Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1612

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг

                                   хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Тээвэрчдийн гудамж 14253 Нарны зам 55/1 Вагнер ази автомотив ХХК-ийн байр 3 давхарт байрлах, “Вагнер ази лизинг” ХХК /УБД:9019055015, РД:5438241/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Твин таур 1, 11-1104 тоотод байрлах, “Мэнэн агро” ХХК /УБД:9011469111, РД:5817145/-нд холбогдох

 

            1,653,134,279 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс  2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээ, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ тус тус татан авахаар харилцан хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагч нь 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн СТГ/12-236 Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээс нийт 1,627,851,852.10 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин нэхэмжлэгч нь 25,282,427 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 1,627,851,852 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч “Мэнэн агро” ХХК нь 300,000,000 төгрөгийг бэлнээр, мөн 200,000,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг 2017 оны 5 дугаар сарын 30-ны дотор нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх, үлдэгдэл 1,127,851,852 төгрөгийг дараах графикийн дагуу төлөхөөр талууд харилцан тохиролцов. Үүнд. СТГ/11-15 тоот гэрээний дагуу 167,038,052.34 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, 167,038,052.34 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, СТГ/12-180 тоот гэрээний дагуу 98,775,663.03 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 98,775,663.03 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, СТГ/12-236 тоот гэрээний дагуу 298,112,210.68 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, 298,112,210.68 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бүрэн төлөхөөр тохирлоо гэжээ.  

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Вагнер ази лизинг” ХХК нь 1,653,134,279 төгрөг гаргуулахаар хариуцагч “Алтай групп” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

        Хариуцагч “Алтай групп” ХХК нь “Вагнер ази лизинг” ХХК-тай  2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр СТГ/11-15 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр СТГ/12-180 тоот Санхүүгийн түрээсийн гэрээ, 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр  СТГ/12-236 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг тус тус байгуулсан байна. “Алтай групп” ХХК нь  “Вагнер ази лизинг” ХХК-ийн өмнө хүлээсэн дээрх 3 санхүүгийн түрээсийн гэрээний эрх, үүргийг мөн гэрээний зүйл болох тоног төхөөрөмжүүдийн хамт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №17/05/02 тоот дугаартай “Эрх шилжүүлэх гэрээний дагуу  “Мэнэн агро” ХХК-нд шилжүүлжээ.

       Хариуцагч “Алтай групп” ХХК нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн эрх, үүрэг мөн гэрээний зүйл болох тоног төхөөрөмжүүдийг  “Мэнэн агро” ХХК-нд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №17/05/02 тоот дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлсэн үйл баримтыг нэхэмжлэгч “Вагнер ази лизинг” ХХК нь хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч “Алтай групп” ХХК-ийг “Мэнэн агро” ХХК-иар солих тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч,  хариуцагчаар “Мэнэн агро” ХХК  татагдсан байна.

       Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг сольсон учир “Алтай групп” ХХК нь хэргийн оролцогч биш болсон тул “Алтай групп” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар  нэхэмжлэгч “Вагнер ази лизинг” ХХК мөн “Мэнэн агро” ХХК-ийн нар 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр тохиролцсон нь хуульд нийцэхгүй юм.

     Хариуцагч “Мэнэн агро” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

       Харин зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэхээр хүсэл зоригоо илэрхийлэн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч нэхэмжлэгч “Вагнер ази лизинг” ХХК нь 1,653,134,279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 25,282,427 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 1,627,851,852 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч “Мэнэн агро” ХХК нь 300,000,000 төгрөгийг бэлнээр, мөн 200,000,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг 2017 оны 5 дугаар сарын 30-ны дотор нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх, үлдэгдэл 1,127,851,852 төгрөгийг дараах графикийн дагуу төлөхөөр талууд харилцан тохиролцов. Үүнд. СТГ/11-15 тоот гэрээний дагуу 167,038,052.34 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, 167,038,052.34 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, СТГ/12-180 тоот гэрээний дагуу 98,775,663.03 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 98,775,663.03 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, СТГ/12-236 тоот гэрээний дагуу 298,112,210.68 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, 298,112,210.68 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр  тус тус хариуцагч “Мэнэн агро” ХХК  төлж барагдуулахаар,   эвлэрсэн байна.

            Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч “Мэнэн агро” ХХК-иас 4,211,810.5 төгрөгийг гаргуулж нэхэжлэгчид олгож шийдвэрлэв.

                           

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Нэхэмжлэгч “Вагнер ази лизинг” ХХК нь 1,653,134,279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 25,282,427 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 1,627,851,852 /нэг тэрбум зургаан зуун хорин долоон сая найман зуун тавин нэгэн мянга найман зуун тавин хоёр/ төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч “Мэнэн агро” ХХК нь 300,000,000 төгрөгийг бэлнээр, 200,000,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг 2017 оны 5 дугаар сарын 30-ны дотор нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх, үлдэгдэл төлбөр  1,127,851,852 /нэг тэрбум нэг зуун хорин долоон сая найман зуун тавин нэгэн мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг дараах графикийн дагуу төлөхөөр талууд харилцан тохиролцов. Үүнд. СТГ/11-15 тоот гэрээний дагуу 167,038,052.34 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, 167,038,052.34 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, СТГ/12-180 тоот гэрээний дагуу 98,775,663.03 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 98,775,663.03 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр,   СТГ/12-236 тоот гэрээний дагуу 298,112,210.68 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, 298,112,210.68 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр  тус тус хариуцагч “Мэнэн агро” ХХК  төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч “Мэнэн агро” ХХК-иас 4,211,810,5 төгрөг, улсын төсвөөс 4,211,810,5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Вагнер ази лизинг” ХХК-д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

                              ШҮҮГЧ                                           Ц.ОЮУНБИЛЭГ