Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
Хэргийн индекс | 184/2016/00031/И |
Дугаар | 184/ШШ2017/01585 |
Огноо | 2017-07-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2017/01585
2017 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 18*******/ШШ2017/01585 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, дугаар хороо, 02 хороолол, 71 байр, 6******* тоот хаягт байрлах “******* ******* *******” ХЗХ /РД: ******* /-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* 1******* гудамж, тоотод оршин суух овогт / /
Хариуцагч: ******* дүүрэг ******* дүгээр хороо, ******* ******* 1******* гудамж, тоотод оршин суух Боржин овогт Загдхоролын Оюун /60050*******68/
Хариуцагч: ******* дүүрэг ******* дүгээр хороо, ******* ******* 1******* гудамж, тоотод оршин суух овогт ын - / /
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* 1*******-р гудамж, тоотод оршин суух овогт ын - / 8905018 / нарт холбогдох
гэрээний үүрэгт 2.*******85.500 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч , хариуцагч Б.-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“******* ******* *******” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л., , Б.-, Б.- нар нь ”******* Уран Санаа” Хоршооноос 201******* оны 12 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлийн эргэн төлөлтийн график байгуулан зээлж авсан. Бид зээл ба барьцааны гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлж, зээлийн барьцааны гэрээгээ Үл хөдлөх Хөрөнгийн Бүртгэлийн Газар бүртгүүлсэн болно. Манай ХЗХ нь зээл төлөх мэдэгдлийг 2015 оны 11 сарын 17, 2016 оны 02 сарын 0, 2016 оны сарын 27-нд зээлдэгч нарын барьцаа хөрөнгийн хаяг болох Улаанбаатар, ******* дүүрэг ******* дүгээр хороо, ******* ******* 1******* гудамж тоот хаягаар очиж өгсөн болно. Манай ХЗХ-ны зүгээс зээлдэгч талд удаа дараа хаягаар очиж болон утсаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөхийг шаардаж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаа хэтрэлт гаргаж, манай ХЗХ-ны зээлийн багцын чанарыг муутгаж, манай зээлийн үйл ажиллагаанд маш их хүндрэл учруулж байна. Манай ХЗХ нь зээлдэгч талтай зээл ба барьцааны гэрээнүүдээ 2016 оны ******* сарын 22-ныг хүртэл сунгасан болно. Манай Хоршоо нь Л., , Б.-, Б.- нараас зээлийн гэрээний 2.1 ба ИХ-ийн *******51-д заасны дагуу үндсэн зээл болох 10.000.000 төгрөг, зээлийн гэрээний 2.1 ба 2.7 болон ИХ-ийн *******51.1, *******52.1 ба *******5.1-т заасны дагуу зээлийн хүү болох 5.761.667 төгрөг, зээлийн гэрээний 2.9 болон ИХ-ийн *******52.2 ба *******5.1-т заасны дагуу тооцоолсон 1.152. төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 16.91*******.000 төгрөг, мөн нотариатын зардал 11.500 төгрөг, бүгд 16.925.500 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэхүү 16.925.500 төгрөгийг зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө болох Нийслэлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******гийн 1******* дүгээр гудамжны тоот хаягт байршилтай *******2 м.кв талбайтай хувийн сууц, Нийслэлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******гийн 1******* дүгээр гудамжны тоот дахь 5******* мкв талбайтай, нэгж талбар дугаар-186*******11*******2690 гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр хангаж, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр ханган өгч, манай Хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага хариуцагч нартай эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* ******* *******” ХЗХ нь хариуцагч Л., , Б.-, Б.- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16.925.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2017 оны 6 сарын 2-ны өдрөөр 2.*******85.500 төгрөг хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Талууд 2017 оны 7 сарын 0-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд: “******* ******* *******” ХЗХ нь Л., , Б.-, Б.- нараас нэхэмжилсэн 2.*******85.500 төгрөгийн 10.*******85.500 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгч талд дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. 2017 оны 8 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 9 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 10 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 11 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 12 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2018 оны 01 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2018 оны 02 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2018 оны 0 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөгийг тус тус хариуцагч тал нэхэмжлэгч талд төлнө. Хэрэв хариуцагч тал дээрх хуваарийн дагуу нэхэмжлэгч талд мөнгөн төлбөрийг төлөхгүй бол хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******гийн 1******* дүгээр гудамж, 0 тоотод байрлах 5******* м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /улсын бүртгэлийн дугаар Г-220100888 / болон *******2 м.кв талбайтай хувийн сууц /улсын бүртгэлийн дугаар Ү-220101185 / зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцов” гэжээ.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“******* ******* *******” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Л., , Б.-, Б.- нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 2.*******85.500 төгрөгийн 10.*******85.500 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг хариуцагч нар 2017 оны 8 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 9 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 10 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 11 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 12 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2018 оны 01 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2018 оны 02 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөг, 2018 оны 0 сарын 0-ны өдөр 1.625.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлөхгүй бол Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******гийн 1******* дүгээр гудамж, 0 тоотод байрлах 5******* м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /улсын бүртгэлийн дугаар Г-220100888/ болон *******2 м.кв талбайтай хувийн сууц /улсын бүртгэлийн дугаар Ү-220101185/ зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85.*******8 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 192.719 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.