Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/127

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: А.И,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: О.Ч,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Аы Ид холбогдох 19280011001 дугаартай нэг хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч А.И нь 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар баг, Шүүхийн байрны баруун талын засмал зам дээр Тоёота рактис маркийн 0000 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн М.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учруулсан, мөн зам тээврийн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Иыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.И шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 сарын 04-05-нд шилжих шөнө өөрийн машинаар таксинд явж байсан. Нэг дуудлага ирэхээр нь явчихаад буцаад өөрийнхөө гэр рүү явж байсан юм. Өөдөөс маш хурц гэрэлтэй хурдтай машин гарч ирсэн. Гэнэт л машины хажуунаас нэг зүйл ороод ирсэн. Хайсан хаалганы эндээс хурц гэрэлтэй машин гарч ирсэн. Тормоз гишгэх шиг л болсон. Тэр үедээ маш их айсан. Сандарсан. Хүүхдүүд рүүгээ залгаад хэлсэн. Хүүхдүүд ийм зүйл болсон юм бол тэр хүнээ олж хэлэхгүй бол хэлэхгүй гэсэн. Манай ах эгчийн хүүхдүүд над дээр очсон. Зарим нь эмнэлэг явсан. Зарим нь цагдаа дээр очсон. Эмнэлгээс асуугаад, эргүүлийнхээ хүнээс асуусан. Нөгөө цагдаа нь гарч ирээд маргааш учраа олъё та харьж амарч бай гэсэн. Хүнээ хайгаад байсан. Өдөр үүгээр явж байгаад хайсан хаалганы тэндээс гар утсыг нь олсон юм. Тэгээд Дыг олсон. Очиж уулзахад архиныхаа халуунд ирээд унтчихаж гэж байсан. Тэгээд эмнэлэг авч явж үзүүлэхгүй бол болохгүй гээд авч явсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Цаашид эмчилгээтэй холбоотой шүүхээс тогтоосон төлбөрийг төлнө.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч О.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 онд осол гарсан гээд мэдүүлэг авсан. 2020 оны 04 сарын 06-ны өдөр зээлээ хаачихсан. Унаж явах зээл манайхаас авсан байсан. Зээлээ хаачихсан учраас нэхэмжлэх зүйлгүй гэдэг мэдүүлэг өгсөн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д мөрдөн шагах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө байх. 16-р байрны 4 давхарт 22 тоот буюу хуучнаар 48 айлын орон сууц дахь гэртээ 23 цагийн үед ганцаараа телевизороор Юнивишний спортын сувгуудыг нөхөж үзэж байхдаа лаазтай 3 пиво уучихаад байж байтал манай найз С 00 цаг өнгөрч байхад над руу нэг танихгүй дугаараас залгаад Самсунг маркийн гар утасны цэнэглэгч аваад Даланзадгад зочид буудалд аваад ирээч гэхээр нь би цэнэглэгч аваад гэрээс гараад Хот айл зоогийн газрын баруун талаар хойшоогоо яваад засмал замын голд байх саадаар гараад удирдлагын ордны урдуур Борын талбайн хажуугаар чигээрээ явж шүүх болон Голомт банкыг өнгөрөөд Даланзадгад зочид буудлын хоёр давхарт коридорт нь Стай уулзаад цэнэглэгч өгөөд 5 юм уу 10 минут юм ярьж байгаад би гэр рүүгээ харихаар Даланзадгад зочид буудлаас гарсан. Уг зочид буудлаас гараад Голомт банкны явган хүний гарцаар Голомт банкны урд талаас хуучин Монгол банк, Цогжавхлан дэлгүүрийн зүг рүү зам хөндлөн гарч байхад намайг нэг машин мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь би гэртээ толгойн ар дагз болон хоёр өвдөг, зүүн гарын тохой, нуруунаас цус гарсан байдалтай орондоо хэвтэж байсан. Тэгээд би босох гэсэн чинь босож чадахгүй утсаараа хүн рүү залгах гэсэн чинь миний утас байхгүй байж байтал хаалга тогших чимээ гараад би арай гэж босоод хаалга тайлтал хоёр эмэгтэй, Д мөн үү гэсэн. Тэгэхээр нь би мөн байна гэсэн чинь бие чинь зүгээр үү яаж байна гэхээр нь чи намайг мөргөсөн юм уу гэтэл үгүй манай ээж мөргөсөн гэж хэлсэн байх. Би сайн санахгүй байна. Тэгээд би өвчин намдаах эм байна уу гэж асуусан чинь шууд эмнэлэг явцгаая гэсэн. Би тэд нартай хамт явахаар гарсан. Тэр хоорондоо би яаж намайг олсон юм бэ гэтэл чиний утас шүүхийн зам дээр болон хогийн савны тэр хавьд бутраад уначихсан байсныг нь эвлүүлээд үзтэл чиний зураг байсан тэгээд Fасеbоок-ээр хайгаад олсон гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг ороод хүлээн авах дээр очоод шархаа цэвэрлүүлээд боолт хийлгээд гэмтлийн эмчид үзүүлээд гэмтлийн тасагт 4 хоног хэвтэн эмчлүүлээд Иын охинтой хамт машинаар нь Улаанбаатар хот ороод хөл, толгойны имра, цээжний рентген зураг авахуулаад гэмтлийн эмчээс зөвлөгөө аваад “Манал оточ” гэдэг хувийн эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гараад Сансарт байдаг дотрын эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гараад хоёр өвдгөндөө хувийн эмнэлэгт физик эмчилгээ шарлага хийлгэж байгаад Даланзадгад суманд ирээд замын цагдаагийн байцаагч Бэд мэдүүлэг өгөөд Улаанбаатар хот руу буцаад нурууны зураг, бөөр хэвлийн зураг авхуулсан. Мэдрэлийн эмч нарт үзүүлэхэд хагалгаанд орох өдрөө сонгоод хүрч ирээд нуруу, хамар, өвдгөндөө хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Даланзадгад суманд ирсэн. /хх-26-28-р хуудас/

Гэрч Э.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 04- нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед байхаа ерөнхий газар луу 02 цагт мэдээгээ өгчихөөд байж байтал И гэдэг хөгшин эгч хоёр залуухан эмэгтэй хүнтэй хамт ирээд И гэдэг эмэгтэй уйлаад байсан. Харин хамт явж байсан хоёр охин нь манай ээж машинтайгаа явж байгаад хүн дайрчих шиг боллоо гээд гэртээ ирлээ гэж хэлхээр нь хаана хүн мөргөсөн бэ? Гэж асуухад Шүүхийн хажуу талын засмал зам дээр гэж хэлсэн. …Тэгээд би тэр И гэдэг эмэгтэйгийн мэдээллийг нь тэмдэглэж аваад жижүүрийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Ч.Эт танилцуулаад Э шүүхийн урд талын засмал болон аймгаар нэлээн явж үзэхэд ямар нэгэн машинд мөргүүлсэн дайруулсан хүн байхгүй байсан.” /хх-32-33-р хуудас/,

Гэрч Н.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ч гэдэг эрэгтэй найзтайгаа хамт 22 цаг өнгөрч байхад уулзаад Даланзадгад зочид буудал ороод Ч бид хоёр 2 ортой өрөө аваад уг буудлаасаа алхаад хуучнаар Титэм гэдэг Гандирс худалдааны төвийн доор байдаг бааранд орж Ч бид хоёр хоёр хоёр пиво уугаад баар хаах дөхүүлээд гурван охинтой танилцаад хамт Даланзадгад буудал руу явсан. Тэгээд Ч бид хоёр буудал руу орохдоо Чгийн машинд байсан нэг шил 0.5 литрийн архи авч орсон. Тэгээд нөгөө хамт буудал руу орсон 3 охин дээд давхарт нэг өрөө авсан. Тэгээд Ч бид хоёр авч орсон архиа дуусгасан. Би нэлээн согтсон байсан Ч унтаад өгсөн. Миний утасны цэнэг дуусах гээд байсан учраас би Чгийн утсыг ухаж байгаад Дын дугаарыг олсон байх. Тухайн үед би их согтуу байсан. Би Д руу залгаад найздаа I phone цэнэглэгчээ аваад ирээч гэсэн чинь аваад ирсэн байх. Би тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан нөгөө дээд давхарт байсан 3 охинтой муудалцаад эрүүлжүүлэхэд хоносон.” /хх-35-р хуудас/,

Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 05 өдөр ажил дээрээ байж байхад А.И гэх эмэгтэй орж ирээд урьд шөнө би хүн мөргөсөн тэгээд сандраад тухай үед яваад өгсөн. Буцаад шөнө нь хүүхдүүдийн хамт очиж мөргөсөн газартаа мөргүүлсэн хүнээ очиж хайгаад олсонгүй гэх талаар ярьсан. Тэгээд гомдол мэдээллийг хүлээн авсан.” Гэжээ. /хх-37-38-р хуудас/,

Гэрч Ө.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө 01 цаг 57 минутанд манай дүү Ш өөрийн 89980443 дугаарын утсаар над руу хоёр удаа залгасан. Манай нөхрийн гар утас руу дөрвөн удаа залгасан байсан. Тэгээд манай хажуу айлын хүн рүү залгаад намайг сэрээгээтэх гэж хэлсэн байсан. Тэгсэн манай хажуу айлын хүн намайг дуудаж сэрээсэн. Би хаалганы цаанаас яасан юу болсон гэж асуухад Шогоо залгаатах гээд байна гэсэн. Би Шогоо руу залгасан чинь ээж яасан нь мэдэгдэхгүй орилж хашхираад байна. Та гараад ирээч цуг хайя эмнэлэг оръё гэж хэлсэн. Би нөхрийн хамт өөрийнхөө машиныг жолоодоод Нисэх 9-03 тоот хашаанд очсон. Тэгсэн Шогоо гүйгээд гараад ирсэн. Бид хэд голомтын тэнд байгаа юм шиг байна гээд голомтын хажууд очиход ямар ч хүн харагдаагүй. Тэгээд шууд эмнэлэг ороод сувилагчаас 50 орчим насны эмэгтэй хүн ирсэн үү гэж асуухад хүн ирээгүй гэж хэлсэн. Бид хэд буцаад Шогоо дүүгийндээ очсон. Шогоог гэрт үлдээгээд ах Хатан зориг руу залгаад та Нисэх 9-3 тоотод яаралтай хүрээд ирээч гээд гуйсан. Тэгсэн манай ах удалгүй хүрээд ирсэн. Бид Нисэх 18-20 тоот хашаанд очиход хүн байхгүй байсан. Тэр хавиар хайж байхад Шогоо залгаад ээж нээх сонин юм яриад байна машиных нь урд шил хагарсан байна. Ямар нэг осол гарсан бололтой хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очсон чинь эгч ирчихсэн орилж хашхираад уйлаад хүн дайрчихсан гээд байсан. Бид нэлээн тайвшруулж ярилцаад цагдаа руу ирж мэдэгдсэн. …Голомт банк руу орж камерын талаар асууж тодруулчихаад буцаад шүүхийн хажуугаар урагшаа алхаж байгаад гурван хэсэг салсан байсан гар утас олоод нөгөө мөргүүлсэн хүний утас мөн байж магадгүй гэж бодоод асаах гэж үзээд гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ ирээд тэр утсыг нь асаагаад гэр интернэтийнхээ кодыг хийгээд асаасан чинь чат мессэжүүд ирээд байсан тэгээд шууд нүүр хуудас руу нь орж ямар хүн байгаа талаар мэдэх гээд ороход манай дүү царайг нь хараад өө энэ хүнийг манай найз таньдаг би хальт хар харж байсан юм байна гээд шууд залгасан. Тэгээд гэрийн хаяг хуучин 48 байрны урдаас хоёр дахь орц дөрвөн давхарт хойшоо харсан хаалга гэж хэлсэн. Тэгээд шууд очоод хайж байгаад гэрийг нь олсон чинь нэг хазгар залуу гарч ирээд хувцсаа өмсөөтөхье гээд хувцсаа өмсөхөөр нь шууд аваад гарсан. Тэгсэн тэр залуугаас нэлээн архи үнэртэж байсан. /хх-39-р хуудас/,

Гэрч Г.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 05 шөнө гэртээ унтаж байхад миний гар утас руу дуудлага ирээд байх шиг байсан. Тэгээд дахиад залгахаар нь утсаа авсан чинь манай ээж орилж хашхираад элээ минь ээ гээд л уйлаад чарлаад байхаар нь та яасан юу болсон бэ хаана байна гэсэн мэдэхгүй ээ Голомт банкны энд юм шиг байна гээд утас тасарсан. Би эргүүлээд залгасан чинь гар утсаа авахгүй байсан. …Тэгээд би ах эгч рүүгээ утсаар залгаад ээж хүрээд ирлээ машин тэрэгний шил нь хагарсан ирсэн гал хөл нь салганаад нэлээн шоктой байх шиг байсан. Ах эгч бид ярилцаад цагдаад мэдэгдье гээд явсан. …Тэгээд шүүхийн жижүүр дээр очоод камер шүүх боломж байна уу гэхэд яасан юу болсон талаар асуусан. Тэгэхээр нь баруун замд хүн мөргөсөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгсэн шүүдэг хүн байхгүй гэж хэлсэн. Голомт банк руу орж камерын талаар асууж тодруулахад манайх ойр орчмоо хянадаг гэхээр нь буцаад шүүхийн хажуугаар урагшаа алхаж байгаад гурван хэсэг салсан байсан гар утас олсон. …Тэгээд гэрийн хаягийг нь хуучин 48 байрны урдаас хоёр дахь орц хамгийн дээд давхарт хойшоо харсан хаалга гэж хэлэхээр нь шууд заалгаад очсон. Тэгсэн манай дүү түрүүлж гүйгээд орсон. Бид хоёр араас нь яваад ортол нэг хүн хаалга онгойлгож өгөөд хувцсаа өмсөж байсан. Чамайг манай ээж машинаараа мөргөсөн байна. Шөнөөс хойш хайлаа чиний бие зүгээрүү гэсэн чинь миний бие гайгүй байна гээд хазганаад байна. Нүүр хэсэгт шалбарсан байсан. Толгойны ар хэсэг хөндүүртэй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь шууд авч гараад эмнэлэг дээр очоод үзүүлж харуулаад хэвтүүлсэн.”  /хх-40-р хуудас/,

Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...215 тоот дүгнэлтийг үгүйсгээгүй, тус дүгнэлтэнд тогтоогдсон гэмтэл, гэмтлийн зэрэг хэвээр гэсэн үг. Нэмэлт шинжилгээг зөвхөн нэмэлт шинжилгээ явуулахад ирүүлсэн тогтоолын хамт ирсэн материал дээр үндэслэн гаргасан учраас гэмтэл тогтоогдоогүй. /хх-ийн 50-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч О.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Зээлтэй тохиолдолд уг автомашин нь манай байгууллагын барьцаа хөрөнгө болоод явчихна. Харин зээлээ төлсөн тохиолдолд манай байгууллагаас уг автомашины нэрийг зээлдэгчид шилжүүлж өгнө үү гэсэн бичиг хийж өгдөг учраас зээлээ төлчихвөл манай байгууллагын барьцаа хөрөнгө биш болно. Манай байгууллагын зүгээс А.Иоос ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. /2хх-ийн 39-р хуудас/

Иргэний хариуцагч О.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 дугаар сард А.И нь манайхаас авсан зээлээ буцааж төлөөд манай байгууллагаас 0000 ӨМӨ улсын дугаартай автомашины нэрийг шилжүүлж өгнө үү гэсэн албан тоотыг А.Ид өөрт нь өгч явуулсан. Харин ямар учраас нэрээ шилжүүлээгүйг нь мэдэхгүй байна. Автомашин нь манай байгууллагын нэр дээр байсан боловч зээлээ төлөөд дуусчихсан уг автомашины нэрийг А.И нь өөрөө шилжүүлээгүй байсан. /2хх-ийн 49-р хуудас/

Шинжээч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би зам тээврийн ослын дүгнэлтийг гаргахдаа мөрдөгчийн тогтоол, хавтаст хэргийн материалтай танилцаж гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Даланзадгад сумын 3 дугаар баг Шүүхийн баруун талийн зам дээр явган зорчигч авто машинд мөргүүлсэн нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байсан. Харин уг зам тээврийн осол авто замын яг аль хэсэгт явган хүний гарцтай эсвэл гарцгүй газрын хаана нь болсон гэдэг нь тодорхойгүй байсан. Жолооч А.Иоор заалгаж зам тээврийн ослын газарт хийсэн нөхөн үзлэгийн тэмдэглэл, фото зурагт авто машины тормозны мөр байхгүй байсан тул жолооч А.И нь уг зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслээ зогсоох ямар нэгэн оролдлого хийгээгүй гэж үзэж замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж 31 дугаартай дүгнэлтийг гаргасан. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэгт заасан зам тээврийн осолд холбогдсон жолооч зайлшгүй биелүүлэх үүргийн заалтуудаас биелүүлээгүй байсан тул дүгнэлтэд тусгасан... Явган зорчигч М.Д нь хэрэв тухайн замын гарцгүй газар мөргүүлсэн бол Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12а-д заасан явган зорчигч нь үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсвэл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно гэсэн заалтыг зөрчинө. Энэ зам тээврийн осол гарах шалтгаан болж болно... А.И нь өөрийн өгсөн мэдүүлэгтээ осол гарах үед огт тормоз гишгээгүй гэж мэдүүлсэн, хэдийгээр цагдаагийн байгууллагад тодорхой цаг хугацааны дараа ирж ослын талаар мэдээлсэн ч ослын газрыг орхин явсан, явган зорчигчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй зэрэг осолд холбогдсон жолоочийн үүргээ биелүүлээгүй заалтууд нь өөрчлөгдөхгүй.” /хх-57-59-р хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...М.Дын биед тархины доргилт, хуйхан доорх цус хуралт, 21-р шүдний доргилт, баруун өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, дотор хажуу холбоосын шаантан бэхлэгдэх дисталь хэсгийн бүрэн урагдал, өвдөгний зөөлөн эдийн няцрал, дух, баруун чихний дэлбээ, дагз, ууц, баруун тохой, зүүн бугалга, зүүн өвдөг дэх зулгаралт, зүүн бугалганы цус хуралттай гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Баруун өвдөгний холбоосын урагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2 4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хх-46-47-р хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд: “...Тоёота рактис 0000 өмө улсын дугаартай автомашины жолооч А овогтой И нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 б/ дэх хэсэгт заасан “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэсэн заалтыг мөн 3.5. г/ дэх хэсэгт заасан “Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн жолооч А.Иыг байлцуулан хийж анх зам тээврийн осол болсон газрыг заалгасан байна. Уг газарт тээврийн хэрэгслийн тормозны мөр байхгүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тормозны мөр илрээгүй нь харагдаж байх тул А.И нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.” /хх-53-р хуудас/,

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх сэтгэцийн дүгнэлтэд: “...Шинжлүүлэгч А.И нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч А.И нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” /хх-62-64/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...2, 3, 4, 5 ирүүлсэн эмнэлгийн бичиг баримттай танилцахад М.Дын биед гэмтэл тогтоогдсонгүй /хх-173-р хуудас/

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд: “...Явган зорчигч М.Д нь автозамын явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн гэх мэдүүлэг, 0000 өмө улсын дугаартай автомашины жолооч А.И нь шүүхийн баруун талын автозамын явган хүний гарцгүй хэсэгт зам тээврийн осол болсон тухай мэдүүлэг өгсөн зэргээс харахад зам тээврийн осол анх автозамын яг хаана болсон, явган хүний гарцгүй хэсгийн алинд нь болсон нь тодорхойгүй байх тул М.Д замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэхэд хариулах боломжгүй байна.” /хх-ийн 180-р хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 616 дугаартай автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ 180.000 төгрөг /хх-ийн 43-р хуудас/

Шүүгдэгч А.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Уг хэрэг болохоос өмнө 2019 оны 03 дугаар сард зээлээ төлөөд дуусгачихсан. Автомашиныхаа нэрийг шилжүүлээгүй байсан. Ер нь би “Их мөнх наран” ХХК-аас мөнгөний хэрэг болохоороо автомашинаа барьцаалаад мөнгө зээлдэг юм. 2019 оны 03 дугаар сард зээлээ төлж дуусгаад нэрээ шилжүүлэх гэснээ за дахиад зээл авах болвол хэрэгтэй. Тэгэхгүй бол байнга нэрээ шилжүүлээд байхаар мөнгө ороод байдаг учраас нэрээ шилжүүлээгүй байсан юм. /хх-ийн 52-р хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/

Зам тээврийн ослын газарт 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-21/,

Жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-54/,

Жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-55/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77/,

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-79/, Хохирогчийн өвчний түүх, түргэн тусламжийн хуудас /хх-90-102/,

Хохирогчийн эмчилгээний баримт /хх-106-126/,

Шүүгдэгчийн төлбөр төлсөн баримт /хх-130-138/,

Шүүгдэгчийн Хүрмэн сумын Хүрмэн багийн засаг даргын тодорхойлолт /хх-139-140/,

Шүүгдэгчийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-141/,

Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-142/,

Дээд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-143/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-144/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж шүүгдэгч А.Иын үйлдэл нь автотээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн, тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч осол гаргасны дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай болсон бөгөөд туслах бололцоо байсан атлаа хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.

Шүүгдэгч А.И нь 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, шүүхийн байрны баруун талын засмал зам дээр Тоёота рактси маркийн 0000 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн М.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учруулсан, мөн зам тээврийн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 04- нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед байхаа ерөнхий газар руу 02 цагт мэдээгээ өгчихөөд байж байтал И гэдэг хөгшин эгч хоёр залуухан эмэгтэй хүнтэй хамт ирээд И гэдэг эмэгтэй уйлаад байсан. Харин хамт явж байсан хоёр охин нь манай ээж машинтайгаа явж байгаад хүн дайрчихшиг боллоо гээд гэртээ ирлээ гэж хэлэхээр нь хаана хүн мөргөсөн бэ? гэж асуухад Шүүхийн хажуу талын засмал зам дээр гэж хэлсэн /хх-32-33-р хуудас/,

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 05 өдөр ажил дээрээ байж байхад А.И гэх эмэгтэй орж ирээд урьд шөнө би хүн мөргөсөн. Тэгээд сандраад тухай үед яваад өгсөн. Буцаад шөнө нь хүүхдүүдийн хамт очиж мөргөсөн газартаа мөргүүлсэн хүнээ очиж хайгаад олсонгүй гэх талаар ярьсан. Тэгээд гомдол мэдээллийг хүлээн авсан.” /хх-37-38-р хуудас/,

Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шогоо залгаад ээж нээх сонин юм яриад байна машиных нь урд шил хагарсан байна. Ямар нэг осол гарсан бололтой хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очсон чинь эгч ирчихсэн орилж хашхираад уйлаад хүн дайрчихсан гээд байсан /хх-39-р хуудас/,

Гэрч Г.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эгч залгаад яасан юу болсон бэ гэсэн. Тэгэхэд ээж уйлаад хашхирч байгаад утсаа авахгүй байна. Та хүрээд ирээч гээд хэлсэн. Тэгээд байж байтал эгч нөхөртэйгөө ирсэн. Бид хэд голомтын тэнд байгаа юм шиг байна гээд голомтын хажууд очиход ямар ч хүн харагдаагүй нам гүм байсан. Тэгээд эмнэлэг, түргэн ороод сувилагчаас 50 орчим насны яарч сандарсан эмэгтэй хүн ирсэн үү гэж асуухад хүн ирээгүй гэж хэлсэн. Тэгээд бид хэд буцаад манай гэрт ирээд би гэртээ үлдээд манай ах эгч нар хайхаар гарсан тэгээд байж байтал манай ээж хүрээд ирсэн тэгээд би ах эгч рүүгээ утсаар залгаад ээж хүрээд ирлээ машин тэрэгний шил нь хагарсан ирсэн гал хөл нь салганаад нэлээн шоктой байх шиг байсан тэгээд ах эгч бид ярилцаад цагдаад мэдэгдье гээд явсан. /хх-40-р хуудас/,

Шинжээч Т.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би зам тээврийн ослын дүгнэлтийг гаргахдаа мөрдөгчийн тогтоол, хавтаст хэргийн материалтай танилцаж гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Даланзадгад сумын 3 дугаар баг Шүүхийн баруун талын зам дээр явган зорчигч автомашинд мөргүүлсэн нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байсан. Харин уг зам тээврийн осол авто замын яг аль хэсэгт явган хүний гарцтай эсвэл гарцгүй газрын хаана нь болсон гэдэг нь тодорхойгүй байсан. Жолооч А.Иоор заалгаж зам тээврийн ослын газарт хийсэн нөхөн үзлэгийн тэмдэглэл, фото зурагт авто машины тормозны мөр байхгүй байсан тул жолооч А.И нь уг зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслээ зогсоох ямар нэгэн оролдлого хийгээгүй гэж үзэж замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж 31 дугаартай дүгнэлтийг гаргасан. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэгт заасан зам тээврийн осолд холбогдсон жолооч зайлшгүй биелүүлэх үүргийн заалтуудаас биелүүлээгүй байсан тул дүгнэлтэд тусгасан... Явган зорчигч М.Д нь хэрэв тухайн замын гарцгүй газар мөргүүлсэн бол Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12а-д заасан явган зорчигч нь үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсвэл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно гэсэн заалтыг зөрчинө. Энэ зам тээврийн осол гарах шалтгаан болж болно... А.И нь өөрийн өгсөн мэдүүлэгтээ осол гарах үед огт тормоз гишгээгүй гэж мэдүүлсэн, хэдийгээр цагдаагийн байгууллагад тодорхой цаг хугацааны дараа ирж ослын талаар мэдээлсэн ч ослын газрыг орхин явсан, явган зорчигчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй зэрэг осолд холбогдсон жолоочийн үүргээ биелүүлээгүй заалтууд нь өөрчлөгдөхгүй.” /хх-57-59-р хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд: “...Тоёота рактис 0000 өмө улсын дугаартай автомашины жолооч А овогтой И нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 б/ дэх хэсэгт заасан “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэсэн заалтыг мөн 3.5. г/ дэх хэсэгт заасан “Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн жолооч А.Иыг байлцуулан хийж анх зам тээврийн осол болсон газрыг заалгасан байна. Уг газарт тээврийн хэрэгслийн тормозны мөр байхгүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тормозны мөр илрээгүй нь харагдаж байх тул А.И нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.” /хх-53-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Иын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...М.Дын биед тархины доргилт, хуйхан доорх цус хуралт, 21-р шүдний доргилт, баруун өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, дотор хажуу холбоосын шаантан бэхлэгдэх дисталь хэсгийн бүрэн урагдал, өвдөгний зөөлөн эдийн няцрал, дух, баруун чихний дэлбээ, дагз, ууц, баруун тохой, зүүн бугалга, зүүн өвдөг дэх зулгаралт, зүүн бугалганы цус хуралттай гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Баруун өвдөгний холбоосын урагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2 4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хх-46-47-р хуудас/ гэснээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч А.Иын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Дт хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Хохирогчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Эхний эмчилгээний дараа хохирогч дахин эмчилгээ хийлгэж, эм тарианд 3.692.350 төгрөг зарцуулсан. Харин хохирогч М.Д нь олох ёстой байсан орлого 3.400.000 төгрөгөөс татгалзаж байгаа...” гэх тайлбарыг гаргав.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба хохирогч М.Дын нэхэмжилсэн 3.692.350 төгрөгөөс 3.072.550 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 619.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч М.Дт олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно... гэж заажээ.

Шүүгдэгч А.Иын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба уг гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал нь хор уршигт тооцогдох тул хохирогч М.Дын нэхэмжлэлээс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Сувдбаяр фарм ХХК-аас миксагрипп авсан 19.950 төгрөг, Монос Улаанбаатар ХХК-ийн 27.209 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сувдбаяр фарм ХХК-аас миксагрипп авсан 8.200 төгрөг, Анагаагч мутар ХХК-аас эм авсан 7300 төгрөг, Өөштур ХХК-ийн 500.000 төгрөг, Мон медикал клиникийн эмнэлгийн 102.500 төгрөг, Эр жинсэн яак авсан 130.000 төгрөг, миксагрипп авсан 1100 төгрөг, Цу-Эрдэнэ эрүүлжүүлэх физик эмчилгээ үйлчилгээ 640.000 төгрөг, Ариунчиг ХХК-аас цацлага авсан 8500 төгрөг, Ариунчиг ХХК-аас отривин цацлага, миксагрипп авсан 15.600 төгрөг, Анагаагч мутар ХХК-аас миксагрипп авсан 4800 төгрөг, Дөрвөн билэг ХХК-ийн Эрүүл мэндийн үйлчилгээ 40.000 төгрөг, Монгол фарм ХХК-ийн 102.500 төгрөг, Дотрын эмнэлэгт хэвтсэн 530.000 төгрөг, Мобио эмнэлгийн 84.000 төгрөгийн баримт зэрэг нийт 3.072.550 төгрөгийн баримтууд нь хэн хэзээ авсан нь тодорхойгүй, хохирогч М.Дын нэр бичигдээгүй, эмчилгээний үйл явц, эмчийн магадлагаа, дээрх эмийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай талаарх эмчийн тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдаагүй, хохирогч М.Д нь тухайн мөнгөн төлбөрүүдийг төлснийг нотлох дансны хуулга зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаагүйн улмаас шүүх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах боломжгүй байх тул 3.072.550 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэлтэй холбоотойгоор эмчилгээ хийлгэсэн талаарх бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж зам тээврийн ослын улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулж авсан нурууны бүс 48000, өвдгөвч 25000, Болормэлмий эмнэлгийн үйлчилгээний баримт 35.000 төгрөг, Эм би жи мед эмнэлгийн үйлчилгээ авсан 25.000 төгрөг, 30.000 төгрөг, 35.000 төгрөг, Бонавита лабораторид шинжилгээ өгсөн 40.000 төгрөг, “Хийлс Эйд” ХХК-аас эмчилгээ үйлчилгээ авсан 265.000 төгрөг, Монгол фарм ХХК-ийн 102.500 төгрөгийн баримт, эмийн сангаас эм авсан 14300 төгрөгийн баримт зэрэг нийт 619.800 төгрөгийг шүүгдэгч А.Иоос гаргуулан хохирогч М.Дт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч А.И нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 2.543.200 төгрөгийг хохирогч М.Дт төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн олох ёстой байсан орлого 3.400.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан ба хавтаст хэрэгт авагдсан 11.800.000 төгрөгийн эмчилгээний баримттай холбоотой нэхэмжлэлийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд шүүгдэгч А.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг нэмж нэгтгэн нийт оногдуулах торгох ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр тогтоох ялын санал гаргав.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их хурлын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэрэгт хамаарахгүй байх ба шүүгдэгч А.И нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршгийн төлбөрт 2.543.200 төгрөгийг төлсөн, цаашид эмчилгээтэй холбоотой шүүхээс тогтоосон төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна гэж шүүх үзэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Шүүгдэгч А.И нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн байх ба дээрх цаг хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Түүнчлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, мөн зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Шүүх 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 227 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Аы Ид холбогдох 1928001100127 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц   хүчингүй болгож, шүүгдэгч А.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ш овгийн А-ы И-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.И-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч А.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.И-оос 619.800 /зургаан зуун арван есөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Дт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид шүүх хуралдаанаар хэлцэгдээгүй 3.072.550 /гурван сая далан хоёр мянга таван зуун тавь/ төгрөгийн нотлох баримттай холбогдуулан нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч А.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч М.Д-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 2.543.200 /хоёр сая таван зуун дөчин гурван мянга хоёр зуу/ төгрөг төлсөн, хохирогчийн өмгөөлөгч 3.400.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, хавтаст хэрэгт авагдсан 11.800.000 төгрөгийн эмчилгээний баримттай холбоотой нэхэмжлэлийг хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА