Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00101

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1972 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймагт төрсөн, эмэгтэй, Булган аймгийнБулган сумын 5 дугаар баг, Жаргалантын Б хэсгийн 1-03 тоотод оршин суух Монгол овогт Шаравдоржийн Догсом /РД:ГЮ72090403/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай 132/2017/00037/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Догсом, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, Б хэсгийн 13-10 тоотод оршин суух, Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт дэд дарга ажилтай, Еншөөбү овогт Дашзэвэгийн Эрдэнэбилэг /РД:ГЮ77052910/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Догсом шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ш.Догсом миний бие нь Булган аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст 2008 оны 6 дугаар сараас Архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байгаад, мөн өдрөөс Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны оператор, архивын ажилтнаар томилогдсон.

Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдөн, газрын даргаар Н.Батжаргал томилогдсон.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдсөн бүтцээр миний өмнө нь эрхэлж байсан Архив, бичиг хэргийн ажилтны орон тоо өмнө нь даргын туслах гэдэг үг нэмээд, даргын туслах, архив,бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоогоор батлагдсан. Энэ орон тоонд одоогоор хүн томилон ажиллуулаагүй. Бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ундрах нь 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс Өрхийн мэдээллийн сангийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа. Миний ажлын байр байхад намайг чөлөөлж байгаад гомдолтой байна. Би архив, бичиг хэргийн ажилтнаар 9 жил үр бүтээлтэй ажиллаж байсан. Миний ажил сайнаар үнэлэгдэж байсан. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн даргын тушаалаар намайг Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор, программистаар томилсон бөгөөд надад архивын ажлыг давхар хариуцуулсан. Ажил хавсран гүйцэтгэсэн гэж цалин авч байгаагүй. Үндсэн ажлын байрныхаа цалингаар цалинжиж байсан.

Бүтцийн өөрчлөлтөөр миний ажлын байр цомхотголд орсон ч миний гүйцэтгэж байсан архив, бичиг хэргийн ажил хэвээр байгаа тул энэ ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1381560 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан Догсомын гаргасан иргэний хэрэгт доорхи хариу тайлбарыг хүргүүлж байна.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөрийн хэлтэс /хуучнаар/, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-үүдийг нэгтгэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгож бүтцийн хувьд өөрчлөгдсөн.

Засгийн газрын энэхүү тогтоолын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоог батлах тухай" Б/21 тоот тушаалаар шинэчилсэн бүтэц батлагдан ирсэн. Шинэ бүтцээр манай газар нь 41 орон тоотой /хуучин Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь 37, хөдөлмөрийн хэлтэс нь 22 орон тоотой/ -гоор батлагдсан. Энэ хүрээнд бүтцэд зарим нэгэн орон тоо хасагдаж орж ирсэн. Хасагдсан орон тооны нэгэнд Ш.Догсомын ажиллаж байсан Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор хэмээх орон тоо багтаж байгаа.

Хуучнаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын "Аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай" 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/53 дугаар тушаал нь шинэ бүтэц батлагдсанаар хүчингүй болсон.

Ш.Догсом нь 2008 оны 6 дугаар сараас Архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан боловч 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын /Ш.Оюумаа/ Б/34 дүгээр тушаалаар тус хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор" гэх албан тушаалд томилогдож мөн даргын тушаалаар Архивын ажлыг бичиг хэрэг, дотоод ажлын орон тооноос салгаж хавсарган ажиллуулахаар болсон байдаг. Мөн өдрийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргынБ/35 дугаар тушаалаар Ш.Догсомын урьд ажиллаж байсан орон тоо буюу Бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтны орон тооны ажилтнаар П.Ундрахыг томилсон байсан.

Шинээр батлагдан ирсэн бүтцэд Ш.Догсомын хийж байсан ажил болох "Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор" гэх орон тоо цомхотголд орж, мөн түүний урьд нь ажиллаж байсан гэх "Бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн"-ний орон тоонд өөр ажилтныг жинхлүүлэн ажиллуулж байсан. Тиймээс Ш.Догсомыг байгууллага дотроо өөр ажилд шилжүүлэн ажиллуулах гэхээр түүний эзэмшсэн мэргэжил тухайн ажлын байрны шаардлага хангаагүй /дээд боловсрол эзэмшээгүй/, төрийн албаны шалгалт өгөөгүй зэрэг шалтгааны улмаас бүтэц орон тооны цомхтголоор Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтыг тус тус үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөртэй нь уулзаж бүтэц орон тооны ийм асуудал гарсан тул хуулийн хүрээнд 45 хоногийн өмнө цомхотголд орж байгаа мэдэгдлийг танд өгч байна гэдгийг тайлбарлан мэдэгдлийг гардуулж өгсөн. Иймд бидний зүгээс хуулийн хүрээнд ажилласан гэж үзэж байгаа. Түүнийхээ дагуу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж хуулийн дагуу тэтгэмж олгосон.

Тухайн үед түүнтэй /Ш.Догсом/ уулзаж ярилцаж байхад 2 оюутан хүүхэдтэй ажилгүй бол хэцүү байна гэснээс гадна би танайд нярав хийнэ эсвэл бичиг хэргийн ажилтан хийнэ надаас цөөн жил ажилласан хүмүүсээ хал гэсэн зохимжгүй шаардлагуудыг удаа дараа тавьж байсан бөгөөд харин байгууллагын удирдлагын зүгээс ажилтай болгочих талаар анхаарч "Булган Мээж" ХХК-д шинээр операторчны ажлын орон тоо гарч байгаа талаар сонсоод энэ талын мэдээллийг түүнд өгч байсан гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөрийн хэлтэс /хуучнаар/, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-үүдийг нэгтгэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгож бүтцийн хувьд өөрчлөгдсөн. Засгийн газрын энэхүү тогтоолын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоог батлах тухай" Б/21 тоот тушаалаар шинэчилсэн бүтэц батлагдан ирж шинэ бүтцээр манай газар нь 41 орон тоотой болсон.

Ш.Догсом нь 2008 оны 6 дугаар сараас Архив, бичиг хэргийн ажилтанаар ажиллаж байсан боловч 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын Б/34 дүгээр тушаалаар тус хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор" гэх албан тушаалд томилогдож, мөн өдрийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын Б/35 дугаар тушаалаар Ш.Догсомын урьд ажиллаж байсан орон тоо буюу бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан ажилтны орон тоонд П.Ундрахыгтомилсон байсан.

Шинээр батлагдан ирсэн бүтцэд Ш.Догсомын хийж байсан ажил болох "Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор" гэх орон тоо цомхотголд орж, даргын туслах, архив бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоо батлагдан ирсэн. Ш.Догсомын үндсэн албан тушаалын ажлын байр цомхотголд орсон. Иймд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Догсом нь Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан архив, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Догсом нь Булган аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/34 дугаартай тушаалаар өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судлагааны оператор, программистаар томилогдон ажиллаж байгаад Хөдөлмөр, халаижтйг үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/75 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан орон тооны цомхотголоор ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь ажилд авсан болон чөлөөлсөн тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3-6, 31,39-46/

Нэхэмжлэгч нь Булган аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст 2008 оны 6 дугаар сараас Архив, бичиг хэргийн ажилтнаар томилогдон 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байгаад, мөн өдрөөс Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны оператор, програмистаар томилогдож байгууллагын архивын ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Бүтцийн өөрчлөлтөөр өрхийнмэдээллийн нэгдсэн сангийн судалгааны оператор, програмистийн орон тоо хасагдаж, хавсран гүйцэтгэж байсан архив, бичиг хэргийн ажилтны орон тоо даргын туслах архив, бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоогоор батлагдан ирсэн тул архив, бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна гэж нэхэмжилжээ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ш.Догсом нь өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судлагааны оператор, программистаар ажиллаж байсан бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр түүний ажиллаж байсан орон тоо хасагдсан, Ш.Догсом нь архивын ажлыг хавсран гүйцэтгэж байсан хэдий ч түүний ажиллаж байсан үндсэн орон тоо хасагдсан тул түүнийг ажилд нь эгүүлэн авах боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан дараах баримтуудаас үзвэл:

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай 09 дүгээр тогтоолын дагуу Хөдөлмөрийн хэлтэс /хуучнаар/, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-үүдийг нэгтгэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж бүтцийн хувьд өөрчлөгдсөн байх бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоог батлах тухай" Б/21 тоот тушаалаар Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог 23 ажлын байранд 41 орон тоотой байхаар баталсан байна. /хх-ийн 23-26/

Уг тушаалаар өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор, программистын орон тоо хасагдсан байна.

Булган аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/34 дугаартай тушаалаар Ш.Догсомыг мөн өдрөөс архив, бичиг хэргийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор, программистаар томилж, түүнд байгууллагын архивын ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр, мөн өдрийн Б/35 дугаартай тушаалаар Пунцаг овогтой Ундрахыг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс дотоод ажил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр тус тус томилжээ.

Булган аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/53 дугаартай тушаалын хавсралтын 4 дүгээрт архив, бичиг хэргийн дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар баталсан байх бөгөөд уг орон тооны ажлын байраас архивын ажлыг салган авч нэхэмжлэгч Ш.Догсомд хавсруулсан байна. /хх-ийн 29-30/

Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор, программистийн ажлын байр нь нэхэмжлэгч Ш.Догсомын үндсэн орон тооны ажлын байр байх бөгөөд тэрээр архивын ажлыг хавсран гүйцэтгэж байсан нь зохигчдын тайлбар, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан тушаал зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан тул ажил олгоч ажлын байраар хангах үүргээ биелүүлээгүй гэж маргажээ.

Дээрх хуулийн заалт нь мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрсний дараа нэг сарын дотор эргэж ирсэн, 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэх нөхцлүүдэд хамаарах бөгөөд ажлын байр, албан тушаал цомхотгогдсон нөхцөлд хамааралгүй ойлголт юм.

Ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацааны дотор ажилтанд мэдэгдэж мэдэгдлийг гардуулсан болох нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай мэдэгдлээр тогтоогдож байна. /хх-ийн 27 /

Иймд ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцсэн байх тул Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Ш.Догсомын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгч Ш.Догсом нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Ш.Догсомын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН