Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 28

 

Б.Бод холбогдох

хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалагдаргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Цолмон нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Бод холбогдох эрүүгийн 1830000840045 дугаартай хэргийг 2018 оны 7дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1972 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт,  Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг Чулуутын ... тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, Б.Б 

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг, Чулуутын ... тоотод буюу гэртээ Н.Птой маргалдаж,   гэрээсээ авч гаран түүнийг  дээш өргөн, хүзүүгээр нь газар унаган зодож эрүүл мэндэд нь “хүзүүний 6.7 дугаар нугалмын бүрэн хугарал, мултрал, нугасны эдийн бүрэн дарагдал, 4 мөчдийн саажилт, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал бүхий хүнд хохирол учруулсны улмаас  2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дээрх гэмтлийн хүндрэл болох 2 талын уушигны хатгалгааны улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос Б.Бынүйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 07  дугаартогтоолоор: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Бод холбогдох 1830000840045 дугаартай эрүүгийн  хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр  Прокурорын газарт буцааж,хэргийг прокурорт очтол  шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.  

 

Прокурор эсэргүүцэлдээ: Хүнийг алах гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан хэргээс ялгах ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэргээр ялгагдахаар ойлгож хэрэгжүүлсээр ирсэн тул шинжээчийн дүгнэлтийн дагуу хүнд гэмтлийн хүндрэл болох 2 талын уушигны хатгалгаар нас барсан нь зүйлчилсэн зүйл хэсэг үндэслэлтэй болохыг харуулж байна.Н.Пын аймгийн эмнэлэгт нас барсан 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.Быг шууд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан тухайн өдөрт нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн задлан шинжилгээ хийлгэхээр мөрдөгчийн тогтоол үйлдсэн бөгөөд энэ тогтоолыг хохирогч, яллагдагч нарт танилцуулсан боловч, гарын үсэг зуруулаагүйг оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх тогтоолыг танилцуулаагүй талаар хэн ч гомдол, хүсэлт гаргаагүй болно.Яллагдагч Б.Быг өмгөөлөгчөөр ханган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж ирсэн нь түүний эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.Талийгаачийн эхнэр Г.А нь өөрийн төрсөн дүүгийн нөхөр Б.Бын эсрэг хохирогчийн мэдүүлэг өгөх нь ёс зүйн хувьд болоод хүн чанарын хувьд хэр зохимжтойг бидний хувьд тунгаан үзэж, талийгаачийн төрсөн дүүг хохирогчоор оролцуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хүчингүй болгож, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Бод холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх нь Б.Бод холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гарган 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаан хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,1.3-т зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргахаас өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хийгдэж, хэргийг прокурорт буцааж болно.Үүнээс гадна хэргийг буцаах нэг үндэслэл нь тухайн хэрэг дээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн боловч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13,6.14,6.15,6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзээд хэлэлцэхгүй орхиж, түүнийгээ анхан шатны шүүх хуралдаан дээр шийдвэрлэсэн бол энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжтой юм.

 

Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн  гэм буруугийн талаар хэлэлцэх ёстой байтал хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд олгогдоогүй эрх хэмжээг эдэлжээ.

 

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх нь хууль бус шүүхийн тогтоол гаргасан учраас түүнд дурдсан үндэслэлийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг.  Сүхбаатар  аймаг  дахь  сум  дундын  эрүүгийн  хэргийн  анхан шатны шүүхийн 2018 оны 06  дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар шүүхийн тогтоолыг  хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бод холбогдох эрүүгийн 1830000840045 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

Хоёр. Тус шүүхэд хураагдсан эд мөрийн баримт, хувийн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд зүйлс ирээгүй болохыг дурдсугай.

Гурав. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Дөрөв. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тус шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ 

         ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

                                                                 О.БААТАРСҮХ