Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 63

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ж.Оюунхүү,    

Улсын яллагч: Н.Булганчимэг,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Я.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Энх-амьдрал овогт Дэлгэрийн Октябрьт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201624000443 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар  сарын 18-нд хүлээн авч хянан хэлэлцэв.           

 Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, тусгай дунд боловсролтой, компьютерийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй /хувиараа ачааны автомашин жолооддог/, ам бүл 8, эцэг, эх дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын хэсэг 5 дугаар гудамж, 9 тоотод оршин суух хаягтай, 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шйитгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Энх-амьдрал овогт Дэлгэрийн Октябрь. регистрийн дугаар:УА-87110711/

Шүүгдэгч: Д.Октябрь нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Засагт хан ХХК-ний урд талын замд Тоуоta sprinter маркийн 96-58 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоуоta harrier маркийн 80-98 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж иргэний нэхэмжлэгч Б.Хонгорзулын биед хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгсэлд 5.869.850 төгрөгийн шууд, 6.764.350 төгрөгийн нийт хохирол, Квон Ки Сү /Кwon Кisoo/-гийн биед хөнгөн гэмтэл тус тус учруулан мөн дүрмийн 2.5 а/, б/, в/д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах..., зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах…, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/ -д мэдэгдэж ,... цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ :

Шүүхийн хэлэлцүүлэгт дор дурьдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Октябрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …2016 оны 5 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө би Төв аймгийн Заамар сумаас том тэрэгтэй тээвэр хийж ирэхдээ машин эвдэрсэн. Тэгээд машинаа засварлахаар найз Баттөгсийн жижиг машиныг гуйж сэлбэг авч ирээд машиндаа засвар хийсэн юм. Надтай урд нь хөдөө танилцсан нэг залуу, хоёр найзтайгаа хамт тааралдсан. Тэд нар архи уусан, надад өгөхөөр нь би сэржим өргөөд буцаагаад өгсөн. Бид хамтдаа ууж суугаад нилээд орой болсон. Удалгүй 20.00 цагийн орчим тэр гурав хүргээд өг гэхээр нь би Баттөгсийн жижиг машинтай гурвалжингийн гүүр даваад буцаад явж байгаад Өсөх трейд ХХК-ийн уулзвар дээр би үүрэглэж, иргэн Хонгорзулын машиныг мөргөж хохирол учруулсан. Тэр үедээ би мөргөсөн, мөргүүлсэн гэдгээ өөрөө ч ойлгоогүй, миний тархинаас цус гарсан байхаар нь айж сандарсандаа машинаасаа буугаад такси барьсан. Гэтэл хажуу талд үл таних нэг залуу орж ирсэн бөгөөд тэр хүн таксины жолоочийг утсаар яриулж байсан, би юу гэж ярьж байгааг нь ойлгоогүй. Гэтэл тэр хоёр хэргийн газар луу дөхөж байсан. Тухайн үед би буугаад өөр машинд суугаад шууд явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд айж сандарсандаа зугтаасан гэв.

Хэргийн газрын үзлэгээр  ... Засагт хан ХХК-ниц урд замд үйлдэгдсэн байх ба уг зорчих хэсгийн өргөн 9.0 м, үзэгдэх орчин чөлөөтэй, суурингийн доторх, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, тэгш, хатуу хучилттай, асфальтан, хашлагатай зорчих хэсэгтэй байна... гэсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, схем зураг, гэрэл зураг / хх-3-8-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Хонгорзулийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би гомдолтой байна, машины хохирол болон ажил алдуулсан бүхий л зардлыг баримтаар гаргаж өгнө... гэсэн мэдүүлэг /хх-17-р хуудас/,

Шинжээчийн 6624 дугаартай дүгнэлтэд: ...Б.Хонгорзулын биед шилбэ, өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-77/,

Мастер үнэлгээ ХХК-ний автомашины эвдрэл хохиролын үнэлгээ ...Тоёота харрьер маркийн 80-98 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.869.850 төгрөгний шууд, 6.764.350 төгрөгийн нийт хохирол учирсан байна гэжээ. /хх-59-64/,

Иргэний нэхэмжлэгч Квон Ки Сүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 11-ний орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад хамт ажилдаг Хонгорзулын автомашинаар гэр рүүгээ явж байхад өөдөөс хурдтай цайвар өнгийн суудлын автомашин орж ирээд урдаас мөргөсөн. Машинаасаа буугаад ирэхэд миний сууж явсан автомашины урд хэсэг их хэмжээний эвдрэлтэй байсан, мөргөлдсөн автомашины жолооч машиндаа байхгүй байсан. Тэгтэл жолооч эрэгтэй явган зугтаж байхаар нь араас гүйж очтол замаар явж байсан суудлын жижиг автомашинд тэр залуу суухаар нь дагаад суугаад өөрийн утсаар хамт явсан Хонгорзултай жолооч ярьчихаад хэргийн газартай ойрхон ирээд зогссон. Тэгтэл тэр залуу машинаас буугаад зугтаасан. Тэгэхээр нь араас нь буугаад хөөтөл тэр машинд дахиж суугаад зугтаад явсан... гэсэн мэдүүлэг / хх-33-34-р хуудас/,

Шинжээчийн 6625 дугаартай дүгнэлтэд: ...Квон Ки Сүгийн биед шууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-82/,

Гэрч Б.Хонгорзулийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 5 дугаар сарын 11-ний орой 20 цаг 45 минутын орчим Хөсөг трейдийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ өөрийн Харрьер маркийн 80-98 УБҮ улсын дугаартай автомашинаар 20-25 км/цагийн хурдтай явж байтал өөдөөс эсрэг урсгалаас ирж байсан 96-58 УБЗ дугаартай, саарал өнгийн автомашин урсгал сөрж ирээд миний автомашины урд хэсгээс мөргөсөн. Мөргөснөөс болоод машин зогссон би явж чадахгүй байсан хажуу талд явж байсан Солонгос улсын иргэн Квон Ки Сү нь хаалгаа онгойлгоод урагшаа гүйгээд осол гаргасан жолоочийн араас гүйсэн. Хэсэг хугацааны дараа Квон Ки Сү нь над уруу гар утсаар залгаад осол гарсан жолоочтой хамт таксинд суугаад явж байна, энэ хүн зугтаад байна, таксины жолоочтой яриад өгөөч гэсэн тэгээд би такси жолоочид болсон үйл явдалыг хэлээд буцаад хүрээд ирээч цагдаа, эмнэлэг ирж байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх- 47-48-р хуудас/,

Гэрч Б.Баттөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Октябрь ганцаараа гэрт ирсэн. Архи дарсны зүйл хэрэглээгүй байсан Октябрь хөдөө хүний машинаар тээвэрт явдаг юм. Би бас түүнд туслаад хамт тээвэрт явдаг юм. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-58/,

Техникийн шинжээчийн 310 дугаартай дүгнэлтэд ...жолооч Д.Октябрь нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно., 2.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Жолооч Б.Хонгорзул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. /хх- 92/,

Шүүгдэгч: Д.Октябрь нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 20 цаг 50 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Засагт хан ХХК-ний урд талын замд Тоуоta spinter маркийн 96-58 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоуоta harrier маркийн 80-98 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж иргэний нэхэмжлэгч Б.Хонгорзулын биед хөнгөн гэмтэл, тээврийн хэрэгсэлд 5.869.850 төгрөгийн шууд, 6.764.350 төгрөгийн нийт хохирол, Квон Ки Сү /Кwon Кisoo/-гийн биед хөнгөн гэмтэл тус тус учруулан мөн дүрмийн 2.5 а/, б/, в/-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах..., зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах…, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/ -д мэдэгдэж ,...цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүүлэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

                                      Шүүгдэгч Д.Октябрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

                                      Зам тээврийн осолд холбогдсон жолооч замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан заалтыг зөрчихдөө ослын газраас тээврийн хэрэгсэлээр болон явганаар зугтаасан үйлдлийн аль аль нь зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болно.

                                      Иймд шүүгдэгч Д.Октябрийг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний нэхэмжлэгч нар нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шйитгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.   

Шүүгдэгч  Д.Октябрь нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Д.Октябрьт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.