуульёсныашигсонирхолд ноцтой хохирол учруулж байна.
“Ш” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагчаас шүүх хуралдаан дээр “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” БОАЖ-яамны сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А-427 дугаартай тушаалыг нотлох баримтаар гаргасантай холбуулан дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан нэмэгдүүлж байна.
“Ш” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 сарын 03-ны өдрийн А-179 дугаар тушаалаар газар ашиглах 603******* дугаартай эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар олгосон. Уг эрхийг 2018 оны 3 сарын 29 ний өдрийн А/76 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны сайдын тушаал гарсан.
Энэхүү А-76 тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу “Ш” ХХК- нд мэдэгдээгүй бөгөөд 2018 оны 05 дугаар сард “Ш” ХХК-ний нягтлан бодогч Д.М-тус яамны мэргэжилтэн Гал гэдэг хүнтэй уулзах үед танай байгууллагатай холбоотой “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаал гарсан хэмээн хуулбарыг өгснөөр “Ш” ХХК-ний удирдлага анх Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны сайдын 2018 оны 3 сарын 29 ний өдрийн А/76 дугаартай тушаалтай танилцсан байдаг.
Байгаль орчин аялал жуулчлалын яам А-76 дугаартай захиргааны актыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Уг хуулийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах журам зөрчсөн.
Хуульд заасан сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр явуулж саналыг нь ямар хэлбэрээр авсан эсэх, оролцогчийн тайлбар санал гаргах боломжоор хангасан байх, тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт тусгасан талаарх мэдээлэл бэлтгэх, саналыг шийдвэрт хэрхэн тусгасан эсхүл тусгаагүй шалтгаан зэргийг тайлбарлах зэрэг үүргээ биелүүлээгүй байх бөгөөд уг хууль бус захиргааны актын улмаас газар ашиглагчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл маргаж буй захиргааны шийдвэрийн хувийн хэрэг гэгч зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөрийн биеэр яаманд очиж гаргуулахыг хүссэн боловч дээрх баримтуудын нэгийг ч гаргаж өгоөгүй байдаг төдийгүй БОАЖ сайдын А-76 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай’’ тушаалыг манай байгууллага болон удирдлагад албан ёсоор гардуулаагүй, хүргүүлээгүй байдаг. БОАЖ яамнаас шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичгээр өөрийн цахим сайтаар сонсох ажиллагаа зарлаж байсан баримтын хүргүүлэв гэсэн хэдий боловч уг баримт нь мэдээллийн санг шинэчлэн бүрдүүлэхтэй холбоотойгоор шинэчилсэн бүртгэлд хамруулах тухай зар гэж ойлгож байна.
БОАЖЯ наас 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу А/76 дугаартай ‘Тазар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаал гарснаас хойш 8 сарын дараа уг тушаалд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Дээрх нэмэлт өөрчлөлтийг ч мөн манай байгууллагад хуулийн дагуу мэдэгдээгүй бид шүүх хуралдаан дээр танилцсан.
Захиргааны ерөнхий хуулийн 45.1-т Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэсэн зохицуулалтад нийцэхгүй байна. Уг хуулийн 45.1 дэх зохицуулалт нь захиргааны актын илэрхий алдааг (үг үсэг, тоо түүний нийлбэр, нэр, хаяг гэх мэт) засварлаж болох тохиолдлыг зохицуулсан гэж ойлгож байна. Тодруулбал өмнө гаргасан хууль бус захиргааны актад холБуулан шүүхэд маргаан үүсээд ирэхээр уг хууль бус актаа хуульд нийцүүлэх байдлаар хуулиас давсан өөрчлөлтийг оруулсан гэж үзэхээр байна. Тиймээс энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан А-427 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Хариуцагч 2018.11.12-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А-427 тушаалаар А-76 дугаар тушаалийн үндэслэх хэсэгт дараах заалтуудыг нэмсэн.
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39.1.2(тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулагүй);
2. Газрын тухай хуулийн 39.1.4, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7, 40.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй;
3. Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.1, 9.3, 10.4- Байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тайлан, үнэлгээ зэргийг хийлгэсэн. Энэ нь хэрэгт авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Ү” ХХК-д “У” ХХК-аас (харилцах дансаар) төлбөр хийсэн тухай кассын орлогын ордероор нотлогдоно;
4. Захиргааны ерөнхий хуулийн 28.1.2-т сонсох ажиллагааг гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол гэсэн зохицуулалтыг үндэслэсэн хэрнээ үүнтэй холбоотой уг хуулийн 28.2-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй. Хэрэгт авагдсан баримтад гарцаагүй байдлаа нотлоогүй байна.;
5. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам 3.3, 3.4-т Байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тайлан, үнэлгээ зэргийг хийлгэсэн. Энэ нь хэрэгт авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Ү ХХК-д У ХХК-аас (харилцах дансаар) төлбөр хийсэн тухай кассын орлогын ордероор нотлогдоно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ш” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот тушаалыг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн бөгөөд “14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан.
Яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дээд шатны албан тушаалтан гэж байдаггүй. Иймд нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 04 дүгээр сард багтаан шүүхэд гаргах байсан.
Гэтэл нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8,-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг.
Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Б.Д******* шүүхэд хандаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын өөрт холБох хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийг сэргээхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А-427 дугаар тушаалын өөрт холБох хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээ хийх гэж очсон боловч биднээс үл хамаарах шалтгаанаар хойшлогдсон, газар ашиглах эрх үүссэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад дуусгавар болгосон нь хууль бус, газар дээрээ хөрөнгө оруулалт хийсэн...шүүхээр маргаан үүсээд ирэхээр уг хууль бус тушаалаа хуульд нийцүүлэх байдлаар өөрчилсөн нь үндэслэлгүй” гэж тодорхойлон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2017, 2018 оны газрын төлбөрөө төлөөгүй, газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж маргаж байна.
“Ш” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хандаж “Гэр жуулчны бааз”-ын зориулалтаар БХ-ыннутагт байрлах кадастрт заасан 2500,0 м2 газрыг зохих журмын дагуу эзэмшүүлэх зөвшөөрөл олгоно уу гэсэн хүсэлт гаргаж, уг хүсэлтдээ төсөл, тухайн газрын кадастрын зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас болон Б Х-ындархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 386 дугаар албан бичгээр “...Ч-д байрлалтай 0,25 га талбай бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй” гэж тодорхойлсныг тус тус хавсарган хүргүүлжээ.
Уг хүсэлтийг үндэслэн “Ш”ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулахаар шийдвэрлэж, 2016/229 дугаар гэрчилгээгээр БХ-ынтусгай хамгаалалттай газар нутгийн Чандманы аманд 0,25 га газрыг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгосон байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож газрыг чөлөөлөх тухай” тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, БХ-ындархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот саналыг үндэслэн усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчиж буй 28 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хавсралтын ёсоор дуусгавар болгохоор заасан, уг тушаалын хавсралтын 11-д ““Ш”ХХК тухайн газар дээрээ үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, газрын төлбөрийг 2017, 2018 онуудад төлөөгүй” гэжээ.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/427 дугаар “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож газрыг чөлөөлөх тухай” тушаалын үндэслэл хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4-40.1.7, 40.3 дахь хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 10.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3, 3.4 дэх хэсэг гэж нэмэх, тушаалын үндэслэл хэсэгт “36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг гэсний дараа 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг” гэсэн өөрчлөлт оруулжээ.
Эдгээр захиргааны актууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзвэл хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийг “...2017, 2018 оны газрын төлбөрөө төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/427 дугаар “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалаар нэхэмжлэгч компанийг өмнө дурдсан үндэслэл дээр “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлийг нэмж оруулсан байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль...болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 2-т “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүрэг хүлээнэ “гэж, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “газар ашиглагч нь энэ хуулийн...35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 35 дугаар зүйлийн 35.3-д “газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” гэж тус тус заажээ.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1-д Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр болон мөн зүйлийн 1.2-т тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болон 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь газар ашиглах эрх олгогдсон 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс хойшхи хугацаанд тухайн газрын байгаль орчны төлөв байдлын тайлан гаргуулсан, газар дээр шороо буулгаж газрыг тэгшлэх, хашаа татах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь 2017 оны 10 дугаар сарын 15 болон 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Ү*******” ХХК-д байгаль орчны төлөв байдлын тайлангийн үнэд тус бүр 1,0 сая төгрөг тушаасан кассын орлогын ордерууд болон бусад санхүүгийн баримтууд, шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч компанид 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсоноор тухайн газрыг ашиглаж эхэлсэн байх тул тус компанийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхгүй, харин газраа ашиглаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд газар ашигласны төлбөр төлөөгүй нь тогтоогдож байх тул энэ үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн болон Газрын тухай хуулийн холБох заалтуудтай нийцсэн, нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Тухайлбал, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын “Гурав”-ын 4-т “...Байгаль орчны сайдын газар ашиглуулах шийдвэрийг үндэслэн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга...газар ашиглах гэрчилгээ олгоно, гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна...” гэж зохицуулжээ.
Дээрхи хууль болон журмын заалтаас үзвэл нэхэмжлэгч нь гэрчилгээ олгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй, “БХ-ындархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хэд хэдэн удаа гэрээ байгуулахаар очсон боловч мэргэжилтэн солигдсон, дарга байхгүй гээд гэрээ байгуулаагүй” гэх шалтгаан дурдаж байгаа атлаа ийнхүү гэрээ байгуулахад саад болж буй захиргааны үйлдэл, эс үйлдэхүйн талаар хуульд заасан хугацаанд эрх бүхий этгээдэд хандаж гомдол, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй байна.
Түүнчлэн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” 22.3-д “усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс... тогтооно”, мөн хуулийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно”, мөн хуулийн 22.5-д “нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагийг...тогтооно”, 22.6-д “иргэн, аж ахуйн нэгж байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн ашиглах эрх бүхий газар нь БХ-ындархан цаазат газрын хилийн бүсэд бүхлээрээ багтсан, Туул голын усны тэжээгдлийн мужид байрлаж байгаа нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2/2031 тоот албан бичиг, түүний хавсралт зургаар болон БОАЖЯ наас ирүүлсэн кадастрын зураглалаар тогтоогдсон, энэ тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг, тухайлбал 1 дэх хэсэгт “...байгалийн төлөв байдлыг өөрчлөх” болон мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг тус тус хориглосон тул газар ашиглах эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар “газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаалын болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А-427 дугаар тушаалын холБох хэсэг нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-иас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын болон Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А-427 дугаар тушаалын өөрт холБох хэсгийг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийг сэргээхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН